Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2020/00017/И |
Дугаар | 183/ШШ2020/00693 |
Огноо | 2020-03-20 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2020/00693
2020 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2020/00693 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Ч холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний бие А.Ч 2012 онд танилцаж дотносон 2013 онд нэг гэрт орж амьдарсан. 2014 онд охин Ч.С, 2016 онд хүү Ч.А нар мэндэлсэн. Тус хугацаанд миний ээжийн хашаанд гэр барьж амьдарч байсан бөгөөд архи ууж, удаа дараа 2013, 2015, 2018 онуудад хувиараа архины эмчилгээнд орсон. Анх гэрлэлтээ батлуулах талаар хэлэхэд дуугараагүй бөгөөд охин, хүү хоёроо өргөдөл өгч нэрээр нь овоглуулсан. Түүнээс хойш удаа дараа архи битгий уу гэсэн шаардлага тавьж байхад агсам согтуу тавьж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж гэртээ ирдэггүй байлаа. 2019 оны 7 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хүүхдүүддээ ямар ч дэмжлэг тусламж үзүүлж байгаагүй тул хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Базархандын нэхэмжлэлтэй, А.Ч холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.Базарханд, А.Ч нарын дундаас 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр охин Бурхад овогтой, Чын С 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Бурхад овогтой, Чын А нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 112200017 дугаарт бүртгэгдсэн, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 112269017 дугаарт бүртгэгдсэн Төрсний гэрчилгээ зэргээр тогтоогджээ.
Охин Ч.С, хүү Ч.А нар нь эрүүл бойжиж байгаа, эх Б.Б хамт амьдарч байгаа болох нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4047 дугаар тодорхойлолт, “А” Өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн 219 дүгээр цэцэрлэгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 35, 36 дугаар тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогджээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин, Чын С, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү, Чын А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Чаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Ч.С, хүү Ч.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Ч-с тэтгэлэг гаргуулсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан эцэг, эх нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Базархандын улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
Д