Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/721

 

    03           09           11                                          03/ШЦТ/*******1

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр ,

Шүүгдэгч: Б.Н*******, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0*******14*******/

Иргэний нэхэмжлэгч С.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3 дахь заалтад, 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн яллагдагч С******* овогт Б******* Н*******д холбогдох эрүүгийн 0500000053 дугаартай хэргийг 03 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 199******* оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 5 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, Хувьсгалчдын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

С******* овогт Б******* Н******* /РД:ДЮ9*******06111/

            Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Н******* нь “...0 оны 0******* дугаар сарын -ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скайтел төвийн давхарт гар утасны худалдаа эрхэлж байсан хохирогч П.Л*******гаас “мөнгийг нь банкнаас авч өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3 ширхэг Айфоне 13 про макс маркийн гар утсыг авч залилан 10,*******8,000 төгрөгийн хохирол учруулсан,

0 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Г******* и” ББСБ-д зээлийн эдийн засагч албан тушаалд ажиллаж байхдаа “Васко” нэг удаагийн нууц үг олгогч төхөөрөмж ашиглан зохих албан тушаалтны зөвшөөрөлгүй байгууллагын санхүүгийн мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн,

“Г******* и” ББСБ-д зээлийн эдийн засагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 0 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус байгууллагын дугаарын дансанд Г.Тгийн албан өрөөндөө орхисон байсан “Васко” нэг удаагийн нууц үг олгогч төхөөрөмжийг ашиглан дансанд хууль бусаар нэвтэрч 80,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн дугаарын данс руу шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Н******* нь “...0 оны 0******* дугаар сарын -ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скайтел төвийн давхарт гар утасны худалдаа эрхэлж байсан хохирогч П.Л*******гаас “мөнгийг нь банкнаас авч өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3 ширхэг Айфоне 13 про макс маркийн гар утсыг авч залилан 10,*******8,000 төгрөгийн хохирол учруулсан, 0 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Г******* и” ББСБ-д зээлийн эдийн засагч албан тушаалд ажиллаж байхдаа “Васко” нэг удаагийн нууц үг олгогч төхөөрөмж ашиглан зохих албан тушаалтны зөвшөөрөлгүй байгууллагын санхүүгийн мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, “Г******* и” ББСБ-д зээлийн эдийн засагч албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 0 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус байгууллагын дугаарын дансанд Г.Тгийн албан өрөөндөө орхисон байсан “Васко” нэг удаагийн нууц үг олгогч төхөөрөмжийг ашиглан дансанд хууль бусаар нэвтэрч 80,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн дугаарын данс руу шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н*******гын “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна…”  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 0500000053 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.Л өгсөн “...Миний бие 016 оноос хойш Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Скайтел гар утас худалдааны төвийн давхрын , дугаар лангуунд гар утас худалдаа эрхэлж байгаа юм. Өнөөдөр би лангуун дээрээ худалдаа эрхлээд байж байтал 1******* цаг 30 минутын үед бор царайтай, 1*******0 см орчим өндөртэй, дунд зэргийн биетэй, цэнхэр өнгийн цамц, жинсэн өмд, пүүз өмссөн залуу ирээд Айфоне 13 про макс загварын гар утас үзье гэхээр нь би 1 ширхгийг гаргаж өгсөн чинь 3 ширхгийг авъя гэсэн. Тэгээд 3 ширхэг Айфоне 13 про макс загварын 18 гб багтаамжтай Солонгос модельтой тус бүрийн 3,*******00,000 төгрөгөөр зарагдаж байсан утаснуудыг надаас авчхаад мөнгөө өгөх болоход банк ороод мөнгө авъя хамт гарах уу гэсэн. Тэгэхээр нь би хамт гарах гээд дээгүүрх хувцсаа өмсөж байтал цааш хурдан хурдан алхаад явсан ба араас нь шууд гарсан чинь гүйгээд яваад өгсөн. Энэ үйл явдал нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байгаа. Би алдсан 3 ширхэг Айфоне 13 про макс загварын гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан учир ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-5*******, 64 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Б иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Би Тэди худалдааны төвд 10 орчим жил гар утас борлуулах ажил хийдэг хүн. 0 оны 0******* дугаар сарын -ны орой буюу өчигдөр орой 18 цаг 30 орчим минутын үед надтай жил орчим сүрхий гар утас дагалдах хэрэгсэл дэлгэц зэрэг зүйл асуугаад авдаг болохоор таньдаг болсон Д овогтой М над руу орой 18 цаг 15 минутад залгаад надад Солонгос улсаас ирсэн 3 ширхэг Айфоне 13 про макс маркийн гар утас байна авах уу гэж асуухаар нь би нэгийг нь 3,400,000 төгрөгөөр авъя гэсэн чинь за тэгүүл би аваад очъё хүлээж байгаарай гээд би түүнийг 19 цаг хүртэл хүлээсэн. Тэгээд тэр манай ажил дээр буюу Тэди худалдааны төвийн давхарт лангуун дээр ирж надад 1 ширхэг цагаан, ширхэг хар өнгийн нийт 3 ширхэг Айфоне 13 про макс маркийн гар утас авч ирсэн. Надад авчирч ирсэн гар утас нь ямар нэгэн задаргаа ороогүй гадна имей дугаараар нь шалгахад нээгдээгүй үйлдвэрийн лацтайгаа байсан тул би авахаар болж нэгийг нь 3,400,000 төгрөгөөр бодож 3 ширхэг гар утсыг 10,00,000 төгрөгөөр худалдан авсан, мөнгийг би өөрийн Хаан банкны 5901199 гэсэн данснаас 00,000 төгрөг, манай эхнэр өөрийн Голомт банкны данснаас 10,000,000 төгрөг 51*******614*******550 гэсэн данс руу өөрийнх нь нэр гарч ирж байсан энэ данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Мын гэрчээр өгсөн “...0 оны 0******* дугаар сарын -ны өдрийн 18 цагийн үед Монтел худалдааны төвийн гудамжинд гар утас авна, зарна гээд зогсож байхад 5-30 орчим насны бор царайтай, 1*******5 см орчи өндөртэй, дундаж биетэй залуу ирээд Айфоне 13 про макс загварын гар утас байна, авах юм уу гэж асуусан. Тэгээд гар утсыг нь үзэхэд лац ломбо нь огт хөндөгдөөгүй, Айфоне 13 про макс загварын гар утас байсан ба тухайн гар утсыг нь үзэж байгаад 3,030,000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд тухайн залуу тэгье гээд зөвшөөрсөн. Тэгээд мөнгийг нь өгөх гээд зогсож байхад дахин ширхэг Айфоне 13 про макс загварын гар утаснууд байгаа гэхээр нь би тухайн утаснуудыг нь үзээд нийтэд нь 9,100,000 төгрөгөөр бодож авахаар болсон. Тэгээд тухайн залуугаас дансыг нь асууж 8,100,000 төгрөгийг хийсэн. Хаан банкных данс руу хийгээд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн залуу надад хэлэхдээ би Банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг юм, захирлаасаа нууцаар авчихсан байгаа, дараа нь мөнгийг өөрөө төлчих болохоор ямар ч асуудал байхгүй гэж хэлж байсан. Тэгээд гар утаснуудыг аваад байж байгаад өөрийн танил Теди гар утас худалдааны төв дээр лангу******* Б******* гэгчтэй холбогдож Айфоне 13 про макс загварын Солонгос улсаас ирсэн гар утас 3 ширхэг байна, авах уу гэж асуусан ба Б******* надад нэг бүрийг нь 3,400,000 төгрөгөөр авч болж байна гэхээр нь би түүнд зарахаар болж гар утаснуудаа Теди худалдааны төв дээр барьж ирээд Б*******д үзүүлж түүнээс 10,00,000 төгрөгийг дансаараа авч, худалдан борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6*******-68 тал/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 0 оны 0******* дугаар сарын 8-ны өдрийн ЧД1--*******66 дугаартай тайлан /хх-ийн *******9-80 тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 48 тал/,

0 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-5 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Г******* и” ББСБ-н гүйцэтгэх захирал Г.Тий хохирогчоор өгсөн “...Миний бие “Голдман и” ББСБ-н гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай байгууллага нь 0 оны 0******* сард нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 0 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн эдийн засагч ажилд авна гэх зарын дагуу Б******* Н******* гэх 199******* онд төрсөн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй залуу ирж манай банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагчаар ажилд орох хүсэлт өгсний дагуу тухайн хүнийг шалгуур үзүүлэлт хангаж байсан тул зээлийн эдийн засагчаар анх ажилд авсан. Нямлхагвын ажил үүрэг зээл хүсэгчийн зээлийг судлах, олгосон зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих үүрэгтэй байдаг. Байгууллагын данс дахь мөнгөтэй бэлэн болон бэлэн бусаар шууд харилцах эрх огт байдаггүй бөгөөд 0 оны 09 дүгээр сарын 05-ны орой 1******* цагийн үед би байгууллагынхаа данс дахь мөнгийг шалгахад байгууллагын дугаарын данснаас зээлийн эдийн засагч Б.Нямлхагвын дугаарын данс руу 80,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсныг мэдсэн. Н******* нь байгууллагын данс руу шууд нэвтрэх эрх байдаггүй боловч намайг өрөөнөөс түр хугацаанд гарсан хойгуур манай өрөө рүү ороод гүйлгээний васко буюу мөнгө шилжүүлэхэд ашигладаг нэг удаагийн кодыг гаргадаг төхөөрөмжийг ашиглаж, дансанд нэвтрэх нэг удаагийн кодыг авч, байгууллагын данс руу нэвтрэн орж өөр рүүгээ мөнгө шилжүүлсэн болохыг мэдсэн. Байгууллагын үйл ажиллагаанд ашигладаг мөнгө байршдаг дугаарын данс руу нягтлан бодогч А, зээлийн эдийн засагч Н******* нар болон гүйцэтгэх захирал Т миний бие нэвтрэх эрхтэй байдаг боловч гүйлгээ хийх эрх зөвхөн надад байдаг бөгөөд гүйлгээ хийхдээ данс руу нэвтрэн ороод васко гэх төхөөрөмжөөс нэг удаагийн гүйлгээний нууц үг ирснээс гүйлгээ хийх боломжтой байдаг. Тухайн васко гэх төхөөрөмж нь манай байгууллага нь одоогоор өдөр тутам тогтмол ажилладаг гурван ажилтантай бөгөөд түүнд гүйцэтгэх захирал миний бие, нягтлан А, зээлийн эдийн засагч Н******* бид гурав байдаг. Өрөөний хувьд нягтлан А, Н******* хоёр цугтаа зааланд суудаг бөгөөд миний бие тусдаа шилэн хаалгатай өрөөнд ганцаараа суудаг. Тухайн төхөөрөмжийг Хаан банкнаас авч байсан бөгөөд ажиллагааны хувьд гүйлгээ хийх шаардлагатай үедээ товчлуурын дээр дарснаар цаанаас ирсэн нэг удаагийн 6 оронтой тоонууд ирэхээр нь тухайн кодыг ашиглан данс руу нэвтрэн орж гүйлгээ хийхэд ашигладаг юм. 0 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 15 цаг 50 минутын орчимд миний бие өрөөндөө байж байтал машин маань өөр хүний машиныг таглаад тавьчихсан байна, машинаа холдуул гэхээр нь би Нямлхагвыг машин холдуулангаа хамт гарч тамхи татъя гээд дагуулаад гарч байтал Н******* нэг давхарт очсоноо би нойл орчхоод гараад ирье, та гадаа гарч бай гэж хэлчхээд буцаж яваад 5-6 орчим минут болж байгаад гадаа гарч ирсэн. Тэр хооронд миний өрөө лүү буцаж ороод васко төхөөрөмжөөс код аваад гүйлгээ хийчхээд гарч ирсэн юм билээ. Тухайн үед би өрөөнөөс гарахдаа өрөөнийхөө хаалгыг онгорхой орхиод васко төхөөрөмжөө ширээн дээрээ үлдээчхээд гарсан. Тэр үед Н******* бид хоёроос өөр хүн манай ажил дээр байгаагүй. Уг васко төхөөрөмж нь манай Г******* и ББСБ-ийн үйл ажиллагаанд ашигладаг банк бус санхүүгийн байгууллагын маань нэр дээр байдаг Хаан банкны дугаарын дансны мөнгөн гүйлгээ хийхэд ашиглах зориулалттай төхөөрөмж байгаа юм. Түүнээс тухайн төхөөрөмжийг өөр хэн нэгэн манай ажилтан албан тушаалтанд хувьдаа ашиглах эрх, зориулалт байхгүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 145-146, 04 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О гэрчээр өгсөн “...0 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр С бид хоёр “Бусан” нэртэй хоолны газар хоол идэж байтал Н******* залгаад бид хоёртой уулзахаар тухайн хоолны газар ирээд өөрийнхөө гар утсыг алдчихсан, гар утсаа өгч байгаач гэж миний гар утсыг авснаа Хаан банкныхаа интернэт банк руу орсноо нууц үгээ блоклочихлоо гэснээ жи-мэйл хаягаараа интернэт банк руугаа нэвтэрч орж байсан. Тэгээд Сгийн зарах гэж байсан Камри машиныг 0,000,000 төгрөгөөр худалдаж авъя гээд Н*******, Сгийн данс руу 0,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөгөөр хувааж шилжүүлээд бид гурав хоолны газраас гараад явж байтал Н******* ажлаасаа 80,000,000 төгрөгийн зээл авсан, уг мөнгөөрөө Сгийн машиныг худалдаж авна, бас найздаа 9,000,000 төгрөг өгнө, тэгээд бас байр луу мөнгө нэмэрлэнэ гэж хэлж байсан бөгөөд интернэт банкныхан өдөрт хийх гүйлгээний лимит хэтэрсэн тул хүүхдийн 100-д байрлах төв Хаан банк орж коиск машинаас мөнгө аваадахъя гэхээр нь бид гурав тийшээ нь очтол Н******* иргэний цахим үнэмлэхээ байхгүй гээд данснаасаа мөнгө авч чадаагүй юм. Тэгээд бид гурав гэр гэртээ харьж амарцгаагаад миний бие өчигдөр сургууль дээрээ байж байтал цагдаагийн алба хаагчид ирээд цагдаагийн газар авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Сгийн гэрчээр өгсөн “...Н******* нь О бид хоёрт хэлэхдээ өөрийнхөө ажилладаг банк бусаасаа 80,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, нэг сарын 1,000,000 төгрөгийг эргэн төлөлттэйгөөр зээлсэн гэж хэлсэн. Тухайн мөнгийг надаас машин худалдаж авах болон хамтдаа байр авах, мөн найздаа 9,000,000 төгрөг өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.З гэрчээр өгсөн “...Васко гэх төхөөрөмж нь өндөр дүнтэй гүйлгээнд ашиглах үүрэгтэй харилцагчийн мөнгөө алдах эрсдэлээс хамгаалсан төхөөрөмж байгаа юм. Тухайн төхөөрөмжийг өндөр дүнтэй гүйлгээ хийх үед төхөөрөмжийг ашиглан дахин давтагдашгүй 6 оронтой тоон кодыг авч гүйлгээний нууц үгний оронд ашиглаж, мөнгөн гуйвуулгыг хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

03 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Васко төхөөрөмжид үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-0******* тал/

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Б.Н*******гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 131 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 119 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн  гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буру******* эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буру******* үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буру******* үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нямлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буру*******д тооцуулах саналтайгаар,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналтай гэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

 

Шүүх, шүүгдэгчид холбогдуулан ирүүлсэн яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн нөхцөл байдалд дараах дүгнэлтийг гаргасан болно. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Н*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Хэрэгт авагдаж, шүүхийг хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох гэмт хэргийн  хохирогч П.Л мэдүүлэг /хх56-5*******, 64 тал/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-43 тал/, гэрч Д.Мын мэдүүлэг /хх-6*******-68 тал/, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-*******9-80 тал/, цагдаагийн байгууллагад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-48 тал/, иргэний нэхэмжлэгч С.Б мэдүүлэг /хх-6 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгч Б.Нямлхагвын  0 оны 0******* дугаар сарын -ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Скайтел төвийн давхарт гар утасны худалдаа эрхэлж байсан хохирогч П.Лхам-янжингаас “мөнгийг нь банкнаас авч өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3 ширхэг Айфоне 13 про макс маркийн гар утсыг авч залилан 10,*******8,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт  нотлогдон тогтоогдсон гэж;

хэрэгт авагдаж, шүүхийг хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл /хх-1, тал/, хохирогч байгууллага болох “Г******* и” ББСБ-н захирал Г.Тгийн мэдүүлэг /хх-145-146, 04 тал/, гэрч Б.О мэдүүлэг /хх-1 тал/, гэрч Ч.Сгийн мэдүүлэг /хх-9-10 тал/, гэрч Г.З мэдүүлэг /хх-15 тал/, Васко төхөөрөмжид үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-05-0******* тал/ зэргээр шүүгдэгч Б.Н******* нь 0 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Г******* и” ББСБ-н зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа захирал Г.Тгийн албан өрөөндөө орхисон байсан “Васко” нэг удаагийн нууц үг олгогч төхөөрөмжийг ашиглан тус байгууллагын данснаас 80,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн дугаарын данс руу шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Нямлхагвын хохирогч П.Лхам-янжинг  төөрөгдөлд оруулж гурван ширхэг Айфоне 13 про макс маркийн гар утсыг авч  10,*******8,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн субъектив болон объектив шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буру*******д тооцох хууль зүйн үндэслэлтэй, түүнчлэн шүүгдэгч нь Г******* и” ББСБ-н зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа захирал Г.Тгийн албан өрөөндөө орхисон байсан “Васко” нэг удаагийн нууц үг олгогч төхөөрөмжийг ашиглан тус байгууллагын данснаас 80,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн дугаарын данс руу шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3-д заасан гэмт хэргийн субъектив болон объектив шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буру*******д тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С******* овогт Б******* Нямлхагвыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3 дахь хэсэгт “хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад ноцтой хохирол учруулж үйлдсэн гэм буру*******д,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буру*******д тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Н*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б******* Нямлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхээс, шүүгдэгч Б.Нямлхагвыг  Г******* и” ББСБ-н зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа захирал Г.Тий  албан өрөөндөө орхисон байсан “Васко” нэг удаагийн нууц үг олгогч төхөөрөмжийг ашиглан тус байгууллагын данснаас 80,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн дугаарын данс руу шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь нотлогдон тогтоогдсон энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж гэм  буру*******д тооцсон хэдий ч түүний үйлдсэн хулгайлах  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг давхар хангаж байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "кибер орчин" гэж мэдээлэлд хандах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломж олгож байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг хэлэх ба энэ систэм, сүлжээний орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж нэвтэрсэн, танилцсан бол гэмт хэргийн объектив талын шинж хангандана.

 

Шүүгдэгч Б.Нямлхагвын хувьд “Г******* и” ББСБ-д зээлийн эдийн засагч албан тушаалд ажилдаг, тус байгууллагын мэдээллийн сүлжээний орчинд нэвтэрч ажил үүргээ гүйцэтгэдэг, өөрөөр хэлбэл “Г******* и” ББСБ-н мэдээллийн систэмд хандах зөвшөөрөл зохих хэмжээнд олгогдсон этгээд  байх ба шүүгдэгчийн хувьд байгууллагын данснаас 80,000,000 төгрөг шилжүүлэн авсан хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тус байгууллагын гүйцэтгэх захирлын мэдэлд байдаг нэг удаагийн нууц код олгогч васко төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр авч тус байгууллагын данснаас хууль бусаар 80,000,000 төгрөг хулгайлж авахдаа ашигласан  нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Тодруулбал, яллах дүгнэлтэд дурдсан шүүгдэгч Б.Нямлхагвын 0 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Г******* и” ББСБ-д зээлийн эдийн засагч албан тушаалд ажиллаж байхдаа “Васко” нэг удаагийн нууц үг олгогч төхөөрөмж ашиглан зохих албан тушаалтны зөвшөөрөлгүй байгууллагын санхүүгийн мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн объектив талын шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газраас Шүүгдэгч С******* овогт Б******* Н*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Нямлхагвын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Тд 80,000,000 /наян сая/ төгрөгийн хохирол, хохирогч П.Лхамянжинд 10,*******8,000 /арван сая долоон зуун хорин найман мянга/-н төгрөгийн хохирол учирсан байх ба  гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг биет байдлаар буцаан олгогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Б******* нь 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.Н*******ас нэхэмжилсэн.

 

Шүүх хэргийг хянан хэлэлцэхэд иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нарын хооронд ямар нэгэн хэлбэрээр харилцаа үүсээгүй, харин иргэний нэхэмжлэгч нь энэ хэрэгт гэрчээр асуугдсан иргэн Д.Маас шүүгдэгч Б.Нямлхагвын хохирогч П.Лхамянжингаас залилан авсан гурван ширхэг гар утсыг 10,00,000 /арван сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр худалдан авсан, цагдаагийн байгууллага түүний худалдан авсан гар утаснуудыг гэмт хэргийн улмаас бусдын алдсан эд зүйл байх тул хураан авсны улмаас түүнд  хохирол учирсан байна.

 

 Шүүгдэгч Б.Н******* нь иргэний нэхэмжлэгч С.Б*******д гэрч Б.Маас авсан 9.100,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн харин тэрээр гэрч Д.Мад гурван ширхэг утасны үнэ гэж өгсөн 10,00,000 /арван сая хоёр зуун мянга/-н төгрөгөөс 1,100,000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг буцааж олж аваагүй нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүхээс, иргэний нэхэмжлэгч С.Б*******д учирсан гэх 1,100,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч шууд учруулаагүй, харин иргэний нэхэмжлэгч нь иргэн Б.Мтай худалдах, худалдан авах гэрээний харилцаанд орсны улмаас түүнд эд хөрөнгийн  хохирол учирсан гэж дүгнэв.

 

Иймд, иргэний нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн энэ хэрэгт гэрчээр асуугдсан иргэн Б.Маас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Н******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3 дахь хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг бусдад ноцтой хохирол учруулж үйлдсэн болох нь тус тус тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3-т зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй.

 

Иймд шүүдэгч Б.Нямлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /есөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3 дахь хэсэгт зааснаар /хоёр / жилийн хорих  ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан /хоёр/ жилийн хорих  ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүдэгч Б.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Н*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямлхагвын баривчлагдсан цагдан хоригдсон 30  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Нямлхагвыг гэмт хэрэг үйлдсэн гэм буру*******д тооцож хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

 

Энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Б.Н******* нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хохирогч нарт буцаан олгосон байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг, 1101334153 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг, шүүгдэгч нь нийт 30 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36. дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Прокурорын газраас Шүүгдэгч С******* овогт Б******* Н*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хэрэгсэхгүй болгосугай.

 

. Шүүгдэгч С******* овогт Б******* Нямлхагвыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3 дахь хэсэгт “хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад ноцтой хохирол учруулж үйлдсэн гэм буру*******д,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буру*******д тус тус тооцсугай.

 

3. Шүүдэгч Б.Нямлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 /есөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950,000 /есөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3 дахь хэсэгт зааснаар /хоёр / жилийн хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан /хоёр/ жилийн хорих  ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Шүүдэгч Б.Н*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 950,000 /есөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

 

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Н*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нямлхагвын цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Н*******д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шүүгдэгч Б.Н******* нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг хохирогч нарт буцаан олгосон байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

11. Иргэний нэхэмжлэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 1,100,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, түүнийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар өөрт учирсан хохирлыг гэрч Д.Маас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

1. Шүүгдэгч Б.Н******* нь цагдан хоригдсон 30 /гуч/ хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт 1101334153 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н*******д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ