Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/648

 

                                                           

 

 

 

 

 

2023          10         12                                  2023/ШЦТ/648

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 2311 00000 1150 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, Б.А, 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг эх, эгч, хүргэн ах нарын хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, ...................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УХ............

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Чинүгэн” төвийн 404 тоот өрөөнөөс Х.Хын эзэмшлийн Dell брендийн i5 загварын нөүтбүүкийг авч, 425.000 төгрөгийн хохирол,

Мөн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Чинүгэн” төвийн 404 тоот өрөөнөөс Л.Бийн эзэмшлийн Dell брендийн i5 загварын нөүтбүүкийг цэнэглэгчийн хамт авч, 770.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Агаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мэдүүлэг өгөхгүй, Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-86-87, 119-120/“.. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн. Би одоо үнэн зөвөөр мэдүүлгээ өгнө. Би 2023 оны 01 сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чинүгэн” төвийн 6 давхарын тайчдаг бааранд бүжигчнээр ажилласан. Тус газар ажиллаж байх хугацаандаа 404 тоот өрөөнд Б, Х, Х гэх охидуудын хамт амьдардаг байсан. Би 2023 оны 04 сарын эхээр Чинүгэн төвийн 404 тоот өрөөнд амьдархаа болиод гэрээсээ ажилладаг болсон. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр гэж санагдаж байна би “Чинүгэн” төвийн бааранд ажиллаж байгаад өглөө 06 цагийн үед хүний ширээнд суугаад нэлээн дарс уучихсан байсан болхоор амьдардаг байсан 404 тоот өрөөнд явж орсон. Тэгтэл манай өрөөнд Х ганцаараа хэвтэж байсан. Би тухайн үед Хтой юм ярилгүй хувцас хунараа цэгцэлж байгаад Хг унтчихсан байх шиг байхаар нь цонхны тавцан дээр байсан нөүтбүүкийг нь хулгайлж аваад өрөөнөөс гарсан. Тэгээд Хангай хотхонд байдаг У гэх найзынхаа гэрт нь аваачаад тавьчихсан юм. Би Уд найз нь энэ нөүтбүүкийг түр танай гэрт үлдээчихье гэж хэлээд үлдээчихсэн. Тэр нөүтбүүкийг хулгайлж авсан эд зүйл гэж манай найз У огт мэдээгүй. Түүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би гадуур явж байгаад шөнө 02 цагийн үед Чинүгэн төвд очоод 6 давхарын бааранд нь орсон. Тухайн үед би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэгээд тэнд ажилладаг охидуудтай юм ярьж сууж байгаад 03 цаг өнгөрөөгөөд доошоо 4 давхар руу бууж 404 тоот өрөөнд орсон. Намайг өрөөнд ороход хэн ч байхгүй байхаар нь ганцаараа суугаад байж байтал хажуу өрөөний А, М хоёр хажуу өрөөнөөс орж ирээд тэр хоёртой ойролцоогоор 30 минут юм ярьж суусан. Тэгээд удалгүй А, М хоёр гараад явсаны дараа 06 цагийн үед гаднаас Б оюутан ангийнхантайгаа хамт амралтанд явж амарчихаад ирлээ гээд ороод ирсэн. Тэгээд Б надтай амралтанд явсан тухайгаа ярьж байгаад үүргэвчнээсээ нөүтбүүкээ гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Бид хоёр хэсэг хугацаанд ярилцаад унтацгаасан. Би өдрийн 12 цагийн үед сэрсэн бөгөөд намайг сэрэхэд хажууд Б унтаж байсан. Харин түүний нөүтбүүк нь ширээн дээр байхаар нь би хулгайлж аваад өрөөнөөс гараад явсан. Тэгээд шууд Хангай хотхон руу очоод Уын гэрт ороод найз нь үлдээсэн нөүтбүүкээ авъя гэж хэлээд Хаас хулгайлсан нөүтбүүкийг аваад Уын гэрээс гарч Сансарт байдаг Lucky ломбард руу явсан. Тэгээд Lucky ломбарданд очоод хулгайлсан хоёр нөүтбүүкийг нийлүүлээд 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан. Би ломбарданд нөүтбүүк тавихдаа өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Тухайн үед ломбарданд нэг залуу ажиллаж байсан. Би нөүтбүүк ломбарданд тавьж олсон 1.000.000 төгрөгийг Lucky ломбарднаас өөрийнхөө 53046....тоот Хаан банкны дансаар авсан. Тэгээд 1.000.000 төгрөгний 250.000 төгрөгийг нь төрсөн эгч Бт өгөөд өөрөө 550.000 төгрөгөөр гар утас худалдаж авсан. Харин үлдэгдэл 250.000 төгрөгийг нь хэрэглээндээ зарцуулаад дуусгачихсан юм. Би хүмүүсийн нөүтбүүкүүдийг хулгай хийж мөнгө олсон мөн цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөндөө маш их гэмшиж байна. Би хүмүүсийн хохирлыг бүрэн барагдуулж өгнө..Хүрээ овогтой Бийн А нь 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Чинүгэн төвийн 404 тоот өрөөнөөс Л.Бийн эзэмшлийн БеП брендийн |5 загварын нөөтбүүкийг цэнэглэгчийн хамт хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч 770.000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн болно. Цаашид ийм гэмт хэрэг үйлдэхгүй болно..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Х.Хаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-13-14/ “...би 2023 оны 03 сараас эхэлж Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чинүгэн” төвд зөөгчөөр ажиллаж эхэлсэн. Би тухайн үед ажилд орохдоо танил эгч Анугаар дамжуулж ажилд орж байсан. Тухайн үед намайг ажиллаж байхад “Чинүгэн” төвийн 1 давхарын лоунжийг хариуцан ажиллуулдаг байсан Мөөгий гэх эгч охидуудыг бас хариуцаад “Чинүгэн” төвийн 4 давхарын хуучин буудал байсан өрөөнүүдэд байрлуулж ажиллуулдаг байсан. Би тухайн үед “Чинүгэн” төвийн 4 давхарын 404 тоот өрөөнд Б, А, Н гэх охидуудын хамт байрлан ажилладаг байсан. Би “Чинүгэн” төвд 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл зөөгчөөр ажилласан. Би “Чинүгэн” төвд ажиллаж байх хугацаандаа МУБИС-д сурдаг байсан. 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би “Чинүгэн”-д ажилаа дуусгачихаад өглөөний 06 цагийн үед өрөөндөө ортол хамт байдаг охидуудаас хэн ч байхгүй байсан. Тэгээд би нөүтбүүкээрээ аниме үзэж байгаад нойр хүрээд байхаар болиод нөүтбүүкээ цонхны тавцан дээр тавьчихаад унтаад өгсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа гаднаас хүн орж ирэх шиг болохоор нь хартал өрөөний охин А орж ирээд өрөөн дотор хувцас хунараа янзлаад байх шиг байсан. Тэгээд би Аг харчихаад эргэж хэвтээд унтаж байгаад сэрээд цаг хартал би 40 орчим минут л унтсан байсан. Тэгээд цонхны тавцан дээрээс нөүтбүүкээ аваад ашиглах гэтэл миний нөүтбүүк хулгайд алдагдчихсан байсан. Би Аг миний нөүтбүүкийг хулгайлсан байх гэж сэжиглэж байна. Учир нь намайг унтаж байхад Агаас өөр хүн гаднаас орж ирээгүй мөн тэр явахдаа өрөөнөөс бүх юмаа аваад эргэж ирэхгүй мэт явчихсан байсан. Урьд өмнө нь А хамт ажиллаж байхдаа утсаа алга болгочихсон гээд миний нөүтбүүкээр фэйсбүүк орж ашигладаг дэлгэцний кодыг ганцхан А л мэддэг байсан. Миний нөүтбүүк 7412 гэх дэлгэцний кодтой байсан. Миний алдсан нөүтбүүкийг надад 2022 оны 07 дугаар сард манай гэрийнхэн бэлэглэж байсан. Би одоо зах зээлийн үнээр үнэлж байна. Миний нөүтбүүк Dell брендын i5 үзүүлэлттэй, хар өнгөтэй, дунд зэргийн хэмжээтэй нөүтбүүк байсан..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Л.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-69-70/ “..Би МУБИС-ийн НХУС-ийн 3-р курсын оюутан бөгөөд 2023 оны 04 дүгээр сараас хойш сургуультайгаа ойрхон гээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Чинүгэн” төвийн 404 тоот өрөөг түрээслэн амьдарч байсан. Манай өрөөнд надаас гадна 3 охин байдаг би сарын төлбөр 150,000 төгрөг өгсөн. 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр би 20 цагийн үед би бие даалтаа хийх гээд цүнхээ онгойлгоод хартал миний нөүтбүүк байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хамгийн сүүлд би нөүтбүүкээ 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр сургууль дээрээ семинар бэлдэж ашиглаад тэр өдрөө сургуулийнхаа номын санд хоноод хагас сайн өдрийн өглөө өрөөндөө орж ирээд цүнхээ үүдний тавиур дээр тавиад орхисон. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр миний цүнх онгорхой нөүтбүүкийг минь цэнэглэгчтэй нь хамт хулгайлсан байсан. Би, А, Х, Барменаар ажилладаг охины хамт нэг өрөөнд байдаг. Би тэд нараас Ааг сэжиглэж байгаа учир нь тэр миний нөүтбүүк алга болсон өдрийн өмнөх өдөр нь нэг залуутай ирж өрөөнд хоноод өдөр намайг унтаж байхад гараад явчихсан байсан. Мөн Х тухайн үед Дархан явчихсан харин Бармен охин унтаж байсан. Тэр А гэх охин 80237.... утасны дугаартай. Миний алдсан нөүтбүүк нь БеП загварын, |5 үзүүлэлттэй, хар өнгөтэй, дунд зэргийн хэмжээтэй нөүтбүүк байсан. Надад 2021 онд манай аав бэлэглэж байсан. Би одоо зах зээлийн үнээр нөүтбүүк болон цэнэглэгчийг нь үнэлж байна. Би 2023 оны 06 дугаар сараас хойш Дорноговь аймгийн Замын үүд гэх газар ажил хийж байсан болхоор цагдаагийн байгууллага дээр ирж хохирогчоор мэдүүлэг өгч чадаагүй юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Эраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-16/ “..2023 “...Намайг Батбаяр овогтой Э гэдэг би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын “Бишрэлт гүн” зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Lucky нэртэй ломбарданд 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш зээлийн ажилтнаар ажиллаж байгаа. Намайг 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр  Lucky ломбарданд ажлаа хийгээд байж байхад гаднаас нэг эмэгтэй хүн орж ирээд миний санаж байгаагаар саарал болон хар өнгийн 2 ширхэг зөөврийн компьютар барьцаанд тавьна гэж хэлсэн. Би тэр 2 нөүтбүүкийг нь үзэж шалгаад хоёуланг нь багцлаад 1.000.000 төгрөгөөр барьцаанд авна гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй хоёр нөүтбүүкээ 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад манай ломбарднаас гараад явсан. Надад тэр хүний нөүтбүүкүүд барьцаанд тавьсан баримт байгаа тэр эмэгтэйн баримтан дээр Б овогтой А гэх УХ01303062 регистрын дугаартай мөн эдийн нэр хэсэг дээр Dell i3 6th Dell i5 10th гэх нөүтбүүкүүдийн марк, үзүүлэлтүүдийг бичсэн байна. Тэр нөүтбүүкүүдийг барьцаанд тавьсан эмэгтэй нь 20 орчим насны залуухан эмэгтэй хүн байсан. Би одоо харвал сайн танихгүй. Гэхдээ манай байгууллага барьцаанд эд зүйл авахдаа үйлчлүүлж байгаа хүнийг заавал бичиг баримттай нь тулгаж байж авдаг болхоор зээлийн гэрээн дээр бичигдсэн регистрын дугаартай хүн баттай мөн байна...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Эраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-82-83/ “...Намайг Батбаяр овогтой Э гэдэг би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын “Бишрэлт гүн” зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Lucky нэртэй ломбарданд 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш зээлийн ажилтнаар ажиллаж байгаа. Намайг 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Lucky ломбарданд ажлаа хийгээд байж байхад гаднаас нэг эмэгтэй хүн орж ирээд миний санаж байгаагаар саарал болон хар өнгийн 2 ширхэг зөөврийн компьютер барьцаанд тавьна гэж хэлсэн. Би тэр 2 нөүтбүүкийг нь үзэж шалгаад хоёуланг нь багцлаад 1.000.000 төгрөгөөр барьцаанд авна гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй хоёр нөүтбүүкээ 1.000.000 төгрөгөөр барьцаанд тавиад манай ломбарднаас гараад явсан. Надад тэр хүний нөүтбүүкүүд барьцаанд тавьсан баримт байгаа тэр эмэгтэйн баримтан дээр Б овогтой А гэх УХ01303062 регистрын дугаартай мөн эдийн нэр хэсэг дээр Dell i3 6th Dell i5 10th гэх нөүтбүүкүүдийн марк, үзүүлэлтүүдийг бичсэн байна. Тэр нөүтбүүкүүдийг барьцаанд тавьсан эмэгтэй нь 20 орчим насны залуухан эмэгтэй хүн байсан. Би одоо харвал сайн танихгүй. Гэхдээ манай байгууллага барьцаанд эд зүйл авахдаа үйлчлүүлж байгаа хүнийг заавал бичиг баримттай нь тулгаж байж авдаг болхоор зээлийн гэрээн дээр бичигдсэн регистрын дугаартай хүн баттай мөн байна...” гэсэн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...425.000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хх-35-37/, Lucky ломбардын гэрээний хуулбар /хх-101/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...770.000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /89-91 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-105/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-109/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.А нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Агийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, улсын яллагч, шүүгдэгчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Х.Х, Л.Б нар нь хохирлоо хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР