Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/762

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч А.Ариунаа,  

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Булгадар овогт Насанбатын Гд холбогдох эрүүгийн 2303005250393 тоот дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн, Улаангом суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электрон систем автоматжуулалтын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тоотол оршин суух албан ёсны хаягтай боловч тоотод түр оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Булгадар овогт Насанбатын Гд /РД:

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Ард Аюушын өргөн чөлөө, “Дүүхээ” төвийн хойд замд “Toyota prius 20” маркын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10,1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 15.7-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Аийг /эмэгтэй 10 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 11 хуудас/ 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 5-10 хуудас/ Насанд хүрээгүй хохирогч Ц.Аийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 14 хуудас/ Хууль ёсны төлөөлөгч Т.Санчирмаагийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 хуудас/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10226 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 45-46 хуудас/ “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д Ц.Аийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, /хавтаст хэргийн 20-31 хуудас/ Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнийн гаргасан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 883 дугаартай “Мөрдгчийн магадалгаа”, /хавтаст хэргийн 61 хуудас/ Хууль ёсны төлөөлөгч санчирмаагаас гаргаж өгсөн хохирлын баримтууд, бичгээр гаргасан хүсэлт, /хавтаст хэргийн 32-35, 79 хуудас/ Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 04/769 дугаартай албан бичиг, /хавтаст хэргийн 90 хуудас/ “Toyota Prius 20” маркын 75-49 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хавтаст хэргийн 73 хуудас/ Шүүгдэгч Н.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

- эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Г нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Ард Аюушын өргөн чөлөө, “Дүүхээ” төвийн хойд замд “Toyota prius 20” маркын 75-49 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10,1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 15.7-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Аийг /эмэгтэй 10 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

шүүгдэгч Н.Г нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Ард Аюушын өргөн чөлөө, “Дүүхээ” төвийн хойд замд “Toyota prius 20” маркын 75-49 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10,1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 15.7-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Аийг /эмэгтэй 10 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

Шүүгдэгч Н.Г нь 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Ард Аюушын өргөн чөлөө, “Дүүхээ” төвийн хойд замд “Toyota prius 20” маркын 75-49 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10,1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 15.7-т заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Аийг /эмэгтэй 10 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 11 хуудас/ 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 5-10 хуудас/ Насанд хүрээгүй хохирогч Ц.Аийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 14 хуудас/ Хууль ёсны төлөөлөгч Т.Санчирмаагийн мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 хуудас/ Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10226 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 45-46 хуудас/ “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д Ц.Аийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, /хавтаст хэргийн 20-31 хуудас/ Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнийн гаргасан 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 883 дугаартай “Мөрдгчийн магадалгаа”, /хавтаст хэргийн 61 хуудас/ Хууль ёсны төлөөлөгч санчирмаагаас гаргаж өгсөн хохирлын баримтууд, бичгээр гаргасан хүсэлт, /хавтаст хэргийн 32-35% 79 хуудас/ Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 04/769 дугаартай албан бичиг, /хавтаст хэргийн 90 хуудас/ “Toyota Prius 20” маркын 75-49 УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хавтаст хэргийн 73 хуудас/ Шүүгдэгч Н.Ггийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 143 дугаартай прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Н.Гд танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, 

                

Шүүгдэгч Н.Г нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

Иймд шүүгдэгч Н.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:      

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Аийн хууль ёсны төлөөлөгч Т.Санчирмаа нь хавтаст хэргийн 79 дүгээр талд “...жолооч Н.Гтэй ярилцан тохиролцож 3 сая төгрөг дансаар шилжүүлж авч хохирол гомдолгүй болсон, цаашид санал хүсэлт байхгүй ээ...” гэх өргөдөл өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчтэй тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулах саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ.

 

 Шүүгдэгч Н.Гд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Н.Гд торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булгадар овогт Насанбатын Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Гд оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ