Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/216

 

 

 

 

 

 

 

                                                                            2023/ШЦТ/216

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч: С.Чулуунбаатар,

Шүүгдэгч Л.Вгийн өмгөөлөгч: Г.Нямсүрэн /онлайнаар/

Шүүгдэгч С.Л, З.С нарын өмгөөлөгч: А.Содхүү /онлайнаар/

Хохирогч Л.Бийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч: С.Л, Л.В, Г.Г, З.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Л, Б овогт Лын В, Б овогт Гийн Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Згийн С нарт холбогдох 1934001210072 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .. аймгийн .. сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сы Л /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .. хотын .. дүүргийн .. хорооны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Лын В /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .. хотын .. дүүргийн .. дугаар хорооны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гийн Г /РД: ../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .. хотын .. дүүргийн .. хорооны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Згийн С /РД: .. /

 

                   Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Чийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж түүнд 2.390.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Л.В, З.С нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч П.Лын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.385.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Л.В нь 2020 оны 04 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Хар балгас гэх газраас хохирогч Г.Гын 1 тооны гүүг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч З.С нь 2021 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Тойром” гэх газраас хохирогч Л.Бийн эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлж түүнд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 1934001210072 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч  Г.Чийн  мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод хамаатны бие муудаад хот руу явж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед ирсэн бөгөөд ирэхэд манай үхрээс гурван үхэр дутсан байсан. Сувай улаан үнээ, нас гүйцэж яваа, сольжир урагшаа эвэртэй, нуруугаар цагаан судалтай, хүрэн хязаалан гунж, урагшаа богино эвэртэй, хар хүрэн хязаалан эр үхэр, им тамга байхгүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 169-170 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Сын мэдүүлсэн: ...Би тухайн автомашиныг 2016 оны үеэр хамаатны залуу болох Дагдиндаваад зарсан. Зарахдаа нэрээ шилжүүлж аваагүй зарчихсан болохоор миний нэр дээр явдаг. Сураг сонсоход Дмөн цааш нь нэг хүнд зарсан гэж байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг зарчихсан болохоор надад битүүмжлэхэд татгалзах зүйл байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 177-178 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Вгийн мэдүүлсэн: ...2018 оны 11 дүгээр сарын эхээр цаг хугацаа он, сарыг нь сайн санахгүй байна, би Улаанбаатар хотод байхад Л 80166930 дугаарын утас руу өөрийнхөө утсаар залгаад намайг машинтайгаа Төв аймгийн Угтаал цайдам суманд гэрт хүрээд ир гэхээр нь би өөрийн эзэмшлийн 23-25 АРХ улсын Портер маркийн машинтай Угтаал цайдам суманд орой 18 цагийн үед би ганцаараа очсон. Лын гэрт очиход Г, Лын эхнэр, хүүхэд нь байсан. Би цай ууж дуусаад өвсөндөө явъя гэхэд гэрээс нь Л, Г, бид гурав миний машинтай Төв аймгийн Цээл сум руу явсан бөгөөд суманд очоод Лаас өвсөө хаанаас ачих юм гэхэд ачна гээд сумын төвөөр дайраад Цээл сумаас баруун хойд зүг рүү явсан. Цаг оройны 21 цаг болж байсан байх, сумын төвөөс барагцаагаар 15 км явсан. Цагаан худаг замын зүүн гарт таарсан. Лын хэлснээр ойрхон нуур байдаг гэсэн. Поольны захад барагцаагаар 18 орчим үхэр байсан. Л намайг энэ үхрээс хоёр гурвыг аваад явъя гэхээр нь би явж чадахгүй гэхэд янз бүр болбол би өөрөө арыг нь даана гээд машины татлага ослоор Л, Г, бид хэд гурван үхэр оосорлож аваад машиндаа ачин Улаанбаатар хот руу явахаар Цээл сумаар дайран Угтаалцайдам суманд Гыг гэрт нь буулгаж Л, бид хоёр Улаанбаатар хот руу явж Эмээлт зах бойны хашаанд Л үхрээ буулгаад уясан. Л, бид хоёр Улаанбаатар хот руу машинтайгаа орж Л Драгон дээр үлдсэн бөгөөд би гэртээ харьсан. Маргааш өглөө нь Л намайг Драгон дээр хүрээд ир гэхээр нь очиход надад бэлнээр 400.000 төгрөг, ачааны мөнгө гэж өгсөн, дээр нь түлшний мөнгө гэж 100.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 131-133 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд У.Дгийн мэдүүлсэн: ...Би 2016 оны хавар С ахаас 23-25 АРХ улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгөөр худалдаж аваад тухайн үедээ нэрээ шилжүүлээгүй, дараа шилжүүлнэ гэж ярьж тохиролцоод наймаа хийсэн юм. Ингээд тус машинаа 2018 оны намар 09 дүгээр сард манай нутгийн В гэх залуу надаас 6 сая төгрөгөөр худалдаж авсан. Бид хоёрын дунд одоо ямар нэгэн өглөг, авлага байхгүй. Тухайн үед мөн нэрээ дараа шилжүүлнэ гэж ярьж тохиролцоод шилжүүлэг хийгээгүй салсан юм...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 185 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Г.Гын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын дундуур Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд эхнэр, хоёр хүүхэд дээрээ очсон юм. Тухайн үед манай эхнэр, хүүхдүүд хадам аав Лынд очсон байсан юм. Манай хадам аав Л бол манай эхнэрийн төрсөн аав нь биш, хойд аав нь байгаа юм. Ингээд би хадмынд очоод хэд хоноод байж байхад Улаанбаатар хотоос В 23-25 АРХ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн машинтай ирээд хадам аав Л намайг гурвуулаа яваад өвс ачаад ирье гэж хэлээд Вгийн машинд суугаад Төв аймгийн Цээл сум руу явсан. Сумын төвд 21 цагийн үед очоод сумын төв дээгүүр хий дэмий тойрч явж байгаад сумын төвөөс баруун хойд зүг рүү гараад нэлээд хол явж байгаад пойлны хажууд ирээд тэнд бэлчээрт байсан үхрээс хар, улаан хүрэн, алаг 3 толгой үхэр В оосорлож бариад гурвуулаа элбээд амьдаар нь машиндаа ачаад тэндээсээ шууд Угтаалцайдам сум руу яваад гэрийн гадаа очоод намайг буулгаад гэртээ үлд гэж хэлсэн. Ингээд тэр хоёр Улаанбаатар хот руу яваад маргааш орой Л над руу дансны дугаараа өг гэж хэлээд би Хаан банкны 5100202156 дансаа өгөөд Л надад 150.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 187-192 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Л.Вгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 219-220 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Гын яллагдагчаар дахин мэдүүлсэн: ...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 224-225 хуу/

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 157-159 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 160-162 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /1-ийн хх-ийн 164-167 хуу/

2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний үнэлгээний тайлан /1-ийн хх-ийн 187-192 хуу/

2019 оны 03 дугаар сарын 28-ны “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний үнэлгээний тайлан /1-ийн хх-ийн 198-206 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Лын мэдүүлсэн: ...Би Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг Сагзайн сүүл толгой гэх газарт өөрийн төрсөн ээж Янжмаатай хамт амьдардаг юм. Ээж маань хөдөө тус газарт малтай байдаг, өндөр настай, нааш, цаашаа явж чадахгүй учир би хохирогчоор мэдүүлэг өгч байна. Би ээжтэй хамт малыг нь маллаж амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө үхрээ хотлуулаад үхрээ уяахад 1 тугалтай үхэр ирээгүй байхаар нь хайгаагүй. Ингээд маргааш өглөө нь үхрээ саах гээд үхрээ гаднаас оруулах гээд хайхад байхгүй байсан. Үхрээ бүртгэхэд 4 настай, хээлтэй улаан үнээ, 4 настай сартай шийр цагаан улаан үнээ, 5 настай тугал нь хөхдөг улаан халзан үнээ байхгүй байсан бөгөөд малчнаараа хайлгахад манай гэрийн баруун хойд талд байх поольны зах дээр 3 үхрийг маань махлаад гэдэс, толгой, хээлийг нь арьсаар нь бүтээгээд орхисон байсан. Гаднаас нь харахад үхэр хэвтээд байгаа юм шиг харагдаж байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 39 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Р.Зын мэдүүлсэн: ...Манай машиныг 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр манай нөхрийн дүү В манайд ирээд машинаа өгчих, эхнэрээ ажлаас нь тосчихоод ирье, маргааш өглөө машиныг чинь авчирч өгнө гэж хэлээд манай машиныг аваад явсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 41-42 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Ягийн мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шөнө үхрээ бэлчээрээс татаж авч чадаагүй. Тэгтэл өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өглөө үхрээ саах гэтэл үхэр байхгүй байхаар нь малчин явж хайтал гэрээс баруун хойд зүгт байрлах тариан талбай дотор нядлаад махыг нь авч явсан байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 43-44 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чийн мэдүүлсэн: ...Би нутагтаа байхдаа хөдөө эмээ, өвөө дээрээ мал маллаж амьдардаг. Хааяа сумын төв рүү орж хөдөө гэр рүүгээ буцдаг байсан. Энэ хооронд сумын төвийн хүмүүсийн зүсийг хардаг байсан. Сгийн Л, Згийн С гэх хүмүүсийг сайн танихгүй. 2009 оноос өмнө Архангай аймгийн Төвшрүүлэх суманд амьдардаг байхдаа дээрх хүмүүсийг зүс таньдаг байсан. Би яг тухайн цаг хугацааг нарийн сайн санахгүй байна. 2019 оны цагаан сарын өмнө Улаанбаатар хотоос Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу ах, эгчдээ цагаан сарын хэрэглээ хүргэж өгөөд буцахдаа Төвшрүүлэх сумын Хаан банкны үүднээс Улаанбаатар хот руу явах 2 хүнийг 20.000 төгрөгийн зардлаар суулгаж авч явсан. Тус хоёр хүн Л, С хоёр байсан. Ингээд замдаа явж байгаад Төв аймгийн Баянхангай сумаас зүүн тийш Улаанбаатар хот тал руугаа явж байгаад Төв аймгийн Аргалант сумын бөөтэй хөшөөнөөс баруун талд ойролцоо миний машины духны ремен тасраад Л Улаанбаатар хотоос хүн дуудаж ремен захиулж авчирсан юм. Ингээд духны ременээ сольж тавиад Л миний машинд суугаад С нөгөө ирсэн хүний машинд суугаад Улаанбаатар хот руу орсон. Приус-20 машинтай ирж байсан...гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 128-129 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Л.Вгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Л намайг Аргалант сумын нутагт машин эвдэрлээ гэж хэлээд би машины духны ремен аваачиж өгсөн нь үнэн. Намайг очиход С, Л, Ч гурав байсан юм. Би тухайн үед төрсөн ах Зын 72-89 УБВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр очиж ремен хүргэж өгөөд буцахдаа Сг машиндаа суулгаад Улаанбаатар хот руу орсон. Л Чтой хамт машинд нь суугаад Улаанбаатар хот руу орсон юм. Ингээд С надад хандаж биднийг ирж байхад замын хажууд үхэр байсан, хоёулаа явж авах уу гэхээр нь би зөвшөөрөөд ахын машиныг үлдээгээд өөрийнхөө 23-25 АРХ улсын дугаартай Портер машинаа унаад Стай хамт явж Төв аймгийн Аргалант сумын “Хиаман цех”-ийн ойролцоо байх үхэр дээр очиж 3 үхэр элбэж нядлаад машиндаа ачаад Улаанбаатар хот руу оруулаад махаа хувааж аваад идэш хоолондоо хэрэглэсэн. Би Сг үнэнээ хэлж хэргээ хүлээх болов уу гээд ярьдаггүй байсан юм. Одоо бол үнэнээ хэлэхээс өөр аргагүй байдалд хүрч байна...гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 134 хуу

Мөрдөн байцаалтын шатанд З.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төвшрүүлэх сумаас Улаанбаатар хот руу Ч, Л нарын хамтаар явж байгаад замд машин эвдрээд Л Вг утсаар дуудаж машинаа янзлаад би Вгийн машинд сууж Л Чтой хамт Улаанбаатар хот руу орсон. Ингээд Улаанбаатар хот руу орчихоод В, бид хоёр хоорондоо замд үхэр байсан, хоёулаа буцаж очиж авах уу гэж ярилцаад В Приус машинаа орхиод 23-25 АРХ гэсэн дугаартай Портер машинаа аваад бид хоёр хамт яваад Төв аймгийн Аргалант сумын нутаг “Хиаман цех”-ийн орчмоос бэлчээрт байсан үхрээс 3 үхэр барьж элбэж нядлаад машиндаа ачаад Улаанбаатар хотод ирээд махыг нь хувааж аваад хүнсэндээ хэрэглэсэн. Би айгаад хэлээгүй юм. Одоо үнэн зөвөөр нь хэргээ хүлээж шийдүүлж энгийн амьдралаар амьдармаар байна. Ч, Л хоёр оролцоогүй. В бид хоёр хоёулахнаа байсан юм...гэх мэдүүлэг /4хх-ийн 135 хуу/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-12 хуу/

           Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-18 хуу/

           Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-22 хуу/,

           Прокурорын зөвшөөрөл /1хх-ийн 30-35 хуу/

           2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний үнэлгээний тайлан /1хх-ийн 53-58 хуу/

            2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ”Хан-Үнэлэмж” ХХК-ний үнэлгээний тайлан /1-ийн хх-ийн 64-68 хуу/

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 38-39 хуу/

 

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 131-133 хуу/

 

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Гын мэдүүлсэн: ... 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Хар балгас гэх газарт малын бэлчээрээс хүрэн азаргатай 23 тооны адуутай бөгөөд адуунаас зөв талын гуян дээрээ өргөстэй саран тамгатай, хар халтар зүсмийн нас нийлсэн бүдүүн гүү хулгайд алдсан ба түүнээсээ хойш тасралтгүй эрж хайсаар байж Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан гэх газарт миний хулгайд алдсан гүү нь давхар саран тамгатай, цоохор зүсмийн азаргатай, 25 орчим тоотой адуунд байсан ба би тухайн үед өөрийнхөө дүү болох Сын хамтаар очиж үзсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандах болсон...гэх мэдүүлэг /2хх-ийн 186-188 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Сын мэдүүлсэн: ...2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт Бургалтай багийн Хар балгас гэх газарт малын бэлчээрээс манай хамаатны ах болох Г.Г нь өөрийнхөө хүрэн азаргатай 23 орчим тооны адуутай бөгөөд адуунаас зөв талын гуян дээрээ өргөстэй саран тамгатай, хар халтар зүсмийн нас нийлсэн бүдүүн гүү хулгайд алдсан. Түүнээс хойш манай дүү тасралтгүй эрх хайсаар байсан ба 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Г.Г нь эрэлд хамт яваадахъя гэхээр нь түүнд зөвшөөрч Архангай аймгийн Хотонт сумын хойд хэсэг, Төвшрүүлэх, Цэнхэр сумын нутгаар хайж байгаад Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Буйлан гэх газар орчимд манай ахын хулгайд алдсан гүү нь давхар саран тамгатай, цоохор зүсмийн азаргатай, 25 орчим тоотой адуунд зүсээрээ зогсож байсан ба нөгөө алдсан гүү нь унагалсан байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 197-199 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бгийн мэдүүлсэн: ...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Цохиот гэх газарт оршин суудаг манай хадам дүү болох Бандиа буюу Л.В нь өөрийнхөө эзэмшлийн ногоон өнгийн Портер маркийн машинтай хар халтар зүсмийн хээлтэй гүү 700.000 төгрөгөөр авчирч надад зарж борлуулсан. Борлуулах үедээ надад хэлэхдээ өөрийнхөө найзаас авсан, мөнгөний хэрэгцээ гараад байна, та авчих гэсэн, тэгээд би зөвшөөрч өөрийнхөө эхнэрийнхээ дансаар 700.000 төгрөг тухайн үед шилжүүлсэн. Би тухайн гүүг бол хулгайн гүү болох талаар мэдээгүй бөгөөд мэдсэн бол худалдаж авахгүй. Тухайн хар халтар зүсмийн гүү зөв талын гуя дээрээ өргөстэй, саран тамгатай, чихэндээ имгүй гүү байгаа юм. Би одоо эзэнд нь өгөхөд татгалзах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 200-202 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Оийн мэдүүлсэн: ...2020 оны 04 дүгээр сард манайх Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт өөрийн малаа маллаж байгаад өвсгүй болоод Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Цохиот гэх газарт отроор очсон юм. Манай дүү Л.В нь 2020 оны 04 дүгээр сарын дундуур манай нөхөр Б.Б, бид хоёроос гүүний мөнгө болох 700.000 төгрөг авсан. 650.000 төгрөгийг нь өөрийнхөө 5720623372 гэсэн данснаас Вгийн данс руу шилжүүлээд 50.000 төгрөгийг бэлэн өгсөн. Би тухайн үед шилжүүлсэн дансыг нь мэдэхгүй байна. Тэгээд 2020 оны 06 дугаар сард шиг санагдаж байна, Вгээс халтар зүсмийн хар унагатай гүү авсан чинь удалгүй Вгээс авсан гүү хулгайн гүү болж таараад манай адуунаас эзэн нь ирээд авсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 211-214 хуу/

 

              Хохирогч Г.Гын адууны тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 184 хуу/

              2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 229 хуу/

 

               Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 05 дугаар сарын 28-ны шөнө гадаа байсан өөрийн эзэмшлийн “Жалам хар” мотоциклио хулгайд алдсан. Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт байрлах Тойрох гэх газар тариалан эрхэлдэг юм. Тухайн өдөр зөөврийн ногоон байрны ард тавьсан. Өдөр их халуун байсан учраас би мотоциклио сүүдэрт тавьсан. Өдөр нь ажлаа дуусгаад мотоциклио тэр чигт нь байрны ард орхиод унтаад өгсөн. Өглөө нь босоод бие засаад эргээд орох гэтэл мотоцикль байрандаа байхгүй байсан. Би гайхаад Цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 13-16 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гийн мэдүүлсэн: ...05 дугаар сарын 28-ны өдөр оройны 21 цаг 58 минутад Төвшрүүлэх сумын төвөөс өөрийн тариалан эрхэлж байгаа газарт намайг ирэхэд манай зөөврийн ногоон байрны гадаа ар талд нь манай мотоцикль харагдаж байсан. Гэтэл өглөө нь манай мотоцикль алга болсон байсан. Манай нөхөр гаднаас орж ирээд миний мотоцикль алга болсон байна гэсэн бөгөөд гараад иртэл мотоцикль алга байсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 27-29 хуу/

           Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “Цанын бааз” гэх нэртэй газарт өөрийн хувийн ажлаар явж байсан. Гэтэл намайг замын хажууд зогсож байхад улаан өнгийн мотоцикльтой хүн ирээд сайн байна уу гээд мэнд мэдээд би Архангай аймгаас явж байгаа юм, энэ хавьд унаж яваа мотоциклио үлдээгээд Улаанбаатар хот руу орох гэсэн юм гэж хэлсэн. Би тэгэхээр нь явуулын хүнд тус болъё гэж бодоод тэр хүнтэй ярилцахад тухайн хүн тэр мотоциклио зарна гэж байсан. Өөрийгөө Л гэж танилцуулсан. Тэр хүн унаж явсан мотоциклио зарна гэхээр нь за тэгвэл ямар үнэ ханшаар зарах вэ гэхэд би мотоциклио 1.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь доошоо хямдруулах уу гэхэд 800.000 төгрөгөөр бэлэн ав гэж хэлсэн. Тухайн үед манай дүү П мал дээр унах мотоцикль байхгүй байсан. Ер нь бол бид хоёр мотоцикль авна гэж хоорондоо ярьж байсан. Тийм учраас би тухайн Л гэх хүнд өөрийн дүү Пын гэрийг зааж өгөөд явуулсан. Удалгүй П над руу утсаар яриад ахаа би энэ мотоциклийг худалдаж авмаар байна, та одоо мөнгийг нь өгчих, би дараа нь мөнгийг нь өгье гэж хэлсэн. Би Л гэх хүнтэй яриад таны данс руу 800.000 төгрөг хийчих үү гэтэл Л хариуд нь ахад нь данс байхгүй, би мөнгийг нь бэлнээр авмаар байна гэсэн. Надад тухайн үед бэлэн мөнгө байсан учраас би мөнгийг нь бэлнээр аваачаад Лт тоолоод өгсөн. Тухайн үед би тэр мотоциклийг үзэж байхдаа улаан банктай, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, бусад мотоциклиос өндөр юм байна гэж харж байсан. Мөн намайг унаж үзэхэд тэр мотоцикль пар, пар гэсэн чанга дуутай байсан. Харин нэр энэ тэрийг нь хараагүй...гэх мэдүүлэг /4хх-ийн 35-37 хуу/  

           Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Пын мэдүүлсэн: ...2021 оны 06 дугаар сарын сүүлээр манай гэрт мотоцикль зарна гээд махлагдуу, бондгор бор залуу өөрийгөө Л гэж танилцуулаад ирсэн. Тухайн үед миний мотоцикль эвдэрч муудсан байсан учраас би Л гэж өөрийгөө танилцуулсан. Хүний мотоциклийг худалдаж авсан...гэх мэдүүлэг /4хх-ийн 38-40 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Лын мэдүүлсэн: ...2021 оны 06 дугаар сард би Төв аймгийн Угтаал цайдам сумаас Згийн Стай утсаар ярьсан юм. Манайх ногоо тарьж, хүлэмж барьж байсан учраас Сг ирээд туслаад өгөөч гэж гуйсан юм. Тэгэхэд С Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт байна, чадвал очно гэж хэлсэн. Удалгүй 2021 оны 06 дугаар сарын эхээр Згийн С манай Угтаал цайдамд байдаг гэрт мотоцикльтой ирээд ногоо тарихад тусалсан. Манай гэрт 3-4 хоноод явахдаа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Жалам хар” мотоциклио манайд орхиод та энэ мотоциклийг аваад оронд нь надад хурдан удмын даага өгөөрэй гэж хэлсэн. Энэ мотоциклийг чинь аваад чамд гайгүй давхих даага өгнө гээд авсан. Дараа нь З.Сг явсны дараа нь би “Жалам хар” мотоциклио унаад Улаанбаатар хот руу явж байгаад Цанын баазын тэнд зогсоод Улаанбаатар хот руу унаж орох гэсэн чинь ороод тавих айл байхгүй болохоор нь Цанын бааз дээр айлд үлдээхээр болсон. Гэтэл тэр айлын Б гэдэг хүний дүү П гэх хүн миний ‘Жалам хар” мотоциклийг үзээд худалдаж авъя, чи зарах уу гэхээр нь би зарна гээд тэр хүнд 800.000 төгрөгөөр зараад мөнгийг нь бэлнээр аваад Улаанбаатар хот руу орсон. Сд би тухайн мотоциклийн оронд өгөх ёстой байсан даагаа өгөөгүй. Надад “Жалам хар” гэдэг мотоциклио өгөхөд нь би тэр мотоциклийг өөрийнх нь мотоцикль гэж бодсон. Тэгээд замд таарсан Б гэдэг хүний дүү Пд зарсан. Тэр мотоцикль “Жалам хар” гэдэг нэртэй мотоцикль унаад явахад чанга дуутай, улаан өнгөтэй, улсын дугаар байхгүй, тийм мотоцикль байсан. Миний мотоцикль байгаа юм, энэ жил давхихаар гайгүй даага болгомоор байна гэж надад хэлсэн. Би тухайн мотоциклийг хэдэн хоног унаж үзсэн чинь чанга дуутай, хатуу мотоцикль байхаар нь өөр хүнд зарчихсан. Би П гэх хүнд 2021 оны 06 дугаар сарын сүүлээр зарсан, бас өдрийг нь санахгүй байна...гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 56-58 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Пийн мэдүүлсэн: ... Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт байдаг “Өндөр цохиот” гэх газарт ертөнцийн зүгээр зүүн талд нь нутагладаг... 2021 оны 6 дугаар сарын 1-3-ны өдрийн хооронд улаан өнгийн мотоцикль “Өндөр цохиот” гэх газар байгаагүй. Би тухайн үед өглөө болгон малдаа явдаг байсан. “Өндөр цохиот” гэх газар нь манай малын бэлчээр байгаа юм. Би өдөр болгон л энэ хавиар л явдаг..гэх мэдүүлэг /4хх-ийн 62-64 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Үын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өндөр цохиот” гэх газарт ертөнцийн зүгээр зүүн талд нь нутагладаг малчин айл байгаа юм. Ойр хавийн айлууд ч гэсэн дандаа энэ хавьд нутагладаг. Би энэ хавьд мотоцикль байсан бол таарах байсан. Надтай лав таараагүй. Өндөр цохиот гэх газарт угаасаа манай малын бэлчээр дээр байдаг. Манай хонь мал өглөө болгон бэлчдэг юм...гэх мэдүүлэг /4хх-ийн 66-68 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Угийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Засаг дарга байгаа юм. Манай мал байдаг хөдөө гэр Төвшрүүлэх сумын төвийн зүүн талд байдаг “Цохиот” гэдэг газарт байдаг юм. Манай нутагладаг “Цохиот” гэдэг газар Төвшрүүлэх сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн талд 8-9 км орчим зайтай. “Тойром” гэх газраас “Өндөр цохиот” гэх газар хүртэл 35 км зайтай. Мотоцикльтой хүн хурдан явбал 15 минут орчим явна...гэх мэдүүлэг /4хх-ийн 75-76 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Пын мэдүүлсэн: ...800.000 төгрөгөө авчих юм бол гомдолгүй...гэх мэдүүлэг /4хх-ийн 117-118 хуу/

 

Иргэний хариуцагч С.Лын мэдүүлсэн: ...Миний зарсан мотоцикль хулгайн мотоцикль байна гэж цагдаагаас ярьсан. Б, П гэх ах дүү хоёр ярилцаж байгаад 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Ойр зуурын хэрэгцээний юманд зарцуулаад дууссан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /4хх-ийн 114-115 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд З.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн: ...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг /4хх-ийн 98-99 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 3-10 хуу/

“Жалам хар” нэртэй мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 41-45 хуу/,

2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 83-84 хуу/,

Хохирогч Л.Бид эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-ийн 121 хуу/

Шүүхэд шинээр өгсөн багийн засаг даргын тодорхойлолт 2 хуудас, өмгөөлөгчийн мэдэгдэл 1 хуудас, хохиролтой холбоотой баримтууд 2 хуудас, хохирогч Л.Бийн хүсэлт 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутгаас хохирогч Г.Чийн 3  тооны үхэр хулгайд алдагдаж 2.390.000 төгрөгийн хохирол учирсан, 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч П.Лын 3 тооны үхэр хулгайд алдагдаж 3.385.000 төгрөгийн хохирол учирсан, 2020 оны 04 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Хар балгас гэх газраас хохирогч Г.Гын 1 тооны гүү хулгайд алдагдаж 800.000 төгрөгийн хохирол учирсан, 2021 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Тойром” гэх газраас хохирогч Л.Б нь эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклио хулгайд алдаж 2.500.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Чийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж түүнд 2.390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Г.Чийн  мэдүүлсэн “2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод хамаатны бие муудаад хот руу явж 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед ирсэн бөгөөд ирэхэд манай үхрээс гурван үхэр дутсан байсан. Сувай улаан үнээ, нас гүйцэж яваа, сольжир урагшаа эвэртэй, нуруугаар цагаан судалтай, хүрэн хязаалан гунж, урагшаа богино эвэртэй, хар хүрэн хязаалан эр үхэр, им тамга байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 169-170/,

иргэний нэхэмжлэгч Д.Сын мэдүүлсэн би тухайн автомашиныг 2016 оны үеэр хамаатны залуу болох Дагдиндаваад зарсан. Зарахдаа нэрээ шилжүүлж аваагүй, зарчихсан болохоор миний нэр дээр явдаг. Сураг сонсоход Дмөн цааш нь нэг хүнд зарсан гэж байсангэх мэдүүлэг /1хх-ийн 177-178/,

гэрч У.Дгийн мэдүүлсэн “Би 2016 оны хавар С ахаас 23-25 АРХ улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгөөр худалдаж аваад тухайн үедээ нэрээ шилжүүлээгүй, дараа шилжүүлнэ гэж ярьж тохиролцоод наймаа хийсэн юм. Ингээд тус машинаа 2018 оны намар 09 дүгээр сард манай нутгийн В гэх залуу надаас 6 сая төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 185/,

мөрдөн байцаалтын шатанд Г.Гын яллагдагчаар мэдүүлсэнМанай хадам аав Л бол манай эхнэрийн төрсөн аав нь биш, хойд аав нь байгаа юм. Ингээд би хадмынд очоод хэд хоноод байж байхад Улаанбаатар хотоос В 23-25 АРХ улсын дугаартай хөх өнгийн Портер машинтай ирээд хадам аав Л намайг гурвуулаа яваад өвс ачаад ирье гэж хэлээд Вгийн машинд суугаад Төв аймгийн Цээл сум руу явсан. Ингээд сумын төвд 21 цагийн үед очоод сумын төв дээгүүр хий дэмий тойрч явж байгаад сумын төвөөс баруун хойд зүг рүү гараад нэлээд хол явж байгаад пойлны хажууд ирээд тэнд бэлчээрт байсан үхрээс хар, улаан хүрэн, алаг 3 толгой үхэр В оосорлож бариад гурвуулаа элбээд амьдаар нь машиндаа ачаад тэндээсээ шууд Угтаалцайдам сум руу яваад гэрийн гадаа очоод намайг буулгаад гэртээ үлд гэж хэлсэн. Ингээд тэр хоёр Улаанбаатар хот руу яваад маргааш орой нь Л над руу дансны дугаараа өг гэж хэлээд би Хаан банкны 5100202156 дансаа өгөөд Л надад 150.000 төгрөг шилжүүлсэнгэх мэдүүлэг /1хх-ийн 187-192/,

мөрдөн байцаалтын шатанд Л.Вгийн яллагдагчаар мэдүүлсэн “Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг/1хх-ийн 219-220/,

мөрдөн байцаалтын шатанд Г.Гын яллагдагчаар дахин мэдүүлсэн “Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг/1хх-ийн 224-225/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 157-159/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 160-162/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /1-ийн хх-ийн 164-167/, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК- ний үнэлгээний тайлан /1-ийн хх-ийн 187-192/, 2019 оны 03 дугаар сарын 28-ны “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний үнэлгээний тайлан /1-ийн хх-ийн 198-206/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Л.В З.С нар нь бүлэглэн Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч П.Лын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3.385.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч П.Лын мэдүүлсэнБи ээжтэй хамт малыг нь маллаж амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө үхэр хотлуулаад үхрээ уяахад 1 тугалтай үхэр ирээгүй байхаар нь хайгаагүй ингээд маргааш өглөө нь үхрээ саах гээд үхрээ гаднаас оруулах гээд хайхад байхгүй байсан бөгөөд үхрээ бүртгэхэд 4 настай хээлтэй улаан үнээ, 4 настай сартай шийр цагаан улаан үнээ, 5 настай тугал нь хөхдөг улаан халзан үнээ байхгүй байсан. Ингээд малчнаараа хайлгахад манай гэрийн баруун хойд талд байх поолины зах дээр 3 үхрийг маань махлаад гэдэс, толгой, хээлийг нь арьсаар нь бүтээгээд орхисон байсан. Гаднаас нь харахад үхэр хэвтээд байгаа юм шиг харагдаж байсангэх мэдүүлэг /1хх-ийн 39/,

иргэний нэхэмжлэгч Р.Зын мэдүүлсэнМанай машиныг 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр манай нөхрийн дүү В манайд ирээд машинаа өгчих, эхнэрээ ажлаас нь тосчихоод ирье, маргааш өглөө машиныг чинь авчирч өгнө гэж хэлээд манай машиныг аваад явсангэх мэдүүлэг /1хх-ийн 41-42/,  

гэрч Т.Ягийн мэдүүлсэн2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шөнө үхрээ бэлчээрээс татаж авч чадаагүй, тэгтэл өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өглөө үхрээ саах гэтэл үхэр байхгүй байхаар нь малчин явж хайтал гэрээс баруун хойд зүгт байрлах тариан талбай дотор нядлаад махыг нь авч явсан байсангэх мэдүүлэг /1хх-ийн 43-44/,  

гэрч Д.Чийн мэдүүлсэн2019 оны цагаан сарын өмнө Улаанбаатар хотоос Архангай аймгийн Төвшрүүлэх сум руу ах эгчдээ цагаан сарын хэрэглээ хүргэж өгөөд буцахдаа Төвшрүүлэх сумын Хаан банкны үүднээс Улаанбаатар хот руу явах 2 хүнийг 20.000 төгрөгийн зардлаар суулгаж авч явсан. Тус хоёр хүн Л, С хоёр байсан. Ингээд замдаа явж байгаад Төв аймгийн Баянхангай сумаас зүүн тийш Улаанбаатар хот тал руугаа явж байгаад Төв аймгийн Аргалант сумын бөөтэй хөшөөнөөс баруун талд ойролцоо миний машины духны ремен тасраад Л Улаанбаатар хотоос хүн дуудаж ремен захиулж авчирсан юм. Ингээд духны ременээ сольж тавиад Л миний машинд суугаад С нөгөө ирсэн хүний машинд суугаад Улаанбаатар хот руу орсон” гэх мэдүүлэг /4хх-ийн 128-129/,  

мөрдөн байцаалтын шатанд Л.Вгийн яллагдагчаар мэдүүлсэн “Ингээд С надад хандаж биднийг ирж байхад замын хажууд үхэр байсан, хоёулаа явж авах уу гэхээр нь би зөвшөөрөөд ахын машиныг үлдээгээд өөрийнхөө 23-25 АРХ улсын дугаартай Портер машинаа унаад Стай хамт явж Төв аймгийн Аргалант сумын “Хиаман цех”-ийн ойролцоо байх үхэр дээр очиж 3 үхэр элбэж нядлаад машиндаа ачаад Улаанбаатар хот руу оруулаад махаа хувааж аваад идэш хоолондоо хэрэглэсэн. Би Сг үнэнээ хэлж хэргээ хүлээх болов уу гээд ярьдаггүй байсан юм. Одоо бол үнэнээ хэлэхээс өөр аргагүй байдалд хүрч байна” гэх мэдүүлэг /4хх-ийн 134/,

мөрдөн байцаалтын шатанд З.Сгийн яллагдагчаар мэдүүлсэнИнгээд Улаанбаатар хот орчихоод В бид хоёр хоорондоо замд үхэр байсан, хоёулаа буцаж очиж авах уу гэж ярилцаад В Приус машинаа орхиод 23-25 АРХ гэсэн дугаартай Портер машинаа аваад бид хоёр хамт яваад Төв аймгийн Аргалант сумын нутаг “Хиаман цех”-ийн орчмоос бэлчээрт байсан үхрээс 3 үхэр барьж элбэж нядлаад машиндаа ачаад Улаанбаатар хотод ирээд махыг нь хувааж аваад хүнсэндээ хэрэглэсэнгэх мэдүүлэг /4хх-ийн 135/,  

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-18/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-22/, прокурорын зөвшөөрөл /1хх-ийн 30-35/, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний үнэлгээний тайлан /1хх-ийн 53-58/, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ”Хан-Үнэлэмж” ХХК-ний үнэлгээний тайлан /1хх-ийн 64-68 /, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 38-39/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 131-133 хуу/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч Л.В нь 2020 оны 04 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Хар балгас гэх газраас хохирогч Г.Гын 1 тооны гүүг хулгайлж, түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

            хохирогч Г.Гын мэдүүлсэн “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Хар балгас гэх газарт малын бэлчээрээс хүрэн азаргатай 23 тооны адуутай адуунаас зөв талын гуян дээрээ өргөстэй саран тамгатай, хар халтар зүсмийн нас нийлсэн бүдүүн гүү хулгайд алдсан ба түүнээсээ хойш тасралтгүй эрж хайсаар байж Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан гэх газарт миний хулгайд алдсан гүү нь давхар саран тамгатай, цоохор зүсмийн азаргатай 25 орчим тоотой адуунд байсан ба би тухайн үед өөрийнхөө дүү болох Сын хамтаар очиж үзээд Цагдаагийн байгууллагад хандах болсон” гэх мэдүүлэг /2хх-ийн 186-188/,

 

           гэрч З.Сын мэдүүлсэн “2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн Хотонт Бургалтай багийн Хар балгас гэх газарт малын бэлчээрээс манай хамаатны ах болох Г.Г нь өөрийнхөө хүрэн азаргатай 23 орчим тооны адуутай адуунаас зөв талын гуян дээрээ өргөстэй саран тамгатай, хар халтар зүсмийн нас нийлсэн бүдүүн гүү хулгайд алдсан. Түүнээс хойш манай дүү тасралтгүй эрж хайсаар байсан ба 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Г.Г нь эрэлд хамт яваадахъя гэхээр нь түүнд зөвшөөрч Архангай аймгийн Хотонт сумын хойд хэсэг, Төвшрүүлэх, Цэнхэр сумын нутгаар хайж байгаад Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Буйлан гэх газар орчимд манай ахын хулгайд алдсан гүү нь давхар саран тамгатай, цоохор зүсмийн азаргатай 25 орчим тоотой адуунд зүсээрээ зогсож байсан ба нөгөө алдсан гүү нь унагалсан байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 197-199/,  

 

           гэрч Б.Бгийн мэдүүлсэн2020 оны 4 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Цохиот гэх газарт оршин суудаг манай хадам дүү болох Бандиа буюу Л.В нь өөрийнхөө эзэмшлийн ногоон өнгийн Портер маркийн машинтай хар халтар зүсмийн хээлтэй гүү 700.000 төгрөгөөр авчирч надад зарж борлуулсан. Борлуулах үедээ надад хэлэхдээ өөрийнхөө найзаас авсан, мөнгөний хэрэгцээ гараад байна, та авчих гэсэн. Тэгээд би зөвшөөрч өөрийнхөө эхнэрийнхээ дансаар 700.000 төгрөг тухайн үед шилжүүлсэн. Би тухайн гүүг бол хулгайн гүү болох талаар мэдээгүй, мэдсэн бол худалдаж авахгүй гэх мэдүүлэг /2хх-ийн 200-202/,  

 

гэрч Л.Оийн мэдүүлсэн “Манай дүү Л.В нь 2020 оны 04 дүгээр сарын дундуур манай нөхөр Б.Б, бид хоёроос гүүний мөнгө болох 700.000 төгрөг авсан. 650.000 төгрөгийг нь өөрийнхөө 5720623372 гэсэн данснаас Вгийн данс руу шилжүүлээд 50.000 төгрөгийг бэлэн өгсөн. Вгээс халтар зүсмийн хар унагатай гүү авсан. Тэгсэн чинь удалгүй Вгээс авсан гүү хулгайн гүү болж таараад манай адуунаас эзэн нь ирээд авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 211-214/,

              хохирогч Г.Гын адууны тамганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 184/,

              2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 191 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-ийн хх-ийн 229/ зэрэг нотлох баримтуудаар,

шүүгдэгч З.С нь 2021 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Тойром” гэх газраас иргэн Л.Бийн эзэмшлийн улаан өнгийн “Жалам хар” маркийн мотоциклийг хулгайлж түүнд 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Л.Бийн мэдүүлсэн “Би 2021 оны 05 дугаар сарын 28-ны шөнө гадаа байсан өөрийн эзэмшлийн “Жалам хар” мотоциклио хулгайд алдсан. Тухайн өдөр зөөврийн ногоон байрны ард тавьсан. Өдөр их халуун байсан учраас би мотоциклио сүүдэрт тавьсан. Өдөр нь ажлаа дуусгаад мотоциклио тэр чигт нь байрны ард орхиод унтаад өгсөн. Өглөө нь босоод бие засаад эргээд орох гэтэл мотоцикль байрандаа байхгүй байсан. Би гайхаад Цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 13-16/,

гэрч Д.Гийн мэдүүлсэн “Би 05 дугаар сарын 28-ны өдөр оройны 21 цаг 58 минутад Төвшрүүлэх сумын төвөөс өөрийн тариалан эрхэлж байгаа газарт намайг ирэхэд манай зөөврийн ногоон байрны гадаа ар талд нь манай мотоцикль харагдаж байсан. Гэтэл өглөө нь манай мотоцикль алга болсон байсан. Манай нөхөр гаднаас орж ирээд миний мотоцикль алга болсон байна гэсэн бөгөөд гараад иртэл мотоцикль алга байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 27-29/,

гэрч Б.Бын мэдүүлсэн “Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах цанын бааз гэх нэртэй газарт өөрийн хувийн ажлаар явж байсан. Гэтэл намайг замын хажууд зогсож байхад улаан өнгийн мотоцикльтой хүн ирээд, сайн байна уу гээд мэнд мэдээд би Архангай аймгаас явж байгаа юм, энэ хавьд унаж яваа мотоциклио үлдээгээд Улаанбаатар хот руу орох гэсэн юм гэж хэлсэн, би тэгэхээр нь явуулын хүнд тус болъё гэж бодоод тэр хүнтэй ярилцахад тухайн хүн тэр мотоциклио зарна гэж байсан. Өөрийгөө Л гэж танилцуулсан. Тэр хүн унаж явсан мотоциклио зарна гэхээр нь за тэгвэл ямар үнэ ханшаар зарах вэ гэхэд би мотоциклио 1.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь доошоо хямдруулах уу гэхэд 800.000 төгрөгөөр бэлэн ав гэж хэлсэн. Тухайн үед манай дүү П мал дээр унах мотоцикль байхгүй байсан. Ер нь бол бид хоёр мотоцикль авна гэж хоорондоо ярьж байсан. Тийм учраас би тухайн Л гэх хүнд өөрийн дүү Пын гэрийг зааж өгөөд явуулсан. Удалгүй П над руу утсаар яриад ахаа би энэ мотоциклийг худалдаж авмаар байна, та одоо мөнгийг нь өгчих, би дараа нь мөнгийг нь өгье гэж хэлсэн. Би Л гэх хүнтэй яриад таны данс руу 800.000 төгрөг хийчих үү гэтэл Л хариуд нь ахад нь данс байхгүй, би мөнгийг нь бэлнээр авмаар байна гэсэн. Надад тухайн үед бэлэн мөнгө байсан учраас би мөнгийг нь бэлнээр аваачаад Лт тоолоод өгсөн” гэх мэдүүлэг /4хх-ийн 35-37/,   

              гэрч Б.Пын мэдүүлсэн “2021 оны 06 дугаар сарын сүүлээр манай гэрт мотоцикль зарна гээд махлагдуу, бондгор бор залуу өөрийгөө Л гэж танилцуулаад ирсэн. Тухайн үед миний мотоцикль эвдэрч муудсан байсан учраас би Л гэж өөрийгөө танилцуулсан хүний мотоциклийг худалдаж авсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 38-40/,

гэрч С.Лын мэдүүлсэн “Манай гэрт 3-4 хоноод явахдаа БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Жалам хар” мотоциклио манайд орхиод, та энэ мотоциклийг аваад оронд нь надад хурдан удмын даага өгөөрэй гэж хэлсэн. Би за тэгье, энэ мотоциклийг чинь аваад чамд гайгүй давхих даага өгнө гээд авсан. Дараа нь З.Сг явсны дараа нь би “Жалам хар” мотоциклио унаад Улаанбаатар хот руу явж байгаад Цанын баазын тэнд зогсоод Улаанбаатар хот руу унаж орох гэсэн чинь ороод тавих айл байхгүй болохоор Цанын бааз дээр айлд үлдээхээр болсон. Гэтэл тэр айлын Б гэдэг хүний дүү П гэх хүн миний ‘Жалам хар” мотоциклийг үзээд худалдаж авъя, чи зарах уу гэхээр нь би зарна гээд тэр хүнд 800.000 төгрөгөөр зараад мөнгийг нь бэлнээр аваад Улаанбаатар хот руу орсон” гэх мэдүүлэг /4хх-ийн 56-58/,

 

гэрч П.Пийн мэдүүлсэн “2021 оны 06 дугаар сарын 01-нээс 03-ны өдрийн хооронд улаан өнгийн мотоцикль Өндөр цохиот гэх газар байгаагүй. Би тухайн үед өглөө болгон малдаа явдаг байсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 62-64/,  

 

гэрч Э.Угийн мэдүүлсэн “Тойром гэх газраас Өндөр цохиот гэх газарт хүртэл 35 км зайтай. Мотоцикльтой хүн хурдан явбал 15 минут орчим явна” гэх мэдүүлэг /4хх-ийн 75-76/,  

иргэний нэхэмжлэгч Б.Пын мэдүүлсэн "800.000 төгрөгөө авчих юм бол гомдолгүй” гэх мэдүүлэг /4хх-ийн 117-118/,

 

мөрдөн байцаалтын шатанд З.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн “Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэл тохирч байна” гэх мэдүүлэг /4хх-ийн 98-99/,  

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 3-10/,

“Жалам хар” нэртэй мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 41-45/,

2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 83-84/,

хохирогч Л.Бид эд зүйл Жалам хар мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх-ийн 121/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г, З.С нар нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч С.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мал хулгайлах болон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба объект нь бусдын өмчлөх эрх, субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын харъяалалтай хүн байх ба шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г, З.С нар нь үгсэн тохирч, үйлдлээрээ нэгдэн бусдын малыг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч З.С нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             Шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г, З.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г, З.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн шүүгдэгч З.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Төв аймгийн Угтаал цайдам сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Л.Вг 1  /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч З.Сг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хориглож шийдвэрлэв.                     

 

              Шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г, З.С нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Г.Чт 2.390.000 төгрөгийн, хохирогч П.Лт 3.385.000 төгрөгийн, хохирогч Г.Гт 800.000 төгрөгийн, хохирогч Л.Бид 2.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Г.Г, Л.В, С.Л нар нь хохирогч Г.Чт учруулсан хохирлыг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гоос 265.567 төгрөгийг, шүүгдэгч Л.Вгээс 265.567 төгрөгийг, шүүгдэгч С.Лаас 265.567 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багт оршин суух Хошууд овогт Гомбын Ч /РД:ОО75071512/-т олгохоор, шүүгдэгч З.С, Л.В нар нь хохирогч П.Лт учруулсан хохирлыг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сгаас 196.250 төгрөгийг, шүүгдэгч Л.Вгээс  196.250 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Олимп хотхоны 422-123 тоотод оршин суух, Ханбүргэтий овогт Пүрэвжавын Л /РД:ИЮ70062714/-т олгохоор тус тус шийдвэрлэв.

Харин хохирогч Г.Г, Л.Б нар нь хулгайд алдсан эд зүйлээ буцаан авсан байх бөгөөд хохирогч Л.Б нь хулгайд алдсан мотоцикльд сэлбэг авсан болон нааш, цааш явсан бензиний зардалд 1.126.100 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүний нэхэмжлэлээс 94.900 төгрөгийг шүүгдэгч З.Сгаас гаргуулан хохирогч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт оршин суух Х овогт Лгийн Б /РД:АВ74102632/-д олгож, хохирогч Л.Бийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй он, сар нь харагдахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй эвдрэлд зарцуулсан гэх 101.200+930.000=нийт 1.031.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 72-89 УБВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид Р.Зт буцаан олгож, шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Л.Вгийн эзэмшлийн 23-25 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 1.636.530 төгрөгөөс хохирол 461.817 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.174.713 төгрөгийг улсын орлогод оруулж, Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 тоот эд хөрөнгө битүүмжлэх /2-ийн хх-ийн 14 хуу/ тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Г, З.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Сы Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Лын Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Гийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Згийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Л.Вг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч З.Сг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Төв аймгийн Угтаал цайдам сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Л.Вг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч З.Сг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хориглосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г, З.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Л.В, З.С, Г.Г нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гоос 265.567 төгрөг, шүүгдэгч Л.Вгээс 265.567 төгрөг, шүүгдэгч С.Лаас 265.567 төгрөг тус тус гаргуулан хохирогч Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багт оршин суух Хошууд овогт Гомбын Ч /РД:ОО75071512/-т, шүүгдэгч З.Сгаас 196.250 төгрөгийг, шүүгдэгч Л.Вгээс  196.250 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Олимп хотхоны 422-123 тоотод оршин суух Ханбүргэтий овогт Пүрэвжавын Л /РД:ИЮ70062714/-т, шүүгдэгч З.Сгаас 94.900 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт оршин суух Х овогт Лгийн Б /РД:АВ74102632/-д тус тус олгож, хохирогч Л.Бийн нэхэмжлэлээс 1.031.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Лын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор, шүүгдэгч Л.Вгийн цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тус тус тооцож, тэдгээрийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хассугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 72-89 УБВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид Р.Зт буцаан олгож, шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн шүүгдэгч Л.Вгийн эзэмшлийн 23-25 АРХ улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 1.636.530 төгрөгөөс хохирол 461.817 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.174.713 төгрөгийг улсын орлогод оруулж, Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 тоот эд хөрөнгө битүүмжлэх /2-ийн хх-ийн 14 хуу/ тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

10. Шүүгдэгч Г.Г, З.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г, З.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ