Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/780

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.П, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Б.Б, Б.П, О.У нарт холбогдох эрүүгийн
2305000000332 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт тоотод оршин суух, урьд

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 765 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, түүнийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Ц.Буянхишигт хариуцуулж шийдвэрлэсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 1 жил 2 сар 15 хоногийн хорих ялаар тогтоосон, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял шийтгүүлсэн, Боржигин овогт Буянхишигийн П /РД:

 

2.Монгол Улсын иргэн, 2004 оны 6 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Борижгон овогт Буянхишигийн Б /РД:

 

3.Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 27-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, , ам бүл 7, эх, 5 дүүгийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Онход овогт Орхонтуяагийн У /РД:

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудал дээрээс хохирогч Э.Дын өмчлөлийн ЛЖ В30 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 240,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хохирогчийн гар утсыг ашиглан интернэт банкинд нь хууль бусаар нэвтэрч гүйлгээний нууц үгийг өөрчилж, 625,000 төгрөгийг Х.Шын Хаан банкны 5057123725 дугаартай дансаар шилжүүлэн авч хулгайлсан,

шүүгдэгч Б.Б, О.У нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний замаар алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Н.Сын биед шалтгаангүйгээр халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б, О.У нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, ална, хутгаа гаргаад ир гэж айлган сүрдүүлж, Самсунг А51 загварын гар утсыг авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн гар утсыг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, түүний интернэт банкны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

шүүгдэгч Б.Б, Б.П нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн харилцах данснаас 18,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Ө.Зын дансаар шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:  “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.У мэдүүлэхдээ:  “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ:  “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй... ” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Х.Нийн өгсөн:

“...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө гэртээ харихаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автобусны буудал дээр буугаад дээшээ өгсөөд явж байх замд хажуу талаас үл таних хоёр залуу “хөөе, нааш ир чи” гээд зандрангуй дуудахаар нь би “яасан” гээд очиход тухайн хоёр залуугийн өндөр залуу нь “чи миний охин дүүг маань шаагаад одоо хаяад явах гэж байгаа юм байна, чамайг ална” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ хоёр намайг дээрэмдэх гэж байгаа юм байна гэж бодоод автобусны буудал руу зугтаад буудал дээр зогсож байсан таксинд ороод суухад тухайн үл таних хоёр залуу миний араас гүйж ирээд өндөр залуу нь машины хаалгыг онгойлгоод намайг 2-3 удаа толгой руу цохисон, намхан залуу нь машины нөгөө хаалгыг онгойлгоод намайг 1 удаа толгой хэсэг рүү цохисон. Өндөр залуу нь намайг чирээд машинаас буулгасан. Намайг машинаас чирч буулгаад “чамайг дүүтэйгээ нүүрэлдүүлнэ, хэрвээ чи биш байвал чамайг явуулна, мөн байвал чамайг ална” гэж хэлэхээр нь би “намайг хүнтэй андуурч байгаа юм байна” гэж бодоод “дүүтэй чинь нүүрэлдье, та хүн андуураад байна” гэж хэлсэн чинь тухайн өндөр залуугийн хажууд нь явж байсан намхан залуу нь “зүгээр, зүгээр уулзаад л явчих” гэж хэлсэн. Тэгээд тухайн хоёр залуу намайг чирээд гэр хорооллын гудамж руу дагуулж явсан бөгөөд өндөр залуу нь “чиний фейсбүүкийг чинь харъя, чиний чатыг хармаар байна” гэхээр нь би юм бодолгүй утасныхаа кодыг гаргаад өгсөн. Өндөр залуу нь миний гар утсыг аваад үзээд байхаар нь би “одоо утсаа авъя” гэж хэлэхэд “манай дүү дээр очиж байгаад утсыг чинь өгнө” гэж хэлээд намайг дагуулаад яваад байсан. Тэгээд хүнгүй газар очиход өндөр залуу нь хамт явж байсан намхан залуудаа “нэг том чулуу аваад ир” гэхэд намхан залуу нь чулуу авчирч өгөхөд өндөр залуу нь нэг гартаа чулуугаа бариад нөгөө гараараа намайг зуурч байгаад “чи надад утасныхаа кодыг хэл, хэлэхгүй бол ална, чулуугаар цохиж ална” гэж хэлэхээр нь би гар утасныхаа “2222” гэсэн кодыг хэлсэн.

Өндөр залуу нь миний гар утасны кодыг мэдсэнийхээ дараа “чи цаашаа хараад нүдээ аниад 20 хүртэл тоол, тэгэхгүй бол чамайг ална шүү, бид хоёрын араас гүйвэл чамайг шууд ална” гэж хэлээд миний мемори карт, сим хоёрыг гаргаж өгөөд яваад өгсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний эзэмшлийн 5190268474 тоот данснаас 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөг, 9,500,000 төгрөгөөр хоёр удаа зарлага гарч хоёр өөр дансанд шилжүүлэгдсэн байсан. Би тухайн хоёр этгээдэд гар утасныхаа дэлгэцийн код болох “2222” гэсэн кодыг хэлж өгсөн. Учир нь тухайн этгээдүүд нь “гар утасныхаа кодыг хэлэхгүй бол ална шүү, том чулуу аваад ир гээд гартаа чулуу бариад зогссон” учраас кодоо хэлсэн. Миний тухайн гар утсанд “Хаан” банкны интернэт банк байсан бөгөөд нэвтрэх нэр нь хадгалаатай байсан, харин нууц үг нь хадгалагдаагүй байсан. Миний Хаан банкны интернэт банк нь утсан дээр хадгалаатай [email protected] гэсэн хаягт бүртгэлтэй байсан юм. Би тухайн этгээдүүдээс салаад явсны дараа симээ өөр утсанд хийгээд асаахад “таны интернэт банк руу нэвтрэх оролдлого хийгдлээ” гэсэн мессеж 2 удаа ирсэн. Тэгээд би тухайн мессежийг хараад АТМ руу гүйж очоод дансаа шалгатал мөнгө байхгүй байсан. Миний гар утсанд байх дээрх мэйл хаяг нь миний интернэт банктай холбоотой байсан учир тухайн этгээдүүд интернэт банкны кодыг мэйлээр авч өөрчлөөд нэвтэрсэн. Өөр ямар нэгэн арга байхгүй...”” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Дын өгсөн:

“...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 20 минутын үед Гэмтлийн урд талын автобусны буудал дээр автобус хүлээсэн чинь ирэх болоогүй байсан. Тэгээд UB Cab дуудлагын такси дуудах гээд гар утсаа гаргаж ирээд оролдож байтал үл таних залуу миний барьж байсан LG V30 загварын хар өнгийн гар утсыг булаагаад зугтсан, би араас нь хөөсөн боловч тухайн залууг гүйцээгүй. Царай төрхийг нь харж чадаагүй, 170 см орчим өндөр, бэлтгэлийн саарал өнгийн өмдтэй, хар өнгийн куртик нь хажуу талаараа цагаан өнгийн хоёр зураастай канттай байсан. Тухайн залууг хаанаас гарч ирснийг би мэдэхгүй байна. Миний гар утсыг булаагаад автобусны буудлын хойд талын туслах замаар ороод зугтаасан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/,

 

   Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Н.Сын өгсөн:

“...Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ хорооллын эцэст байрлах өөрийн ажилладаг Талст авто угаалгын газар луу явахаар гарсан. Тэгээд би ажил руу явах замдаа 08 цаг 30 минутын үед Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр байдаг цагаан өнгийн ТҮЦ рүү орж юм авчхаад төв зам дагуу ажил руугаа алхаж байтал MW авто угаалгын газрын харалдаа замын урд талаас гарцгүй газраас үл таних 2 залуу зам хөндлөн гарч ирээд миний өөдөөс алхсан. Тэгээд би юм бодолгүй алхаж байтал миний урдаас тулж ирээд үл таних 20-21 орчим насны саарал өмдтэй нөгөөхөөсөө арай өндөр эрэгтэй хүн чи муу одоо яадаг болсон юм гэж хэлээд шууд миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Цохингуут нь би нүүрээ 2 гараараа хаагаад доошоо тонгойтол тэр 2 залуу хоёулаа миний толгой хэсэг рүү болон хэвлий, цээж хэсэг рүү олон удаа цохиж бас өшиглөсөн. Намайг зодуулж байх үед төв замаар явж байсан цэнхэр өнгийн Портер автомашин зогсоод, машин дотроос нэг ах гарч ирээд тэр 2 залууг надаас холдуулж салгасан. Тэгээд салгаж байх үед нь би тэр 2 залуугийн арай намхан залуугийн нүүрэн тус газарт нь нэг л удаа цохисон. Тэгээд машинтай ирсэн ах намайг тэр хоёроос салгаад машиндаа суулгаад хөдлөөд явсан. Намайг тонгойчихсон байхад саарал өмдтэй залуу нь гараараа олон удаа доороос өлгөж нүүр хэсэг рүү, хар өмдтэй залуу нь хөлөөрөө олон удаа нүүр лүү өшиглөсөн. Би яг хэн нь миний зовхи хэсэгт гэмтэл учруулсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Зын өгсөн:

“...богино хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, өндөр намхан хоёр залуу ирээд надаас “танд карт байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь ахад нь карт байна яах гэсэн юм гэж асуусан чинь АТМ-ээс мөнгө авах гэсэн чинь картаа мартчихаж гэхээр нь замын цаана Хаан банк байгаа, хэдүүлээ тийшээ явах уу гээд нөгөө хоёр залуучуудыг дагуулаад явсан. Тэгээд нэг нь гадаа үлдээд өндөр залуу нь надтай хамт АТМ орсон ба картаа уншуулаад АТМ-ээс мөнгө авч өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Т.Бумбаярын өгсөн:

“...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө караокед байхад У, Б хоёр ойрхон гарчхаад ирье гээд гараад явсан. Удалгүй тэр хоёр 9 цаг болж байхад буцаад орж ирээд нөгөө хэд хоорондоо ярилцаж байгаад хорооллын эцэс болон хорооллоор яваад Б, П хоёр өөрсдөдөө хувцас болон янз бүрийн зүйл авсан. Тэгээд 14 цагийн үед буцаж караокед ирээд миний өмсөж байсан ногоон өнгийн саравчтай малгай, гадуур куртикийг Б өглөө өмсөж гарсан гээд ураад хогийн саванд хийсэн. П, Б нартай өдөр цуг хамт явж байхад машин авна, айфоне 13, айфоне 12 про макс загварын гар утас авна гэж ярьж байсан. Тэгээд П нэг хүнтэй уулзаад машин худалдаж авсан, мөн айфоне 13 гар утас авсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Багабандийн өгсөн:

“...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Саммит” караокед У бид хоёр 26-ны өглөөний 05 цаг хүртэл ажилласан. Тухайн үед арын өрөөнд Баадай ах, Б, Бумбаяр бид хэд байсан. Хүмүүсээ гаргаад байж байтал У, Б хоёр хоорондоо маргалдаж байгаад учраа олох гээд хамт гараад явсан. Би Уыг хүлээгээд байж байтал 10 цаг өнгөрөөд хоёулаа орж ирээд хүн зодоод замын цаана Сайн ломбардын тэндээс утас авсан гэж ярьж байгаад У бид хоёр хувцсаа солиод гараад явсан. 16 цагийн үед караокед ороод унтаж байгаад 19 цагийн үед сэрээд У руу залгатал очиж байна гээд удалгүй ирсэн. Бид хоёр нээх гээд байж байтал цагдаа нар ороод ирсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,

 

   Мөрдөн байцаалтад гэрч Х.Шын өгсөн:

   “...Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны оройноос эхлээд шөнөжин таксинд яваад өглөө 6 цаг өнгөрөөгөөд 7 цаг дөхөж байх үед Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудлын дэргэд явж байхад хар өнгийн куртик өмссөн залуу гараа өргөхөөр нь тухайн залууг авсан. Тэгээд хөдлөөд явж байтал тухайн залуу ахаа танд бэлэн мөнгө байна уу гэж асуухаар нь хэдэн төгрөг юм бол бараг байхгүй байна гэж хэлсэн чинь таны дансанд 25,000 төгрөг хийгээд гаргуулаад авчих уу гэж хэлэхээр нь тэг тэг гэж хэлээд дансаа өгтөл миний дансанд 625,000 төгрөг орсон. Тэгээд энэ чинь илүү орсон байна гэж хэлтэл 25,000 төгрөгийг нь та өөрөө аваад надад АТМ-с бэлэн мөнгө гаргаад өг гэхээр нь 1 дүгээр хорооллын арын замаар яваад Цамбагарав тал руу эргээд Титэм плазагийн дэргэд байх АТМ-с би 600,000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд тухайн газраа буух гэж байгаад болиод хоол идчихмээр байна, хаана хоолтой газар байгаа бол гэж надаас асуухаар нь би GS25, CU дэлгүүрүүд 24 цаг ажилладаг, тухайн газрууд л байна гэж хэлсэн чинь 10 дугаар хороолол орчий гэж хэлээд явж байгаад 25 дугаар эмийн сангийн
автобусны буудал хүрэлгүй CU дэлгүүрийн харалдаа буугаад үлдсэн.

Тухайн залуу хар өнгийн куртик өмссөн, куртик нь дал болон гарын дээд хэсгээрээ цагаан өнгийн зураасан судалтай, доогуураа хар хөх өнгийн жинсэн өмд өмссөн, цагаан алаг холилдсон пүүзтэй байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/,

 

   Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3064 тоот: 1.Б.Б-н биед баруун хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийг зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3064 тоот: 1.Н.Сын биед баруун нүдний дээд зовхинд зулгаралт, цус хуралт, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас/,

- Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 9-16 дугаар хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 70-73, 190-192 дугаар хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 164-166 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 85-89 дүгээр хуудас/,

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар хуудас/,

- 5073291690 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудал дээрээс хохирогч Э.Дын өмчлөлийн ЛЖ В30 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 240,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хохирогчийн гар утсыг ашиглан интернэт банкинд нь хууль бусаар нэвтэрч гүйлгээний нууц үгийг өөрчилж, 625,000 төгрөгийг Х.Шын Хаан банкны 5057123725 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

шүүгдэгч Б.Б, О.У нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний замаар алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Н.Сын биед шалтгаангүйгээр халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б, О.У нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, ална, хутгаа гаргаад ир гэж айлган сүрдүүлж, Самсунг А51 загварын гар утсыг авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн гар утсыг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, түүний интернэт банкны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

шүүгдэгч Б.Б, Б.П нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн харилцах данснаас 18,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Ө.Зын дансаар шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.П, Б.Б нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Б.Б гэм буруу дээр маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Шүүгдэгч Б.Пт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэх саналыг,

 

            шүүгдэгч О.Уын өмгөөлөгч О.Баярбаясгалан “Гэм буруу дээр маргахгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудал дээрээс хохирогч Э.Дын өмчлөлийн ЛЖ В30 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 240,000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хохирогчийн гар утсыг ашиглан интернэт банкинд нь хууль бусаар нэвтэрч гүйлгээний нууц үгийг өөрчилж, 625,000 төгрөгийг Х.Шын Хаан банкны 5057123725 дугаартай дансаар шилжүүлэн авч хулгайлсан,

шүүгдэгч Б.Б, О.У нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 08 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын ойролцоо явган хүний замаар алхаж явсан насанд хүрээгүй хохирогч Н.Сын биед шалтгаангүйгээр халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Б, О.У нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн гар утсыг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, ална, хутгаа гаргаад ир гэж айлган сүрдүүлж, Самсунг А51 загварын гар утсыг авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн гар утсыг ашиглан кибер орчинд хууль бусаар халдаж, түүний интернэт банкны гүйлгээний нууц үгийг өөрчилсөн,

шүүгдэгч Б.Б, Б.П нар бүлэглэж 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Нийн харилцах данснаас 18,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Ө.Зын дансаар шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

хохирогч Х.Нийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө гэртээ харихаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хойд талын автобусны буудал дээр буугаад дээшээ өгсөөд явж байх замд хажуу талаас үл таних хоёр залуу “хөөе, нааш ир чи” гээд зандрангуй дуудахаар нь...би “энэ хоёр намайг дээрэмдэх гэж байгаа юм байна гэж бодоод автобусны буудал руу зугтаад буудал дээр зогсож байсан таксинд ороод суухад тухайн үл таних хоёр залуу миний араас гүйж ирээд өндөр залуу нь машины хаалгыг онгойлгоод намайг 2-3 удаа толгой руу цохисон, намхан залуу нь машины нөгөө хаалгыг онгойлгоод намайг 1 удаа толгой хэсэг рүү цохисон. Өндөр залуу нь намайг чирээд машинаас буулгасан. Намайг машинаас чирч буулгаад “чамайг дүүтэйгээ нүүрэлдүүлнэ, хэрвээ чи биш байвал чамайг явуулна, мөн байвал чамайг ална” гэж хэлэхээр нь би “намайг хүнтэй андуурч байгаа юм байна” гэж бодоод “дүүтэй чинь нүүрэлдье, та хүн андуураад байна” гэж хэлсэн чинь тухайн өндөр залуугийн хажууд нь явж байсан намхан залуу нь “зүгээр, зүгээр уулзаад л явчих” гэж хэлсэн. Тэгээд тухайн хоёр залуу намайг чирээд гэр хорооллын гудамж руу дагуулж явсан бөгөөд өндөр залуу нь “чиний фейсбүүкийг чинь харъя, чиний чатыг хармаар байна” гэхээр нь би юм бодолгүй утасныхаа кодыг гаргаад өгсөн. Өндөр залуу нь миний гар утсыг аваад үзээд байхаар нь би “одоо утсаа авъя” гэж хэлэхэд “манай дүү дээр очиж байгаад утсыг чинь өгнө” гэж хэлээд намайг дагуулаад яваад байсан. Тэгээд хүнгүй газар очиход өндөр залуу нь хамт явж байсан намхан залуудаа “нэг том чулуу аваад ир” гэхэд намхан залуу нь чулуу авчирч өгөхөд өндөр залуу нь нэг гартаа чулуугаа бариад нөгөө гараараа намайг зуурч байгаад “чи надад утасныхаа кодыг хэл, хэлэхгүй бол ална, чулуугаар цохиж ална” гэж хэлэхээр нь би гар утасныхаа “2222” гэсэн кодыг хэлсэн.

Өндөр залуу нь миний гар утасны кодыг мэдсэнийхээ дараа “чи цаашаа хараад нүдээ аниад 20 хүртэл тоол, тэгэхгүй бол чамайг ална шүү, бид хоёрын араас гүйвэл чамайг шууд ална” гэж хэлээд миний мемори карт, сим хоёрыг гаргаж өгөөд яваад өгсөн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний эзэмшлийн 5190268474 тоот данснаас 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 9,000,000 төгрөг, 9,500,000 төгрөгөөр хоёр удаа зарлага гарч хоёр өөр дансанд шилжүүлэгдсэн байсан. Би тухайн хоёр этгээдэд гар утасныхаа дэлгэцийн код болох “2222” гэсэн кодыг хэлж өгсөн. Учир нь тухайн этгээдүүд нь “гар утасныхаа кодыг хэлэхгүй бол ална шүү, том чулуу аваад ир гээд гартаа чулуу бариад зогссон” учраас кодоо хэлсэн. Миний тухайн гар утсанд “Хаан” банкны интернэт банк байсан бөгөөд нэвтрэх нэр нь хадгалаатай байсан, харин нууц үг нь хадгалагдаагүй байсан. Миний Хаан банкны интернэт банк нь утсан дээр хадгалаатай [email protected] гэсэн хаягт бүртгэлтэй байсан юм. Би тухайн этгээдүүдээс салаад явсны дараа симээ өөр утсанд хийгээд асаахад “таны интернэт банк руу нэвтрэх оролдлого хийгдлээ” гэсэн мессеж 2 удаа ирсэн. Тэгээд би тухайн мессежийг хараад АТМ руу гүйж очоод дансаа шалгатал мөнгө байхгүй байсан. Миний гар утсанд байх дээрх мэйл хаяг нь миний интернэт банктай холбоотой байсан учир тухайн этгээдүүд интернэт банкны кодыг мэйлээр авч өөрчлөөд нэвтэрсэн. Өөр ямар нэгэн арга байхгүй...”” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

 

хохирогч Э.Дын өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 20 минутын үед Гэмтлийн урд талын автобусны буудал дээр автобус хүлээсэн чинь ирэх болоогүй байсан. Тэгээд UB Cab дуудлагын такси дуудах гээд гар утсаа гаргаж ирээд оролдож байтал үл таних залуу миний барьж байсан LG V30 загварын хар өнгийн гар утсыг булаагаад зугтсан, би араас нь хөөсөн боловч тухайн залууг гүйцээгүй. Царай төрхийг нь харж чадаагүй, 170 см орчим өндөр, бэлтгэлийн саарал өнгийн өмдтэй, хар өнгийн куртик нь хажуу талаараа цагаан өнгийн хоёр зураастай канттай байсан. Тухайн залууг хаанаас гарч ирснийг би мэдэхгүй байна. Миний гар утсыг булаагаад автобусны буудлын хойд талын туслах замаар ороод зугтаасан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/,

 

   насанд хүрээгүй хохирогч Н.Сын өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед гэрээсээ хорооллын эцэст байрлах өөрийн ажилладаг Талст авто угаалгын газар луу явахаар гарсан. Тэгээд би ажил руу явах замдаа 08 цаг 30 минутын үед Гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр байдаг цагаан өнгийн ТҮЦ рүү орж юм авчхаад төв зам дагуу ажил руугаа алхаж байтал MW авто угаалгын газрын харалдаа замын урд талаас гарцгүй газраас үл таних 2 залуу зам хөндлөн гарч ирээд миний өөдөөс алхсан. Тэгээд би юм бодолгүй алхаж байтал миний урдаас тулж ирээд үл таних 20-21 орчим насны саарал өмдтэй нөгөөхөөсөө арай өндөр эрэгтэй хүн чи муу одоо яадаг болсон юм гэж хэлээд шууд миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Цохингуут нь би нүүрээ 2 гараараа хаагаад доошоо тонгойтол тэр 2 залуу хоёулаа миний толгой хэсэг рүү болон хэвлий, цээж хэсэг рүү олон удаа цохиж бас өшиглөсөн. Намайг зодуулж байх үед төв замаар явж байсан цэнхэр өнгийн Портер автомашин зогсоод, машин дотроос нэг ах гарч ирээд тэр 2 залууг надаас холдуулж салгасан. Тэгээд салгаж байх үед нь би тэр 2 залуугийн арай намхан залуугийн нүүрэн тус газарт нь нэг л удаа цохисон. Тэгээд машинтай ирсэн ах намайг тэр хоёроос салгаад машиндаа суулгаад хөдлөөд явсан. Намайг тонгойчихсон байхад саарал өмдтэй залуу нь гараараа олон удаа доороос өлгөж нүүр хэсэг рүү, хар өмдтэй залуу нь хөлөөрөө олон удаа нүүр лүү өшиглөсөн. Би яг хэн нь миний зовхи хэсэгт гэмтэл учруулсныг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

 

гэрч Ө.Зын өгсөн: “...богино хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, өндөр намхан хоёр залуу ирээд надаас “танд карт байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь ахад нь карт байна яах гэсэн юм гэж асуусан чинь АТМ-ээс мөнгө авах гэсэн чинь картаа мартчихаж гэхээр нь замын цаана Хаан банк байгаа, хэдүүлээ тийшээ явах уу гээд нөгөө хоёр залуучуудыг дагуулаад явсан. Тэгээд нэг нь гадаа үлдээд өндөр залуу нь надтай хамт АТМ орсон ба картаа уншуулаад АТМ-ээс мөнгө авч өгсөн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч Т.Бумбаярын өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өглөө караокед байхад У, Б хоёр ойрхон гарчхаад ирье гээд гараад явсан. Удалгүй тэр хоёр 9 цаг болж байхад буцаад орж ирээд нөгөө хэд хоорондоо ярилцаж байгаад хорооллын эцэс болон хорооллоор яваад Б, П хоёр өөрсдөдөө хувцас болон янз бүрийн зүйл авсан. Тэгээд 14 цагийн үед буцаж караокед ирээд миний өмсөж байсан ногоон өнгийн саравчтай малгай, гадуур куртикийг Б өглөө өмсөж гарсан гээд ураад хогийн саванд хийсэн. П, Б нартай өдөр цуг хамт явж байхад машин авна, айфоне 13, айфоне 12 про макс загварын гар утас авна гэж ярьж байсан. Тэгээд П нэг хүнтэй уулзаад машин худалдаж авсан, мөн айфоне 13 гар утас авсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

 

гэрч Ц.Багабандийн өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Саммит” караокед У бид хоёр 26-ны өглөөний 05 цаг хүртэл ажилласан. Тухайн үед арын өрөөнд Баадай ах, Б, Бумбаяр бид хэд байсан. Хүмүүсээ гаргаад байж байтал У, Б хоёр хоорондоо маргалдаж байгаад учраа олох гээд хамт гараад явсан. Би Уыг хүлээгээд байж байтал 10 цаг өнгөрөөд хоёулаа орж ирээд хүн зодоод замын цаана Сайн ломбардын тэндээс утас авсан гэж ярьж байгаад У бид хоёр хувцсаа солиод гараад явсан. 16 цагийн үед караокед ороод унтаж байгаад 19 цагийн үед сэрээд У руу залгатал очиж байна гээд удалгүй ирсэн. Бид хоёр нээх гээд байж байтал цагдаа нар ороод ирсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,

 

   гэрч Х.Шын өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 22-ны оройноос эхлээд шөнөжин таксинд яваад өглөө 6 цаг өнгөрөөгөөд 7 цаг дөхөж байх үед Гэмтлийн эмнэлгийн урд талын автобусны буудлын дэргэд явж байхад хар өнгийн куртик өмссөн залуу гараа өргөхөөр нь тухайн залууг авсан. Тэгээд хөдлөөд явж байтал тухайн залуу ахаа танд бэлэн мөнгө байна уу гэж асуухаар нь хэдэн төгрөг юм бол бараг байхгүй байна гэж хэлсэн чинь таны дансанд 25,000 төгрөг хийгээд гаргуулаад авчих уу гэж хэлэхээр нь тэг тэг гэж хэлээд дансаа өгтөл миний дансанд 625,000 төгрөг орсон. Тэгээд энэ чинь илүү орсон байна гэж хэлтэл 25,000 төгрөгийг нь та өөрөө аваад надад АТМ-с бэлэн мөнгө гаргаад өг гэхээр нь 1 дүгээр хорооллын арын замаар яваад Цамбагарав тал руу эргээд Титэм плазагийн дэргэд байх АТМ-с би 600,000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд тухайн газраа буух гэж байгаад болиод хоол идчихмээр байна, хаана хоолтой газар байгаа бол гэж надаас асуухаар нь би GS25, CU дэлгүүрүүд 24 цаг ажилладаг, тухайн газрууд л байна гэж хэлсэн чинь 10 дугаар хороолол орчий гэж хэлээд явж байгаад 25 дугаар эмийн сангийн автобусны буудал хүрэлгүй CU дэлгүүрийн харалдаа буугаад үлдсэн.

Тухайн залуу хар өнгийн куртик өмссөн, куртик нь дал болон гарын дээд хэсгээрээ цагаан өнгийн зураасан судалтай, доогуураа хар хөх өнгийн жинсэн өмд өмссөн, цагаан алаг холилдсон пүүзтэй байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас/,

 

   Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3064 тоот: 1.Б.Б-н биед баруун хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийг зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3064 тоот: 1.Н.Сын биед баруун нүдний дээд зовхинд зулгаралт, цус хуралт, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас/,

- Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 9-16 дугаар хуудас/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 70-73, 190-192 дугаар хуудас/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 164-166 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 85-89 дүгээр хуудас/,

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 168 дугаар хуудас/,

- 5073291690 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг; хүч хэрэглэхгүйгээр гэдэгт бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлийг; хууль бусаар авах гэж хуулиар хориглосон (зөвшөөрөгдөөгүй), нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах, өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригийн эсрэг арга хэрэгслээр эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр өөртөө бүр мөсөн авсныг тус тус ойлгодог.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг. Довтолгоон нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илрэх бөгөөд хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдлага эхэлж, хор аюул учруулна гэж үг хэлээр айлган сүрдүүлэн заналхийлсэн үйлдлээ биелэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан хууль бус ажиллагаа байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Б.Бын хохирогч Э.Дын LG V30 загварын гар утсыг булаан авч зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч Б.Б, О.У нарын хохирогч Х.Нийн биед халдан зодож, улмаар хүний хөдөлгөөн багатай, гэр хорооллын дунд дагуулж очин, гар утсыг нь авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, “чулуугаар цохиж ална” гэж айлган сүрдүүлж, түүний Samsung Galaxy A51 загварын гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.Бын дээрх үйлдлүүдийг тус бүрд нь зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд энэ тохиолдолд тухайн зүйл, хэсэг тус бүрд ял оногдуулах нөхцөл байдал үүсэж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийн ердийн, хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжүүдийг тодорхойлон хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулахаар” тус тус заасан бөгөөд шүүгдэгч Б.Бын дээрх хоёр удаагийн үйлдэл нь тус тусдаа эхлэл төгсгөлтэй үйлдэл боловч нэг төрлийн гэмт хэрэг болох “дээрэмдэх” гэмт хэргийн улмаас хохирогч нарт хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр нэгтгэн зүйлчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх бөгөөд өмгөөлөгч С.Тэгшжаргалын энэ талаар гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Бын үйлдлийг хүнд зүйл, хэсэгт нь нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн үндсэн шинж нь тухайн мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар халдах үйлдлээр илрэх ба мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон зэрэг шинж нь нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэний дараа үргэлжилж буй үйлдлээр илэрдэг.

Уг гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй буюу ямар нэгэн бодит хохирол учирсан байхыг шаарддаггүй онцлогтой.

Шүүгдэгч Б.Бын хохирогч Э.Д, Х.Н нарын гар утсыг дээрэмдэн авсны дараа уг гар утсыг ашиглан хохирогч нарын интернэт банкинд хууль бусаар нэвтэрч гүйлгээний нууц үгийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Энэ гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар насанд хүрээгүй хохирогч Н.Сын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Б, О.У нарын гэм буруутай үйлдэл болох цохиж, өшиглөсний улмаас үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б, О.У нарын насанд хүрээгүй хохирогч Н.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгч Б.Б нь ганцаараа хохирогч Э.Дын эзэмшлийн Хаан банкны харилцах данснаас 625,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын дансыг ашиглан шилжүүлэн авсан, шүүгдэгч Б.Б, Б.П нар нь бүлэглэж хохирогч Х.Нийн эзэмшлийн Хаан банкны харилцах данснаас 18,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын дансыг ашиглан шилжүүлэн авсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Харин шүүгдэгч Б.П, Б.Б нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал “шүүгдэгч Б.Пт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Учир нь, шүүгдэгч Б.П, Б.Б нар урьдчилан үгсэн тохиролцон санаатай нэгдэж хохирогч Х.Нийн данснаас 18,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Пын сэжигтнээр өгсөн “...манай дүү Б хар өнгийн Самсунг А51 гар утас оролдоод сууж байсан. Тэгтэл манай дүү Б надад тухайн утсан дээрх Хаан банкны апплейкшн рүү ороод дотор нь 18,000,000 төгрөг байна, энэ мөнгийг нь авчих уу гэхээр нь би тэгье гэж Бд хэлсэн. ...Тэгээд манай дүү Б бид хоёр тухайн мөнгийг данснаас нь аваад машин авах уу гэж хоорондоо ярилцаж тохирсон” гэсэн мэдүүлэг,

гэрч Ө.Зын “...богино хар куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, өндөр нам хоёр залуу ирээд надаас танд карт байна уу гэж асуусан. Тэгэхээр нь ахад нь карт байна, яах гэсэн юм гэж асуусан чинь АТМ-ээс мөнгө авах гэсэн картаа мартчихсан байна гэхээр нь замын цаана Хаан банк байгаа, хэдүүлээ тийшээ явах уу гээд нөгөө хоёр залуучуудыг АТМ рүү дагуулаад явсан. Тэгээд нэг нь гадаа үлдээд өндөр залуу нь надтай хамт АТМ орсон, би картаа уншуулаад АТМ-ээс мөнгө авч өгсөн” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.   

 

  Хохирлын талаар

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Д хохирол болох 925,000 төгрөг төлөгдсөн. Одоо ямар нэгэн гомдол байхгүй гэсэн тайлбар /2 дугаар хавтаст хэргийн 124. дүгээр хуудас/, хохирогч Н.С нэхэмжлэх зүйлгүй талаараа тайлбар /2 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/, мөн хохирогч Х.Н гар утас алдсан мөнгөө эргүүлж авсан гэсэн хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 286 дугаар хуудас/ тус тус гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

   Улсын яллагч:  “...Шүүгдэгч О.Уыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэмж нэгтгэн  нийт 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,   

шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 90 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулж нийт 5 жил 3 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх...” гэх санал,

   Шүүгдэгч Б.П, Б.Б нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цаг нийтэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байсан. Гэтэл өнөөдөр дээрэмдэх гэмт хэрэгт 2 жил, кибер гэмт хэрэгт 1 жил, хулгайлах гэмт хэрэгт 2 жил,  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 725 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгож байна. 7 сар, 8 хоног цагдан хоригдсон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан. Эмчилгээний асуудал шийдэгдсэн цаг хугацаа явах тусам ялаа эдлэх тусам нийгмийн аюулын шинж чанар багасдаг байтал нийт ялын саналыг 5 жил 3 сарын хугацаагаар тогтоож байгаа нь үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршиг учруулах хохирлыг арилгасантай нийцэхгүй байна. Пт 6 сарын хорих ял оногдуулсан. Дахиад 2 жилийн хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлтэй. Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр оногдуулж болох хорих ял нь гэмт хэргийн шинжийг харгалзана, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нөхцөл байдал. Хорих ялын хамгийн доод ялыг оногдуулж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзана уу. Бын дээрэмдэх гэмт хэргийн үйлдэлд хамгийн доод ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тухайн зүйл ангийн доод хэмжээгээр,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тохиромжгүй байна. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангиудад заасан ялын доод хэмжээг оногдуулан нэмж нэгтгэж шийдэж өгнө үү. Дээрэмдэх, хулгайлах, гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэж хөнгөрүүлж өгнө үү....” гэх санал,

Шүүгдэгч О.Уын өмгөөлөгч О.Баярбаясгалан: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагч 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тулгаж байна. Миний үйлчлүүлэгчид уг ял нь тохиромжгүй юм. Хуульд зааснаар заавал нэмж нэгтгэх шаардлагагүй. Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүний ялыг нэмж нэгтгэх, тус тусад нь нэгтгэх боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус туст нь эдлүүлж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

            Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь шүүхэд зайлшгүй хэрэглэхийг үүрэг болгосон биш, эрх олгосон заалт тул шүүгдэгч нарын Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж,

 

шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар оршин  суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх  ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаас,

шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пын цагдан хоригдсон 218 хоногийг, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 218 хоногийг, шүүгдэгч О.Уын цагдан хоригдсон 106 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Буянхишигийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, бүлэглэн хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтолсон гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигин овогт Буянхишигийн Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлан үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг,

шүүгдэгч Онход овогт Орхонтуяагийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Б.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар оршин  суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.П нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Б, О.У нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх  ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаас,

шүүгдэгч О.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пын цагдан хоригдсон 218 хоногийг, шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 218 хоногийг, шүүгдэгч О.Уын цагдан хоригдсон 106 хоногийг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шүүгдэгч Б.Пт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.П, О.У нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ