Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

2023 оны 10 дугаар

сарын 11-ний өдөр                     Дугаар 2023/ШЦТ/108                             Мандал сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамт Улаанбаатар хот ******* дүүргийн 31 дүгээр хороо, ******* ******* 248 тоотод оршин суух, Болор салонд гоо сайханч ажилтай, урьд өмнө нэг удаа ял шийтгүүлсэн,

Нийслэлийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/1436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, бие  эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Өнцөг овогт ******* ******* //

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл буюу “Зүүнхараа төв зар” гэсэн фейсбүүк зарын хаягт “оёдол, эсгүүрийн сургалтад хамруулна” гэсэн хуурамч зар байршуулж, бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч 40000 төгрөгийг, хохирогч 40000 төгрөгийг, хохирогч 40000 төгрөгийг *******гийн фейсбүүк зар дээр бичсэн Хаан банкны данс руу тус тус шилжүүлж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч 40000 төгрөгийг, хохирогч 40000 төгрөгийг, хохирогч 40000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн дансанд шилжүүлэн авч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 15 дугаар хуудас/

Хохирогч , , Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл/хх-ийн 16-22 дугаар хуудас/

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 13:00 цагийн орчимд фейсбүүк үзэж байгаад “Зүүнхараа төв зар” цахим группт 14 хоногийн оёдол эсгүүрийн сургалтад хамруулж байна гэх зарын дагуу , дугаарын утсаар холбогдоход “Б.Дэлгэр Маа” гэх цахим хаягаас зар тавьсан байгаа хүнтэй чатаар холбогдож бүртгүүлээрэй” гэсний дагуу холбогдож сургалтын төлбөр болох 75.000 төгрөгийн 50-аас илүү хувь болох 40.000 төгрөгийг шилжүүлж байж бүртгэж авна гэхээр нь өөрийн эзэмшлийн дугаарын данснаас гэх хүний эзэмшлийн дугаарын данс руу 40.000 төгрөг шилжүүлсний дараа “Б.Дэлгэр Маа” гэх цахим фейсбүүк хаягаас утасны дугаарыг над руу илгээж хичээл орох багшийн дугаар гэж хэлээд Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль дээр оройны 18:00 цагт сургалтад ирээрэй гэсний дагуу орой 18:00 цагт очиход тус сургуулийн жижүүр нь “манай сургуульд ямар нэгэн сургалт байхгүй” гэхээр нь залилуулсан гэдгээ мэдээд дээрх утасны дугаар болон цахим хаяг руу чат бичих гэхэд блок хийсэн байсан. ...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14:10 цагт өөрийн эзэмшлийн дугаарын данснаас 40.000 төгрөг шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудас/

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 13:00 цагийн орчимд фейсбүүк үзэж байгаад “Зүүнхараа төв зар” цахим группт 14 хоногийн оёдол, эсгүүрийн сургалтад хамруулж байна гэх зарын дагуу , дугаарын утсаар холбогдоход “Б.Дэлгэр Маа” гэх цахим хаягаас зар тавьсан байгаа хүнтэй чатаар холбогдож бүртгүүлээрэй” гэсний дагуу холбогдож сургалтын төлбөр болох 75.000 төгрөгийн 50-аас илүү хувь болох 40.000 төгрөгийг шилжүүлж байж бүртгэж авна гэхээр нь өөрийн эзэмшлийн дугаарын данснаас гэх хүний эзэмшлийн дугаарын данс руу 40.000 төгрөг шилжүүлсний дараа “Б.Дэлгэр Маа” гэх цахим фейсбүүк хаягаас утасны дугаарыг над руу илгээж хичээл орох багшийн дугаар гэж хэлээд Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль дээр оройны 18:00 цагт сургалтад ирээрэй гэсний дагуу оройны 18:00 цагт очиход тус сургуулийн жижүүр нь “манай сургуульд ямар нэгэн сургалт байхгүй” гэхээр нь залилуулсан гэдгээ мэдээд дээрх утасны дугаар болон цахим хаяг руу чат бичих гэхэд блок хийсэн байсан. ...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 14:20 цагт өөрийн эзэмшлийн дугаарын данснаас 40.000 төгрөг шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар хуудас/

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн өглөөний 10:00 цагийн орчим фейсбүүк үзэж байгаад “Зүүнхараа төв зар” цахим группт 14 хоногийн оёдол, эсгүүрийн сургалтад хамруулж байна гэх зарын дагуу , дугаарын утсаар холбогдоход “Б.Дэлгэр Маа” гэх цахим хаягаас зар тавьсан байгаа хүнтэй чатаар холбогдож бүртгүүлээрэй” гэсний дагуу холбогдож сургалтын төлбөр болох 75.000 төгрөгийн 50-аас илүү хувь болох 40.000 төгрөгийг шилжүүлж байж бүртгэж авна гэхээр нь өөрийн эзэмшлийн дугаарын данснаас гэх хүний эзэмшлийн дугаарын данс руу 40.000 төгрөг шилжүүлсний дараа “Б.Дэлгэр Маа”гэх цахим фейсбүүк хаягаас утасны дугаарыг над руу илгээж хичээл орох багшийн дугаар гэж хэлээд Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль дээр оройны 18:00 цагт сургалтад ирээрэй гэсний дагуу оройн 18:00 цагт очиход тус сургуулийн жижүүр нь “манай сургуульд ямар нэгэн сургалт байхгүй” гэхээр нь залилуулсан гэдгээ мэдээд дээр утасны дугаар болон цахим хаяг руу чат бичих гэхэд блок хийсэн байсан. ...Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баян-суудал 1 тоотод гэртээ байхдаа тухайн данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би огт оёдол эсгүүрийн сургалт явуулдаггүй юм хүмүүсээс мөнгө авах зорилгоор л фэйсбүүк ашиглан Зүүнхараа төв зар гэх зарын группт зар байршуулж хүн залилсан. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 48-49 дүгээр хуудас/

Хаан банкны  депозит дансны хуулга/хх-ийн 71-90 дүгээр хуудас/

Хохирогч Хохирогч , , нарын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт/хх-ийн 122-124 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******гийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн ........ дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  2232001590127 тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Шүүгдэгч *******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд урдын харилцааны явцад бий болсон итгэлийг тодорхой нэгэн үг хэллэг, үйлдлээр илэрхийлж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар амар хялбар аргаар ашиг орлого олох санаа зорилготой, ашиг орлого олохыг хүсэж зориуд санаатай, идэвхтэй үйлдлээр үйлдэгдэг” залилах гэм хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Хохирогч , , нарын эд хөрөнгийн эрхэд учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Хохирогч  , , нарт учирсан бодит хохирлыг шүүгдэгч ******* бүрэн барагдуулж өгсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч 40000 төгрөгийг, хохирогч 40000 төгрөгийг, хохирогч 40000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн дансанд шилжүүлэн авч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-ийг хэрэгт хавсаргаж хадгалахыг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Өнцөг овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдыг хуурч залилан зохиомол байдлыг зориуд бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч  залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******г 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь 450000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурав/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргаж хадгалахыг тус тус дурдсугай.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ЭРДЭНЭМӨНХ