Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2017/0583

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: А.Т

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ч.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын *******06 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 560 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын *******06 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц, гэрч Ц.Ч, М.Б, Р.Б, нарийн бичгийн дарга О.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Т миний бие Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Зүүн салааны Одонт ******* дугаар гудамжинд 9******* м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээндээ *******00 онд Ч.Б-ийн хамт худалдан авч тэнцүү хэмжээгээр буюу А.Т 467 м.кв, Ч.Б 468 м.кв байхаар хуваан авч тус тусдаа эзэмшсэн бөгөөд тухайн хашаагаа дээрх байдлаар зааглан барьсан.

Улмаар *******06 онд газраа хуулийн дагуу эзэмшин гэрчилгээ авах болоход Ч.Б Манай эхнэрийн хамаатан Сонгинохайрхан дүүргийн газрын албанд ажилладаг. Би өөрийнхтэйгээ хамт өмчлөх эрхийн гэрчилгээг чинь гаргуулаад өгье гэхэд нь олон жил хамт ажилласан учир итгээд хорооны Засаг даргаас авсан 467 м.кв газрыг эзэмшигч мөн болохыг тодорхойлсон баримтаа эх хувиар нь өгсөн.

Үүнээс хойш Ч.Б нь манай газрын бичиг баримтыг гаргаж өгөлгүй, шалтаг тоочсоор *******14 он хүргэсэн тул би өөрийн биеэр газрын албанд очтол Ч.Б миний худалдан авсан эзэмшил газраас 112.7 м.кв газрыг оруулаад өөрийн нэр дээр 700 м.кв газрыг 1А гэсэн хаягаар өмчлөн авсан байсан. Уг 112.7 м.кв газарт миний амьдардаг хувийн орон сууц болон автомашины гараж байрладаг. Одоо бодит байдал дээр анх газрыг хуваан авснаар хашаа баригдаж, тус тусдаа амьдарч байна.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна" гэж заасан бөгөөд бид өөрийн амьдарч байгаа байшингийнхаа газрыг эзэмшиж, өмчилж чадахгүйд хүрч байна. Мөн иргэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргах ёстой. Үүний дагуу Ч.Б*******гийн газар эзэмших хүсэлт гаргахдаа дүүргийн газрын албанд гаргаж өгсөн баримтууд дунд байгаа кадастрын зурагт хорооны Засаг даргаас бид нарын тус бүр эзэмшиж байгаа хэмжээгээр цохолт хийсэн, хэмжээг заасан нь тодорхой харагдаж байна. Гэтэл дүүргийн Газрын албанаас Ч.Б-ийн хүссэн, хорооны Засаг даргын эзэмшдэг болохыг тодорхойлсон газраас илүү хэмжээгээр эзэмшүүлсэн. Улмаар тухайн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас өмчлүүлсэн шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалт болон мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн бөгөөд бодит байдал дээр бусдын эзэмшилд байгаа газартай давхцсан байгааг анхаараагүйгээс миний эрхийг зөрчсөн бөгөөд Ч.Б нь захиргааны байгууллагаас нэгэнт ийм шийдвэр гарсан тул бидний газрыг өгөхгүй гэсэн байдлаар хандаж байна.

Иймд *******00 онд худалдан авч, түүнээс хойш амьдарч байгаа, миний өмчлөлийн амины орон сууц, автомашины гараж байрлаж байгаа газраа эзэмшин, өмчлөх эрхийг минь зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын *******06 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын *******06 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжийн Ч.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн газрын албаны архивт хадгалагдсан баримтаар Ч.Б нь *******06 оны 06 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших хүсэлтээ гарган 9 дүгээр хорооны Засаг даргаар *******06 оны 07 дугаар сарын 03-ны өдөр цохолт хийлгэж, дүүргийн Газрын албанд холбогдох материалуудыг хавсарган *******06 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн байна. Дээрх газар эзэмших хүсэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга *******06 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгожээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэспэлдээ дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн гэж тайлбарлажээ. Гэвч газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн зургаар иргэн Ч.Б-ийн өмчилсөн нэгж талбарын 18636317523730 дугаартай 700 м.кв газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ч.Б-д Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны 29-11 тоот хаягт байрлах 797 м.кв газрыг Сонгниохайрхан дүүргийн Засаг даргын *******06 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамжаар иргэний ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

*******06 оны 10 дугаар сарын *******-ний өдөр иргэн Ч.Б нь эзэмшиж буй газраа өмчилж авахаар хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын *******06 оны 570 дугаар захирамжаар өмчлүүлсэн байх бөгөөд ийнхүү өмчлүүлэхдээ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хэмжээнд нийцүүлэн 700 м.кв газрыг тус хуулийн ******* дугаар зүйлийн 3-д заасан бичиг баримт, түүний дотор дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өргөдөл гаргасны дагуу нийслэлийн Засаг дарга тус хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасан тухайн газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг тогтоосны үндсэн дээр өмчлүүлсэн байна.

Тус маргаан бүхий газарт байрлаж буй гэх хувийн орон сууц болон автомашины гаражын өмчлөгч мөн болохыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нийслэлийн Засаг даргад иргэний газар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх хэмжээ олгогдоогүй болно.

Иймд иргэн А.Т-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Анх *******02 онд одоогийн Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Зүүн салааны Одонт ******* дугаар гудамжны ******* тоот хаягт байрлах газрыг ямар ч газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй, хил заагийг тогтоогүй байхад нь *******02 онд худалдаж авч, уг газар дээрээ хашаа барин амьдарч эхэлсэн бөгөөд тэр үед А.Т нь өөр айлын хашаанд байдаг байсан. Тэр айлынх нь хашаа жижигхэн учраас нүү гээд байна гэхээр нь хашаандаа буулган нэг хашаанд амьдарч эхэлсэн.

Миний бие А.Т-ын газрын бичиг баримтыг нь хөөцөлдөж өгөхөөр бичиг баримтыг нь авч байсан удаа байхгүй, надад түүний өмнөөс газрын гэрчилгээг гаргуулах эрх ч байхгүй юм.

Улмаар хамт нэг хашаанд амьдарч байгаад А.Т-ыг хашаа барьсан газраа цааш нь сунгаад 700 м.кв болгоод өмчлөөд ав, би өөрийнхөө 700 м.кв газраа өмчилж авна гэж ярьсан боловч хашаагаа сунгаж авахгүй байсаар өдийг хүрсэн.

Тухайн үед газраа дундуур нь зааглаж хашаа татаагүй байсан тул А.Т нь манай газар руу оруулан байшин болон амбаараа барьсныг мэдээгүй.

Миний бие хуулийн дагуу 700 м.кв хэмжээтэй газраа *******08 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өмчилж, улсын бүртгэлийн 000030516 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд А.Т-ын газраас 112.7 м.кв газрыг хууль бусаар булааж авсан зүйл байхгүй, хуулийн дагуу газраа өмчилж авсан тул хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрч Ц.Ч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Анх 15 жилийн өмнө А.Т, Ч.Б нар эхнэрүүдийн хамт ирээд 80.000, 80.000 төгрөг нийлүүлж 160.000 төгрөг өгч уг газрыг /тухайн үед хоосон газар байсан/ тэнцүү хувааж авна гэж худалдаж авсан.

Тухайн үед надад газар эзэмших гэрээ, гэрчилгээ байгаагүй. Газар н.Самбуу гэж манай нөхрийн нэр дээр байсан. Одоо нас барсан ч хашаагаа зарахдаа амьд байсан. Саяхан тус хашаанд очиж үзэхэд тухайн үед яаж зарсан тэр хэвээрээ байсан.

Би кадастр хийлгэж байгаагүй тул уг газар хэдэн м.кв газар байсныг мэдэхгүй байна.

Гэрч М.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: А.Т, Ч.Б бид ************** оноос хойш найзалсан. Ч.Б-ийн эхнэр н.Г бид 2 хамт ажилладаг. *******14 оны хавьцаа би цалингийн зээлийн талаар асуухад цалингийн зээл авахад барьцаа хөрөнгө хэрэгтэй болж газрын гэрчилгээг тавьсан гэж хэлсэн. Тэгээд би А.Т н.Д нараас Ч.Б гэрчилгээ авсан байна танайх авсан юм уу? гэж асуусан.

*******15 оны намар Ч.Б, А.Т, н.Д нар Сонгинохайрхан дүүргийн Газрын албан дээр ирж Ч.Б завгүй байгаа учраас хурдхан шилжүүлчхээд явъя гэж хэлсэн. Нотариат дээр ороод Ч.Б тэр хэсэг газрыг А.Т-ын нэр дээр шилжүүлье гэхэд газрын гэрчилгээ шаардсан. Газрын гэрчилгээ банкны барьцаанд байсан учраас шилжүүлэх боломжгүй байсан. Тэгээд Ч.Б цагаан сарын дараа зээл дуусахаар шилжүүлье гэж хэлсэн.

Мөн А.Т, Ч.Б нарын хоорондын нарийн асуудлыг мэдэхгүй. Анх айлаас авахдаа тэнцүү хувааж авна гэж газар авсан гэж байсан.

Гэрч Р.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие *******16 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс ******* дугаар хорооны Засаг даргаар ажиллаж эхэлсэн. Одоо 11 сар болж байна. Уг хороо нь урьд нь 9 дүгээр хороо байж байгаад *******07 онд ******* дугаар хороо болсон.

Иргэний газар эзэмших хүсэлтийн дагуу бид дүүргийн газрын алба руу гэрчилгээ олгож өгөхийг уламжилдаг.

Уламжилна гэдэг нь уг иргэний эзэмших гэж байгаа газрын хорооны байршлын хаягийг тодорхойлж хашааны тоот олгох явдал юм. Бид газар дээр нь очдоггүй, зөвхөн хэсгийн ахлагч очиж зургийг нь авдаг.

Газрын албанаас хороо хариуцсан мэргэжилтэн ирж үзээд 0.7 га газраас илүү газар эзэмших хүсэлт гаргавал түүнд нь гэрчилгээ олгож өгөхийг хүссэн цохолт хийдэг. Түүнд нь бид тоот олгодог.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ авахдаа хорооны Засаг даргын уламжлаагүй, цохолт хийгээгүй хашааны номер дугааргүйгээр эзэмших эрхийн гэрчилгээ гаргах боломжгүй.

Мөн хорооны Засаг дарга цохолт хийхдээ 2 иргэн м.кв-ын зөрчилтэй, маргаантай байхад газар эзэмших хүсэлтийг дүүргийн Газрын албанд уламжлах боломжгүй. Иргэд өөрсдөө тохиролцсон тохиолдолд л уламжилна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн А.Т-аас гаргасан Нийслэлийн Засаг даргын *******06 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 560 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын *******06 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ...9******* м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээндээ *******00 онд Ч.Б-ийн хамт худалдан авч тэнцүү хэмжээгээр буюу 467 м.кв, Ч.Б 468 м.кв газар байхаар тус тусдаа эзэмшсэн бөгөөд тухайн хашаагаа дээрх байдлаар зааглан барьсан. ... гэж, гуравдагч этгээд ...*******02 онд худалдан авч, уг газар дээрээ хашаа барин амьдарч эхэлсэн бөгөөд тэр үед А.Т нь өөр айлын хашаанд байдаг байсан. Тэр айлынх нь хашаа жижигхэн учраас нүү гээд байна гэхээр нь хашаандаа буулган нэг хашаанд амьдарч эхэлсэн. ... Тухайн үед дундуур зааглаж хашаа татаагүй байсан тул А.Т нь манай газар руу оруулан байшин болон амбаараа барьсныг мэдээгүй. ... гэж тус тус нэхэмжлэлийн болон хариу тайлбарын үндэслэлээ тодорхойлж мэтгэлцэж байна.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн дээр дурдсан асуудал нь захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.

Харин захиргааны хэргийн шүүх иргэн А.Т, Ч.Б нарт газар өмчлүүлж, эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын *******06 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамжаар гуравдагч этгээд иргэн Ч.Б-д тус дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салаа, 29-11-а-д 935 м.кв газар эзэмшүүлснийг Нийслэлийн Засаг даргын *******06 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 570 дугаар захирамжаар 700 м.кв газар өмчлүүлсэн байна.

Нэхэмжлэгч иргэн А.Т-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын *******13 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 309 дүгээр захирамжаар тус дүүргийн ******* дугаар хороо, Одонтын *******-******* тоотод 310 м.кв газар эзэмшүүлж, 000480809 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

Дээрх захирамжуудаар иргэн Ч.Б, А.Т нарт эзэмшүүлж, өмчлүүлсэн 700 м.кв болон 310 м.кв газрууд нь давхцалгүй болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын *******17 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1/1210 дугаар албан бичгээр[1] нотлогдож байна.

Гэвч хэрэгт авагдсан Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллийг сансрын зурагтай давхцуулсан зургаас[2] үзвэл гуравдагч этгээд Ч.Б-д өмчлүүлсэн 700 м.кв газарт нэхэмжлэгч А.Т-ын амьдардаг гэх байшин орсон болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч А.Т, гуравдагч этгээд Ч.Б нар газраа эзэмшихдээ Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг; гэж заасны дагуу зураг хавсаргаагүй, хэрэгт авагдсан газрын байршлын кадастрын зурагт[3] А.Т, Ч.Б нарын газрын хэмжээний талаар цохолт хийсэн болон гэрч Г.Ч-ийн мэдүүлэг, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар газрын хэмжээ, байршлын талаар маргаантай байх бөгөөд Ч.Бү, А.Т нарын хэн нь хэдэн м.кв газрыг ямар байршилд эзэмших эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3-т зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулжээ.

Иргэн Ч.Б, А.Т нар хуульд заасан материал дутуу бүрдүүлсэн байхад эзэмшиж, өмчлөх эрхтэй газрын байршил, хэмжээ, заагийг тогтоолгүй нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасантай нийцээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн иргэн Ч.Б, А.Т нар маргаан бүхий газарт хэн нь хэдэн м.кв газар эзэмших, өмчлөх эрхтэй болохыг тодруулах шаардлагатай бөгөөд энэхүү нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл иргэн А.Т, Ч.Б нарын хэн нь хэдэн м.кв газар эзэмших, өмчлөх эрхтэй болохоо эрх бүхий байгууллагаар тогтоолгох шаардлагатай юм.

Хэрэгт авагдсан О ХХК-ийн үйлдсэн кадастрын зургаас[4] үзвэл иргэн Ч.Б, А.Т нарын маргаан бүхий газар нь бүхэлдээ бус 112.7 м.кв талбайгаар давхцсан бөгөөд энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын *******06 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 560 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын *******06 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийн 112.7 м.кв талбайд холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа ...тус маргаан бүхий газарт байрлаж буй гэх хувийн орон сууц болон автомашины гаражийн өмчлөгч мөн болохыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй... гэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 32.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын *******06 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 560 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын *******06 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийн 112.7 м.кв талбайд холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын *******06 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 560 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын *******06 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 217 дугаар захирамжийн иргэн Ч.Б-д холбогдох хэсгийн 112.7 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70*******0 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч А.Т-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН