| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2023/0601/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/628 |
| Огноо | 2023-09-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/628
2023 09 26 2023/ШЦТ/628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, хялбаршуулсан журмаар хянан шийдүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ********ын ********т холбогдох эрүүгийн 23030 0476 0398 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Итгэл, шүүгдэгч С.******** нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны *** сарын ***-ний өдөр *** хотод төрсөн, эрэгтэй, **настай, бүрэн бус дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группт байдаг, группт ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, *** дүүргийн *** хороо, *****тоотод оршин суух хаягтай, гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сугарын Отгонбаяр /РД:ШГ63090191урьд:/,
- Нийслэлийн Районы шүүхийн **** оны ***дүгээр сарын **ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн 75а зааснаар 2 жил хорих,р
- Октябрийн районы ардын шүүхийн *** оны ***дугаар сарын ***ны өдрийн ** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор ъЭрүүгийн хуулийн *** дүгээр зүйлийн Ашийтгэх тогтоолоор -д зааснаар 1 жил хорих шийтгүүлж, ****оны ** сарын ***-д ялын хугацаа дуусаж суллагдсан,а
- **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ****оны ** дүгээр сарын **-ны өдрийн *** ***.2 дахь хэсэгт зааснаар 230 дугаар зүйлийн 230.2 дахь 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай ******** овогт ********ын ******** /РД:******/, хэсэгт зааснаар 2 жил хорих оногдуулж 1 жил тэнссэн.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч С.******** нь **** дүүргийн **** хороо, **** 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 45 минутын орчимд Мазда Верисса маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож явахдаа .
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а) энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1-т “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарж байсан зорчигч 12 настай, эрэгтэй, А.********ыг мөргөж эрүүл мэндэд нь “баруун шуу, богтос ясны хөндлөн зөрөөтэй хугарал, баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд эрүүл мэндэд ньтхолбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч С.******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч С.********ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“... Согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ машин жолоодож хөдөлгөөнд оролцсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй. Прокурорын гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хүүхдийн эмчилгээний зардалд гарсан 830.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Хүүхдийн эмчилгээний зардлын Эрүүл мэндийн даатгалын сангаас гарах 1.8 сая төгрөгийн хохирлыг даруй төлж барагдуулна. Осол болох үед жолоодон явсан манай эхнэрийн машин. Тухайн өдөр би гэрийн ойролцоо байдаг эмийн сан орж эм авах санаатай явж байсан. Ийм осол хэрэг гаргасандаа маш их харамсаж байна. сон гэдгээ ” гэсэн мэдүүлэг, Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй.
Гурав. Эрүүгийн 23030 0476 0398 дугаартай хэргээс:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 2 дахь тал),
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 3-080 дахь 9тал),эх
3. Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн 2.46 хувьтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг баталгаажуулсан тэмдэглэл баримт (хэргийн 9 дэх тал), 2
4. Насанд хүрээгүй хохирогч А.********ын хууль ёсны төлөөлөгч А.********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Мөгсөн: А.Сүмбэрцэцэгийн хохирогчоор
“...2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн орчим манай нөхөр над руу залгаад хүү ********ыг машинд мөргүүлсэн талаар хэлсэн. Тухайн өдөр би бага хүүгээ хараад гэртээ байсан тул нөхөр ******** Гэмтлийн эмнэлэгт дээр очсон. Тэр өдрөө хүү маань эмнэлэгт хэвтээд, Манай нөхөр гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тэр өдрөө манай хүү Мөнхбаатар гэмтлийн эмнэлэгтээ хэвмаргааш нь гарын хагалгаанд ороод хоёр төмрөөр бэхлүүлсэн. Тэгээд уг эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Одоогоор гэртээ дэглэм сахиж байгаа. Боолтоо хийлгүүлээд явж байна. тээд ”,
... Жолооч “эмчилгээний зардалд 830.000 төгрөг өгсөн. Бидний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12 дахь тал),надад
5. Насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар баримт, ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримт (хэргийн 13, 59-68 дахь тал),
6. Насанд хүрээгүй хохирогч А.******** нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авсан болон ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.860.000 төгрөгийн зардал гарсан талаарх төлбөрийн мэдээлэл баримт (хэргийн 71 дэх тал)
7. Иргэний нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“...А.******** нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.860.000 төгрөг гарсныг яллагдагч С.********-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хэргийн 86 дахь тал),
8. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.********ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар өгсөн:
“... Мазда Вериса маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сард 6.500.000 төгрөгөөр худалдан аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Одоогоор уг машины нөхөн С.********тай ээлжилж унадаг юм. Ослын улмаас автомашинд эвдрэл гэмтэл учраагүй.
2023 оны 07 сарын 08-ны өдөр орой би нөхөртэйгөө хамт гэртээ байж байхад нөхөр ******** гэртээ архи уугаагүй, нөхөр архи уугаагүй нэг жил гаран болж байгаа юм. Тухайн өдөр 20 цагийн орчим надтай хамт гэртээ байж байгаад эмийн сангаас эм авна, зүрх өвдөөд байна гэж хэлээд гарсан. Тэгээд орой нь гэртээ ирээгүй, би ч залгаагүй юм. Шөнө 03 цагийн орчимд гэртээ ирээд амарсан. Маргааш өглөө нь босоод машинаа ачуулсан. Хүүхэд мөргөсөн гэж хэлээд гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17, 20 дахь тал), .
9. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн ШЕГ-ийн шинжээчийнХүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8766 дугаартай:2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн
“1. А.********ын биед баруун шуу, богтос ясны хөндлөн зөрөөтэй хугарал, баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 31-32 дахь тал)
,
10. “Авто Тээврийн Үндэсний Төв” ТӨҮГ, Баянгол техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд: 5
Асуулт-1. Mazda маркийн Verisa DC загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх:,
Хариулт-1. Mazda маркийн Verisa DC загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал Mazda маркийн Verisa DC загварын 53-14 УБЦ улсын дугаастандартын шаардлага хангаагүй байна.ртай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал
Асуулт-2. Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байна вэ.
Хариулт-2. Уг тээврийн хэрэгслийн баруун, зүүн ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, ажлын тоормос, зүүн хойд хаалга хонхойсон, урд нүүр байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
Асуулт-3. Учирсан эвдрэл гэмтэл шинэ, хуучин аль нь болох
Хариулт-3. Баруун, зүүн ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, ажлын тоормос, зүүн хойд хаалга хонхойсон, урд нүүр байхгүй зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна.
Асуулт-5. Тоормосны ямар системтэй байна вэ, Тоормос бүрэн ажиллаж байгаа эсэх
Хариулт-4. Шингэн дамжуулгатай тоормосны системтэй. Тоормосны систем бүрэн ажиллаж стандартын шаардлага хангаж байна.
Асуулт-5. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүсэх эсэх,
Хариулт-5. Тоормосны систем нь хийн, хий-шингэн дамжуулгатай, ABS бол дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ.
Асуулт-6. тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байгаа эсэх
Хариулт-6. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 35-38 дахь тал),
11. Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 08 сарын 27-ны өдрийн 877 дугаартай:
6.1. Mazda Verisa маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а) энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”,
3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,
6.1. “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
6.2. Явган зорчигч 13 настай, эрэгтэй А.******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчөөгүй байна. эрүүл мэндэд ньт
7. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн мөрдөгчийн магадалгаа баримт (хэргийн 41-42 дахь тал),
12. “ С.******** нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчлийн улмаас 2023 оны 06 сарын 23-аас 2024 оны 06 сарын 23-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тухай мэдээлэл” бүхий Төрийн мэдээллийн сангаас гарах жолоодох эрхийн лавлагаа баримт (хэргийн 47 дахь тал),
13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.********ын яллагдагчаар өгсөн:
“... 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн орчимд би гэртээ ганцаараа 200 грамм архи уучхаад эмийн сангаас эм авах гээд өөрийн Mazda Verisa маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Яармагийн хоёрдугаар буудлын эмийн сан орох гэж явахдаа нэгдүгээр буудлын явган хүний гарц дээр хүүхэд мөргөсөн үнэн. Би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 830.000 төгрөгийг өгсөн, гомдолгүй гэсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хэргийн 83 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 47 дахь тал), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон акт (хэргийн 49 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 50 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 51 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 54 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.********ийн Прокурорын шатанд бичгээр гаргасан “... Жолооч ********т гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт (хэргийн 98 дахь тал), шүүгдэгч С.********аас өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан бичгээр гаргасан хүсэлт (хэргийн 97 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
(хэргийн 14 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргалын мэдүүлэг (хэргийн 21 дэх тал), Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3175 дугаартай дүгнэлт (хэргийн 63-64 дэх тал) Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3173 дугаартай дүгнэлт (хэргийн 77-78 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 999732 дугаартай шинжээчийн дүгнэлт (хэргийн 86-91 дэх тал), иргэний хариуцагч Б.Барсын мэдүүлэг (хэргийн 28 дахь тал), мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 473 дугаартай магадалгаа зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан:
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 3-4 дэх тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Төгсмандахын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн:
“... Би тухайн ослын талаар мэдэхгүй. Ослын дараа манай хөрш Энхжаргал надад “танай хүүхэд машинд дайруулчихлаа” гэж утсаар хэлсэн. Би замын түгжрэлээс болоод ослын газар амжиж очиж чадаагүй тул шууд Гэмтлийн эмнэлэг явсан.
Миний хүү Эрдэнэбүрэнгийн зүүн тавхайн шивнүүр ясны хугаралтай, баруун хөл шагай хэсгээрээ зөөлөн эдийн гэмтэлтэй, хавдартай байгаа. Одоогийн байдлаар 713.076 төгрөгийн зардал гарсан. Баримтыг нь гаргаж өгнө. Одоо Эрдэнэбүрэн явж чадахгүй, тэргэнцэр дээр сууж байгаа. Хоёр хөлийн хаван буугаагүй. Удахгүй физик эмчилгээ хийлгэнэ. Эрүүл мэндийн зардалд гарсан зардлыг нэхэмжилнэ. Миний хүүхдийн хичээл хоцрогдож, спорт өрөлтийн дугуйланд явж энэ 7 сард улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох ёстой байсан. Одоо боломжгүй боллоо. Хэрвээ энэ тэмцээнд амжилттай оролцвол шигшээ багт орж өөрийнх нь чадвар ахих байсан. Энэ ослоос болж маш олон боломжийг алдаж байна. Тиймээс гомдолтой байна. Цаашид гарах эрүүл мэндтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14 дэх тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Энхжаргалын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн:
“... Би хөрш Төгсмандахтай 7 хоногоор ээлжилж хүүхдүүдээ сургуульд өгч авдаг. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Төгсмандахын хүү Эрдэнэбүрэн өөрийн хүү Энхмөнхжаргалыг Яармагийн 34 дүгээр сургуулиас гэр лүүгээ харихаар явж байсан. Яармагийн 1 дүгээр буудлын явган хүний гарцаар зүүнээсээ урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарахаар ирсэн. Улаан гэрэл ассан байсан тул бид гурав явган хүний ногоон гэрэл асахыг хүлээж зогссон.Явган хүний ногоон гэрэл асахад тухайн явган хүний гарц дээр ажиллаж байсан сургуулийн цагдаа тээврийн хэрэгслийг зогсохыг анхааруулсан. Тэр үед тээврийн хэрэгслүүд бүгд зогссон. Би хоёр хүүхдээ хөтлөөд гарцаар гарч байтал зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан ногоон өнгийн KGB гэсэн бичигтэй ачааны машин гэрэл дохион дээр зогсолгүй шууд бид гурвын зүүн талаас ороод ирсэн. Бид гурав зугтах гэсэн боловч амжаагүй. Тэр машин намайг мөргөсөн. Би мөргүүлснээсээ болж хөтөлж явсан хүүхдээ татсан. Тэр үед нөгөө машин Эрдэнэбүрэнгийн хөлийг дайрсан. Энхмөнхжаргалын хөлийг дайрсан эсэхийг би хараагүй. Гэвч манай хүүхдийн хөлөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. ...Энхмөнхжаргалын эмчилгээний зардалд 200.000 төгрөг зарцуулсан. ... Одоо биеийн байдал нь хэвийн байгаа. Үе үе толгой нь өвддөг. Гомдолтой байна. гэсэн мэдүүлэг (хэргийн 21 дэх тал),
4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Болортунгалагийн гэрчээр өгсөн:
“.... Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Яармагийн 1 дүгээр буудлын явган хүний гарц дээр сургуулийн цагдаа хийсэн. Тухайн өдрийн 16 цаг 50 минутын үед явган хүний гэрэл ногоон болж солигдох үеэр зогс гэсэн тэмдэг бүхий дохиураа өргөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон. Явган зорчигч нар гарцаар гарч эхэлсэн. Нэг дүгээр эгнээгээр явж байсан ногоон өнгийн KGB гэсэн бичигтэй ачааны машин миний зогс гэсэн дохио болон гэрэл дохиог зөрчин явган хүний гарц дээр зогсолгүй чигээрээ явган хүний гарцаар нэвтэрсэн. Тэр үед 2 хүүхэд хөтөлсөн хүн гарцаар гарч байсан ба тухайн машин тэр хүмүүсийг явган хүний гарц дээр мөргөсөн. Машин хүмүүсийг мөргөчхөөд зогсолгүй цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлэн зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд очиж зогссон. ....Ослын дараа тухайн машины жолооч тоормос ажиллахгүй байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 42 дахь тал),
5. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3184 дугаартай дүгнэлтэд:
1. Т.Эрдэнэбүрэнгийн биед зүүн тавхайн 2-р шивнүүр ясны далд хугарал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын улмаас үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 63-64 дэх тал),
6. Нийслэлийн Шүүх Шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3173 дугаартай дүгнэлтэд:
1. М.Энхмөнхжаргалын биед зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 77-78 дахь тал),
7. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 999732 дугаартай дүгнэлтэд:
Хариулт1: Уг тээврийн хэрэгсэл нь өнгө үзэмж, гэрэл, тоормос, дуут дохио зэрэг үзүүлэлтээр тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Урд бупер гажсан, салхины шил хагарч бяцарсан, дуут дохио ажиллахгүй, гэрлийн тохиргоо алдагдаж, гэрлийн хүч тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй, тоормосны трупээс ашиглалтын материал гоожсон зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
Хариулт2: Дээрх эвдрэл гэмтлүүд нь уг зам тээврийн осол болохоос өмнө ашиглалтын үед үүссэн гэх.
Хариулт3: Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,6кН, баруун талдаа 0,8кН, зөрүү нь 25,0% тоормос зогсоогүй, 2-р тэнхлэг дахь дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,6кН, баруун талдаа 0,6кН, зөрүү 0,0%, тоормос зогсоогүй автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос зогсоогүй. Тоормосны системийн ажиллагаа эд ангиуд хэвийн бус тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна.
Хариулт4: Уг тээврийн хэрэгслийг үзлэгийн төвийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4,6 мм автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна.
Хариулт5: Дээрх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.”гэсэн дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүдтехникийн хяналтын дүгнэлтийн хуудас (хэргийн 86-91 дэх тал),
8. Мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн магадалгаа
1. Hyundai 4-5ton маркийн 67-10 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч О.Түвшинтөгс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн,...бол хөдөлгөөнө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4-р хавсралтын 1.1-т заасан “ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, мөн дүрмийн 8.9-т заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, 8.18-т заасан “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “зогс шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/–ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Т.Эрдэнэбүрэн, Б.Энхжаргал, Э.Энхмөнхжаргал нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
3. Hyundai 4-5ton маркийн 67-10 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч О.Түвшинтөгс нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн,...бол хөдөлгөөнө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 4-р хавсралтын 1.1-т заасан “ажлын тоормосны идэвхжил нь MNS 4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх”, мөн дүрмийн 8.9-т заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, 8.18-т заасан “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “зогс шугам” /1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг/–ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
4. Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.” гэсэн магадлагаа (хэргийн 102-104 дэх тал),
9. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/1741 дугаартай албан бичиг, хавсралт (хэргийн 35-36 дахь тал),
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Гантуяагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“... Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эрдэнэбүрэнд эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 394.000 төгрөгийн зардал гарсан болох нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/1471 дугаартай албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.Түвшинтөгсөөс гаргуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хэргийн 39 дэх тал),
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Барсын иргэний хариуцагчаар өгсөн:
“... Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн орчимд Алтай хотхоны баруун хойд талд байрлах гаалийн талбайгаас Бонго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, Түвшинтөгс 67-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Яармагт байрлах ажил руугаа хөдөлсөн. Яармагийн гүүрний орчимд Түвшинтөгс над руу залгаж “машины тоормос муу байна, яах вэ” гэж хэлсэн. Бид 2 ярилцаад зөөлөн яваад ажил руугаа очих шийдвэрийг гаргасан. Зүүнээсээ баруун чиглэлтэй замын зорчих хэсгийн 1-р эгнээгээр ослын гэрлээ асааж ар араасаа цуварч явсан. Яармагийн 1-р буудлын явган хүний гэрэл дохио намайг гарах үед ногоон байсан. Явган хүний гарцын тэмдэглэл дээр явж байхад шар болж өөрчлөгдсөн. Би тэр үед явган хүний гарцаар гарах гэж байсан явган зорчигч нар луу дуут дохио өгч, гараараа зогсож бай гэсэн дохио өгсөн. Тэр үед машины толинд хойд талаа харахад сургуулийн цагдаагаар ажиллаж байсан хүн улаан модоо өргөөд Түвшинтөгсийн урдуур нь хөдөлгөөнийг хааж байгаа харагдсан. Тэр үед явган зорчигч нар гарцаар гарч эхэлсэн. Түвшинтөгс явган хүний гарц дээр машинаа зогсоож чадахгүй жолооны хүрдээ зүүн гар тийш дарж, явган хүний гарц дээр 1 хүүхэд газар унаж, тэр хүүхдийн хөл дээгүүр баруун урд дугуйгаараа дайрч байгаа харагдсан. Тэнд байсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн.
67-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Дөлгөөн Дэлгэрэх ХХК-ийн эзэмшлийн машин. Түвшинтөгс нь уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй. Түвшинтөгс нь манай байгууллагад аж ахуйч, сэрээт өргөгчийн операторчноор 6 жил ажиллаж байгаа. Ажлын ачаалал ихтэй үед албан ёсны жолооч нараас бусад С ангилалтай ажилчдыг тээврийн хэрэгсэл жолоодуулдаг. Түвшинтөгсийг оролцуулахгүйгээр манай байгууллага бусдад учирсан хохирлыг төлж барагдуулж хохиролгүй болгоно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28 дахь тал),
“...Би яллагдагчийн эрх үүргийг ойлголоо. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй. Би хохирогч нарт нийт 10.000.000 төгрөг төлж хохирлыг барагдуулсан.
Би одоогоор 2 дүүгийн хамт амьдардаг. Манай төрсөн дүү Жи Эс 25 дэлгүүрт менежер ажилтай, эхнэр нь хүүхдээ хараад гэртээ байдаг.” гэсэн мэдүүлэг (хэргийн 117 дахь тал), болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт (хэргийн 128 дахь тал), болон О.Түвшинтөгсийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 45 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Төгсмандах, Б.Энхжаргал нарын хүсэлт (хэргийн 126-127 дахь тал), хохирогч нарт тус бүр 5.000.000 төгрөг нөхөн төлсөн баримт (хэргийн 130-131 дэх тал), Эрүүл мэндийн даатгалын санд 394.000 төгрөг нөхөн төлсөн баримт (хэргийн 129 дэх тал), 67-10 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 100 дахь тал), О.Түвшинтөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 46 дахь тал),эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хэргийн 101 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч С.******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн ба С.********аас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг (97 дахь тал) 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 146 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг С.********т танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр эрүүгийн 23030 0476 0398 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгагдаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.********ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч О.Түвшинтөгс нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Төгсмандах нь 211.760 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч О.Түвшинтөгс нь хохирол, хор уршгийн төлбөрт 5.000.000 /таван сая/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхжаргал нь 200.000 төгрөгийн хохирол нэхэмжилж шүүгдэгч О.Түвшинтөгс нь 5.000.000 /таван сая/ төгрөгийг нөхөн төлсөн.
Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 394.000 /гурван зуун ерөн дөрвөн мянга/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан байхдаа 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 45 минутын орчимд Мазда Верисса маркийн ***** улсын дугаартай ашиглалтын явцад үүссэн баруун, зүүн ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй, ажлын тоормос, зүүн хойд хаалга хонхойсон, урд нүүр байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн замд явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч, 12 настай, эрэгтэй А.********ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч, бага насны А.********ын биед “баруун шуу, богтос ясны хөндлөн зөрөөтэй хугарал, баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх зам тээврийн осол хэрэг нь шүүгдэгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а) энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.
Шүүгдэгч С.******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан байхдаа 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 45 минутын орчимд Мазда Верисса маркийн ***** улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармагийн замд явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч, 12 настай, эрэгтэй А.********ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас явган зорчигч, бага насны А.********ын биед “баруун шуу, богтос ясны хөндлөн зөрөөтэй хугарал, баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэлд нь тээврийн прокуророос “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.
Хэргийн шүүгдэгч С.******** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нөгөөтэйгөөр насанд хүрээгүй хохирогч А.********ын төрсөн эх А.******** нь хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож мэдүүлэг өгөхдөө: “..хүү ********ын эмчилгээний зардлын нарийн тооцоог мэдэхгүй байна. Баримтаараа 200.000 төгрөг болж байна. Жолоочоос хүүгийн эмчилгээний зардалд 830.000 төгрөг нөхөн төлсөн. Бидний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” хэмээн мэдүүлсэн баримттай байна. (хэргийн 12 дахь тал)
Дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч С.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Уг зам тээврийн осол хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.********ын биед учирсан “баруун шуу, богтос ясны хөндлөн зөрөөтэй хугарал, баруун нүдний ухархайн ханын хугарал, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас үүссэн шууд хохиролд тооцогдох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, оношилгооны болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл бэртлийг эмчлэх, эмчилгээ үйлчилгээний зардлыг нөхөн төлбөрт шүүгдэгч нь 830.000 /найман зуун гуч/ төгрөгийг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч А.********т нөхөн төлсөн, тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн баримттай байна. (хэргийн 12, 98 дахь тал)
Түүнчлэн гэмт хэргийн хор уршиг болох насанд хүрээгүй хохирогч А.********ын эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн эмчилгээний зардлын 1.860.000 төгрөгийг шүүгдэгч С.******** нь боломжит богино хугацаанд нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгож, шүүгдэгч С.******** нь хүлээн зөвшөөрсөн О.Түвшинтөгсийнтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, мөн зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал 850 нэгжтэйнь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно. тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял
Энэ хэрэгт шүүгдэгч С.******** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч А.******** нь “хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.____
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******** овогт ********ын ********т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар С.********ыныг баримтлан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хорих ялыг тоногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. мөн зүйлд заасан ялыг
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 зааснаар С.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд “оршин суух хаяг, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.******** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч С.******** нь 830.000 /найман зуун гучин мянган/ төгрөгийг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч А.********т нарт нөхөн төлсөн, тэдгээр нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэсүгэй. хохирогч А.Сүмэрцэцэгт болохыг тэмдэглэсүгэй.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт С.********аас 1.860.000 /нэг сая найман зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт шүүгдэгч С.******** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД