Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1135

 

 

 

 

 

 

 

 

 

2023            9           25                                          2023/ШЦТ/1135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

 Улсын яллагч Ж.Бат-эрдэнэ,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн эрүүгийн 2308000001*** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******************************  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 1-60 дугаар байрны 4 дүгээр орцны В1 тоотод хохирогч А.Аыг “гар утас авлаа” гэх шалтгаанаар зодож, биед нь цээжний зүүн талын 6, 7, 8, 9 дүгээр хавирганы хугарал, тархины аалзан хальсан доорх цус хуралт, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн өвдөг, хүзүүний зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

1.Иргэн А.Ааас гаргасан: “...дүүдээ зодуулсан...” гэх дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал),

 

2. Хохирогч А.Аын: “... Би 2023 оны 08 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Атай хамт Хөх хотоос ирсэн ба тэнд оёдлын ажил хамт хийж байсан. Ирсэн оройноо танил Төрөөгийн гэрт хоёулаа хамт очиж бид 3 гарч хоолонд орж, караоке ороод пиво архи уусан. Тэр өдрийн маргааш буюу 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед Төрөө, А бид 3 Содон хорооллын хаан банкны дээд талд байрлах паб-д орж хоол идээд нэг шил 0.75л соёрхол уусан. Тэндээсээ 21 цагийн үед гараад Сонгинохайрхан дүүргийн ойролцоо байрлах караоке орж тэндээ нэг шил 0,5л архи уусан ба Төрөө 00 цаг өнгөрч байхад караокеноос гарч гэр лүүгээ явсан. А караокеноос гарахгүй нэлээн согтуу байсан. Би авч гарах гээд чадахгүй байсаар байгаад 2023 оны 08 дугаар сарын 18-ны үүрээр 05 цагийн үед караокенээс гарсан. А шууд Төрөөгийнх руу яваад би араас нь дагаад явж байсан. Төрөөгийнд А ороод араас нь ортол Төрөөгийн хамт архиа задалчихсан уух гээд сууж байсан. Би Төрөөгийнх руу яваад ортол А нь намайг зодоод эхэлсэн. Тэрээр намайг үсдээд нүүр лүү өшиглөөд шалан дээр чирээд гэдсэн дээр дэвсээд бүх бие рүү цохисон. Тэгэхээр нь би “чи яагаад байгаа юм бэ, болиоч” гэтэл “хуц муу писда минь” гээд зодоод байсан. Би арай гэж гарч зугтаагаад гадаа зогсож байтал цагдаа нар ирсэн. Би нэг пиво л уусан байсан, А согтуу байсан. Миний 4 хавирга хугарсан, толгой өвдсөн, хоолойноос цус гарсан байсан. ...Миний бие өмнөхөөсөө сайжирсан тийм учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  7, 63-64 дэх тал),

 

3. Гэрч П.Т: “...Би 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ганцаараа унтаж байхад 06 цагийн үед ганаас манай хамаатан А.А хамт яваад байдаг залуу болох А нар согтуу хоорондоо хэрэлдчихсэн орж ирсэн. Орж ирэхдээ А 0.7л соёрхол гэх нэг шил архи аваад орж ирсэн, тэгээд намайг энийг уух уу гэсэн. Тэгэхээр нь би үгүй ээ, би ажилтай гээд уугаагүй байж байтал А, А нар хоорондоо хэрэлдээд А нь Аын үснээс зулгаагаад газарт унагаагаад нүүрэн тус газар нь хоёр удаа хөлөөрөө өшиглөөд газар байхад нь хавирга, нуруу,бөөр лүү нь өшиглөөд байхаар нь би Аыг барьж аваад орон дээр тэврээд хэвтүүлсэн.Тэр үед А гарч яваад манай урд талын айлын ахтай таараад түргэн дуудсан байсан. Өвөрхангай аймгийн Сант суманд хөдөө байхдаа нэгнээ таньдаг ойролцоо амьдардаг байсан гэсэн. Хотод орж ирээд А бид хоёр хааяа нэг утсаар ярьдаг манай гэрт нээх ирээд байдаггүй. А, А 2023 оны хавар Эрээн явж оёдлын үйлдвэрт ажиллаж байгаад 2023оны 8 дугаар сарын 14-нд ирсэн гээд манай гэрт хамтдаа такси бариад ирсэн. Хамт ажил хийгээд, нэгнийдээ орж гараад явж байдаг гэж сонссон. Хоёулаа архи үнэртүүлсэн согтуу байсан. А эхлээд манайд орж ирээд байж байтал гаднаас А орж ирээд шууд Аын барьж байсан архийг шидээд хоорондоо хэрэлдээд унасан. Ямар шалтгааны улмаас маргалдсаныг нь би мэдэхгүй байна. А нь Аыг замбал янхан гээд байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн  20-21 дэх тал),

 

4. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10606 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ:  “А.Аын биед цээжний зүүн талын 6,7,8,9-р хавирганы хугарал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн өвдөг, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэж, (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

 

5. Шүүгдэгч Д.Аын: “...Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. А эгч оёдолчин мэргэжилтэй юм. Би хамт дагалдаж оёдол сурдаг. Хааяа нэг ажил гарахаар хамт хийдэг, өөр харилцаа холбоо байхгүй. Тухайн үед хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөр нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд: Энэ хэргийн улмаас хохирогч А.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх боловч хохирогч А.А нь эмчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Д.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Харин хохирогч А.А нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Ааас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Д.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат 650 (зургаан зуу тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавь) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч А.А нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Ааас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ