Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0021

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н.Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З

Нэхэмжлэгч: “Н.Л”  ХХК

Хариуцагч: “Э” ТӨҮГ,

Хариуцагч: “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл, /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “Н.Л” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Э.Э.К” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, Э ТӨҮГ-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах,

“Э” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Н.Л” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ болон “Э.Э.К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 119/ШШ2025/0046 дугаар шийдвэр

 Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, Я.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 119/2025/0032/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н.Л” ХХК  нь ““Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл, /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “Н.Л” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Э.Э.К” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах,

 “Э” ТӨҮГ-ын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Н.Л” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ болон “Э.Э.К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 119/ШШ2025/0046 дугаар шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Н.Л” ХХК-ийн “Э” ТӨҮГ, “Э” ТӨҮГ-ын Хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч ЭҮТӨҮГ/20250102117/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “Н.Л” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Э.Э.К” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9346 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах, “Э” ТӨҮГ-ын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Н.Л” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ болон “Э.Э.К” ХХК-ийн хооронд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. “...Шүүгчийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26.1, 26.9-1 зааснаар тендерийг хянан үзээд тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй, техникийн тодорхойлолтод зааснаас зөрүүтэй тендер ирүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Н.Л” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр болон Үнэлгээний хорооны зөвлөмж нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж үнэлсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “Н.Л” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүгч үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч “Н.Л” ХХК нь “Э” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хорооны нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шийдвэрүүдээс шалтгаалан тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерт оролцогчоор шалгарч чадаагүй. Шүүхээс хариуцагч “Э” ТӨҮГ, тендерийн үнэлгээний хорооны “Н.Л” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шийдвэрийг хүчингүйд тооцож, тендерийн Үнэлгээний хороо хуульд нийцүүлэн тендерийг дахин хянан үзэж, үнэлэхийг даалгасан тохиолдолд “Н.Л” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасны дагуу хамгийн сайн тендерт оролцогчоор шалгарах боломжтой. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд “Э.Э.К” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 38 ширхэг 33.00R51 хэмжээтэй дугуйг “Э” ТӨҮГ-т нийлүүлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд үлдэх хэсэг дээр нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжтой.

Мөн “Н.Л” ХХК нь тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тэмдэглэлээр "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр сонгогдсон, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлээр мөн "хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр сонгогдож, үнэлгээний хорооноос манай компанийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

Шүүхээс нэхэмжлэгчийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүсэлтэд санал болгож буй дугуйны хээний гүн 94 мм гэсэн байх боловч үүнийг нотлох техникийн үзүүлэлт бүхий тодорхойлолт, цахим сайтын мэдээлэлд "Мөрний гүн мм" гээд 94 118.4" гэж, харин үүний англи дээрх баримт дээр "Tread depth" mm 32nd" гэсэн зөрүүтэй мэдээллүүд байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг зөрчсөн гэж үзсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-заасны дагуу нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Тендерийн баримт бичиг /цаашид "ТББ" гэх/-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5.1-"Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ" гэж, 17.5.2-т "Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна. Нотлох баримт нь үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас эсхүл албан бичиг эсхүл тодорхойлолт байж болно гэж тус тус заасан. “Н.Л” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтод захиалагч “Э” ТӨҮГ-ын тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтод бүгд нийцэж байгаа буюу ТББ-ын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5.2-т заасан гол нөхцөл болох техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс манай хүргүүлсэн техникийн тодорхойлолт зөрүүтэй, орхигдуулсан явдал огт байхгүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.11-т "Н.Л" ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүсэлтэд санал болгож буй дугуйны хээний гүн 94 мм гэсэн байх боловч үүнийг нотлох техникийн үзүүлэлт бүхий тодорхойлолт, цахим сайтын мэдээлэл зөрүүтэй гэж үнэлсэн нь алдаатай.

Дахин тодруулбал тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5.2-т "Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна." гэж заасан. Манай “Н.Л” ХХК-ийн санал болгох барааны техникийн тодорхойлолт нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй, орхигдуулсан явдал огт байгаагүй байхад шүүхээс манай техникийн тодорхойлолтод зөрүүтэй мэдээллүүд байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг зөрчсөн гэж үзсэн нь шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Манай компани зөрүүтэй, орхигдуулсан техникийн тодорхойлолт хүргүүлээгүй тул тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5.2-т заасан зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна гэх шаардлага хэрэгжих боломжгүй.

Иймд шүүхээс “Н.Л” ХХК-ийн тендерээс татгалзсан дээрх шийдвэрүүдийг хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийн хянан үзэж, үнэлэхийг даалгах нэхэмжлэл хангагдах хууль зүйн үндэслэлгүй гэж үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж нэгтгэн үзэж байна.

3.2. Шүүхээс Нэхэмжлэгч нь “Э.Э.К” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж үнэлсэн Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрүүд болон уг шийдвэрүүдийг үндэслэн байгуулсан “Э” болон “Э.Э.К” ХХК-ийн хооронд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 2/347-25 дугаар "Худалдах, худалдан авах гэрээ"-г илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгааг хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүхээс “Э.Э.К” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй гэж шийдвэрлэсэн.

Шүүхээс нэхэмжлэгч “Н.Л” ХХК-ийн “Э.Э.К” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Э” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний орооны тэмдэглэл /зөвлөмж/ зэрэг захиргааны актуудыг хууль бус захиргааны акт гэж тогтоосон тохиолдолд дээрх захиргааны актуудын үйлчлэл дуусч уг актуудыг үндэслэн “Э” ТӨҮГ болон“Э.Э.К” ХХК нарын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ”  байгуулагдсан гэж үзнэ. Мөн уг захиргааны актуудыг хүчингүй болгосноор, Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин хянан үзэж, үнэлэхийг даалгах боломжтой.

Тодруулбал, “Э” ТӨҮГ-ын шийдвэр гаргах ажиллагааны журам зөрсөн, хууль бус алдаатай шийдвэрийн үндсэн дээр “Э” ТӨҮГ, “Э.Э.К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2/347-25 дугаар "Худалдах, худалдан авах гэрээ"-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д "захиалагчийн хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д "захиргааны гэрээ хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн" гэж заасан үндэслэлээр илт хууль бусад тооцох үндэслэлтэй юм.

3.3. Шүүхээс “Э.Э.К” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд нягтруулагч кольцо резинэн жийргийн хөндлөн огтлолын доод утга 12 мм-ээс багагүй, дээд утга 12.9 мм-ээс ихгүй гэсэн тодорхойлолтод нийцнэ. Мөн Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаартай шийдвэрт нийцнэ гэж үнэлсэн нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 15.1-т заасан хувилбарт санал ирүүлэхийг зөвшөөрөхгүй гэсэн заалтыг зөрчсөөр байхад шүүхээс үүнийг огт харгалзан үзээгүй нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй гэж үзэж байна.

“Э.Э.К” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд тус компани нь 12.5-12.9 мм-ийн хооронд 1 тоон үзүүлэлт хүргүүлэх ёстой боловч 12.5-12.9 мм гэсэн тодорхой бус буюу хувилбарт санал ирүүлсэн.

3.4. Шүүхээс Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаартай шийдвэрт...дугуйн дундаж гүйлтийг тендерт ирүүлсэн баталгаат гүйлтээр тодорхойлсон эсэх"-ийг нягтлан үзэх нь зүйтэй гэсэн байх бөгөөд Үнэлгээний хорооны хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай тэмдэглэл, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай тэмдэглэлүүдээс үзэхэд хэрхэн нягтлан үзсэн нь тодорхой бус, тухайн дундаж гүйлт нь дугуй тус бүрд ямар баталгаат гүйлтээр нотлогдож байгааг хэлэлцэж тогтоогоогүй байна." гэж тогтоосон.

Дээрх баримт нь тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаартай шийдвэрийг биелүүлээгүйг нотолж байна. Тодруулбал, тендерийн Үнэлгээний хороо “Э.Э.К” ХХК-ийн дугуйн дундаж гүйлтийн км-ын заалтыг урагшлуулсан асуудлыг огт хянан шалгалгүйгээр хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулсан үйлдлийг тогтоосон боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй гэж үзэж байна.

“Э.Э.К” ХХК-ийн тендерт санал болгосон бараа нь МЅ453 про загварын дугуй боловч ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлохдоо МЅ403 про, МЅ 403+ загварын дугуй буюу огт өөр марк, загварын дугуй нийлүүлсэн гэрээг ирүүлсэн. Хэдий тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1.1.2.3-т "Ижил төстэй гэдэгт 90 тонноос дээш хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч нийлүүлж байсныг ойлгоно." гэж заасан боловч MNS453 про загварын дугуйн гэрээг ирүүлээгүй тул тухайн MS453 про загварын дугуйг нийлүүлсэн туршлагыг нотолсон гэж үзэх боломжгүй. Шүүхээс хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүрэгтэй боловч шүүхээс дээрх санал болгосон MS453 про, МЅ403 про MS403+ маркийн дугуй ирүүлсэн асуудлыг үнэлж, дүгнэлт хийгээгүй нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй гэж үзэж байна.

“Э.Э.К” ХХК-ийн тендерийн материалын 112-113 дугаар хуудсанд ирүүлсэн "Дугуйн гүйлтийн акт" нь илэрхий зөрүүтэй байхад шүүхээс тухайн асуудлыг үнэлж, дүгнэлт хийгээгүй.

Иймд Гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийн материалд дээр дурдсан илэрхий алдаатай /хариуцагч нар болон гуравдагч этгээд өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байхад Э ТӨҮГ, тендерийн үнэлгээний хороо “Э.Э.К” ХХК-ийг шалгаруулсан үйлдэл, “Н.Л” ХХК-иас татгалзсан үйлдлүүд нь хууль зөрчсөн эсэхийг шүүх заавал нягтлан үзэж хууль зүйн хувьд шударга ёсны зарчим болон, тэгш эрхийн зарчмын хүрээнд дүгнэх ёстой гэж үзэж байна.

Гаргасан гомдлын хүрээгээр хязгаарлалгүйгээр Давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 119/ШШ2025/0046 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

3. Нэхэмжлэгчийн гаргасан “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн нэхэмжлэгч “Н.Л” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Э.Э.К” ХХК-ийг хамгийн сайн тендерт оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах;

-“Э” ТӨҮГ-ын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9346 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэр, “Э” ТӨҮГ-ын 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. “Э” ТӨҮГ нь Хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч ЭҮТӨҮГ/20250102117/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан бөгөөд уг тендер шалгаруулалтад нэхэмжлэгч “Н.Л” ХХК болон гуравдагч этгээд “Э.Э.К” ХХК-иуд оролцож, Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тендерийг нээж, хянан үзэх, үнэлэх ажиллагааг явуулж, улмаар 04 дугаартай тэмдэглэлээр Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй болон жийргэвч нийлүүлэх багц №1 тендерт “Н.Л” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн боловч Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ХАХМ/202506102 дугаартай захиалагчийн дүгнэлтээр “Н.Л” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулах Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.

3.2. Уг дүгнэлтийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дахин хуралдаж, 05 дугаартай тэмдэглэлээр Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дугуй болон жийргэвч нийлүүлэгчийг сонгон шалгаруулах багц №1 тендерт “Н.Л” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн ч 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ХАХМ/202507030 дугаартай захиалагчийн дүгнэлтээр “Н.Л” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулах Үнэлгээний хорооны зөвлөмжийг мөн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул Үнэлгээний хороо 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дахин хуралдаж, 06 дугаартай тэмдэглэлээр бүх тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

3.3. Улмаар “Э” ТӨҮГ-ын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9015 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Н.Л” ХХК-д, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9013 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “Э.Э.К” ХХК-д тус тус тендерээс татгалзсан мэдэгдэл болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтын дагуу тендер сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

3.4. Тендерт оролцогч “Н.Л” ХХК, “Э.Э.К” ХХК-иуд Үнэлгээний хорооны зөвлөмж болон захиалагчийн тендерээс татгалзсан мэдэгдлийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд тус тус гомдол гаргасан байх ба “Н.Л” ХХК-ийн гомдлыг хянан үзээд Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/7313 дугаартай албан бичгээр захиалагчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэж, “Э.Э.К” ХХК-ийн гомдлыг хянан үзээд Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/7336 дугаартай шийдвэрээр захиалагчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн М-ДБ-112-12/9013 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

3.5. Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02/7336 дугаартай шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, 09 дугаартай тэмдэглэлээр “Э.Э.К” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байх бөгөөд захиалагчийн зүгээс Үнэлгээний хорооны зөвлөмжийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, улмаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн М-ДБ-112-12/9346 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тендерээс татгалзсан шийдвэрийг “Н.Л” ХХК-д, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/9344 дугаартай мэдэгдлийг “Э.Э.К” ХХК-д тус тус хүргүүлсэн байна.

3.6. Захиалагчийн дээрх шийдвэрийг “Н.Л” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд “Н.Л” ХХК-ийн гомдлыг хянан үзээд Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаартай шийдвэрээр захиалагчийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/9344 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, тендер сонгон шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийлгэхээр шийдвэрлэсэн байна.

3.7. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй “Э.Э.К” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрүүд болох Үнэлгээний хорооны 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 06, 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай тэмдэглэлийн “Э.Э.К” ХХК-д холбогдох хэсэг, захиалагчийн 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/9344 дугаартай мэдэгдлийг Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаартай шийдвэрээр хүчингүй болгосон болох нь тогтоогдож байх тул эдгээр актууд нь “...нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон” гэх  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

4. Нэхэмжлэгчийн гаргасан “Э” ТӨҮГ-ын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Э ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Н.Л” ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, “Э” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэл /зөвлөмж/-ийн “Э.Э.К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, тендерийн Үнэлгээний хороог хуульд нийцүүлэн дахин тендерийг хянан үзэж, үнэлэхийг даалгах” шаардлагын тухайд:

4.1. Сангийн яамны 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 дугаар шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тендерийг хянан үзэх, үнэлэх хуралдааныг хийж, 11 дугаартай тэмдэглэлээр “Э.Э.К” ХХК-ийн ирүүлсэн 24,684,583,300.0 төгрөгийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд захиалагчаас Үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн М-ДБ-112-12/9779 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрийг “Н.Л” ХХК-д, 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/9780 дугаартай мэдэгдлийг “Э.Э.К” ХХК-д тус тус хүргүүлжээ.

4.2. “Н.Л” ХХК нь захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх боловч Сангийн яамны 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 02/8561 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ...гомдлыг хүлээн авах боломжгүй гэж буцаасан байна.

4.3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компани техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтээр хээний гүн 94 мм гэж хүргүүлсэн бөгөөд 118.4 гэсэн хэмжээ нь 94 мм тэнцүү бөгөөд инч нь дугуйг хэмждэг Монгол Улсад хэрэглэгддэггүй хэмжээс бөгөөд 32*3.7 инч нь 118.4 буюу 94 мм тэнцүү байдаг учраас манай санал болгосон дугуйн хэмжээ техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа, ...“Э.Э.К” ХХК-ийн тендер нь нийлүүлсэн ижил төстэй барааны нийт дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй, ижил төстэй бараа гэдэгт өмнө өөр төрлийн дугуй нийлүүлж байсан гэрээг ирүүлсэн, ...“О” ХХК-тай байгуулсан гэрээнд М.Б гэдэг хүн гарын үсэг зурсан нь гэрээ хүчин төгөлдөр бус, ...тендерийн материалд ирүүлсэн дундаж гүйлт 131,928 км гэсэн нь алдаатай, дундаж гүйлтийг засварласан, ...нягтруулагч кольцо резинэн жийргийн хөндлөн огтлолын доод утга 12 мм багагүй, дээд утга 12.9 мм-ээс ихгүй гэснийг зөрчиж доод утга 12.5 мм, дээд утга 12.9 мм гэж ирүүлсэн нь хувилбарт санал ирүүлсэн нь шаардлага хангаагүй...” гэж,

4.4. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “...харьцуулсан хүснэгтээр 94 мм дүйцнэ гэж ирүүлсэн боловч санал болгож буй дугуйны брэнд, моделийг нарийвчлан заасан нотлох баримт дээр Мишилен XDR 33600R51 дугуйн мөрний гүн 94, 118,4 мм гэж ирүүлсэн нь дугуйны техникийн тодорхойлолтод зааснаас зөрсөн. ...техникийн тодорхойлолт дээр мм хэмжихээр заасан бөгөөд тендерийн баримт бичигт инч гэсэн хэмжээний талаар заагаагүй. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д зааснаар шаардлагад нийцээгүй тендерээс татгалзсан...” гэж тус тус тайлбарлан маргасан.

4.5. Хариуцагч Үнэлгээний хороо /захиалагч/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-26.4.4-д заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 26.2-т зааснаар оролцогчийн ерөнхий шаардлагыг 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянах ба ирүүлсэн тендер нь мөн хуулийн 26.9-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, хэрэв мөн хуулийн 26.9-д зааснаас болон  26.10.1-26.10.4-д заасан шаардлага хангаагүй бол хуулийн 26.10-д зааснаар уг тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай байна.

4.6. Тендерийн үнэлгээний хорооны боловсруулсан тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ны Өгөгдлийн хүснэгтийн 17.5.1-д “Оролцогч түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ”, 17.5.2-т “Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна” гэж,  Хүнд даацын авто машины дугуйны техникийн тодорхойлолтын 18-д хээний гүнийн хамгийн бага утга 86 мм-ээс багагүй, 19-д хээний гүнийн хамгийн их утга нь 95 мм-ээс ихгүй байна гэж заажээ.

4.7. Гэтэл нэхэмжлэгч “Н.Л” ХХК-иас тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүсэлтэд санал болгож буй дугуйны хээний гүн 94 мм гэсэн байх боловч үүнийг нотлох техникийн үзүүлэлт бүхий тодорхойлолт, үйлдвэрлэгчийн цахим сайтын мэдээлэлд мөрний гүн /мм/ гээд 94, 118.4 гэж, харин үүний англи дээрх баримт дээр Tread depth mm 32nd гэсэн зөрүүтэй мэдээллүүд байгаа нь тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

4.8. Хэдийгээр нэхэмжлэгчээс  “...118.4 гэсэн хэмжээ нь 94 мм тэнцүү бөгөөд инч нь дугуйг хэмждэг Монгол Улсад хэрэглэгддэггүй хэмжээс бөгөөд 32*3.7 инч нь 118.4 буюу 94 мм тэнцүү байдаг...” гэж тайлбарлаж байх боловч Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ны Өгөгдлийн хүснэгтийн 17.5.1-д “Оролцогч түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ”, 17.5.2-т “Хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг үзүүлэлтээс зөрүүтэй орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байна” гэж зааснаар дээрх тайлбар, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүрэг нь нэхэмжлэгчид байсан бөгөөд ийнхүү тендерт ирүүлсэн баримтын хүрээнд хянан үзэж шийдвэр гаргасан хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй. Энэ талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

4.9.  “...“Э.Э.К” ХХК-ийн тендер нь нийлүүлсэн ижил төстэй барааны нийт дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй, ижил төстэй бараа гэдэгт өмнө өөр төрлийн дугуй нийлүүлж байсан гэрээг ирүүлсэн, ...”О” ХХК-тай байгуулсан гэрээнд М.Б гэдэг хүн гарын үсэг зурсан нь гэрээ хүчин төгөлдөр бус, ...тендерийн материалд ирүүлсэн дундаж гүйлт 131,928 км гэсэн нь алдаатай, дундаж гүйлтийг засварласан, ...нягтруулагч кольцо резинэн жийргийн хөндлөн огтлолын доод утга 12 мм багагүй, дээд утга 12.9 мм-ээс ихгүй гэснийг зөрчиж доод утга 12.5 мм, дээд утга 12.9 мм гэж ирүүлсэн нь хувилбарт санал ирүүлсэн нь шаардлага хангаагүй” гэх гомдлын тухайд:

4.10. Тендерийн үнэлгээний хорооны боловсруулсан Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 18.1.1.2.1-д “2022, 2023, 2024 оны аль нэг 2 жилд ижил төстэй бараа нийлүүлсэн байна”, ТШЗ 2.1-д “Нийт төсөвт өртөг 32,168,982,450.25 төгрөг, Багц №131,702,289,893.15 төгрөг гэж, 18.1.1.2.2-т “Нийлүүлсэн ижил төстэй барааны үнийн дүн нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна”, 18.1.1.2.3-т Ижил төстэй гэдэгт 90 тонноос дээш хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч нийлүүлж байсныг ойлгоно” гэж тус тус заасан.

4.11. Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд “Э.Э.К” ХХК нь ижил төстэй гэрээний мэдээлэлд 2022 онд “Г” ХХК-д 803,200,000 төгрөгийн, 2022 онд “Э” ХК-д 5,227,200,000.0 төгрөгийн, 2023 онд “О” ХХК-д 408,000,000 төгрөгийн, 2024 онд “Э” ТӨҮГ-т 15,130,170,000.0 төгрөгийн хүнд даацын авто машины дугуй нийлүүлсэн 4 гэрээний мэдээллийг, “Нягтруулагч кольцо резинэн жийргийн хөндлөн огтлолын доод утга 12.5 мм, дээд утга 12,9 мм гэж ирүүлсэн бөгөөд, мөн  “О” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01-25/203 дугаартай “Тодруулга хүргүүлэх тухай” албан бичиг болон 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 23/104 дугаартай гэрээнд гарын үсэг зурах эрхийг М овогтой Бд олгосон итгэмжлэл, холбогдох баримтуудаар “О” ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болох нь тус тус тогтоогджээ. 

4.12. Мөн Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 18.1.1.2.3-т “Ижил төстэй гэдэгт 90 тонноос дээш хүнд даацын автомашины дугуй болон жийргэвч нийлүүлж байсныг ойлгоно” гэж зааснаас үзвэл тухайн дугуйны жин 90 тонноос дээш байхыг шаардсанаас биш дугуйны брэнд болон загвар ижил байх шаардлагыг тавиагүй гэж үзэхээр байна.

4.13. Иймд  “Э.Э.К” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж хамгийн сайн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байна.

5. ““Э” ТӨҮГ болон “Э.Э.К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2/347-25 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлагын тухайд:

5.1. Сангийн яамны 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 02/7883 шийдвэрийн дагуу “Э” ТӨҮГ-ын Үнэлгээний хороо холбогдох ажиллагааг хийж, тендерийг дахин хянан үзэж, үнэлсэн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тэмдэглэлээр гуравдагч этгээд “Э.Э.К” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж зөвлөмжийг захиалагчид хүргүүлснийг захиалагч зөвшөөрч гэрээ байгуулах эрх олгосны дагуу “Э” ТӨҮГ,  “Э.Э.К” ХХК-тай 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Худалдах худалдан авах тухай” 2/347-25 дугаар гэрээг байгуулсан байна.

5.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана: 28.1.1.хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;, 30 дугаар зүйлийн 30.1-д Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ., 39 дүгээр зүйлийн 39.1-д Захиалагч, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид "худалдан авах гэрээ" гэх/-ний гол нөхцөл нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер байна, 41 дүгээр зүйлд “Илт хууль бус гэрээ”, 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:” гээд,  48.2.3-д үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих, 48.2.4-д энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах, 48.2.6-д худалдан авах гэрээ байгуулах гэж тус тус заасан.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн Тавдугаар бүлэгт Захиргааны гэрээ, 55 дугаар зүйлд захиргааны гэрээ илт хууль бус болохыг зохицуулсан бөгөөд илт хууль бус болох үндэслэлийн талаар 55.1.1-55.1.14-д тодорхой заажээ.

5.3. Нэхэмжлэгчээс “... “Э” ТӨҮГ шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн, хууль бус алдаатай шийдвэрийн үндсэн дээр байгуулагдсан гэрээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д “захиалагчийн энэ хуульд заасан бусад зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж заасан үндэслэлээр илт хууль бус гэрээ гэж үзэх үндэслэлтэй...” гэж тайлбарлах хэдий ч гуравдагч этгээдийн тендерийг шалгаруулсан, улмаар түүнтэй гэрээ байгуулсан шийдвэрүүд хууль зөрчөөгүй болох нь тогтоогдсон бөгөөд дээрх хуульд заасан захиалагчийн эрхийг хэрэгжүүлэн байгуулсан гэрээг илт хууль бус гэрээ гэж үзэх хууль зүйн боломжгүй.

   5.4. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулагдах үндэслэл болсон үйл баримт, үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж шүүхээс үзээгүй тул гэрээг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Нэгтгэн дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хариуцагч нар зөрчөөгүй, хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон үнэлгээний хорооны гол зорилго, тэр дундаа тендер шалгаруулалтын гол зорилго нь тухайн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж чадах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах зэрэг хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж гаргасан тендерийн талаарх шийдвэр буюу маргаан бүхий захиргааны актууд нь холбогдох хууль болон журамд заасныг зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 46 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

          

 

 

 

           ШҮҮГЧ                                             Г.БИЛГҮҮН

 

 

                                 ШҮҮГЧ                                             А.САРАНГЭРЭЛ

 

 

            ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН