Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/737

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,  

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,  

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Н.Дашдулам, А.Очбадрал,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Алтанцэцэгийн Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Боржигон овогт Ганзоригийн Т, Балаа овогт Энхтуяагийн Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305003910958 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг, тоотод оршин суух хаягтай боловч, одоо оршин сууж байгаа хаяг тодорхойгүй, урьд

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 134 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, Балаа овогт Энхтуяагийн Н /РД:

Монгол Улсын иргэн, 2004 оны 4 дүгээр сарын 17-нд өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, 1 дүүгийн хамт амьдардаг, тоотод оршин суух хаягтай боловч одоо оршин суух хаяг тодорхойгүй, урьд

Дархан-Уул аймаг дахь сумд дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүухийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 443 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь сумд дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 324 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, багасгаж 1 жил хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дархан-Уул аймаг дахь сумд дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 443 дугааргай тогтоолоор оногдуулсан ялаас үлдэгдэл 1 жил 4 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 4 сар 29 хоногоор тогтоож ял оногдуулсан, Боржигон овогт Алтанцэцэгийн Н /РД:

 

Монгол Улсын иргэн, 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэх, эх, ах, дүүгийн хамт амьдардаг, тоотод оршин суух хаягтай боловч одоо оршин суух хаяг тодорхойгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Ганзоригийн Т /РД:

 

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч Энхтуяагийн Н нь /17 нас 10 сар 24 хоногтой/ Г.Т, /15 нас 10 сар 24 хоногтой өсвөр насны/, А.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шөнийн 02-03 цагийн орчимд хохирогч Г.Бийг “шагийн архи зарна” гэж тус хороонд байрлах Хөгжил хотхоны 25/2 байрны урд талд дагуулж очин, А.Н нь хавсарч унагаан хүч хэрэглэж, бэлнээр 500.000 төгрөг, Самсунг А72 загварын гар утас /үнэлгээ 575.000 төгрөг/ Г.Бийн Хаан банкны 5925035506 дугаарын данстай карт зэргийг авч, картыг нь ашиглан 506.550 төгрөгийн зарлага гаргасан/, нийт 1.581.550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

 

            Өсвөр насны шүүгдэгч Ганзоригийн Т нь /15 нас 10 сар 24 хоногтой өсвөр насны Э.Н, А.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шөнийн 02-03 цагийн орчимд хохирогч Г.Бийг “шагийн архи зарна” гэж тус хороонд байрлах Хөгжил хотхоны 25/2 байрны урд талд дагуулж очин, А.Н нь хавсарч унагаан хүч хэрэглэж, бэлнээр 500.000 төгрөг, Самсунг А72 загварын гар утас /үнэлгээ 575.000 төгрөг/ Г.Бийн Хаан банкны 5925035506 дугаарын данстай карт зэргийг авч, картыг нь ашиглан /506.550 төгрөгийн зарлага гаргасан/, нийт 1.581.550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

            Шүүгдэгч Алтанцэцэгийн Н нь Г.Т, Э.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шөнийн 02-03 цагийн орчимд хохирогч Г.Бийг “шагийн архи зарна” гэж тус хороонд байрлах Хөгжил хотхоны 25/2 байрны урд талд дагуулж очин, А.Н нь хавсарч унагаан хүч хэрэглэж бэлнээр 500.000 төгрөг, Самсунг А72 загварын гар утас /үнэлгээ 575.000 төгрөг Г.Бийн Хаан банкны 5925035506 дугаарын данстай карт зэргийг авч, картыг нь ашиглан /506,550 төгрөгийн зарлага гаргасан/ нийт 1.581 550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

            Мөн яллагдагч А.Н нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх зорилгоор хохирогч Г.Бийг хавсарч унагааж, уналтын улмаас түүнд зүүн чихний дэлбэн, зүүн нүдний доод зовхи баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэг өгөхгүй гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэг өгөхгүй гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/, ,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Т мэдүүлэг өгөхгүй гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн Г.Бийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 02 цагийн орчим шагийн архи худалдан авахаар Өргөө кино театрын урд архи асуугаад явж байтал үл таних 3 эрэгтэй тааралдаад та архи хайж байгаа юм уу машинд архи байгаа гэж хэлээд намайг дагуулаад Баянгол дүүрэг 8 дугаар хороо Хөгжил хотхоны 25/2 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд харанхуй хэсэгт дагуулж ирээд хавсарч унагаад куртикны халаасанд байсан бэлэн 500,000 төгрөг, Самсунг А-72 загварын гар утсыг дээрэмдэж аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Н.Маралын өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нагац эгчийнхээ гэрт байж байтал манай найз залуу Н тэшүүрээр гулгах уу гэхээр нь зөвшөөрөөд дүүгээ дагуулаад Гандан дээр очиход Н төрсөн дүү болох Баяраатай хамт байсан. Тэгээд бид нар Ганданд байдаг нийтийн байранд нь орж хөзөр тоглосон. Тэгээд орой нь 20 цагийн орчим Нын найз Мантуу /Н/, Т хоёр ирсэн. Н манай найз мөсөн коток ажиллуулж байгаа би та нарыг үнэгүй тоглуулж чадна гэхээр нь бид хамт гараад 3, 4 хороолол руу алхсан. Тэгээд хорооллын эцэс орчимд явж байсан чинь Н манай найз ажил дээрээ байхгүй байн маргааш ир гэж байна гэхээр нь бид нар хорооллын эцсээс буцаад Гандан чиглэлд алхсан. Бид нар алхаж явсаар Өргөө кино театрын урд байрлах КFС түргэн хоолны газрын урд явж байтал Мантуу манай таньдаг ах явж байна очоод мөнгө зээлээд ирье та хоёр наанаа байж байгаарай гэж хэлээд Н, Номинбаяр, Т, Мантуу /Н/ нар зам гараад Өргөө кино театрын зүгт гүйгээд явчихсан. Удалгүй 2-3 минутын дараа Номинбаяр буцаж гүйж ирээд Н ах намайг та хоёртой хамт байж бай гэж хэлсэн. Тэгээд бид гурав Тэгээд бид гурав тэд нарыг хүлээж байтал эхлээд Мантуу ирсэн дараа нь Н, Т хоёр ирсэн. Мантуу бид нарт ахаасаа картыг нь авчихлаа 50.000 төгрөг л үрээрэй гэж хэлсэн гээд Хаан банкны карт харуулсан. Тэгээд бид нар СU орж хоол идэхээр шийдээд доошоо алхаж явсаар хаана гэдгийг мэдэхгүй байна СU түргэн хоолны газар орж бэлэн гоймон, ус, ундаа авч уусан. Тэгээд вокзал ороод Мантуугийн хоёр найзыг тосчихоод бид нар явж байтал Мантуу, Н хоёр хоорондоо маргалдаад Мантууг Н зодчихсон чинь Мантуу уурлаад явчихсан. Тэгээд Н, Баяраа, Т, Солонго бид нар Гандангийн тэр хавьд зочид буудал руу орох гэтэл мөнгө байхгүй байсан тэгээд ярилцаж байгаад Н төрсөн дүү Баяраагийн гар утсыг ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаалсан. Тэгээд бид нар зочид буудал руу хоёр ортой өрөө аваад Т, Н хоёр хүрэн өнгөтэй том пиво авч уусан. Шөнө 01 цагийн орчим Т дэлгүүр гарч шархны лент авчихаад буцаж орж ирээд Мантуу ирсэн байна оруулах уу гэхээр нь би Наас асуу гэж хэлэхэд Н оруулчих гэж хэлсэн. Тэгээд тэр гурав юм яриж сууж байгаад Н Мантуу хоёр дахиж маргалдаад Мантуу дахиад гараад явчихсан тухайн үед цаг 03 цаг өнгөрч байсан санагдаж байна. Маргааш нь буудлаас гараад бид нар Шинээгийн гэрт нь байж байтал Мантуу буцаад хүрээд ирсэн...Тэгээд бид нар буцаж явж байхдаа гар утас худалдаж авдаг газар Н нэг хардуу өнгөтэй гар утас зарсан. Тухайн гар утас зарсан мөнгөө Мантуу, Н хоёр хувааж аваад Мантуу яваад өгсөн. Тэгээд Н, Т, манай дүү Солонго бид гурав зараас харж байгаад зурагтад нийтийн түрээслээд тэндээ хоносон. Маргааш өглөө нь Т гэртээ харилаа гэж хэлээд явсан. Орой нь түрээсийн байрандаа байж байтал Цагдаа нар ирж бариад юу болсон талаар ойлгосон. Тэд нар буцаж ирээд Хаан банкны карт болон хар өнгийн гар утас харуулсан өөр зүйл байгаагүй, бэлэн мөнгө харуулаагүй. CU дэлгүүрт Н бүх тооцоог хийж байсан. Бид нарын хэнд нь ч бэлэн мөнгө байгаагүй, дандаа картаар тооцоо хийж байсан.

Маргааш өглөө нь бид нар буудлаас гараад гар утас худалдаж авдаг, зардаг газар луу яваад Н ах нэг гар утас зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 37-38 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч А.Номинбаярын өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчим МУҮИС-н ард талд байрлах сааданд Н, Т, Н, Марал, Солонго бид нар уулзаад гадуур жаахан алхая гэж ярилцаад бид нар 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэл алхаад буцаад замынхаа урд талаар алхаад Өргөө кино театрын урд талын явган хүний гарцны орчимд явж байтал Н, Т, Н хоёрт хандаж манай таньдаг ах явж байна гэж хэлээд Т, Н ах хоёрыг дагуулаад явсан. Тэгээд би Марал, Солонго хоёртой хамт гэрлэн дохионы цаана гараад хүлээж байтал 20-30 минутын дараа Н ах, Т хоёр гүйж ирсэн 5 минутын дараа Н гүйж ирээд хүнээс очиж мөнгө авчихаад ирлээ, миний цалин буусан гэж хэлсэн. Тэгээд бид нар доошоо алхаж яваад Андуудын хажууд байрлах CU хоолны газар орж бэлэн гоймон идсэн. Тэгээд хоолны газраас гараад би тэд нараас салаад цагаан байр Дэнжийн 1000 хоёрын голд гэр нь байдаг хаягийг нь сайн мэдэхгүй Шинээгийнд очиж гар утасны пабжи тоглоом тоглож хоносон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Нарандуламын өгсөн:

“...Манай зочид буудалд 6 хүүхэд хоносон гэхдээ регистрийн дугаараар насанд хүрсэн байсан. Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй байсан. Манай бүртгэлээр эдгээр хүмүүс тооцоогоо картаар хийсэн байна. Манай буудалд хоёр хоносон байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Амартүвшингийн өгсөн:

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Монтел худалдааны төв дээр зогсоод ажлаа хийж байхад 14 цагийн үед 3 эрэгтэй, 1 эмэгтэй залуучууд манай бусад ченж нарт гар утас үзүүлээд зогсож байсан, яриаг нь очоод сонсоход Самсунг А 72 загварын гар утас зарна гээд зогсож байсан ба манай бусад ценжүүд 250,000 төгрөгөөр авъя гээд зогсож байсан, тэгэхээр нь би 280,000 төгрөгөөр авъя гээд нөгөө хэдэд хэлсэн чинь надад зарахаар болсон. Тэгээд би утсыг нь харъя гэхэд гар утсыг нь харсан чинь дэлгэцний кодтой байсан ба кодыг нь тайлуулаад харсан чинь дэлгэцэн дээр бичлэг хийгээд тавьсан байсан. Өөрсдийнхөө бичлэгийг хийсэн байсан. Тэр хэд надад хэлэхдээ буудалд байж байсан чинь мөнгөө хэрэг болоод нэгнийхээ гар утсыг надад зарахаар болоод зарж байна гэж хэлсэн. Хар өнгийн гадаргуутай Самсунг А72 загварын гар утсыг 280,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1444 тоот: 1.Г.Бийн биед зүүн чихний дэлбэн, зүүн нүдний доод зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

 

  - Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

- 5925035506 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- Дамно ХХК эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 123, 144 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсаан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, насанд хүрээгүй яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Н, А.Н, өсвөр насны шүүгдэгч Г.Т нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 ны 01 дүгээр сарын 07-ны өдөр шөнийн 02-03 цагийн орчимд хохирогч Г.Бийг “шагийн архи зарна” гэж тус хороонд байрлах Хөгжил хотхоны 25/2 байрны урд талд дагуулж очин, А.Н нь хавсарч унагаан хүч хэрэглэж, бэлнээр 500,000 төгрөг, Самсунг А72 загварын гар утас, Г.Бийн Хаан банкны 5925035506 дугаарын дансны карт зэргийг авч, картыг нь ашиглан нийт 1,581,550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

Шүүгдэгч А.Н нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх зорилгоор хохирогч Г.Батзоргийг хавсарч унагааж, уналтын улмаас түүнд зүүн чихний дэлбэн, зүүн нүдний доод зовхи баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Г.Т, Э.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

шүүгдэгч А.Нын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа....” гэх саналыг,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч А.Очбадрал шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруу болон зүйлчлэл, мөн хохирол дээр маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал,

 

өсвөр насны шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Дашдулам шүүхийн хэлэлцүүлэгт: “...миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн зүйчлэл дээр маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

            1. Шүүгдэгч Энхтуяагийн Н нь /17 нас 10 сар 24 хоногтой/ Г.Т, /15 нас 10 сар 24 хоногтой өсвөр насны/, А.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шөнийн 02-03 цагийн орчимд хохирогч Г.Бийг “шагийн архи зарна” гэж тус хороонд байрлах Хөгжил хотхоны 25/2 байрны урд талд дагуулж очин, А.Н нь хавсарч унагаан хүч хэрэглэж, бэлнээр 500.000 төгрөг, Самсунг А72 загварын гар утас /үнэлгээ 575.000 төгрөг/ Г.Бийн Хаан банкны 5925035506 дугаарын данстай карт зэргийг авч, картыг нь ашиглан 7506.550 төгрөгийн зарлага гаргасан/, нийт 1581.550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  хохирогчийн Г.Бийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 02 цагийн орчим шагийн архи худалдан авахаар Өргөө кино театрын урд архи асуугаад явж байтал үл таних 3 эрэгтэй тааралдаад та архи хайж байгаа юм уу машинд архи байгаа гэж хэлээд намайг дагуулаад Баянгол дүүрэг 8 дугаар хороо Хөгжил хотхоны 25/2 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд харанхуй хэсэгт дагуулж ирээд хавсарч унагаад куртикны халаасанд байсан бэлэн 500,000 төгрөг, Самсунг А-72 загварын гар утсыг дээрэмдэж аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч Н.Маралын “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт барйлах нагац эгчийнхээ гэрт байж байтал мнай найз залуу Н тэшүүрээр гулгах уу гэхээр нь зөвшөөрөөд дүүгээ дагуулаад Гандан дээр очиход Н төрсөн дүү болох Баяраатай хамт байсан. Тэгээд бид нар Ганданд байдаг нийтийн байранд нь орж хөзөр тоглосон. Тэгээд орой нь 20 цагийн орчим Нын найз Мантуу /Н/, Т хоёр ирсэн. Н манай найз мөсөн коток ажиллуулж байгаа би та нарыг үнэгүй тоглуулж чадна гэхээр нь бид хамт гараад 3, 4 хороолол руу алхсан.

...эхлээд Мантуу ирсэн дараа нь Н, Т хоёр ирсэн. Мантуу бид нарт ахаасаа картыг нь авчихлаа 50.000 төгрөг л үрээрэй гэж хэлсэн гээд Хаан банкны карт харуулсан. ...Н, Баяраа, Т, Солонго бид нар Гандангийн тэр хавьд зочид буудал руу орох гэтэл мөнгө байхгүй байсан тэгээд ярилцаж байгаад Н төрсөн дүү Баяраагийн гар утсыг ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаалсан. ...CU дэлгүүрт Н бүх тооцоог хийж байсан. Бид нарын хэнд нь ч бэлэн мөнгө байгаагүй, дандаа картаар тооцоо хийж байсан.

Маргааш өглөө нь бид нар буудлаас гараад гар утас худалдаж авдаг, зардаг газар луу яваад Н ах нэг гар утас зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 37-38 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч А.Номинбаярын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчим МУҮИС-н ард талд байрлах сааданд Н, Т, Н, Марал, Солонго бид нар уулзаад гадуур жаахан алхая гэж ярилцаад бид нар 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэл алхаад буцаад замынхаа урд талаар алхаад Өргөө кино театрын урд талын явган хүний гарцны орчимд явж байтал Н, Т, Н хоёрт хандаж манай таньдаг ах явж байна гэж хэлээд Т, Н ах хоёрыг дагуулаад явсан. Тэгээд би Марал, Солонго хоёртой хамт гэрлэн дохионы цаана гараад хүлээж байтал 20-30 минутын дараа Н ах, Т хоёр гүйж ирсэн 5 минутын дараа Н гүйж ирээд хүнээс очиж мөнгө авчихаад ирлээ, миний цалин буусан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

гэрч А.Нарандуламын өгсөн:“...Манай зочид буудалд 6 хүүхэд хоносон гэхдээ регистрийн дугаараар насанд хүрсэн байсан. Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй байсан. Манай бүртгэлээр эдгээр хүмүүс тооцоогоо картаар хийсэн байна. Манай буудалд хоёр хоносон байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

 

гэрч А.Амартүвшингийн өгсөн:“...Би 2023 оны 01 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Монтел худалдааны төв дээр зогсоод ажлаа хийж байхад 14 цагийн үед 3 эрэгтэй, 1 эмэгтэй залуучууд манай бусад ченж нарт гар утас үзүүлээд зогсож байсан, яриаг нь очоод сонсоход Самсунг А72 загварын гар утас зарна гээд зогсож байсан ба манай бусад ценжүүд 250,000 төгрөгөөр авъя гээд зогсож байсан, тэгэхээр нь би 280,000 төгрөгөөр авъя гээд нөгөө хэдэд хэлсэн чинь надад зарахаар болсон. Хар өнгийн гадаргуутай Самсунг А72 загварын гар утсыг 280,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/ Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, 5925035506 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, Дамно ХХК эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            2. Шүүгдэгч Ганзоригийн Т нь /15 нас 10 сар 24 хоногтой өсвөр насны Э.Н, А.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шөнийн 02-03 цагийн орчимд хохирогч Г.Бийг “шагийн архи зарна” гэж тус хороонд байрлах Хөгжил хотхоны 25/2 байрны урд талд дагуулж очин, А.Н нь хавсарч унагаан хүч хэрэглэж, бэлнээр 500.000 төгрөг, Самсунг А72 загварын гар утас /үнэлгээ 575.000 төгрөг/ Г.Бийн Хаан банкны 5925035506 дугаарын данстай карт зэргийг авч, картыг нь ашиглан /506.550 төгрөгийн зарлага гаргасан/, нийт 1.581.550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн Г.Бийн өгсөн:“...2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 02 цагийн орчим шагийн архи худалдан авахаар Өргөө кино театрын урд архи асуугаад явж байтал үл таних 3 эрэгтэй тааралдаад та архи хайж байгаа юм уу машинд архи байгаа гэж хэлээд намайг дагуулаад Баянгол дүүрэг 8 дугаар хороо Хөгжил хотхоны 25/2 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд харанхуй хэсэгт дагуулж ирээд хавсарч унагаад куртикны халаасанд байсан бэлэн 500,000 төгрөг, Самсунг А-72 загварын гар утсыг дээрэмдэж аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч Н.Маралын “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нагац эгчийнхээ гэрт байж байтал манай найз залуу Н тэшүүрээр гулгах уу гэхээр нь зөвшөөрөөд дүүгээ дагуулаад Гандан дээр очиход Н төрсөн дүү болох Баяраатай хамт байсан. Тэгээд бид нар Ганданд байдаг нийтийн байранд нь орж хөзөр тоглосон. Тэгээд орой нь 20 цагийн орчим Нын найз Мантуу /Н/, Т хоёр ирсэн. Н манай найз мөсөн коток ажиллуулж байгаа би та нарыг үнэгүй тоглуулж чадна гэхээр нь бид хамт гараад 3, 4 хороолол руу алхсан.

...эхлээд Мантуу ирсэн дараа нь Н, Т хоёр ирсэн. Мантуу бид нарт ахаасаа картыг нь авчихлаа 50.000 төгрөг л үрээрэй гэж хэлсэн гээд Хаан банкны карт харуулсан. ...Н, Баяраа, Т, Солонго бид нар Гандангийн тэр хавьд зочид буудал руу орох гэтэл мөнгө байхгүй байсан тэгээд ярилцаж байгаад Н төрсөн дүү Баяраагийн гар утсыг ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаалсан. ...CU дэлгүүрт Н бүх тооцоог хийж байсан. Бид нарын хэнд нь ч бэлэн мөнгө байгаагүй, дандаа картаар тооцоо хийж байсан.

Маргааш өглөө нь бид нар буудлаас гараад гар утас худалдаж авдаг, зардаг газар луу яваад Н ах нэг гар утас зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 37-38 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч А.Номинбаярын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчим МУҮИС-н ард талд байрлах сааданд Н, Т, Н, Марал, Солонго бид нар уулзаад гадуур жаахан алхая гэж ярилцаад бид нар 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэл алхаад буцаад замынхаа урд талаар алхаад Өргөө кино театрын урд талын явган хүний гарцны орчимд явж байтал Н, Т, Н хоёрт хандаж манай таньдаг ах явж байна гэж хэлээд Т, Н ах хоёрыг дагуулаад явсан. Тэгээд би Марал, Солонго хоёртой хамт гэрлэн дохионы цаана гараад хүлээж байтал 20-30 минутын дараа Н ах, Т хоёр гүйж ирсэн 5 минутын дараа Н гүйж ирээд хүнээс очиж мөнгө авчихаад ирлээ, миний цалин буусан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

гэрч А.Нарандуламын өгсөн: “...Манай зочид буудалд 6 хүүхэд хоносон гэхдээ регистрийн дугаараар насанд хүрсэн байсан. Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй байсан. Манай бүртгэлээр эдгээр хүмүүс тооцоогоо картаар хийсэн байна. Манай буудалд хоёр хоносон байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

 

гэрч А.Амартүвшингийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Монтел худалдааны төв дээр зогсоод ажлаа хийж байхад 14 цагийн үед 3 эрэгтэй, 1 эмэгтэй залуучууд манай бусад ченж нарт гар утас үзүүлээд зогсож байсан, яриаг нь очоод сонсоход Самсунг А 72 загварын гар утас зарна гээд зогсож байсан ба манай бусад ценжүүд 250,000 төгрөгөөр авъя гээд зогсож байсан, тэгэхээр нь би 280,000 төгрөгөөр авъя гээд нөгөө хэдэд хэлсэн чинь надад зарахаар болсон. Хар өнгийн гадаргуутай Самсунг А72 загварын гар утсыг 280,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, 5925035506 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, Дамно ХХК эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            3. Шүүгдэгч Алтанцэцэгийн Н нь Г.Т, Э.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шөнийн 02-03 цагийн орчимд хохирогч Г.Бийг “шагийн архи зарна” гэж тус хороонд байрлах Хөгжил хотхоны 25/2 байрны урд талд дагуулж очин, А.Н нь хавсарч унагаан хүч хэрэглэж бэлнээр 500.000 төгрөг, Самсунг А72 загварын гар утас /үнэлгээ 575.000 төгрөг Г.Бийн Хаан банкны 5925035506 дугаарын данстай карт зэргийг авч, картыг нь ашиглан /506,550 төгрөгийн зарлага гаргасан/ нийт 1.581 550 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

            Мөн яллагдагч А.Н нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх зорилгоор хохирогч Г.Бийг хавсарч унагааж, уналтын улмаас түүнд зүүн чихний дэлбэн, зүүн нүдний доод зовхи баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг тус тус үйлдсэн болох нь

хохирогчийн Г.Бийн өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 02 цагийн орчим шагийн архи худалдан авахаар Өргөө кино театрын урд архи асуугаад явж байтал үл таних 3 эрэгтэй тааралдаад та архи хайж байгаа юм уу машинд архи байгаа гэж хэлээд намайг дагуулаад Баянгол дүүрэг 8 дугаар хороо Хөгжил хотхоны 25/2 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талд харанхуй хэсэгт дагуулж ирээд хавсарч унагаад куртикны халаасанд байсан бэлэн 500,000 төгрөг, Самсунг А-72 загварын гар утсыг дээрэмдэж аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч Н.Маралын “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт барйлах нагац эгчийнхээ гэрт байж байтал мнай найз залуу Н тэшүүрээр гулгах уу гэхээр нь зөвшөөрөөд дүүгээ дагуулаад Гандан дээр очиход Н төрсөн дүү болох Баяраатай хамт байсан. Тэгээд бид нар Ганданд байдаг нийтийн байранд нь орж хөзөр тоглосон. Тэгээд орой нь 20 цагийн орчим Нын найз Мантуу /Н/, Т хоёр ирсэн. Н манай найз мөсөн коток ажиллуулж байгаа би та нарыг үнэгүй тоглуулж чадна гэхээр нь бид хамт гараад 3, 4 хороолол руу алхсан.

...эхлээд Мантуу ирсэн дараа нь Н, Т хоёр ирсэн. Мантуу бид нарт ахаасаа картыг нь авчихлаа 50.000 төгрөг л үрээрэй гэж хэлсэн гээд Хаан банкны карт харуулсан. ...Н, Баяраа, Т, Солонго бид нар Гандангийн тэр хавьд зочид буудал руу орох гэтэл мөнгө байхгүй байсан тэгээд ярилцаж байгаад Н төрсөн дүү Баяраагийн гар утсыг ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаалсан. ...CU дэлгүүрт Н бүх тооцоог хийж байсан. Бид нарын хэнд нь ч бэлэн мөнгө байгаагүй, дандаа картаар тооцоо хийж байсан.

Маргааш өглөө нь бид нар буудлаас гараад гар утас худалдаж авдаг, зардаг газар луу яваад Н ах нэг гар утас зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34, 37-38 дугаар хуудас/,

 

насанд хүрээгүй гэрч А.Номинбаярын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчим МУҮИС-н ард талд байрлах сааданд Н, Т, Н, Марал, Солонго бид нар уулзаад гадуур жаахан алхая гэж ярилцаад бид нар 3, 4 дүгээр хорооллын эцэс хүртэл алхаад буцаад замынхаа урд талаар алхаад Өргөө кино театрын урд талын явган хүний гарцны орчимд явж байтал Н, Т, Н хоёрт хандаж манай таньдаг ах явж байна гэж хэлээд Т, Н ах хоёрыг дагуулаад явсан. Тэгээд би Марал, Солонго хоёртой хамт гэрлэн дохионы цаана гараад хүлээж байтал 20-30 минутын дараа Н ах, Т хоёр гүйж ирсэн 5 минутын дараа Н гүйж ирээд хүнээс очиж мөнгө авчихаад ирлээ, миний цалин буусан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

гэрч А.Нарандуламын өгсөн: “...Манай зочид буудалд 6 хүүхэд хоносон гэхдээ регистрийн дугаараар насанд хүрсэн байсан. Дөрвөн эрэгтэй, хоёр эмэгтэй байсан. Манай бүртгэлээр эдгээр хүмүүс тооцоогоо картаар хийсэн байна. Манай буудалд хоёр хоносон байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

 

гэрч А.Амартүвшингийн өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Монтел худалдааны төв дээр зогсоод ажлаа хийж байхад 14 цагийн үед 3 эрэгтэй, 1 эмэгтэй залуучууд манай бусад ченж нарт гар утас үзүүлээд зогсож байсан, яриаг нь очоод сонсоход Самсунг А 72 загварын гар утас зарна гээд зогсож байсан ба манай бусад ценжүүд 250,000 төгрөгөөр авъя гээд зогсож байсан, тэгэхээр нь би 280,000 төгрөгөөр авъя гээд нөгөө хэдэд хэлсэн чинь надад зарахаар болсон. Хар өнгийн гадаргуутай Самсунг А72 загварын гар утсыг 280,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1444 тоот: 1.Г.Бийн биед зүүн чихний дэлбэн, зүүн нүдний доод зовхи, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, 5925035506 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, Дамно ХХК эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрэмдэх гэмт хэргийн сэдэлт нь “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах...” шунахайн сэдэлттэй бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар олж авахад саад болж буй аливаа саад бэрхшээлийг бусдын бие махбодь, эд хөрөнгөд аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхитэй үйлдэл хийж гүйцэтгэдэг.

Гэм буруугийн шууд санаатай үйлдлийг ойлгох бөгөөд хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Э.Н, А.Н, өсвөр насны шүүгдэгч Г.Т нар нь хохирогч Г.Бийн бэлнээр 500.000 төгрөг, Самсунг А72 загварын гар утас, Хаан банкны 5925035506 дугаарын данстай карт зэргийг илээр хүч хэрэглэж булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

Мөн шүүгдэгч Э.Н, А.Н, өсвөр насны шүүгдэгч Г.Т нар нь дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

         Хохирлын талаар

                        

            Хохирогч Г.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

            Шүүх хуралдаанд гаргасан хохирол төлсөн баримт болон хохирогч Г.Бийн “...шүүгдэгч Э.Наас хохирлын мөнгө нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.   

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн урьд шийтгүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор 2 жил тэнссэн байсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 5 жил 1 сараар тогтоох, өсвөр насны шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч А.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, нийт 60 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг нээлтттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна....” гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч А.Нын өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ: “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийг шалгахад дэмжлэг үзүүлж мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Э.Н, өсвөр насны шүүгдэгч Г.Т нарын өмгөөлөгч А.Очбадрал: “...Өсвөр насны шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. Шүүгдэгч Э.Нын хувьд улсын яллагчийн яриад байгаа урьд шийтгүүлсэн байсан тэнссэн хугацаа нь өнөөдөр шийдэж байгаа үйлдлээс өмнөх тул нэмж нэгтгэх боломж байхгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасан хуулийн зохицуулалтад хамаарахгүй....” гэх дүгнэлтийг,

 

            Өсвөр насны шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Дашдулам: “...Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон, шүүгдэгч А.Н, Э.Н нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Т-д оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Тт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, үүрэг хүлээлгэж, шүүгдэгч А.Н,Э.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нын цагдан хоригдсон 123 хоног, шүүгдэгч А.Нын цагдан хоригдсон 106 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тоолох нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Алтанцэцэгийн Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Ганзоригийн Т, шүүгдэгч Балаа овогт Энхтуяагийн Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Өсвөр насны шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацагаар хорих ялаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Тт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тухай шийдвэр гаргахыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч А.Над оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил хорих ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Н, Э.Н нарт оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нын цагдан хоригдсон 123 хоног, шүүгдэгч А.Нын цагдан хоригдсон 106 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

10. Шүүгдэгч А.Н, Э.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч Г.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий эТэгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Н, Э.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч Г.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ