Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

  

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгч У.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,  Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.*******д холбогдох 2323000000141 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ******* аав, ээж дүүгийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: /

Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч У.*******агийн холбогдсон 2323000000141 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч А.гийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч А. шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

                Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч У.*******  нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 22-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч А.гийн эзэмшлийн "" гэртэй караоке баарны  цонхыг хагалж нэвтэрч  баарны лангуу (тейк)-нээс "Jak Daniel's" гэсэн нэртэй 1 литрийн хэмжээтэй виски 1 ширхэг, "Eden" гэсэн нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи 1 ширхэг "Касс" гэсэн нэртэй 0.5 литрийн хэмжээтэй лаазтай пиво 4 ширхэг, "Голд чингис" гэсэн нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи 1 ширхгийг авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

 Дээрх  эд зүйлээ алдсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч А.гийн “...Манай баарны гадна тал буюу ертөнцийн зүгээр зүүн хойд талын 1 давхрын төмөр хамгаалалттай вакум цонхны төмөр хамгаалалтыг хөшиж эвдээд цонхны шилийг хагалаад дотогш орж гал тогоогоор дамжиж лангуу /тейк/ дээр очиж 1 шил 0.75 литрийн шар өнгийн шилтэй "Чингис" гэсэн нэртэй архийг лангуун дээрээс авч задалж орхиод мөн лангуун дээр байсан "Жак данелес" гэсэн нэртэй 1 литрийн виски 1 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй "Эдэн” гэсэн нэртэй архи 1 шил, "Касс" гэсэн нэртэй 0.5 литрийн лаазтай пиво 4 ширхэг тус тус хулгайлаад буцаж гарахдаа 2 давхрын цонхоор буухдаа гадна талын гэрлэн хаягийн 1 үсгийг эвдэж буусан. Манайх хяналтын камертай гэхдээ ажил дуусаад амрахдаа гэрлүүдээ унтраасан учраас тод гарсан бичлэг байхгүй байна. Манай баарны 1 давхарын 60х90 см хэмжээтэй 200,000 төгрөгийн үнэтэй вакум цонхыг давхраар нь хагалсан, гадна хаягийн 95.000 төгрөгийн үнэтэй асдаг товгор гэрэл эвдсэн...” гэсэн мэдүүлгээр,

 Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Г.ын “...2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчимд ажил дээрээ ирээд баарны хажуу талын дэлгүүрийг онгойлгох гэтэл дэлгүүрийн баруун хойд талын нэг цонх хагарчихсан байсан. Тэгээд дэлгүүр дотор байх бараагаа тоолж үзэхэд бүгд бүрэн байсан. Харин бааран дотор лангуу (тейк)-ны барааг тоолж үзэхэд 1 литрийн хэмжээтэй "Jack Danels" нэртэй виски 1 ширхэг, 0,75 литрийн хэмжээтэй "EDEN" нэртэй архи 1 ширхэг дутсан, тейкны хажуу талд 0.75 литрийн хэмжээтэй "GOLD CHINGGIS" нэртэй нэг ширхэг архийг задлаад орхичихсон байсан, нэг давхраас өөр ямар нэгэн бараа бүтээгдэхүүн дутаагүй, бусад бараа материал бүрэн байсан. Дараа 2 давхар руу гардаг шатаар дээш өгсөөд гарахад коридорын цонх онгойчихсон байсан бөгөөд караокены лангууны барааг бүртгэж үзэхэд бүрэн байсан. Тэгээд караоке бааранд хулгай орж эд зүйл алдагдсан талаар цагдаагийн байгууллагад хандсан юм. Хяналтын 3 камерт 2023 оны 08 дугаар сарын 22-ны шөнө 03 цаг 30 минутын орчмоос 04 цаг 00 минут орчимд хүн орж ирээд явж байгаа дүрс бичигдсэн байсан бөгөөд хяналтын камерын бичлэгт хэн болох нь танигдахгүй 1 хүн явж байгаа харагдсан. ...2023 оны 08 дугаар сарын 22-ны шөнө 00 цаг 40 минутад бүх хаалгаа цоожилж гэрлээ унтраагаад арынхаа хаалгаар гараад явцгаасан...” гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч О.ийн  “...23 цагийн орчимд ******* ахтай гэрэлт гудамжинд тааралдаад тэгээд хамт гадуур явж байгаад "" буудал руу очиж буудалд найз , танил ах ******* нарын хамт орж хоносон. Шөнө дунд ******* ах гарч яваад касс гэсэн нэртэй лаазтай пиво 4 ширхэг, дөрвөлжин шилтэй бор өнгөтэй архи 1 ширхэг, цагаан шилтэй архи 1 ширхгийг авч ирээд пивонуудыг уугаад нөгөө архийг нь өглөө аваад явсан. Ганцаараа яваад ирсэн. ...шөнө барагцаагаар 02-03 цагийн үед гарч яваад буцаж орж ирэхдээ архи, пиво авч орж ирсэн. Мөнгө байгаагүй учир нь миний гар утсыг буудлын барьцаанд тавьж хоносон..." гэсэн мэдүүлгээр,

 Насанд хүрээгүй гэрч Н.гийн “...******* ах ганцаараа гарч яваад 30 орчим минутын дараа гаднаас архи, пиво барьчихсан орж ирээд пиво уучхаад унтсан. бид хоёр ******* ахтай 2023 оны 08 сарын 21-ний өдрийн шөнө 23 цагийн орчимд гэрэлт гудамжинд тааралдаад тэгээд хамт гадуур явж байгаад Уран байгаль руу очиж буудалд хоносон. ******* ах саарал цамц, 2 талдаа карматай хар өмд, хар өнгийн бакал гуталтай дээгүүрээ хар хөх өнгийн саравчтай малгайтай байсан. бид хоёрыг унтаж байхад ганцаараа гарч яваад ганцаараа орж ирсэн. Харин орж ирэхдээ архи, виски, пиво авч орж ирсэн. ******* ах гарч яваад буцаж ирэхдээ 2023 оны 08 сарын 22-ны шөнө барагцаагаар 03-04 цагийн үед гарч яваад буцаж орж ирэхдээ архи, "Жак” гэсэн нэртэй дөрвөлжин бор шилтэй виски 1 ширхэг, касс гэсэн нэртэй пиво 4 лаазыг авч орж ирээд пивыг нь шөнө уучхаад архиа өглөө нь авч явсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч У.******* хэргээ хүлээн мэдүүлсэн “...23 цагийн үед буудал ороод , бид 3 сэрүүн нэртэй 2.5л-тэй пиво уусан. Тухайн пивыг ууж дуусаад би 01-02 цагийн үед бие засахаар ганцаараа гарсан. Тухайн үед би нэмж архи уумаар санагдаад бааранд очсон. Тэгэхээр нь би "" баарны зүүн талын хувцасны өрөөний цонхны төмрийн татаж салгаад цонхыг нь хагалж баар луу нэвтэрч орсон. Ороод 1 чингис нэртэй архи задлаад лангуу доор нь үлдээгээд, 1 /жак данелс/ нэртэй виски, 1 эден нэртэй архи, 4 жижиг касс нэртэй пиво зэргийг хувцасны кармандаа хийгээд 2 давхрын цонхноос нь үсэрч баарнаас гарсан. Гараад буудалд байсан өрөөндөө очоод 4 пивыг нь ганцаараа уучихаад унтсан...” гэсэн  мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч У.*******агийн үйлдлийн улмаас хохирогч А.д 219.200 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ  хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч У.******* нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг,  хүн байнга амдрах, үйл ажиллагаа явуулах  зориулалттай  байшингийн цонхыг хагалж нэвтэрч  эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн обьектив шинжийг  тус тус хангаж байна.

Шүүгдэгч У.******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч У.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч У.******* нь хохирогч А.д  учирсан хохирол хор уршгийг  бүрэн  төлж барагдуулсан  байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч У.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ шүүх хуралдааны үед ч илэрхийлж байна.

Түүнчлэн улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан   гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж,  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх  зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч саналаа дэмжсэн байна.

Иймд шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд  Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч У.*******д прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

 Иймд шүүгдэгч У.*******д Эрүүгийн  хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч У.*******д тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд     

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.*******д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч У.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч У.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ДЭЛГЭРМАА