| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2023/0742/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/753 |
| Огноо | 2023-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/753
2023 09 25 2023/ШЦТ/753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,
Улсын яллагч: Б.Солонго
Шүүгдэгч: О.Лхагва-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигин овогт Одгэрэлийн Лхагва-Очирт холбогдох 2305000001456 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр /газар тариалан/ эрхэлдэг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон 105 дугаар байр, 62 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Боржигин овогт Одгэрэлийн Лхагва-Очир /РД:МИ92032512/.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Лхагва-Очир нь “2023 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 105 дугаар байрны 62 тоотод өөрийн эхнэр З.Баасанхүүг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу бие махбодид нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, цус хуралт, зүүн эрхий хураанд зулгаралт, хамрын таславчийн муруйлт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Лхагва-Очир нь “2023 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 105 дугаар байрны 62 тоотод өөрийн эхнэр З.Баасанхүүг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу бие махбодид нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, цус хуралт, зүүн эрхий хураанд зулгаралт, хамрын таславчийн муруйлт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Лхагва-Очирын “...гэмт үйлдэлдээ гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2305000001456 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З.Баасанхүүгийн хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд өөрийн нөхөр О.Лхагва-Очирын хамт гэртээ унтаж байхад миний гар утсанд фэйсбүүк чатаар “Энхамгалан Дашпунцаг” гэх хаягаас “чамтай уулзаж болох уу” гэсэн утгатай чат ирсэн байх үед миний гар утсыг булааж аваад миний өмнөөс чат бичиж байгаад шөнийн 01 цагийн үед намайг муу муухай үгээр доромжилж миний хоёр хацарт ээлжлэн алгадаж байгаад гал тогооны өрөөнөөс гартаа хутга барьж ирээд надад хандаж “чамайг ална шүү” гэж сүрдүүлсэн. Удалгүй манай нөхөр Лхагва-Очир гэрээс гарч явсан. Бид хоёр хоёулахнаа байсан. Хардсанаас болоод намайг унтаж байхад алгадаж сэрээгээд зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8961 дугаартай “...З.Баасанхүүгийн биед баруун нүдний дээд, доод зоввхи, зүүн нүдний доод зовхи, цус хуралт, зүүн эрхий хуруунд зулгаралт, хамрын таславчийн муруйлт, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Лхагва-Очирын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 58 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Лхагва-Очирт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч О.Лхагва-Очир нь 2023 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 105 дугаар байрны 62 тоотод өөрийн эхнэр З.Баасанхүүг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу бие махбодид нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, цус хуралт, зүүн эрхий хураанд зулгаралт, хамрын таславчийн муруйлт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч О.Лхагва-Очирын мэдүүлэг, хохирогч З.Баасанхүүгийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8961 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч О.Лхагва-Очир нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Лхага-Очирын “О.Лхагва-Очир нь 2023 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 105 дугаар байрны 62 тоотод өөрийн эхнэр З.Баасанхүүг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу бие махбодид нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, цус хуралт, зүүн эрхий хураанд зулгаралт, хамрын таславчийн муруйлт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч О.Лхагва-Очирын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хамаарч байх хэдий ч шүүгдэгч О.Лхагва-Очир нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр З.Баасанхүүг урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн дарамтад байлгаж байгаагүй гэх тайлбарыг шүүгдэгч болон улсын яллагч гаргаж байх тул хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч О.Лхагва-Очир нь хохирогч З.Баасанхүүд төлөх төлбөргүй болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Лхагва-Очир нь “2023 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 105 дугаар байрны 62 тоотод өөрийн эхнэр З.Баасанхүүг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу бие махбодид нь хүч хэрэглэн халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, цус хуралт, зүүн эрхий хураанд зулгаралт, хамрын таславчийн муруйлт, эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч О.Лхагва-Очирт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүгдэгч О.Лхагва-Очир нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 67 тал/,
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч О.Лхагва-Очирт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд О.Лхагва-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч О.Лхагва-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгуулын ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Лхагва-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Одгэрэлийн Лхагва-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лхагва-Очирыг 550 /таван зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүнд оногдуулсан торгуулын ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лхагва-Очир нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Лхагва-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Лхагва-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ