Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар  2023/ШЦТ/722

 

2023             09           **************                                    2023/ШЦТ/722

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг д*******ж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр

Шүүгдэгч: Ш.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж******* овогт Ш******* Г*******д холбогдох 230502240*******44******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******992 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 3******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, “Их гүрэн интертаймент агентлаг”-т зураглаач ажилтай, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Ж******* овогт Ш******* Г******* /РД:ТА920729*******2/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.Г******* нь “2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *******7 дугаар хороо, хуучнаар Эрүүл мэндийн 7 дугаар төвийн урд талын саадан дотор Д.З*******ын толгой хэсэг рүү цохиж өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зралт, шарх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлийн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Г******* нь “2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *******7 дугаар хороо, хуучнаар Эрүүл мэндийн 7 дугаар төвийн урд талын саадан дотор Д.З*******ын толгой хэсэг рүү цохиж өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зралт, шарх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлийн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г*******гийн “...хүний эрүүл мэндэд халдсан гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 230502240*******44******* дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.З*******ын хохирогчоор өгсөн “...Ах О*******, О*******ын ахын найз Т, Г******* бид хоорондоо танилцаад Экс нэртэй 0.75 литртэй архи хувааж уусан. Намайг очиход тэр хэд нэг 0.75 литртэй архи ууж байсан би нэмж нэгийг аваад нийт бид 4 хоёр шил архи уусан. Тэгээд бид нар юм яриад сууж байгаад О******* ах, Т нар бие засахаар явах хооронд Г******* гэдэг нь миний зүүн талаас гэнэт цохисон. Би цохино гэж бодоогүй байсан болохоор унасан. Намайг унахад Г******* миний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Би жаахан халсан байсан болохоор аль гар, хөлөөрөө цохисныг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ах ирээд салгаад би боссон. Намайг цохисон Г******* нь чи их буруу ярьсан гэж хэлсэн тэгээд намайг гайгүй биз дээ гээд би гайгүй гээд харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Э гэрчээр өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 05-ны үдээс хойш Г*******, О******* нарын хамт *******4:00 цагийн үед бид нар видео бичлэгийн ажил байна гэж уулзсан. Тэндээсээ *******9-20 цагийн орчимд Модны 2-н гол зам дагуу Хуучин 7-р төвийн урд байрлах сааданд Д, О*******, Г******* нарын хамт бид 4 зөөлөн экс 3 шилийг уусан. Тэгээд байж байхад сүүлд нэг залуу ирсэн О*******ын хуурай дүү гэж байсан нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд байж байгаад О*******, Д бид гурав дэлгүүр орохоор явсан. Тэгээд архи авчихаад буцаад ирэхэд О*******ын хуурай дүү Г******* хоёр муудалдцсан гээд О*******ын хуурай дүүгийн зүүн нүд орчим нь цус болсон байсан. Юу болсон юм, яасан юм гэж асуухад хоорондоо муудалцсан гэж байсан дахиж тэр хоёр муудалцаж, м*******даагүй болохоор бид нар ерөнхийдөө тэгээд л салсан. Тухайн үедээ тэр Г*******д зодуулсан залуу зүгээр зүгээр гэж байсан дараа Г******* над руу залгаад нөгөө залуу нь цагдаад өгсөн байна гэж хэлж байсан. Тэгж л цагдаад шалгагдаж байгааг нь мэдсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 24 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын *******2-ны өдрийн 7450 дугаартай “...Д.З*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зралт, шарх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 7-8 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Г*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Ш.Г******* нь 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *******7 дугаар хороо, хуучнаар Эрүүл мэндийн 7 дугаар төвийн урд талын саадан дотор Д.З*******ын толгой хэсэг рүү цохиж өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зралт, шарх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлийн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ш.Г*******гийн мэдүүлэг, хохирогч Д.З*******ын мэдүүлэг, гэрч Б.Э мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын *******2-ны өдрийн 7450 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Ш.Г******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ш.Г*******гийн “2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *******7 дугаар хороо, хуучнаар Эрүүл мэндийн 7 дугаар төвийн урд талын саадан дотор Д.З*******ын толгой хэсэг рүү цохиж өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зралт, шарх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлийн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ш.Г*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Ш.Г******* нь хохирогч Д.З*******од төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Г******* нь “2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *******7 дугаар хороо, хуучнаар Эрүүл мэндийн 7 дугаар төвийн урд талын саадан дотор Д.З*******ын толгой хэсэг рүү цохиж өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, зралт, шарх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлийн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Ш.Г*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Ш.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 54 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Ш.Г*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ш.Г*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ш.Г*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.Г*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Шүүгдэгч Ж******* овогт Ш******* Г*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г*******г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулын ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г******* нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Ш.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болох нь тогтоогдсон болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ