| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2023/0759/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/765 |
| Огноо | 2023-09-27 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/765
2023 09 27 2023/ШЦТ/765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,
Улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлө гч Г.Сүхээ нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302003240270 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн орчим ***аас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 0.1188 грамм цэвэр жинтэй метамфетамин /methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух гэртээ буюу Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ЗАА 10-315 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Гэм буруугийн тал дээр хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ээж, төрсөн дүү хоёр хажуу талд амьдардаг, миний төрсөн дүү тархины хагалгаанд орсон. Манай ээж хөгшин настай хүн байдаг. Би 0-7 настай 2 хүүхдийн хамт амьдардаг, хорихоос өөр ялаар шийтгэж өгнө үү” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ЗАА 10-315 тоот ...ice нэртэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодистой төстэй зүйл илэрсэн ...тухайн шилэн капсул дотор хана хэсэг цагаан өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон дотор ёроол хэсэг харалсан байсныг №2 гэж тэмдэглэж ...*** нь өрөөний шалан дээр байх хивсэн доороос тунгалаг гялгар ууттай хумсны хэмжээтэй олон ширхэг нунтаг зүйл гаргаж өгөв, тухайн зүйл байсан газрыг №1 гэсэн дугаараар тэмдэглэлж хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12-15/,
Шинжээчийн 1894 тоот дүгнэлтэд: “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Хагархай тарианы шил БГДЦГХ-1 хумсны хэмжээтэй гялгар ууттай, тунгалаг өнгийн нунтаг зүйл” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метафетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэжээ /хх-н 83-84/,
Шинжээчийн 1909 тоот дүгнэлтэд: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “****** гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс метафетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 жагсаалтад багтдаг болно...” гэжээ /хх-н 78-79/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-15/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-19/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд /хх-н 37-42, 53-65/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 107, 111-133/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн орчим ***аас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 0.1188 грамм цэвэр жинтэй метамфетамин /methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух гэртээ буюу Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ЗАА 10-315 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ***, ***нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ЗАА 10-315 тоотод гэртээ “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 6 сар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа БГДЦХ-1 хумсны хэмжээтэй гялгар ууттай, тунгалаг өнгийн нутаг зүйл гэж хаягласан тунгалаг гялгар ууттай 0.1188 грамм цэвэр жинтэй мөс гэх бодис, мөс мэт зүйлээр бохирлогдсон хагархай тарианы шил 1 ширхэг, цагаан цаас мэт зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгав.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР