Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/686

 

2023           0*******           25                                            2023/ШЦТ/6*******6

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа  хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго

Шүүгдэгч: Ж.Н*******, түүний өмгөөлөгч Д.Батдорж /ҮД:2665/

Хохирогч Ж.А******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хардал бэйс овогт Ж******* Н*******ад холбогдох эрүүгийн 2205034350401 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19*******6 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай эмэгтэй, дээд боловсролтой, Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн ажилтай, Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Хардал бэйс овогт Ж******* Н******* /РД:ЧД**************5150*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Н******* нь “2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Замын цагдаагийн хэлтсийн гадна “машины араас мөргөж гуфер эвдсэн” гэх шалтгаанаар хохирогч Ж.А*******тай маргалдаж түүний үснээс зулгааж, толгой руу нь гараараа цохиж биед нь зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.Н******* нь “2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Замын цагдаагийн хэлтсийн гадна “машины араас мөргөж гуфер эвдсэн” гэх шалтгаанаар хохирогч Ж.А*******тай маргалдаж түүний үснээс зулгааж, толгой руу нь гараараа цохиж биед нь зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н*******ын “10 дугаар сарын 30-ны өдөр нөхөр, хүүхэдтэй явж байсан. Араас энэ хүн гэнэт мөргөсөн. Манай хүү үүнээс болж гэмтсэн. Тухайн үед гомдол мэдүүлээгүй. Үнэлгээ хийлгэх гээд очоод тийм зүйл болсон. Үсдэж чирсэн гэж байна. Би чирээгүй. Гэрч Ц мэдүүлгийг мушгин гуйвуулаад байна. Б******* гэх хүн мэдэж байгаа. Ямар ч тийм асуудал болоогүй. Ямар ч тийм зодож, цохисон асуудал байхгүй. Надад тийм чадал тэнхээ байхгүй. Мэргэжлийн эмч маань ч үүнийг хэлсэн. Дөнгөж хэвтрийн байдлаас босож ирээд удаагүй байсан. Нотлох баримт гээд байгаа зүйл хангалтгүй байна. Бас тэр байгууллагын камер гээд байгаа сиди хаана байгаа юм бэ. Гэрчийн мэдүүлгийг мушгин гуйвуулж хэрэглээд байна. Чихний хэнгэрэг хагарсан гэнэ. Би гайхаж байна. Надад ингээд шүүхийн өмнө зогсож байгаадаа маш харамсалтай байна. Нотлох баримтаар намайг буруутайг нотолж чадахгүй байна. Би гайхаж, гомдолтой байна. Хүнийг яаж яллаж байгаа юм бэ. Хэлэх үг алга...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.А*******ын “Тухайн өдөр би хорооллын зам дээр явж байсан. Анхны цас орсон учир маш халтиргаатай, замын хөдөлгөөн удаашралтай байсан. Хурдтай явах боломжгүй. Тэгээд миний өмнөх машин гэнэт гарцын өмнө тооромсолсон. Би Н*******ын машиныг мөргөхөд, нөхөр нь бууж ирээд гай боллоо, мөнгөө өгөөд зайл гэсэн. Би цагдаа дуудсан. Машинд ямар ч хүүхэд байгаагүй. Нотлох баримтаар сиди авчирч өгсөн. Би энэ болгоныг зүгээр орхиж болох байсан. Б******* нь таны гуфер 50 хувиас доош байх тул шинээр авхуулах боломжгүй гэхэд шууд миний нүүр рүү Н******* цохисон. Би тэр үед айгаад чичрэхэд, миний үсийг ороож байгаа намайг үсдээд авсан. Тамхиа зууж байгаад зодсон. Намайг утсаар дарамталж байгаад 1,2*******,000 төгрөг төлүүлэхээр болсон. Тухайн үедээ үнэлээгээ хийлгээгүй. 2 хоногийн дараа үнэлгээгээ хийлгэсэн. 50 хувиас дээш эвдрэлтэй болгоод ирсэн. Би үнэлгээ дээр гомдол гаргах байсан ч тэгээгүй. Би чи надад хуучин гуферээ өгчих гэхэд өгөөгүй. Төрийн албан хаагч ийм байж болохгүй. Би бүр нэвтрүүлэг хийлгэнэ. Нөхөр нь намайг бас зодсон. Машиныхаа ар талаас төмөр гаргаж ирээд гэдэс рүү цохисон. Би утсаараа нэг дуудлага хийгээд унтарсан. Дараа нь асах гэсэн боловч асаагүй. Утсандаа үнэлгээ хийлгээд хэрэгт өгсөн байгаа. Намайг мөнгөгүй амьтан гэж дээрэлхсэн. Маргаан үүсэх шаардлага болоогүй. Н******* намайг зодож байхад нөхөр нь та хоёр сайхан алалцаач гэсэн. Би ийм хүмүүс хараагүй. Ингэж болдоггүй юм гэдгийг Н*******ад ойлгуулах ёстой. Би эмэгтэй хүн тэгж зодож байхыг хараагүй. Чи бие муутай хүн бол хүнийг ингэж цохихгүй байсан. Миний үс хуйхнаасаа салсан. Намайг аллаа гэхэд зогсохгүй байсан. Өөрийгөө хянах чадваргүй юм байна лээ. Наадах чинь юу ч биш биднийг хараарай гэж дарамталсан. Залгах болгондоо аймшигтай доромжилдог...Надад 1,2*******0,000 төгрөгийн хохирол учирсан. Гар утасны 1,*******00,000 төгрөг нэхэмжилж байна гэв...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205034350401 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.А*******ын хохирогчоор өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүүгийнхээ *******4-74 УНР улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож явж байтал миний урд талд 09-62 УБЗ улсын дугаартай Харрер маркийн тээврийн хэрэгсэл гарцны хажууд огцом тооромслоод би араас нь машиныг мөргөчихсөн. Би айгаад машинаасаа буухгүй тэр эмэгтэйд цагдаа дуудсан гэж хэлээд машиндаа цагдаа иртэл хүлээсэн. Баянгол дүүргийн замын цагдаагийн хажуу талын үнэлгээний газар очсон. Үнэлгээчин таны гуфер 50 хувиас бага эвдрэлтэй байна засварлах боломжтой, 150,000-200,000 төгрөг болно гэсэн. Эхнэр нь намайг гай боллоо гичий чинь гээд баруун гараараа толгойны орой хэсгийн үснээс хуруунуудаараа ороогоод доош дарж зулгаасан. Цас орсон байсан болохоор би халтирч газарт унахад намайг 2-3 метр зайд үсдэж чирсэн. Битгий миний үсийг залгаагаач гэж гуйсан. Нөгөө гараараа толгой руу олон удаа цохиж миний толгой хавдсан. Тэгээд нөхөр нь эхнэрийгээ салгаад машиндаа оруулж суулгасан. Удалгүй машинаасаа гараад буцаж над дээр ирээд зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон. Ц гэх залуу үнэлгээ хийж байсан. Тэр үед замын цагдаагийн газраар үйлчлүүлж байсан нэг казак залуугаас би дугаарыг нь авсан. Мөн 32-24 УБЧ улсын дугаартай машинтай хүмүүс харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, *******2 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Ц гэрчээр өгсөн “...Би эхнэрийн хамт замын цагдаа дээр ирэхэд бид хоёрын араас нөгөө эмэгтэй ирсэн. Үнэлгээний газрын залуу гарч ирээд засварын мөнгө гарах юм байна гэж хэлэхэд манай эхнэр хажуугаас хүний машин эвдчихээд юун засварын мөнгө гарна гэж хэлсэн. Машиныг мөргөсөн эмэгтэйд хандан зүгээр байсан машиныг мөргөчхөөд гэж уурлахад манай эхнэрийг гичийн минь чи дуугай бай гэж уурлаж түлхээд хоорондоо маргалдаж бие биеийнхээ үснээс зулгаагаад байхаар нь би эхнэрийгээ салгаад машин луу оруулсан. Манай эхнэр дахин машинаас буугаад нөгөө эмэгтэй рүү гараараа далайх шиг болохоор нь би эхнэрийгээ очиж салгаад дахин машин оруулаад нөгөө эмэгтэйг одоо яваа ингэж хэрүүл хийж байхаар маргааш асуудлаа шийдье гээд гараараа түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Б*******ын гэрчээр өгсөн “...Тоёота харрер машины араас приус машинтай махлаг эмэгтэй мөргөж арын гуферыг гэмтээсэн байсан. Тоёота харрер машинд эхнэр, нөхөр гэх хоёр хүн байсан. Би гараад машины гуферыг үзэж байхад тухайн машины жолоочийн эхнэр гэх эмэгтэй нэг махлаг эмэгтэйтэй маргалдаж байсан. Шинэ гуфер болгож авмаар байна гэж байсан. Би тэр хоёр хүнд 50 хувиас дээш эвдрэлтэй зүйлийг шинээр сольдог бөгөөд таны гуферын эвдрэл бага учраас шинээр болих боломжгүй гэдгийг хэлсэн. Би байр луугаа яваад орчихсон ба намайг дотор сууж байхад нөгөө хоёр эмэгтэй маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******5-*******6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ү.Н гэрчээр өгсөн “...Тэгтэл туранхай биетэй эмэгтэй /Ж.Н*******/ нь махлаг эмэгтэйн /Ж.А*******/ нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон тэгээд үснээс нь гараараа зулгааж татсан тэгээд туранхай эмэгтэйтэй хамт явсан эрэгтэй ирээд тэр хоёр хүнийг салгаад машиндаа аваачаад суулгасан чинь нөгөө туранхай эмэгтэй ахиад гарч ирээд нөгөө махлаг биетэй эмэгтэйтэй хэрэлдээд байсан. Тухайн үед махлаг эмэгтэй нь туранхай биетэй эмэгтэйг цохиж зодоогүй хараал хэлээд байх шиг байсан. А******* гэх эмэгтэй ирж уулзахад үс нь арзайсан байсан нүүрийг нь сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14979 дугаартай шинжээчийн “...Ж.А*******ын биед зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 136-137 тал/,

 

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн *******9-96 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Н*******ын яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би хүү С, нөхөр Ц бид гурав хүүдээ гутал авахаар 3,4 дүгээр хороололд байрлах Чансаа нэртэй гутлын дэлгүүрээс гутал аваад 1******* цагийн орчим РС молл дэлгүүрийн орчим явган хүний гарц дээр зогсож байтал манай машины араас приус маркийн машин хүчтэй мөргөсөн тухайн үед нөхөр, хүү бид гурав сандлын дэрийг толгойгоороо мөргөөд урагшаа бас духаараа ямар нэгэн зүйл мөргөсөн бөгөөд мөргөсөн машины жолоочийг гарч ирэх болов уу гэж нилээн удаан хүлээсэн боловч машинаасаа гарч ирэхгүй байсан тэгээд нөхөр бид хоёр машинаасаа буугаад араас маргасан машины хажууд очоод жолооч нь болох эмэгтэйд нь чи яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ гэж асуухаар утсаар ярьж байсан бөгөөд их ууртайгаар намайг зайл гичий минь гэж хашхирсан тэгэхээр нь би араас мөргөчхөөд яаж байгаа юм гэж хэлсэн цагдаа дуудах уу гэж тэр эмэгтэйд хэлсэн чинь би өөрөө цагдаа дуудсан гэж хэлсэн тэгээд нөхөр бид хоёр машины гадаа нилээн зогсож байгаад буцаад машиндаа суусан бөгөөд цагдаа ирэхгүй байсан ба манай нөхөр ахиад цагдаад дуудлага өгсөн бөгөөд дуудлагыг хүлээн авсан хоёр дуудлага мэдээллийн дараа очно гэж хэлсэн бөгөөд уг асуудал нь манай гэрийн ойролцоо болсон учир цагдаа ирэхээс хүү Сүлд-Эрдэнийг зам хөндлөн гаргаж өгөөд гэр лүү нь явуулсан. Тэгээд цагдаа ирээд ойлгомжтой юм байна Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр яваад оч тэнд үнэлгээний газар байгаа үнэлгээгээ хийлгээрэй гэж хэлсэн бөгөөд тэгээд нөхөр бид хоёр Баянгол дүүргийн замын цагдаагийн гадаа очсон бөгөөд нөгөө эмэгтэй мөн ирсэн байсан, манай машины араас мөргөсөн жолоочийн приус маркийн машиныг ачлагын машин ачаад аваад явчих шиг болсон бөгөөд Хас гэж нэртэй үнэлгээний газраар үнэлгээ хийлгэхээр болоод тус газрын үнэлгээний ажилтан нь гарч ирж манай машины гуферийг тайлуулаад аваад ир цаана нь гэмтэл байгаа эсэхийг шалгана гэж хэлсэн тэгэхээр нь би өндөр дуугаар зүв зүгээр байсан машиныг засварын мөнгө авна гэж юу байдгийн одоо харанхуй болсон байна маргааш гэгээтэйд дахин үзүүлнэ гэж хэлсэн тэгтэл араас мөргөсөн машины жолооч эмэгтэй чи юу яриад байгаа юм  чи надаас шинэ гуфер авах гээд байгаа юм уу гэхээр нь би тэр эмэгтэйд чи яриад байгаа юм зүгээр байсан машиныг ийм аймар болгочхоод чи яасан гайтай юм бэ гэж хэлтэл тэр эмэгтэй намайг түлхээд гараараа толгой руу нэг удаа цохиод нөгөө гараараа миний үснээс татсан бөгөөд тухайн үед тэр эмэгтэй юүдэнтэй цамц өмссөн байсан ба юүдэнгээ өмсчихсөн байсан ба би малгайнаас нь зуураад авсан ба А******* миний үснээс татсан хэвээр хойшоо ухраад дөрвөөс тав алхаад үнэлгээний газрын хананд тулсан тэгтэл манай нөхөр Ц бид хоёрыг салгасан тэгээд намайг машинд оруулсан тэгээд би машиндаа үсээ янзлаад сууж байтал А******* манай машины ард зогсчхоод намайг хэлэх хэлэхгүй үгээр зүхээд байсан ба гэрчээр өгсөн мэдүүлэгт юу юу гэж хэлж байсныг хэлсэн байгаа тэгэхээр нь би машинаасаа буугаад А******* луу далайгаад алагдсан чинь А*******ын зүүн хацарт гар шүргээд өнгөрсөн тэгтэл манай нөхөр намайг араас тэвэрч аваад ахиад машинд суулгасан, тэгээд манай нөхөр машинд орж ирээд суусан бөгөөд А******* тэр хавиар ойр орчимд байсан хүмүүстэй юм яриад зогсоод байсан ба хэдхэн минутын дараа А******* нөхөр бид хоёр дээр ирээд би цагдаад дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн тэгэхээр нь би цагдааг хүлээж байя гэж хэлсэн тухайн үед А******* хүмүүстэй юм яриад гадаа зогсоод л байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд нөхөр бид хоёртой уулзаад намайг дуудсан цагт бэлэн ирээрэй гэж хэлээд цаасан дээр баталгаа бичүүлээд авсан тэгээд нөхөр бид хоёр гэр лүүгээ явчихсан юм. Би 2017 онд дархлааны системийн үе мөчний Хэрх төст Рематоид полиартритоор оношлогдсон 2020 онд жирэмсэлснээр уг өвчин маань сэдэрч 2020, 2021, 2022 онуудад хэвтрийн байдалтай үе мөч өвдөж Улсын нэгдүгээр эмнэлэгт Рематлогийн их эмч Д.Энхтуяа эмчийн хяналтад одоог хүртэл эмчлүүлж байгаа. Өдөр бүр өвчин намдаах эм, химийн эм болох Мита таксит эмийн насан туршдаа уух шаардлагатай байгаа юм. Миний энэ өвчин нь дэлхийн аль ч улс оронд эмчлэгддэггүй, үе мөч хөших, хавдах, өвдөх шинж тэмдэгтэй өвчин зовуурьтай байдаг. Миний зүүн гар, хөл хавдартай өвддөг, хоёр гар сул атгалттай болсон байгаа бөгөөд би хүнийг хүчтэй цохивол миний гар үеэрээ тулах, мултрах эрсдэл учирч болох аюултай, хоёр гарын хуруунууд хөндүүртэй байдаг учраас нэг олон удаа болон нэг удаа хүн цохих, татах үйлдэл хийж чадахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-119 тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 110 тал/

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хавтаст хэргээс шинжлэн судлахаар тэмдэглүүлсэн нотлох баримтуудыг мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ж.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Харин шүүгдэгч Ж.Н******* болон түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримттай маргаж хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэж мэтгэлцэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Шүүгдэгч нь хохирогч түүний сууж явсан машиныг мөргөсний улмаас маргаан үүссэн талаар маргаагүй бөгөөд түүний хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн  гэмтэл учруулаагүй гэх тайлбар нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дэмжигдэхгүй, тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ж.Н*******ыг хохирогч Ж.А*******ын биед зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал бүхий хөнгөн гэмтэл учруулаагүй  гэх үйл баримт хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14979 дугаартай дүгнэлт болон гэрч  Д.Ц мэдүүлэг, Y.Н гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ж.А*******ын мэдүүлэг, гэрч Д.Ц, Г.Б*******, Ү.Нуртилек нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14979 дугаартай шинжээчийн дүгнэлт, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр 2022 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр шүүгдэгч хохирогч нар нь таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, барьцалдаж авч улмаар шүүгдэгч нь 14979 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтлийг хохирогчийн биед учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14979 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 14979 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Н*******ын “2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Замын цагдаагийн хэлтсийн гадна “машины араас мөргөж гуфер эвдсэн” гэх шалтгаанаар хохирогч Ж.А*******тай маргалдаж түүний үснээс зулгааж, толгой руу нь гараараа цохиж биед нь зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн үйл баримттай буюу хохирогчид учирсан гэмтлийг шүүгдэгч учруулаагүй учир нь шүүгдэгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас түүний атгах чадвар сул тул хохирогчийн хуйханд учирсан үс халцрал болон зулай дагзанд учирсан зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлийг учруулах үндэслэл байхгүй гэж мэтгэлцэж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн эмчлэгч эмчийн яриаг буулгасан бичлэгээр шүүгдэгч Ж.Н******* нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах боломжгүй гэж тайлбарлав.

 

Шүүх, өмгөөлөгчийн тайлбар хүсэлт нь үндэслэлгүй, СиДи бичлэгт тайлбарласан эмчийн тайлбар нь шүүгдэгчийн хохирогчийн биед учруулсан гэмтэлд дүгнэлт өгөөгүй, эмч нь хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар дүгнэлт өгөх эрх бүхий субъект биш, өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч нь хэрх өвчнөөр өвдсөн тул бусдын үсийг атгах боломжгүй бусдыг цохих гэмтээх боломжгүй гэх тайлбар нь хохирогчийн биед учирсан  зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, үсний халцрал гэмтэл бүхий хөнгөн хохиролтой хамааралгүй, түүний тайлбар хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар дэмжигдээгүй гэж дүгнэсэн тул өмгөөлөгчийн тайлбарт шүүгдэгчийг цагаатгах хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Ж.А******* нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар  хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ж.Н*******ыг энэ шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Харин хохирогч Ж.А******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд  зааснаар гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн нөхөр болох хүн түүний гар утсыг эвдэлсэн тул хохиролд 1.*******00.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлэх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад шүүгдэгч нь хохирогчид учирсан гар утасны эвдрэл гэмтлийг учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ж.Н******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Н*******ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Н*******ыг *******00 /найман зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер / хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Н*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.*******, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хардал бэйс овогт Ж******* Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Н*******ыг *******00 /найман зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 / найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер / хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд  зааснаар хохирогч Ж.А******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хорыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж түүний нэхэмжилсэн 1.*******00.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн гэмт хэргийн улмаас гар утас гэмтээсэн гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Шүүгдэгч Ж.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг бичлэг бүхий СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1, 3*******.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Ж.Н*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ