Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/601

 

 

 

 

 

 

 

                                     

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ч.Батзориг (томилолтоор),

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Солонго, Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,  

***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002580123 дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, **** төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуралдаан зохион байгуулагч ажилтай, ам бүл-2, хүүхдийн хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

2. Монгол Улсын иргэн, *** төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын ажлын албаны дарга ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ***г нийтийн албан тушаалтан бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон;

-шүүгдэгч ***ийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэгт:

1.Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед гэмт хэрэг зөрчил үйлдэж байгаа гэдгээ бүрэн гүйцэт ойлгож, ухамсарлаагүй байсандаа хүлцэл өчье. Ажил үүрэгтээ хайнга хандаж таньдаг гэж хэлж орж ирсэн компанийг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу. Цолмон-Эрдэнэ өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авснаас хойш хуулийг бүрэн ойлгуулж хэлж өгсөн. Тухайн үедээ 2-3 хүнээс буруу зөвлөгөө авч өргөдөл, хүсэлт гаргаж хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байсандаа харамсаж байна. Миний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж хөнгөн ял, шийтгэл оногдуулж өгнө үү.гэсэн,  

2.Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй.гэсэн тус тус мэдүүлгийг гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 2202002580123 дугаартай хэргээс:

1. Авлигатай тэмцэх газарт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ахлах нягтлан бодогч *** нь өөрийн нөхөр болох ***ийн үүсгэн байгуулсан “***” ХХК-ийн данс руу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хууль сурталчлан таниулах зардал гэх утгаар 9,0 сая төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 998,000 төгрөгийг гэмт хэргийн салбар зөвлөлийн зардал гэх нэрээр тус тус шилжүүлсэн байх тул шалгаж өгнө үү” гэсэн утгатай өргөдөл, Авлигатай тэмцэх газар өргөдлийг хүлээн авч бүртгэсэн бүртгэл (1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал),

2. Хохирогч “Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

Би дээрх 9,0 сая төгрөгтэй холбоотой материалыг судалж үзсэн. Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсөв нь манай Хан-Уул дүүргийн өөрийн үндсэн зардал буюу орон нутгийн төсвөөс батлагдсан хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл 2021 онд Хан-Уул дүүргийн ИТХ-аас баталсан төсвийн “Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх хөтөлбөр арга хэмжээ”-ний ангилалд суусан мөнгө бөгөөд бусдаар гүйцэтгүүлсэн бараа ажил үйлчилгээний төлбөр гэсэн эдийн засгийн ангилалтай мөнгө байна. Дээрх 9,000,000 төгрөгөөр иргэдэд хууль сурталчлах ажлыг танилцуулах, хэвлэмэл гарын авлага хийж иргэдэд тараах зориулалттай байна. Санхүүгийн программ дээрээс харахад 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 3,000 ширхэг гарын авлагыг орлогоор бүртгэж, тус хэлтсийн ажилтан байсан *** гэх хүний бичсэн шаардах хуудасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаартай зарлагын баримтаар 3,000 ширхэг гарын авлагыг ***ад хүлээлгэж өгсөн байдлаар санхүүгийн бараа материалын тайлан дээр бүртгэгдсэн байна. Тэгэхээр энэ 3000 ширхэг гарын авлагын зарцуулалтыг *** мэдэх ёстой гэсэн үг. Энэ 9,0 сая төгрөг бол Хан-Уул дүүргийн ИТХ-аас баталсан тус хурлын өөрийн үндсэн хөрөнгөөс гарсан төсвийн хөрөнгө байна. Дээрх 9,0 сая төгрөгөөр 3000 ширхэг гарын авлага хэвлүүлж иргэдэд тараах зориулалттай юм. Тэгэхээр *** гэх хүн хувийн данс руугаа 8,100,000 төгрөг авч болохгүй. Хэрэв *** хувь данс руугаа 8,100,000 төгрөг авсан нь үнэн юм бол энэ мөнгийг буцааж төсөвт төлүүлэх нь зөв. *** нь өөрийн дансаар мөнгө авснаа хүлээн зөвшөөрч Төрийн сангийн дансанд мөнгийг буцаан төлсөн юм бол одоо манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. *** нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайландаа үнэн зөв бүртгэл хийсэн байна. Мэдээж энэ гарын авлагыг зарлагадах үед 1 дүгээр гарын үсэг болон 2 дугаар гарын үсэг зурсан байх ёстой. 1 дүгээр гарын үсгийг ***, 2 дугаар гарын үсгийг *** зурсан байна. Тэгэхээр *** гэх хүний бичсэн шаардах хуудас дээр энэ хоёр хүн гарын үсэг зурсан байх ёстой, тэгж байж гарын авлагыг зарлагадах ёстой юм. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал), Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/09 дугаартай эрүүгийн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ерөнхий нягтлан бодогч ***ыг оролцуулах тухай итгэмжлэл (1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал),

 

3. Гэрч *** /ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд нярав ажилтай/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: Хаан банканд 5026296139 тоот харилцах данс эзэмшдэг. Үүнээс өөр данс ашигладаггүй, миний дээрх дансыг надаас өөр ашиглах хүн байхгүй, зөвхөн би өөрөө ашигладаг. 2021 оны 04 дүгээр сард ажилд ороод *** нягтлантай шинээр танилцсан, өмнө нь энэ хүнтэй уулзаж байгаагүй. Харин “***” ХХК-ийн талаар мэдэхгүй. Нягтлан ***гийн нөхрийг *** гэдэг юм байна лээ. Гэхдээ хамт амьдардаггүй гэсэн. Харин ***ийг 2021 оны 04 дүгээр сараас хойш таньж мэднэ, одоо ч гэсэн хамт ажилладаг учир ажил хэргийн харилцаатай байдаг. Би дээрх ***, ***, *** нарын хүмүүстэй ямар нэгэн мөнгө, эд зүйлийг өглөг авлага байхгүй, өмнө нь ч гэсэн хоорондоо мөнгө төгрөг зээлж байгаагүй. Гэхдээ *** эгчээс нэг удаа 100,000 төгрөг зээлж аваад буцаагаад өгч байсан. ***, *** нартай ямар нэгэн байдлаар мөнгө, эд зүйлийн худалдаа наймаа зэрэг харилцаа үүсгэж байгаагүй. Би “***” гэх компанийг ёстой сонсоогүй юм байна. Янз бүрийн гарын авлага ирж л байдаг, заримдаа агуулахад хүлээн авдаг, заримдаа шууд иргэдэд тараагдаад явчихдаг. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл их ажил зохион байгуулдаг учир дээрх компанийн хийж гүйцэтгэсэн гэх ажлын талаар надад мэдэх зүйл алга. Мөрдөгчийн үзүүлсэн 428 дугаартай 3000 ширхэг гарын авлагыг зарлагдсан тухай, хүлээлгэн өгсөн эд хариуцагч *** гэсэн зарлагын баримтыг харлаа, би гарын үсэг зурахдаа өөрийн нэрээ бүтнээр бичдэг юм. Баримтад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Гэхдээ дээрх 3000 ширхэг байсан гэх гарын авлагыг би хүлээж авсан эсэхээ санахгүй байна. 9,000,000 төгрөгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй, *** эгч энэ талаарх асуудлаа надад яриагүй шүү дээ. 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5026296139 тоот данснаас ***ийн 5720761386 тоот данс руу 899,100 төгрөгийг ***өд шилжүүлсэн гэх тухайд би тийм баян хүн биш учраас хувиасаа ***өд ямар нэгэн мөнгө өгч байгаагүй, хэзээ гэдгийг нь санахгүй байна, ямар ч байсан 2021 онд нягтлан бодогч ***, *** нар надад мэдэгдэхгүйгээр миний данс руу нэг мөнгө /мөнгөн дүн санахгүй/ шилжүүлчихсэн байсан. Яагаад миний зөвшөөрөлгүйгээр миний данс руу мөнгө хийсэн талаар нь асуухад ***, *** нар нь надад хандаж байгууллагаас мөнгө гаргахад нягтлан бодогчийн данс руу авч болохгүй байна, нярав учраас чиний данс руу мөнгө хийж болно гэж тайлбарлаж байсан. Бодвол тэр мөнгийг л энэ *** гэх хүний данс руу хийлгэсэн байх, ямар ч байсан би хувиасаа *** гэх хүнд мөнгө өгөөгүй. Би дансны хуулгаа авч харвал ямар учиртай мөнгө шилжүүлсэн нь тодорхой болох байх. “***”  ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцож кофе, цай нийлүүлж байсан талаар мэдэхгүй, хэзээ гэдгийг нь санахгүй байна, нэг удаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс арга хэмжээ зохион байгуулах гээд өглөө цаг нь тулчихсан байхад цай, кофе нь бэлэн биш байсан учраас *** нь нөхрийнхөө кофе шопоос мөнгийг нь төлөхгүйгээр кофе авч ирж өгсөн гэж ярьж байсан юм байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал),

4. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: Би 20 орчим жилийн хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж байна. “Тойн Шонхор” ХХК, “Ар бор” ХХК зэргийг хариуцан ажилладаг.  “Тойн шонхор” ХХК нь хүнс, мах, ноос худалдан борлуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. 5025068294 тоот данс эзэмшдэг. Энэ дансыг надаас өөр хүн ашиглахгүй. “***” ХХК болон А.***, ***, *** гэх хүмүүсийг огт танихгүй. Харин Хан-Уул дүүргийн ИТХ-ын нярав ***ын *** нь 7 дугаар ангиасаа хойш надтай найзалж байгаа. Бид хоёр 1997 оноос хойш одоо хүртэл найз нөхдийн холбоотой байдаг. ***гаас бусад хүмүүстэй нь ямар нэгэн мөнгө, эд зүйлийн харилцаа байхгүй. Харин *** нь миний найз учир хааяа нэг мөнгө төгрөг зээлдүүлэх асуудал байдаг, найздаа бол тавь, зуун мянган төгрөг өгөх тохиолдол байгаа. Гэхдээ *** нь хүүхэд асрах чөлөөтэй байх үедээ л надаас дээрх байдлаар ганц хоёр удаа бага хэмжээний мөнгө зээлж байсан, ажилд орсноосоо хойш бол надаас нэг төгрөг ч авч байгаагүй. Сүүлд 2022 оны зун 06 дугаар сард манай найз нар Турк Улс руу аяллаар явсан. Тэр үед ***гийн нөхөр *** нь надаас 6,000,000 төгрөг зээлж аваад өөрийнхөө зээлийг дарж байгаад дахиж үнийн дүнгээ нэмж зээл аваад надаас авсан мөнгөө буцааж өгч байсан. Хан-Уул дүүргийн Иргэдийн хурал дээр янз бүрийн хүлээн авалт болдог юм байна лээ. 2021 онд /сар өдөр санахгүй/ найз *** надтай утсаар яриад “..танай компани хүнс нийлүүлдэг билүү, манай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь янз бүрийн хүнсний бараа авдаг юм, манай нягтлан намайг гуйгаад байна, танайх хүнс нийлүүлэх үү...” гэх утгатай зүйл хэлсэн. Манай компани хүнсний чиглэлийн бүх зүйлийг худалдан борлуулдаг учир ***гийн гуйлтын дагуу Хан-Уул дүүргийн ИТХ-ын захиалгын дагуу хүнс нийлүүлэхээр болсон. Гэхдээ албан ёсоор гэрээ хэлцэл байгуулаагүй, ***тай л амаар ярьж тохирсон. Гэтэл хамгийн анх /огноо санахгүй/ *** нь над руу ярьж байгаад хүнсний захиалга өгч байсан.  Тэр нь /кофе, торт, чихэр/ зэрэг зүйлс байсан. Тэгэхээр нь би ***д хандаж “за больё, найз нь ийм жижиг сажиг зүйл нийлүүлж чадахгүй, та нар ийм юмаа өөрсдөө худалдаад авчих” гэж хэлээд миний данс руу хийсэн мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн. Гэхдээ компанийн дансаар мөнгө орж ирсэн учир би татварт өгөх 10 хувиа суутгаж аваад үлдсэн мөнгийг нь *** руу шилжүүлсэн. Дансны хуулгыг үзэхэд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр манай “Ар бор” ХХК- ийн Төрийн банканд эзэмших 102400355691 тоот данс руу “Байгалиа хамгаалъя нэгдсэн арга хэмжээний хүрээнд усны тухай хуулийн хэрэгжүүлэлтийг хангуулах зардал” гэсэн утгаар 999,000 төгрөгийн орлого орсон байна. Энэ мөнгө нь компанийн данс руу орсон учир би татварын 10 хувийг нь суутгаж аваад үлдсэн 899,100 төгрөгийг нь *** руу шилжүүлсэн байна. Гэхдээ би *** руу мөнгө шилжүүлэхдээ “Ар бор” компанийн дансанд орж ирсэн мөнгийг нь шалгаж хянаад, 999,000 төгрөг орж ирснийг мэдсэн учир Хаан банк дахь хувийн 5025068294 тоот данснаас *** руу шилжүүлсэн юм байна. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн огт нийлүүлээгүй, нийлүүлэх гэсэн боловч маш бага дүнтэй ...захиалга өгч эхэлсэн учир болилоо гэдгээ хэлээд мөнгийг буцаан шилжүүлсэн юм. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал),

5. Гэрч А.***ын мөрдөн шалгах ажиллагаанд:

2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: Би одоогоос 1 жилийн өмнө буюу 2021 онын зун бил үү н*** бил үү, “***” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Манай компани нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Gem Palace” худалдааны төвийн 1 давхарт кофе шоп ажиллуулдаг. Манай кофе шопын салбар нь 25 дугаар эмийн сангаас дээш өгсөх замд “Gem Mall” худалдааны төвийн 2 давхарт үйл ажиллагаа явуулж байгаа. Миний хувьд “***” ХХК-ийн захирлаар ажилладаг. Ном гарын авлага бэлтгэх, хэвлэх үйл ажиллагаа явуулах эрх байхгүй, зөвхөн кофе шоп ажиллуулдаг. *** бид хоёр эхнэр, нөхөр байсан. Анх 2001 онд гэрлэлтээ батлуулаад амьдарч байгаад салсан. Сүүлийн 10 гаруй жил хамт амьдраагүй. Гэхдээ гэрлэлтийн бүртгэлээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа, бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. “***” ХХК-ийг 2019 оны 11 дүгээр сард үүсгэн байгуулж тэр цагаас хойш би өөрөө захирлаар нь ажиллаж байна. Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай албан ёсоор гэрээ байгуулж, хамтарч ажилласан юм байхгүй. Нэг удаа гарын авлага, боршур хэвлэлтийн ажил хийсэн, мөн нэг хүлээн авалтын үйл ажиллагаанд зориулж торт нарийн боов нийлүүлсэн. Одоогоос 2-3 жилийн өмнө 2019 билүү 2020 онд эхнэр *** нь надтай утсаар ярьж дуудсан. Би ***гийн гэрт яваад очсон чинь надад хандаж “...нэг гарын авлага хэвлүүлэх хэрэгтэй байна, нэг иймэрхүү юм хийлгээд өг гээд надад гарын авлагын эхийг өгсөн. ***гийн гуйлтын дагуу тэр гарын авлага хэвлэх ажлыг нь хийж өгөх гээд урагшаа Эрээн рүү хамтран ажилладаг хужаа нар руугаа холбогдож байгаад би өөрөө кофе шопынхоо аяга, бараа материалыг авахаар Эрээн хот руу явахдаа тус боршурыг хийлгэж ирсэн. Ямар ч байсан Эрээнд очоод Монгол мөнгөөр 7,0 сая гаруй төгрөгөөр 5000 орчим гарын авлага хийлгэж ирсэн. Эрээнээс авч ирсэн гарын авлагаа ***гийн ажил дээр хүргээд ***д өөрт нь хүлээлгэн өгсөн. 7,0 сая гаруй төгрөг л авсан, авсан мөнгөө бүгдийг нь гарын авлага хэвлүүлэхэд ашигласан. ***д ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй. Би ажилтай байсан учраас манай дүү Будбаяр гарын үсэг зурсан байх, яах ч арга байхгүй гэрээний төлбөрт 7,0 сая орчим төгрөг аваад би өөрөө мөнгийг бэлнээр авч юань болгоод Эрээн рүү авч яваад гарын авлага хэвлүүлсэн. 40 гаруй хуудастай, бичгийн цаас буюу А/4 хэмжээнээс арай жаахан жижиг хэмжээтэй гарын авлага хэвлүүлсэн юм. За байз хар хөх өнгийн хавтастай, сургалтын гарын авлага байсан. Манай компани гарын авлага бэлтгэх, хэвлэх эрхгүй ч гэсэн ***д тус болох үүднээс л би өөрөө Эрээн рүү явж гарын авлага бэлдүүлж ирсэн. Би санахдаа 7,0 сая төгрөг гэж санаад байсан чинь 9,0 сая төгрөг л юм байна. Энэ мөнгөнөөс бол би бараг ашиг хараагүй. Эрээн рүү явах зардал энэ тэрээ оруулаад л явсан. Энэ 9,0 сая төгрөгөөр л гарын авлага хийлгэж өгсөн шүү дээ. Гарын авлага бэлтгүүлсэн нь үнэн. *** ганц эрэгтэй дүүтэй, тэр нь элэгний хорт хавдар туссан учир эмчилгээнд зориулж уг мөнгийг өгсөн. Гарын авлага бэлтгүүлэхдээ би Хас банк дахь данснаасаа мөнгө гаргаж хийлгэсэн. Тэгвэл бэлэн мөнгө гаргаж гарын авлага бэлтгүүлсэн ч байж болно. Аль аль нь үнэн. Би аав ээжээс мөнгө авч ***д өгсөн, дээрх мөнгийг ч гэсэн ***д өгсөн. Наадах чинь бодоод байсан учир би дансанд байсан мөнгөө ***д өгөөд, өөртөө байсан бэлэн мөнгийг юаниар солиулаад Эрээн рүү авч явсан юм байна. Нэг хүлээн авалтын үед нарийн боов л захисан даа, цай кофе ч гэсэн хамт худалдан борлуулж байсан байх, Одоогоос 1 жил гаруйн өмнө 600-700 мянган төгрөгийн л цай кофе нийлүүлсэн байх, санахгүй байна. Манай эгч ***ийн Жаргал гэж хүн торт, нарийн боов хийдэг учир эгч рүү ярьж байгаад торт нарийн боов авсан. Тэгээд ИТХ-аас авсан мөнгөнөөс эгч Жаргалд тортныхон мөнгийг өгөөд цай, кофеныхоо мөнгийг би өөртөө авч үлдсэн. Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас компанийн данс руу 998,000 төгрөг шилжүүлснээс 889,200 төгрөгийг ***д өгч, 108,800 төгрөгийг өөртөө авч үлдсэн гэх тухайд ...өглөгтэй болоод л өгсөн юм байлгүй дээ. Би худлаа яриагүй, нарийн зүйлийг үнэхээр санахгүй байна. ***өд мөнгө, эд зүйл өгч байсан зүйл байхгүй. Хүүхдийн сургалтын төлбөрт зориулж дээрх 1,0 сая төгрөгийг ***д өгсөн юм болов уу даа. Би харин хэлж байна шүү дээ, санахгүй байна. Тэгвэл би андуурч байгаа юм байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-46 дахь тал),

- гэрчээр дахин 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Эрх үүргээ ойлгож мэдсэн, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Худал мэдүүлсэн зүйл байхгүй, жил, хоёр жилийн өмнөх асуудал учир мартаж санасан зүйл байгаа байх. Би Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас манай “***” ХХК-ийн дансанд орж ирсэн 9,0 сая төгрөгөөр гарын авлага хийлгээгүй. Би 2021 оны 05 дугаар сард Эрээн хот руу “***” ХХК-ийн кофены аяга, бургерын цаас, салфетик зэрэг зүйлсийг захиалсан. Би Хаан банк дахь өөрийн *** дугаартай дансны хуулгыг харсан. Тухайн үед буюу 2021 оны 05 дугаар сард би 4,500,000 орчим төгрөгийг шилжүүлж байсан. 6 сард Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай гэрээ хийгдсэн, тэр үед ковид-19 өвчинтэй холбоотойгоор зорчих хөдөлгөөн зогссон учир би замын жолоочид /хэн гэдгийг нь санахгүй/ бэлэн мөнгө өгч Эрээн рүү явуулаад кофены аяга, салфетик зэрэг дээрх эд зүйлсийг авахдаа Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд гарын авлага хийлгэж авчруулсан. Би өөрөө тухайн үед хил гараагүй, тэр гарын авлагын манай компанийн харилцагч Хятад иргэн /нэрийг нь санахгүй/ Эрээн хотод хэвлүүлж, манай компанийн аяга, цаас зэрэг зүйлтэй хамт Монгол руу ирүүлсэн. Ямар ч байсан 1 том хайрцагтай гарын авлага ирсэн, тэр гарын авлагыг би өөрөө хүлээж аваагүй, манай компанид ажилладаг байсан хүн ИТХ-д хүргэж өгсөн, хэн хүлээж авсан талаар нь би мэдэхгүй байна. Тухайн гарын авлагыг чинь нүдээр хараагүй юм чинь. 2 жилийн өмнөх асуудал учраас мартаж санаад буруу зөрүү л ярьсан юм байна. Би энэ аягыг захиад барааны урьдчилгаа явуулсан байсан. Би сүүлд нь гэрээ байгуулсны дараа бэлэн юань аваад хүнд бэлнээр өгч Эрээн рүү явуулсан.  Баримт байхгүй, бодвол 8 шаргаас л очиж юань авсан байх, тэр үед харин ковид 19 өвчинтэй холбоотой хөл хориотой байсан тул бэлнээр өгч явуулсан. Би замын жолоочид л мөнгө өгч Эрээн рүү явуулсан, хэн гэх хүнд өгч явуулснаа санахгүй байна, ямар ч байсан таньдаг л хүнээр юань явуулсан байх гэж бодож байна. Тэр үед ***гийн дүү нь хагалгаанд орж байсан учир түүний хагалгаанд зориулаад ХУД-ийн ИТХ-аас орж ирсэн мөнгийг буцаагаад *** рүү шилжүүлчихсэн юм. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),

6. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: Эсрэг өгөөд байх мэдүүлэг байхгүй. Би “***” ХХК-ийн нэг гэрээн дээр гарын үсэг зурсан. Өөр юм байхгүй. Би “***” ХХК-д нэг ч хувьцаа эзэмшдэггүй, энэ компани төрсөн ах ***ийн ***ын компани юм. Би ерөөсөө “***” ХХК-аас цалинжиж байгаагүй. Мөн тус компанийн захирлаар огт ажиллаж байгаагүй. Намайг нэг удаа ажил дээрээ завгүй байх үед л нэг танихгүй хүн хүрч ирээд надаар гэрээнд гарын үсэг зуруулсан шүү дээ. За за би энэ гэрээний талаар мэдэхгүй ээ, гэрээнд би өөрөө гарын үсэг зураагүй, манай ах *** л надад хэлэхдээ "...нэг гэрээн дээр чиний нэрийг биччихсэн байгаа шүү...” гэж хэлсэн. Би энэ гэрээний талаар нарийг мэдэхгүй байна. Харин манай ах *** л нэг гэрээнд миний нэр биччихсэн гэсэн болохоор нь гэрээнд гарын үсэг зурсан гэж хэлсэн юм. Гэтэл гэрээн дээр зурагдсан гарын үсгийг би одоо дуурайлгаж зурж чадахгүй юм байна. Энэ ажилд би огт оролцоогүй.***” ХХК өмнө нь энэ төрлийн ажил гүйцэтгэж байсан. “***” ХХК нь кофе шоп ажиллуулдаг компани байгаа юм. Хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Хан-Уул дүүрэгт *** ахын салсан эхнэр *** гэх хүн ажилладаг гэдгийг мэднэ. Яагаад энэ гэрээг миний нэрээр байгуулсан болохыг би мэдэхгүй. Би ямар нэгэн гарын авлага хараагүй, мэдэхгүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал),

7. Гэрч *** /Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай/-ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: Намайг 2020 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдон ажиллаж эхэлсний дараа *** нь манай нягтлан бодогчоор томилогдож байсан. Тэр цагаас хойш л ***г мэдэх болсон, өмнө нь огтоос таньж мэддэггүй байсан. Энэ компанийн талаар би мэдэхгүй, *** гэх хүнийг танихгүй.

Асуулт: “***” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №41 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Хан-Уул дүүргийн иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга ***тэй байгуулсан байх ба гэрээг хурлын дарга *** та баталгаажуулсан байна. Гэрээний 4 дэх хэсэгт “Гүйцэтгэгч тал нь стандарт нөхцөл шаардлагыг хангасан 3000 ширхэг гарын авлага хийж өгөх ба нэг бүр нь 3,000 төгрөгийн үнэтэй байна” гэж заажээ. Тус компани гэрээний дагуу гарын авлага нийлүүлсэн эсэх талаар ярина уу. Гэрээ байгуулах үед “***” ХХК-ийг хэрхэн яаж, сонгож гэрээ байгуулсан юм бэ?

Хариулт: Би бол өдөр тутмын ажилд нь оролцоод байдаггүй учир нь сайн мэдэхгүй хурлын өдөр тутмын ажлыг ажлын албаны дарга *** л хийдэг. Тэгэхээр энэ компани ном гарын авлага нийлүүлсэн эсэхийг нарийн мэдэхгүй, бодвол нийлүүлсэн л байх, сайн санахгүй байна. Энэ компанитай гэрээ байгуулах үед компанийг хэрхэн яаж сонгосон асуудлыг би мэдэхгүй. Манай хурлын ажлын алба, хуулийн хэлтэс гээд холбогдох нэгжүүдээс гэрээг боловсруулж хянаад хамгийн сүүлд нь л би гарын үсэг зурдаг шүү дээ. Надаар аливаа гэрээнд гарын үсэг зуруулах үед *** өөрийн биеэр оруулж ирээд сар болгоны төлөвлөгөөт ажлын талаар, хийх гэж байгаа ажлынхаа цар хүрээ, хэрхэн яаж, ямар хугацаанд хийгдэх талаар танилцуулдаг.

“***” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нягтлан бодогч ***гийн нөхөр ***ын үүсгэн байгуулсан компани гэдгийг, тус компани нь номын худалдаа эрхлэх чиглэлээр биш кофе шоп ажиллуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх талаар ёстой мэдэхгүй, сонсоогүй. Ийм зүйл байж болохгүй байлгүй дээ. Би бол мөнгө төгрөгийн гүйлгээ хийх эрх бүхий албан тушаалтан биш учир нарийн мэдэхгүй. Манай Иргэдийн хурлын эрх бүхий хүмүүстэй гэрээ байгуулсан юм бол тус компани гэрээний дагуу ажлаа хийж, мөнгийг зарцуулах ёстой шүү дээ. Төсвийн мөнгийг мэдээж ингэж бусдаар дамжуулан хэн нэгэн албан тушаалтны хувийн данс руу хийж болохгүй шүү дээ. Би дүүргийн Иргэдийн хурлын даргын төсвийн ерөнхийлөн захирагч учир ямар нэгэн гүйлгээ хийх шийдвэрт гарын үсэг зурдаггүй. Төсвийн шууд захирагч буюу Иргэдийн хурлын ажлын албаны дарга *** гэдэг хүн байсан. Тэгэхээр аливаа төлбөр тооцоо хийхэд төсвийн шууд захирагч *** нь нэгдүгээр гарын үсэг, хоёрдугаар гарын үсгийг нягтлан *** зурах ёстой. Тэгэхээр миний хувьд дээрх мөнгөн гүйлгээний талаар мэдэхгүй, одоо л сонсож байна. Ийм зүйл мэдээж байж болохгүй. ***ийг хувиасаа мөнгө гаргаж ажил зохион байгуулсан, тэр мөнгөө нөхөж авсан гэх асуудлыг би огт мэдэхгүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал),

8. Гэрч *** /”***” ХХК-ийн захирал ажилтай/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ...“***” ХХК нь 2016 онд байгуулагдсан, цэцэг, бэлэг дурсгалын дэлгүүр гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо 3 салбартай үйл ажиллагаа явуулж байна. Би Хаан банканд өөрөө 2 данс эзэмшдэг. *** энгийн төгрөгийн харилцах данс, *** данс бол хадгаламжийн төгрөгийн данс байгаа. “***” ХХК нь Хаан банканд *** гэсэн төгрөгийн харилцах данс байгаа. Хаан банкны *** дугаартай данс бол манай аав ***ын өдөр тутам ашигладаг данс юм. Хаан банкны *** дугаартай дансанд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хийгдсэн гүйлгээг би хэнээс хийсэн гэдгийг мэдэхгүй, санахгүй байна. Гэхдээ манай “***” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Богд Хан” уулын Дархан цаазат газрын харьяа бурхантай хөшөө цэцэрлэгт хүрээлэнд 450 гаруй модыг Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын захиалгаар суулгасан. Тухайн суулгасан мод 2-3 долоо хоногт шарлаж тогтмол усалгаа шаардлагатай болсон тул мод услах хоолой болон нэмэлт бордоо авах шаардлагатай болсон учир Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын холбогдох албан тушаалтанд мэдэгдэхэд шаардлагатай мөнгийг манай аавын данс руу шилжүүлж тэр мөнгөнөөс 520,000 төгрөгөөр шпанк /***/, 361,4000 төгрөгийг бордоо /***/ гэсэн данс руу шилжүүлж авсан. Яагаад компани дансаар аваагүй гэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд хамтарч ажилласан бөгөөд манай компанид ямар нэгэн ашиггүй учир хувийн дансаар компанийн орлого зарлагад бүртгээгүй. Миний хувьд Хан-Уул дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч болон ажлын албанаас дотно харилцаа холбоотой хүн байхгүй. Харин би өөрөө хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үедээ таньдаг байсан. Манай аавд бол таньдаг хүн байхгүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-58 дахь тал),

9. Гэрч *** /7 дугаар хорооны нийгмийн ажилтан/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Мөрдөгчийн харуулсан баримтын 7 дугаар хорооны Засаг дарга Г.Уянга гэсний ард зурагдсан гарын үсэг миний өөрийн гарын үсэг мөн байна. Мөн мөрдөгч таны харуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага гэсэн хаягтай, ногоон өнгийн хавтастай гарын авлагыг би өөрөө Хан-Уул дүүргийн байрны 9 давхарт ИТХ-ийн байр дээр очиж нэг мэргэжилтэн /эмэгтэй/ хүнээс хүлээж авсан. Гэхдээ тухайн үед энэ ногоон номыг дангаар нь 250 ширхгийг аваагүй, үер уснаас урьдчилан сэргийлэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, аян замдаа аажуу яваарай гэсэн утгатай 3-4 төрлийн гарын авлага нийлээд 250 ширхгийг хүлээн авсан. 3-4 төрлийн гарын авлага дунд энэ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага нь 100-150 ширхэг л байсан байх, ямар ч байсан энэ гарын авлагын дангаар нь 250 ширхгийг хүлээж аваагүй. Тухайн үед 2021 оны 07 дугаар сард улсын баярын үед хэсгийн ахлагч нартайгаа хуваарь гаргаж байгаад хариуцсан хорооны нутаг дэвсгэрээр явж иргэдэд гарын авлагыг тарааж байсан. 2021 оны 07 дугаар сарын үед би өөрөө дүүргийн ИТХ дээр очиж нэг эмэгтэй хүнээс гарын авлагыг хүлээж авсан, нэрийг нь санахгүй байна. Тухайн үед 3-4 өөр төрлийн гарын авлага хүлээж авсан, нийт хүлээж авсан гарын авлагын тоо хэмжээ нь 250-300 ширхэг байсан байх, тэрнээс биш энэ ногоон өнгийн хавтастай гарын авлага дангаараа 250 ширхэг байгаагүй, би энэ гарын авлагаас их хэмжээгээр аваагүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал),

10. Гэрч *** /ХУД-ийн 24 хорооны засаг дарга ажилтай/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: “...иргэдэд хууль сурталчлах, таниулах талаар материал тараасан баримтад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Гэхдээ мөрдөгч таны харуулсан ногоон өнгийн хавтастай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага гэсэн хаягтай гарын авлагыг би харж байгаагүй. Засаг даргаар ажиллаж байхдаа зөндөө л гарын авлага хүлээж авч байсан, гэхдээ таны харуулсан ногоон өнгийн хавтастай гарыг авлагыг би 20 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа хараагүй, хүлээж аваагүй юм байна. Харин 2021 оны 10 дугаар сард намайг Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн даргаар томилогдсоны дараа дүүргийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран ажиллаж байх үед энэ гарын авлагыг харсан юм байна. Би 20 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа ийм гарын авлага хүлээж авч иргэдэд тараагаагүй, тухайн үед зөндөө л гарын авлага хүлээж авдаг байсан тул олон юман дээр гарын үсэг зурдаг байсан, дээрх баримтад яагаад би гарын үсэг зурсан гэдгээ санахгүй байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал),

            11. Гэрч Н.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Би 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бичгээр гомдол гаргахаасаа өмнө танай Авлигатай тэмцэх газрын 110 дугаарын утас руу ярьж нэрээ нууцалж дээрх мэдээллийг өгсөн. Би өөрөө 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Ажлаа авсны дараа бүх хүмүүсийнхээ СиВи буюу анкетыг нь харсан. Тэр үед *** нь өөрийн нөхрийг хувиараа хөдөлмөр хийдэг гэж бичсэн боловч компанийнхан нэрийг бичээгүй байсан. Хэрэв тэр хүн анхнаасаа анкет дээрээ нөхрийнхөө компанийн нэрийг бичсэн байсан бол би тэр 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр хийсэн 9,000,000 төгрөгийн гүйлгээг хянаад гэмт хэрэг үйлдэхийг нь таслан зогсоох байсан шүү дээ. Би танай 110 дугаарт утсаар ярьж мэдээлэл өгөхөөс хэдхэн хоногийн өмнө ***г өөрийн нөхөр ***ын үүсгэн байгуулсан “***” ХХК руу мөнгө шилжүүлж авсан асуудлыг мэдсэн юм. Яаж мэдсэн бэ гэхээр 2022 оны 01 дүгээр сард би өөрөө 2021 оны балансыг шалгах гээд ***гээс өөрөөс нь нэхэж байгаад тухайн жилийн мөнгөн хөрөнгийн балансыг авч шалгасан. Гэтэл *** нь өөрөө надад 2021 оны балансаа гаргаж өгөхдөө 2021 оны 06 дугаар сард хийгдсэн 2 удаагийн гүйлгээний хуудсыг хасаад өгчихсөн байсан. Тэгэхээр нь би тухайн үед ***гийн доор ажиллаж байсан *** гэх хүнээр шүүлгэж үзэхэд дээрх “***” ХХК руу 2 удаагийн гүйлгээгээр хийсэн 10,000,000 төгрөгийн гүйлгээг хасчихсан байсан. Тэгэхээр нь би өөрөө дахиад ***гийн анкетыг шалгаад “***” ХХК-ийг интернэтээс хайж үзэхэд ***гийн нөхөр *** гэх хүний компани байсан. Ингээд би танай байгууллагад мэдээлэл өгсөн. 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаартай төлбөрийн хүсэлтэд би гарын үсэг зурахдаа ***гийн нөхрийн компани гэдгийг мэдээгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар бол манай нягтлан бодогч нь *** чинь өөрөө мэргэшсэн нягтлан бодогч байх ёстой, гэтэл энэ *** гэх хүн чинь өөрөө мэргэшсэн нягтлан бодогч биш шүү дээ. Гэрээ байгуулах үед нь би мэдээгүй. Уг нь ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой 1 дүгээр гарын үсгийг би зурах ёстой, гэрээ байгуулах эрх нь надад байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ямар нэгэн ажил хийхэд тэр ажлынхаа гэрээг надаар батлуулдаггүй. *** гэрээ байгуулаад Батсайхан батлаад явчихсан байсан шүү дээ. Гэмт хэргийн салбар зөвлөл чинь ямар ч мөнгө төгрөг зарцуулах эрхгүй, салбар зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой бүх мөнгө хөрөнгө нь манай ажлын албаны дансаар дамждаг, ажлын албаны дансаар гарч байгаа мөнгөтэй холбоотой гэрээ хэлцэлд би өөрөө гарын үсэг зурах ёстой. Гэтэл энэ *** л гэрээ байгуулаад явчихдаг байсан. Тухайн үед би ***г өөрийн нөхөр ***ын компани руу 9,000,00 төгрөг шилжүүлснийг мэдээд гэрээний дагуу ном гарын авлага авсан эсэхийг шалгаж байгуулсан гэрээг нь үзэх гээд ***гээс шаардсан боловч надаас нуугаад гэрээгээ гаргаж өгөөгүй. Гэрээний дагуу гарын авлагыг орлогоор хүлээж авсан баримт хүртэл байхгүй байсан шүү дээ, тэгэхээр наадах чинь ерөөсөө л гарын авлага хийх нэрээр мөнгө угаасан нөхдүүд шүү дээ. *** надад хэлэхдээ “..***г өөрийнхөө доор ажилладаг хүмүүсээр дамжуулж бэлэн мөнгө гаргаж авдаг., орой болохоор сейфээсээ мөнгө гаргаж ирээд тоолсон сууж байдаг гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал),

            12. Гэрч Б.*** /ХУД-ын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан/-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сар хүртэл Хан-Уул дүүргийн ИТХ-ын тооцооны нягтлан бодогчоор ажилласан. ***гийн нөхөр А.***ын үүсгэн байгуулсан *** ХХК 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 41 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга ***тэй байгуулсан ...гэрээт ажлын талаар надад мэдэх зүйл байхгүй, би өөрөө тооцооны нягтлан бодогч учир цалин хөлстэй холбоотой баримт болон нярав ***гийн бараа материалын тайлан дээр нь гарын үсэг зурдаг байсан. Түүнээс өөрөөр мөнгө санхүүтэй холбоотой, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудалд оролцдоггүй байсан. ***гийн хувийн амьдрал учир түүний нөхөр ямар хүн байдаг талаар ч гэсэн би мэдэхгүй. Энэ бараа материал хүлээн авалтын баримтыг нярав *** үйлдэх ёстой, баримтыг үзэхэд комиссын гишүүд хэсэгт хэн нэгэн хүн гарын үсэг зураагүй байна, хэрэв тухайн баримтын дагуу гарын авлага хүлээж авсан бол комиссын гишүүн хэсэгт надаар эсхүл өмч хамгаалах байнгын зөвлөлийн гишүүн болон *** дарга, хуулийн хэлтсийн дарга ***, Ерөнхий нягтлан бодогч *** нараар гарын үсэг зуруулсан байх ёстой. Би энэ баримтад гарын үсэг зураагүй байгаа болохоор уг гарын авлагыг хүлээн авах ажилд би өөрөө оролцоогүй гэсэн үг. Энэ гарын авлагыг бараа материалын тайлан дотор харж байсан гэхдээ тэгж их хэмжээгээр байгааг хараагүй, энэ гарын авлагыг хэн хэзээ хийлгэж ирсэн талаар би мэдэхгүй байна. Би тийм зүйл ярьж байгаагүй, би *** эгчтэй хамт нэг өрөөнд суудаг байсан нь үнэн, гэхдээ би тэр хүнийг тэгж сейфээсээ мөнгө гаргаж ирээд тоолоод сууж байгааг хараагүй, мэдэхгүй юм байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67  дахь тал),

13. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би 2022 оны 4 дүгээр сарын үед Хан-Уул дүүргийн ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн мэргэжилтнээр ажилд орж 6 сар орчим хугацаанд ажиллаад 221 оны 10 дугаар сард өөрийн хүсэлтээр гарсан. “***” ХХК-ийн талаар сонсож байгаагүй, *** гэх хүнийг ч танихгүй юм байна. Харин *** нь намайг ажиллаж байх үед манай ИТХ-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. *** нь манай салбар зөвлөлийн дарга буюу миний дээд шатны удирдах албан тушаалтан байсан. Эдгээр хүмүүстэй ямар нэгэн хувийн харилцаа, холбоо байхгүй. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн бараа материал хүлээн авсан баримт үйлдэж нийт 9,000,000 төгрөгийн үнэ бүхий 3000 ширхэг гарын авлага хүлээж авч баримтыг хүлээн авсан хэсэгт *** гэж гарын үсэг зурсан мөрдөгчийн харуулсан баримтыг бүрэн харлаа, уг баримтад бичигдсэн гар бичвэр болох /огноо, дугаар, тоо ширхэг, мөнгөн дүн болон ***/ гэж бичсэн бүдэг хар өнгийн бэхээр бичигдсэн бичвэрүүд нь миний бичвэр биш байна. Харин *** гэж бичсэний урд талын Нандин-Од гэж зурсан гарын үсэг миний өөрийн гарын үсэг мөн байна. Гэхдээ миний хувьд Хан-Уул дүүргийн ИТХ-д ажиллаж байхдаа ийм их хэмжээний 3000 ширхэг гарын авлага хүлээж авч байгаагүй, 3000 ширхэг гарын авлага байсан бол тоолоод авах байлгүй дээ. Энэ гэрээний талаар би сонсоогүй, мэдэхгүй юм байна. Ийм гарын авлага хийлгэх асуудал яригдаж байгаагүй шүү дээ. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлд 2 мэргэжилтэн ажилладаг байсан, надаас гадна *** гэх мэргэжилтэн ажилладаг байсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга *** нь намайг өрөөндөө дуудаад нэг удаа салбар зөвлөлийн хувцас хүлээж ав гээд надад өгч байсныг санаж байна. Би лав ийм гарын авлага хүлээж авч байгаагүй, Мөрдөгчийн харуулсан ногоон өнгийн хавтастай гарын авлагыг би одоо л харж байна, өмнө нь огт харж байгаагүй. Мэдэхгүй, бодвол манай салбар зөвлөлийн дарга *** нь ийм гарын авлага ирнэ, хүлээж ав гэсэн учраас л би баримтад гарын үсэг зурсан байх. Бодит байдал дээр бол би ямар ч гарын авлага хүлээн авч, иргэдэд тарааж байгаагүй, угаасаа даргын өгсөн үүргийн дагуу л хий гэсэн зүйлийг нь хийж байгаа шүү дээ. Мэдэхгүй, би лав ийм гарын авлага хараагүй, энд тэнд очиж тараасан зүйл байхгүй. Энэ гарын авлагыг би одоо л анх удаа харж байна. Хан-Уул дүүрэг 21 хороотой, мэргэжилтэн *** бид хоёр хороодоо 2 хуваагаад захын хороодыг *** хариуцдаг, төвийн хороодыг би өөрөө хариуцдаг байсан юм. Энэ гарын авлагыг хэн яаж тараасныг би мэдэхгүй байна, би хороодоор явж ийм гарын авлага тарааж байгаагүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-70 дахь тал),

14. Гэрч Т.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: 2017 онд 2 сард Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн мэргэжилтнээр ажилд орсон, 2019 оны 7 дугаар сард тус дүүргийн 20 Засаг даргаар томилогдсон юм. 20 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж тус оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн даргаар томилогдсон, улмаар 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 24 дүгээр хорооны Засаг даргаар томилогдоод ажиллаж байна.  2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаартай зарлагын баримтад 3000 ширхэг гарын авлагыг *** танд хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн харуулсан Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх гарын авлага гэсэн хаягтай, ногоон өнгийн жижиг гарын авлагыг би харж байсан юм байна. Би энэ гарын авлагыг Хан-Уул дүүргийн нийт 21 хорооноос 5-6 хорооны нийгмийн ажилтан болон зохион байгуулагч нарт нь хүлээлгэж өгч байсан юм байна. Гэхдээ би энэ гарын авлагыг тэгж их хэмжээгээр 3,000 ширхгийг хүлээж аваагүй, би тус ИТХ-н Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөлд ажиллаж байхдаа ер нь бол Хан-Уул дүүргийн 21 хороо болон иргэдэд боршур тараах, гарын авлага тараах ажлыг л хийдэг байсан, бараг миний үндсэн ажил энэ байсан. Гэхдээ таны харуулсан Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх гарын авлага гэсэн хаягтай, ногоон өнгийн жижиг гарын авлагыг би тэгж их хэмжээгээр тараагаагүй, ямар ч байсан миний санаж байгаагаар 1-р хорооны ажилтанд өгсөн, бусад хороог нь санахгүй байна. Нийтдээ 5-6 хорооны ажилтанд 1000 ширхэг орчим гарын авлага өгсөн санагдаж байна. Хорооны ажилтнууд чинь бөөндөө ирдэггүй, ирж гарын авлага ав гэж дууддаг боловч ирдэггүй, сардаа нэг удаа манай ИТХ дээр ирж бензиний мөнгө төгрөг авдаг, тэр үедээ л гарын авлагаа авдаг байсан. Тэрнээс биш бүгд нэгдсэн зохион байгуулалтад орж ирдэггүй байсан шүү дээ. Би 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тэгж их хэмжээний 3000 ширхэг гарын авлага авч тараагаагүй, сайндаа л 1000 ширхгийг тараасан байх. Гэхдээ хорооны ажилтнууд ирэх үед нь нярав *** эгчээс бага багаар хүлээж авч байсан, ингэж их хэмжээгээр бөөнд нь авч байгаагүй. Энэ гэрээнд би оролцоогүй, би чинь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсон гэхээр бараг ажилд ороод 4-5 хонож байхад гэрээ байгуулагдсан юм байна. Энэ гэрээний талаар болон гарын авлагыг хэн хаана хийлгэсэн талаар надад мэдэх зүйл алга. Би энэ гарын авлага тараахдаа ийм баримт бүрдүүлээгүй, би бараг болж хорооны засаг дарга нартай уулзаж байгаагүй, би энэ гарын авлагыг тараахдаа гарын авлага хүлээж авч байгаа хүнийх нь нэрийг бичиж авч байсан юм. Таны харуулсан 1-21-р хорооны Засаг даргын нэр тавьж гарын үсэг зуруулсан баримт миний бүрдүүлсэн баримт биш байна, би ийм олон хороонд гарын авлага тараагаагүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал),

15. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн:  Одоо сард гар дээр 1,600,000 төгрөгийн цалин авдаг, мөн байр түрээсийн орлого 1,500,000 төгрөг байгаа. Үүнээс өөр бизнесийн орлого байхгүй, зарлагын тухайд ямар нэгэн зээл байхгүй, зөвхөн сарын хэрэглээний тогтмол зардал л байгаа. Намайг 2020 онд Хан-Уул дүүргийн ИТХ-д ажилд орсны дараа 2021 онд *** манайд ажилд орсон. Тэр цагаас хойш мэднэ, ямар нэгэн хувийн харилцаа холбоо байхгүй. Харин А.*** бид хоёр 2001 онд гэрлэлтээ батлуулсан, дундаасаа 2 хүүхэдтэй, гэхдээ одоогоос 10 жилийн өмнө бид хоёр салцгаасан боловч албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй.

Гэрээ байгуулах болсон асуудлын тухайд гэрээ байгуулах үед ковидын үе байсан. Манай байгууллагын чиг үүрэг бол сурталчлах чиг үүрэгтэй байсан тул тэр үед нэг гарын авлага хэвлүүлж иргэдэд тараах ажил гарсан байсан. Гэтэл *** өөрөө“...гадуур гарын авлага хэвлэх газар олдохгүй байна, захиалга авахгүй байна, хямд үнээр гарын авлага хэвлээд өгөх газар байгаа юу..” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би ***өд хандаж хямд үнээр гарын авлага хийх хүн байгаа эсэхийг асууж өгье, миний нэг таньдаг хүн кофены гадна талын аяга хэвлүүлээд байдаг юм, би тэр хүнээс асууж үзье...” гэж хэлсэн. Үүний дагуу би ***тай утсаар яриад “...танайх кофены аяга хэвлүүлээд байдаг биз дээ, хямд үнээр гарын авлага хэвлэж өгөх газар байна уу, хэвлэлийн газар олдохгүй байна...” гэж асуусан. Гэтэл *** нь надад хандаж “...Манай компани урагшаа эрээн рүү явж хэвлүүлдэг шүү дээ, асууж үзье...” гэж хэлсэн. *** мэдүүлэхдээ надтай уулзсан гэж мэдүүлсэн байсан, бодит байдал дээр бол бид хоёр уулзаагүй, утсаар ярьсан. Үүний дараа нэг удаа *** нь манай хүүхдийг сургуулиас аваад гэрт хүргэж ирэхдээ хальт уулзаж байсан, дээрх асуудлын талаар дахин утсаар ярьж байгаад *** нь надад хандаж “...Хямд үнээр гарын авлага хийх газар байгаа, танайх яах уу гарын авлага хэвлүүлэх юм уу...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ***т хандаж за тэгье тэгье гэж хэлсэн. Үүний дараа би ***тэй уулзаад “...хямд үнээр гарын авлага хийх үйлдвэрлэх газар байна, гарын авлага хийлгэх юм уу...” гэж хэлсэн. Гэтэл *** нь тэгье гэж зөвшөөрсөн тул би ***, *** нарыг хооронд нь холбож өгсөн. Би гэрээ байгуулах үед байгаагүй. *** дарга өөрөө ***тай холбоо барьж байгаад гэрээ байгуулсан байсан. *** нь манай ИТХ-с 9,0 сая төгрөгийн санхүүжилт авч, 3000 ширхэг гарын авлага хэвлүүлж, ирээд манай ИТХ-ын няравт хүлээлгэж өгсөн байсан. Би тэр гарын авлагын хүлээж аваагүй, манай нярав л хүлээж авсан байх, гэхдээ *** ч гэсэн өөрөө авч ирээгүй, өөр хүнээр өгөөд явуулчихсан байсан. ***аас мөнгө авсан асуудлын тухайд: Тэр үед манай дүү эмнэлэгт эмчилгээ хийлгэж, би дүүгийнхээ донор болж эмнэлгээр явж байсан тул намайг яг эмнэлэг дээр байх үед *** өөрөө над руу утсаар ярьж манай дүүгийн талаар ярьж асуусан. Тэр үед би өөрөө мөнгөгүй миний дансанд 26,000 төгрөг л байсан тул ***аас мөнгө өгөх боломж байгаа эсэхийг асуусан. Тэгээд *** нь эмнэлгийн үйлчилгээнд ашиглаарай гээд миний данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн байгаа. Би өөрөө дүүгийнхээ донор болох учир дүүгээ хагалгаанд орох үед нь хэрэглэнэ гээд хадгаламжийн данс руугаа хийчихсэн байсан. Би ***ын талаар ***өд хэлээгүй, би ***өд хэлэхдээ зүгээр л өөрийн танил гэж хэлсэн. Тэрнээс биш ***ыг өөрийн нөхөр байсан гэж хэлээгүй, би ч гэсэн өөрөө ***ыг өөрийнхөө “Хурд даян манд” ХХК-аар гэрээ байгуулж байгааг мэдээгүй.... 8,100,000 төгрөг орж ирсэн, утгыг нь санахгүй байна. Үүнийг гэрээтэй холбоотой мөнгө гэж хэлээгүй. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 44-46 дахь тал),

16. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...Би 2021 онд одоогийн албан тушаалд томилогдсон цагаас хойш ***г мэднэ. Ер нь бол нэг байгууллагад ажилладаг гэдгээрээ мэднэ. Ямар нэгэн хувийн харилцаа холбоо байхгүй. Манай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын чиг үүрэг нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг учир миний хувьд тухайн гэрээг байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээ байгуулах чиг үүрэгтэй байсан. Ер нь бол өөрийн чиглэлийн дагуу л ажил хийсэн. Тухайн гэрээ байгуулах үед цар тахалтай холбоотойгоор янз янзын хэвлэлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаггүй байсан санагдаж байна. Ер нь бол тухайн жилд ИТХ-ийн үндсэн төсвөөс зарцуулах 9,000,000 төгрөгийн төсвөөр хууль сурталчилгааны чиглэлийн мэдээллийг гарын авлага хэвлүүлэх шаардлагатай байсан. Манай ИТХ болон ажлын алба дээр хамтарч ажилладаг буюу манай Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн жижиг сажиг компаниуд байгаа. Дээрх 2021 оны 06 дугаар сард гарын авлага хэвлүүлэхийн тулд би өөрөө ямар нэгэн хэвлэлийн компанитай уулзаж, санал аваагүй байсан, үндсэндээ бол хийх ажлын төлөвлөгөөний дагуу дээрх гарын авлагыг бэлтгэж, иргэдэд хууль сурталчлах шаардлагатай байсан үе юм. Яг энэ үед манай ерөнхий нягтлан бодогч *** өөрөө надтай уулзаад надад хандаж хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй нэг компани байна, энэ компанитай гэрээ байгуулбал аль болох хурдан хугацаанд гарын авлага бэлтгэж өгөх юм байна гэж хэлсэн. Ингээд ***гийн хэлсний дагуу л тэр “Хурд даян манд” гэх компанитай гэрээ байгуулж ажилласан. Миний хувьд дээрх гэрээг байгуулахын өмнө 2021 оны 02 дугаар сард тус ажлын албаны даргаар сонгогдсон байсан учир өмнө нь ийм төрлийн гэрээ байгуулж, төсөв мөнгөтэй холбоотой ажил хийж байгаагүй учир туршлага дутмаг байсан, үүнээсээ болж тэр “Хурд даян манд” ХХК-тай гэрээ байгуулахдаа тус компанийг хуулийн шаардлага хангаж байгаа эсэх, шууд гэрээ байгуулж болох эсэх зэргийг шалгаж судлаагүй . *** надад хэлэхдээ хурдан хугацаанд ажил хийж гүйцэтгэх боломжтой компани байгаа гэж л хэлсэн болохоос биш өөрийн нөхрийн компани гэдгийг хэлээгүй, би ч гэсэн тэр компанийг судалж үзээгүй, кофе шоп ажиллуулдаг гэдгийг сүүлд танай байгууллага дээр ирж гэрчийн мэдүүлэг өгөхдөө л мэдсэн. Шан харамж авсан зүйл байхгүй. Миний Хаан банк дахь *** дугаарын дансаар 2 удаагийн мөнгөн гүйлгээ орсон талаар өмнө нь тодорхой тайлбар хэлсэн. Тэр 2 удаагийн мөнгө нь дээрх гэрээт ажилтай ямар ч хамааралгүй асуудал байгаа. Гарын авлагыг хэн, хаана, хэрхэн хийснийг би мэдэхгүй. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 154-155 дахь тал),

17. Нийслэлийн Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №02 дугаартай тогтоолын хуулбар, (1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал),

18. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/91 дугаартай тушаалын хуулбар, 2022 оны 06 дугаар сарын Б4/45 тоот тушаалын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал),

19. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/20  дугаартай захирамж, хөдөлмөрийн дотоод журам (1 дэх хавтаст хэргийн 107-122 дахь тал),  

20.”***” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, тус лавлагаанд хувьцаа эзэмшигч ***ийн ***, гүйцэтгэх удирдлага ***ийн ***, эрхлэх үйл ажиллагааны мэдээлэл хэсэгт Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, кофе шоп гэж тэмдэглэгдсэн тухай. (1 дэх хавтаст хэргийн 184-185 дахь тал), мөн “***” ХХК-ийн 9011813084 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 186-187 дахь тал), “***” ХХК-ийн дүрэм (1 дэх хавтаст хэргийн 194-197 дахь тал)8

21.Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/46 дугаартай захирамж болон хавсралт (2 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал),

22. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №41 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ (2 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал),

23. “***” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэх (2 дахь хавтаст хэргийн 21 дэх тал),

24. 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №300 дугаартай төлбөрийн хүсэлт (2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал), Ebarimt.mn 9,000,000 төгрөгийн төлбөрийн баримт (2 дахь хавтаст хэргийн 22 дахь тал), Орлогын баримт: байгууллага ИТХ 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, нийлүүлэгч “***” ХХК, материалын нэр гарын авлага хууль тогтоомж сурталчлах код 2000903466, нэгж бүрийн үнэ 3000, тоо хэмжээ 3000, нийт дүн 9,000,000 төгрөг гэсэн. (2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал),

25. Бараа материалын хүлээн авалтын баримт, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9,000,000 зарлагын баримт (2 дахь хавтаст хэргийн 24-25), ХУД-ийн ИТХ-ын даргын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/54 тоот захирамжаар Иргэдэд хууль сурталчлах, таниулах тараах материал тараасан баримт. (2 дахь хавтаст хэргийн 26-28 дахь тал),

26. ***гийн Худалдаа хөгжлийн банканд эзэмшдэг дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 55 дахь тал), Төрийн банканд эзэмшдэг дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 61-66 дахь тал), Хаан банк дахь *** тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 80-81, 87 дах тал),

27. А.***ын Хас банканд эзэмшдэг дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 57-59 дэх тал), Голомт банканд эзэмшдэг дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал), Хаан банканд эзэмшдэг *** тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 76 дахь тал),

28. Яллагдагч ***ийн *** дугаартай дансны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга (1 дэх хавтаст хэргийн 86-88, 2 дахь хавтаст хэргийн 84 дэх тал),

29. “***” ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг *** тоот дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 72 дахь тал), Голомт банкны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2476 тоот албан бичгээр ирүүлсэн “***” ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг *** тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй (2 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал),

30. Дансны хуулганд мөрдөгч 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:

30.1 А.***ын эзэмшлийн *** дугаартай Хаан банкны дансанд хэрэгт ач холбогдолтой дараах, орлого зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Үүнд:

“***” ХХК-ийн эзэмшлийн Голомт банк дахь 1525141266 дугаартай дансанд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ХУД-ийн ИТХ-аас 9,000,000 төгрөг шилжүүлснийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А.*** нь өөрийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны данс руу 9,950,000 төгрөгөөр шилжүүлж авсан. Үүнээс 8,100,000 төгрөгийг нь өөрийн эхнэр ***гийн Хаан банк дахь *** дугаартай данс руу дамжуулан шилжүүлсэн байна.

            Мөн ХУД-ийн ИТХ-ын ажлын албанаас 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “***” ХХК-ийн Голомт банкны *** дугаартай данс руу 998,000 төгрөг шилжүүлснийг мөн өдөр А.*** нь өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *** дугаартай данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж авсан. Үүнээс 889,200 төгрөгийг нь өөрийн эхнэр ***гийн эзэмшлийн *** дугаартай данс руу дамжуулан шилжүүлсэн байна.

            “***” ХХК-ийн данснаас тус компанийн захирал А.***ын эзэмшлийн Хаан банк дахь *** дугаартай дансанд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 9,950,000 төгрөгийн орлого орохоос өмнө А.***ын дансны үлдэгдэл нь 459,088.13 төгрөг байсан ба А.*** нь өөрийн дансанд орсон мөнгийг ***гийн данс руу дамжуулан шилжүүлсэн. Түүнээс хойш А.***ын  эзэмшлийн дансанд Coffee, Americano, Keks, Maska зэрэг гүйлгээний утгаар 5,900 төгрөгөөс дээш үнийн дүнтэй орлогын гүйлгээ орж байсан байх тул дээрх мөнгөний үлдэгдэл мөнгийг хэрхэн юунд зарцуулсан болохыг тогтоох боломжгүй байх ба дээрх цаг хугацаанд А.*** нь хүснэгтэд тусгасан 5 данс руу 1,052 312 төгрөгийг цалин гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна.

            30.2. ***гийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны дансанд хэрэгт ач холбогдолтой дараах орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Үүнд: *** нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаарын дансаар дамжуулан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нөхөр А.***аас 8,100,000 төгрөг шилжүүлэн авч, үүнээс 4,500,000 төгрөгийн өөрийн эзэмшлийн *** дугаартай хадгаламжийн данс руу шилжүүлсэн байна.

            Мөн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр А.***ын эзэмшлийн *** дугаартай данснаас ***гийн эзэмшлийн *** дугаартай данс руу 889,200 төгрөг шилжүүлснийг *** нь мөн өдөр *** гэх хүний нэр дээр бүртгэлтэй *** дугаартай данс руу 889,200 төгрөгийг дамжуулан шилжүүлсэн байна. *** нь дээрх 8,100,000 төгрөгөөс 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нь 1,074,720 төгрөгийг бэлнээр зарлага хийж авсан байх ба дээрх цаг хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ***гийн дансанд бэлнээр 480,000 төгрөгийн орлого, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байр түрээс гэх утгаар 700,000 төгрөгийн орлого, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2-р хагас ХУД-ИТХ 2021/06 гэсэн утгаар 1,233,295 төгрөгийн цалин зэрэг орлого орсон, 8,100,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг хэрхэн юунд зарцуулсныг тодорхойлох боломжгүй. *** нь нөхөр А.***аас 8,100,000 төгрөг авч, үүнээс 4,500,000 төгрөгийг нь өөрийн эзэмшлийн *** дугаартай хадгаламжийн данс руу шилжүүлсэн байна. Дээрх 4,500,000 төгрөгийг хадгаламжийн дансандаа байршуулахаас өмнө ***гийн *** дугаартай дансны үлдэгдэл 26,595,402.18 төгрөг байсан байна. гэсэн  тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 44-46 дахь тал),

31.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 он 8 дугаар сарын 22-ны өдрийн 1004 тоот хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай тогтоол, уг тогтоолоор ***гийн Хаан банк дахь *** тоот хадгаламжийн дансны зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай (2 дахь хавтаст хэргийн 97 дахь тал), мөн Хаан банкны 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 29/5980 дугаартай албан бичгээр ***гийн *** тоот дансны зарлагын гүйлгээг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хязгаарласан тухай албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 95 дахь тал),

32. Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, уг баримтад 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Авлигатай Тэмцэх Газрын Төрийн сан, барьцаа хохирлын 100900033401 тоот дансанд ***гээс хохиролд 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухай (2 дахь хавтаст хэргийн 98 дахь тал),

33. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай А.***т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан тухай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 167-168 дахь тал),

34.Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 174 дэх тал), 2020, 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 139-144 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан  хуудас (1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 172-173 дахь тал), ***, Д.Энхмандах нар 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэснийг бүртгэсэн  бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 176-178 дахь тал),

35.Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 149 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал), 2020, 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 125-136 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 161 дэх тал), өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэл (1 дэх хавтаст хэргийн 165 дахь тал), А.***, *** нар нь 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэснийг бүртгэсэн бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 169 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч ***, *** нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул тэднийг тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах.тухай дүгнэлтийг, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс ***, *** нар нь гэм бурууд маргахгүй байгаа.гэсэн тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

1.1 Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын  холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/46 дугаар захирамж болон хавсралтаар “Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдэд Зөрчлийн тухай хуулийг таниулах, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах 9,000,000 төгрөгийг Хурлын зохих төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн”-ний дагуу тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга ***өөс нэг бүр нь 3,000 төгрөгийн үнэлгээтэй 3,000 ширхэг гарын авлагыг стандартад нийцүүлэн хийлгэх ажлыг зохион байгуулж ажиллах үед шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтнаар буюу Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Санхүү, захиргааны хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байхдаа түүнд өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр А.***ын гүйцэтгэх захирлаар ажилладаг “***” ХХК-тай гэрээ байгуулуулах саналыг тавьж, улмаар *** нь “***” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №41 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”  байгуулж 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №300 дугаартай төлбөрийн хүсэлтээр “***” ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг *** дугаарын данс руу 9,000,000 төгрөгийг шилжүүлж, тус компанийн захирал А.***ын Хаан банканд эзэмшдэг *** дугаарын дансаар дамжуулж *** нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн *** дугаартай данс руу 8,100,000 төгрөгийг шилжүүлэн авч, албан тушаалын тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,

-мөн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга ***өд өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр А.***ын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “***” ХХК-тай гэрээ байгуулах санал тавьж, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд нь хатгагчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа:

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/46 дугаар захирамж болон хавсралтаар “Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдэд Зөрчлийн тухай хуулийг таниулах, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах 9,000,000 төгрөгийг Хурлын зохих төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн”-ний дагуу нэг бүр нь 3,000 төгрөгийн үнэлгээтэй, 3,000 ширхэг гарын авлагыг стандартад нийцүүлэн хийлгэх ажлыг зохион байгуулахдаа:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэн тус ажлын албаны Санхүү, захиргааны хэлтсийн ерөнхий нягтлан бодогч ***гийн хамаарал бүхий этгээд болох нөхөр А.***ын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг буюу хуулийн шаардлага хангахгүй, кофе шоп ажиллуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр №41 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж   бусдад давуу байдал бий болгосон үйл баримт нь:

-Авлигатай тэмцэх газарт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Н.***ийн гаргасан өргөдөл болон Авлигатай тэмцэх газар хүлээн авч бүртгэсэн бүртгэл (1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал),

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал),

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/91 дугаартай тушаал (1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал),

-Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/46 дугаар захирамж, (захирамжийн 1 дэх заалтад дүүргийн нутаг дэвсгэрийн иргэдэд Зөрчлийн тухай хуулийг таниулах, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах чиг үүргийн хэрэгжүүлэхэд шаардагдах хэвлэлийн зардлыг гаргах, 2 дахь заалтад дээрх зардалд шаардагдах 9,000,000 төгрөгийг дүүргийн хурлын төсвийн зохих зардлаас гаргахыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий нягтлан бодогч /***/ нарт зөвшөөрсөн тухай захирамж), захирамжийн хавсралт (2 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал),

-2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн огноотой, захиалагч Хан-Уул дүүргийн ГХУСАЗБСЗ-ийн ажлын албаны дарга ***, гүйцэтгэгч “***” ХХК нарын хооронд хийсэн №41 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ (2 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал),

-“***” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэх (2 дахь хавтаст хэргийн 21 дэх тал),

-2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №300 дугаартай төлбөрийн хүсэлт, (хүсэлтэд *** ХХК-ийн *** тоот дансанд ХУД ИТ Хурлын данснаас 9,000,000 төгрөг шилжүүлсэн, нягтлан бодогч *** гэжээ.) (2 дахь хавтаст хэргийн 20 дахь тал), Ebarimt.mn 9,000,000 төгрөгийн төлбөрийн баримт (2 дахь хавтаст хэргийн 22 дахь тал), Орлогын баримт: байгууллага ИТХ 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, нийлүүлэгч “***” ХХК, материалын нэр гарын авлага хууль тогтоомж сурталчлах код 2000903466, нэгж бүрийн үнэ 3000, тоо хэмжээ 3000, нийт дүн 9,000,000 төгрөг гэсэн. (2 дахь хавтаст хэргийн 23 дахь тал),

-Бараа материалын хүлээн авалтын баримт (Хүлээн авагч байгууллага ХУД ИТХ, тээвэрлэгч байгууллага *** ХХК, хүлээн авсан Нандин-Од гэсэн баримт), 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9,000,000 зарлагын баримт (2 дахь хавтаст хэргийн 24-25), ХУД-ийн ИТХ-ын даргын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/54 тоот захирамжаар Иргэдэд хууль сурталчлах, таниулах тараах материал тараасан баримт. (2 дахь хавтаст хэргийн 26-28 дахь тал),

-Яллагдагч ***гийн Хаан банк дахь *** тоот дансны хуулга, (хуулганд 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ***аас гэсэн утгаар 889,200 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн лавлагаа) (2 дахь хавтаст хэргийн 80-81, 87 дах тал),

-А.***ын Голомт банканд эзэмшдэг дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал), Хаан банканд эзэмшдэг *** тоот дансны хуулга (хуулганд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 9,950,000 төгрөг хэвлэл гэсэн утгаар орлого, *** тоот данс руу зарлагаар 8,100,000 төгрөг ***аас гэсэн утгаар, 889,200 төгрөг ***аас гэсэн утгаар *** тоот данс руу зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн),

-Яллагдагч ***ийн *** дугаартай дансны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга (хуулганд 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1 гэсэн утгаар 899,100 төгрөгийн, нягтлан Дуяа гэсэн утгаар 889,200 төгрөгийн тус тус орлогын гүйлгээ) (1 дэх хавтаст хэргийн 86-88, 2 дахь хавтаст хэргийн 84 дэх тал),

-“***” ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг *** тоот дансны хуулга (хуулганд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэдэд хууль сурталчлах, таниулах ажлын зардал 9,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ) (2 дахь хавтаст хэргийн 72 дахь тал), Голомт банкны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2476 тоот албан бичгээр ирүүлсэн *** ХХК-ийн Голомт банканд эзэмшдэг *** тоот дансны гүйлгээний дэлгэрэнгүй (2 дахь хавтаст хэргийн 92-93 дахь тал),

-Мөрдөгчөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр А.***ын Хаан банкны эзэмшлийн *** дугаартай дансанд, ***гийн эзэмшлийн *** дугаартай Хаан банкны данс орлого, зарлагын гүйлгээ хийгдсэнд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 44-46 дахь тал),

-*** ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 184-185 дахь тал), 9011813084 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 186-187 дахь тал),

-Хохирогч “Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”-ын хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал),

-Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-31 дэх тал),

-Гэрч А.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн (1 дэх хавтаст хэргийн 44-46 дахь тал) болон 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),

-Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал),

-Гэрч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-55 дахь тал),

-Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 60 дахь тал),

-Гэрч А.Отгон-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал),

            -Гэрч Н.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал),

-Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-70 дахь тал),

-Гэрч Т.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал),

-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 44-46 дахь тал),

            -Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 154-155 дахь тал), болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан...албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж...өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” бол гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Нийтийн албан тушаалтанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлыг урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. гэж заасан.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийг хамааруулахаар хуульчилжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №Б/91 дугаартай тушаалаар ***г Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны Санхүү, захиргааны хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилж, цалинг ТҮ-8-5 ангиллаар тогтоосон, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөлийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №02 дугаартай тогтоолоор ***ийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны даргаар томилж цалинг ТҮ-8-5 ангилал зэрэглэлээр тогтоосон байх бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, мөн ерөнхий нягтлан бодогч байх тул шүүгдэгч нар нь дээрх хуульд тусгайлан зохицуулсан нийтийн албан тушаалтанд хамаарах субъект байна.

Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах  талаарх хууль зүйн ойлголт нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг, “давуу байдал" гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн Санхүү, захиргааны хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамаарал бүхий этгээд болох нөхөр А.***ын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “***” ХХК-тай гэрээ байгуулуулах санал тавьж, улмаар *** нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №41 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г “***” ХХК-тай байгуулсны дагуу, А.***ын Хаан банканд эзэмших *** дугаарын дансаар дамжуулж, өөрийн *** дугаартай Хаан банкны данс руу 8,100,000 төгрөгийг авч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, бусдыг гэмт хэрэг санаатай үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон  байна.

Мөн шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгдэгч Э.***гийн санал болгосон хуулийн шаардлага хангахгүй, чиг үүрэг өөр буюу кофе шоп ажиллуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №41 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *** нь гэрээ байгуулсан “***” ХХК-ийг захирлыг нягтлан бодогч ***гийн нөхөр болох талаар мэдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж байсан.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/46 дугаар захирамжийн 1 дэх заалтад “Дүүргийн нутаг дэвсгэрийн иргэдэд Зөрчлийн тухай хуулийг таниулах, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах чиг үүргийн хэрэгжүүлэх”-д шаардагдах хэвлэлийн зардлыг гаргах, 2 дахь заалтад дээрх зардалд шаардагдах 9,000,000 төгрөгийг Дүүргийн хурлын төсвийн зохих зардлаас гаргахыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий нягтлан бодогч /***/ нарт зөвшөөрсөн тухай захирамж), уг захирамжийн хавсралтаар зардлыг баталж шийдвэрлэжээ. (2 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал). 

Мөн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн огноотой, захиалагч Хан-Уул дүүргийн ГХУСАЗБСЗ-ийн ажлын албаны дарга ***, гүйцэтгэгч “***” ХХК нарын хооронд хийсэн №41 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ (2 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал) байгуулагдсан, гэрээний зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн иргэдэд Зөрчлийн тухай хуулийг таниулах, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдаж буй гарын авлагыг стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх, захиалагч нь гарын авлагыг хүлээн авч төлбөрийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулж, хугацааг 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 0-ны өдрийн хооронд гэж тохиролцож байгуулжээ.

Дээрх гэрээний дагуу “***” ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэх ирүүлж (2хх21), 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №300 дугаартай төлбөрийн хүсэлтээр “***” ХХК-ийн *** тоот дансанд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын данснаас 9,000,000 төгрөг шилжүүлсэн байх ба (нягтлан бодогч *** гарын үсэг зурсан)   бусад санхүүгийн баримтууд авагджээ.

Түүнчлэн А.***, *** нар нь 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид болох талаар гэрлэснийг бүртгэсэн лавлагаа (1хх169) авагдсан, шүүгдэгч ***гийн 2020, 2021 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (1хх125-136)-т “Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал” хэсэгт нөхөр ***ийн *** гэж мэдүүлгийг  гаргасан, яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...би ***, *** нарыг хооронд нь холбож өгсөн. Би гэрээ байгуулах үед байгаагүй. *** дарга өөрөө ***тай холбоо барьж байгаад гэрээ байгуулсан байсан. гэж мэдүүлсэн зэргээр тус хэрэгт нотолбол зохих ажиллагааг хангалттай явуулж нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн байх ба хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтыг үгүйсгэх няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч ***, *** нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

1.3 Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох, хууль буцаан хэрэглэх үндэслэл.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ***, *** нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэхдээ болон яллах дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж шүүхэд ирүүлжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.гэж заажээ.

Шүүгдэгч ***, *** нар нь 2021 оны 6 дугаар сард гэмт хэрэг үйлджээ. Шүүдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж хуульчилсан байна.

Дээрх хуулийн заалтад 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж өөрчилж хуульчилсан бөгөөд уг заалт хүчин төгөлдөр үйлчилж байна.

Хуулийн өөрчлөлтөөс үзэхэд нэмэгдэл ялын томьёолол өөрчлөгдсөн, мөн  оногдуулах ялын, төрөл хэмжээ нь хүндэрсэн буюу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох, зорчих эрх хязгаарлах, хорих ялаас сонгож хэрэглэхээр хуульчилсан бол одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх заалтаар ялын төрөл хэмжээг зорчих эрх хязгаарлах болон хорих ялаас сонгож хэрэглэхээр хуульчилж, ялыг хүндрүүлжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.гэж хуульчилсан. 

Иймд шүүгдэгч нарт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж гэм буруутайд тооцох нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж дүгнэв.

            Тиймээс прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.***г нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч ***ийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Тус хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор “***” ХХК-ийн захирал буюу А.***т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр байгааг (2хх167-168) дурдах нь зүйтэй.

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг нийгмийн аюулын шинж ихтэй гэмт хэрэг болно. Шүүгдэгч ***, *** нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            3.1  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                     

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ., 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус хуульчилсан.

3.2 Яллах, өмгөөлөх талын санал, дүгнэлт:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ: Шүүгдэгч ***өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох  ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Мөн шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 9,000,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын данснаас гаргуулж улсын орлого болгох саналтай байна. гэсэн дүгнэлтийг;  

Шүүгдэгч ***гийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл: ***гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал хавтаст хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. *** төрийн албанд ажиллаж байхдаа албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухамсарлаж өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа, бага насны хүүхдээ асардаг зэргийг харгалзан торгох ялын хэмжээг 7,000,000 төгрөгөөр тогтоож өгнө үү.гэх,

Шүүгдэгч ***ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хуульд зааснаар доогуур ял оногдуулахаар заасан. ***ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ганцаараа ажилладаг эрхэлдэг байдлыг харгалзан 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү. гэх тус тус дүгнэлтийг танилцуулж мэтгэлцэв.

3.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч *** *** нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаагаар урьд ял шийтгэлгүй байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***, *** нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөгөө талаас шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажил, тогтмол цалин хөлс орлоготой, шүүгдэгч *** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус  харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлэхгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд хамаарна” гэж хуульчилсан боловч тус хуулийн 9.2 дүгээр зүйлд Авлигын гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэг/-г өршөөлд хамааруулахгүй гэж хуульчилсан тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуульд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

4. Бусад асуудлын талаар:

            4.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг, хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан ба, тус зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна., 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно. гэж хуульчилжээ.

Шүүгдэгч *** нь өөртөө давуу байдал бий болгож олсон орлого болох 9,000,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирлын 100900033401 тоот Төрийн сангийн дансанд 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байршуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт (2хх98)-аар тогтоогдож байх тул түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 9,000,000 төгрөгийг албадан хураах хууль зүйн үндэслэлтэй бий болсон тул дээрх данснаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

4.2 Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, тэд энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

4.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хавсаргасан дансны хуулганы дэлгэрэнгүй гүйлгээг  буулгасан нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***г Нийтийн албан тушаалтан бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

-шүүгдэгч ***ийг Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял;

- шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гээс Авлигатай тэмцэх газрын Төрийн сан, барьцаа хохирлын 100900033401 тоот дансанд 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байршуулсан 9,000,000 (есөн сая) төгрөгийг албадан хураан авч, улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 он 8 дугаар сарын 22-ны өдрийн №1004 дугаартай тогтоолоор ***гийн Хаан банканд эзэмшдэг  *** тоот хадгаламжийн дансны зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН