Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2018/0677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж,

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж

Гуравдагч этгээд: С сургууль

Нэхэмжлэлийн шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Л.Н, хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У гуравдагч этгээд С сургуулийн гүйцэтгэх захирал Д.З, түүний өмгөөлөгч Р.Б, Г.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Б ХХК нь С******* дүүргийн 2 дугаар хороонд орших С сургуулийн өргөтгөлийн барилгыг 2013 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барьж гүйцэтгэсэн бөгөөд захиалагч С сургуулийн зүгээс 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, биднийг ажлын талбайгаас хөөж явуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний 80 гаруй хувийг манай компани хийж гүйцэтгэсэн бөгөөд Барилгын ажлын ил, далд ажлын актын 80 хувь нь бичигдсэн, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл манай компанийн нэр дээр гарсан.

Хэдийгээр захиалагч Иргэний хуулийн дагуу гүйцэтгэгчээ сольж, Г ХХК-тай гэрээ хийж үргэлжлүүлж дуусгасан боловч Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-д заасан ажлуудыг бүгдийг нь хийсэн, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан Барилгын ажлын зөвшөөрөл, 48.5.1, 48.5.2-д заасан бичиг баримтууд манай нэр дээр байхад манай компани барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүнд оролцох эрхтэй юм.

Гэтэл С сургуулийн удирдлагууд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Э тэргүүтэй төрийн албан хаагчидтай хуйвалдан, манай компанийн инженерийн бичсэн бичиг баримтуудаар, манай компанийг оролцуулахгүйгээр 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн улсын комиссын үйл ажиллагаа хууль бус юм.

Энэ талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А , Нийслэлийн Засаг дарга С.Б нарт удаа дараа гомдол, хүсэлт гаргасан боловч авч хэлэлцдэггүй юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Х-д 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Шаардлага бүхий бичгийг явуулсны үр дүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 тоот хяналт шалгалтын удирдамж бүхий төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдэхээр болсон.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 тоот хяналт шалгалтын удирдамж бүхий төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Төрийн хяналт шалгалтын зарчмын:

4.1.2. хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх;

4.1.4. шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах;

4.1.5. хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдэлийн ангиллыг үндэслэх;

4.1.6. хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх;

4.1.7. хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэсэн заалтуудыг зөрчин, хяналт шалгалтыг хуулийн хүрээнд явуулаагүй бөгөөд хууль бусаар зогсоосон билээ.

Гурав. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний албан бичигт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийг зогсоох талаар огт дурдаагүй бөгөөд манай тавьсан асуудал нь төрийн албан хаагчид Улсын комисст ажиллахдаа гаргасан алдаа дутагдал, хууль бус үйлдлийн талаарх асуудал бөгөөд энэ асуудлаар хууль хяналт, шүүхээр хэлэлцэгдэж байгаа маргаан тул байхгүй билээ. Тийм учраас Монгол Улсын Ерөнхий сайд У.Х-д энэ асуудлаар гомдол гаргасан бөгөөд Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Ерөнхий сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Э-аас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Х/135 тоот албан бичгээр ажлын хэсгийн үйл ажиллагааг бүрэн явуулж, хийсэн хяналт шалгалтын дүн, илэрсэн зөрчлийг арилгах талаар холбогдох санал дүгнэлтээ ирүүлэхийг даалгасан. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүгнэлтээ гаргахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна уу. гэжээ.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсэгт дүгнэлтээ гаргахыг даалгах шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

1. С******* дүүргийн 2 дугаар хороо С сургуулийн өргөтгөлийн барилгыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байнгын ашиглалтад хүлээн авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 3 дугаар хавсралтад заасан бүрэлдэхүүнтэй нийцэж байгаа эсэх,

2. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалтын дагуу захиалагч өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж, хүлээн авах улсын комиссын 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 дугаартай актыг баталгаажуулсан нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан ... барилга байгууламжийг ашиглалтад оруулна гэх заалтад нийцэж байгаа эсэх,

3. Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлд гүйцэтгэгч
байгууллага Б ХХК, барилгын үндсэн хийц бүтцийн ажил
гүйцэтгэсэн ил, далд ажлын актуудад тус компанийн инженер, талбайн инженер нар гарын үсэг зурж баталгаажуулсан байтал өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан улсын комиссын 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 дугаартай актад Ерөнхий гүйцэтгэгчээр Г ХХК ажилласан болохыг баталгаажуулсан нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9 дэх Барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтэц. дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх гэх заалтад нийцэж байгаа эсэх,

4. С******* сургууль Г ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээг хуурамч болохыг Монгол Улсын Ерөнхий прокуророос тогтоосныг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Мөн Гэрээний хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй бөгөөд гэрээний сунгалт хийгдээгүй болно. Г ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бол Барилгын ажлын тэмдэглэл /Улаан дэвтэр/, ил далд ажлын актууд фото зураг зэрэг Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан эсэх,

5. Г ХХК-ийн тусгай зөвшөөрөл 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан байтал гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг зөрчсөн эсэх,

6. С******* сургууль өргөтгөлийн барилгын доторх цахилгааны ажлыг М ХХК-аар гүйцэтгүүлж, байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн
байдаг. Гэтэл Барилга хот байгуулалтын яамны 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/1146 тоот албан бичигт М ХХК-ийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ЗТ16-976/16 дугаартай зураг төсөл боловсруулах 1.3.3 дугаар ажлын төрлөөр тусгай зөвшөөрөл авсан талаар дурджээ. Өөрөөр хэлбэл  барилга угсралт /дотор цахилгаан угсралт, гэрэлтүүлэг /-ын 2.2.2-д заасан тусгай зөвшөөрөл байхгүй учраас М ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хавсаргасан байдаг. Иймд М ХХК нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14.6 дах
ь хэсгийг зөрчсөн эсэх,

7. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь хэсэгт заасан зөвшөөрөл Г ХХК- д байсан эсэх,

8. С******* сургуулийн үндсэн барилга болон өргөтгөлийн барилгын хооронд 5-аас 8 метр байдаг бөгөөд энэ хооронд бохирын төвлөрсөн шугам байдаг. Энэ
шугам нь эксперт Д.Д-ийн 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Магадлалын ерөнхий дүгнэлтийн 1 дүгээр хавсралтын 14-д одоо байгаа С******* сургууль, төлөвлөж байгаа С******* сургуулийн дундуур гарч байгаа шугам барилгад хэт ойр гарсан байна, хянаж үзэх, мөн техникийн нөхцөл №60/13-ийн 15.3-д Барилгыг шугам сүлжээнээс БНБД-ийн дагуу 5 метр зайд байрлуулах
гэснийг зөрчиж байна. Энэ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын
ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Барилгын тухай
хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн эсэх.

9. С******* дүүргийн 2 дугаар хороо С******* сургуулийн өргөтгөлийн барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан Улсын комиссьн бүрэлдэхүүн нь Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 4.2 дахь заалт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/13 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд тус тус нийцэж байгаа эсэх,

10. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 08 дугаар сарын 26 /заримд нь 28 гэсэн байгаа/-ны өдрийн 2016/340 тоот актад С******* сургуулиас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаар мэдэгдлийн дагуу Улсын комисс ажилласан тухай байдаг боловч Улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05/01 тоот дүгнэлтэд С******* дунд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн барилга байнгын ашиглалтад оруулах комиссын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 331 тоот мэдэгдлийн комиссын нарийн бичгийн дарга М.Д-г өөр хүний гарын үсэгтэй гэж орлон зурсан нь Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн MNS 5140-2:2011 стандартын 6.18-д заасан гарын үсгийн бүрдэлд баримт бичигт эрх бүхий албан тушаалтныг орлож, "ыг гэсэн тийн ялгалын үг хэрэглэж, гарын үсэг зурахгүй байхыг мөрдөөгүй зэрэг дутагдлууд байна гэжээ. Өөрөөр хэлбэл С******* сургуулийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаар мэдэгдлээс өмнө барилга байнгын ашиглалтад оруулах комиссын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 331 тоот мэдэгдэл гарсан нь Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 4.4, 4.5, 4.7 дахь заалтуудад нийцэж байгаа эсэх,

11. С******* дүүргийн 2 дугаар хороо С******* сургуулийн өргөтгөлийн барилга барих нь Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 -д хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага болон Хот төлөвлөлт барилгажилт БНБД 30-01-04, Хот суурины гудамж талбайн төлөвлөлт БНБД 32-04-09 зэрэг хууль,
норм дүрэмтэй нийцэж байгаа эсэх,

12. Манай Б ХХК-ийн инженер техникийн ажилтаны бичсэн
Барилгын ажлын тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын тэмдэглэлийн
хуулбар хув
иар Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан нь
Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.16, 37.1.19 дэх заалтууд
Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн
4.13.3-4.13.8-т заасан заалтуудад нийцэж байгаа эсэх,

13. Барилга угсралтад хэрэглэсэн арматур, бетоны гарал үүслийн гэрчилгээ, сертификат, шинжилгээний бичиг /Эх хувиараа манай компанид өнөөдрийг хүртэл байгаа/ нь Үндэсний төв архивт байгаа барилгын хувийн хэрэгт өнөөдрийг хүртэл байхгүй байгаа нь Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм-ийн 4.13.5-д заасан заалтад нийцэж байгаа эсэх,

Иймд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлын хэсэгт дүгнэлтээ дээр дурдсан асуудлуудаар гаргахыг даалгах болгон тодруулж байгааг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М, Ш.У нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж болон түүгээр ахлуулсан ажлын хэсэг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 01/275 дугаар удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажиллагааг журмын дагуу явуулан үр дүнг газрын даргад танилцуулсан бөгөөд хяналт шалгалтын үр дүн бүхий хариу албан тоотыг удирдамжид заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад болон Б ХХК-ийн захирал Б.Б-т тус тус хүргүүлж ажилласан билээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 01/275 дугаар удирдамжийн дагуу дотооддоо төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулан, шалгалтын үр дүнгийн талаарх албан бичгийг тус удирдамжид заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн нь эс үйлдэхүй биш.

Иймд газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалаар холбогдох мэргэжлийн 11 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн материал, Үндэсний төв архиваас авсан баримт бичиг болон Б ХХК, С******* дунд сургуулиас тус тус ирүүлсэн бичиг баримтад үндэслэн хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, дээрх баримт бичгүүдэд үндэслэн гаргасан шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлагад танилцуулж, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн дуусгасан тул дахин үргэлжлүүлэн ажиллах шаардлагагүй юм.

Хэрэв энэ хяналт шалгалтыг дахин хийвэл үр дүн адилхан болох тул хяналт шалгалтын ажлыг дахин давтан үргэлжлүүлэх шаардлагагүй болно.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 01/275 дугаар удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын зорилго, үр дүнгээс харвал тус төлөвлөгөөт бус хяналт шалгалт нь гадагш чиглэсэн захирамжилсан шинжийг агуулаагүй, хяналт шалгалтын акт торгууль тогтоосон шинжгүй, хяналт шалгалтын дүнг зөвхөн Хууль зүй дотоод хэргийн сайдад хүргүүлэхээр заасан болохыг энд дурдах нь зүйтэй байна.

Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 01/275 дугаар удирдамж нь гадагш бус дотооддоо хийх хяналт шалгалтын ажлын удирдамж болно.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус удирдамжийн дагуу хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүнг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад, Б ХХК-ийн захирал Б.Б*******т тус тус хүргүүлснээр 01/275 дугаар удирдамжид заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажил гүйцэтгэх ажлын хэсгийн үүрэг бүрэн биелсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Гуравдагч этгээд С******* сургуулийн гүйцэтгэх захирал Д.З шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлд дурдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 01/275 дугаар удирдамж, түүний дагуу хийгдсэн шалгалтын ажиллагаа нь гадагш чиглэсэн захирамжилсан шинжгүй болно.

Тус хяналт шалгалтын удирдамж нь Хууль зүйн сайд Ц.Н-с ирүүлсэн Б ХХК-ийн захирал Б.Б-с Монгол улсын Ерөнхий сайдад хандан гаргасан шаардлагад дурдсан асуудлаар тодруулга ирүүлэх тухай албан бичгийн дагуу явагдаж тайлбар, тодруулга гаргахад зорьсон бөгөөд тус хяналтын дүнд гарсан тайлбар, тодруулга нь тодорхой нэг тохиолдлыг зохицуулаагүй, зохицуулалт агуулаагүй, гадагш чиглэсэн шинжгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт биш байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж нь тухайн удирдамжийн дагуу хуулийн хүрээнд хяналт шалгалт хийгээд тодорхой тайлбар, дүгнэлтийг шуурхай гаргаж өгсөн ба эс үйлдэл гаргаагүй байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж болон Д.Ж-р ахлуулсан баг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 01/275 дугаар удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажиллагааг журмын дагуу явуулан үр дүнг газрын даргад танилцуулсан бөгөөд холбогдох хариу албан тоотуудыг Засгийн газарт, Улсын Их хурлын зарим гишүүдэд хүргэж ажилласан байна.

Ийнхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 01/275 дугаар удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулан холбогдох тайланг журмын дагуу хүргүүлсэн нь эс үйлдэхүй биш бөгөөд удирдамжийн дагуу тайланг гарган танилцуулж дуусгасан тул даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан захиргааны үйл ажиллагаа нь захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд Б ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь хөндөөгүй юм.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж нарт холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тооцуулах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/3934, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 07/38, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/435, 2018 оны 02 дугаар сарын 15-ны 03/537 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШЗ2018/2255 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан болно.

Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Н-с ирүүлсэн Б ХХК-ийн захирал Б.Б-с Монгол Улсын Ерөнхий сайдад хандан гаргасан шаардлагад дурдсан асуудлаар холбогдох тайлбар, тодруулга ирүүлэх тухай албан бичгийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Барилгын тухай хууль тогтоомж, холбогдох журам, дүрмийн хүрээнд хяналт шалгалт хийж, тайлбар тодруулга гаргах зорилгын хүрээнд С******* дүүрэг 2 дугаар Усны гудамж, С******* сургуулийн өргөтгөлийн барилга улсын комиссын үйл ажиллагааг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Үндэсний архивын газраас албан бичгээр ирүүлсэн баримт, бичиг, материалуудад үндэслэн шалгахаар 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж баталсан байна.

Тус удирдамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/3831 дүгээр албан бичгээр, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 07/3934 дүгээр албан бичгээр Б ХХК-ийн захирал Б.Б-т хариу өгсөн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ., 52.3-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ. гэж заас*******ай нийцжээ.

Өөрөөр хэлбэл ажлын хэсэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/275 дугаар Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн чиглэл, хамрах хүрээ, зорилгын хүрээнд С******* дүүрэг 2 дугаар Усны гудамж, С******* сургуулийн өргөтгөлийн барилга улсын комиссын үйл ажиллагааг хамруулан хяналт шалгалт хийж тайлбар, тодруулга гаргах бөгөөд улмаар ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 01/275 дугаар илтгэх хуудас гаргасан байна.

Ийнхүү ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Б ХХК-ийн захирал Б.Б-т албан бичгээр хариу өгч, илтгэх хуудас гаргаснаар удирдамжид заасан зорилго биелсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд удирдамжаар ажлын хэсэгт дүгнэлт гаргахыг үүрэг болгоогүй байна.  

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж хууль бус эс үйлдэхүй гаргаагүй нь тогтоогдож байх тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгах үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй., 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч Б ХХК-иас Барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын 2016/340 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг ... Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2016/340 дүгээр актын улмаас нэхэмжлэгч Б ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй гэж дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10478 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШТ2017/0032 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна.

Иймд барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын үйл ажиллагаа болон 2016/340 дүгээр акт хуульд нийцсэн эсэх талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж нарт холбогдуулан гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Ж-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн удирдамжаар батлагдсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН