Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0639/З |
Дугаар | 128/ШШ2018/0105 |
Огноо | 2018-02-02 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2018/0105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.У.
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Баянгол дүүргийн Засаг дарга,
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар.
Гуравдагч этгээд: Иргэн А.Б,
Б ХХК,
К ХХК.
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжийн К, иргэн А.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
Нийслэлийн Засаг даргын 2016 оны дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах;
Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Б-т хэсгийг хүчингүй болгуулах;
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоотод байрлах 1494 м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг К ХХК болон А.Б нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээд А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.У 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.У би Б.Э-тэй 2006 оны 01 дүгээр сараас 2012 оны 08 дугаар сар хүртэл хамтран амьдарч байсан. Хамтран амьдрахаас өмнө Б.Э нь Налайх дүүрэгт гэрт хоол, унааны мөнгөгүй нилээy ядруухан амьдарч байсан ба бусдын хөрөнгийг залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, улсын төсвийн хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, мөрдөн байцаалтаас удаа дараа оргон зайлсан зэрэг Эрүүгийн хуулийн 3-4 зүйлээр Мөрдөн байцаах газарт шалгагдаж, Ганц худагт цагдан хоригдож байсан. Би түүнийг шүүх, цагдаа, өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэхэд нь зөвхөн тухайн үедээ гэхэд 57.500.000 төгрөгийн туслалцаа үзүүлж байсан бөгөөд тэр цагаас бид танилын холбоотой явж байгаад хамтран амьдарч улмаар бидний дундаас 1 хүүхэд төрсөн. Биднийг хамтран амьдарч байх хугацаанд охин Э.А нь 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд миний хувьд 2006 онд жирэмсэн, 2007 оноос хойш нярай, хөхүүл хүүхэдтэй байсан тул албан ёсоор гэр бүл болоогүй ч эд хөрөнгө, бизнес, компаниудын үйл ажиллагааг даатган, Б.Э-т өөрийн бүхий л эд хөрөнгө, бизнес, компаниудын үйл ажиллагааг даатган, улмаар бусад шалтгаануудын улмаас түүний нэр дээр хүртэл компани байгуулан өгч үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Б.Э нь ил, далд хэлбэрээр элдэв арга мэх хэрэглэн миний эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах, зарж борлуулан ашиг олох, улмаар тэгж олсон мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн, өөрт нууц хөрөнгө бий болгох зэргээр байнга ажиллаж байсан бөгөөд намайг багагүй хэмжээний хөрөнгөтэйг мэдэж байсан тул анхнаасаа бодлого зорилго, нарийн төлөвлөгөөтэйгөөр миний эд хөрөнгөд эзэн суух зорилгоор надтай ойртон дотносч, хамтран амьдарч байсан. Улмаар 2012 оноос Б.Э надтай хамтран амьдрахаас зугтаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд бий болсон бүхий л эд хөрөнгийг өөрийн болгох зорилгоор бидний хамт амьдарч байх хугацаанд хийгдсэн алдаа, дутагдалтай талуудыг ашиглан түүнд итгэн нэр дээр нь бүртгэгдсэн байсан миний эд хөрөнгүүдийг нэг мөсөн өөрийн болгох, эсхүл өөрийн нэр дээр байгаа байдлыг ашиглан өөрийн нэрээс түр хугацаагаар бултуулахаар бусдад хэлбэр төдий шилжүүлэх, эсхүл бусдад өндөр үнээр зарж борлуулан хөрөнгөжих, түүнийгээ хувирган өөр эд хөрөнгө бий болгох зэргээр хөдөлгөөнд оруулж эхэлсэн. Бид 2012 оноос эхлэн тусдаа амьдрах болсноор эд хөрөнгүүдийн маргаан үүсч эхэлсэн бөгөөд эрүү, иргэн, захиргааны маш олон хэргүүд үүссэн тул Б.Э нь тэдгээр хэргүүд шийдвэрлэгдэхээс өмнө түүний нэр дээр бүртгэгдсэн миний эд хөрөнгүүдийг үрэн таран хийх, өөрийн нэрээс түр холдуулан олон арга заль хэрэглэж эхэлсэн. Гэтэл би шүүх, цагдаагийн байгууллага шалгаж байгаа, шалгаж байх хугацаанд битүүмжилчихсэн байгаа тул ямар нэг асуудалгүй гэж бодон, хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байх хугацаанд Б.Э нь энэ хороонд өөрийн нэр дээр байсан байдлыг ашиглан танил талаа ашиглах, бусдад шан харамж өгөх байдлаар шүүх, цагдаагаас битүүмжилсэн байсан эд хөрөнгүүдийг К ХХК, А.Б нарт зарсан. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг зарсан үйлдэл болон К ХХК, А.Б нарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр зэрэг нь 2012 оноос хойш хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх гэж яваад одоо болтол шийдвэрлүүлж чадаагүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж, 2012 оноос хойш бүтэн 4 жил шүүх, цагдаагаар явж одоо л хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой болж байхад хууль бусаар олон эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлж, зарж борлуулж байгаа нь намайг асар ихээр хохироож байна. Тодруулбал Н.У би 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл дараах байдлаар шүүхэд хандаж ирсэн: 1. Н.У-ээс Б.Э-т холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн байгууллагын хууль бус актаар К ХХК болон А.Б нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд талд 5 давхар үл хөдлөх эд хөрөнгө болоод бусад хөрөнгүүдийн талаарх маргаан үүсгэсний дагуу иргэний хэрэг үүсгэж, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1829 дүгээр шийдвэрээр уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Н.У*******ээс Б.Э-т холбогдуулан эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргахад 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 135 дугаар шийдвэрээр уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрүүгийн хэргийг 2015 оны 09, 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан тул Н.У миний бие дахин 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Э-т холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагын хууль бус актаар К ХХК, А.Б нарын өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргааны асуудал хянагдаж байгаа. Гэтэл энэ бүх эрүүгийн хэрэг, шүүхийн маргаанууд явж байгааг мэдсээр байж Б.Э нь үл хөдлөх эд хөрөнгийг зориуд, санаатайгаар бусдад худалдаж улмаар цагдаа, шүүхийн байгууллагаас битүүмжлэлтэй, байсаар байтал хуурамч бичиг баримтад үндэслэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоот хаягт байршилтай 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Квом ХХК, А.Б нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага хийсэн явдал нь хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэхээр 2012 оноос хойш бүтэн 4 жилийн хугацаанд миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. К ХХК, А.Б, Б.Э нь шүүх дээр маргаантай байгааг мэдсээр байж маргаан бүхий эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 1 тоотод байршилтай 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хоорондоо худалдаж, тэдгээрт Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 00035******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь хууль бус. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь дээр дурдсанаар Н.У болон Б.Э нарын хооронд үүссэн эд хөрөнгийн маргаануудын нэгээхэн хэсэг нь бөгөөд зөвхөн дээрх эд хөрөнгийн тухайд цагдаа, шүүх, прокурор зэрэг байгууллагын олон тооны тогтоол, захирамжаар битүүмжлэгдсэн, бусдад зарж борлуулахыг хориглосон байсан. Б.Э нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд байрлах ашиглалтад ороогүй 5 давхар объектыг битүүмжлэн тогтоол хүчин төгөлдөр байх хугацаанд бусдын өмчлөлд шилжүүлсэн болох нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны дугаар сарын 17-ны өдрийн 4816 тоот прокурорын тогтоолоор тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Э, А.Б, К ХХК нар нь битүүмжлэлтэй байсан эд хөрөнгийг хууль бусаар хоорондоо шилжүүлэхдээ хуурамч бичиг баримт ашиглан улсын бүртгэлд өмчлөх эрхээ бүртгүүлсэн. Тодруулбал Б.Э, нөгөө талаас А.Б, К ХХК нар нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 240 дугаартай нотариатаар гэрчлүүлэн 10.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 274 дугаартай нотариатаар гэрчлүүлэн 1.800.000.000 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэсэн 2 өөр гэрээг 1 өдөр байгуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоотод байршилтай 1494 м.кв талбайтай, Ү-22******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хоорондоо худалдаж, улмаар Улсын бүртгэлийн байгууллагад татвар төлөхөөс зайлсхийсэн, татвар ногдох их хэмжээний орлогоо нуун дарагдуулсан, хуурамч гэрээ болох 10.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг өгч, өмчлөх эрхээ бүртгүүлсэн байдаг. Улмаар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлдөө хавсралт болгон 10.000.000 төгрөгийн үнийн дүнгээс татварт 200.000 төгрөг төлсөн баримтыг өгч өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл бодит байдал дээр 10.000.000 төгрөгөөр 1494 м.кв, зоорийн давхар болон дээшээ 5 давхар 30, 40 өрөө бүхий барилгыг зардаггүй, ийм барилга аравхан сая төгрөгийн үнэтэй байдаггүй гэдгийг ямар ч иргэн, улсын бүртгэгч, төрийн байгууллага мэдэх боловч мэдээжийн хуурамч бичиг баримт бүрдүүлэн орж ирж байгааг мэдсээр байж нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлэхгүй өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэл хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулиудаар хуульчилсан улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх, нотлох баримтад үндэслэхтэй холбоотой бүхий л зохицуулалтыг зөрчсөн. Иймд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоотод байрших 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг К ХХК болон иргэн А.Б нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцож, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоотод байрших 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг К ХХК болон иргэн А.Б нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.У 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжаас Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин захын баруун талд байрлах 100 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Б.Э-с А.Б*******т шилжүүлэн олгосон хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжаас Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 100 м.кв газрыг А.Б-т шинээр баталгаажуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч Н.У 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 1856/******* нэгж талбарын дугаар бүхий 25.000 м.кв газрын эзэмших эрхийг Т ХХК-иас Б ХХК-д шилжүүлэн олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч Н.У 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Т ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, орон сууцны зориулалтаар эзэмших эрхийн 017******* дугаар гэрчилгээтэй 8200 м.кв талбай бүхий газрыг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 410 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, П******* шатахуун түгээх станцын хойд талд үйлчилгээний зориулалтаар 100 м.кв газрыг Б.Э-т 5 жилийн хугацаатай эзэмшүүлэн 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Газар эзэмшигч Б.Э нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар газар эзэмшигчид олгосон эрхийн дагуу Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжаар А.Б-т шилжүүлэн Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба, А.Б-тай 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Б.Э-ийн дээрх газрыг захиран зарцуулах, худалдах, барьцаалах, бэлэглэх зэргийг хориглосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын холбогдох тогтоол шийдвэр нь Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Өмч, газрын албанд албан ёсоор ирээгүй бөгөөд энэ талаарх мэдээлэл Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны мэдээллийн санд байхгүй. Иймд Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч Б.Э А.Б нарын хүсэлт болон Баянгол дүүргийн Засаг даргад олгосон бүрэн эрхийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамж гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоотод байрлах 1494 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э-ийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус хэлтэст хандаж гаргасан мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б.Э-т олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, хянан баталгааны дүгнэлт, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн дугаар өгсөн тухай 2014 оны 3/1390 дүгээр албан бичиг, кадастрын зураг, эд хөрөнгийн план зураг, фото зураг, бусад нотлох баримтуудыг үндэслэл болгон Б.Э-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт 2014 оны 09 дүгээр сарын -ны өдөр бүртгэж, өмчлөх эрхийн 0003******* тоот гэрчилгээ олгосон байна. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 260 дугаартай Баянгол дүүргийн Тойргийн нотариатын гэрчилсэн үйлчилгээний барилга худалдах, худалдан авах гэрээг үндэслэн өмчлөх эрх К ХХК, А.Б нарын хамтран өмчлөлд бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Ийнхүү бүртгэх үед тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрхийг хязгаарласан, битүүмжилсэн, хориг тавьсан тухай тусгай тэмдэглэл хийгдээгүй байсан. Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...шүүх, цагдаагаас битүүмжлэгдсэн байсан хөрөнгийг зарсан байна гэжээ. Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Э-ээс К ХХК, А.Б******* нарын өмчлөлд шилжүүлсэн тухай худалдах, худалдан авах гэрээг бүртгэх үед эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн тухай тогтоол шийдвэр албан ёсоор ирээгүй байсан. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу бүртгэлийн үйл ажиллагааг эрхлэн хөтөлдөг байгууллага бөгөөд худалдагч, худалдан авагч нарын хооронд хийгдсэн, албан ёсны эрх бүхий нотариатаар гэрчлүүлсэн гэрээний үнийн дүнд хөндлөнгөөс орох эрхгүй. Үүний дараа дээрх үл хөдлөх хөрөнгийг давхар тус бүрээр нь салгаж бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Д.А-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгүүлсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй. Мөн өмчлөгч А.Б-ын өргөдлөөр уг үл хөдлөх эд хөрөнгөд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр урьдчилсан тэмдэглэл бүртгэгдсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3/14618, 3/13611 дүгээр албан бичгүүдийг үндэслэл болгон дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлээд байна. Тус газар нь эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийг хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэрэг дэх нотлох баримтуудыг хянан үзэхэд тухайн бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар захирамжаар 25.000 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх үүсч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Т ХХК, Б ХХК-ийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16/17 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж хамтрахаар болсон тул уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх Т ХХК-ийн албан бичиг, хүсэлтийн дагуу судлан үзэж шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Б нь дүүргийн Засаг даргын 2015 оны А/180 дугаар захирамжаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу 2016 оны А/365 дугаар захирамжаар баталгаажуулсан нь Н.У-т хамааралгүй бөгөөд хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжаар Б.Э-ээс К ХХК, А.Б-т Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 240 м.кв газрын газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т ХХК-ийн хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар А.Б-т газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн. Иймд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийг Б ХХК-нд олгосон байх бөгөөд Н.У-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Т ХХК-д өөрийн эзэмшлийн 80.000 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/110 тоот захирамжаар хүчингүй болгосон байна. Иймд Нийслэлийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тул Т ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхдээ өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвас газрыг хасч олгохоор судалж байгаа болно. Нэхэмжлэгч Н.У-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Гуравдагч этгээд А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.У-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоот хаягт орших 5 давхар карказ буюу 80%-ийн гүйцэтгэлтэй 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдана гэсний дагуу Б.Э-тэй харилцан тохиролцож 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан худалдан авсан болно. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 1 тоот хаягт байрлах 1494 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгчөөр Б.Э бүртгэлтэй байснаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2014 оны 09 дүгээр сарын -ны өдрийн лавлагаагаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 1 тоот хаягт байрлах 1494 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгчөөр Б.Эрдэнэбилэг бүртгэлтэй байснаас гадна Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2014 оны 09 дүгээр сарын -ны өдрийн лавлагаагаар Эрхийн улсын бүртгэлийн Ү22******* дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Э бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэсэн хариуг ирүүлсний үндсэн дээр хууль ёсны өмчлөгчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсан болно. Нөгөөтэйгүүр дээрх үл хөдлөх хөрөнгийг иргэн А.Б болон К ХХК нарын хамтран өмчлөлд бүртгэх үед эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн тухай тогтоол, шийдвэр албан ёсоор ирээгүй буюу захиран зарцуулах эрхийг хязгаарласан, битүүмжилсэн, хориг тавьсан тухай тэмдэглэл хийгдээгүй, байсан тул төлбөр тооцоог бүрэн хийж дуусгасны дагуу тооцоо нийлсэн акт үйлдэн 2014.11,28-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч нар болсон. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахаас өмнө иргэн А.Б нь 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр К ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх захиалагчийн гэрээ-г байгуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хамтран худалдан авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдан авснаас хойш иргэдтэй Үйлчилгээний зориулалттай талбай захиалгаар барих хөрөнгө шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар хүсэлтэд дурдсан Б.Э-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөнд ямар нэгэн тодорхой ажиллагаа /худалдах, барьцаалах, бэлэглэх зэрэг/ гүйцэтгэхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн боловч Б.Э-ийн нэр дээр бүртгэлтэй байсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.Э болон К ХХК, А.Б нар нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, 2014 оны 11 сарын 28-нд Б.Э-ийн нэр дээрх бүртгэл хүчингүй болж К ХХК болон А.Б нарын дээр бүртгэсэн учир дээрх шүүгчийн захирамж хамааралгүй болно. 2014 оны 11 сарын 28-нд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийг К ХХК болон А.Б нарын дээр бүртгэсэн улсын бүртгэгч С.О Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэлийг хийх үед дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн тухай тогтоол, шийдвэр албан ёсоор ирээгүй буюу захиран зарцуулах эрхийг хязгаарласан, битүүмжилсэн, хориг тавьсан тухай тэмдэглэл хийгдээгүй байсныг тайлбарлаж, нотолдог. Иймд нэхэмжлэгч Н.У*******ийн маргаж буй гол үндэслэл болох Б.Эг нь цагдаагаас битүүмжилсэн байсан Баянгол дүүргийн 6-р хороо, 3-р эмнэлгийн дэргэд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг К ХХК болон иргэн А.Б нарт зарсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Иргэн А.Б нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуульд заасан хууль ёсны өмчлөгчөөс шилжүүлэн авсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулсан тул иргэн Н.У-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б ХХК-ийн захирал Д.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1856/******* дугаар бүхий 25.000 м.кв газрын эзэмших эрхийг Т ХХК-иас холбогдох журмын дагуу шилжүүлэн авсан. Үүнээс өмнө 2015 онд бид харилцан тохиролцож тухайн газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах гэрээг үйлдсэн. Н.У, Б.Э, Т ХХК-ын хоорондох иргэний маргааны талаар манай компанийн зүгээс мэдэх зүйл огт байхгүй. Тус иргэний хэрэгт тийм захирамж гарсныг ч мэдэхгүй. Бид хуулийн дагуу Т ХХК-иас газар эзэмшүүлэх эрхийн шилжүүлэн авах үед төрийн захиргааны байгууллагаас ямар нэгэн шүүхийн хоригтой байна, шилжүүлж болохгүй гэж зүйл огтоос тавиагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд К ХХК-ийн захирал М.Ж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд А.Б бид хоёрын эрх, хууль ёсны ашиг сонирхол адилхан учраас А.Б-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах сонирхолтой байна. Миний бие өвчтэй байгаа учраас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.У-ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан:
Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан:
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан:
Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэн Б.Э нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжин захын баруун талд байрлах 100 м.кв газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 410 дугаар захирамжийн дагуу гэрээ, 035 дугаар гэрчилгээний үндсэн дээр,
Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах 240 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/575 дугаар захирамжийн дагуу гэрээ, 001 дугаар гэрчилгээний үндсэн дээр,
Т ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 25000 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар захирамжийн дагуу 023 дугаар гэрчилгээ, гэрээний үндсэн дээр,
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн замын урд байрлах 830 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/184 дүгээр захирамжийн дугаар 00031 гэрчилгээний үндсэн дээр тус тус эзэмшдэг байжээ.
Нэхэмжлэгч Н. маргаан бүхий газруудыг иргэн Б.Э болон Т ХХК-д эзэмшүүлсэн захиргааны акттай холбогдуулан маргаагүй байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Газар эзэмшигч дараахь эрхтэй:, 35.1.4-д газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх; гэж зааснаар газар эзэмшигч иргэн Б.Э-ээс Баянгол дүүргийн Өмч, харилцааны газарт гаргасан хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжин захын баруун урд байрлах 100 м.кв газрыг газар эзэмших эрхийг иргэн А.Б-т шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2016 оны дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулжээ.
Мөн Т ХХК-ийн захирал Б.Э Б ХХК-ийн захирал Б.Б-тэй 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 16/17 тоот хамтран ажиллах гэрээ[7], 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг[8] байгуулсны дагуу маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 25.000 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар Б ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна.
Т ХХК-ийн захирал Б.Э нь 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн А.Б-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дагуу А.Б-аас Баянгол дүүргийн өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 830 м.кв газрыг Т ХХК-иас иргэн А.Б-т шилжүүлжээ.
Гуравдагч этгээд К ХХК, А.Б нар 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Э-тэй байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу К ХХК, А.Б нараас Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжаар маргаан бүхий Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 240 м.кв газар эзэмших эрхийг К ХХК, иргэн А.Б нарт шилжүүлэн бүртгэжээ.
Дээрх Нийслэлийн Засаг даргын 2016 оны дугаар сарын 10-ны өдрийн А/365, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжуудын холбогдох хэсэгт нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;, 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана., 38.4-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж заасантай тус тус нийцсэн байна.
Иргэн Б.Э нь 240 м.кв газарт байрлах Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоот хаягт байршилтай 1494 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө /нэг хүний өмч, №0003*******/-ийн хууль ёсны өмчлөгч байжээ. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.Э, К ХХК-ийн захирал М.Ж, хамтран өмчлөгч А.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоот хаягт байршилтай 1494 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр худалджээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана. гэж заажээ.
К ХХК-ийн захирал М.Ж нь 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 326946 дугаартай мэдүүлэг гаргасныг үндэслэн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр К ХХК, хамтран өмчлөгч А.Б нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг /80 хувийн гүйцэтгэлтэйгээр/ олгосон байна.
Нэхэмжлэгч Н.У нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч С.Солонгын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №3262 тоот тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9583 дугаар захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0624 дүгээр дүгээр захирамжаар маргаан бүхий 100 м.кв талбай бүхий газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан, ямар нэгэн тодорхой ажиллагаа хийхийг хориглосон байтал Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжаар Б.Э-ээс А.Б-т шилжүүлж, 2016 оны дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжаар А.Б-ын газар эзэмших эрхийг нь шинээр баталгаажуулан олгосон захирамж гаргасан нь хууль бус;
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны дугаар сарын 12-ны өдрийн 7188 дугаар захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0624 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхийн 0237596 дугаар гэрчилгээтэй 240 м.кв талбай бүхий газрыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих хэлбэрээр эзэмшил болон өмчлөлийг өөрчлөхийг тус тус хориглож, ямар нэгэн тодорхой үйлдэл хийхгүй байхыг Б.Э-т даалгаж шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжаар бусдад шилжүүлсэн нь хууль бус;
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны дугаар сарын 12-ны өдрийн 7188 дугаар захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0624 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 830 м.кв газрыг битүүмжилж, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхүүдийг хориглосон байтал Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/979 дүгээр захирамжаар А.Б-т шилжүүлсэн нь хууль бус;
Б.Э-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт захиран зарцуулах эрхийг хязгаарласан гэдэг. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Э бид хоёрын дунд үүссэн эд хөрөнгийн маргаануудын нэг хэсэг нь бөгөөд цагдаа, шүүх, прокурорын байгууллагын олон тооны тогтоол, захирамжаар битүүмжлэгдсэн, бусдад зарж борлуулахыг хориглосон байтал К ХХК, иргэн А.Б нарын өмчлөлд бүртгэсэн нь хууль бус учраас тухайн бүртгэлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгох шаардлагатай гэсэн үндэслэлээр маргаан бүхийн захиргааны актыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Гэтэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч С.Солонгын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3262 дугаар тогтоол, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9583 дугаар захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0624 дүгээр дүгээр захирамжаар маргаан бүхий 100 м.кв газрын захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, ямар нэгэн тодорхой ажиллагаа хийхийг хориглосон боловч холбогдох Газрын алба болон Улсын бүртгэлийн байгууллагад дээрх тогтоол болон шүүгчийн захирамжийг хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны дугаар сарын 12-ны өдрийн 7188 дугаар захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 624 дүгээр захирамжаар Б.Э-ийн нэр дээрх маргаан бүхий 240 м.кв газарт ямар нэгэн тодорхой ажиллагаа /худалдах, барьцаалах, бэлэглэх зэрэг/ гүйцэтгэхгүй байхыг даалгажээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд бусдад худалдах, бэлэглэх, арилжих хэлбэрээр эзэмшил өмчлөлийг өөрчлөхийг хориглосон дээрх захирамжуудыг холбогдох байгууллагад хүргүүлж, шаардлагатай тэмдэглэгээг хийлгээгүй байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 9683 дугаар захирамжаар Т ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 25.000 м.кв газрыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр захиран зарцуулах эрхийг нь хоригложээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/8390 дүгээр албан бичгээр маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 25.000 м.кв газрын захиран зарцуулах эрхийг сэргээсэн байна.
Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 25.000 м.кв газрын захиран зарцуулах эрхийг сэргээсний дараа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Б ХХК-д шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0624 дүгээр захирамжаар Б.Э, Т ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөд тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгаж шийдвэрлэсэн боловч тус захирамж гарахаас өмнө буюу 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Б.Э, К ХХК-ийн захирал М.Ж, хамтран өмчлөгч А.Б нар худалдах, худалдан авах гэрээ[9] нэгэнт байгуулагдаж, хүчин төгөлдөр болжээ.
Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагчийн 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 239, 240 дүгээр тогтоол, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцааг С.Солонгын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3262 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий 5 давхар барилгыг 240 м.кв газрын хамт захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан боловч улсын бүртгэлийн байгууллагад дээрх тогтоолыг хүргүүлж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн баримт хэрэгт авагдаагүй.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол мөн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлд бүртгэдэг бөгөөд 16 дугаар зүйлийн 16.2-т Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно. гэж заажээ.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь Б.Э, К ХХК-ийн захирал М.Ж, хамтран өмчлөгч А.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Эрдэнэбилэгийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0003******* дугаар гэрчилгээ, К ХХК-ийн захирал М.Ж, хамтран өмчлөгч А.Б нараас гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 326946 дугаартай мэдүүлэг, К ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм зэргийг үндэслэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоот хаягт байршилтай 1494 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг К ХХК болон А.Б нарын нэр дээр бүртгэж, 000354 дугаар гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана. гэж зааснаар хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжийн К ХХК, А.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоот хаягт байршилтай 1494 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг К ХХК, А.Б нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамжаар[10] Те ХХК-ийн нэр дээрх эзэмшил газрууд болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Саппорогийн замын урд байрлах 830/ гэрчилгээтэй 830 м.кв газрыг ямар нэгэн байдлаар захиран зарцуулахыг хоригложээ. Тус захирамжийн дагуу Нийсэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/80 дугаар албан бичгээр[11] захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт мэдэгдсний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5/2155 дугаар албан бичгээр нийслэлийн газрын мэдээллийн санд 830 м.кв газрын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж тэмдэглэсэн талаараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хариу мэдэгджээ.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжаар Т ХХК-иас иргэн А.Б-т шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг сэргээсэн хариу ирүүлээгүй, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 7686 дугаар захирамж хэвээр байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна. гэж заасныг зөрчсөн байна.
Дээрх газрын захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/8390 дүгээр албан бичгээр сэргээхийг мэдэгджээ.
Иймд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь хууль бус байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.У-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/ дугаар захирамжийн К, А.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; Нийслэлийн Засаг даргын 2016 оны дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн А.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах; Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 1 тоотод байрлах 1494 м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг К ХХК болон иргэн А.Б нарын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах; тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга, дөрвөн зуу/ төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргаж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.У-т тус тус олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН