Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 12

 

  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286,  290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Шүүгдэгч Ц.Болормаа, Д.Нарантуяа, С.Мөнхжаргал нарыг бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Ц.Болормаа, Д.Нарантуяа, С.Мөнхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих  ял шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй. 

           

            4.Шүүгдэгч Ц.Болормаа, Д.Нарантуяа, С.Мөнхжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болормаа, Д.Нарантуяа, С.Мөнхжаргал нарт оногдуулсан хорих  ялуудыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг тус бүр 1 жилээр тогтоож, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар  хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 53-82 ДГО улсын дугаартай Ниссан экстриал маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3500000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 1166666 төгрөгөөр тооцон  гаргуулж улсын орлого болгосугай. 

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 сарын 05, 06, 08-ны  өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Болормаа, Д.Нарантуяа, С.Мөнхжаргал нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                  

           

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН