Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 05

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,

Шүүгдэгч: Ж.Батбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бургас овогт Жинхүүгийн Батбилэгт холбогдох 201615000299 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 20 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, ээж, ах, 3 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 22-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсан,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүнд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Бургас овогт Жинхүүгийн Батбилэг /РД: ЙИ97022118/

Шүүгдэгч Ж.Батбилэг нь шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 цаг 50 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Даймонд” нэртэй караокены 2 давхрын цонхны салхивчаар хууль бусаар орон байранд нэвтрэн орж биет 31.000 төгрөг, 0.75 литр Хар сувд архи 1 ширхэг, 1 литр Данзка нэртэй архи 1 ширхэг, 1 литр Johnny Walker нэртэй виски 1 ширхэг, 0.75 литр Smirnoff нэртэй архи 1 ширхэг, 0.75 литр Madeleine нэртэй вино 1 ширхэг, 1 литр Carrone нэртэй вино 1 ширхэг, 1 литр Kagor нэртэй вино 1 ширхэг, паск 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, нийт 283.500 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03 цагаас 04 цаг 02 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Номадик” нэртэй рестораны 1 дүгээр давхрын байрны ажилчдын хувцас солих өрөөний цонхоор хууль бусаар орон байранд нэвтрэн орж тус рестораны 2 давхрын текэн дээрээс хэтэвч болон хэтэвчинд байсан биет 22.500 төгрөг, 1 литр Grey Goose нэртэй архи 4 ширхэг, тал шил буюу 0.5 литр Grey Goose нэртэй архи 1 ширхэг, 0.75 литр Evok нэртэй архи 5 ширхэг, Toshiba брэндийн 15.6 инчийн дэлгэцтэй, зөөврийн компьютер 1 ширхэг зэрэг эд зүйл тус тус хулгайлж, 1.213.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Ж.Батбилэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Тухайн үед би Улаанбаатар хотоос ирээд удаагүй байсан. Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад цалингаа дутуу авсан байсан. Өвөрхангай аймагт ирээд удаагүй байсан. Тухайн шөнө 2 цагийн үед “Даймонд” бааранд ороод дотроос нь архи, хэтэвч авсан, түүнээс хойш 14 хоногийн дараа “Номадик” ресторанд орж зөөврийн компьютер 1 ширхэг, архи 6 ширхэг, хэтэвч авсан. Маргааш өглөө нь Бямбадорж гэдэг хүүхэдтэй ус авч байгаад таарсан. Тэгээд Хаан банк орж карт баталгаажуулчихаад гэрт нь ирээд зөөврийн компьютер авах уу? гэхэд Бямбадорж цалин буухаар авна гэсэн. Тэгээд би Бямбадоржтой Баянхонгор аймаг явдаг юм уу гэж байгаад болиод гандангийн дэргэд Бямбадоржийг гаргаж өгөөд тамхи татаж байгаад цагдаад баригдсан. Хохирогч Д.Доржсүрэнд хулгайлсан эд зүйлсийг буцаан өгсөн. Хохирогч П.Ганхуягт 283.500 төгрөг төлсөн. Хулгайн гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

                       Хохирогч Д.Доржсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай эхнэр 10 цаг өнгөрч байхад “Номадик” ресторан руу явсан. Намайг гэртээ байж байтал 12 цагийн орчимд манай эхнэр Должинсүрэн над руу утсаар яриад манайд хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь ресторан дээр ирээд камерийн бичлэг үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цаг 18 минутын үед 1 дүгээр давхарт байх ажилчдын өрөөний цонхны порчикоор хулгайч орж ирээд рестораны текнээс архинууд хулгайлаад гарч байгаа, мөн удалгүй буцаж орж ирээд рестораны текэн дээр тавьсан байсан. Toshiba нэртэй notebook-г аваад гарч байгаа бичлэгийг хараад цагдаагийн газарт дуудлага өгсөн. 1 литрийн багтаамжтай Grey Goose нэртэй 4 ширхэг бүтэн, 1 шил хагас архи, нэг бүрийг нь 90.000 төгрөгөөр худалдаж авч байсан нийт 405000 төгрөг, Toshiba нэртэй хэрэглэж байсан notebook 1 ширхэг, 1 сая төгрөгөөр худалдаж авсан. 1 ширхэгийг нь 16.000 төгрөгөөр худалдаж авсан 2 шил Rosso Nobile нэртэй вино нийт 32.000 төгрөг, Evok нэртэй архи 5 шил 1 шил нь 27.000 төгрөг нийт 135.000 төгрөг, хуучин хэрэглэж байсан мөнгөний хэтэвч 5.000 төгрөг, түүн дотор 22.500 төгрөг байсан. Ингээд нийт 1.599.500 төгрөгийн эд зүйл алдагдсан байна. Манай ресторанд хулгай орж эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 ширхэг Rosso Nobile нэртэй вино байсан юм билээ. Тэгэхээр хулгайд алдагдсан эд зүйлээс тухайн 2 шил вино хасагдана. Би камерийн бичлэгт бичигдсэн байсан залууг өмнө нь харж байгаагүй. Танихгүй залуу байна лээ. 22.500 төгрөгнөөс бусад хулгайд алдагдсан эд зүйлээ хүлээж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 41-42 хуудас/

Хохирогч П.Ганхуяг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад “Даймонд” төвийнхөө халаалтыг багасгах гээд 1 давхраар ороод дээшээ 2 давхрын паб руу ороход онгичсон зүйлгүй байсан. Тэгээд пабны тек рүү очиход архи байхгүй, зарим хэсгээрээ хоосон байхаар нь гайхаад гал тогоо руу ороход арын цонх хагарчихсан, нугасаараа салчихсан шалан дээр гутлын шавартай мөр үүссэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 2016 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 23 цаг 40 минутанд хаалгаа барьж үүдээ түгжсэн. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манайх дотроо камертай, гадна камер байхгүй. Дотор пабны камераар өндөр туранхай, цүнх үүрсэн эрэгтэй хүн текний араар орж гараад сууж байгаа бичлэг байсан. 02 цаг 50 минутын орчимд анх орж байгаа бичлэг нь байсан. Манайхаас Хар сувд 0.75 л 1 ширхэг, Данзка 1 л 1 ширхэг, Жонни Волкер 1 л 1 ширхэг, дарсны тавиураас Смерноп 0.75 л, Мадделине 0.75 л, Гарроне 1 л, Кагор 0.75 л 1 ширхэг тус бүр алдагдсан. Текний доороос улаан пасктай 31.000 төгрөг хамт алдагдсан байсан. Мөн арын цонхны порчик нугас нь салж шил нь хагарсан. Хохирлоо төлүүлчихвэл гомдол санал байхгүй. /хх-ийн 46 хуудас/

Гэрч Я.Должинсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 11 цагт ажлаа онгойлгоод орсон. Эхлээд хулгай орсон гэдгийг мэдээгүй. Текэн дээрээ очиход доод текний доод талын архи байдаг шүүгээний хаалгыг онгойлгочихсон байхаар нь урд өдөр тооллого хийж байхдаа онгорхой орхисон юм байна гэж бодоод архинуудыг нь цааш нь болгож тавьчихаад ажлаа хийгээд байж байтал 1 давхарт байх ажилчдын өрөөний цонх онгорхой байхаар нь түүнийг очиж хаачихаад дээшээ ресторан руу орж 2 барменыг хүлээлцүүлэх гэж үлдэгдэл архинуудаа тооллогын хуудсан дээр бичиж байтал гэнэт текэн дээр байсан Grey goose нэртэй архи байхгүй байна гэдгийг мэдэж ажлынхаа камерийг шалгаж үзтэл хулгайч орж ирээд эд зүйл хулгайлж байгаа нь камерт бичигдсэн байсан. Тэгээд цагдаагийн газарт дуудлага өгсөн. Хулгайч 1 давхарт байх ажилчдын өрөөний цонхны порчигийг гаднаас нь түлхэж онгойлгож дотогшоо орсон байсан. Камерт бичигдсэн хүнийг танихгүй. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байхад 1 залуу гаднаас орж ирээд архи, виски авах уу? гэж асуухаар нь авахгүй гэж хэлээд гаргасан. Тэр залуу улаан өнгийн цүнх үүрчихсэн явж байсан. Тэр залуу манайхаас юм хулгайлж камерт бичигдсэн залуу мөн байсан. /хх-ийн 47 хуудас/

Гэрч Ж.Дулмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Батбилэг нь миний хамгийн том төрсөн хүүхэд. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ажлаа тараад гэртээ ирэхэд Батбилэг дүү нарынхаа хувцсыг угаачихсан, хоолоо бэлдээд сууж байсан. Тэгээд хоолоо идчихээд бөөнөөрөө унтацгаасан. Би өдөр нь ажил ихтэй байсан болохоор нам унтсан байна лээ. Батбилэгийг шөнө гэрээс гарсан эсэхийг мэдэхгүй байна. Өглөө сэрэхэд Батбилэг гэртээ байсан. Надад Батбилэгийн эд зүйл хулгайлсан талаар мэдэх зүйл байхгүй. Нийлдэг найз нөхдийг нь сайн мэдэхгүй. Сүүлийн үед Насантогтох гэдэг залуутай нийлээд байдаг болсон. Бусдыг нь мэдэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Батбилэгийг гэртээ байж байхад 11 цагийн орчимд гэрийн гаднаас нэг хүүхэд дуудаад түүнийг дагуулаад гарсан. Хэн ирсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд гэрээс гарч яваад 15 цагийн орчимд буцаж орж ирээд усанд орж ирнэ гэж гэрээсээ хувцсаа аваад гараад явсан. /хх-ийн 48 хуудас/

Гэрч Ц.Мөнхөө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Батбилэг гэдэг залууг танихгүй. Өмнө нь харж байгаагүй. Харин Бямбадорж гэдэг залууг зүс танина. Төв ганданд үйлчлэгчээр ажилладаг Өлзийбадрахын хүүхэд гэдгээр нь зүс танина. Би өнөөдөр аймгийн төв ганданд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Намайг төв гандан дотор явж байхад буюу 16 цагийн орчимд үйлчлэгч Өлзийбадрах миний байдаг өрөөнөөс ус авах гэж надаас түлхүүр авсан. Ингээд удалгүй Өлзийбадрах над дээр түлхүүр авч ирж өгөхдөө манай хүү Бямбадоржийн найз нь хайрцагтай юм үүдний өрөөнд тавьчихлаа. Удахгүй машинтай ирээд авна гэж байна лээ гэж хэлж байсан. Үүнээс хойш гандангийн бичээч номоо бичихээр ирэхээр нь гандангийн ном бичдэг өрөөг онгойлгоход үүдний өрөөнд 1 цаасан хайрцагтай зүйл байж байхаар нь нөгөө тавьсан хайрцагтай зүйл нь энэ юм байна даа гэж бодож байсан. Үүний дараа цагдаа нар ирээд нөгөө хайрцагтай зүйлийг аваад явсан. Би тэр хайрцаг дотор юу байсан гэдгийг нь олж хараагүй. Ямар хүн ирж тавьсан гэдгийг нь ч хараагүй. Дөрвөлжин л цаасан хайрцаг байсан. /хх-ийн 49 хуудас/

Гэрч Т.Өлзийбадрах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би өнөөдөр өглөө 08 цагт ажил руу яваад өдөр цайны цагаар гэртээ харихад Бямбадорж нэг notebook барьчихсан үүнийг Батбилэг зарна гэж байна, би үүнийг авчихмаар байна гэж хэлэхээр нь хартал хар өнгөтэй notebook барьчихсан байхаар нь ээж нь мэдэхгүй, мөнгө цаасны боломжгүй байна гэж хэлчихээд буцаад ажил руугаа явсан. Тэр үед манай гэрт Батбилэг байгаагүй. Ингээд ажил дээрээ очоод байж байхад буюу 16 цаг өнгөрч байхад Батбилэг, Бямбадорж нар хамт манай ажил дээр ирсэн. Тэр үед Батбилэг цаасан хайрцагтай зүйл тэвэрчихсэн үүнийг түр үлдээчихээд дэлгүүр орчихоод ирье гэж хэлээд хайрцагтай зүйлээ надад үлдээсэн. Бямбадорж Баянхонгор явах машин Архангай аймгаас одоо ирж байгаа, удахгүй явлаа гэж хэлээд гараад явсан. Тэгээд Бямбадорж, Батбилэг хоёрыг хүлээгээд ирэхгүй болохоор нь манаач Мөнхөөд манай хүүгийн найз нь хайрцагтай юм үлдээчихсэн шүү гэж хэлчихээд явсан. Би тэр хайрцаг дотор юу байсан гэдгийг нь хараагүй. Тэр цаасан хайрцгийг битүү скочоор ороочихсон байсан. Батбилэг миний юм байгаа юм эгчээ, үүнийг дөнгөж тавьчихаад эргээд ирье гэж хэлээд гараад явсан. /хх-ийн 50 хуудас/

Гэрч Б.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би 2015 онд ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийг төгссөн. Батбилэг манай нөгөө ангид төгссөн. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчимд Арвайхээр суманд ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн орчимд Батбилэгтэй уулзаж тамхи татаж юм ярьж байгаад гэртээ харьж унтсан. Ингээд өнөөдөр өглөө буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 10 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад усанд явж байгаад Батбилэгтэй тааралдахад Батбилэг надад зарах notebook байгаа шүү гэж хэлэхээр нь харая гэхэд гэр рүүгээ ороод 1 notebook гаргаж ирсэн. Би түүнийг нь үзэж байгаад гэрийнхэндээ үзүүлчихээд авах эсэхээ шийдье гэж хэлээд гэр рүүгээ авч явсан. Би тэгээд гэртээ очоод байж байх үед буюу 15 цаг өнгөрч байхад Батбилэг манай гэрт ирэхээр нь үүнийг хэдэд өгөх гэж байгаа юм, би дараа цалин буухаар мөнгийг нь өгье гэж хэлэхэд би гайгүй өгнө, яг тэдэд өгнө гэсэн бодол байхгүй байна гэж хэлсэн. Ингээд 16 цаг өнгөрч байхад Баянхонгор аймаг руу явах автомашин гандангийн үүдэнд ирчихсэн байна гэж хэлэхээр нь би Батбилэгтэй цуг гэрээсээ гараад явж байтал Батбилэг би чамтай цуг Баянхонгор аймаг руу явдаг юм билүү гэж хэлэхээр нь тэгвэл тэг л дээ гэж хэлэхэд хашаа руугаа орж гэрийнхээ хойд талд байдаг байшин руу ороод хайрцагтай юм аваад гараад ирсэн. Тэр хайрцгийг битүү скочоор ороочихсон байсан. Ингээд гандан руу дөхөөд явж байтал Батбилэг би ерөөсөө явахаа болилоо. Би чамайг гаргаж өгчихөөд явъя гэж хэлээд нөгөө хайрцагтай юмаа манай ээжийн ажил дээр буюу гандан дээр ээжид үлдээчихээд бид 2 дэлгүүр орж тамхи авч татах гээд явж байтал цагдаа бид хоёрыг дуудаад бариад авсан. Тэр хайрцгийг өргөөд явж байхад дотор нь шилтэй архи байгаа нь мэдэгдээд байсан. Тэр хайрцаг дотор хийсэн архийг надад хэлэхдээ би Улаанбаатар хотоос ирэхдээ ганц нэг шил архитай ирсэн юм гэж хэлж байсан. Хар өнгийн Toshiba гэсэн бичигтэй notebook байсан. Асааж үзэхэд дотор нь дуу суулгачихсан байсан. Би хулгайн эд зүйл авч явж байгаа гэдгийг нь мэдээгүй. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Батбилэг бид 2 гандангийн урд талын гудамжинд тамхи татаад зогсож байтал цагдаа нар ирээд бариад авсан. Тэгээд л Батбилэгийг хулгайн эд зүйл авч явж байгаа юм байна гэдгийг, мөн тухайн эд зүйлийг хулгайлсан юм байна гэдгийг мэдсэн. Усанд явж байгаад Батбилэгтэй тааралдаад түүнийг гэрээсээ notebook гаргаж ирсний дараа бид 2 зах дотор байх Хаан банк руу явсан. Би виза картаа идэвхижүүлэх ёстой байсан юм. /хх-ийн 51-52 хуудас/

Гэрч Ж.Насантогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Би 2016 оны 10 дугаар сард Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байх “Лидер” нэртэй писи тогтлоомын газар тоглож байгаад үдээс хойш 16-17 цагийн орчимд гарч ирэхэд Батбилэгтэй тааралдсан. Түүнтэй уулзахад улаан өнгийн цүнхэнд 3 шил архи хийчихсэн үүнийг явж зармаар байна, Улаанбаатар хотоос хүн явуулсан юм гэж хэлэхээр нь түүнтэй цуг “Номадик” ресторан руу явсан. Тухайн ресторанд бид 2 цуг ороход Батбилэг тэнд байсан ажилчидтай уулзаж авах уу гэж асуухад авахгүй байсан. Тэгээд буцаж Лидер тоглоомын газар руу явж тоглосон. Өөр газраар зарах гэж яваагүй. Тоглож дуусчихаад Батбилэг архиа өөрөө аваад явчихсан. Тэрнээс хойш Батбилэгтэй уулзаагүй. Батбилэг надад хулгай хийж олсон архи гэж хэлээгүй. Надад өөрөө энэ талаар хэлээгүй болохоор би мэдээгүй. Ямар ч байсан 3 шил архи байсан. /хх-ийн 53 хуудас/

Гэрч Б.Золжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 цаг 40 минутанд “Даймонд” пабаас гараад маргааш өглөө 10 цаг 40 минутанд ажил дээрээ ирэхэд Ганхуяг ах пабад хулгай орсон байна, гал тогооны өрөөний порчик онгорхой цонх хагалсан байна гэсэн. Намайг дээшээ паб руу гарахад арын гал тогооны өрөөний цонх хагарсан, газар гутлын мөр бүхий шавар болчихсон, текэн дээрээс 31.000 төгрөгтэй паск болон нийт 7 шил архи болон дарс алдагдсан байсан. Өмнөх өдрийн орой хаахад текэн дээр бүгд хураалттай байсан. Өглөө ирэхэд Жонни волкер, Данзка, Хар сувд нэртэй 4 шил дарс алга болсон байсан. Өөр эд зүйл алдагдаагүй байсан. Пабын зааланд тек рүү харсан камер байдаг. Камерын бичлэгийг үзэхэд шөнийн 02 цаг өнгөрч байх үед өндөр залуу орж ирж байгаа харагдсан. /хх-ийн 55 хуудас/

            Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зураг хэлбэрийн Зш гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ. Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Номадик” нэртэй рестораны нэгдүгээр давхарт байх ажилчдын хувцас солих өрөөний цонхоор 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө эд зүйл хулгайлсан гэх хэргийн газраас хүргүүлэн ирүүлсэн гутлын мөр Ж.Батбилэгээс хураан авч ирүүлсэн гутал, улны мөртэй хээний зураглал, урт, өргөн, зураасан хээний гэмтэл зэргээр ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна. 2016 оны 10 дугаар сарын 09-ний шөнө Арвайхээр сумын 5-р багийн нутагт байрлах Даймонд нэртэй барны 2 давхрын цонхоор орж эд зүйл хулгайлсан гэх хэргийн газраас ирүүлсэн гутлын улны мөр Ж.Батбилэгээс хураан авч ирүүлсэн гутал, улны мөртэй хээний зураглал, урт, өргөн зураасан хээний гэмтэл зэргээр ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгээрээ тохирч байна. Гутлын улны ерөнхий бүтэц хээний зураглал, өлмий, өсгий, нумын урт өргөн, гутлын улны мөрний хэсэгт байх зураасан хээний гэмтэл зэрэг хувийн онцлог шинжээрээ Ж.Батбилэгээс хураан авч ирүүлсэн гутал улны мөртэй тохирч байна. /хх-ийн 91-95 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, илтгэх хуудас, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, “Номадик” ресторанаас алдагдсан эд зүйлсийн жагсаалт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №11/40, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №10/27, №10/29, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №11/76 дугаартай үнэлгээний тайлангууд, үнэлгээний ажлын хөлсний баримт, шүүгдэгч Ж.Батбилэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 75, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар, хохирогч П.Ганхуягийн хохирол төлбөрт 283.500 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирогч Д.Доржсүрэнгийн хулгайд алдагдсан эд зүйлсээ буцаан авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүд /хх-ийн 1, 6-39, 57-61, 65-71, 75-79, 83-86, 107-108, 110-119, 121-122, 144-149 хуудас/

Шүүгдэгч Ж.Батбилэгийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сум Дэлгэрэх 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 127-129 хуудас/

Шүүгдэгч Ж.Батбилэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Батбилэг нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 02 цаг 50 минутын орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Даймонд” нэртэй караоке барны 2 давхрын цонхны салхивчаар нэвтрэн орж 31.000 төгрөг болон 0.75 литрийн “Хар сувд” архи, 1 литрийн “Данзка” нэртэй архи, 1 литрийн “Johnny Walker” нэртэй виски, 0.75 литрийн “Smirnoff” нэртэй архи, 0.75 литрийн “Madeleine” нэртэй вино, 1 литрийн “Carrone” нэртэй вино, 1 литрийн “Kagor” нэртэй вино, паск тус тус 1 ширхэгийг хулгайлж нийт 283.500 төгрөгийн хохирол,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 16-ны 03 цагаас 04 цаг 02 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Номадик” нэртэй рестораны 1 давхрын байрны ажилчдын хувцас солих өрөөний цонхоор нэвтрэн орж тус рестораны 2 давхрын текэн дээрээс хэтэвч болон хэтэвчинд байсан 22.500 төгрөг, 1 литрийн “Grey Goose” нэртэй архи-4 ширхэг, тал шил буюу 0.5 литр “Grey Goose” нэртэй архи-1 ширхэг, 0.75 литрийн “Evok” нэртэй архи-5 ширхэг, Toshiba брэндийн 15.6 инчийн дэлгэцтэй, зөөврийн компьютер-1 ширхэгийг хулгайлж 1.213.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд: Шүүгдэгч Ж.Батбилэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Доржсүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байж байтал 12 цагийн орчимд манай эхнэр Должинсүрэн над руу утсаар яриад манайд хулгай орсон юм шиг байна гэж хэлэхээр нь ресторан дээр ирээд камерийн бичлэг үзэхэд 2016 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 03 цаг 18 минутын үед 1 дүгээр давхарт байх ажилчдын өрөөний цонхны порчикоор хулгайч орж ирээд рестораны текнээс архинууд хулгайлаад гарч байгаа, мөн удалгүй буцаж орж ирээд рестораны текэн дээр тавьсан байсан. Toshiba нэртэй notebook-г аваад гарч байгаа бичлэгийг хараад цагдаагийн газарт дуудлага өгсөн. Хохирогч П.Ганхуягийн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад “Даймонд” төвийнхөө 1 давхраар ороод дээшээ 2 давхрын паб руу орж тек рүү очиход архи байхгүй, зарим хэсгээрээ хоосон байхаар нь гайхаад гал тогоо руу ороход арын цонх хагарчихсан, нугасаараа салчихсан шалан дээр гутлын шавартай мөр үүссэн байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Камерт 02 цаг 50 минутын орчимд өндөр туранхай, цүнх үүрсэн эрэгтэй хүн текний араар орж гараад сууж байгаа бичлэг байсан. анх орж байгаа бичлэг нь байсан. Гэрч Я.Должинсүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр текэн дээр байсан Grey goose нэртэй архи байхгүй байна гэдгийг мэдэж ажлынхаа камерийг шалгаж үзтэл хулгайч орж ирээд эд зүйл хулгайлж байгаа нь камерт бичигдсэн байсан. Хулгайч 1 давхарт байх ажилчдын өрөөний цонхны порчигийг гаднаас нь түлхэж онгойлгож дотогшоо орсон байсан. 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажил дээр 1 залуу гаднаас орж ирээд архи, виски авах уу? гэж асуухаар нь авахгүй гэж хэлээд гаргасан. Тэр залуу улаан өнгийн цүнх үүрчихсэн явж байсан. Тэр залуу манайхаас юм хулгайлж камерт бичигдсэн залуу мөн байсан. Гэрч Ц.Мөнхөөгийн намайг төв гандан дотор явж байхад буюу 16 цагийн орчимд үйлчлэгч Өлзийбадрах миний байдаг өрөөнөөс ус авах гэж надаас түлхүүр авсан. Ингээд удалгүй Өлзийбадрах над дээр түлхүүр авч ирж өгөхдөө манай хүү Бямбадоржийн найз нь хайрцагтай юм үүдний өрөөнд тавьчихлаа гэж хэлж байсан. Гэрч Т.Өлзийбадрахын Бямбадорж нэг notebook барьчихсан үүнийг Батбилэг зарна гэж байна, би үүнийг авчихмаар байна гэж хэлэхээр нь хартал хар өнгөтэй notebook барьчихсан байсан. Батбилэг, Бямбадорж нар хамт манай ажил дээр 16 цаг өнгөрч байхад ирээд Батбилэг цаасан хайрцагтай зүйл тэвэрчихсэн ирээд надад үлдээсэн. Гэрч Б.Бямбадоржийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 10 цаг өнгөрч байхад би Батбилэгтэй тааралдахад Батбилэг надад зарах notebook байгаа шүү гэж хэлэхээр нь харая гэхэд гэр рүүгээ ороод хар өнгийн Toshiba гэсэн бичигтэй notebook гаргаж ирсэн. Батбилэг хашаа руугаа орж гэрийнхээ хойд талд байдаг байшин руу ороод хайрцагтай юм аваад гараад ирсэн. Тэр хайрцгийг өргөөд явж байхад дотор нь шилтэй архи байгаа нь мэдэгдээд байсан. Гэрч Ж.Насантогтохын намайг Батбилэгтэй уулзахад улаан өнгийн цүнхэнд 3 шил архи хийчихсэн үүнийг явж зармаар байна гэж байсан. Түүнтэй цуг “Номадик” ресторан руу ороход Батбилэг тэнд байсан ажилчидтай уулзаж авах уу гэж асуухад авахгүй байсан. Гэрч Б.Золжаргалын ажил дээрээ буюу “Даймонд” пабад ирэхэд Ганхуяг ах пабад хулгай орсон байна, гал тогооны өрөөний порчик онгорхой цонх хагалсан байна гэсэн. Намайг дээшээ паб руу гарахад арын гал тогооны өрөөний цонх хагарсан, газар гутлын мөр бүхий шавар болчихсон, текэн дээрээс 31.000 төгрөгтэй паск болон нийт 7 шил архи болон дарс алдагдсан байсан. Камерын бичлэгийг үзэхэд шөнийн 02 цаг өнгөрч байх үед өндөр залуу орж ирж байгаа харагдсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны криминалистикийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, илтгэх хуудас, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, “Номадик” ресторанаас алдагдсан эд зүйлсийн жагсаалт, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №11/40, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №10/27, №10/29, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №11/76 дугаартай үнэлгээний тайлангууд, үнэлгээний ажлын хөлсний баримт, шүүгдэгч Ж.Батбилэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Батбилэгийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ж.Батбилэг нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хамаарагдаж хэрэгсэхгүй болсон байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг хуульчилсан байх тул шүүгдэгч Ж.Батбилэгийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байгааг дурьдав.

Шүүгдэгч Ж.Батбилэгт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Батбилэг нь хувьд ногдох эд хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй.    

                Шүүгдэгч Ж.Батбилэг нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан болох нь хэрэгт авагдсан хохирогч П.Ганхуягийн хохирол төлбөрт 283.500 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирогч Д.Доржсүрэнгийн хулгайд алдагдсан эд зүйлсээ буцаан авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Ж.Батбилэг нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Ж.Батбилэгийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж,

Шүүгдэгч Ж.Батбилэгийн эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий БНСУ-д үйлдвэрлэгдсэн LG брендийн G2 загварын хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч Ж.Батбилэг нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Ганхуягт 283.500 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Д.Доржсүрэнд хулгайлсан эд зүйлсийг буцаан олгосон, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бургас овогт Жинхүүгийн Батбилэгийг давтан үйлдлээр, бусдын орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ж.Батбилэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Батбилэгт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батбилэгийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй.

6.Шүүгдэгч Ж.Батбилэг нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Ганхуягт 283.500 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Д.Доржсүрэнд хулгайлсан эд зүйлсийг буцаан олгосон, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ж.Батбилэгийн эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий БНСУ-д үйлдвэрлэгдсэн LG брендийн G2 загварын хуучин гар утас 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батбилэгт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ж.Батбилэгийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг шүүгдэгч Ж.Батбилэгт мэдэгдсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Батбилэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ