Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

Улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч Б.М, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М, Б.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001251 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, , ам бүл 3, эцэг, эхийн хамт тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 14-ний өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлсэн, Боржигон овогт Баттөрийн М

Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 4, эгч, ахын хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Батбаярын Д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М, Б.Д нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, 29 дүгээр гудамж, 6 тоотод хохирогч Н.Цыг тодорхой шалтгаангүйгээр зодож, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн өвдөгөнд цус хуралт, баруун доод зовхи, зүүн хацар, дээд уруул, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М нь ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 36 хороо, 29 дүгээр гудамж, 6 тоотод хохирогч Б.Оыг нөхөр болох Н.Цыг зодож байхад нь салгахаар очиход дэгээ төмөр болон модоор цохиж хэвлий, зүүн гуянд, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 947 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр үед найз охинтойгоо тусдаа гараад удаагүй байсан. Ц гэдэг хүн намайг ажилдаа явчихсан хойгуур 2 удаа манайд согтуу орж ирсэн байсан. Эхнэрийг нь хэвтэж байхад архины шилээр цохиогүй. Машин барих гэж ирсэн хүн нь бас согтуу, 3-уулаа согтуу байсан. Би явцгаа гэж хөөсөн чинь Ц нь өөрөө сандал дээр суучихаад намайг гуйлгачин гээд байхаар нь ахаа та одоо харьчих гэж хэлэхэд харихгүй байсан. Түүнээс болж муудалцсан, түүнээс биш шууд архины шилээр цохиогүй, эхнэр рүү нь усны сав шидсэн” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч Н.Цы мөрдөн шалгах ажиллд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 24-ний орой өөрийн найз Нямбатын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, 29-6 тоотод өөрийн эхнэр Оын хамт очсон. Очиход гэрт нь Нямбат найз эмэгтэйн хамт байсан. Гэрт нь 2 шил 0,5 литрийн архи байсан. Бид нар ярьж байгаад уг архинуудыг хувааж уусан. Бид 2 орой болсон учир гэрт нь хонохоор болсон. Би урьд орой нь ажил хийгээд ядраад Нямбатын гэрийн хойд талд унтаад өгсөн. 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн үүрээр 03 цагийн орчимд гэнэт миний хөнжлийг татаад сэрээсэн. Хальт харахад Нямбатын төрсөн дүү Д найзтайгаа байсан. Эхлээд найз нь миний нүүр лүү архины шилээр цохисон. Шил нь хагарч миний хамар амнаас цус гарсан. Өөдөөс нь эсэргүүцэхийг завдалгүй Д найзтайгаа нийлж хэд хэдэн удаа өшиглөж, цохиж зодсон. Ингээд тэр үед мөн эхнэрийг маань Дгийн найз төмрөөр цохиод авсан. Улмаар гэрт байсан Мягмархүү ах цагдаа дуудлага мэдээлэл өгсөн. Д найзтайгаа нийлж хэд хэдэн удаа өшиглөж, гараараа цохих, архины шилээр цохиж дээрх гэмтлийг учруулсан. Манай хашаанд байдаг Мягмархүү ах бүгдийг хараад байж байсан. Манай эхнэр болон гэрт байсан Нямбат болон түүний найз эмэгтэй нь харсан. Зодуулснаас хойш миний толгой өвдөж, мөн хамарнаас нь цус гар,ч дотор муухайрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8258 дугаар: “Н.Цы биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд доод зовхи, зүүн өвдгөнд цус хуралт, баруун доод зовхи, зүүн хацар, дээд уруул, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023.06.25-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх хамар ясны хугарал, таславчийн мурийлт, цус хуралт зулгаралт нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

            - Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 24-ний орой найз Нямбатын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, 29-6 тоотод өөрийн нөхөр Цы хамтаар очсон. Очиход гэрт нь Нямбат найз эмэгтэйн хамт байсан. Гэрт нь 2 шил 0,500 граммын архи байсан. Ингээд бид нар ярьж байгаад уг архинуудыг хувааж уусан. Улмаар бид 2 орой болсон учир гэрт нь хонохоор болсон. Үүрээр гэрт нь байж байтал Нямбатын төрсөн дүү болох Д нь найз Мөнх-Эрдэнийн хамт орж ирсэн. Орж ирэх үед цаг 2023 оны 6 дугаар сарын 25-ны 03 цаг өнгөрч байсан. Манай нөхөр Ц, найз Нямбат нар газарт хөнжил нөмрөөд унтаж байсан. Мөн гэрт нь манай хашааны ах болох Мягмархүү бид 2-ыг авах зорилгоор ирсэн байсан. Тэр үед Д нь “зайлцгаа пизда нараа” гэж хэлэхэд түүний найз М нь нөхөр Цы унтаж байсан газарт очиж хөнжлийг нь татаж аваад архины шилээр нүүрэн тус газарт цохисон. Энэ үед архины шил нь хагарч, Цы хамраас цус гарсан. Тэр 2 залуу манай нөхөр лүү нийлээд хөлөөрөө ээлжлээд өшиглөөд нүүр нүдгүй өшиглөөд байсан. Тэгэхээр нь би нөхөр Цыг хамгаалах зорилгоор тэр 2 залуугийн дунд руу ороход М нь галын дэгээ төмөр барьж миний гэдэс рүү цохиж, мөн хагалсан мод авч гуя руу шидсэн. Ингээд Мягмархүү ах гэрээс гарч цагдаа дуудсан. М гэх залуу нөхрөө өмөөрч тэр 2-ыг түлхэхэд намайг галын дэгээ төмөр болон модоор цохиж дээрх гэмтлийг учруулсан. Манай хашаанд байдаг Мягмархүү ах бүгдийг хараад байж байсан. Харин Нямбат унтаж байгаад сэрсэн. Нямбатын найз мөн хараад байж байсан. Дээрх гэмтлийг Д, М нар бүлэглэж, өшиглөж, мөн архины шилээр цохиж дээрх гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 8259 дугаар: “Б.Оын биед хэвлий, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023.06.25-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

            - Гэрч С.Мягмархүүгийн мөрдөн шалгах ажиллд: “...манай хашааны залуу Ц гэрийнх нь хойморьт нэг залуутай хамт унтсан байсан. Харин цы эхнэр нь нэг хүүхэнтэй хамт байсан. Ингээд би гэрт нь ороод Цыг сэрээхийн завдалгүй гаднаас 20-25 орчим насны 2 залуу орж ирсэн. Орж ирээд над руу дайраад байхаар нь би гэрээс гарсан. Гарчихаад орж ирэхэд Цыг өндөрдүү, шивээстэй залуу архины шилээр цохисон. Цохисны дараагаар цус болсон бөгөөд би гэрээс нь гараад яваад өгсөн. Ийм л зүйл болсон ба тэрнээс хойш болсон асуудлыг хараагүй. Би тэр талаар бол хараагүй. Харин нөхрийг нь бол нийлж тэр 2 залуу зодсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Шүүгдэгч Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал), шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллы журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллы явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.М, Б.Д нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, 29 дүгээр гудамж, 6 тоотод хохирогч Н.Цыг шалтгаангүйгээр зодож, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн өвдөгөнд цус хуралт, баруун доод зовхи, зүүн хацар, дээд уруул, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.М нь ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 25-ны шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 36 хороо, 29 дүгээр гудамж, 6 тоотод хохирогч Б.Оыг нөхөр болох Н.Цыг зодож байхад нь салгахаар очиход дэгээ төмөр болон модоор цохиж хэвлий, зүүн гуянд, цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Ц, Б.О, гэрч С.Мягмархүү нарын мэдүүлэг, шинжээчийн 8258, 8259 дугаар дүгнэлт, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Харин тус гэмт хэргийг 2 болон түүнээс дээш хүний эсрэг, мөн бүлэглэж тус тус үйлдсэнээрээ хүндрүүлэх нөхцөл байдал тооцогдоно.

Шүүгдэгч Б.М, Б.Д нарын бүлэглэж, хохирогч Н.Цы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн шүүгдэгч Б.Дгийн ганцаараа Б.Оын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тус тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, 2 хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Дг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Мөрдөн шалгах ажиллд хохирогч Н.Ц нь 210,650 төгрөгийн хохирлын (хавтаст хэргийн 67-70 дахь тал) баримт гаргаж өгснийг шүүгдэгч Б.М, Б.Д нараас хувь тэнцүүлж буюу тус бүрээс 105,325 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч Б.О нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М, Б.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.М, Б.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Дг 800,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 1,500,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэх” санал гаргасан.

Шүүгдэгч Б.Дгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг болно.

Мөн шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  

Шүүхээс шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (шүүгдэгч нар нь хувиараа барилгын ажил ажил эрхэлдэг гэх), бусдад учруулсан хохирлын хэмжээ (шүүгдэгч Б.М нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн, шүүгдэгч Б.Д нь 1 хүний эрүүл мэндэд хөнгөн тус тус хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнх-Эрдэнийг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Дг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллы зардалгүй, шүүгдэгч Б.М, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.М, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Баттөрийн Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, 2 хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Батбаярын Дг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнх-Эрдэнийг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Дг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллы зардалгүй, шүүгдэгч Б.М, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.М, Б.Д тус бүрээс 105,325 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Цд олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М, Б.Д нарт сануулсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР