Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/690

 

   2023           0*******          2*******                                   2023/ШЦТ/690

 

 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа  хөтлөн,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч А.У******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт А******* У*******т холбогдох эрүүгийн 2305000001344 дугаартай хэргийг 2022 оны ******* дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

            Х******* овогт А******* У******* /РД:УЗ9107*******14/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч А.У******* нь “...2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлэх явцдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрин хорооллын гадаа хохирогч Ш.Ц*******ыг хүргэж өгч, улмаар хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж унтсан байх үед нь халааснаас нь Айфон 14 про макс загварын 3,750,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

     

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.У******* нь “...2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлэх явцдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрин хорооллын гадаа хохирогч Ш.Ц*******ыг хүргэж өгч, улмаар хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж унтсан байх үед нь халааснаас нь Айфон 14 про макс загварын 3,750,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У******* нь  “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305000001344 дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Ц*******ын хохирогчоор өгсөн “...Тэгээд машин дотор суугаад ер нь архиндаа болоод тасраад өгсөн, нэг мэдэхэд манай найз А*******ийн гэрийн ойролцоо болох 19 дүгээр хороолд А******* буулгчихаад тухайн жолооч бид 2 манай гэр лүү явж байх шиг байсан. Би уусан архи гараад сэрэхэд өглөө 10 цагт байрныхаа гадаа машин дотор сэрээд гар утсаа хайгаад олоогүй, миний шортны халаасанд байсан гар утас байхгүй болсон байсан. Би гар утсаа 4,500,000 төгрөгөөр үнэлж байна. Намайг гэрийн гадаа авчирсан дуудлагын жолоочийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-******* тал/,

 

Дамно ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн БГ2-23-1054 дугаартай “3,750,000 төгрөгөөр үнэлсэн” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-19 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 76 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У*******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Прокуророос, шүүгдэгчийг  “...2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлэх явцдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрин хорооллын гадаа хохирогч Ш.Ц*******ыг хүргэж өгч, улмаар хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж унтсан байх үед нь халааснаас нь Айфон 14 про макс загварын 3,750,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжүүдийг хуульчлан тогтоож өгсөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж шунахайн сэдлээр өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч А.У*******т  холбогдох  хэргийн үйл баримтыг судлахад шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг бүрмөсөн шилжүүлж авах санаа сэдэлгүйгээр авсан, тодруулбал хүргэлтийн жолоочийн ажлыг хийж явах үедээ хохирогч Ш.Ц******* нь хүргэлтийн үйлчилгээ авсан төлбөр тооцоогоо төлөөгүй тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “тасарсан” нөхцөл байдалтай байсан гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн /хх-7 тал/ шүүгдэгч нь төлбөр тооцоонд түүний гар утсыг  “барьцаалж” авч улмаар маргааш нь буцаан өгсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогч Ш.Цогтбаярын гар утсыг авсан үйл баримтад хулгайлах гэмт хэргийн субьектив шинж болох шунахайн сэдлээр бий болсон гэмт санаа тогтоогдохгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Түүнчлэн, 574 дугаартай яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч А.У*******ыг ...хохирогчийг унтсан байх үед нь халааснаас нь Айфон 14 про макс загварын 3,750,000 төгрөгийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч... гэх шинжийг тодорхойлсон байх бөгөөд хохирогч Ш.Цогтбаярын мэдүүлэгт хэрхэн гэмт хэргийн хохирогч болж гар утсаа алдсан талаарх нөхцөл байдал эргэлзээтэй, өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд бичсэнчлэн шүүгдэгч хохирогчийг унтаж байх үед нь халааснаас нь гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэдэг нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр бүрэн тогтоогдохгүй байх тул энэ үйл баримтыг гэмт хэрэг гэж дүгнэх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч А.У*******ын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлэх явцдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эрин хорооллын гадаа хохирогч Ш.Ц*******ыг хүргэж өгч, улмаар хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж унтсан байх үед нь халааснаас нь Айфон 14 про макс загварын 3,750,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгайн ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч А******* У*******ыг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч А.У******* нь хохирогч Ш.Ц*******аас авсан 3,750,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг буцаан өгсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 26 тал/

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Баянгол  дүүргийн Прокурорын Газраас шүүгдэгч Х******* овогт А******* У*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч А******* У*******ыг цагаатгасан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Баянгол  дүүргийн Прокурорын Газраас шүүгдэгч Х******* овогт А******* У*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч А******* У*******ыг цагаатгасугай.

 

2.Шүүгдэгч А.У******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 3*******.1, 3*******.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч А.У*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ЭРДЭНЭЧИМЭГ