Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/00014

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

   1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М И, Д Снарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2012-09-21-ний өдөр төрсөн охин С.Ц, 2014-01-13-ны өдөр төрсөн хүү С.Т нарыг эх М.И-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин С.Ц, С.Т нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.С-с тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 130 дугаар зүйлийн 130.1.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 49.926.873 төгрөгийг хариуцагч Д.С-с гаргуулж нэхэмжлэгч М.И, С.Ц, С.Т нарт олгож, нэхэмжлэгч М.И-н эд хөрөнгөөс ногдох хэсэг 45.698.127 төгрөг, автомашины зогсоолоос ногдох хэсэг, С, Т нарыг 18 нас хүртэлхи сургуулийн сургалтын зардлын 50 хувь гаргуулах, хариуцагч Д.С-ийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө  улсын дугаартай автомашинаас ногдох 9.000.000 төгрөг, Y-220 гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн  хороо  хороолол  байрны  дугаар давхарын баруун урд хэсэг тоот хаягт байршилтай 20 м,кв талбайтай үйлчилгээний зориулалт үл хөдлөх эд хөрөнгөөс ногдох хэсэг 25.000.000 төгрөг, Г ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн төлбөр 9.040.000 төгрөг, татварын албанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын 1.808.344.7 төгрөг, нийт 10.848.344 төгрөгний өр төлбөрийн 50 хувь буюу 5.424.172 төгрөг, нийт 39.424.172 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 778.011 төгрөг, хариуцагч Д.С-с сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 355.071 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.С-с 549.520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.И-д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Д.С, эх М.И нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.БОЛОРМАА