Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар  2023/ШЦТ/754

 

     2023          0*******            25                                          2023/ШЦТ/754

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Б.Солонго /томилолтоор/,

Шүүгдэгч Б.А******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт Б******* А*******д холбогдох эрүүгийн 2205021651273 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, Дундговь аймаг Адаацаг сумд төрсөн, 1******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Зэвсэгт хүчний ******* дугаар ангид механик жолооч ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Х******* овогт Б******* А******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А******* нь “2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны орчим Э.Т******* бие нүүр лүү алгадах, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын нуруу хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүү, хүзүү баруун тохой шуу баруун бугалганд зулгаралт, зүүн өвдөг, баруун гуянд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1,2 зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтлийг,

Мөн Б.О******* биед гараараа хамар хэсэг рүү нь цохиж хамар яс, хамрын таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүдийг тус тус учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруурсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  Б.А******* нь “2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны орчим Э.Т******* бие нүүр лүү алгадах, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын нуруу хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүү, хүзүү баруун тохой шуу баруун бугалганд зулгаралт, зүүн өвдөг, баруун гуянд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1,2 зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтлийг, мөн Б.О******* биед гараараа хамар хэсэг рүү нь цохиж хамар яс, хамрын таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүдийг тус тус учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруурсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан  дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэг,

2205021651273 дугаартай эрүүгийн хэргээс

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 18-27 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Э.Т******* өгсөн “...О******* найз нь саравчнаас гараад бид нараас жоохон холдоод утсаар ярьж байсан чинь цаад талын буюу зүүн талын саравчинд дөрвүүлээ сууж байсан залуусаас нэг нь О******* найзыг “жоохон аажуухан яриач” гэсэн чинь О найз “би яахаараа дуугүй болдог юм” гэхэд нөгөө хэдээс “чи хүрээд ир” гэхэд нь О найз “би яахаараа очдог юм” гэсэн чинь тэр 4 залуу босоод ирсэн тэгснээ А******* гэх залуу нь Э нүүр лүү нь нэг удаа алдадсан, тэгэхээр би салгах гээд цаашаа болчих гээд А нь миний малгайтай цамцнаас барьж байгаад нүүр лүү 3-4 удаа өшиглөсөн тэгээд чирч яваад З гэх залуу нь миний хөлийг бариад газар хэвтүүлж байгаад зодсон. Би яг яаж зодсоныг нь мэдэхгүй байна тэгээд би босоод хамрынхаа цусаа арчаад бид дөрөв цаашаа явж байхад би хамгийн ард нь явж байхад араас татаад намайг газар унагаасан тэгээд юу болсныг санахгүй байна. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны сааданд байхад А******* нь миний хамар луу нэг удаа мөргөсөн, малгайнаас барьж газар чирч явсан нүүр уруул хэсэг рүү 3-4 удаа өшиглөснөөс миний 3 шүд суларсан, тэгэхэд миний малгайнаас доош нь харуулчихсан байсан болохоор яг хэн нь өшиглөснийг мэдэхгүй байна мөн З нийлж намайг чирч яваад газар унагаж байгаад хоёулаа цохиод байсан. Би тэрнээс хойш хэн нь яаж цохисныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О******* хохирогчоор өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр орой 20:00 цагийн үед сургалтад 11 дүгээр хороололд байдаг Цогц нэртэй сургалтын төвд сууж байгаад тараад манай гэр хорооллын эцэст байдаг байсан тул гэрлүүгээ ганцаараа явж байсан чинь манай 2 найз Т, Э нартай таараад нэг тахигүй манай Э найз гээд нэг хүүхэд байсан. Бид 40 дүгээр сургуулийн зүүн талын 32 дугаар байрны сааданд сууж байсан чинь манай найз Э нь саадны ойролцоо утсаар ярьж байсан чинь хажуу урд талд сааданд архи юм уу пиво ууж байсан 4-5 хүүхдүүд дундаас өндөр богино үстэй цэнхэр шорт футболктой залуу манай найз Эыг чимээгүй бай гэсэн чинь Э айн гэж хариулсан чинь чи муу наашаа хүрээд ирдээ гээд тэр А******* гэж залуу дуудсан тэгсэн чинь Э чам дээр очдог нь би биш гэж хэлсэн, тэгсэн чинь урд сааданд сууж байсан 4-5 залуу бөөндөө бид хэдийн сууж байсан сааданд хүрч ирээд маргалдаж байсан чинь А******* гэж залуу нь манай найз Т******* нүүр лүү нэг удаа мөргөөд Т нь тонгойсон чинь А******* гэж залуу малгайтай цамцнаас нь зуураад доош нь дарж байгаад нүүр лүү олон удаа өшиглөсөн, тэр үед би салгах гээд очсоон чинь миний нүүр лүү хоёр гараараа 3-4 удаа цохиод тэгээд байж байсан тэнд байсан хүмүүс болиоч тар нар цагдаа дуудлаа шүү гэсэн тэгээд манай найзууд салгаад бид хэд урагшаагаа яваад 40 дүгээр сургуулийн зүүн урд буланд байдаг шатан дээр суугаад Т******* хамраас нь цус гараад зогсохгүй байсан тэгээд зогсоох гээд байж байх үед манай найз Э, Н хоёр юу болоод байгаа юм бэ бид хоёр гэрийнхээ цонхоор хараад гарч ирлээ гээд ирсэн тэгсэн бид хэдтэй муудалцаад байсан залуучууд дундаас А******* нь ганцаараа хүрч ирээд Тг далан дээр сууж байсан чинь түлхээд 1 метр орчим өндрөөс унагахаар нь би очоод би болиулах гээд араас нь татсан чинь эргэж хараад баруун гараараа нэг удаа хамар луу цохьсон тэр үед миний хамраас цус гараад би тонгойгоод байж байсан А*******тай цуг явж байсан залуус ирээд А******* гэж залуу бид хэдээс салгаад бид хэд хоорондоо ярьж байгаад бөөндөө гэмтлийн эмнэлэг яваад эмнэлэгт үзүүлсэн, миний хамар хугарсан гээд би эх нялхсын эмнэлэг дээр эмчилгээнд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Б гэрчээр өгсөн “...А******* нэг залууг нь нааш ир гэсэн чинь чадахгүй үгүй гээд маргаан үүсээд миний санаж байгаагаар А******* газар унаж байсан нэг залуугийн доор орсон байсан санагдаж байна, тэр үед нь бид нар сааднаас очоод салгасан тэгсэн чинь бид хэд хоёр тийшээ салж байх үед бид хэд дээр ирж байсан нэрийн мэдэхгүй залуу ирсэн. Тэгээд бид хэд салаад яг явах гэж байсан чинь Зг таньдаг байж магадгүй бид хэдийг бодвол арай хөгшин залуу ирээд наад хэдийгээ барьж бай гэсэн тэгсэн чинь А******* Т гэх залуугийн нүүрэнд нь нэг удаа мөргөөд тонгойх үед нь цэх урдаас нь нүүр лүү нь тонгойлгож байгаад 1-2 удаа өшиглөсөн байх тэр үед нөгөө хүүхдийн хамраас нь цс гараад тэгээд бид хэд гэмтлийн эмнэлэг рүү Зт, А******* бид гурав эмнэлэг рүү цуг яваад үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-йн 54-55 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Нгийн гэрчээр өгсөн “...О гэж манай багийн байрны найз Э рүү залгаад 40 дүгээр сургуулийн хажууд байдаг сааданд сууж байна цуг хүрээд ирээч уулзъя гэхээр н бид хоёр цуг яваад бичил хорооллын автобусны буудал дээр автобуснаас буугаад 40 дүгээр сургуулийн зүүн талд байдаг сааданд очих гээд явж байсан чинь өндөр бор цэнхэр өнгийн шорт футболктой 185 см орчим өндөр бид хэдийг бодвол биерхүү үеийн бололтой залуу, манай найз Т******* нүүрэнд нэг удаа мөргөөд саадан дотор тонгойлгоод өшиглөж байсан гэж харсан манай найз О хажуу талд нь салгах гэж байх үед нь нүүрэнд нь 3-4 удаа цохиж байсан. Тэгээд би Э гэж найзтайгаа гүйгээд очих үед зодоон дуусаад бид хэд цуг урагшаа яваад шатан дээр Т суугаад бусад нь тойроод зогсоод яасан юм гээд яриад байж байсан тэр үед манай Тг зодсон залуу ганцаараа хүрч ирээд Тг шатан дээр байх үед нуруу руу нь жийгээд далан руу унгаасан чинь эргэж хараад хажуу нь зогсож байсан О******* нүүрэнд нь нэг удаа цохисон, тэр үед 2-3 найз нь цаанаас ирээд тэр залууг салгаад байж байх үед манай найз Т болон О нарын хамраас нь цус гараад тогтохгүй байсан чинь эмнэлэг явцгаая гээд бөөндөө гэмтлийн эмнэлэг явцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Эийн гэрчээр өгсөн “...манай найз нарын дуудсан саадан дотор талд манай найз Тг эрэгтэй богино шаргал сортой үстэй бор хөрслөг арьстай цэнхэр өнгийн сагсан бөмбөгийн хослолтой өндөр бид хэдийг бодвол биерхүү залуу манай найзын нүүрэн тус газарт нь мөргөөд тонгойх үед нь малгайтай цамцнаас нь зуурч байгаад өшиглөж өвдөглөж байсан. Тэр үед манай найз О салгах гэж байгаад өшиглөж өвдөглөж байсан. Тэгээд би очих үед зодоон дуусаад манай найз нар өмнөөс алхаж ирээд би хэд 40 дүгээр сургуулийн зүүн урд байдаг шатан дээр сууж байсан чинь манай найз Тг зодсон залуу ганцаараа ирээд Т шатан дээр сууж байсан чинь хөлөөрөө жийгээд унгасан чинь манай найз руу дайраад О******* нүүр лүү нь баруун гараараа байхаа нэг удаа цохисон тэр үед цохисон залуугийн хоёр найз нь хүрч ирээд салгаж аваад манай найз О, Т нарын хамраас нь цус гараад тогтохгүй байсан тул бид хэд бөөндөө гэмтлийн эмнэлэг рүү бөөндөө явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5******* тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *******024 дугаартай шинжээчийн “Э.Т******* биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын нуруу хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүү, хүзүү баруун тохой шуу баруун бугалганд зулгаралт, зүүн өвдөг, баруун гуянд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1,2 зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэнийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *******026 дугаартай шинжээчийн “Б.О******* биед хамар яс, хамрын таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 72-73 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Алтанхундагын хувийн байдалтай хтойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 88 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн *******0 тал/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн *******1 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн *******2 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүнийг” үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр, түүнээс олон хүнийг” үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж хоёр, түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б.А******* нь хохирогч Э.Т******* биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын нуруу хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүү, хүзүү баруун тохой шуу баруун бугалганд зулгаралт, зүүн өвдөг, баруун гуянд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1,2 зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтэл учруулсан болох нь, хохирогч Б.О******* биед хамар яс, хамрын таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 64-65 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *******024 дугаартай дүгнэлт, 72-73 дугаар талд авсагдсан шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *******026 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн *******024, *******026 дугаартай дүгнэлтүүдэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчдод дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн *******024,*******026 дугаар дүгнэлтүүд энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Алтанхундагын  ““2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны орчим Э.Т******* бие нүүр лүү алгадах, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын нуруу хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүү, хүзүү баруун тохой шуу баруун бугалганд зулгаралт, зүүн өвдөг, баруун гуянд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд 1,2 зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий гэмтлийг,

Мөн Б.О******* биед гараараа хамар хэсэг рүү нь цохиж хамар яс, хамрын таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүдийг тус тус учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруурсан” үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс дээш хүнийг” үйлдсэн шинжийг  хангаж байх тул түүнийг гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Шүүгдэгч нь хохирогч Э.Тд хохирол төлбөрт 2,500,000 /хоёр сая тавван зуун мянга/ төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А энэ шийтгэх тогтоол гарах үед хохирогч Э.Тд төлөх төлбөргүй гэж шүүхээс дүгнэлээ. /хх-ийн 130 тал/,

 

Харин хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан эмчилгээний зардалд 65,000 /жаран таван мянга/-н төгрөг нэхэмжилснээс 35,000 /гучин таван мянга/ төгрөгийг хангаж, үлдэх 30,000 /гучин мянга/ төрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.А******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хоёр, түүнээс дээш хүнийг” үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.А*******д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Э.Т нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт Б******* А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай “хоёр, түүнээс дээш хүнийг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.А*******д оногдуулсан торгуулын ялыг *******0 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

 

5. Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.А*******ас 35,000 /гучин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Од олгож, хохирогч Б.О******* нэхэмжилсэн 30,000 /гучин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Б.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Э.Тд хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ