| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0642/З |
| Дугаар | 221/МА2026/0067 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2026/0067
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2026/0067 | Улаанбаатар хот |
ХХ.С-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.О нар;
Нэхэмжлэгч: Х.С
Хариуцагч: Төрийн албаны зөвлөл
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 786 дугаартай;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2025/0642/З
ТОДОРХОЙЛОХ нь:
3.1. ....Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-аас үзэхэд шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр зөрчлийг арилгах нь зүйтэй гэж тайлбарласан атлаа үндэслэх хэсгийн 10, 11 дэх хэсэгт томилох эрх бүхий этгээд нь зөрчлийг арилгах арга хэмжээ авах, өөрөөр хэлбэл ажлаас чөлөөлөх бүрэн эрхтэй гэж дүгнэсэн нь хоорондоо агуулгын хувьд зөрчилдөж байна. Энэ зөрчил нь аль дүгнэлтийг баримтлах ёстой болохыг тодорхойгүй болгож, шүүхийн шийдвэрийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх боломжгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдалд оруулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь дотоод зөрчилтэй тайлбар, дүгнэлтэд тулгуурласан тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3.2. “...Нэхэмжлэгч уг асуудлаар тайлбар гаргаснаар нөөцөөс тусгай шалгалтгүйгээр томилсон үйл баримт өөрчлөгдөхгүй, тогтоол гарахаас өмнө мэдэгдэх сонсгох ажиллагаа хийх нь ач холбогдолгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох нэхэмжлэгчээс тайлбар, баримт авах, үүний дараа шийдвэр гаргах шаардлагатай байсан. Хэдийгээр Дотоод аудиторын албан тушаалд тусгай шалгалтгүйгээр томилсон үйл баримт өөрчлөгдөхгүй, эрх зүйн байдал дээрдэхгүй гэж үзэж байгаа ч хууль дээдлэх үндсэн зарчим нь Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд хамааралтай билээ. Гэтэл Төрийн албаны зөвлөл маргаан бүхий тогтоол гаргахдаа хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна.
3.3. Мөн анхан шатны шүүх нь маргаан бүхий тогтоолын 3 дугаар хавсралт буюу нэхэмжлэгчид холбогдох хэсэгт хууль зөрчиж албан тушаалд томилсон нь хяналт шалгалт хийхэд тогтоосон гэж заасан боловч ямар бодит нөхцөл байдлын улмаас хууль зөрчсөн гэдгийг тайлбарлан тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2, 40.2.3, 40.3, 40.4 дэх заалтуудыг зөрчиж байгаа, энэ талаар анхан шатны шүүх хянаж шийдвэрлээгүй байна.
3.4. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 336 дугаартай тогтоолыг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ.”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж заасныг үндэслэн гарсан. Мөн зүйлийн 30.3-т “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж заасныг хэрэгжүүлэх боломжтой боловч томилох эрх бүхий этгээд нь тухайн тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын хүрээнд шууд ажлаас чөлөөлөөгүйгээс гадна зөрчлийг арилгах арга хэмжээг авах эрх нь томилсон захиргааны байгууллагад байгаа гэж үзэхээр байна.
3.5. Энэхүү Төрийн албаны зөвлөлийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 336 дугаартай тогтоол нь нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгох, заавал биелүүлэх тухай дурдсан бөгөөд хугацаагүй үүрэг даалгавар өгсөн гэж үзэхээр байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т “...иргэн Х.С-д холбогдох хэсгийг хүчингүй болсноос нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх, нөхцөл байдал мөн тогтоогдохгүй...” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлөх агуулгатай байх тул үүний улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх Төрийн албаны тухай хуульд заасан “хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх баталгаа” хөндөж байгаа юм.
3.6. Мөн Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт зааснаар “тус хуулийн 30.3-т “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж заасныг хэрэгжүүлэх боломжтой боловч томилох эрх бүхий этгээд нь тухайн тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын хүрээнд шууд ажлаас чөлөөлөөгүйгээс гадна зөрчлийг арилгах арга хэмжээг авах эрх нь томилсон захиргааны байгууллагад байгаа гэж үзэхээр байна” гэсэн байна. Гэтэл шүүх ийнхүү дүгнэсэн атлаа Төрийн албаны зөвлөлөөс тухайн албан тушаалтныг ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгохоор заасан нь уг дүгнэлттэй логик болон эрх зүйн хувьд нийцэхгүй байна. Учир нь, хэрэв зөрчлийг арилгах бүрэн эрх нь томилох захиргааны байгууллагад хадгалагдаж байна гэж үзэж байгаа бол Төрийн албаны зөвлөл нь шууд томилгооны шийдвэрийг хүчингүй болгох бус, харин томилох эрх бүхий этгээдэд зөрчлийг арилгах чиглэлээр үүрэг, даалгавар өгөх замаар эрх хэмжээгээ хэрэгжүүлэх ёстой байв. Гэтэл энэхүү тохиолдолд Төрийн албаны зөвлөл нь өөрийн бүрэн эрхийн хүрээг хэтрүүлэн, томилох захиргааны байгууллагын хэрэгжүүлэх ёстой эрхийг орлон хэрэгжүүлсэн шинжтэй байгаа нь шүүхийн шийдвэр болон дүгнэлт нь хоорондоо зөрчилдөж байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1 дэх заалтаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний төрийн захиргааны байгууллагуудын зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тогтоож,
2 дахь заалтаар дээрх албан хаагчдын нэрс, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг хавсралтаар баталж, /уг тогтоолын 3 дугаар хавсралтад Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Х.С-ыг дотоод аудитороор томилсон нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн байна/
3 дахь заалтаар тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгож,
4 дэх заалтаар дээрх тогтоосон хугацаанд томилсон шийдвэрийг хүчингүй болгоогүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан мэдэгджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ Т.ЭНХМАА