Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ/2020/00706

 

 

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/00706

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: байрлах, Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, регистрийн дугаартай, С.Б,

 

Хариуцагч: оршин суух, регистрийн дугаартай, Д.Ш нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 94.895.518 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Туулын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

          ҮНДЭСЛЭХ нь:

 

Д ХХК нь С.Б, Д.Ш нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 94.895.518 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

С.Б, Д.Ш нар Д ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 22.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.50 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлж, С.Б өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан, мөн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 67.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.50 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлж, С.Б өөрийн өмчлөлийн хоёр автомашиныг барьцаанд тавьсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан DF50105 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр тус тус тогтоогдож байна.

 

С.Б, Д.Ш нар гэрээний хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний үндсэн зээлд зээлийн хүүнд 20.817 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 6.53 ам.доллар, нийт 28.530,53 ам.доллар төлж, өөр төлөлт хийгээгүй гэх ба нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч нараас үндсэн зээлд 20.517 ам.доллар, хүүнд 2447 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 13 ам.доллар, нийт 22.978 ам.доллар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн төгрөгт хөрвөх ханш 2733,25 төгрөгөөр тооцож, 62.804.618,50 төгрөг нэхэмжилж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Харин хариуцагч Д.Ц нь зээл авахдаа тус банкинд ажиллаж, ажиллагсадын зээлийн журамд зааснаар хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдснөөр зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулсан, төлбөр төлөх график болон төлөх тооцоон дээр тус тус маргахгүй, харин 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу зээл авах үед ам.долларын ханш 1327 төгрөг байсан бол шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш 2733,25 төгрөг болж, ханшийн зөрүүд хохирч байгаа тул үүрэг үүсэх буюу зээл авсан үеийн ханшаар тооцож, төлбөрийг төлөх хүсэлтэй, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, маргаж байгаа болно.

 

 

451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 156 156.1-т агда, 156 156.2- 뿿, 㿿 , .

 

Зээлдэгч нар Д ХХК-иас 22.500.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 12 сарын хугацаатай, 67.500.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12 сарын хугацаатай зээлж авсан байх ба гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, 2019 оны 8 дугаар сарын 80-ны өдрөөс хойш төлөлт огт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, зээлдэгчийн дансны хуулга болон зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх..., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж заасны дагуу нэхэмжлэгч тал төлөөгүй хугацааны хүүнд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Д ХХК зээлдэгчийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн DF50104 дугаартай гэрээний үндсэн зээлд 14.782.188 төгрөг, хүүнд 918.540 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 183.708 төгрөг, нийт 15.884.436 төгрөг, DF50105 дугаартай гэрээний үндсэн зээлд 67.500.000 төгрөг, хүүнд 10.951.858 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 559.224 төгрөг, нийт 79.011.082 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч С.Б, Д.Шинбаяр нараас 94.895.518 төгрөгийг гаргуулж, Д ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн DF-50104 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох С.Бгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204043757 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 103 дугаар байр, 8 тоотод байрлах 32.85 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204066062 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхарын 12 тоотод байрлах 18 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн DF50105 дугаар барьцааны гэрээний зүйл болох С.Бгийн өмчлөлийн HHIHQ810VC0000075 арлын дугаартай, 1864 УБ улсын дугаартай, Hyundai r300lc-9s эксковатор маркийн автомашин, ZVW301469264 арлын дугаартай, 5343 УБР улсын дугаартай, Toyota Prius маркийн автомашиныг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 94.895.518 төгрөг гаргуулж, Д ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дахь хэсэгт зааснаар Хас банк ХХК, Д.Ц нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсугай.

 

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Ц-аас 62.804.618,50 /жаран хоёр сая найман зуун дөрвөн мянга зургаан зуун арван найман мянган төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж, Х-д нк ХХК-д олгож, хариуцагч Р.Од холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар  Улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хтоотод байрлах, 31.2 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 62.804.618,50 төгрөг гаргуулж, Х-ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542.173 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Цаас 542.173 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН