Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/697

 

    23          08            29                                        23/ШЦТ/697

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч Г.Онон,

Шүүгдэгч Г.Б*******, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /ҮД:1476/,

Шүүгдэгч О.Г*******, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:194/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т******* овогт О******* Г*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Г******* Б******* нарт холбогдох эрүүгийн 230000000893 дугаартай хэргийг 23 оны 07 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 01 оны 08 дугаар сарын -ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тээврийн хэрэгсэл задалж зардаг ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, туулийн******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

            Х******* овогт Г******* Б******* /РД:*******/,

 

            Монгол улсын иргэн, 00 оны 04 дүгээр 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Хайрханы тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй,

            Т******* овогт О******* Г******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож “23 оны 0 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Е.Аийн эзэмшлийн 9-4 УББ улсын дугаартай, Тоёота марк-2 90 загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 28,00,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож “23 оны 0 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Е.Аийн эзэмшлийн 9-4 УББ улсын дугаартай, Тоёота марк-2 90 загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 28,00,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******ын “...гэмт хэрэг хийгээгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г*******ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 230000000893 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Е.Аийн хохирогчоор өгсөн “...23 оны 0 дугаар сарын 01-ний өдрийн цагийн үед би өөрийн сургууль болох “Их засаг” олон улсын их сургуулиас өөрийн 9-4 УББ улсын дугаартай Тоёота марк-2 90 загварын тээврийн хэрэгсэлтэй гараад, ор******* 21 цаг 40 минутын орчим өөрийн гэр болох Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар байранд ирсэн. Би гэртээ ирээд өөрийн машинаа байрныхаа “Кар комплекс” хүнсний дэлгүүрийн урд талд байх авто зогсоолд байрлуулсан. Гэртээ ороод би УНЕ улсын дугаартай, Тоёота приус загварын тээврийн хэрэгслээ аваад Өлзийт хороололд байдаг аавынхаа адуун дээр очиж хоносон юм. Би маргааш өглөө нь 07 цагт сэрээд хот руу хөдлөөд 09 цаг 0 минутын орчимд гэрийнхээ гадаа ирэхэд байрны гадаа байрлуулаад орхисон байсан миний 9-4 УББ улсын дугаартай, Тоёота марк-2 90 загварын тээврийн хэрэгсэл байхгүй, алга болсон байсан. Миний машин 199 онд үйлдвэрлэгдсэн, 04 онд орж ирсэн тээврийн хэрэгсэл бөгөөд Эрдэнэт хотоос 23 оноос 03 сарын 04-ний өдөр худалдаж авсан. Худалдаж авсны дараагаар тус машиндаа 14,000,000 төгрөгөөр “1 jz” гэдэг нэртэй турботой мотор авч тавиад, ойр зуурын спорт тоноглол ,000,000 төгрөгөөр нэмж хийсэн. Тус машин нь хуралдаанд бэлдэж хийсэн машин байсан ба одоогийн зах зээлийн ханшаар 30 гаруй сая төгрөгийн үнэтэй зарагддаг, спорт машин байгаа юм. Би өөрийн машиныг хүлээж авах үед машины эд ангийн тайлж авсан байсан бөгөөд холбогдогч нар нь тухайн тайлж авсан зүйлээ бүгдийг нь надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Мөн дээр мэдүүлэгт хэлсэн машин дотор байсан зүйлүүдийг надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Өөрийн алдсан зүйлийг бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан. Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-2, 4 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч М.Б өгсөн “...Тухайн өдөр би гэрийн урд байрлах бургасан дунд танил ахтайгаа морьт харвааны бэлтгэл хийж дуусаад бэлтгэлийн гэртээ ороод амарч байтал манай хуурай ах Б, Г*******, Б******* нар надтай ирж уулзаад “босоод хувцсаа өмс, хамт явъя” гэхээр нь би хамт гарсан. Тэгээд Б******* ахын машинд суугаад явж байтал Б ах “гэртээ харилаа, гэрт хүргээд өг” гэх хэлэхээр нь бид нар хүргэж өгөөд цааш явсаар Б******* ахын гэрт очсон. Б******* ахын гэрт намайг автомашины хөгжим засаад байж байхад Г******* ах “миний машин ойрхон байгаа, хамт яваад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд Б******* ахын цагаан өнгийн марк-2 маркын тээврийн хэрэгсэлтэй Б******* ах, Г******* ах, Б******* ахын найз охин болох Отгоо нартай -н шарын төмөр замын гарам дээр ирж зогссон. Би Г******* ахтай хамт Б******* ахын машинаас буугаад, зам хөндлөн гарч нэг хар өнгийн 90 кузовтой марк-2 загварын машин дээр очиход Г******* ах түлхүүрээр онгойлгож, тэр машинаар хамт гэрийн зүг буцаад явсан. Бид хоёр явсаар манай гэрийн дээхэн талд ирэхэд Г******* ах намайг “за чи гэртээ харьж амар, өглөө эрт ирээрэй” гэж хэлээд машинаас буулгаад, цаашаа ганцаараа явсан. Тэгээд би гэртээ орж амарсан бөгөөд нөгөөдөр өдөр нь цагдаа нар ирж намайг барихад тус автомашиныг хулгайлсан болохыг ойлгосон. Г******* ах надад хэлэхдээ "өөрийнхөө автомашиныг авах гэж байгаа" гэж хэлсэн болохоор би хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа талаар нь огт мэдээгүй. Г******* ах намайг замдаа Мал бордохын эцсийн буудал дээр буулгаад, цаашаа ганцаараа явсан болохоор унаж явсан машинаа хаашаа аваачсан талаар нь надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-6 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.О гэрчээр өгсөн “...Тухайн өдөр 23 цагийн үед манай гэрийн гадаа  Б*******, Г*******, Баасандорж нар нь машины хөгжим янзлаад юм хийгээд байсан. Тэгээд Баасандорж нь гэрт орж ирээд хамт явмаар байна гэхэд нь би үгүй гэж уурлаад хэлсэн. Удалгүй Б******* орж ирээд хамт явах уу гэж асуухад нь би за за гэж хэлээд гадуур хувцсаа өмсөөд гэрээсээ гараад Б*******ын машины ард суусан. Намайг машинд суухад Б*******, Г*******, Баасандорж нар нь бүгд суусан байсан. Тэгээд машин хөдөлж эхлэхэд би гар утсаа оролдоод явж байхад нэг мэдсэн нэг барилгануудын ойр хавьд ирээд Баасандорж, Г******* 2 машинаас гэнэт буугаад өгөхөд нь би гайхсан удалгүй нөгөө 2 нэг хар машин унаад 22 зүүн тал руу яваад өгөхөд Б******* сандраад энэ 2 машин авчихлаа гэж хэлээд прикер даваад тахилтын замаар явах гэхэд замын цагдаа байхаар нь буцаад 22-н товчооны зам руу явсан. Удалгүй бид 2 гэртээ хариад Б******* нь Г******* руу залгаад нэг зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 тал/,

 

Дамно ХХК-ийн 23 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “алдагдсан эд зүйлсийг нийт 28,00,000 төгрөгөөр үнэлнэ” гэх дүгнэлт /хх-ийн 93-100 тал/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 31-34 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149, 17 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б******* нь шүүгдэгч О.Г*******ыг хохирогчийн машиныг хулгайлсныг мэдээгүй ...надаас түлхүүр асуухаар нь өгсөн...би гэмт хэрэгт хамтран оролцоогүй” гэж мэтгэлцэж оролцов.

 

Шүүгдэгч Г.Б*******, О.Г******* нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд  шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нар нь гэмт хэрэг үйлдэхдээ гэмт санаа сэдлээрээ нэгдээгүй гэх нөхцөл байдал хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан гэрч Л.О “...Баасандорж, Г******* хоёр машинаас буугаад өгөхөд би гайхсан.Удалгүй нөгөө хоёр нэг хар машин унаад 22 зүүн тал руу яваад өгөхөд Б******* сандраад энэ 2 машин авчихлаа гэж хэлээд ...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 64 дүгээр талд авагдсан гэрч М.Б “...тэгээд Б******* ах цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй Б*******, Г*******, Б*******ын найз охин Отгоо нартай шарын төмөр замын гарам дээр ирж зогссон...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт Г.Б*******ын өгсөн “... хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн..”, “...марк2 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр асуухаар нь өгсөн...” гэх мэдүүлэг, ... холоос харж байхад машин унаад явахыг харсан... гэх мэдүүлэг, “…гэртээ ирээд машин хулгайлсныг утсаар сонсож мэдсэн... гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдсэн эдгээр мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй байх тул шүүгдэгч Г.Б*******ыг шүүгдэгч О.Г*******тай үгсэн тохиролцож бусдын эд зүйлийг хууль бусаар аваагүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй  байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б*******, О.Г******* нар нь бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож “23 оны 0 дугаар сарын 01-ны өдрөөс  02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Е.Аийн эзэмшлийн 9-4 УББ улсын дугаартай, Тоёота марк-2 90 загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 28,00,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан” болох нь  хохирогчийн мэдүүлэг, гэрч М.Баасандорж, Л.О нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн 23 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар  нотлогдон тогтоогдлоо гэж шүүхээс дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

 

Шүүгдэгч Г.Б*******, О.Г******* нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.Г*******ыг “23 оны 0 дугаар сарын 01-ны өдрөөс  02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Е.Аийн эзэмшлийн 9-4 УББ улсын дугаартай, Тоёота марк-2 90 загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцож, гүйцэтгэсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Б*******ыг “23 оны 0 дугаар сарын 01-ны өдрөөс  02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар байрны урд талын автомашины зогсоол дээр байрлуулсан байсан хохирогч Е.Аийн эзэмшлийн 9-4 УББ улсын дугаартай, Тоёота марк-2 90 загварын тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцож, зохион байгуулж оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б******* болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэмт хэрэгт хамран оролцоогүй, цагаатгах үндэслэлтэй гэх тайлбар мэдүүлгийг дэмжсэн, эргэлзээ бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй, дээрх тайлбар мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдээгүй тул  байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүхээс дүгнэсэн болохыг тайлбарлаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б*******ын өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрх ноцтой зөрчигдсөн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй  гэх санал дүгнэлтийг гаргасан бөгөөд хавтаст хэргийн 140 дүгээр талд шүүгдэгч Г.Б******* нь өмгөөлөгч авах хүсэлт гаргаж хуульд заасан эрхээ эдэлсэн, хавтаст хэргийн 138 дугаар талд тэрээр өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .3 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн шаардлага хангагдсан гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

 

Хохирол төлбөр тооцсон шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нар нь гэмт хэргийн улмаас хохирогч Е.Аийн  28,00,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг буцааж хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нарыг хохирогч Е.Аэд төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нар нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг  баримталж, шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоонд дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

 

Шүүхээс, шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Шүүгдэгч О.Г*******ын өмгөөлөгчөөс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүхэд гаргасан ба өмгөөлөгчийн санал шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдалд тохирохгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.

 

Шүүгдэгч Г.Б*******ын өмгөөлөгчөөс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүхэд гаргасан ба шүүгдэгч Г.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн эсэх талаараа маргаж, мэтгэлцэж оролцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д заасан ...гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч....бол гэх хуулийн шаардлага хангагдаагүй байх тул  шүүгдэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нар нь тус бүр 1 /нэг/ хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т******* овогт О******* Г*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Х******* овогт Г******* Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г*******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*******ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, ялын хязгаарыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г*******ын цагдан хоригдсон 1  /нэг/ хоногийг, Г.Б*******ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тус бүр зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

. Шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч О.Г*******, Г.Б******* нар нь тус бүр 1 /нэг/ хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэн ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г*******, Г.Б******* нарт урьд авсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож  “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ЭРДЭНЭЧИМЭГ