Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/995

 

 

 

 

 

 

2023          10         03                                              2023/ШЦТ/995

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

          улсын яллагч Б.Өнөбат,

          шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Т-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсыг иргэн 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Т /регистрийн дугаар/

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Л.Т нь 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ОХУ-ын иргэн болох Е.Н-н үүргэвчинд байсан 4661 ам долларыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 16.019.857 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Япон улсын иргэн Н.Я-н өмчлөлийн “Iphone 11 Рго” загварын гар утсыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд Л.К-ний халааснаас түүний эзэмшпийн Самсунг Эс 23 ултра загварын гар утсыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 4.111.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Л.Т нь 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ОХУ-ын иргэн болох Е.Н-н үүргэвчинд байсан 4661 ам долларыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 16.019.857 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Япон улсын иргэн Н.Я-н өмчлөлийн “Iphone 11 Рго” загварын гар утсыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд Л.К-ний халааснаас түүний эзэмшпийн Самсунг Эс 23 ултра загварын гар утсыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 4.111.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Л.Т-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.     

 

          Шүүх шүүгдэгч Л.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

          Шүүгдэгч  Л.Т-г 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ОХУ-ын иргэн болох Е.Н-н үүргэвчинд байсан 4661 ам долларыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 16.019.857 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Япон улсын иргэн Н.Я-н өмчлөлийн “Iphone 11 Рго” загварын гар утсыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд Л.К-ний халааснаас түүний эзэмшпийн Самсунг Эс 23 ултра загварын гар утсыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 4.111.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          Хохирогч ОХУ-ын иргэн Е.Н-н “...Монголын хүүхдийн ордны хажуугаар алхаж яваад Энхтайваны гүүрний наад хэсэгт байрлах явган хүний гарцаар гарч цааш гүүрээр явсан юм. Энхтайваны гүүрний явган хүний зам нарийн байсан тул найз болох С нь урд гарч явсан ба гүүрний дунд хэсэгт явж байх үед үүрч явсан үүргэвч хөдлөх шиг болсон тул эргэн тойрноо харахад үл таних залуу гараараа дохиод хажуугаар өнгөрч явсан юм. Тухайн үедээ өөрийн эд зүйлээ шалгахад миний цүнхэнд байсан цаасанд ороосон байсан 1661 Америк доллар алдагдсан байсан ба үл таних хүний араас нь гүйгээд хайхад байгаагүй юм... ...Энхтайвны гүүр дээр явж байх үед үүргэвч хөдөлсөн эргээд харахад үл таних эрэгтэй баруун гараараа даллаад хажуугаар өнгөрч явсан юм.../хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

           Хохирогч Л.К-ний “...2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг 50 минутын орчимд би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах М оффисоос гараад Улсын их дэлгүүр ороод 3 давхрын кашмеран эдлэлийн хэсгээр нэг тойрчхоод буцаад гадагшаа гарж гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ оччихоод утсаа үзтэл миний утас байгаагүй. Миний гар утас Самсунг эс 23 ултра загварын гар утас байсан юм. 356591851393932 гэх имей кодтой Би хамгийн сүүлд М-офиссоос гарах үедээ утсаа баруун талын пиджакны халааснаас гаргаж ирж харчхаад буцаагаад баруун талын халаасандаа хийсэн юм. Энэ үед л утсаа харсан. Би яг хаана утсаа алга болгосон гэдгээ мэдэхгүй байна. М оффисоос гараад УИД-ийн 3 давхарт оччихоод буцаад гэртээ алхаад харьсан юм. Тэгээд л гэртээ ороод утас байхгүй байгааг мэдсэн...” /хх-ийн 104 дүгээр хуудас/,

           Хохирогч Н.Я-н “...Би Монгол улсад 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бизнесийн шугамаар ирсэн ба 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сингапур улс руу буцна. Өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 14-ны өдөр 10:50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар галерей" руу ороод ойролцоогоор 00:30 орчим минут болоод гарч ирсэн ба тэндээс урагш "Блью скай" зочид буудал чиглээд явсан тэгээд явж байхдаа Соёлын төв өргөө орчим явж байгаад Сүхбаатарын талбайн зургийг гар утсаараа авсан цааш яваад централ таурын баруун урд талын явган хүний гарц дээр ирээд өмсөж явсан хослолын гадна халаасанд байсан гар утас алга болсон байсан...” /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

            Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний тайлан /хх-ийн 44-47 дугаар хуудас/,

            яллагдагч Л.Т-н “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Л.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Л.Т-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Л.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Л.Т-г 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Л.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Т-г 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Л.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

            4. Шүүгдэгч Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.БОЛДБААТАР