Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1000

 

 

 

 

 

 

 

2023          10          04                                      2023/ШЦТ/1000

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

          улсын яллагч Б.Өнөбат,

          шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн 1996 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, А.О /регистрийн дугаар/,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч А.О нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүс таних хүн болох хохирогч Э.Б-тэй тааралдаж урьдын таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүний нүүр, дух, дагз хэсэгт цохих идэвхтэй үйлдлээр халдаж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд дух ясны өмнөд ханын хугарал, зүүн хөмсөгний язарсан шарх, дагзны хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч А.О-г 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүс таних хүн болох хохирогч Э.Б-тэй тааралдаж урьдын таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүний нүүр, дух, дагз хэсэгт цохих идэвхтэй үйлдлээр халдаж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд дух ясны өмнөд ханын хугарал, зүүн хөмсөгний язарсан шарх, дагзны хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч А.О-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч А.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч А.О нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүс таних хүн болох хохирогч Э.Б-тэй тааралдаж урьдын таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүний нүүр, дух, дагз хэсэгт цохих идэвхтэй үйлдлээр халдаж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд дух ясны өмнөд ханын хугарал, зүүн хөмсөгний язарсан шарх, дагзны хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          хохирогч Э.Б-н "...2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 00:40 минутын үед оюутан ангийн найзуудтайгаа бааранд орсон тэгээд ороод үйлчлүүлж байгаад 00 ортол 2 жилийн өмнө маргаантай байсан О-тэй 00 таарсан тэгээд би чамд хөөе юу байна О 2-лаа тааралдан гэж хэлсэн биз дээ 2-лаа гараад нэг сайхан уулзаж ярилцъя ямар ч зодоон цохион байхгүй гэх хэлсэн. Тэгсэн найз нь ирээд чи зайл чамтай юу ярьдаг юм бэ гэхлээр нь би найзад нь хандаж хэлсэн бид 2 зодоон цохион хийхгүй зүгээр гарч ярилцах гэсэн юмаа гэж хэлж байхад О гартаа барьж байсан пивоны шилээрээ зүүн хөмсөг хэсэгт цохисон мөн толгойн дагз хэсэгт 2 удаа цохисон тэгээд би өөрөөсөө холдуулах гэж хоолой хэсгээс нь барьсан. Тэгсэн О шингэн савангийн хайрцаг бариад би чамайг алнаа гэж над руу орилсон тэгээд хүмүүс орж ирээд салгасан. Тэгээд би шууд баарны хамгаалагч нар ирээд шууд О бид 2-ыг гаргасан. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаартай “....Э.Б-н биед дух ясны өмнөд ханын хугарал, зүүн хөмсөгний язарсан шарх, дагзны хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

яллагдагч А.О-н "...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." /хх-ийн 25 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд А.О нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсэгт зүс таних хүн болох хохирогч Э.Б-тэй тааралдаж урьдын таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар түүний нүүр, дух, дагз хэсэгт цохих идэвхтэй үйлдлээр халдаж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд дух ясны өмнөд ханын хугарал, зүүн хөмсөгний язарсан шарх, дагзны хуйх, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч А.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч А.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.О-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

1.Шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь энэ тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч А.О нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР