| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2023/0101/T |
| Дугаар | 2023/ШЦТ/113 |
| Огноо | 2023-09-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.бал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.эжаргал,
Улсын яллагч Б.*******,
Хохирогч Б.*******, Ш.*******, Г.******* /цахимаар/,
Шүүгдэгч Б.*******,
Түүний өмгөөлөгч Б.*******,
Шүүгдэгч Б.*******,
Түүний өмгөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******, Б.******* нарт холбогдох 2223000350069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Завхан аймгийн Улиастай сумын *******багт оршин суудаг,
Урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял,
Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дүгээр зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ял,
Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял,
Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 06 жил 06 сарын хугацаагаар хорих ял,
Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 01 сарын хугацаагаар хорих ял,
Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял,
Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял буюу нийт 7 удаа ял шийтгүүлж байсан, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 457 дугаартай шүүгчийн захирамжаар 7 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон, овогт ын *******, регистрийн дугаар .
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багт оршин суух хаягтай,
Урьд нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнссэн,
Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял буюу урьд нийт 3 удаа ял шийтгүүлж байсан, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 457 дугаартай шүүгчийн захирамжаар 9 сар 22 хоногийн өмнө хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон, овогт ийн *******, регистрийн дугаар .
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талар:
1. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 02 өдрөөс 06-ны өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын багийн хэсэг 1-1 тоотод байрлах Б.ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, монетон гинж кулоны хамт 1 ширхэг, шинэ цагийн цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, зүү хатгаж оёсон цэнхэр өнгөтэй хөөргөний дайлан 1 ширхэг, төрийн банкны алтан соёмбо нэртэй тэмдэг 1 ширхэг, Виктори секрет нэртэй үнэртэй ус зэргийг хулгайлж 2,514,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймаг Улиастай сум, багийн хорооллын 1-6 тоот хашаанд оршин суух хохирогч Д.ийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж түүнд 16,405,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг, хэсэг 708 тоотод байрлах иргэн Г.*******гийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж түүнд 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг, хэсэг 706 тоотод байрлах иргэн А.*******ийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж түүнд 4,280,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын баг, хорооллын 21 тоотод байх Ц.гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч морины эмээл, хазаар, дээл, булган малгай, хэтэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Ц.д 2.420.000 /хоёр сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын баг, ын 712 тоотод байх хохирогч Б.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч зоосон мөнгөн хазаар 1 ширхэг, хуучны хийц тодорхойгүй, 8 нуруу сүлжээстэй, мөнгөн тойгтой хэт хутга 1 ширхэг, хуучны хийц бүхий их гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн хийц бүхий их гарын мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн хийц бүхий дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 0.75 литрийн Ауриг нэртэй архи 1 шилийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.т 14,028,000 /арван дөрвөн сая хорин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг, Улиастай захын урд үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцын хажуу талд байсан хохирогч Д.-ийн эмээл, хазаартай, сартай хүрэн зүсмийн 1 тооны морийг хулгайлж 5,850,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн хэсэг 712 тоотод оршин суух хохирогч М.гийн гэрийн хаалгыг хөшиж онгойлгон дотогш нэвтэрч 1 ширхэг домбыг хулгайлж 380,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчим Завхан аймгийн Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй бааранд үйлчлүүлэх үедээ хохирогч М.гийн “iphone 11 pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг, хороолол 5-500 тоотод байрлах иргэн Э.ын эзэмшлийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлан түүнд 1,062,200 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн хэсэг 1-110 тоотод байрлах И.ын Монгол гэрийн цоожыг нь эвдэн нэвтрэн орж Монел брэндийн 43 инчийн лед зурагт удирдлагын хамт, ДДШ тв-ийн хүлээн авагч удирдлагын хамт хулгайлж 640,000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 96-25б тоотод байх иргэн Л.ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч түүний эзэмшлийн “Enjoy” маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,330,000 төгрөгийн хохирол учруулсан,
- мөн шүүгдэгч Б.*******тэй бүлэглэн, машин механизм ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын *******баг, хэсэг 1101 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч Т.д 5,152,700 төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Б.******* нь яллагдагч Б.*******тай бүлэглэн, машин механизм ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сум, *******баг хэсэг 1101 тоотод байрлах байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, хохирогч Т.д 5,152,700 төгрөгийн хохирол учруулсан,
- Хохирогч П.ын олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан “идэшний үхэр худалдаж авна” гэсэн зарын дагуу холбогдож идэшний үхэр зарна урьдчилгаа мөнгө шилжүүлэх шаардлагатай хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч ХААН банкин дахь өөрийн эзэмшлийн тоот харилцах дансаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 10 минутад 150,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 36 минутад 200,000 төгрөг буюу нийт 350,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
- Тамхи худалдан авч хөдөө орон нутагт ачуулна, мөнгийг банк хоорондын гүйлгээгээр хийсэн гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, хорооллын ойролцоо хохирогч Г.*******эс 6,500,000 төгрөгийн үнэ бүхий тамхи авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт тус тус хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1. - Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-06-ны өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын багийн хэсэг 1 тоотод байрлах Б.ын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, монетон гинж клоны хамт 1 ширхэг, шинэ цагийн цагаан өнгийн хөөрөг 1 ширхэг, зүү хатгаж оёсон цэнхэр өнгөтэй хөөрөгний дайлан 1 ширхэг, төрийн банкны алтан соёмбо нэртэй тэмдэг 1 ширхэг, Виктори секрет нэртэй үнэртэй ус зэргийг хулгайлж 2,514,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Б.ын “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед эхнэр М.гийн хамт Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан. Манай охин 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр утсаар яриад гэрийн дотор хаалга онгойхгүй болохоор нь өвөөг дуудсан.Тэгээд 00-ын өрөөний цонх онгорхой байна гэж хэлсэн. Би явахдаа бүх цонх хаалгаа шалгаж цоожлоод явсан. Тэгээд би аавтай утсаар ярьсан чинь манай гэрийн дотор хаалгыг дотроос нь цоожилсон байна гэсэн. Тэгээд алдагдсан эд зүйлээ ааваар бүртгүүлэхэд дунд гарын 5, 6, 7-той аяганууд 7 ширхэг, төрийн банкны алтан соёмбо нэртэй тэмдэг, монетон бөгж 2 ширхэг эрэгтэй, монетон гинж одтой, шигтгээтэй 1 ширхэг, шинэ цагийн хөөрөг, цэнхэр зүү ороож хатгаж оёсон даалингийн хамт 1 ширхэг, зуун төгрөгийн багц 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, эмэгтэй хүний эд зүйлс алга болсон байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 207-р хуудас/,
Гэрч М.гийн “...2021 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 11 цагийн үед нөхөр Б.ын хамт Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан. Манай охин 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр утсаар яриад гэрийн дотор хаалга онгойхгүй болохоор нь өвөөг дуудсан тэгээд 00-ын өрөөний цонх онгорхой байна гэж хэлсэн. Би явахдаа бүх цонх хаалгаа шалгаж цоожлоод явсан. Тэгээд би аавтай утсаар ярьсан чинь манай гэрийн дотор хаалгыг дотроос нь цоожилсон байна гэсэн. Тэгээд алдагдсан эд зүйлээ ааваар бүртгүүлэхэд дунд гарын 5, 6, 7-той аяганууд 7 ширхэг төрийн банкны алтан соёмбо нэртэй тэмдэг, монетон бөгж 2 ширхэг эрэгтэй, монетон гинж клон одтой, шигтгээтэй 1 ширхэг, шинэ цагийн хөөрөг, цэнхэр зүү ороож хатгаж оёсон даалингийн хамт 1 ширхэг, зуун төгрөгийн багц 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг, эмэгтэй хүний эд зүйлс алга болсон байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 209-р хуудас/,
Гэрч М.ын “...Манай хүүхэд ынх Завхан аймгийн Улиастай сумын баг хэсгийн 1-1 тоотод амьдардаг юм. ынх 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу гэр бүлээрээ яваад гэр нь эзэнгүй үлдсэн юм. Тэрнээс хойш очилгүй байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн үед байх гэрээр нь очиход 1 давхрынх нь 00-ын өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд байшин руу орох гэтэл дотор хаалгыг нь дотроос нь түгжсэн байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. 2 давхар байшингийн 1 давхрын угаалгын өрөөнийх нь цонхыг гаднаас түлхэж ороод 1 давхарт байсан шилэн хорготой тавилган дотор байсан мөнгөн аяга 7 ширхэг, /дунд гарынх байх/ ихэнх аяганууд “2017.10.22” гэсэн бичигтэй, шинэ цагийн цагаан өнгийн чулуун хөөрөг, 120,000 130,000 орчим төгрөг байсан. 100,000 төгрөг нь 100-тын дэвсгэртээр 10 боодол, бүгд шинэ дэвсгэртүүд байх ёстой. 2 давхрын унтлагын өрөөнөөс монетон бөгж, зүүлт үнэртэй ус зэрэг миний мэдэх зүйлс алга болсон байна. Манай хүү бэр 2 хотоос ирж алга болсон юмнуудаа сайн үзэж байгаад яг юу юу алга болсон талаар мэдэх байх. Би айлын юмыг нарийн сайн мэдэхгүй байна. Сэжиглэж таамаглаж байгаа хүн алга байна.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 211-р хуудас/,
Гэрч Ц.ын “...2021 оны 10 дугаар сард Б.*******тай би Улиастай зах дээр таарсан. Тухайн үед таарахад Б.******* ганцаараа явсан. Б.******* нь хэдэн ширхэг шинэ цагийн мөнгөн аяга худалдаж авах уу гээд барьсан явсан. Би тухайн үед мөнгөгүй байсан учраас худалдаж авахгүй гээд явсан. Би тухайн үед ганцаараа явсан санагдаж байна. 6-7 ширхэг шинэ цагийн мөнгөн аяга байсан. Өөрийнхөө гэрээс авчирсан аяга гэж хэлээд зарах гээд явж байсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 213-р хуудас/,
Гэрч Э.тулгын “...Би өөрийн хуурай дүү болох Б.*******тай 2021 оны 10 дугаар сард Улиастай зах дээр таарсан яг хэдний өдрийг санахгүй байна. Тухайн үед Б.******* надтай таараад 6-7 ширхэг мөнгөн аяга, монетон бөгж, үнэртэй ус зарах гэж байгаа гээд та худалдаж авах уу гэж үзүүлсэн. Тэгээд тухайн үед би мөнгөний боломж муу байсан гээд мөнгө байхгүй ээ гэж хэлсэн. Тэгээд би *******гаас хулгайн эд зүйл биш биз гэсэн чинь биш ээ миний өөрийн юм байгаа юм мөнгөний хэрэг гараад зарах гээд байна гэж хэлсэн .Тэгээд бид салаад явсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 217-р хуудас/,
Гэрч Э.ын “...2021 онд над руу нэг хүн залгаад мөнгөн аяга авах уу гээд уулзсан. Тухайн үед би хэнийг нь сайн мэдээгүй. Дараа нь сонсоод байх нь ээ Б.******* гэж залуу байсан байна лээ. Б.******* гэх залуу над руу утсаар яриад мөнгөн аяга авах уу гээд ярьсан би архи уусан байна гээд хэлсэн чинь байгаа газарт чинь яваад очъё ахаа гэсэн. Тэгээд би байгаа газраа зааж өгөөд уулзсан. Уулзсан чинь мөнгөн аяга зармаар байна гэсэн. Тухайн үед архи согтууруулах ундаа нэлээн хэрэглэсэн байсан учир яг юу худалдаж авснаа мэдэхгүй ухаан ороод сэрэхэд гадаа дэлгүүрийн үүдэнд хөлдөх шахсан зогсож байсан. Надад худалдан авсан зүйл миний биед байгаагүй. Гэхдээ би данснаасаа шөнийн 00 цагийн үед хоёр зуун мянган төгрөг АТМ-с авсан байсан. Би тухайн өдөр банкны карт тодорхой эд зүйлсээ гээсэн байсан. Надад өөрт санах зүйл бол байхгүй архи ууж тасарсан байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 219-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 198-203-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******н “....Би тухайн үед ганцаараа явж байсан. Мөнгөн аяга монетон бөгж 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 боодол, дөрвөлжин хэлбэртэй 1 ширхэг соёмбо, зүү ороож оёсон даалинтай шинэ цагийн хөөрөг 1 ширхэг, үнэртэй ус 1 ширхэг зэрэг эд зүйл авсан. Одоо сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 66-68-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймаг Улиастай сум, багийн хорооллын 1-6 тоот хашаанд оршин суух хохирогч Д.ийн хүн байнга амьдрах зориулалттай хувийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж түүнд 16,405,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Д.ийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Яруу сум руу малаа эргэж тойрох гээд явсан байсан. ...2021 оны 11 дүгээр сарын 12-ны орой манай эхнэр над руу яриад багт байдаг манай гэрт хулгай орсон байна гэж яриад би шөнө гэртээ ирсэн. ...нийт 28,915,000 төгрөгийн хохирол учирсан. Гэрээс алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 155-163-р хуудас/,
Гэрч Б.ийн “...Би өнөөдөр өглөө 08 цагт ажилдаа явчихаад 12 цагаас гэртээ очиж цай уучхаад 13 цаг 20 минутад хүүхдүүдээ аваад сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд орой ажлаа тараад 20 цаг 10 минутад гэртээ ирсэн. ...Намайг гэртээ ирэхэд манай гэрийн нэг давхрын гал тогооны өрөөний хойд талын жижиг цонх онгойчихсон. Эмээлийн суурин дээр тохоотой байсан эмээлийг орон дээр тавьчихсан. Уг эмээлийн 1 ширхэг бааврыг авчихсан, нэг нь газар уначихсан мөн нэг даруулга, хананд өлөөгтэй байсан мөнгөн хазаар зэргийг авчихсан байсан. Тэгээд би цааг үзэхэд гал тогооны тавилга дотор байсан 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга мөн байхгүй байсан. Тэгээд дээшээ хоёр давхарт гартал бүх өрөөний хаалга онгорхой байсан. Тэгээд би өөрийнхөө өрөөнд ортол миний хувцасны шкафыг онгойлгоод хувцаснуудыг онгиччихсон шкафны дээд талын тавиур дээр байсан ээмэг бөгжний хайрцагнаас монетон бөгж 1 ширхэг, монетон бугуйвч 1 ширхэг, монетон зүүлт 1 ширхэг, сувдан зүүлд 2 ширхэг, мөнгөн ээмэг зүүлтний хослол 5 ширхэг, эрэгтэй хүний аалзан клон 1 ширхэг зэрэг байхгүй байсан. Тэгээд би бурханы өрөөндөө ортол авдарнуудыг онгойлгож доторх эд зүйлийг гаргаж тавьсан байсан. Уг авдарнаас бор өнгийн чүнчигноров даалингийн хамт, шар өнгийн мана гэх 2 ширхэг дунд гарын хөөрөг мөн доор нэг давхарт ил байсан шар цоохор өнгийн монгол гутал зэрэг алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 166-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 102-108-р хуудас/,
Гэрч Б.ын “...2021 оны 11 дүгээр сард намайг Ховд аймгийн сум “” хүнсний зах дээр ногоогоо зарж байх үед ******* гэх хүн ганцаараа ирээд цүнхэнд хийсэн эд зүйлийг авах талаар санал болгосон. ...Монгол гутал, хөөргөний уут, 2 ширхэг мөнгөн аяга зэргийг 1,600,000 төгрөгөөр худалдаж авсан. ******* тухайн эд зүйлийг худалдахдаа миний эд зүйл байгаа юм. Надад яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэж байна гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 238-239-р хуудас/,
Гэрч Б.ын “...Би 2021 оны 11 дүгээр сард Ховд аймгийн сумын “” ногооны зах дээр ногоо зарж байсан. Яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Ногоогоо зараад зогсож байтал ******* гэх залуу ганцаараа ирээд цүнхэнд хийсэн эд зүйлийг худалдаж авах талаар санал болгосон. Тэгтэл ******* цүнхнээсээ монгол гутал 1 ширхэг, хөөрөгний уут 1 ширхэг, монетон бугуйвч 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг зүйлийг гаргаж ирээд авчихаач гэж хэлсэн. Би мөнгөн байхгүй байна монетон бугуйвчаа хэдэд өгөхийн гэж асуухад 400,000 төгрөгөөр ав гэсэн. ...Тэгээд би 400,000 төгрөгөөр худалдан авч бусад эд зүйлийг нь худалдаж аваагүй.” гэх мэдүүлэг, /5-р хх-ийн 242-244-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******н “...Би нэртэй зочид буудалд 2021 оны 11 дүгээр сард... машинд байсан улаан алаг өнгийн жордан пүүзийг өмсөж дэнж рүү явсан. ...Дэнжид очоод хоёр давхар байшингийн арын цонхоор орж монгол гутал, мөнгөн хазаар, даалин, хөөрөг, мөнгөн гинж, зэрэг эд зүйлийг авсан. ...Маргааш өглөө нь ганцаараа Говь-Алтай аймгийн чиглэлд явах гэж байсан жижиг машины зарыг олж аваад явахаар болсон. Говь-Алтай аймагт очоод мөнгөн гинж, хазаар зэргийг зараад Ховд аймгийн чиглэлд явсан. Бусад үлдсэн даалин хөөрөг гутал зэргийг Ховд аймагт 2,000,000 орчим төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан. ...Би тухайн үед ганцаараа байсан дэлгүүрийн үүднээс такси аваад дэнж орсон.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 235-236-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг, хэсэг 708 тоотод байрлах иргэн Г.*******гийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж түүнд 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Ш.*******гийн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим сумын багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байтал манай хүргэн ******* утсаар залгаад танай байшингийн цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөө гэртээ үлдээд аав, ээж хоёрыг аймгийн төв рүү явуулсан. Аав, ээж хоёр аймгийн төвд очоод авдар дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байна гэж хэлсэн. Бусад эд зүйлүүд бүрэн байна гэж хэлсэн. Тухайн аягануудыг 2015 онд манай аав миний хуримаар бэлэглэж байсан. Их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын зэс аяга 1 ширхэг тус тус алга болсон. ...Манай байшингийн жижиг өрөөний вакум цонхны порчикийг түлхэж онгойлгоод нэвтэрч орсон байсан. Алдсан аягануудаа олж авмаар байна... Манай хүргэн ******* анх цонх чинь онгорхой байна гэж надад утсаар хэлсэн. Манай хашаа орж байшин тойрч жижиг өрөөний цонх онгорхой байсныг харсан. Анх очиход нэг хүний пүүзний мөр гарсан байна гэж ярьж байсан. Яг ямар гуталтай байсныг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ надад анх нэг пүүзэн гутлын мөр гарсан байна би дагаж үзлээ төв зам руу ороод мөр тасарчхаад байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 134-138-р хуудас/,
Гэрч С.ийн “...Би *******г танина. Би 2021 оны 11 дүгээр сард *******тай гэдэг нэртэй буудалд хамт байсан. ******* намайг унтсан байхад миний машиныг авч явсан байж магадгүй. Улаанбаатар хотод ажил хийдэг байхдаа өмсдөг байсан муу, сайн гуталнууд машины тээшинд байдаг байсан. ******* тэр гуталнуудаас өмссөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний машины хойно гийн эзэмшлийн пүүзэн гутал байдаг байсан. ******* бид хоёр архи уугаад би ядраад эрт унтчихсан. Тэр хойгуур ******* миний машины түлхүүрийг авсан юм шиг байна лээ. Өглөө босоод ирсэн чинь чиний машины хойд багажнаас юм авмаар байна гэхээр нь юу юм бэ гэхэд манай аавын эд зүйл байгаа юм гээд нэг хөх өнгийн цүнхтэй эд зүйл гаргаж ирээд аваад явсан. Тэрийг хулгайн эд зүйл мөн, бишийг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142-р хуудас/,
Гэрч Д.гийн “...******* бид хоёр 2006 онд Увс аймгийн дугаар ангид цэргийн он жав байсан. Мөн Ховд аймгийн хорих ангид хамт ял эдэлж байсан. тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод барилга дээр байгаад танилцсан. Бид нарт ажил олгогчоос нормын хувцас тарааж өгөөгүй. Хамгаалах малгай, бүс өгч байсан. Барилгын вакум цонхны гадна тагтны рам суулгаж байхдаа дээгүүрээ хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн куртик, улаан өнгийн үдээстэй, хошуу хэсгээрээ хар өнгийн оруулгатай, Jordan гэсэн бичигтэй цагаан пүүзийг эхний хоёр өдөр өмсөж байгаад хөл дааруулаад байхаар нь дотортой өвлийн гутал өмссөн. Тэр цагаан өнгийн пүүзийг тайлаад ийн машины арын тээшинд хийж үлдээгээд тэр цагаас хойш аваагүй байгаа. надтай утсаар ярихдаа чиний пүүзийг хэрэг гарсан газраас олдсон гутлын мөртэй таарсан гээд ийн машинаас цагдаа нар хурааж авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148-р хуудас/,
Гэрч Э.ийн “...2021 онд яг сар өдрийг нь сайн санахгүй байна. ******* нь цэнхэр өнгийн цүнхэнд хийсэн 7 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зэс аяга, 1 ширхэг мөнгөн хазаар зэрэг янз бүрийн эд зүйлүүд авч ирж өгсөн. Надад тухай үед хулгайн эд зүйл гэж хэлээгүй. Манай ааваас өвлөгдөж ирсэн эд зүйлс гэж хэлсэн. Би тухайн худалдаж авсан эд зүйлүүдийг Улаанбаатар хотоос манай аймагт мөнгөн эдлэл авч байсан хүмүүст зарсан. Би тухайн эд зүйлүүдийг тохирсон үнээр нь аваад тодорхой мөнгөөр хүнд зарсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 203-204-р хуудас/,
2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 122-126-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Ч.ын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 000000015 дугаартай “...1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх №7 дугаартай гутлын улны мөрийн фото зураг шинжилгээнд тэнцэнэ. Харин №4 дугаартай гутлын улны мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн №7 дугаартай гутлын улны мөрийн нийт урт 30 см, өргөн нь 11 см хэмжээтэй пүүзний төрлийн, хүний зүүн хөлийн гутлын улны мөр байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь иргэн овогтой ийн УБС улсын дугаартай автомашинд үзлэг хийж хураан авсан гэх зүүн хөлийн гутлын ултай тохирч байна.
4. Ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 174-183-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Ч.ын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 000000022 дугаартай “...1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан №7 дугаартай гутлын улны мөрийн фото зураг шинжилгээнд тэнцэнэ. Харин №4 дугаартай гутлын улны мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн №7 дугаартай гутлын улны мөрийн нийт урт 28.5 см, өргөн нь 11 см хэмжээтэй пүүзний төрлийн, хүний зүүн хөлийн гутлын улны мөр байна.
3. Уг гутлын мөрийг 172.4 см өндөртэй хүн үүсгэсэн байх боломжтой. Харин жинг тогтоох боломжгүй байна.
4. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 190-196-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******н “...Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна. зочид буудалд ийн хамт байж байгаад ийн УБС улсын дугаартай машины арын багажнаас гутал сольж өмсөөд Улиастай сумын багийн нутаг 708 гэсэн хаягтай эзэнгүй байшин байсан. Би тухайн байшин луу ороод мөнгөн аяга 3 ширхэг, зас аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс аваад гарсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 220-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг, хэсэг 706 тоотод байрлах иргэн А.*******ийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлж түүнд 4,280,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч А.*******ийн “...Манайх хүүхэд харах хүн байхгүй гээд энэ жил өөрийнхөө байшинг орхиод Баазад байрлах аавынхаа хашаанд гэр барьж өвөлжиж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад эзэнгүй үлдээсэн байшиндаа ирэхэд байшингийн баруун тийш харсан жижиг унтлагын өрөөний салхивчийг дотогш нээгээд хулгайч орсон байсан. Байшингийн жижиг өрөөнд байсан авдран дотор байсан дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, жижиг өрөөний цонхны хөшиг тогтоогчийн хоёр талаас өлгөсөн байсан мөнгөн хазаар 2 ширхэг, түрийвчинд байсан 30,000 төгрөг, хувцас хийсэн байсан хөх өнгийн цүнх зэрэг зүйл алга болсон байна. Мөнгөн аяганууд нь хуучин цагийн мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн мөнгөн аяга 4 ширхэг байсан. Мөн хуучин цагийн мөнгөн хазаарууд байсан. Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед ирж гэрээсээ хүүхдийн дээл авахад манайд хулгай ороогүй байсан. 1 ширхэг шинэ цагийн мөнгөн аяганы бөөрөн дээр нь “ худалдааны төвийн хамт олноос” гэсэн утгатай бичигтэй байх ёстой. Мөнгөн хазаарнууд нь дээр үеийн цагаан мөнгөөр хийсэн нэг хазаар нь суран жолоотой, нөгөө хазаар нь цагаан бөөрөнхий зүйлээр жолоотой хазаарууд байгаа.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 15-р хуудас/,
Гэрч Д.гийн “...******* бид хоёр 2006 онд Увс аймгийн дугаар ангид цэргийн он жав байсан. Мөн Ховд аймгийн хорих ангид хамт ял эдэлж байсан. тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад танилцсан. Бид нарт ажил олгогчоос нормын хувцас тарааж өгөөгүй. Хамгаалах малгай, бүс өгч байсан. Барилгын вакум цонхны гадна тагтны рам суулгаж байхдаа дээгүүрээ хар өнгийн малгайтай цамц, хар өнгийн куртик, улаан өнгийн үдээстэй, хошуу хэсгээрээ хар өнгийн оруулгатай, Jordan гэсэн бичигтэй цагаан пүүзийг эхний хоёр өдөр өмсөж байгаад хөл дааруулаад байхаар нь дотортой өвлийн гутал өмссөн. Тэр цагаан өнгийн пүүзийг тайлаад ийн машины арын тээшинд хийж үлдээгээд тэр цагаас хойш аваагүй байгаа. надтай утсаар ярихдаа, чиний пүүзийг хэрэг гарсан газраас олдсон гутлын мөртэй таарсан гээд ийн машинаас цагдаа нар хурааж авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч С.ийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сард *******тай гэдэг нэртэй буудалд хамт байсан. ******* намайг унтсан байхад миний машиныг авч явсан байж магадгүй. Улаанбаатар хотод ажил хийдэг байхдаа өмсдөг байсан муу, сайн гуталнууд машины тээшинд байдаг байсан. ******* тэр гуталнуудаас өмссөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан миний машины хойно гийн эзэмшлийн пүүзэн гутал байдаг байсан. ******* бид хоёр архи уугаад би ядраад эрт унтчихсан. Тэр хойгуур ******* миний машины түлхүүрийг авсан юм шиг байна лээ. Өглөө босоод ирсэн чинь, чиний машины хойд багажнаас юм авмаар байна гэхээр нь юу юм бэ гэхэд манай аавын эд зүйл байгаа юм гээд нэг хөх өнгийн цүнхтэй эд зүйл гаргаж ирээд аваад явсан. Тэрийг хулгайн эд зүйл мөн, бишийг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 23-р хуудас/,
2021 оны 11 дүгээр сарын 13-ы өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 239-243-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахмад З.ын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 000000053 дугаартай “...1. Шинжлэгдэж буй №5, №4, №6, №7 гэж дугаарласан гутлын улны мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №12, №17 дугаартай гутлын улны мөр шинжилгээнд тэнцэхгүй.
2. №4, №6 дугаартай гутлын улны мөр нь 32 см урттай, ажлын гутлын мөр, №7 дугаартай гутлын улны мөр нь 30 см урттай, пүүзэн гутлын улны мөр байна.
3. Бүртгэлийн гм-300 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтэд байх №5 дугаартай гутлын улны мөр нь бүртгэлийн гм-304 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтэд байх №7 дугаартай гутлын улны мөртэй тохирч байна.
4. Тохирч байгаа гутлын улны мөрнүүд нь ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.
5. Бүртгэлийн гм-300 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтэд байх №5 дугаартай гутлын улны мөр нь бүртгэлийн гм-304 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтэд байх №7 дугаартай гутлын улны мөртэй тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 40-42-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Ч.ын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 000000010 дугаартай “...1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх 1 ширхэг гутлын улны мөрийн фото зураг шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрний урт нь 30 см, өргөн нь 11 см хэмжээтэй пүүзний төрлийн, хүний баруун хөлийн гутлын улны мөр байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь иргэн овогтой ийн УБС улсын дугаартай автомашинд үзлэг хийж хураан авсан гэх баруун хөлийн гутлын ултай тохирч байна.
4. Ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хх-ийн 52-60-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Ч.ын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 000000024 дугаартай “...1. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гэх 1 ширхэг гутлын улны мөрийн фото зураг шинжилгээнд тэнцэж байна.
2. Уг гутлын улны мөрийг 172.4 см өндөртэй хүн үүсгэсэн байх боломжтой. Харин жин, хүйс тогтоох боломжгүй байна.
3. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /5-р хх-ийн 66-69-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******н “... багийн нутаг дэвсгэр арал гэх газар луу ганцаараа явсан. 708 гэсэн хаягтай эзэнгүй байшин байсан. Байшин луу ороод мөнгөн аяга 3 ширхэг, 1 ширхэг зэсэн аяга аваад буцаад гарсан. Тэгээд ойролцоо байх 706 тоот хашаа руу ороод эзэнгүй байшин байхаар нь нэвтэрч ороод мөнгөн хазаар 1 ширхгийг аваад тухайн байшингаас гарсан. ...Хохирогчийн мэдүүлж буй эд зүйлийг бүгдийг нь би хулгайлсан.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 85-86-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/
- 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын баг, хорооллын 21 тоотод байх Ц.гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч морины эмээл, хазаар, дээл, булган малгай, хэтэвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Ц.д 2.420.000 /хоёр сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Ц.гийн “...2022 оны 1 дүгээр сарын 11-ний үед манай эхнэр нь Увс аймгийн Зүүнхангай сумын төв орж хувцсаа угаана гээд явсан. нь Зүүнхангай сумын төв ороод нэг хоноод ирсэн. Ирэхдээ би өөрийнхөө байшинд очоод хувцсаа угаачхаад ирлээ гэж хэлсэн. Манайх байшиндаа амьдардаггүй учраас сумын төв орохоороо байшингаа байнга эргэдэг бөгөөд зэргэлдээ хашаанд байдаг таа анзаарч байгаарай гэж захиж хэлээд үлдээдэг байсан. Миний эхнэр нь сумын төв рүү яваад ирснээс хойш 3-4 хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн үед миний хүү нь удахгүй Цагаан сар болох гэж байгаа юм чинь шинэ хувцас, эмээл хазаараа аваад ирнэ гээд явсан. сумын төв рүү яваад оройдоо буцаж ирсэн бөгөөд ирэхдээ манай байшингийн хойд талын цонхны төмөр хамгаалалтыг хөшиж байгаад салгаад нэг талын шилийг нь цохиж хагалаад хулгайч орсон байна. Тэгээд би эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд таны эмээл, хазаар, дээл зэрэг зүйл алга болсон байна. Манай байшингаас хэн хулгай хийснийг нь мэдсэнгүй гэж хэлж ирсэн. Байшинд хулгай орсныг сонсонгуутаа 1 хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үед эхнэр ын хамт Зүүнхангай сумын төвд ирж байшингаа үзсэн. Намайг ирж байшингаа үзэхэд манай байшингийн хойд талын цонхны гадна талын төмөр торон хамгаалалтыг юмаар хөшиж салгаад нэг талын шилийг нь хагалсан байсан. Тэгээд би эхнэр ын хамт байшиндаа орж өөрсдийн эд зүйлээ бүртгэж үзэхэд эмээл, хазаар, дээл, малгай, хэтэвч зэрэг зүйл алга болсон байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 188-191-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.ын “...Манай эхнэр Бибиш дэлгүүртээ худалдаа хийгээд зогсож байгаад манай дэлгүүр гэр хоёр залгаа байдаг тул эмээл зарах гээд дэлгүүрт хүн орж ирээд байна гэж хэлээд намайг дуудсан. Би дэлгүүр ороход эмээл барьчихсан зүс танихгүй шар царайтай залуу байсан. Би эмээл худалдаж авахгүй зардлынхаа мөнгийг аваад яв. Хэд хоногоос эргэж ирээд эмээлээ аваарай гээд 130,000 төгрөг өгөөд явуулсан би тухайн эмээлийг хулгайн эмээл гэж мэдээгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 194-195-р хуудас/,
Гэрч Г.ын “...Би *******ийн эхнэр аас “******* хаашаа явсан юм бэ” гэж асуухад “*******ийн найз нь хажуудаа нэг танихгүй хүн дагуулж ирсэн. Тэгээд тэр танихгүй хүн айл заалгана гээд *******ийг дагуулаад гарсан. ******* хаашаа явсныг би мэдсэнгүй” гэж хэлсэн. Би тэр дор нь ******* руу утсаар залгаж чи хаана яваад байгаа юм бэ, гэртээ хурдан ир гэж ярихад за би удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* манайд ганцаараа орж ирсэн. Би *******оос “Чи хаагуур яваад байгаа юм бэ, танихгүй хүн дагаж яваад байгаа юм уу” гэхэд “манай найз тэй хамт миний ах цогтын найз гээд нэг хүн ирсэн. Тэр хүн айл заагаад өгөөч гэхээр нь зааж өгчхөөд ирсэн” гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа манай гэрийн хаалгаар нэг танихгүй залуу шагайгаад “*******ээ гараад ирээч, юм асуух гэсэн юм” гэхээр нь би уурлаад чи асуух юм байгаа бол орж ирээд асуу, настай айлын хаалгаар шагайгаад босго давахгүй хүүхэд дуудаад яах гээд байгаа юм бэ гэж уурлахад тэр залуу хаалгаа гаднаас нь хаагаад цаашаа эргэсэн. Би тэр залуугийн араас дагаж гарахад нөгөө хүн манай байшингийн үүдэнд зогсож байсан бөгөөд ойролцоогоор 30 гаруй настай, дундаж нуруутай, бараан өнгийн дээлтэй эрэгтэй хүн зогсож байсан. Би *******той уулзсан хүнийг өмнө нь харж байгаагүй танихгүй хүн байсан бөгөөд сүүлд нь *******оос ямар учиртай хүн чамтай уулзсан юм бэ гэж асуухад ******* “Тэр хүнийг би өмнө нь таньдаггүй байсан, надад өөрийгөө миний ах цогтын найз гэж танилцуулсан. ******* гэдэг хүн юм байна лээ” гэсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 199-200-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.ын “...Миний ээж нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын төвд байдаг байшиндаа очоод 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хөдөө гэртээ буцаж ирсэн. Тухайн үед ээж ямар нэгэн зүйл хэлээгүй. Түүнээс хойш 3 хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай аав надад “Цагаан сар дөхөж байгаа юм чинь чи сумын төв ороод байшингаас эмээл, хазаар, дээл аваад ир” гэж хэлсэн бөгөөд би тэр өдөр сумын төв орж өөрийнхөө байшинд очсон. Гэтэл манай байшингийн зүүн тал руу харсан цонхны төмөр торон хамгаалалтыг хөшиж салгаад дотор талын цонхны нэг шилийг нь хагалсан байсан. Манай байшингийн хаалга, хаалганы цоож зүгээр байсан бөгөөд би түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод байшиндаа ороход манай байшин дотор байдаг хувцасны шкаф, зурагтны тавиуруудын хаалгуудыг онгойлгоод доторх эд зүйлийг гаргаад шалаар цацаад хаячихсан байсан. Тэгээд би аавын захисан зүйлийг авах гэтэл манай байшингийн том өрөөний зурагтны тавиурын баруун буланд байсан эмээл, хазаар, хувцасны шкаф дотор байсан хар хөх өнгөтэй дээл зэрэг зүйл алга болсон байсан. Аав, ээж хоёр буцаж ирэхдээ эмээл, хазаар, дээл зэргээс гадна булган малгай, хэтэвч зэрэг зүйлс бас алга болсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 201-204-р хуудас/,
Гэрч Б.цогтын “...Улаанбаатар хотод очоод 10 гаруй хонож байтал буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-13-ны үед нэг орой 19 цагийн орчимд миний дүү ******* над руу өөрийнхөө утаснаас залгаад “Танай найз ******* гэдэг хүн таныг асууж ирлээ, одоо миний хажууд байна, тантай утсаар ярина гээд байна” гэхээр нь би “За наад хүнтэйгээ яриулчих” гэхэд надтай хамт ял эдэлж байсан ******* гэгч байсан бөгөөд ******* надаас “Чамд мөнгө байвал 20,000 төгрөг өгөөч би дэлгүүрийн данс чамд өгье” гэхээр нь би “Надад мөнгө байхгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Түүний дараа би өөрийн дүү ******* руу утсаар залгаад “Чи наад хүнтэйгээ нийлж хамт явж болохгүй, наад хүнээсээ хол байгаарай” гэж хэлсэн. Учир нь ******* хулгайн хэргээр ял эдэлж байсан, зан харьцааны хувьд доголдолтой хүн учраас дүүдээ тэгж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 206-207-р хуудас/,
Гэрч Г.ын “...2022 оны 01 дүгээр сарын 12-13-ны үед нэг орой 18 цагийн орчим манай сумын ******* гэдэг залуу хажуудаа , ******* гэх хүмүүстэй хамт манай гэрт орж ирсэн. Би , ******* гэх хүмүүсийг тухайн үед харсан. Тэр гурав ирэхдээ саарал өнгийн Муссо гэх машинтай ирсэн ба манай гэрт орж ирэхдээ ******* нь улаан хүрэн өнгийн хүрэмтэй, гэх залуу нь хөх өнгийн дээлтэй, ******* гэх залуу нь бор саарал өнгийн куртиктэй явж байсан. Тэр гурав манай гэрт орж ирээд ******* гэх залуу нь “ ахын залуу сумын төвд байгаа юу” гэж асуухаар нь би “төвд байхгүй, тэднийхэн бүгдээрээ хөдөө байгаа” гэж хэлэхэд тэр гурав манайхаас гараад явсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 139-140-р хуудас/,
Гэрч Б.*******ийн “...2022 оны 01 дүгээр сарын 12-ны үед би гэртээ эхнэрийн хамт байж байтал миний багын найз хажуудаа нэг танихгүй хүнтэй хамт манайд ирсэн. Тухайн үед ойролцоогоор 16 цаг болж байсан бөгөөд тэр хоёр ийн мотоциклоор ирсэн. тэй ирсэн хүн өөрийгөө ******* гэж танилцуулаад чиний ах цогтын найз гэж хэлсэн. Тэр хоёр манайд дулаацаад сууж байхад ******* гэдэг хүн куртикнийхээ дотор талын энгэрийн халааснаас 0.5 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг, мөн 0.5 литрийн Кола нэртэй ундаа 1 ширхгийг гаргаж ирээд архинаас бид нарт өгсөн. манайд ирэхдээ хөх дээлтэй байсан. Харин ******* нь бор саарал өнгийн куртиктэй, малгайгүй, цоохор өнгийн өмдтэй, бор өнгийн гуталтай байсан. Тэр хоёр зөвхөн өмссөн хувцастайгаа манайд ирсэн бөгөөд гартаа ямар нэгэн дээл хувцас эд зүйл авч яваагүй байсан. Архи дууссаны дараа би *******гаас одоо би харилаа та хаашаа явах юм гэж асуухад ******* нь “намайг ахын хашааны гадна хүргээд өг” гэж хэлсэн. ахын хашааг би өөрөө мэддэг байсан учраас шууд яваад ахын хашааны гадаа зогссон. Тэгээд ******* нь бууж үлдсэн бөгөөд бид хоёр машинаас буухгүйгээр шууд яваад манайд очсон. Би эхнэртэйгээ хамт аавынд оройн хоол идээд байж байтал ******* хаалгаар шагайгаад *******оо гараад ирээч гээд намайг дуудсан ба энэ үед ээж босоод тэр хүний араас гарахаар нь би ч бас дагаад гарсан. Намайг гарахад ******* “би чамтай уулзмаар байна” гэхээр нь *******г дагаж хашаанаас гараад өөрийнхөө машины хажууд *******тай уулзсан. Тэр үед ойролцоогоор 20-21 цаг болж байсан ба гадаа харанхуй болсон байсан. Би *******тай уулзахад ******* нь хар хөхдүү өнгөтэй, хонины нэхий дотортой дээл өмсчихсөн, бараандуу өнгөтэй үстэй ч юм шиг малгай өмсчихсөн байсан. Мөн машины ард газар дээр эмээл, хазаар тавьчихсан харагдсан. Гадаа үзэгдэх орчин муу учраас би эмээл, хазаарынх нь онцлог шинжийг харж чадаагүй. ******* нь ахын хашааны гадна буух үед дээрх дээл, малгай, эмээл, хазаар зэрэг зүйл *******д байхгүй байсан. ******* надтай уулзаад “энүүхэнд ойрхон 13 тооны адуу байна, би тэр адууг очиж хулгайлахаар явах гэж байна, чи намайг унаагаар хүргээд өгчих, ах нь чамд 2 адуу өгье” гэхээр нь би “ээж уурлаад байна, би тантай хамт явж чадахгүй” гэж хэлээд хашаа руугаа явсан. Энэ үед ******* газарт байсан эмээл, хазаарыг аваад урагшаа сумын тал руу эргээд явсан. Ингэхдээ ******* нь намайг ингээд явж байна гэж хүнд битгий хэлээрэй гэж хэлчхээд явсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 224-225-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд0 /3-р хх-ийн 177-181-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын баг, ын 712 тоотод байх хохирогч Б.ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч зоосон мөнгөн хазаар 1 ширхэг, хуучны хийц тодорхойгүй, 8 нуруу сүлжээстэй, мөнгөн тойгтой хэт хутга 1 ширхэг, хуучны хийц бүхий их гарын мөнгөн аяга 1 ширхэг, шинэ цагийн хийц бүхий их гарын мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн хийц бүхий дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 0.75 литрийн Ауриг нэртэй архи 1 шилийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.т 14.028.000 /арван дөрвөн сая хорин найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Б.ын “...Би эхнэр хүүхдийн хамт 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд Загастайн даваа руу хадам аав ийн гэр рүү явсан. Манайх хашаандаа нохой байхгүй, баруун талын айл эзэнгүй, хойд болон урд айлаа таньдаггүй. Би өчигдөр явахдаа дааман хаалгаа болон явган хүний хаалгаа дотор талаас түгжээд явсан. Тэгээд өнөөдөр 14 цагийн орчимд ирэхэд явган хүний жижиг хаалганы түгжээг нь дотор талаас нь онгойлгосон байдалтай байхаар нь анзаараагүй том хаалгаа онгойлгоод машинаа гэрийн урд тавиад гэр рүүгээ орох гэхэд гэрийн хаалганд зүүсэн байсан цагаан өнгийн хятад цоожийг эвдээд буцаагаад зүүчихсэн байхаар гэрийн хаалга онгойлгож үзэхэд гэр доторх гэрэл асаалттай байсан ба гэрийн баруун хойд талд эмээлийн дээд талын унинаас өлгөсөн байсан зоосон мөнгөн хазаар 1 ширхэг, гэрийн хойморын зүүн талын шилэн босоо хаалгатай сервантны дээд талын тавцанд байсан их гарын мөнгөн аяга 5 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, хуучны хэт хутга 1 ширхэг, 0,75л хэмжээтэй ауруг архи 1 шил архи тус тус алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч З.ийн “...ыг би танина. Нэг нутаг усны хүмүүс байгаа юм. *******г сайн танихгүй мөнгөн аяга зарна гээд тай хамт манайд ирж танилцсан. Өр авлага, өш хонзон, төрөл садангийн ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манайд эхэлж ирээд мөнгөн хазаар манай дүүгийн хазаар гадаа цуг яваа гээд 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр надад зарсан. Тэгээд гарч яваад 1 цаг орчмын дараа эргэж , ******* гэх залууг дагуулж ирээд ******* нь куртик дотроосоо мөнгөн аяганууд гаргаж ирээд зарна гээд надад үзүүлсэн. Хулгайн юм бол би авахгүй гэж хэлсэн чинь миний өөрийн аяганууд хуримнаар цугласан ганц, хоёр удаа хэрэглэсэн аяганууд гээд байхаар нь авахгүй гэсэн чинь хэт хутга гаргаж ирээд нийлүүлээд 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр авчих Улаанбаатар хот явах гээд мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Тэгээд би байгаа мөнгө таван зуун мянга хүрч магадгүй хийвэл хийе гэсэн чинь тэг тэг гэхээр нь шинэ цагийн 6 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хэт хутга нийлүүлээд 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Эхлээд нь орж ирээд манай дүүгийн хазаар гэж хэлээд мөнгөн хазаарыг нь 150,000 төгрөгөөр зарсан. Дараа нь ******* нь миний өөрийн эзэмшлийн эд зүйлс гэж 6 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хэт хутгыг надад зарж борлуулсан. Надад учруулсан 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Надад өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайн эд зүйлс гэж мэдээгүй. Надад ******* нь миний хуримнаар цугласан өөрийн эзэмшлийн эд зүйлс гэж хэлж зарсан. Тухайн эд зүйлсийг би хулгайн эд зүйл гэж мэдсэн бол худалдаж авахгүй. ******* Улаанбаатар хот явах гээд мөнгөний хэрэг гараад байна гээд гуйж байгаад зарсан юм. ...Надад учруулсан 650.000 төгрөгийг нэхэмжилж байна... Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34, 59-р хуудас/,
Гэрч Б.ийн “...Би Улаанбаатар хотод зах дээр дугуй худалддаг ажилтай. Завхан аймагт 2022 оны 01 дүгээр сарын 10-ны үед эхнэр хүүхдийн хамт ирсэн. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед аа гэх айлд очиж золгоод манай аавын байшин болох Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт буюу ын 712 тоот хашаанд 15 цаг 40 минутын орчимд очсон. Өнөөдрийн байдлаар манай аавын хашаанд манай ээжийн ахын хүүхэд болох нь өвөлжиж байгаа. Би аавын хашаанд эхнэр хүүхэд болон аавтайгаа хамт явж байгаад байшингаас баншаа авах гээд ганцаараа орсон. Би хашаа руу орохдоо явган хүний жижиг хаалгаар ороход хашааны хаалга онгорхой байсан. Би хашаанд Шадавын гэр рүү нь харахад өрхөө урагшаагаа хошуулдсан байдалтай байхаар нь за эзэнгүй байгаа юм байна гэж хараад байшин руу ороод баншаа аваад аавын гэр болох Арал руу явсан. Би ын гэр рүү нь ойртож хараагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63-р хуудас/,
Гэрч Б.гийн “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн үдээс хойш 16 цагийн орчимд байхаа цагаа сайн мэдэхгүй байна Ундарга ШТС-ийн уулзвар дээр үл таних 2 хүн зогсож байхаар нь зогсоод хаашаа хүргүүлэх вэ? гэхэд ногоон хашаа гэхээр нь суулгаад ногоон хашааны тоосгоны үйлдвэрийн урд талд мухар гудамжны ногоон дааман хаалгатай хашааны гадна очоод зогсоход үл таних 2 хүний бор өнгийн дээлтэй, туранхай биетэй, 40 орчим насны залуу нь буугаад хашаа руу ороод 15 минут болоод гарч ирэхгүй болохоор нь сигнал дарахад гэрийн эзэн бололтой ойролцоо насны хүн гаргаж ирээд машинд суулгасан. Бор дээлтэй залуу айлаас гарч ирээд таксины мөнгө хэд болсон бэ? гэхээр нь 3000 төгрөг гарсан гэхэд тэгвэл шинэ хороо руу хүргүүлье гээд гийн дэлгүүрийн урд талын өргөн гудамжаар өгсөөд шинэ хорооны нарийн гудамжны үзүүрт очиж буулгаж өгөөд явсан. Тэр хоёр буугаад хаашаа аль зүгт явсныг нь анзаараагүй буулгаж өгөөд л хөдөлсөн. Тэгтэл орой хүлэг дэлгүүрийн гадаа зогсож байхад үл таних 2 залуугийн саарал куртиктэй залуу нь ирээд багийн нефтийн хэсэг рүү гэр рүүгээ бололтой цэнхэр өнгийн дааман хаалгатай хашааны гадаа буусан. Үл таних хүний буусан хашаа нь Нефтийн зүүн талын урдаасаа хоёр дахь гудамжны нүүрэн талд байсан. Саарал өнгийн куртиктэй залуу нь 35-37 орчим насных байсан. Бор дээлтэй залуу нь архи уусан байдалтай байсан. Анх машинд суух гэж байхдаа архи шилээр нь уугаад байсан. Ямар архи ууж байсныг хараагүй. Орой нь саарал куртиктай залуу ирээд гэр рүүгээ хүргүүлэхдээ намайг таниад байсан ба чи өдөр бид хоёрыг хүргэж өгсөн биздээ л гээд байсан би тухайн үед таниагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 68-р хуудас/,
Гэрч Д.ын “...2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дэнжид гэр нь байдаг гэх настай ахынд золголт хийгээд байж байхад 12 цагийн үед ганцаараа золгох гээд ирсэн. Тэгээд бид хоёр хамт 13 цаг өнгөрч байхад ахын гэрээс гараад хоёулаа бааз руу айлд очъё гээд такси бариад бааз руу яваад намайг *******гол дээр үлдээгээд та эндээ байж бай таксыгаа явуулаад айл руу ороод ирье гээд алхаад явсан. Удалгүй 20 минутын дараа байхаа ирээд за явъя гээд Ундарга ШТС-ийн хажуу талд очоод саарал өнгийн куртикний энгэрээсээ мөнгөн хазаар өгөөд та үүнийг зараад мөнгө болгоод өгөөч гэхээр нь бид хоёр такси бариад доошоо ногоон хашаа яваад танил З. гэх залуугийнд очсон. З.ийн гадаа би г машинд үлдээгээд би ганцаараа ийн гэр рүү орсон. Тухайн үед ийн гэрт эхнэр хүүхэдтэйгээ золголт хийгээд явж байсан. Би хазаараа гаргаж З.ид “манай дүүгийн хазаар байгаа юмаа хот явах гээд мөнгөний хэрэг гараад байна” гэж хэлтэл З. уг хазаарыг үзээд энэ хазаар чинь шинэ цагийн хазаар байна надад байгаа нь 150,000 төгрөгөөр байна гэхээр нь гэрээс гараад д очоод хэлтэл 150,000 төгрөгөөр өгчих гэхээр нь бэлэн 150,000 төгрөгөөр зараад мөнгийг бүгдийг нь д тоолж өгсөн. Тэгээд бид хоёр ирсэн таксигаараа шинэ хороонд байдаг гэх ахынх руугаа хүргүүлсэн. Замдаа явж байгаад замаараа дэлгүүр орж архи авъя гэхэд надад архи байгаа гэхээр нь ахын гэрийн гадаа нарийн гудамж дээр буугаад цаашаа алхсан. айхын руу орох гэж байхад нэрийг нь санахгүй байна цагаан шилтэй архи гаргаж ирэхээр нь би түүнийг нь аваад ахын гэр рүү нь ороод бурхан дээр нь тавьсан. Тухайн үед ах ганцаараа согтуу унтаж байсан. Бид хоёр тэдний гэрт нээх удаагүй явахаар болоод гэрээс нь гарахад надад мөнгөн аяганууд байна энэ аягыг одоо зарна гэхээр нь З. л одоо мөнгөтэй байгаа гээд бид хоёр шинэ хорооноос такси бариад шууд З.ийн гэрт очсон. Тухайн үед З.ийн гэр рүү бид хоёр хамт ороод архи уусан. Архи ууж байхдаа З.той аяга зарах талаараа ярилцаж байсан гэхдээ хэдэн төгрөгөөр яаж худалдах талаараа юм яриагүй. Тэгж байгаад бид гурав гарсан. Би гараад архи ууснаас болоод тасарсан ямар ч байсан З.той хамт гурвуулаа гарч байсан цаашаа юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд л би хүргэн ах ы гэрт очсон байсан. тай хаанаа хэзээ яаж салсан талаараа мэдэхгүй байна. Бааз руу явах санааг анх л гаргасан би түүнийг айлаас хулгай хийснийг ч тухайн үед мэдээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 73-р хуудас/,
Гэрч Г.ы “...2022 оны 02 сарын 04-ний өдөр Д., Б.******* нар манай гэрт ирсэн. Надад нь 0.75 литрийн хэмжээтэй Ауруг нэртэй 1 шил архи өгсөн. Өөр ямар нэгэн эд зүйлс өгөөгүй. Би тухайн хүмүүс золгоод өгсөн манай бурхан дээр тавьсан архи учраас маргааш нь хүмүүс ирэхээр нь задлаад хувааж уусан. Би хулгайн архи гэж мэдээгүй. Шинэ цагаан сараар золгуут хийгээд бурхан дээр хүн архи тавихаар хулгайнх гэж яаж мэдэхэв дээ. Хулгайн архи гэж мэдсэн бол би юу гэж бурхан тахил дээрээ тавиулах билээ дээ. ******* гэх залуу нь хулгай баригдахгүй хийдэг гэж томроод л яриад байсан. Бүгд халамцуу байхад би согтуу хүний үг гээд тоогоогүй. Манай цагаан сараар бэлтгэсэн архинаас ууж байгаад л гараад явсан. Сүүл рүүгээ ******* томроод би хулгай хийдэг гээд л дахин гэмт хэрэг үйлдэнэ бэлтгэсэн байгаа гэж ярьж байсан. Улаанбаатар хот руу явна гэж ярьж байсан. Оргон зугтаж өмнөх жилээс эхлэн хэд хэдэн хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа талаараа яриад байсан. Би дахин гэмт хэрэг хийнэ л гэж яриад байсан шиг санагдаж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79-р хуудас/,
2022 оны 02 дүгээр сарын 05-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 02 дүгээр сарын 10-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 41-49-р хуудас/,
2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-40-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******н “...Би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тай Баазад байрлалтай дэлгүүрийн урд 12 цаг өнгөрч байхад таарсан. Тэгээд тухайн дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй 1 шил архи /Ерөөл/ авч гарч ирсэн. Тухайн архийг аваад бид хоёр Баазын гол уруудаад явж байтал замд хашаан дотор хоёр гэртээ, үүдэнд том машин зогссон байсан. Тэгэхээр нь би ахыг түрүүлээд гол дээр очоод байж бай, би найзынхаа гэрээр орчхоод хойноос чинь яваад очъё гэж хэлсэн. Тэгээд ахыг явуулчхаад тухайн хашааны том дааман хаалгаар орсон. Намайг орох үед дааман хаалга нь онгорхой байсан. Тэгээд ороод тухайн хашаанд байсан хоёр гэрийн зүүн талын гэрийн цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод орсон. Тухайн айлаас эмээлийнх нь дээр байсан мөнгөн хазаар, зурагтны хажууд байрлах шкафан дотор байсан хуучны мөнгөн тоногтой хэт хутга, 4 ширхэг их гарын мөнгөн аяга, 2 ширхэг бага гарын мөнгөн аяга, нэг шил 0.75 литрийн Ауруг нэртэй архи зэргийг аваад гэрийн хаалгыг онгорхой хаяад гараад явсан. Тэгээд ах дээр очиж дэлгүүрээс авсан түүний архийг хувааж уугаад ахад хандан айлаас авсан мөнгөн хазаараа харуулаад энэ миний хазаар байгаа юм үүнийг зараад зардал хийгээд Улаанбаатар хот руу явмаар байна гэж хэлсэн. Тэгсэн ах нэг хүнд үзүүлье гэж хэлээд бид хоёр голын захаас алхаад Баазын хясааны урдаас такси бариад Ногоон хашаа руу гэх айлд очсон. Хашааных нь гадаа очоод ах хазаарыг аваад гэр лүү нь ороод 150,000 төгрөгөөр зарчхаад гараад ирсэн. Тэгээд би ахаас хазаарынхаа 150,000 төгрөгийг авчхаад, та дахиад гэдэг хүнийг дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд ах ийг дуудаад гэрээсээ гарч ирсэн. Тэгэхээр нь би 6 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоногтой хэт хутга зэргийг гаргаж үзүүлээд хурим найран дээр хэрэглэж байсан юм, та авах юм уу гэж асуухад гэгч мөнгө байхгүй байна, байгаа нь 500,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд би за тэгвэл та наад 500,000 төгрөгөө өгчих гэж хэлээд 500,000 төгрөгөөр зарчихсан. Дээрх эд зүйлүүдийг нийлүүлээд 650,000 төгрөгөнд зарсан. , нар намайг тойрог хүргэж өгчхөөд явсан. Би тойрог дээр байж байгаад Завханы зараас Улаанбаатар хот руу явах унаа хайж олоод шууд Улаанбаатар хот явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн хэсэг 712 тоотод оршин суух хохирогч М.гийн гэрийн хаалгыг хөшиж онгойлгон дотогш нэвтэрч 1 ширхэг домбыг хулгайлж 380,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Б.гийн “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгчхөөд 15 цагийн орчимд гэртээ ирсэн чинь манай гэрт хулгайч орчихсон байсан. ...Манай гэрийн хаалганы цоожны төмөр даруулгыг дундуур нь нугалж зай гаргаж байгаад манай хаалгыг онгойлгоод орчихсон байсан. ...Эд зүйлсээ бүртгэж үзсэн чинь нэг ширхэг домбо хулгайд алдсан байсан. Өөр зүйл хулгайд алдаагүй байсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 140-141-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.ийн “...2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим манай гэрт ...аа гэх хүний хүүхэд болох ******* гэх залуу ирсэн юмаа. ...Домбыг 120,000 төгрөгөөр худалдаад авчхаач гээд гуйгаад манайхаас явахгүй байхаар нь би бэлнээр 10,000 төгрөг өгөөд өөрийн эхнэр болох аар 110,000 төгрөгийг *******гийн хэлж өгсөн дансанд шилжүүлсэн. ...Өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 143-144-р хуудас/,
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 154-159-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******н “...Би тухайн айлаас шар өнгөтэй 1 ширхэг домбыг тогооны тавиур дээрээс нь авсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 173-174-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн орчим Завхан аймгийн Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй бааранд үйлчлүүлэх үедээ хохирогч М.гийн “iphone 11 pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч М.гийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найз болох Н., Н. нарын хамт орой 21 цагийн орчимд “” гэх нэртэй бааранд орсон. гэх нэртэй бааранд бид 3 үйлчлүүлж байсан юм. гэх нэртэй бааранд очихын өмнө бид гурав 2 литртэй 3 шил Сэнгүр гэх нэртэй пиво хувааж уусан. Тэгээд бааранд ороод бид 3 лаазтай пиво худалдаж аваад бүжиглэж, хоорондоо юм ярьж хэсэг суусан. Орой 23 цагийн орчим миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд сууж байсан ширээнийхээ ойр орчим газруудаар гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд баарнаас гараад гэртээ харьсан юм. ...Миний хулгайд алдагдсан гар утас Iphone 11 pro маркийн гар утас байсан. Gold буюу шар өнгөтэй, өнгөгүй тунгалаг өнгийн кейстэй байсан. Өөр онцлог содон шинж тэмдэг байхгүй. Мөн миний гар утас нууц үгтэй байсан. ...Бид нарыг “” гэх бааранд ширээн дээр сууж байхад саравчтай малгайтай, саарал өнгийн урт куртиктэй залуу бид нар дээр хүрч ирээд бид нарыг хоргоогоод байсан. Би тэр залууг л миний гар утсыг хулгайлсан гэж бодож байна. Өөр уг хэргийг үйлдсэн гэж сэжиглэж байгаа хүн байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх-н 127-р хуудас/,
Хохирогч М.гийн дахин өгсөн мэдүүлэг “...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр өөрийн найзуудынхаа хамтаар бааранд үйлчлүүлж байх үедээ I phone 11 pro маркийн гар утсаа хулгайд алдчихсан юм. Тэгээд хэд хоногийн дараа гэх нэртэй бааранд очиж хяналтын камерыг нь хариуцсан хүнээс нь гуйж байгаад шүүж үзсэн. Тэгсэн чинь миний гар утсыг ширээн дээрээс саарал өнгийн куртиктэй, саравчтай малгайтай залуу аваад өмднийхөө халаасанд хийж байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан. Тэгээд би тэр бичлэгийг нөхрийнхөө гар утсан дээр бичлэг хийж авсан юм. Би тэр бичлэгээ ажил ихтэй байж байгаад цагдаагийн байгууллагад өгөх гэж байснаа мартчихсан байна. Тэгээд би тэр бичлэгээ СD-н дээр хуулж аваад ирсэн. Одоо тэр бичлэгийг хавтас хэрэгт тусгуулмаар байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 130-р хуудас/,
Гэрч О.ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найз болох М., Н. нарын хамт орой 21 цагийн орчимд гэх нэртэй бааранд орсон юм. ...Би баарны үүд хэсэгт байж байтал М. эгчийн сууж байсан ширээн дээр нь 2 залуу очоод хажууд нь суучихсан байсан. 23 цаг болж байх үед М. эгчийн нөхөр нь бааранд орж ирээд М. эгчид чиний утас чинь хаана байна. Холбогдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр үед М. эгчийн гар утас алга болсон талаар нь мэдсэн” гэх мэдүүлэг /3-р хх-н 115-р хуудас/,
Гэрч Ц.ын “...Би өөрийн найз болох Б.*******тай хамт бааранд орж үйлчлүүлсэн. бааранд манай үеэлийн эхнэр нь болох М.тай таарсан. Тэгээд бид нар хамт ширээнд сууж бааранд үйлчлүүлсэн. Б.******* бааранд орж гараад л яваад байсан. Б.*******гийн таньдаг хүмүүс бааранд нэлээдгүй хэд байсан. Тэгээд 22 цаг нэлээд өнгөрч байх үед ширээн дээр М., Б.******* бид 3 сууж байгаад Б.******* гараад явчихсан. Тэгсэн чинь М. миний гар утас алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр хавиар нь М.гийн гар утсыг нь хайсан боловч олдоогүй. Тухайн өдөр өөр зүйл болоогүй. Бүүр сүүлд нь Б.******* 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд над руу залгаад би нээрээ танай найз М.гийн чинь гар утсыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бааранд сууж байх үедээ хулгайлаад авсан гэж над руу залгаж хэлсэн. Өөр зүйл болоогүй. ...Саравчтай малгай, цагаан саарал өнгийн куртиктэй байсан” гэх мэдүүлэг /3-р хх-н 136-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******н “...Би 2022 оны 11 сарын сүүлээр найз болох той намт “” бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд би бааранд орох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу орсон. Би “” бааранд орсноосоо хойш юу болсон талаар санахгүй байгаа. Харин би дараа нь хяналтын камерын бичлэг үзэх үед ширээн байсан утсыг авч байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 169-171-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг, хороолол 5-500 тоотод байрлах иргэн Э.ын эзэмшлийн байшинд нэвтрэн орж эд зүйл хулгайлан түүнд 1,062,200 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Э.ын “...Би өглөө 11 цагийн үед гэрээсээ гарсан. Тэгээд орой 17 цаг 50 минутад гэртээ ирсэн. Намайг гэртээ орж ирэх үед манай байшингийн гал тогооны өрөөний салхивчны шил хагараад газраар шил нь энд тэндгүй унасан байсан. Манай том өрөөний мөлхөө тавилганы зүүн талын шилэн хаалга нь онгойчихсон тухайн мөлхөө тавилганы тавцан дээр байсан 6 ширхэг мөнгөн аяга, тухайн 6 ширхэг мөнгөн аяганы 5 ширхэг нь дунд зэргийн хэмжээтэй, 1 ширхэг аяга нь арай жижиг хэмжээтэй эд зүйл алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 88-90-р хуудас/,
Гэрч Ц.ийн “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байтал орой 21 цагийн үед намайг хүн сураглаад байна гэхээр нь нөгөө хүнтэй уулзсан чинь нэг залуу мөнгөн аяганууд барьчихсан үүнийг барьцаанд авчих 500,000 төгрөгт тавчих гэсэн юм. Мөнгөний хэрэг гараад би сумаас таксидаад ирлээ гэхээр нь би түүнд надад байгаа нь 400,000 төгрөг байна гэсэн чинь тэр залуу намайг нэмээд 1 шил архи аваад өгчих гэхээр нь би 1 шил архи авч өгөөд Баруун бүсийн худалдааны төвийн АТМ-ээс карт уншуулж 400,000 төгрөг авч өгөөд нөгөө мөнгөн аягануудыг аваад явсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 93-р хуудас/
Гэрч Ж.ын “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орой харанхуй болж байхад буюу 19 цагийн орчимд Улиастай сумын төв гудамжны гэрлэн дохиотой уулзварын орчмоос саарал өнгийн малгайтай өндөр туранхай залуу хөх цэнхэр өнгийн гялгар торонд мөнгөн аяганууд хийсэн явж байснаа миний машинд сууж Бааз яваад буцаж Шинэ хороо гарч 2-р буудлын ард байдаг айлуудын тэнд очоод нэг айл руу ороод 1 цаг орчим болоод өөр машинд суугаад зам руу гарахаар нь би араас нь дагаад зам руу гарсан. Тэгсэн араас дагаад явчих гэхээр нь дагаад явж байтал Шинэ хорооны 1-р буудлын дэлгүүрийн гадна талд зогсож миний машинд сууж явсан хүнээс өөр хүн бууж дэлгүүр ороод буцаж машиндаа суугаад Баруун бүсийн худалдааны төвийн гадаа ирээд нөгөө машины жолооч АТМ-ээс мөнгө аваад машиндаа суугаад надаар таксидсан залуу миний машинд сууж Шинэ хорооноос ирсэн машин нь явсан. Тэгээд Аралд байрлах 3-р сургуулийн урд талын 2 давхар улаан тоосгон дэлгүүрт очоод хайрцагтай юм аваад буцаж МСҮТ-ийн урд талын гудамжинд хайрцагтай юмаа аваад буусан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 94-95-р хуудас/,
2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6-р хх-ийн 72-75-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******н “...Би тухайн айлаас 6 мөнгөн аяга 1 ширхэг үнэртэй ус зэргийг авсан. Би тухайн эд зүйлийг мөнгө болно гэж авсан. ...Шинэ хороонд гэдэг хүнд 450,000 төгрөгөөр зарчихсан.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 117-120-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
- 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын багийн хэсэг 1-110 тоотод байрлах И.ын Монгол гэрийн цоожийг нь эвдэн нэвтрэн орж Монел брэндийн 43 инчийн лед зурагт удирдлагын хамт, ДДШ тв-ийн хүлээн авагч удирдлагын хамт хулгайлж 640,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч И.ын “...Манайх Завхан аймгийн Улиастай сумын багийн хэсгийн 1-110 тоотод байдаг юм. 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 11 цагийн орчимд гэрээсээ гарч яваад орой 16 цагийн орчимд гэртээ буцаж ирэхэд манай гэрийн цоожийг эвдэж хулгайч ороод гэрийн хойморт байсан 42 инчийн зурагт, ДДШ-ийн хүлээн авагчийн хамт хулгайлсан байхаар нь би цагдаад хандсан юм. Манай гэр цоожтой байсан би гэрээсээ гарахдаа гялгар цагаан цоожоор цоожлоод явсан юм. Манай гэрийн цоожны цүүг хөшиж эвдээд орсон, цүү эвдэрсэн байсан. Монел брендийн 42 инчийн хар өнгөтэй лед зурагт 1 ширхэг, цагаан өнгийн ддш тв-ийн хүлээн авагч 1 ширхэг, тус бүр удирдлагын хамт хулгайд алдагдсан. ...Надад сэжиглэж байгаа хүн байна. Манай зурагтыг ын ******* гэгч хулгайлаад хүнд зарах гээд явж байсан гэсэн сураг гарч байсан. Тэгээд ч хэрэг хийчихэд цагдаагаас зугтаж явахдаа манай гэрт 3 хоносон юм. Би тухайн үед тэрийг мэдээгүй байсан юм. *******г анх манайд гэх хүн дагуулж ирсэн юм. Тэгээд манай гэрийг ухчихсан байхад нь би ыг дуудаж ирээд “Чиний дагуулж ирсэн хүн чинь манай гэрийг ухсан байна” гэж хэлж үзүүлсэн юм. Би *******д өгөх өглөг байхгүй. Харин ******* манайд байхдаа энэ зурагтаа барьцаанд тавиулчхаач мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би үгүй ээ гэж хэлсэн. Мөн хулгайд алдсан зурагт, хүлээн авагч хоёроо хэн нэгэнд өгнө гэж амласан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх-н 90-91-р хуудас/,
Гэрч Ц.ын “...Би Б.*******тай 2022 оны 12 сарын 02-ны өдөр шинэ хорооны 2 дугаар буудлын орчимд тааралдаад ахынд очиж архи уусан юм. Ингээд 2-3 хоногийн дараа буюу 2022 оны 12 сарын 05-ны өдөр ах над руу залгаад манай гэрт хулгайч ороод гэр ухсан байна. Чи хүрээд ир гэхээр нь би ахынд очтол тэдний гэрийн цоожийг хөшиж ороод дотроос нь зурагт, ддш хүлээн авагчийг нь ******* хулгай хийж авсан байсан. Надад ах ******* манайхыг ухчихсан байна гэж хэлсэн юм. Би тэр зурагт, ддш хүлээн авагчийг яасан гэдгийг мэдэхгүй. ******* саяхан надтай утсаар ярихдаа Улаанбаатар хотод байна гэж байсан” гэх мэдүүлэг /3-р хх-н 92-93-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-н 80-84-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******н “...ын гэрээс зурагт удирдлагын хамт, ДДШ хүлээн авагч удирдлагын хамт авсан.” гэх мэдүүлэг /3-р хх-н 115-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 96-25б тоотод байх иргэн Л.ын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч түүний эзэмшлийн “Enjoy” маркийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,330,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Л.ын “...Манай гэр Сонгинохайрхан дүүргийн Толгойт 96-25 тоотод байдаг. ...15 цаг 20 минутын үед би гэрээсээ гарахдаа хаалгаа түгжсэн. 16 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хаалга зүгээр онгойж гэртээ ороход том өрөөний стенк дээр байсан 55 инчийн зурагт болон жижиг өрөөнд байх бурханы тавиур дээр байсан бурханы судар зэргийг алдсан. Мөн манай том өрөөний цонх онгорхой байсан. Зурагтаа 1,249,000 төгрөгөөр үнэлж байна. Судараа үнэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 222-224-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.гийн “...2022 оны 12 дугаар сарын 14-ний 17 цаг 35 минутад Б.******* нь суурьтай, удирдлагатай ухаалаг 55 инчийн зурагт иргэний үнэмлэхийн лавлагаагаар 500,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Барьцааны мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 219-220-р хуудас/,
Гэрч О.н “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн үед ...уулзаад манайх руу явахаар болсон юм. ******* надад “манай эгч эмнэлэгт хэвтэж байгаа эгчийн гэрт очно” гээд явсан. Ингээд нэг сэрсэн чинь саппорогийн арын зам дээр явж байсан. Машин дотор нэг том хар зурагт байсан. Тэрийг манай эгчийн зурагт байгаа юм би эгчийнхээ зурагтыг өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавина гэсэн. Ингээд надаас 1000 төгрөг аваад тэр мөнгөөрөө зурагтай лавлагаа аваад хорооллын эцэст барьцаалдан зээлдүүлэх газарт тухайн зурагтыг 500,000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Би тэр мөнгөнөөс аваагүй, мөн үрэлцээгүй. Би тухайн үед архи уучихсан байсан учраас айлын зурагтыг хулгайлсныг сая л мэдсэн” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 230-232-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-р хх-ийн 199-204-р хуудас/,
Камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-р хх-ийн 207-208-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-р хх-ийн 209-210-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
- 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг, Улиастай захын урд үйл ажиллагаа явуулдаг Петровис шатахуун түгээх станцын хажуу талд байсан хохирогч Д.-ийн эмээл, хазаартай, сартай хүрэн зүсмийн 1 тооны морийг хулгайлж 5,850,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Д.-ийн “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би Завхан аймгийн сумаас Улиастай сум руу ажил хөөцөлдөхөөр орж ирсэн. Тухайн өдөр 13 цагийн үед Улиастай сумын багийн нутаг дэвсгэр Улиастай захын урд талын Петровис ШТС-ын хажуу талын гэрлийн шонгоос эмээл хазаартай, сартай хүрэн морио уяад аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү орж ажил хөөцөлдөөд 16 цаг өнгөрч байхад эмнэлгээс гарч ирэхэд миний Петровис ШТС-ын хажуу талын гэрлийн шонгоос уяад үлдээсэн морь алга болсон байсан. Тэгээд би уяа нь тайлагдаад явчхаж гэж бодоод гэрлүүгээ өөр унаагаар хүргүүлсэн. Гэртээ ирээд удаагүй байж байтал миний сартай хүрэн морь эмээлгүй, хазаар ногттойгоо хөлөөрөө гэрийн гадаа гүйж ирсэн. Тэгээд би хулгайч хулгайлаад эмээлийг нь тайлж аваад явуулчхаж гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 40-42-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.ы “...2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ******* над руу утсаар залгаад Улиастай сумын багийн нутаг дэвсгэр Улиастай захын урд талын шугуйд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол надад нэг эмээл үзүүлээд авах уу, үүнийг зармаар байна, морио тавьж хөөчхөөд эмээлээ аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд би хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэсэн чинь,чи өөрөө үнээ хэлээд ав гэхээр нь надад байгаа нь 500,000 төгрөг л байна гэсэн. Тэгсэн чинь дараа нь хэдэн төгрөг нэмж өг гэж тохироод би тухайн эмээлийг худалдаж авсан. ...Одоо Б.*******гаас 700,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 47-48-р хуудас/,
Гэрч Ц.гийн “...-ийг эмээлтэй, хазаартай морио алдсаныг би мэднэ. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт биеэ үзүүлэхээр сартай хүрэн морио унаад явсан. Гэтэл орой 17 цагийн үед гэртээ мотоциклтой хүнээр хүргүүлж ирсэн. Тэгэхээр би унаж явсан морио яасан юм бэ гэж асуутал Улиастай сумын багийн нутаг дэвсгэр Улиастай захын урд талын Петровис ШТС-ын хажуу талын гэрлийн шонгоос морио уяад аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү орж биеэ үзүүлчхээд гараад ирсэн чинь морь алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал сартай хүрэн морь нь суран хазаар ногттойгоо хөлөөрөө гүйгээд ирсэн. Тэгээд эмээлээ аймгийн төвөөр хэсэг хайгаад олохгүй болохоор нь Петровис ШТС-ын камерыг үз гээд явуулсан чинь миний эмээл хазаартай морийг хүн унаад явж харагдаж байна гэсэн. Хэсэг хайгаад олохоо байгаад цагдаад бүртгүүлсэн” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 50-р хуудас/,
Гэрч М.ын “...2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* надтай буудалд байж байгаад Улиастай сумын багийн нутаг дэвсгэр Улиастай захын урдаас Эмээлтэй хазаартай морь хулгайлаад морийг нь тавьж явуулаад эмээлийг нь аваад С. гэх залууд зарсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 54-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******н “ ...Тухайн өдөр Петровис ШТС-ын хажууд нэг морь уяатай байсан. Би тэр морийг унаад цаад талын шугуй руу орсон. Тэгээд эмээлийг нь салгаж аваад морийг нь тавиад явуулсан. Тэгээд гэдэг залуу руу залгаад эмээл авах уу гэж асуухад, тэр залуу 500.000 төгрөг өгөөд худалдаж авсан. Би иргэний нэхэмжлэгч С.д 700,000 төгрөг өгөх ёстой.” гэх мэдүүлэг /4-р хавтас хх-ийн 84-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Д.-эд иргэн С.оос хураан авсан хүрэн дэвстэй, ногоон өнгийн булигаарын гөлөмтэй 2 ширхэг, цоохор дөрөөтэй, хуучны 14 ширхэг завхаатай, шинэ цагийн мод, олом, жирэм нь суран хэрэглэлтэй эмээлийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 29-31-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
- Мөн шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэн, машин механизм ашиглаж 2021 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын *******баг, хэсэг 1101 тоотод байх байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан хохирогч Т.д 5,152,700 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч Т.гийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө ажил дээрээ байж байхад манай аавын урд хашааны айл -гэдэг хүн аавын нохойд хоол өгөх гээд орсон чинь нохой гадаа явж байхаар нь гайхаад харсан чинь хашааны баруун хэсгийн жорлонгийн харалдаа байх хашааны банзыг хугалсан байсан гэсэн. Тэгэхээр нь хашаанд байсан 2 амбаар, 1 байшингийн цоожийг шалгаж үзэхэд бүрэн байсан. Тэгээд над руу утсаар яриад аавын чинь хашаанд хүн орсон бололтой байна хашааны банз хугарсан байна. Байшингийн ойролцоо хүний мөр их байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөр, хүү хоёртой утсаар яриад гэрийн түлхүүрийг нь аваад очоод үзэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэр хоёр очоод гэрийг нь онгойлгоод үзсэн чинь гэрт байсан номын сан, авдар, сервант, жижиг өрөөнд байдаг шкафыг ухсан байна гэж хэлсний дагуу би цагдаад дуудлага өгөөд гэрт нь очсон. Манай аав 2021 оны 07 дугаар сард нас барсан. Тэгээд манай дүү нар гэрээр нь байж байгаад 08 дугаар сарын 19-ний өдөр хоног нь дуусаад манай дүү нар 08 дугаар сарын 25-нд буцаад явсан. Тэр цагаас хойш эзэнгүй байсан. Зав чөлөөгөөрөө эргэж тойрдог урд хашааны -гэдэг хүн нохойд нь хоол өгдөг юм. Миний мэдэхээр 20 см орчим өндөртэй завилсан байдалтай суугаа гуулин бурхан 1 ширхэг, бурхны өмнө байсан шар баринтагтай судар 1 ширхэг, мөд гэсэн бичигтэй модон сав 1 ширхэг, авдар дотор байсан дунд гарын хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, хүрэн өнгийн модон тагш 1 ширхэг, жижиг өрөөнд байсан шар өнгийн шкафны цүүг нь сугалж аваад дотроос нь 1 литрийн хэмжээтэй Хар чингис 1 ширхэг, Абсолют 1 ширхэг, үйсэн бөглөөтэй Vodka гэсэн бичигтэй архи 1 ширхэг, хяналтын камерын бичигч 1 ширхэг, 1кг хэмжээтэй 4 уут чихэр, Очирваань бурхны дүрстэй бэлэг дурсгалын сувинер 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 163-167-р хуудас/,
Гэрч Г.-гийн “...Би гэдэг хүнтэй олон жилийн турш айл хөршийн холбоотой орж гараад явдаг байсан. 2021 оны 05 дугаар сард өвчний улмаас нас барсан юм. Түүний хүүхдүүд буяны ажилтай байж байгаад 2021 оны 08 дугаар сард явцгаасан. Тэр цагаас хойш би өдөр болгон нохойд нь хоол өгдөг байсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө ажилдаа явахаасаа өмнө нохойд нь хоол өгчхөөд явъя гэж бодоод хашаанд ортол хашаан дотор нь байдаг хуучин шонгийн модон дээр байсан хяналтын камерын утас тасраад унжсан байхаар нь амбаар, байшинг нь тойроод үзэхэд хашааны банз унасан байсан. Тэгээд би гийн охин гэдэг хүн рүү утсаар яриад болсон асуудлын талаар хэлчхээд ажилдаа явсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 171-р хуудас/,
Гэрч Г.ын “...******* ыг гэрт нь хүргэж өгөөд ирсэн. Тэр айлд унтаж бай гэж хэлээд аа, *******, ******* гурав шөнийн 00 цагт гараад явсан. Үүрийн 04 цагийн үед *******, ******* хоёр гаднаас хамт орж ирсэн. Өглөөний 08 цагийн үед аа орж ирсэн. Миний хоносон айлд өглөө цай уугаад бид нар гараад машины хойд суудал дээр намайг ороод суух үед бор өнгийн дээлэнд ороосон жижиг мөнгөн аяга, vodka нэртэй архи, виски, төмөр савтай чингис нэртэй архи, ууттай том жижиг чихрийг нэг уутанд хийсэн, шар өнгийн давуутай судар, шар өнгийн бурхан, зэсэн аяга 3 ширхэг, гуулин цан зэрэг эд зүйл байсан. Айлын гадаа байж байхад аа хүнээс зайдуу газар очъё гээд явсан. Айлын гаднаас уруудаад явж байхад *******ээ машинаа зогсоож буугаад жолоочийн хажуу талын хаалганы карманаас хар өнгийн өрөөсөн бээлий гаргаж ирээд баруун гартаа өмсөөд эд мөрийн баримтаа устгана гээд хар өнгийн дөрвөлжин хэлбэртэй камерын бичигчийг замын хажуу талын голд урсгасан. Цааш яваад шар өнгийн бурхан, шар өнгийн даавуутай судар, 3 ширхэг зэс аягийг хээр булаад үлдээсэн. Жижиг мөнгөн аягийг *******, аа хоёр авч үлдсэн. Буцаад өглөө гэрт нь цай уусан айлын гадаа очих үед а ирсэн байна. ыг машиндаа суулгаад хөдөө хүнээс очиж хонь авна гээд явсан. Замд явж байхдаа виски, Чингис нэртэй архийг уусан. Очих гэсэн айлдаа очоод гадаад нэртэй архийг уусан. Хөдөөнөөс ирээд ******* авч үлдсэн жижиг мөнгөн аягыг дэлгүүрт өгөөд 0.75 литрийн 2 ширхэг хараа нэртэй архи, даблис тамхи 2 ширхэг, 45,000 төгрөг зэрэг эд зүйлс болгож авсан. 45,000 төгрөгөөр машинд бензин хий гэж *******т өгсөн. Тэгээд 10 дугаар сарын сүүлээр хэдний өдрийг санахгүй байна шөнө 02 цаг өнгөрч байхад аймгийн төвөөс Улаанбаатар явсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 173-174-р хуудас/,
Гэрч С.ийн “...Архи уугаад байж байхад ******* намайг уулзъя гэхээр нь уулзахад миний машины жолооч талын урд сандал доогуур дөрвөлжин хэлбэртэй хар өнгийн кино үздэг приставк шиг эд зүйл 1 ширхэг, шар өнгийн бурхан 1 ширхэг, зэсэн аяга 3 ширхгийг хийсэн, шар өнгийн даавуугаар ороосон судар ном 1 ширхгийг машины урд хайрцаг дотор хийсэн байсан. Эдгээр зүйлсээр яах гэж байгаа талаар асуухад Улаанбаатар хот руу аваад явъя гэж надад хэлэхээр нь авч явж чадахгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 176-177-р хуудас/,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.*******, Б.******* нарын “...Т.гийн гэрээс бүлэглэн эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 147-159-р хуудас, 9-р хх-ийн 100-103-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Б.******* нь хохирогч П.ын олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан “идэшний үхэр худалдаж авна” гэсэн зарын дагуу холбогдож, идэшний үхэр зарна, урьдчилгаа мөнгө шилжүүлэх шаардлагатай хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн тоот харилцах дансаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 10 минутад 150,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 36 минутад 200,000 төгрөг буюу нийт 350,000 төгрөгийг залилан авсан хэргийн үйл баримт нь:
Хохирогч П.ын “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би хадам эгч гэх айлтай хамт идэшний 2 үхэр худалдан авъя гэж ярилцан Завхан аймгийн нэгдсэн фейсбүүк группт идэшний шүдлэн үхэр, сувай үнээ худалдан авна гэсэн зар байршуулсан юм. Тэгсэн над руу гэсэн дугаартай нэг эрэгтэй хүн залгаж ярин шүдлэн үхэр болон сувай үнээ байна гэсэн. Тэгэхээр нь тэгье гээд дахиад үхэр авах хүн байна гэсэн чинь 1 шүдлэн үхэр байгаа ав гэсэн. Тэгээд надад Завханмандалд байдаг маргааш ачаад аваачаад өгье бензиний мөнгө байдаггүй урьдчилгаа 150,000 төгрөг шилжүүлчих гэсэн юм. Тэгэхээр нь би манай нэг дүү үхэр авна гэж хамт нэмж захисан гийн данснаас ХААН банкны тоот Б.******* гэх хүний дансанд шилжүүлсэн. Тэгээд маргааш нь холбогдсон чинь Сайрын “Дөрөлж” гэх газарт үхрээ аваад явж байна. Яаралтай мөнгөний хэрэг байна банкны мөнгө нэхэгдээд байна 200,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь гийн үхэр авах гэж байгаа мөнгөнөөс 200,000 төгрөг ХААН банкны тоот Б.******* гэх хүний дансанд шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн орчим утсаар ярьсан чинь ногоон хашаанд байна. Малын гарал үүсэлгүй учир оруулахгүй байна гэж ярьсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад дугаарын утаснаас мессеж ирсэн “Цагдаа дээр завгүй байна гарч байгаад ярья, сумаас жижиг тэрэг аймаг руу гарсан бичиг аваад ирж байгаа” гэж хэлээд утсаа тасалсан юм. Тэгээд маргааш нь холбогдохоо болиод сураг тасарсан бөгөөд нэг утсаар холбогдсон чинь аваачиж өгнө эсхүл буцаагаад мөнгийг чинь хийе гэж хэлээд одоог болтол хуурч мэхлээд алга болсон байна. Би гомдолтой байна. Б.******* гэх хүнд дансаар шилжүүлэн өгсөн 350.000 төгрөг буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 186-р хуудас/,
Шүүгдэгч Б.*******ийн “...Би 2021 оны 12 дугаар сард Завхан аймгийн Нэгдсэн группээс идэшний үхэр авна гэсэн зарыг олж харсан. Тэгээд би тухайн зарыг уншаад утасных нь дугаар луу залгаад надад идэшний үхэр байна, үхэр авах юм уу гэж асуусан. Тэгээд тухайн үхэр авна гэж зар тавьсан хүнтэй өөрийн дугаарын утсаар холбогдож 2 тооны үхэр Завханмандал сумаас 2 хоногийн дараа аваад очно гэж хэлээд өөрийн тоот данс руу 150,000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа мөн үхэр авна гэсэн хүний утас руу залгаад би хөдөө явж байна та 150,000 төгрөг дээрээ дахиад 200,000 төгрөг шилжүүлээдхээч, би бензиний мөнгөгүй болчихсон гэж хэлээд 200,000 төгрөгийг мөн өөрийн тоот данс руу шилжүүлэн авсан. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 195-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
Завхан аймгийн Хаан Банкны салбарын 2022 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 5495/005/22 дугаартай “... дансны эзэмшигч овогт *******, гэрийн хаяг: Завхан Улиастай баг хэсэг 2-2 тоот, Утас: 89684648/ холбогдох дансны 2021.12.01-2021-12-15-ны хоорондох хуулгыг хавсралтаар хүргүүлэв.” гэх албан бичиг /2-р хх-ийн 144-р хуудас/,
Завхан аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч цагдаагийн ахмад А.ы 2022 оны 01 дугаар сарын 10-ны өдөр дугаарын данс эзэмшигч овогтой *******ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн “...12/01/2021 19:10 минутад Төрийн банкны 171700032644 тоот данснаас “ОРЛОГО” хэсэгт 150,000 төгрөг “гүйлгээний утга хэсэгт: enhee гэж тэмдэглэн гүйлгээ хийгдсэн.
12/03/2021 19:10 минутад Төрийн банкны 171700032644 тоот данснаас “ОРЛОГО” хэсэгт 200,000 “гүйлгээний утга хэсэгт: mah гэж тэмдэглэн гүйлгээ хийсэн” гэх тэмдэглэл /2-р хх-ийн 145-146-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Б.*******ийг “...хохирогч Г.*******эс тамхи худалдан авч хөдөө орон нутаг ачуулна, мөнгийг банк хоорондын гүйлгээгээр хийсэн гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, хорооллын ойролцоо хохирогч Г.*******эс 6,560,000 төгрөгийн үнэ бүхий тамхи авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байна.
Уг хэрэгт гаргасан шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч Э.*******ийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийн тухайд шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтээр эрүүгийн хэргийг тусгаарлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэж заасан байдаг. Ийм учраас 6,560,000 төгрөгийн хохирол учруулсан гэх энэ хэргийг Б.******* үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа учраас Б.*******т холбогдох энэ хэргийг тусгаарлах хүсэлтийг гаргаж байна” гэснийг хүлээн авах нь зүйтэй байна.
Учир нь шүүх хуралдаанд хохирогч Г.******* оролцсон бөгөөд хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Би тамхийг Б.*******т хүлээлгэж өгөөд нөгөө захиалга өгсөн хүн рүүгээ Б.*******ийн хажууд мөнгөө шилжүүлэх талаар утсаар ярихад банк хоорондын гүйлгээгээр шилжүүлсэн удах байх гэж хэлсэн” талаар мэдүүлэв.
Мөн шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Тэр өдөр манай найз /н.*******/ утсаар яриад Их-Уул сум руу явах гэж байгаа машинд Архангай аймаг руу хүнээс тамхи авч явуулах гэсэн юм. Чи тэр тамхийг хүнээс очиж аваад 22-н товчоон дээр байгаа машинд хүргээд өгөөч гэж ярьсан. Тэгээд би тэр өдөр нь хохирогч Г.*******эс аваад 22-н товчоон дээр хүргэж өгөх гэсэн чинь манай найз над руу ахиж залгаад надад аваад ир, машины жолооч нь байхгүй байна гэж хэлэхээр нь би тамхийг нь Тахилтад хүргэж өгсөн.” гэв.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, хорооллын ойролцоо хохирогч Г.*******эс 6,560,000 төгрөгийн үнэ бүхий тамхи хүлээн авсан нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч уг тамхийг хохирогч Г.*******эс залилж авахад Б.*******ээс гадна өөр хэн нэгэн хүн байсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал, мөн хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Иймд шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.*******эс 6,560,000 төгрөгийн үнэ бүхий тамхи залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул уг хэргийг тусгаарлан дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж бусад хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, дээрх мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэхэд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “хулгайлах”, “мал хулгайлах” гэмт хэргийг тус тусд нь зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж буй аргын хувьд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн хөрөнгийн адил захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлдэг шинжээрээ ижил юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалж, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон бөгөөд уг гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээг харгалзахгүйгээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч М.******* нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийт 12 /арван хоёр/ удаагийн үргэлжилсэн үйлдлүүдээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс дээш олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ заасан бөгөөд шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь хохирогч Т.гийн гэрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ санаа зорилго нэгдэж хоёулаа хамт эд зүйл хулгайлсан байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь мөн хохирол шаардахгүй бөгөөд гэмт этгээд бусдын эд хөрөнгийг “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулах замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”-аар төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.*******ийн хувьд бусдын фэйсбүүк зарын группт үхэр худалдан авна гэж зар байршуулсан хохирогч П.атай уг зарынх нь дагуу холбогдож мал зарна гэж итгүүлэн өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буй үйлдэл нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар үйлдсэн залилах гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бүлэглэн хүн байнга амьдрах амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулах замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.*******, Б.******* нар өөрсдийн хийж буй үйлдэл нь хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийсэн, амар хялбар аргаар мөнгө олох зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******н хууль бус үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 58,911,900 /тавин найман сая есөн зуун арван нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн хохирол учирснаас хохирогч Б.т хэт хутга 1 ширхэг, мөнгөн гинжтэй хэт 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг буюу 14,010,000 /арван дөрвөн сая арван мянга/ төгрөгийн эд зүйлийг буцаан олгож /1-р хх-ийн 26-р хуудас/, хохирогч Т.д гуулин шармал бурхан, метал аяга 3 ширхэг, судар зэрэг 4,305,000 /дөрвөн сая гурван зуун таван мянга/ төгрөгийн эд зүйлийг буцаан олгож /2-р хх-ийн 161-р хуудас/, хохирогч Ц.д 1,500,000 /нэг сая таван мянга/ төгрөгийн үнэ бүхий эмээлийг буцаан олгож 3-р хх-ийн 234-р хуудас/, хохирогч Д.-эд учирсан эмээл, хазаартай морины хохирол 5,850,000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол бүрэн төлөгдөж /4-р хх-ийн 66-67-р хуудас/, хохирогч Э.д 1,062,200 /нэг сая жаран хоёр мянга хоёр зуу/ төгрөгийн 6 ширхэг мөнгөн аягыг буцаан олгож /6-р хх-ийн 85-р хуудас/, хохирогч М.д 380,000 /гурван зуун наян мянга/ төгрөгийн 1 ширхэг домбыг буцаан олгож /6-р хх-ийн 158-р хуудас/, хохирогч Л.т 1,330,000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийн “Enjoy” маркийн зурагтыг буцаан олгож /7-р хх-ийн 215-р хуудас/ нийт 28,437,200 /хорин найман сая дөрвөн зуун гучин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдөж, нийт 30,050,850 /гучин сая тавин мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэл нөхөн төлөгдөөгүй,
шүүгдэгч Б.*******ийн хууль бус үйлдлийн улмаас 5,502,700 /таван сая таван зуун хоёр мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учирснаас хохирогч Т.д учруулсан хохирлоос 4,305,000 /дөрвөн сая гурван зуун таван мянга/ төгрөгийн эд зүйлийг бодит байдлаар буцаан олгож, нийт 773,850 /долоон зуун далан гурван мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд шүүгдэгч Б.*******гаас 30,050,850 /гучин сая тавин мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Б.т 18,000 /арван найман мянга/ төгрөг, хохирогч Т.д 423,850 /дөрвөн зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөг, хохирогч И.т 640,000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч М.д 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Ц.д 920,000 /есөн зуун хорин мянга/ төгрөг, хохирогч Ш.*******д 1,050,000 /нэг сая тавин мянга/ төгрөг, хохирогч А.*******ид 4,330,000 /дөрвөн сая гурван зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Д.ид 16,405,000 /арван зургаан сая дөрвөн зуун таван мянга/ төгрөг, хохирогч Б.т 2,514,000 /хоёр сая таван зуун арван дөрвөн мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч З.ид 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.т 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч С.д 700,000 /долоон зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.д 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч А.ид 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.д 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Б.*******ээс 773,850 /долоон зуун далан гурван мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч П.ад 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Т.д 423,850 /дөрвөн зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бүлэглэн хохирогч Т.гийн хүн байнга амьдрах байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан хохирол 847,700 /найман зуун дөчин долоон мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн.
Гэм буруугийн шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу шүүгдэгч Б.******* нь хохирогч Т.д учруулсан хохирол 423,850 /дөрвөн зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр шүүхээс 20 минутын завсарлага авч энэ хугацаанд хохирогч Т.д 424,000 /дөрвөн зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч Б.*******ээс хохирогч П.ад учруулсан 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******, Б.******* нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт тухайн хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, хандаж буй хандлага, гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдлуудыг хамааруулна.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан өөрийгөө илчилсэн /хулгайлах гэмт хэрэг үйлдсэн зарим үйлдлийн талаар/ хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн /хохирогч Т.д учруулсан хохирлоо төлсөн/ хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* урьд нь 7 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр /1-р хх-ийн 98-121-р хуудас/,
Шүүгдэгч Б.******* урьд нь 3 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр /2-р хх-ийн 76-92-р хуудас/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд дүгнэхэд шүүгдэгч Б.******* урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээсэн байх бөгөөд сүүлд үйлдсэн гэмт хэрэгт буюу Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаа эдэлж байгаад Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 457 дугаартай шүүгчийн захирамжаар 7 сар 16 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах санаатай гэмт хэрэг,
Мөн шүүгдэгч Б.******* урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэгт 3 /гурав/ удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн байх бөгөөд сүүлд үйлдсэн гэмт хэрэгт буюу Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаа эдэлж байгаад Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар 9 сар, 22 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах зэрэг санаатай гэмт хэрэг тус тус үйлдсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4- д зааснаар оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг, тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 22 хоногийн хугацаагаар тус тус тогтоов.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл 243 хоног, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 261 хоног буюу нийт 504 хоног, шүүгдэгч Б.******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 477 хоног тус тус цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар уг хугацааг тэдний хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан.
Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ С.ийн эзэмшлийн 3,500,000 төгрөгийн үнэлгээтэй, Тоёота Эксив маркийн УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1,750,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ирүүлсэн 5 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 хос /улаан цагаан өнгө хосолсон/ гутлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1 дүгээр, 36.2 дугаар, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******ийг тамхи худалдан авч хөдөө орон нутаг ачуулна, мөнгийг банк хоорондын гүйлгээгээр хийсэн гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, хорооллын ойролцоо хохирогч Г.*******эс 6,560,000 төгрөгийн үнэ бүхий тамхи авч залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг тусгаарласугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч овогт ын *******г Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар оногдуулсан 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг, тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 16 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйл, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4- д зааснаар оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг, тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 22 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 5 жил 10 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.*******т оногдуулсан 4 жил 22 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******н цагдан хоригдсон 504 хоногийг, шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 477 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарын бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота Эксив маркийн УБС дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гаас 30,050,850 /гучин сая тавин мянга найман зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Б.т 18,000 /арван найман мянга/ төгрөг, хохирогч Т.д 423,850 /дөрвөн зуун хорин гурван мянга найман зуун тавь/ төгрөг, хохирогч И.т 640,000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг, хохирогч М.д 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Ц.д 920,000 /есөн зуун хорин мянга/ төгрөг, хохирогч Ш.*******д 1,050,000 /нэг сая тавин мянга/ төгрөг, хохирогч А.*******ид 4,330,000 /дөрвөн сая гурван зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Д.ид 16,405,000 /арван зургаан сая дөрвөн зуун таван мянга/ төгрөг, хохирогч Б.т 2,514,000 /хоёр сая таван зуун арван дөрвөн мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч З.ид 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.т 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч С.д 700,000 /долоон зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.д 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч А.ид 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.д 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг, шүүгдэгч Б.*******ээс 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч П.ад тус тус олгуулсугай.
10. Шүүгдэгч нараас гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 5 ширхэг СД дискийг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1 хос /улаан цагаан өнгө хосолсон/ гутлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ