Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 007

 

Х.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Н, Ш.А, Д.Ш нарт холбогдох эрүүгийн 1913000690073 дугаартай, 3 хавтаст хэргийг шүүгдэгч Х.Н, Ш.А, Д.Ш нарын давж заалдах гомдлын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, прокурор А.Турдыбек, шүүгдэгч Х.Н, Ш.А, Д.Ш, шүүгдэгч Ш.А, Д.Ш нарын өмгөөлөгч Ө.Бахытбек, Х.Зулхаш, шүүгдэгч Х.Н-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан, орчуулагч А.Еркегүл нар оролцов.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1990 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн С сумын 5 дугаар багт оршин суух, тусгай дунд боловсролтой, цаг уурын ажиглагч мэргэжилтэй, Цаг уурын орчны шинжилгээний төвийн С сум дахь салбарт ажиглагч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Х-ын Н /РД:БИ00000000/

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр,  2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Ш-ны Н /РД:БИ90102718/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1991 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ын Ш /РД:БИ00000000/

 

Шүүгдэгч Х.Н нь 2015 оны 5 дугаар сарын дундуур анх 13 нас 7 сартай байсан бага насны хүүхэд Б.Б-ийг бэлгийн харьцаанд орж хүчиндсэнээс хойш 9-10 удаа бэлгийн харьцаанд орсон ба дараа нь насанд хүрээгүй хохирогч  Б.Б-тэй 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 7 дугаар саруудад арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт,

шүүгдэгч Ш.А нь 2016 оны 8 дугаар сард арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийг хүчиндсэн,

шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 1 дүгээр сард арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийг хүчиндсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 2019/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Х.Н-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон,

- шүүгдэгч Ш.А, Д.Ш нарыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 (арван хоёр) жилийн хорих ял, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ш.А, Д.Ш нарын тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Х.Н-ын биечлэн эдлэх хорих ялыг нийт 12 (арван хоёр) жил, 6 (зургаа) сарын хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-д оногдуулсан 12 (арван хоёр) жил, 6 (зургаа) сарын хорих ял, шүүгдэгч Ш.А, Д.Ш нарын тус бүрд оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Н-н давж заалдах гомдолд: “Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа урьдчилан цагдан хорих байранд цагдан хоригдож буй шүүгдэгч Х.Н би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргав. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Н надад холбогдох эрүүгийн 1713000690073 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Шүүгдэгч Х.Н би хохирогч Б.Б-ийг хүчиндэж байгаагүй, тэрээр надад хайр сэтгэлтэй болсны улмаас харилцан тохиролцон бэлгийн харьцаанд ордог байсан. Х.Н би Б.Б-тэй бэлгийн харьцаанд анх орох үед тэрээр “Би аймгийн МСҮТөвд суралцдаг, 1998 төрсөн А гэдэг охин байна” гэж өөрийгөө танилцуулж байсан. Тийм ч учраас би Б.Б-ийг бага насны хүүхэд гэж ерөөсөө бодож байгаагүй.

2. Хохирогч Б.Б нь удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “Намайг Н хүчиндэж байгаагүй, бид хоёр сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаатай байсан. Н-д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хамааралтай, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж чадаагүй гэж үзэж байна.

3. Анхан шатны шүүх намайг хохирогч Б.Б бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж хохирогчтой бэлгийн харьцаанд орсон гэж буруутгаж байгаа. Хохирогч тухайн үед чухам хэдэн настай байсан гэдгийг би байтугай шүүх эмчийн шинжээч нар ч нарийвчлан тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн насыг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг шүүх бүрэлдэхүүн хянан үзээд шүүгдэгч Х.Н надад хилсээр тулгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хүчингүй болгон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Ш-ын давж заалдах гомдолд: “Шүүгдэгч Д.Ш миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр “эс зөвшөөрч” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “давж заалдах гомдол” гаргаж байна.

Нэг: Хэргийн болсон нөхцөл байдал

Шүүгдэгч Д. Ш миний бие танил А-аас утасны дугаарыг нь авснаар 2017 оны 01 дүгээр сарын үед хохирогч Б-тэй утсаар холбогдон танилцаж, улмаар болзсон газарт миний бие өөрийн хувийн машинтай очиж, бид хоёр машин дотор ярилцаж суугаад танилцсан. Тэр надад өөрийгөө 1998 онд төрсөн, нэр А гэж танилцуулж, сургуульд сурдаг талаар хэлээгүй.Тэгж сууж байхад хохирогч Б.Б-ийг гэрийнхэн нь утсаар залгаж дуудсан тул түүнийг гэрт нь дөхүүлж хүргээд явсан. Дараа нь 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр утсаар холбогдож, Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Домбор”-ын баримал бүхий гудамжны тэнд уулзахаар болзож, намайг өөрийн машинтай хүрээд очиход, хохирогч Б.Б өөрөө ирж, машины урьд талын суудалд ирж суусан. Тэгээд машинаар хөдөлж яваад хуучин онгоцны буудлын ойролцоо зогсож, хоёулаа машины хойд талын суудалд харилцан зөвшөөрч нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Миний бие хохирогч Б.Б-тэй 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон бөгөөд миний зүгээс хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон явдал байхгүй.

Хоёр: Давж заалдах гомдлын үндэслэл

2.1. Хохирогч Б.Б нь 2017 оны 01 дүгээр сард анх танилцахад өөрийгөө 1998 онд төрсөн, миний нэр А гэж танилцуулсан ба сургуульд сурдаг талаар надад хэлээгүй учраас Д.Ш би хохирогч Б.Б-ийг насанд хүрээгүй болохыг мэдээгүй бөгөөд 1998 онд төрсөн гэж хэлэхээр “насанд хүрсэн, 19 настай байх” гэж ойлгосон.

2.2. Хохирогч Б.Б-ийг гадна төрх, бие бялдар, уг ярианы өгнө аяс, мэдрэмжээр нь “насанд хүрээгүй хүүхэд байна” гэж дүгнэх боломжгүй байсан.Урьд өмнө Б.Б-ийг таньдаггүй, мэддэггүй байсан тул түүнийг “насанд хүрээгүй” гэдгийг мэдэх боломж надад байгаагүй. Түүнчлэн мөрдөгчийн тогтоолоор томилсон шинжээч хүртэл 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”-нд Б.Б-ийн биологийн насыг харагдах байдлаар тогтоох нь шинжээчийн мэдлэгээс хэтэрсэн асуудал байна” гэж насыг гадна төрхөөр тогтоож чадаагүй учир жирийн иргэн би Б.Б-ийн насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжгүй. Энэ талаар Анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийсэн тул гомдол гаргаж байна. (Шинжээчийн дүгнэлт 1 дүгээр хавтас 81 дүгээр хуудас)

2.3. Хохирогч Б.Б нь 2017 оны 01 дүгээр сард Д.Ш миний машин дотор “бэлгийн харьцаан” -д орохдоо өөрөө урьд талын суудлаас босож гараад машины хойд талын суудалд сайн дураар очиж суугаад, хувцас хунарыг өөрөө тайлж, сайн дураар бэлгийн харьцаанд орсон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгааг зөвшөөрөхгүй байна.

2.4. Шүүгдэгч Д.Ш миний бие 2017 оны 1 дүгээр сард насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийг хүчиндсэн бол тэр даруй гэрийнхэнд, хууль ёсны төлөөлөгч С.М-д хэлэх, бусад хуулийн байгууллагад гомдол гаргах боломжтой байснаас гадна, түүний эрүүл мэнд, бие мах бодь, эд зүйлд гэмтэл хохирол учирч, хувцас хунар урагдах зэрэг эд мөрийн баримт үлдэх байсан.Тухайн үед мэдэгдээгүй байж, 2017 оны 10 дугаар сард жирэмсэн болж, хүүхэд төрөх үед мэдэгдсэн нь тухайн үед хохирогч Б.Б өөрөө зөвшөөрч “бэлгийн харьцаанд” орсныг нотолж байна.

2.5. Хохирогч Б.Б нь анх 2017 оны 9, 10 дугаар саруудад өгсөн мэдүүлэгт “Ш, А нар хүч хэрэглэж хүчиндсэн” гэж мэдүүлсэн боловч, мэдүүлгийн “эх сурвалж” -ыг зааж өгөөгүй тул нотолж чадаагүй байна. (1 дүгээр хавтас 48 -49 хуудас, 50-52 дугаар хуудас) Харин хохирогч Б.Б-ийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн (1 дүгээр хавтас 217-218 хуудас) болон мөн хохирогч Б.Б-ийн (2 дугаар хавтас 56-57 дугаар хуудас) хохирогчоор өгсөн мэдүүлэгт яллагдагч  Д.Ш хүчиндээгүй, би сайн дураар бэлгийн харьцаанд орсон. Анх ээжээс айж худал мэдүүлсэн гэж өмнөх мэдүүлгийг үгүйсгэснийг нотлох баримтаар шүүх үнэлээгүй явдал нь хэт нэг талыг баримталсан гэж гомдол гаргаж байна.

2.6 Хохирогч Б.Б нь “шүүгдэгч Ш.А, Д.Ш нар хүчингийн хэрэг үйлдээгүй, би сайн дураар бэлгийн харьцаанд орсон” гэж өөрийн мэдүүлгээр баталсныг болон СД диск бичлэгээр нотлох баримтаар хэрэгт хавсаргасныг анхан шатны шүүх судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй явдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзнэ” гэснийг зөрчсөн байна. Мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг харьцуулан судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах” үүргийг шүүх биелүүлээгүй гэж үзэж байна.

2.7. Шүүгдэгч Д.Ш миний 2017 оны 1 дүгээр сард насанд хүрээгүй хохирогч Б.Б-тэй бэлгийн харилцаанд орсон үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд шүүхийн зүгээс Д.Ш намайг хохирогч 16 нас хүрээгүй гэдгийг мэдсэн гэж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх” гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцох учиртай гэж гомдол гаргаж байна. Шүүгдэгч Д.Ш миний хувьд хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, хүчээр бэлгийн харьцаанд ороогүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлаж, 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож байгаа нь Д.Ш миний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1-т заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан тул мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж шийдвэрлэж болно гэж үзэж байна.

Иймд давж заалдах гомдол гаргаж гомдлын үндсэн дээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлийг хянан үзэж, зохих өөрчлөлт оруулж, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Ш.А-ийн давж заалдах гомдолд: Шүүгдэгч Ш. А би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Давж заалдах гомдлын үндэслэл

1. Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэм буруутайд тооцож” ял шийтгэл оногдуулсан нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь шүүгдэгч Ш.А миний бие хохирогч Б.Б-тэй танилцсанаас хойш түүний зөвшөөрснөөр сайн дурын үндсэн дээр 2016 оны 8 дугаар сард, 2017 оны 01 дүгээр сард, 2017 оны 5 дугаар саруудад тус тус гурван удаа бэлгийн харилцаанд орж байсан. Шүүгдэгч Ш.А миний зүгээс хохирогч Б.Б-д хүч хэрэглэх буюу хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж түүнийг “хүчиндэх” гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Хохирогч гэх Б.Б өөрөө зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр “бэлгийн харьцаанд” орсон тул Ш.А намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан “хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг “эрүүгийн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой” талаас үнэлээгүй, шүүх хуралдааны “мэтгэлцээн”-ийг журмын дагуу явуулаагүй гэж үзэж байна. Тухайлбал: Хохирогч Б.Б нь 2017 оны 10 дугаар сард мөрдөгчид өгсөн мэдүүлгээр “Ш.А, Д.Ш нар хүчиндсэн” гэж мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн атлаа уг мэдүүлгийг хохирогч Б.Б зөвтгөж “Ш.А, Д.Ш нар нь намайг хүчиндээгүй, би өөрөө бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн” гэх удаа дараагийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. ( 2 дугаар хавтас 177-178 дугаар хуудас, 200 -201 дүгээр хуудас)

3. Хохирогч Б.Б нь анхны мэдүүлэгтээ “яллагдагч Ш.А, Д.Ш нар хүчиндсэн” гэж (1 дүгээр хавтас 48-49 дүгээр хуудас, 50-52 дугаар хуудас) харин хохирогч Б. Б-ийн сүүлийн мэдүүлэгт “Яллагдагч Ш.А, Д. Ш нар Б. Б намайг хүчиндээгүй, би сайн дураар бэлгийн харилцаанд орсон, өөрөө зөвшөөрсөн” гэх мэдүүлгүүд зөрүүтэй байхад, хохирогч Б.Б-ийг шүүх хуралдаанд оролцуулж, шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.А, Д.Ш бидэнд “мэтгэлцэх” боломжийг хангаагүй явдал нь шүүх хуралдааны журмыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг зөрчиж шийдвэрлэсэн нь “хэргийн бодит байдал тогтоогдоогүй” гэж гомдол гаргаж байна.

4. Шүүгдэгч Ш.А би 2016 оны 9 дүгээр сар, 2017 оны 1 дүгээр сар, 2017 оны 5 дугаар саруудад нийт 3 удаагийн үйлдлээр Б.Б-тэй сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орж байсан. Хэрэв Ш.А би “хохирогч Б.Б-ийг хүчиндэж, хүч хэрэглэж бэлгийн харилцаанд орж байсан” бол Б.Б нь дахин дахин надыг дуудсанаар хүрч ирж, миний машинд сууж, хамт явахгүй байх байсан. Энэхүү хохирогч Б.Б-ийн удаа дараа над руу ирсэн байдал, хамт явж байсан явдал, өөр өөр цаг үед бэлгийн харьцаанд орсон зэрэг нь Б.Б нь “сайн дураар” бэлгийн харьцаанд орж байсныг нотолж байна гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тогтоогдоогүй байхад, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А надад “хохирогч Б.Б-ийг хүчиндэх гэсэн санаа зорилго, сэдэлт, гэм буруугийн хэлбэр” байхгүй, түүнийг мөрдөн байцаалт, шүүх хуралдаанаар тогтоож чадаагүй байтал анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “гэм буруутайд тооцож” ял оногдуулсан нь хууль бус, “шийтгэх тогтоол” үндэслэлгүй гэж үзэж байна.

6. Хохирогч Б нь анх “хүчиндсэн” гэж мэдүүлж, дараа нь “ээжээс айж, сандарсандаа хүчиндсэн гэж худал мэдүүлсэн. Шүүгдэгч Ш.А, Д.Ш нар хүчиндээгүй, би өөрөө зөвшөөрч, сайн дураар бэлгийн харьцаанд орсон” гэж мэдүүлгийг зөвтгөсөн байхад, Ш.А миний хүчиндсэн талаар бусад бичгийн нотлох баримт байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үл мөр, хүчингийн хэргийн шинжийг агуулсан эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, эмнэлгийн тодорхойлолт, эсэргүүцэл үзүүлсэн талаар нотлох баримт, хохирогчийн урагдсан, тасарсан хувцас хунар гэх мэд эд мөрийн баримт байхгүй байхад Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар “гэм буруутайд тооцсон” нь хууль бус шийдвэр юм.

7. Б.Б нь намайг “бэлгийн харьцаанд орсон” 2016 оны 9 -10  дугаар саруудад, мөн 2017 онд 15 нас өнгөрсөн,16 нас хүрэх гэж байсан тул түүнийг 16 нас хүрээгүй гэдгийг би яаж мэдэх билээ. Б.Б анх танилцахад өөрийгөө “А” гэж танилцуулж “нэрийг нууцалсан”, 1998 онд төрсөн гэж “насыг буруу хэлсэн” зэрэг нь надад 16 нас хүрээгүй байсан гэдгийг мэдэх боломжгүй байсныг илтгэж байна. Тэр ч байтугай томилогдсон шинжээч хүртэл 2017 оны 9 дүгээр сарын 20-нд гаргасан “шинжээчийн дүгнэлт”-д Б.Б нь 15-16 настай байх, насыг тогтоох нь шинжээчийн мэдлэгээс хэтэрсэн асуудал байна гэж Б.Б-ийн насны талаар дүгнэлт гаргаж чадаагүй байх тул шүүгдэгч Ш.А би түүний гадна төрх, нүүр царай, бие бялдрыг гаднаас харж насыг тогтоож, 16 нас хүрээгүй гэж үзэх боломжгүй юм шүү. Иймд гомдлын үндсэн дээр хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шударгаар шийдвэрлэж, хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Х.Н, Д.Ш, Ш.А нарын гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

 

Шүүгдэгч Х.Н нь анх бага насны хүүхэд Б.Б-тэй 2015 оны 5 дугаар сарын үед 13 нас 7 сартай байхад нь бэлгийн харьцаанд орсноос хойш 9-10 удаа бэлгийн харьцаанд орж байсан, дараа нь насанд хүрээгүй хохирогч Б.Б-тэй 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 7 дугаар саруудад арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой, мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон,

шүүгдэгч Ш.А нь 2016 оны 8 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сар, 2017 оны 5 дугаар сарын үед арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Б.Б-ийг хүчиндсэн,

шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 1 дүгээр сард арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Б.Б-ийг хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай прокурорын яллах дүгнэлтээр яллагдагч Х.Н-ын үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Ш.А, Д.Ш нарын үйлдлүүдийг тус тус 2015 оны Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Н-ыг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”, “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг, шүүгдэгч Ш.А, Д.Ш нарыг “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ш.А, Д.Ш нарын тус бүрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын дагуу 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

1. Шүүгдэгч Х.Н-ын гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Х.Н 2015 оны 5 дугаар сарын дунд үед насанд хүрээгүй хохирогч Б.Б-тэй анх 13 нас 7 сартай байхад нь бэлгийн харьцаанд орж, улмаар насанд хүрээгүй хохирогч Б.Б-тэй 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 7 дугаар саруудад арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой, мэдсээр байж удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Б нь 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болох нь хэрэгт авагдсан түүний төрсний гэрчилгээгээр тогтоогдсон бөгөөд 2015 оны 5 дугаар сарын үед шүүгдэгч Х.Н нь бага насны хүүхэд Б.Б-тэй бэлгийн харьцаан орсон үед хохирогч 13 нас 7 сартай байсан,

- Хавтаст хэргийн 51 дүгээр хуудаст насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Х-ын Н гэдэг залуутай 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дугаарыг нь нэг охиноос авч би танилцсан. ... Тэгээд ярилцаж сууж байгаад ах эгчийн өрөөнд намайг үнсэж таалж эхэлсэн ба бид хоёр хувцсаа тайлж бэлгийн харьцаанд орж дууссаны дараа би яваад өгсөн. ...2015 оноос хойш бид хоёр сайн санахгүй байна ойролцоогоор арван удаа бэлгийн харьцаанд орсон байх шиг байна. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Н өөрийнхөө Sunny маркийн машинтай ирж надтай өдөр 15 цагийн үед уулзаж бид хоёр Домборын уулзвар өнгөрөөд голын эрэгт очиж тэнд бэлгийн харьцаанд орсон. Сурагч гэдгийг тэр мэдэж байсан би тухайн үед 13 настай байсан.” гэсэн мэдүүлэг,  

- хэргийн 53-54-р хуудсанд хохирогчийн өгсөн “... Би анх Х.Н-тай 8 дугаар ангид сурч байхдаа буюу 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гар утсаар танилцсан. Тэр үед надаас насаар ах гэдгийг нь мэдээгүй байсан юм. Тэгээд 2015 оны 5 дугаар сард уулзаад надаас ах хүн байсныг нь мэдсэн юм. Намайг гүүрний хажууд уулзъя гэхээр нь очсон. Тэр залуу намайг дагуулаад Бөхөн уулын тэнд байдаг ахынхаа гэрт очсон. Тэр гэрт ямар нэгэн хүн байгаагүй бөгөөд анх тэр айлд бэлгийн харьцаанд орсон юм. Үүнээс хойш зуны улирал байсан байх Х.Н жижиг 9584 улсын дугаартай саарал өнгөтэй машинтай ирээд надтай уулзаад Ховд голын дээд талд байдаг Хуст арлын тэнд очоод бэлгийн харьцаанд хэд хэдэн удаа орсон юм. Хамгийн сүүлд 2017 оны зун 7 дугаар сард мөн өөрийн машинтай ирээд надтай уулзаад онгоцны буудлын тэнд очоод бэлгийн харьцаанд ороод явсан юм. Дахин Н-тай уулзаагүй. Н надад ямар нэгэн хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй, бид хоёр сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон. ...Би анх 2015 оны 5 дугаар сард Н-тай бэлгийн харьцаанд орсон, түүнээс өмнө хэн нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд огт орж байгаагүй.” гэх мэдүүлэг,

- Яллагдагч Х.Н-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, СД бичлэг,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай  “...Х.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, эрүүл байсан. Х.Н нь өөрийн хийж буй үйлдлээ зөвөөр ойлгох мэдүүлэг өгөх чадвартай. Х.Н нь ямар нэгэн сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай” гэх магадалгаа.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ээс гаргасан өргөдөл, Б.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн насыг тооцсон мөрдөгчийн “Насанд хүрээгүй хохирогч Б.Б 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, яллагдагч Х.Н 2015 оны 5 дугаар сард бага насны хүүхэд Б.Б-ийн бэлгийн эрх чөлөөнд халдах үед Б.Б нь 13 нас 7 сартай байсан байна” гэх тэмдэглэл.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Шинэ хичээлийн жил эхлэх болж 2017 оны 8 дугаар сарын 30-ны үед хүүхдүүдэд шинэ ном, дэвтэр авахаар болоход том охин Б.Б сургуульд очих ямар ч сонирхолгүй байсан. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхэд 7 сар болсон жирэмсэн гэсэн. Өөрөө ч гайхаад охиноо яагаад ийм хугацаа өнгөрөх хүртэл мэдээгүйдээ маш их харамссан. ...охиныг жирэмсэн болгосон араатан Н гэгчийг заавал олж өгч, хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. ...бэлгийн харьцаанд орсноос болж миний хүүхэд сэтгэл санааны болон бие махбодоор хохирч хүүхэд төрүүлсэн, хичээлээс завсардсан юм. Тийм учраас хохирлыг мөнгөөр гаргуулан авахыг хүсэж байна. Д.Ш, Х.Н, Ш.А нараас ямар нэгэн мөнгө төгрөг өгөөрэй гээд асууж авсан асуудал байхгүй, өөрсдөө ирээд бид нарын буруу, таны охиныг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй, бид нарыг уучлаарай гэхээр нь мөнгийг авсан. Охин маань бүх зүйлээрээ хохирч байгаа, мөн сэтгэл санаа болон эрүүл мэндээрээ хохирсон. Дээрх гурван залуу гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч бидэнд учруулсан хохирлыг барагдуулж өгсөн. А 2.000.000 төгрөг төлсөн, Ш 3.500.000 төгрөг, Н 2.000.000 төгрөг өгсөн, үлдсэн 3.500.000 төгрөгийг гурав хувааж 2018 оны 6 дугаар сард өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн хувийн байдлыг тодруулсан суурь боловсролын гэрчилгээ, төрсний гэрчилгээ, суралцагчийн хувийн хэрэг,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай  “...Б.Б нь бусдад хүчиндүүлсэн үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, эрүүл байсан. Б.Б нь өөрийн хийж буй үйлдлээ зөвөөр ойлгох, мэдүүлэг өгөх чадвартай. Б.Б нь одоо хөнгөн зэргийн сэтгэл гутралын байдалтай, сэтгэцийн хувьд эрүүл, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Б-д тусгай мэргэжлийн сэтгэл зүйч эмчийн тусламж хэрэгтэй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон Олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хуульчилсан. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8 дахь заалтад “хүүхдийн эсрэг хүчирхийлэл” гэж санаатай эсхүл санамсаргүйгээр хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдлийг ойлгохоор заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, тус зүйлийн тайлбарт бага насны хүүхдийн бие махбодид нь халдсан аливаа хэлбэрийн бэлгийн шинжтэй үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн шинж байхаар хуульчлан тогтоосны зэрэгцээ Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.” гэж заасан байна.

Шүүгдэгч Х.Н нь өөрийн бэлгийн дур хүслийг хангах зорилгоор бага насны хүүхдийн сониуч, итгэмтгий зан байдлыг ашиглан шууд санаатай үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн эрх чөлөөнд нь халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, мөн хохирогч Б.Б 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 насанд хүрсний дараа буюу 2017 оны 7 дугаар сар хүртэл хохирогчтой удаа дараа бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэхдээ анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч Х.Н-тай “сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орж байсан” хэмээн мэдүүлсэн боловч тухайн үед бага насны хүүхэд Б.Б нь бэлгийн харьцааны талаар ойлголтгүй, хүсэл зориг болон үйлдлээ ухамсарлах боломжгүй тул шүүгдэгч Х.Н-тай сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбарт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.” гэж заасанд үндэслэгдэнэ.

 

2. Шүүгдэгч Ш.А-ийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ш.А нь анх 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Б.Б нь 14 нас 9 сартай байх үед, дараа нь 2016 оны 7 дугаар сард, 2017 оны 1, 5 дугаар сарын үед арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу насанд хүрээгүй хохирогч Б.Бийг хүчиндэж, удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...тэр залууг Ш.А гэдэг. Тэр залуу надтай 2016 оны 8 дугаар сарын үед залгаж шууд танилцах хүсэлтэйгээ хэлэв. Тэгээд бид хоёр танилцсан ба А танилцсан өдрийнхөө маргааш нь над руу 22.00 цагийн үед залгаж уулзъя гэв.

...бид хоёр уулзахад тэр манай гэр лүү очих уу, би чамд байраа үзүүлье, танилцуулъя гэж хэлээд бид хоёр түүний гэрт очив. Гэр нь нэлээн хол байсан ба яг хаана байсныг санахгүй байна. А-ийн гэрт нь очиж бид хоёр ярилцаж суухад тэр залуу лаазтай пиво шиг саарал өнгийн нэг ширхэг зүйл гаргаж ирээд чамд авсан уугаарай гэж хэлэв. Би амсаж үзэхэд амт нь гашуун байсан тул би үүнийг уугаагүй. Бид хоёрын очсон айл А-ийнх биш байсан ба надад бид хоёр уг айлын унтлагын өрөөнд очих уу гэж хэлж бид хоёр тийшээ оров. Тэгээд тэр надтай оролдож би эсэргүүцсэн боловч дийлээгүй тул бэлгийн харьцаанд оров. Тэрнээс хойш би тэрэнтэй холбогдоогүй ба 2017 он гарах хүртэл А байнга залгадаг байсан ба би ерөөсөө ярьж, захиа бичиж байгаагүй. 2017 он гараад Ш.А над руу залгаж уулзъя, чамд яаралтай хэлэх юм байна гэв. Би зөвшөөрч үдээс хойш түүний машинд Домборын уулзварт уулзаж бид хоёр Цагааннуур тосгон явах замын тийшээ уулзав. Уулзаж сууж байтал надад юу ч ярилгүй хуурч мэхэлж, хүчээр оролдож бэлгийн харьцаанд орсон. Би дахин эсэргүүцсэн боловч миний хүч хүрэхгүй байсан. Тэрнээс хойш хэд хэд уулзсан ба 2017 оны 5 дугаар сард мөн өдрийн цагаар дахин түүний машинд уулзаж тэр надтай бэлгийн харьцаанд орсон. Хамгийн анх танилцахдаа би А-д сурагч гэдгээ хэлсэн, тэр намайг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байгаа. Би тухайн үед 14 настай байсан” гэх мэдүүлэг.

Мөн хохирогчийн 2017 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 3 дахь удаагаа өгсөн “...2016 оны 7 дугаар сард Ш.А миний гар утас руу залгаад мессеж бичдэг байсан. Чиний утасны дугаарыг Х.Н гэж залуугаас авсан, чамтай танилцаарай гэж өгсөн гэсэн. Та над руу битгий залгаарай би тантай уулзахыг хүсэхгүй байгаа гэхэд байнга залгаад байхаар нь нэг удаа утсаа авахад чамтай уулзаад хэлж үзүүлэх зүйл байна гэсэн. Тэгээд хоёр гурван хоногийн дараа дахин залгаад би чамайг Домборын /хөшөө/ хажууд хүлээж байна, чи хүрээд ирээрэй гэхээр нь очиход хөх өнгийн жижиг машинтай байсан, намайг машинд суугаарай, чамд юм үзүүлнэ гэхээр нь машинд суусан.

...тэр айлын ойролцоо мод ихтэй байсан тэр айлд ороход хүн байгаагүй, хашаан дотор нь мөн нэг айл байсан тэр айлд хүмүүс байсан, бид нарын очсон байшин хоёр хаалгатай байсан ба Ш.А намайг зүүн талын хаалгаар оруулж авсан. Гэрт ороод надад ямар нэгэн зүйл үзүүлээгүй, нэг лаазтай пиво задлаад дуустал уугаарай гэхээр нь би уухгүй гэж хэлээд ширээн дээр тавьсан юм. Ш.А нь тухайн өрөөнд намайг хүчээр хүч хэрэглэн нэг удаа бэлгийн харьцаанд орсон юм. Би болиорой гээд эсэргүүцсэн боловч хүч хүрээгүй болно.

...Түүнээс хойш Ш.А над руу 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын сүүл хүртэл байнга залгадаг байсан ба 1 дүгээр сарын сүүл үеэр би чам руу очиж явна гээд залгаад Домборын тэнд байгаа гэхээр нь очсон. Машиндаа суулгаад хуучин онгоцны буудлын цаад талд байдаг айлуудыг өнгөрөөд нэлээд зайдуу газар зогсоод машины хойд талд ирээд суугаад хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон, би болохгүй гээд эсэргүүцэл үзүүлж машины хаалга онгойлгоход өөрөө хаагаад хүчээр бэлгийн харьцаанд орсон юм. Би тухайн үед эсэргүүцэж амь тэмцэж орилсон боловч хүч өгөөгүй болно.

Дараа нь гурав дахь удаа 2017 оны 5 дугаар сард би хичээлээс тараад гэр лүү явж байхад утсаар яриад би чамтай хамгийн сүүлчийн удаа уулзъя энэ удаа ямар нэгэн зүйл хийхгүй гэхэд би уулзахгүй гээд татгалзсан гэрийн дээд талд байдаг дэлгүүрийн тэнд явж байхад машинтай ирээд намайг суулгаад чигээрээ яваад уулын энгэрт зогсоод мөн хойд суудалд суугаад хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон. Би эсэргүүцэл үзүүлээд дийлээгүй юм. Дахин үүнээс хойш энэ залуутай уулзаагүй.

...Намайг Ш.А гурав дахь удаа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсны дараа ээждээ энэ талаар хэлэх гэж байсан. Гэвч Ш.А-ийн зүүн талын гар дээр хуучин хутгаар зүсэгдсэн мэт сорви байхаар нь би түүнээс ямар сорви вэ гэж асуухад тэр надад хандаж БНКазахстан Улсад байхдаа хүн хутгалж алж байсан гэж инээгээд хариулсан. Тэгээд би тэр залууг надад ямар нэгэн муу зүйл хийхээс айгаад болсон асуудлыг ямар нэгэн хүнд хэлээгүй юм.” гэх мэдүүлэг.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ээс гаргасан өргөдөл, Б.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн насыг тооцсон мөрдөгчийн “Насанд хүрээгүй хохирогч Б.Б 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, яллагдагч Ш.А 2016 оны 7 дугаар сард насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийг хүчиндэж бэлгийн харьцаанд орох үед Б.Б нь 14 нас 9 сартай байсан байна.” гэсэн тэмдэглэл,

- Яллагдагч Ш.А-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хуучин сорвитой хэмээн тэмдэглэгдсэн/,

- Яллагдагч Ш.А-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, СД бичлэг,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн хувийн байдлыг тодруулсан суурь боловсролын гэрчилгээ, төрсний гэрчилгээ, суралцагчийн хувийн хэрэг,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн 2015-2018 онуудад авхуулж байсан гэрэл зураг,

- Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Шүүх сэтгэц гэм судлалын 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаартай “Б.Б нь бусдад хүчиндүүлсэн үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй, эрүүл байсан. Б.Б нь өөрийн хийж буй үйлдлээ зөвөөр ойлгох, мэдүүлэг өгөх чадвартай. Б.Б нь одоо хөнгөн зэргийн сэтгэл гутралын байдалтай. Б.Б нь сэтгэцийн хувьд эрүүл, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Б-д тусгай мэргэжлийн сэтгэл зүйч эмчийн тусламж хэрэгтэй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Шүүгдэгч Д.Ш-ын гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 1 дүгээр сарын үед арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийг 15 нас 3 сартай байхад нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар бүрэн, хангалттай тогтоогдсон байна. Үүнд:

 1. Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “94125616 гэх утаснаас над руу 2017 оны 3 дугаар сарын үед өөрийгөө Н гэх нэг залуу танилцав. Над руу байнгын залгаж мессеж бичдэг ба ихэвчлэн шөнийн цагаар залгадаг байв. Иймд би бүр утсаа унтрааж хүртэл үзэж байсан. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр залуу байнга залгаж уулзах санал тавьдаг байсан би сурагч гэдгээ хэлж мөн өдрийн цагаар хичээлтэй, уулзаж чадахгүй гэсэн. Тэгээд ... хэзээ гэдгийн санахгүй байна, тэр залуу орой 18-19 цагийн үед байх, надад уулзах санал тавихад би энд нэг дэлгүүрт явж байна гэж хэлэхэд чи аль дэлгүүрт байгаа вэ, би очъё гэв. Би за ирвэл ир гэж хэлэхэд нөгөө залуу төд удалгүй машинтайгаа хүрээд ирэв. Тэр надтай уулзаж чамд хэлэх юм байна машинд суугаач гэхээр нь би түүний машинд суув. Тэгээд юу ярьсныг би одоо санахгүй байгаа ба ямар ч байсан би машинаас буугаад гэр лүүгээ яваад өгсөн. Тэр өдрийн маргааш нь дахин залгаж уулзах санал надад тавьж эхлэхэд нь би зөвшөөрсөнгүй. Тэгээд анх уулзсанаас хойш 2 хоногийн дараа оройн цагаар дахин залгаж Домборын уулзварт хүрээд ир, уулзъя гэв. Тэгээд дахиж чамтай холбогдохгүй уулзахгүй гэж хэлсэн тул би яваад очсон.

...Тэгээд тэр машинаа асаагаад Домборын уулзвараас хөдөлж хуучин нисэх буудлын ойролцоо замаас гарч зогсов. Тэгээд тэр машины жолооч талаас бууж, арын суудалд миний сууж байгаа газар ирж суув. Тэгээд тэр шууд машиныхаа хаалгыг түгжиж надтай оролдож эхлэв, би тэр үед нь эсэргүүцэхэд тэр надад хүч өгөлгүй бэлгийн харьцаанд оров.

...би тэр залууг харвал танина, тухайн үед надтай уулзахдаа хар нүдний шилтэй, хар савхин хүрэм өмссөн байсан. Машины дугаарыг санахгүй байна, саарал өнгийн Приус маркийн машин байсан. Би тэр залууд насанд хүрээгүй гэдгээ анх танилцаж эхэлсэн цагаас хэлж байсан.” гэх мэдүүлэг. 

- 1 дүгээр хавтаст хэргийн 53-54-р хуудсанд “...2017 оны 1 дүгээр сарын сүүл үеэр Д.Ш нь над руу залгаад би Н /Х.Н/ байна, чи ханаа байна уулзъя гэсэн тэр үед би гэрийн доод талд байдаг хүнсний дэлгүүрт байгаа талаар хэлэхэд би ирсэн байгаа машинд суугаарай гэхээр машинд нь суугаад харахад Н биш өөр танихгүй залуу байхаар нь машинаас нь буух гэхэд шууд хөдлөөд явсан, би бууя, бууя гэхэд манай гэрийн үүдэнд буулгаад явчихсан юм. Дараа нь гурв, дөрвөн хоногийн дараа над руу утсаар залгаж чамд Х.Н-ны талаар хэлэх зүйл байгаа уулзаж байгаад хэлье гэхэд би хэлэх зүйл байгаа бол утсаар хэлээрэй, би тантай уулзахыг хүсэхгүй байна гэсэн. Дараа нь хичээлээс тараад явж байхад нөгөө залуу машинтайгаа ирээд миний хажууд зогсоод машинд ороод суучих, Х.Н-ны талаар хэлэх үг байгаа гэхэд би суухад тэр шууд онгоцны буудал чиглээд явж байгаад баруун тийш эргээд Улаанхус сум руу явах шороон замаар нэлээд яваад зогсоод миний хажууд хойд талд суусан. Би буух гэхэд хаалга түгжээд авсан, би хаалгыг онгойлгох гэж оролдоход онгойгоогүй юм. Тэр шууд миний өмдийг тайлаад хүчээр хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон юм. Би тухайн үед эсэргүүцсэн боловч миний гарыг барьж аваад хувцсыг тайлсан.

...Тухайн үед болсон асуудлыг цагдаагийн байгууллагад хэлээгүй нь миний буруу гэдгийг одоо л ойлгож байна. Би насанд хүрээгүй, сурагч гэдгээ Д.Ш, Ш.А, Х.Н нарт хэлж байсан юм” гэх мэдүүлэг.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ээс гаргасан өргөдөл, Б.Б-ийн төрсний гэрчилгээний хуулбар,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн насыг тооцсон мөрдөгчийн “Насанд хүрээгүй хохирогч Б.Б 2001 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, яллагдагч Д.Ш 2017 оны 1 дүгээр сарын үед насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийг хүчиндэж бэлгийн харьцаанд орох үед Б.Б нь 15 нас 3 сартай байсан байна.” гэсэн тэмдэглэл,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл”-д “...Н гэх хочтой залуу энэ хүмүүс дотор байгаа эсэхийг асуухад тийм ээ байна, 2 дугаарыг барьсан залуу мөн байна...” гэсэн хохирогч Б.Б-ийн мэдүүлэг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн мэдүүлэг, 

- Гэрч М.Жанибекийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Б.Б нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр оройн цагаар ирж эход үзүүлсэн. Энэ үзлэгээр Б нь 32-33 долоо хоногтой цус багадалттай байв. Төрөх хугацаа бол сарын тэмдгээр 2017 оны 11 дүгээр сарын 30-ны үеэр, эхогоор 11 дүгээр сарын сүүлээр төрнө” гэх мэдүүлэг,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 365 дугаар “...иргэн Б.Б нь 8 сартай жирэмсэн байна” гэх дүгнэлт,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн хувийн байдлыг тодруулсан суурь боловсролын гэрчилгээ, төрсний гэрчилгээ, суралцагчийн хувийн хэрэг,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн 2015-2018 онуудад авхуулж байсан гэрэл зураг,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн 2017 оны 11 дүгээр сард аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржсан талаарх төрөлтийн түүх,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн нэр дээр бичигдсэн “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” тэмдэглэл,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11026 дугаар  “... Д.Ш нь Б.Б-ийн нярайн биологийн эцэг байх боломжтой байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хэрэгт хууль даасан журмаар цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, шинжлэн судлахад шүүгдэгч Х.Н, Ш.А, Д.Ш нарын гэмт хэрэг үйлдсэн үйл баримтад эргэлзээ төрүүлэх, үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

            4. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн талаар

 

            Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд шүүгдэгч Х.Н, Ш.А, Д.Ш нарын үйлдсэн гэмт хэрэг нь энэ хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгджээ.

 

4.1. Шүүгдэгч Х.Н нь хохирогч Б.Б-ийг 2015 оны 5 дугаар сарын дунд үед, 13 нас 7 сартай буюу 14 насанд хүрээгүй бага насны хүүхэд байхад нь бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар,

насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийг 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 7 дугаар саруудад хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж удаа дараа бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар зүйлчлэхээр байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хуульчилсан тул шүүгдэгч Х.Н-ын үйлдлүүдийг “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” тул 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль буцаан хэрэглэх зарчимд нийцсэн байна.

 

 4.2. Шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 1 дүгээр сарын үед насанд хүрээгүй хохирогч Б.Бийг хүчиндсэний улмаас хохирогч Б.Б жирэмсэн болж, амаржсан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч М.Жанибекийн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 365 дугаар дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн 2017 оны 11 дүгээр сард аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржсан талаарх төрөлтийн түүх болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11026 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Ш-ын гэм буруутай үйлдлийн улмаас буюу “хохирогчид хүнд гэмтэл учирсны улмаас тахир дутуу буюу сэтгэл мэдрэлийн эдгэршгүй өвчтэй болсон, үр хөндүүлэхэд хүргэсэн, хүүхдээ дутуу төрүүлсэн, хүүхэд төрүүлэх боломжгүй болгосон” зэрэг нөхцөл байдлууд тогтоогдоогүй учраас түүний гэмт үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэний улмаас бусад хүнд хор уршиг учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Ш-ын 2017 оны 1 дүгээр сарын үед насанд хүрээгүй хохирогч Б.Б-ыг 15 нас 3 сартай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй байхад бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, шүүгдэгч Ш.А-ийн 2016 оны 7 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сар, 5 дугаар сарын үед насанд хүрээгүй хохирогч Б.Бийг 14 нас 9 сартай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй байхад удаа дараа бэлгийн харьцаан орж хүчиндсэн үйлдлийг тус тус 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр байгаа боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” үндэслэлээр хуулийг буцаан хэрэглэж, тэдгээрийн “арван дөрвөөс дээш арван найман нас хүрээгүй хүнийг хүчиндсэн” үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтын дагуу зүйлчилсэн нь хуулийг буцаан хэрэглэх, хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж дүгнэв.

 

5. Бусад зүйлийн талаар

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан болон сэтгэл санааны хохирол гэж сайн дураараа хохирол нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Х.Н-ын эдлэх нийт хорих ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Ш.А, Д.Ш нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг баримтлан 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугар зүйл заасан шударга ёсны зарчимд нийцэн буюу шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Бахытбек, Х.Зулхаш нар “хохирогч Б.Б шүүгдэгч Ш.А, Д.Ш нартай танилцахад өөрийгөө А хэмээн танилцуулж, илэн далангүй харилцаж, 18 нас хүрсэн байдлаар танилцуулсан. Мөн хохирогч нь шүүгдэгч Ш.А, Д.Ш нартай сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон, хүчиндүүлсэн хэмээн худал мэдүүлэг өгсөн, ямар байдлаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, шүүгдэгч Ш.А, Д.Ш нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинж байхгүй учраас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн агуулгатай саналыг шүүх хуралдаанд гаргажээ.

 

Шүүгдэгч нар насанд хүрээгүй хохирогчийг “насанд хүрсэн хүн шиг хувцасладаг байсан” гэж тайлбарлах боловч насанд хүрээгүй хохирогчийн 2015-2018 онуудад авхуулж байсан гэрэл зураг болон гэрч Х.З-ийн “Манай сургуульд өнгөрсөн жил 9 дүгээр ангид сурч төгссөн, сурч байх хугацаанд сайн сурлагатай хүүхэд байсан, зан байдлын хувьд дуу цөөнтэй даруухан хүүхэд байсан” гэх мэдүүлэг, гэрч М.Н-ийн “Б.Б нь 2015-2016 оны хичээлийн жилд манай сургуульд англи хэлний багшаар ажилладаг Л багшийн ангид сурч байсан ба 2016-2017 оны хичээлийн жилд тус ангиас миний даасан ангид шилжин ирсэн юм. Б.Б нь сурч байх хугацаандаа хичээл номдоо жигд сайн хүүхэд байсан, зан байдлын хувьд дуу цөөнтэй даруухан хүүхэд байсан. Хичээлээ тасалдаггүй, хичээлдээ идэвх санаачилгатай хүүхэд байсан. Хичээлийн жилийн турш сурах үедээ ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Б.Б нь 2017-2018 оны хичээлийн жилд миний даасан ангид үргэлжлүүлэн сураагүй ба сүүлд нь ангийн хүүхдүүдээс аль сургуульд шилжин явсан талаар сураглахад аймгийн Билге-Тегин сургуульд шилжин явсан гэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Л-ийн “Б.Б 2016, 2017 онуудад нүүрээ огт будаж хичээлдээ ирж байгаагүй, даруухан хүүхэд байсан. Мөн сурлагадаа сайн сурдаг хүүхэд байсан. Б.Б нь мөн өсгийтэй гутал өмсөж насанд хүрсэн хүн шиг хувцаслаж байгаагүй юм. Зүгээр даруухан энгийн хувцаслаж сургуульдаа ирээд, буцаад явдаг байсан” гэх мэдүүлгээр уг нөхцөл байдал үгүйсгэгдэх бөгөөд энэ байдал нь шүүгдэгч Ш.А, Д.Ш нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэхэд хамааралгүй юм.

 

            Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Н, Ш.А, Д.Ш нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Н, Д.Ш, Ш.А нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н, Д.Ш, Ш.А нарын тус тус цагдан хоригдсон 60 хоногийн хугацааг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ