| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/0496/И |
| Дугаар | 183/ШШ2020/00853 |
| Огноо | 2020-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2020/00853
| 2020 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2020/00853 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.600.000 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э и” ХХК нь иргэн Г.Бтой 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр UB813 дугаартай зээлийн гэрээ болон фидуцын гэрээг байгуулсан. Тус гэрээний үндсэн дээр Г.Б4.400.000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлсэн бөгөөд хутацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон. Гэтэл Г.Б нь зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд одоогийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 4.400.000 төгрөг, алданги 2.200.000 төгрөг, нийт 6.600.000 төгрөгийг манай байгууллагад төлөх үүрэгтэй байна. Иймд Г.Боос зээлиин гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.600.000 төгрөгииг гаргуулж өгнө үү. Хэрэв хариуцагч нь сайн дураараар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа эд хөрөнгө болох 18-83 УНИ улсын дугаартай С Class маркийн автомашинаас хангуулах, барьцаа эд хөрөнгө үүргийн гүйцэтгэлд хүрэлцээгүй тохиолдолд хариуцагчийн бусад орлогоос гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Э и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Бхолбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.600.000 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Г.Б, “Э и” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн UB813 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “Э и” ХХК нь 4.400.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдэгч Г.Бзээлдүүлэхээр тохиролцсон байх бөгөөд уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4.400.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нь зээл, хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.Боос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл 4.400.000 төгрөг, алданги 2.200.000 төгрөг, нийт 6.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э и” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Г.Б, “Э и” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн UB813 дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-ээр Г.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1883 УНИ улсын дугаартай, С Class автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар хариуцагч Г.Б нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд фидуцийн гэрээний зүйлээр үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй болно.
Харин нэхэмжлэгчийн “...фидуцийн гэрээний зүйл нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь энэ талаар талууд харилцан тохиролцож, гэрээ, хэлцэл байгуулаагүй байх бөгөөд хариуцагч Г.Бын бусад орлого гэдэгт юу хамааруулж нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна.
Шүүхээс хариуцагч Г.Б нэхэмжлэлийн хувийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн түүнд хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Боос гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э и” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх фидуцийн гэрээний зүйл нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Б нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Фидуцийн гэрээний зүйл болох 1883 УНИ улсын дугаартай, С Class автомашиныг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э и” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос улсын тэмдэгтийн хураамжид 190.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.