Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.М-,

шүүгдэгчийн өмгөөлөгчид: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Н.О-, Г.Г-,

шүүгдэгч К.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.и овогт К-ы Ө- д холбогдох эрүүгийн 2213000160123 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ц- сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч ажилтай, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц- сумын ..... дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн БЮ......, Т.и овогт К-ы Ө-.

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч ажилтай яллагдагч К.Ө- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус эмнэлэгт 6 сувилагч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж, Т.Г-г 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 09 дугаартай тушаалаар “хөтөч сувилагч”-аар, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тушаалаар “Сувилагч, асрагч”-аар, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар “Сувилагч, үйлчлэгч”-ээр, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай тушаалаар “Сувилагч”-аар, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалаар “Ариутгалын сувилагч”-аар тус тус томилж, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 25.436.144 төгрөгийн хохирол учруулсан,

2. Ц- сумын Эрүүл мэндийн төвд үйлчлэгчийн батлагдсан орон тоо байхгүй байхад нөхрийнхөө дүүгийн эхнэр Х.С-ыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай тушаалаар үйлчлэгчээр, түүнчлэн тус эрүүл мэндийн төвд угаагч ажилтай Т.К-гийн ажлын байрыг зориуд өөрчилж, хүүхдийн сувилагч болгосны дараагаар Х.С-ыг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай тушаалаар угаагчаар томилж, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу 2 байдал бий болгосны улмаас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 13.932.455 төгрөгийн хохирол учруулсан,

3. Ц- сумын Эрүүл мэндийн төвд 9 багийн бага эмч ажиллах орон тоо батлагдсан байхад багийн эмчийн орон тоог хэтрүүлж Х.Б-г 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар “Хуурай говийн чиглэлд бага эмч”-ээр, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай тушаалаар “Хуурай говийн чиглэлд нэмэлт багийн бага эмч”-ээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай тушаалаар “2-р багийн бага эмч”-ээр, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай тушаалаар “5-р багийн бага эмч”-ээр томилж 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 22.984.194 төгрөгийн хохирол учруулсан,

4. Ц- сумын Эрүүл мэндийн төвд 6 сувилагч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж, Т.К-г 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай тушаалаар “хүүхдийн сувилагч”-аар 2022 оны 09 дүгээр сарыг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 42.981.491 төгрөгийн хохирол учруулсан,

5. Ц- сумын Эрүүл мэндийн төвд 9 багийн бага эмч ажиллах орон тоо батлагдсан байхад багийн эмчийн орон тоог хэтрүүлж М.Е-ыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай тушаалаар “хөдөөгийн багт нэмэлт багийн эмч”-ээр 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай тушаалаар мөн “хөдөөгийн багт нэмэлт багийн эмч”-ээр томилж, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 2.157.462 төгрөгийн хохирол учруулсан,

6. Ц- сумын Эрүүл мэндийн төвд нийт 14 бага эмч ажиллах орон тоо батлагдсан байхад бага эмчийн орон тоог хэтрүүлж, М.Б-ийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тушаалаар “бага эмч”-ээр, мөн багийн эмчийн орон тоог хэтрүүлж 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай тушаалаар “3 дугаар багийн бага эмч”-ээр томилж, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 17.234.872 төгрөгийн хохирол учруулсан,

7. Ц- сумын Эрүүл мэндийн төвд 6 сувилагч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж, А.Н-ыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай тушаалаар “дархлаажуулалтын сувилагч”-аар томилж, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 4.157.481 төгрөгийн хохирол учруулсан,

8. Ц- сумын Эрүүл мэндийн төвд 6 сувилагч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж, М.Ш-ийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай тушаалаар “Сувилагч”-аар, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай тушаалаар “Эргэлтийн сувилагч”-аар томилж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 6.883.263 төгрөгийн хохирол учруулсан,

9. Ц- сумын Эрүүл мэндийн төвд 1 тогооч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж, Д.С-ийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар “Тогооч”-оор, үйлчлэгчийн орон тоо батлагдаагүй байхад 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай тушаалаар “амбулаторийн үйлчлэгч”-ээр томилж, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 13.593.640 төгрөгийн хохирол учруулсан,

10. Ц- сумын Эрүүл мэндийн төвд 3 их эмчийн орон тоогоор ажиллах байтал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” тушаал гаргаж 4 их эмч ажиллахаар бүтэц орон тоо баталж, улмаар О.А-ийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тушаалаар “дотрын их эмч”-ээр, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай тушаалаар “Хуурай говийн их эмч”-ээр тус тус томилж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд 13.358.803 төгрөгийн хохирол, нийт Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд их хэмжээний буюу 162.719.805 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлалаа: Үүнд:

1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: ...Баян-Өлгий аймгийн Ц- сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч ажилтай яллагдагч К.Ө- нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус эмнэлэгт 6 сувилагч ажиллахаар батлагдсан бүтэц орон тооноос хэтрүүлж, Т.Г-г 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс нөхрийнхөө дүүгийн эхнэр Х.С-ыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс, Х.Б-г 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс, Т.К-г 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс М.Е-ыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс, М.Б-ийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс, А.Н-ыг 2020 оны  11 дүгээр сарын 16-ны өдрөөс, М.Ш-ийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс Д.С-ийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс О.А-ийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс тус тус ажилд томилж, тухайн үед тэдгээрт давуу байдал олгосон гэж үзэж байна. Шүүгдэгч К.Ө-ийн тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болох прокурорын яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт дурдагдсан нийт 47 төрлийн нотлох баримтаар тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч К.Ө-ийн хувьд нийт 10 эмч, албан хаагч нарыг ажилд авсан. Нэг ёсондоо хууль бусаар хийх ёсгүй үйлдэл хийсэн. Тухайн Ц- сумын Эрүүл мэндийн төвийн баталсан орон тооноос хэтрүүлж нэмж ажилтнуудыг авч ажиллуулсан. Хэдийгээр тухайн цаг хугацаанд Ц- сумын нөхцөл байдал хүүхдийн эндэгдэл, короновируст дэлхийн хэмжээнд гарсан гэж үүнтэй уялдуулж тайлбарлаж байгаа хэдий ч 2019 оны 01 дүгээр сарын 22-нд тухайн короновирусын нөхцөл байдал дэлхийн хэмжээнд бүртгэгдээгүй. Энэ 10 хүнийг авч ажиллуулснаас болж Ц- сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн санд их хэмжээний буюу 162.719.805 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Шүүгдэгч К.Ө-ийн хувьд нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Эрүүл мэндийн төвд учирсан хохирол хор уршгийн хэмжээгээр тухайн хэргийн хувьд 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлд хамаарч байна. Прокурорын яллах дүгнэлтийн 10 дугаар хуудаснаас эхэлж шүүгдэгч К.Ө-ийн хийсэн гэмт хэрэгт дүгнэлт хийж ирүүлсэн. 2016 оноос 2021 оны хооронд 42 орон тоогоор тухайн байгууллагад ажилтан албан хаагч нар ажиллах ёстой байсан. Уг орон тоог хэтрүүлж нэр бүхий 10 хүнийг ажилд авч 52 орон тоогоор тухайн байгууллагын орон тоо төсвийг хэтрүүлж тухайн ажилд авсан хүмүүст давуу байдал олгосон нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Хэнийг ямар албан тушаалд хэрхэн яаж томилсон болох нь тухайн хүмүүс ажилласан хугацаанд хэдэн төгрөгийн цалин авч, Ц- сумын Эрүүл мэндийн төвд хэдэн төгрөгийн цалин тогтоосон  болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. К.Ө-ийн хувьд Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, 3.1.4-д "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” олгохоор заасан. Тухайн дэд газраас баталсан орон тооноос хэтрүүлж, хэдийгээр тухайн сумд хүүхдийн эндэгдэл өөр бусад нөхцөл байдал үүсч байгаа хэдий ч тухайн орон тоог батлуулж, 10 мянган хүн амьтай сумд сувилагчийн орон тоо хүрэхгүй байна гэсэн асуудлыг дэд газарт танилцуулж, тухайн орон тоог батлуулснаар нэр бүхий хүмүүсийг ажилд авч тухайн сумын эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагч нарыг ажиллуулж, ард иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээг хангах ёстой. Хэдийгээр эрүүл мэндийн мананд бат зогсох ажилтан албан хаагч нар хэдий ч батлагдсан орон тоогоор ажиллах ёстой. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч К.Ө- тодорхой дүрэм журам, стандартуудыг танилцуулсан. Хэдийгээр 10 мянган хүн амьтай суманд эмчийн орон тоо дутуу ажиллаж байгаа хэдий ч энэ орон тоо, нөхцөл байдлыг бид шат шатны удирдлагад танилцуулж, дэд шатны байгууллагад баригдаж ажиллах ёстой. Удирдах албан тушаалтны  хувьд хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Энэ нөхцөл байдлыг сумын Засаг дарга, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнууд өөрт нь хэлж байсан талаар гэрчээр мэдүүлдэг. К.Ө- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субьектив талын шинжийг гэм буруугийн санаатай хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн. Өөрөөр хэлбэл хэдэн хүн ажиллах ёстой, хэдэн багийн эмч ажиллах ёстой гэдгийг мэдэж байсан мөртлөө тухайн орон тооноос хэтрүүлж ажиллуулсан нь тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон. Батлагдаагүй орон тоонд нэр бүхий 10 хүнийг авч ажиллуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан. Энэ нөхцөл байдал шалгагдаж ирсний дараа зарим хүмүүсийг ажлаас чөлөөлсөн нөхцөл байдал харагдаж байна. Тухайн Ц- сумын Эрүүл мэндийн төвд Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн албан шаардлагаар 42 гүйцэтгэлээр ерөнхий эмчийн бүтэц орон тоо батлах тухай тушаалаар 49 хүнээр баталж, төсөвт багтаан шинээр 6 орон тоонд ажилтан авч нийтдээ 10 орон тоогоор илүү буюу 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулсныг холбогдох төрийн аудитын газраас тогтоож, түүнтэй холбоотой зөрчлийн актыг хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Хугацаатай үүрэг даалгаврын хүрээнд К.Ө- өөрийнхөө хууль бус үйлдлийг засаж, хууль бусаар ажиллуулж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлж, ажиллуулсан тушаал шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан. Түүний гаргаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хохирлын хэмжээгээр гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас шүүгдэгч К.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Шүүгдэгч К.Ө-ийн үйлдлээс үүдэлтэй учирсан хохирол нийтдээ 162.719.805 төгрөгөөр тогтоогдсон. Нийт 10 хүн авч ажиллуулж, батлагдсан орон тооноос хэтрүүлж авч ажиллуулсан ажилтан, албан хаагч нарын тухайн ажилласан хугацаанд авсан цалингаар тооцогдсон. Уг 10 хүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татаж, тухайн хүмүүсийг иргэний хариуцагчаар тогтоож өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт оролцож байгаа 10 иргэний хариуцагч нарын гаргасан тайлбар мэдүүлэг, өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байсан мэдүүлэг зэргийг авч үзэхэд, аль аль нь ч бид нар ажилласан хугацааны цалинг авсан, бид тухайн мөнгийг төлөх боломжгүй, төлөхгүй гэсэн тайлбар мэдүүлгээ мөрдөн байцаалтын шатнаас гаргаж байна. Иргэний хариуцагч нар өөрсдийн сурч боловсорсон мэргэжлээр ажилд орохоор хүсэлтээ өгсөн. Үүний дагуу шүүгдэгч К.Ө- тухайн хүмүүсийг ажилд авсан. Иргэний хариуцагч нар тухайн байгууллагад хэдэн эмчийн орон тоо, хэдэн сувилагчийн орон тоо, хэдэн вакцинаторын орон тоо байгааг мэдэхгүй. Бид илүү орон тоонд ажиллаж байсан гэдгийг мэдээгүй гэдгээ хэлсэн. Ц- сумын Эрүүл мэндийн төвд учирсан нийтдээ 162.719.805 төгрөгийг шүүгдэгч К.Ө-ээс гаргуулж, Ц- сумын Эрүүл мэндийн төвийн төрийн сангийн дансанд оруулах саналтай байна. Тухайн ажлын байрны орон тоо илүү эсвэл дутуу орон тоонд ажиллаж байгаа гэдгийг иргэний хариуцагч нар мэдэх боломжгүй. Тухайн хүмүүсийг ажилд авч байгаа К.Ө- хууль бус шийдвэр гаргаж энэ хүмүүсийг ажилд авсан учраас иргэний хариуцагч нараас тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулах нь үндэслэлгүй. Тиймээс нийт учирсан 162.719.805 төгрөгийг шүүгдэгч К.Ө-ээс гаргуулж, тухайн хохирогч байгууллагын төрийн сангийн дансанд оруулах саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд гэдэгт шүүгдэгч К.Ө- хамаарч байна. Энэ саналыг гаргаж байгаа үндэслэл нь  Иргэний хуулийн 498 дугаар зүйл, 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 500 дугаар зүйлийн 500.1, 500.1.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан. Иргэн, ажил олгогч, хуулийн этгээдийг хамааруулан ойлгоно. Тийм учраас энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Ө-ийн холбогдсон эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан нэр бүхий 10 хүнээс тухайн мөнгийг гаргуулах шаардлагагүй. Шүүгдэгч К.Ө-ийн хувьд гэмт хэрэгт шалгагдсан өнөөдрийг хүртэл хугацаанд ажил мэргэжлээ эрхэлж байгаа. Хэрэв шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэх юм бол шүүгдэгч К.Ө-ийн тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх саналыг гаргаж байна” гэв.

2. Шүүгдэгч К.Ө- мэдүүлэхдээ: “Эрүүл мэндийн төвийн тухайн илүү орон тоонд авч ажиллуулсан гэсэн зарим ажилчид Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн газар, Сум дундын эмнэлгийн гурвалсан гэрээгээр сурсан ажилчид байгаа. Тэр ажилчдын нэг нь Т.К- 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №26 тоот К.С- эмчийн тушаалаар асрагчаас томилогдсон. Дараа нь 2013 онд гурвалсан гэрээгээр хүүхдийн сувилагчийн сургалтад хамрагдсан. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №17 тоот тушаалаар К.С- эмч сувилагч гэж томилсон. Би 2016 оны сүүлд томилогдож ирсэн үед дахиад угаагчаар томилсон. Дараа нь надад сувилагчаар ажиллах талаар удаа дараа өргөдөл гаргасан ба Эрүүл мэндийн газрын дарга С.А-ээс  албан бичиг ирсэн. Энэ нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу 12 дугаар сард 1 удаа, нийт 2 удаа Т.К-г “... хүүхдийн сувилагчаар ажиллуулна уу, танай сумд хүүхдийн эндэгдэл  их байгаа” гэсэн албан бичиг явуулж байсан. Уг албан бичгийг үндэслээд би Т.К-г сувилагчаар томилсон. Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн газар, Сумын Эрүүл мэндийн төв гэсэн гурвалсан гэрээний 3.4.5-д суралцуулсан суралцагчийн ажлын байрыг хангах, 5 жил хүртэл тогтвор суурьшилтай ажиллуулах үүргийг Эрүүл мэндийн төвийн дарга хүлээдэг учраас Т.К-г томилсон.

О.А-ийн талаар хэлэхэд, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр №14 тоот Ерөнхий эмч К.С-ийн тушаалаар их эмч гэсэн ажлын байранд томилогдсон. О.А- ажиллаж байх үед дотрын эмч Ш.Нурболат резидентийн сургалтаа төгсөж ирсэн үед О.А-ийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 27 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.  Ажлаас чөлөөлөгдсөний дараа Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сумын Эрүүл мэндийн төв 3, гурвалсан гэрээгээр төрийн сангийн санхүүжилтээр сурах дотрын эмчийн резидентийн хуваарь авч ирсэн. Энэ гэрээ болохоор 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буюу ажлаас халагдсаны 1 сарын дараа С.А- даргын гарын үсэгтэй гэрээ авч ирсэн. Тухайн үед би энэ  гэрээгээр суралцах боломжгүй, нэгэнт дотрын эмчтэй 2 эмч шаардлагагүй гэж өөрт нь болон С.А- даргад мэдэгдсэн. Гэхдээ С.А- дарга танай сум хүн ам ихтэй, О.А- төгсөж ирэх хүртэл орон тоог баталж өгнө, тэр талаар асуудал гарахгүй, энэ  резидентийн сургалтад явуулж өг гэсэн. Тиймээс би гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан. О.А-ийг ажлаас чөлөөлснийг мэдсээр байж Эрүүл мэндийн газрын дарга гурвалсан гэрээг хийлгүүлж сургалтад явуулсан. Нэгэнт гэрээ хийж сургасан бол тухайн суралцагчийн сургалтын төлбөр болон 2 жилийн цалинг тухайн эмнэлэг төлөх ёстой байдаг. Тиймээс О.А-ийг ажилд авахаас өөр аргагүй болсон учраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 03 тоот тушаалаар ажилд томилсон. 2017 онд О.А- надад өргөдөл гаргаж өгсөн.

А.Н-ы талаар хэлэхэд, 2012 оноос хойш тухайн эмнэлэгт ажиллаж байсан хүн. 2016 оны 12 сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдсон. Би шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр №02 тоот тушаал гаргаж, ажилд томилсон. 2020 онд ковидын нөхцөл байдал хүндэрсэн байсан. Тухайн үед бид 10 мянган хүнийг вакцинжуулахын тулд ганцхан вакцинатор ажиллуулахад хүндрэлтэй байсан тул вакцинаторын сургалтад гурвалсан гэрээгээр явуулсан. Төгсөж ирсний дараа 11 дүгээр сарын 16-нд вакцинаторын ажилд томилсон. 2021 оноос эхэлж ковидын вакцин тарих үйл ажиллагаа эхэлсэн. Гурвалсан гэрээ байгуулагдсан учраас тухайн тушаалыг гаргасан.

М.Е-ы талаар хэлэхэд, сумын төвөөс 70 км-ийн зайтай газарт нэмэлт багийн эмчээр ажиллуулах тушаал гаргасан. Энэ газарт 50-60  өрх байдаг. Ганцхан тэр харьяалалд байдаг айл өрхүүдийг үзнэ гэсэн зүйл байхгүй. Өөр бусад багуудын хүмүүс тэр хэсэгт байдаг. Тухайн үеийн санхүүгийн төсөвт багтааж жирэмсний амралт авсан хүмүүсийн оронд хүн ажиллуулахгүйгээр 2019 онд 1 сар ажиллуулсан. 2019 оны 8 дугаар сарын 05-аас 9 дүгээр сарын 05 нь хүртэл нэмэлт багийн эмч гэж  ажиллуулсан. Дараа нь 2020 оны 6 дугаар сарын 17-оос 7 дугаар сарын 29 нь хүртэл 1 сар ажиллуулж байгаад багийн эмч З- декрет авахад, тэрний оронд ажиллуулж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 01-нд ажлаас чөлөөлсөн. 2019 онд Ё-, А-, А- нар жирэмсний амралт авсан боловч тэдгээрийн оронд хүн авч ажиллуулаагүй.

Х.С-ы талаар хэлэхэд, 2019 оны 3 дугаар сард Ц- сумын Засаг дарга М-т өргөдөл гаргасан байна. Тухайн өргөдлийг сумын Засаг дарга манай эмнэлэгт цохилт хийж өгснөөр тухайн өргөдлийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл үйлчлэгчээр томилон ажиллуулсан.  Дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 02-нд угаагч Т.К-гийн оронд томилсон. 2021 онд угаагч гэсэн орон тоог хассан болохоор Х.С-ыг гэрээт ажилтнаар ажиллуулсан. Төсвийн ерөнхий захирагч нь цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилтны цалинг тогтоох үүрэгтэй учраас үүнийг үндэслэн 2019 онд жирэмсний амралт авсан ажилтнуудын оронд хүн авахгүйгээр тэд нарын цалингаар ажиллуулсан.

М.Ш-ийн талаар хэлэхэд, 2020 оны 9 дүгээр сард Б- болон 7 дугаар багийн эмч Алтантас нар жирэмсний амралттай байсан учраас 2 багийн эмчийн ажлыг хавсруулан ажиллуулж байгаад, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эргэлтийн сувилагчаар томилсон. Тухайн үед ковидын нөхцөл байдал үүссэн байсан. Хотоос ирсэн хүмүүст очиж эргэлтийн сувилагчаар ажилласан. Ковидын нөхцөл байдал хүндэрсэн учраас ажлын байр харгалзахгүйгээр бүгдийг дайчлан ажиллуулсан. 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн байсан. Хүүхдийн эндэгдэл их гарсантай холбогдуулан 2 багийн эмчийг нэмэлтээр ажиллуулсан. 2018 онд манай сумаас хүүхдийн эндэгдэл 20 гарсантай холбогдуулан миний бие болон 6 ажилтан сахилгын шийтгэл хүлээж байсан. Хүүхдийн эндэгдлийг яаж бууруулах талаар асуудлыг сумын Засаг дарга, Эрүүл мэндийн газар болон бусад мэргэжилтнүүд хуралдаад хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар “Эрүүл хүүхэд бидний ирээдүй” гэсэн 6 сарын аян өрнүүлсэн. Тухайн аяны хүрээнд алслагдсан хүн ам ихтэй 2 багт нэмэлтээр 2 багийн эмч ажиллуулахыг зөвшөөрсөн учраас Бота, Б- хоёр ажилласан. Х.Б-, Б- нар голчлон хөдөөний багуудад явж тусламж үйлчилгээ үзүүлж байсан тул сумаас 70 км-ийн зайтай 2 баг болон 100 км-ийн зайтай 5 дугаар багт нэмэлтээр ажиллуулж байсан. Сумын Засаг даргын зохион байгуулснаар “Эрүүл хүүхэд бидний ирээдүй” гэсэн аяны хүрээнд тухайн үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн.

Х.Б-г 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар тушаалаар их эмчийн салбар гэж манай нүүдлийн эмнэлэгт ажиллуулахаар явуулсан. Дараа нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаар тушаалаар нэмэлт багийн эмчээр ажиллуулж байгаад 2019 оны 10 дугаар сарын 01-нд ажлаас чөлөөлсөн. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5 дугаар тушаалаар 2 дугаар багийн бага эмчээр, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 54 дүгээр тушаалаар 5 дугаар багийн бага эмчээр, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр З- сургалтад явсан тул түүний оронд томилон ажиллуулсан. Одоо хүртэл ажиллаж байгаа.

М.Б-ий талаар хэлэхэд, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр тушаалаар 3 дугаар багийн бага эмчээр ажиллуулсан. 2 багийн эмчийг нэмэлтээр ажиллуулахыг Эрүүл мэндийн газар ч хүлээн зөвшөөрч байсан.

Т.Г-гийн талаар хэлэхэд, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 69 дугаар тушаалаар хөтөч сувилагчаар томилсон. Дараа нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 18 дугаар тушаалаар хөдөө Нүүдлийн эмнэлэгт  сувилагчийн ажил хийж, алслагдсан багт байдаг хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Манайд ариутгалын сувилагч шаардлагатай байсан учраас 2020 онд ариутгалын сувилагчийн сургалтад гурвалсан гэрээгээр явуулж суралцаж ирсний дараа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаар тушаалаар ариутгагчийн сувилагчаар томилсон.

Д.С-ын талаар хэлэхэд, Д.С- мөн адил хөдөө нүүдлийн эмнэлэгт ажиллаж байсан. Нүүдлийн эмнэлэгт очиж ажиллахдаа зөвхөн үйлчлэгч биш тогооч гэх мэт ажлуудыг хийж байсан. 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар тушаалаар их эмчийн салбарт томилж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дүгээр тушаалаар үйлчлэгчээр, 2021 оны 4 дүгээр сарын 08-нд гэрээтээр томилон ажиллуулж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 40 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж, 12 дугаар сарын 04-ний өдрийн 44 дүгээр тушаалаар угаагчаар томилсон.

Энэ 10 хүнийг ямар учраас авч ажиллуулсан бэ гэхээр манай суманд хүүхдийн эндэгдэл их гарсан. Хүүхдүүдийн эндэгдэлтэй холбоотой Е-, Х.Б-, М.Б-, Ш- нар ажилласан. Сумын Засаг даргаас “Эрүүл хүүхэд бидний ирээдүй” гэсэн аян өрнүүлж, тухайн аяны хүрээнд үйл ажиллагаа явуулаад манай сумын хүүхдийн эндэгдэл буурсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга А.Г-д нэмэлт багийн эмч ажиллуулж өгөх тухай албан бичиг явуулж байсан. Энэ аяныг өрнүүлж байсан тухай сумын Засаг даргын орлогч Б-, эмнэлгийн сувилагч Е- нар мэдүүлэг өгөхдөө хэлсэн байна. Ц- сумын 3 дугаар багийн иргэдээс 1 багийн эмч бидэнд хүрэлцэхгүй, бидэнд нэмж багийн эмч ажиллуулж өгөөч гэсэн хүсэлтээ өгч байсан. Ц- сумын хүн амын тоог хавтаст хэрэгт өгсөн байгаа. Манай Ц- сумын хамгийн хүн ам ихтэй 2 хилийн цэргийн заставтай. Даянгийн застав заримдаа манайд хандаж тусламж авдаг. 2 уурхайтай ба нэг уурхайд манай сумын хүн амаас гаднах гадаадын хүмүүс ирж ажилладаг ба үүнд Хятад болон Улаанбаатараас ирсэн хүмүүс ажилладаг. Манай сумд гал унтраах анги болон аялал жуулчлалын хүмүүс их ирж сумын эрүүл мэндийн төвөөс ирж үйлчилгээ авдаг. Манай сумын харьяалал биш бид үзэхгүй гэж үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрх бидэнд байхгүй. Ямар ч хүнд үйлчилгээ үзүүлэх ёстой. Хүн ам ихтэй сумдад холбоотой MNS 5081:2013 оны стандарт байдаг. Тухайн стандартад хүний нөөцийн талаар дурдсан. Багийн эмчийг багийн тоогоор гэж зааж өгөөд, хэрэв шаардлагатай тохиолдолд багийн эмч нэмэлтээр авч ажиллуулж болно гэсэн заалт байгаа. 1000 хүнд 1 их эмч гэсэн байгаа. 10000 хүнд 10 их эмч ажиллана гэж стандартад заасан байгаа. Энэ стандартын дагуу Эрүүл мэндийн газраас бүтэц орон тоог баталж байсан. 2021 оны бүтэц орон тоог батлахдаа MNS 5081:2013 стандартыг оруулсан мөртлөө танай суманд багийн эмчийг хэтрүүлж ажиллуулж болохгүй гэж байгаа нь энэ стандартыг зөрчиж байна. Энэ стандарт 2013 онд батлагдсан. Энэ стандартын дагуу ажиллуулахад хуулинд харшилсан зүйл байхгүй. 1 эмчид 2 сувилагч ногдоно гэсэн сайдын албан бичиг байгаа. Хүн амын тоог харгалзан авч ажиллуулж болно гэсэн энэ стандартад тохирч байгаа. 2020 онд ковид гарсантай холбогдуулан ковидын хууль гарсан. 2020 оны 3 дугаар сард гарсан Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжид хүний нөөцийг хязгаарла гэсэн зүйл байхгүй. Ковидын нөхцөл байдалтай холбоотой 2019 оны 12 дугаар сард дотоодод хөл хорио тогтоосон. 2020 оны 01 дүгээр сараас эхэлж сумуудад хөл хорио тогтоож эхэлж байсан. 2021 онд манай сумын Засаг даргаас ковидын нөхцөл байдалтай холбоотой 10 удаа захирамж гаргаж байсан талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. 2020 онд манай эмнэлэг сум дундын эмнэлэг болоод 2021 оноос эхлээд даатгалын санхүүжилтээр санхүүжүүлэхээр болсон. Энэхүү санхүүжүүлэлтэй холбоотой 2021 оны Даатгалын ерөнхий газар ба Ц- сумын эрүүл мэндийн төв эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээ байгаа ба энэ гэрээнд 4 багцыг худалдан авч үйл ажиллагаа явуулах ёстой. Энэхүү 4 багц өмнөх бүтэц орон тоонд байгаагүй. Нэгэнт тусламж үйлчилгээг худалдан авч, чанартай хийх ёстой болохоор үүнийг хэрэгжүүлж ажиллуулсан. Даатгалаар бүх эмнэлэгт сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалт зарлахад, сумын эмнэлгүүдийн дотроос манай Ц- сумын эмнэлэгт тэнцсэн. Төр хариуцдаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж байдаг. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан. 2021 оны 02 дугаар сарын 25-нд Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын албан шаардлагаар “Зөрчил арилгуулах тухай” гэсэн албан шаардлагад бүтэц орон тоог 10-аар хэтрүүлэн ажилласан гэсэн дүгнэлт гарсан тул тухайн албан шаардлагыг биелүүлж 2021 оны 4 дүгээр сарын 08-нд 6 ажилтныг гэрээтээр ажиллуулсан. 42 ажилтныг үндсэн ажилтнаар ажиллуулсан. Мөн тухайн албан шаардлагад 2020 онд цалингийн сан хэмнэлттэй гарсан гэсэн дүгнэлт гарсан. Мөн өр гараагүй, ажилчдын цалин урамшууллыг улирал болгон тогтмол олгож байсан. Иймд намайг цагаатгаж өгнө үү гэв.

 

3. Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч Н.О- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: ... Улсын яллагчаас буруутгаж байгаа үндэслэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэж байгаа. Эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрт нь юм уу, эсвэл давуу байдлыг олж авч байгаа тухайн этгээдэд тодорхой хоорондын ашиг сонирхол байх ёстой. Давуу байдал олгосон, давуу байдал олж авсан этгээдүүдийн хооронд ямарваа нэгэн хувийн ашиг сонирхол байсан гэдэг үндэслэл, нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Ийм гэмт хэргийн онцлог нь нийтийн эрх ашгийн эсрэг хийгдсэн байх гэж тодорхойлж өгсөн. Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн дагуу нийтийн эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа, нийтийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй чанартай, хүний амь нас аврах гэсэн нийтийн ашиг сонирхлын төлөө хийгдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нийтийн ашиг сонирхлын эсрэг хийсэн гэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Эрх мэдлээ хэтрүүлэхтэй шууд санаатай үйлдэл гаргасан гэсэн дүгнэлтийг хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оноос хойш гарсан Эрүүл мэндийн сайдын тушаал, бүтэц орон тоог баталсан тушаал, шийдвэрүүд, мөн аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан тушаалдаа дандаа доод жишиг гэж байгаа. Доод жишиг гэдэг маань хууль болон бусад хуульчилсан актад зөвшөөрсөн хэмжээнд үүнээс дээш хэмжээгээр орон тоог авч ажиллуулж болно гэсэн үг. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд төсөв юунаас бүрдсэн бэ гэдгийг зохицуулсан. Тухайн Эрүүл мэндийн газрын төсвийг хэд хэдэн янзаар олж авах боломжийг зааж өгсөн. Эрүүл мэндийн байгууллага олон хэлбэрээр төсвөө бүрдүүлдэг боломжийг зааж өгсөн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тухай хуулийн 3.1.7-д “нэг иргэнээр тооцсон төлбөрийн арга” гэж өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын санхүүжилтийг өрхийн эмчид бүртгүүлсэн иргэнээр тооцохыг”, 3.1.8-д “тохиолдолд суурилсан төлбөрийн арга” гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг урьдчилж багцлан тооцож санхүүжүүлэхийг” гэж заасан. Эсвэл шууд төсвөөс хуваарилагдсан төсвийн хүрээнд гэж зохицуулсан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018, 2019 онд баталсан журам, жагсаалт, төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай гэсэн журмын хүрээнд төсвийг бүрдүүлсэн. Энэ төсвийг бүрдүүлэхийн тулд сонгон шалгаруулалтад ордог. 2018 оноос хойш манайх 3 удаа сонгон шалгаруулалтад орж тэнцэж, нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан. Хуваарилагдсан төсөв биш эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээний багцыг журмаараа тодорхойлсон байгаа учраас энэ журмын хүрээнд төсвийг өгөх боломжтой болж байна. Эрүүл мэндийн байгууллагын төсөвт 162 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн асуудал яриад байна. Өмнө нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд бид ганцхан аудитын шалгалтын дүгнэлт авагдсан байна бусад оны аудитын шалгалтын дүгнэлтүүдийг авхуулъя гэж хүсэлт гаргаж байсан. Ямар шалгуур тавьж байна гэхээр энэ журмын хүрээнд хуваарилж өгсөн төсвийн хүрээнд хүн амын тоогоор төсвийг баталж өгөөд нийгмийн даатгалын байгууллагаас сонгон шалгаруулалтад тэнссэн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн захирагчид эрхийг нь олгодог. Хүний нөөцийн хүрээнд тусламж үйлчилгээгээ үзүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл хүний нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд нийцүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй чанартай, хүний амийг авраарай гэж эрхийг нь олгож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бас нэг онцлог шинж нь тухайн буруутгах гээд байгаа албан тушаалтанд өөрийнх нь эрх мэдлээ хэрэгжүүлж үйл ажиллагаагаа явуулж байгаа албан тушаалтан тэр үйл ажиллагаанд зарцуулсан, харилцааг зохицуулсан бусад дүрэм журмыг харна. Аудитын зөвлөмж, аудитын акт гэж гуйвуулж ярьж болохгүй. Аудитын акт гэж төлбөр тогтоож, төсөвт тийм төгрөгийн хохирол учруулсан тэрийг буцаан төлүүлдэг болохоос зөвлөмж өгөөд батлагдсан доод хязгаарт багтааж ажиллана гэсэн зөвлөмж өгч байгаа асуудалд акт тогтоогдсон гэж ярих ямар ч боломжгүй. Хохирол хор уршгийн хэмжээг ямар ч тохиолдолд шинжээчийн дүгнэлтээр эсвэл тодорхой нотлох баримтаар хохирол хор уршгийн хэмжээг тогтооно. Нэр бүхий 10 хүний ихэнх нь 2012 оноос хойш ажилд орсон хүмүүс байдаг. Гэрээгээр суралцаж ирсэн 4 хүн, шүүхийн шийдвэрээр 1 хүн ажилд буцаж томилогдсон, декрет авсан хүний оронд 2 хүн ажиллаж байсан. 42 орон тоонд багтааж тусламж үйлчилгээгээ үзүүлж чадахгүй. Эхийн эндэгдэл, хүүхдийн эндэгдэл гарсан гэсэн асуудал ярьж байна. Өмнө нь санхүүжилтээ төсвөөс авдаг байсан байж болно. 2018 оноос хойш үндэсний зөвлөлөөс баталсан журмын хүрээнд нийгмийн даатгалын байгууллагаас үр дүнгээр санхүүждэг болсон учраас ямар нэгэн байдлаар жишиг орон тоо баталсан гэх үндэслэлээр К.Ө-ийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ганцхан эрх мэдэл бүхий албан тушаалтан гэдэг нэр нь хангагдаж байгаа болохоос бусад бүх шинж нь үгүйсгэгдэж байна” гэв.

4. Шүүгдэгч К.Ө-ийн өмгөөлөгч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч К.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан авлига албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа үндэслэлийг Н.О- өмгөөлөгч хангалттай няцаалаа. Нэмж хэлэхэд, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-д 3.1.3."албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг” гэсэн. Миний үйлчлүүлэгч К.Ө- ямар албаны эрх ашгийн эсрэг ашигласан бэ. Харин ч эсрэгээрээ эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага иргэн бүрт эрүүл мэндийн чанартай үйлчилгээг үзүүлэх гэсэн үндсэн зорилго байна. Энэ зорилгын хэмжээнд ажилласан байхад албаны эрх ашгийн эсрэг ажилласан гэж ямар нотлох баримтыг үндэслэж ярьж байгааг ойлгохгүй байна. Мөн 3.1.3-д “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх” гэсэн байна. К.Ө- ямар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж байгаа вэ. Миний үйлчлүүлэгч их эмчийн тангарга өргөсөн хүн. Энэ тангаргийн агуулга нь мэргэжлийг эзэмшсэний төлөө иргэн бүрт эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлдэг. Үүнээс К.Ө- ямар ашиг хонжоо олсон бэ. 3.1.4-д "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэсэн. Энэ давуу байдлыг 10 хүнд ашиглуулснаар К.Ө- өөртөө ямар эдийн ашиг хонжоо олсон бэ. Эсвэл энэ 10 хүн ажил үүргээ гүйцэтгэсний төлөө ямар эдийн болон эдийн бус байдлыг өөртөө бий болгосон талаар тогтоогдсон зүйл хавтаст хэрэгт байхгүй. Хэлэлцүүлгийн шатанд К.Ө- болон иргэний хариуцагч бид нар өргөсөн тангарагтаа үнэнч байж ажилласан гэдэг зүйлийг ярьж байна. Улсын яллагчаас доод хязгаар нь 42, доод хязгаараас илүү 10 хүн ажиллуулснаар эрх мэдлээ урвуулан ашигласан бусдад давуу байдал олгосон гэж үзэж байна. Гэтэл энэ асуудлыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээ санхүүжилт үзүүлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор зохицуулсан. Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр бүлэг “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо” 14 дүгээр зүйлийн 14.1-д “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа хариуцсан төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн эрүүл мэндийн байгууллагаас бүрдэнэ”, 15 дугаар зүйлийн  15.1.2-д “сум, тосгоны эрүүл мэндийн төв”, 7.10-д “Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна” гэж заасан. Ц- сумын Эрүүл мэндийн газар нь удирдлагын баг. Удирдлагын баг  нь мөн хуулийн 17.10.4-д “төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох” эрхтэй байдаг. Өнөөдрийг хүртэл аймгийн Эрүүл мэндийн газар нь энэ хуулийн хэрэгжилтийг ойлохгүй юм уу, эсвэл К.Ө-ийн хийж байгаа үйлдлийг хууль бус гэж үздэг юм уу. Эрүүл мэндийн тухай хуульд нийцүүлэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гарч иргэн бүрт үйлчилгээ үзүүлснийхээ хэмжээнд 5 багцаар төсөвт чинь суулгаж өгнө. Сонгон шалгаруулалтад тэнцээд гэрээ байгуулж ажилласан. Хэрэв энэ хүмүүс Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлээгүй бол хүүхдүүдийн амь насыг хэн аврах байсан бэ. Энэ хүмүүс ирээдүй болсон хүүхдүүдийн амь насыг аварсан. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

5. Иргэний хариуцагч Т.Г-гаас мэдүүлэхдээ: “.. 2018 онд Этүгэн их сургуулиас төгссөн, ажилд орохоор Ц- сумын Засаг дарга М-, эмнэлгийн дарга К.Ө- даргад өргөдөл өгч байсан. 2019 оны 1 дүгээр  сараас эхэлж ажилд орсон. Эхэнд сувилагчаар ажиллаж, 2 сарын дараа Хуурай говийн салбарт нүүж ажилласан. Тухайн үед 5 хүний бүрэлдэхүүнээр  ажиллаж , 2 эмч, 2 сувилагч,1 асрагч ажилласан. Эрүүл мэндийн даргад ариутгалын сувилагчаар суралцахаар хүсэлт гаргасан. Эхэнд ажилд орохдоо манай суманд эх, хүүхдийн эндэгдэл ихээр гарсантай холбоотой ажилд авсан. зөвшөөрлийн гэрчилгээний дагуу ариутгалын сувилагчаар ажилласан. 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдрөөс 9 сарын 02-ний хүртэл 3 сар ариутгалын сувилагчийн сургалтад хамрагдсан. 9 дүгээр сард төгсөж ирээд ажиллаж эхэлсэн. Тухайн үед ковид өвчний тохиолдлууд гарч эхэлсэн үе байсан ба би ариутгагчаар ажилласан. 2022 оноос батлагдсан орон тооны дагуу шүдний сувилагч болон ариутгагч ажлыг хавсаргаж хийж байна гэв.

6. Иргэний хариуцагч Х.С-аас мэдүүлэхдээ: “..Би 2019 онд Ц- сумын Засаг дарга М-т өргөдөл гаргаснаар эмнэлэгт түр үйлчлэгчээр ажилласан. Дараа нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сард ажлаас гарах хүртэл тухайн эмнэлэгт угаагчаар ажилласан. Ковидын үед үйлчилгээний салбарын бүх ажлыг хийж ажилласан гэв.

7. Иргэний хариуцагч Х.Б-гаас мэдүүлэхдээ: “..2019 оны 06 дугаар сарын 10-ний өдрөөс Сохирхаргайн салбарт бага эмчээр ажилласан. Ингэж ажиллахдаа 2, 3 багийн хооронд яваад бага эмчээр 3 сар ажиллаж, Хуурай говь салбарт 1 сар ажилласан. 2020 оны 12 дугаар сард 5 дугаар багийн эмч болж ажилласан. Дараа нь 2 дугаар багийн эмч сургалтад суухаар явсан тул 2021 оны 09 дүгээр сарын 22-ний өдрөөс эхлэн одоо хүртэл ажиллаж байна” гэв.

8. Иргэний хариуцагч Т.К-гаас мэдүүлэхдээ: “..2012 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 5 дугаар багийн эмч Ж- амралт авсан тэрний оронд 4 сар ажиллаж, 2012 оны 11 сарын 12-ны өдөр үйлчлэгчээр ажилласан. Одоо хүртэл тасралтгүй ажиллаж байна. Би 2012 оноос хойш ажиллахдаа эмнэлэгт янз бүрийн ажил хийж байлаа, аль газарт хүндэрч байна тэр газар томилогдож ажиллаж байсан. 2019 онд хүүхдийн сувилагчаар томилогдсон. Тэр үед хүүхдийн эндэгдэл их гарсан учраас чадвартай сувилагч авч ажиллуул гээд цаанаас эрүүл мэндийн газрын дарга С.А- албан бичиг явуулсан. Тэрний дагуу намайг ажилд авч ажиллуулсан. 2020 оны үед шинээр төрсөн нярай хүүхэд их өвдсөн тул эмчийн даалгаврын дагуу ажилласан. Одоо болохоор ээлжийн сувилагчаар ажиллаж байна” гэв.

9. Иргэний хариуцагч М.Е-аас мэдүүлэхдээ: “..Миний бие 2019 оны 8 дугаар сарын 05-ний өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 1 сар ажилласан. Багийн нэмэлт бага эмчээр ажиллаж байсан. 2, 3 дугаар багийн бага эмчийн оронд ажиллаж байсан. 2020 оны 6 дугаар сарын 17-оос 7 дугаар  сарын 28-ны өдөр хүртэл 1 сар ажилласан. Ковидын үед дайчилгаанд ажиллаж, лаборант хийж, шинжилгээ авч байсан. Тухайн үед бүх ажлыг хийж байсан. Би тухайн ажилласан хугацаанд авч байсан цалингаа төлж чадахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл бид тангараг өргөсөн эмч нар учраас тангаргаа биелүүлж ажилласан учраас ажилласан хөлсөө л авсан” гэв.

10. Иргэний хариуцагч М.Б-ээс мэдүүлэхдээ: “..Миний бие 2019 оны 3 дугаар сард Хуурай говийн салбарт ажилд орсон. 2019 оны 6 дугаар сард М- декрет авснаар түүний оронд ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сард ажлаас гарсан. Дараа нь 2020 онд хүүхдийн эндэгдэл их гарсантай холбогдуулан 3 дугаар багт нэг багийн эмч нэмэлтээр авч ажиллуулсан болохоор 3 дугаар багт нэмэлт бага эмчээр ажилласан. 2020 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл ажилласан. 2020 оны 4 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн. 2021 онд ковидын үед ажилласан гэв.

11. Иргэний хариуцагч А.Н-аас мэдүүлэхдээ: “..2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  шүүхийн шийдвэр гарч, 2017 оны 01 сарын 03-ны өдөр Ц- сумын 2 дугаар багийн эмчээр ажилд томилогдсон. Тэрнээс хойш одоо хүртэл ажиллаж байна. 2020 оны 06 дугаар сараас 2020 оны 9 дүгээр  сард 3 сар дархлаажуултын сургалтад сурч ирээд 2021 онд Ковидын үед нэмэлтээр ажиллуулсан” гэв.

12. Иргэний хариуцагч Д.С-аас мэдүүлэхдээ: “..Би 2016 онд М- даргад ажилд орох өргөдөл өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр ажилд орж, тэрнээс хойш байнга хөдөө очоод асрагчаар ажиллаж байсан” гэв.

13. Иргэний хариуцагч О.А-ээс мэдүүлэхдээ: “..Би анх 2014 оны 7 дугаар 01-ний өдрөөс Сохирхарагай салбарт ажиллаж эхэлсэн.Тэр үед К.С- эмч дарга байсан ба өргөдөл оруулж ажилд орсон. Тэрнээс хойш 3 сар ажиллаж, Ц- сумын эрүүл мэндийн төвд мэргэжлийн эмч биш болохоор, хүүхдийн эмч, дотрын эмч аль алийг нь хийсэн. 2017 оны 08 дугаар сард К.Ө- дарга намайг илүү орон тоо гээд ажлаасаа гаргасан. Би эрүүл мэндийн дарга С.А-д намайг ажлаас халсан талаар хандсан. С.А- дарга  Ц- сумын эрүүл мэндийн төв ачаалалтай, эмч хүрэлцээ муу, цаашид дотрын эмчийг 2 болгоно, чи нарийн мэргэжилд сурах уу гээд надаас асуусан. Би суръя гэсэн. К.Ө- даргад ирээд гурвалсан гэрээг өгөөд суралцахаа хэлэхэд гарын үсэг зурахгүй гэсэн болохоор дахиад С.А- даргад утсаар хандсан. Ямар ч байсан С.А- дарга гарын үсэг зуруулж сургалтад явуулсан. 2017 оноос 2019 оны хүртэл сурч ирээд С.А- даргад ирсэн ба би ажилгүй яах уу гэхэд С.А- дарга ажилд оруулна гээд Ц- сумд явуулсан. Ц- сумын эрүүл мэндийн даргад С.А- дарга утсаар ярьж танай суманд угаасаа орон тоо нэмэх гэж байгаа тул авч ажиллуулж бай гэдгийг К.Ө- даргад хэлснээр би ажилд орсон, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс дотрын эмчээр томилогдож одоо хүртэл ажиллаж байна” гэв.

14. Иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “..Иргэний хариуцагч О.А-ийн хувьд 2014 онд анх ажилд томилогдоод К.С- даргын үед их эмчээр ажиллаж байсан. Дараа нь нарийн мэргэжлийн сургалтад 2 жил сургалтад явж ирээд ажилд орох хүсэлтээ өгсөн боловч К.Ө- дарга тухайн үед орон тоо бүтэц батлагдаагүй гэдэг үндэслэлээр ажилд аваагүй. Тэгээд аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан С.А-д албан ёсоор хандсаны эцэст К.Ө- даргад утсаар үүрэг өгсний дагуу дотрын эмчийн ажилд томилогдоод ажилласан. О.А-ийн хувьд 3 талд гэрээ байгуулаад тухайн гэрээнд 5 жил тухайн орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах ёстой гэдэг гэрээ байгуулсны үр дүнд энэ ажилд орж гэрээний дагуу ажиллаж байгаа. А.Н-ы хувьд хэлэхэд, 2012 онд мөн К.С- даргын үед ажилд орж, чөлөөлөгдсөн. 2016 онд шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 03-нд К.Ө- дарга ажилд томилсон. Мөн гэрээ байгуулж, сургалтад хамрагдаад гэрээний дагуу дархлаажуулалтын сувилагчаар ажилласан. Короновирусын цаг үед короновирусын бүх вакциныг хийж ажилласан. Х.Б-гийн хувьд 2019 оны 9 дүгээр сарын 02-оос эхэлж нэмэлт бага эмчийн ажилд түр орсон. Энэ нь сар хүрэхгүй 21 хоногийн хугацаанд хоёр удаа томилогдсон. Х.Б- Ц- сумын Засаг даргын Тамгын газарт удаа дараа өргөдөл өгч, энэ өргөдлийн хүрээнд К.Ө- дарга нэмэлт бага эмчээр түр томилсон. Тухайн багийн эмчээр ажиллаж байсан З- эмч 2 жилийн нарийн мэргэжлийн сургалтад явахад, К.Ө- дарга тушаал гаргаад ажилд томилсон. З- эмч одоо хүртэл нарийн мэргэжлийн сургалтаас ирээгүй байгаа учраас одоо хүртэл Ц- сумын 2 дугаар багт ажиллаж байна. Е-ы хувьд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс  9 дүгээр сарын 01-ний хүртэл сар хүрэхгүй 20 хэдэн хоног, мөн багийн нэмэлт эмчээр ажилласан. Дараа нь 2020 оны 6 дугаар сарын 17-оос 7 дугаар сарын 28-ны  хүртэл сар 5 хоногийн хугацаанд нэмэлт бага эмчээр ажилласан. 2021 оны 9 дүгээр сарын 01-ээс ажлаас чөлөөлөгдсөн. Б-ий хувьд 2019 оны 6 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 12-ны хүртэл эх баригчаар М- гэдэг хүний декретний оронд нийтдээ 4 сар ажилласан. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж 3 дугаар багт бага эмчээр ажилд орсон. 4 сар жирэмсний амралттай хүний оронд ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн. Хүүхдийн эндэгдэл их гарсан учраас аймаг, сумаас үүрэг даалгавар өгсний дагуу хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор Б-ийг 3 дугаар багт бага эмчээр авч томилсон. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж ажлаас чөлөөлөгдсөн. Риза гэдэг эмч өндөр насны тэтгэвэрт гарсан учраас Б- тэр хүний оронд ажиллаж байгаа. Г-гийн хувьд хэлэхэд, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр сувилагчаар ажилд орсон. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ариутгагчийн сувилагчийн ажилд өөрчлөгдөн томилогдсон. Г- ажилд орохдоо Ц- сумын Засаг даргын Тамгын газарт удаа дараа хүсэлт гаргаад орсон. Анх хөтөч сувилагчаар ажиллаж байх хугацаандаа К.Ө- даргад хүсэлт гаргаад ариутгагчийн сувилагчийн сургалтад суугаад ариутгагчийн сувилагчийн оронд тоонд  ажиллах хүсэлт өгсний дагуу 3 талд гэрээ байгуулаад байгууллагаас төлбөрийн дааж, ариутгагчийн сувилагчийн сургалтад сууж үнэмлэхээ авч гэрээ байгуулж, ариутгагчийн сувилагч болсон. К-ы хувьд короновирусын нөхцөл байдлын үед авч байсан бүх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг гардаж хийж байсан. С-ы хувьд хэлэхэд, 2019 оны 3 дугаар  сарын 20-ны өдөр үйлчлэгчээр орсон. Х.С- ажилд орохдоо Засаг даргын Тамгын газарт өргөдөл өгч, уг өргөдлийн үндэслэж К.Ө- дарга ажилд томилсон. Х.С- нь К.Ө- даргатай ямар нэгэн байдлаар төрөл садангийн холбоотой хүн биш. К.Ө- даргатай ямар нэгэн хувийн харилцаа тогтоож ажилд орсон нөхцөл байдал байхгүй. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг”, 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл Х.С-ы хувьд К.Ө- даргатай нэг айлын бэрүүд буюу Гэр бүлийн тухай хуульд заасан төрөл садангийн хамаатан садангийн хамааралтай хүн биш. Д.С-ийн хувьд хэлэхэд, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж үйлчлэгч Х.С- угаагчаар томилогдсоноор түүний оронд үйлчлэгчээр ажилд орсон. Тухайн үед угаагчаар ажиллаж байсан Х.С- өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учраас тэр хүний оронд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж угаагчийн ажилд томилогдоод ажиллаж байгаа. Д.С-ийн хувьд тухайн үед үйлчлэгч, угаагч гээд цаг үеийн хүнд нөхцөл байдлын үед бүх ариутгал, халдваргүйжүүлэлт зэрэг бүх үйлчилгээний ажилд цаг наргүй ажилласан. Т.К-гийн хувьд  2012 онд К.С- даргын үед бага эмчээр ажилд орсон. 2023 онд хүүхдийн сувилахуй судлалаар 3 сарын сургалтад сууж гэрээ байгуулж, үнэмлэхээ авсан байдаг. Тухайн байгуулсан гэрээ нь мөн О.А-тэй адилхан сургалтын төлбөрөө төрөөс төлсөн учраас 5 жилийн хугацаанд тухайн оронд нутагт тогтвор суурьшилтай ажиллана гэсний дагуу хүүхдийн сувилахуйн сургалтад суусан. Тухайн үед төгсөж ирэнгүүт хүүхдийн сувилахуйн сувилагчаар К.Ө- дарга ажилд томилоогүй. Эрүүл мэндийн газрын дарга С.А-д удаа дараа өргөдлөө өгсөн байдаг. Би сургалтад хамрагдаж ирсэн, энэ хамрагдсаны дагуу хүүхдийн сувилахуйн сувилагчаар ажилламаар байна гэсэн хүсэлтээ С.А- даргад удаа дараа өгсний үндсэн дээр С.А- даргын 2 удаагийн албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүний дагуу 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хүүхдийн сувилахуйн сувилагчаар Т.К-г К.Ө- дарга томилсон тушаал байна. Т.К- хүүхдийн сувилахуйн сувилагчаар томилогдож ажилласнаас хойш хүүхдийн эндэгдэл 80%-иар буурсан гэсэн судалгаа байгаа. М.Ш-ийн хувьд жирэмсний амралттай байгаа М.Б- болон Алтынтасын оронд ээлжлээд ажилласан хүн байгаа. Анх тушаал гаргахдаа 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр жирэмсний амралттай байгаа М.Б-ий оронд М.Ш-ийг ажилд томилсон тушаал байна. Ингэж 2 дугаар багийн эмчийн ажилд томилж, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр М.Ш-ийг ажлаас чөлөөлсөн. Өнөөдрийн 10 иргэний хариуцагч нар Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцсон хүмүүс. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцоод ажил хөдөлмөр эрхэлсний төлөө цалин хөлсийг авсан. Гэтэл өнөөдөр иргэний хариуцагч болж байгаа нь зүй  ёсны зүйл биш. 2019, 2020, 2021 онуудад Монгол улс төдийгүй дэлхий дахинд цаг үеийн нөхцөл байдал хүнд байсан гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Энэ хүнд цаг үед ажиллаж байсан хүмүүс иргэний хариуцагчаар татагдсан. Ц- сумын ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өдөр шөнөгүй ажил амралтаа авахгүйгээр энэ цаг үед ажилласан гэдгээ өөрсдөө мэдүүлж байна. Тухайн 10 иргэний хариуцагчийн хувьд орон тоо батлагдсан эсэхийг өөрсдөө мэдээгүй гэдгээ анх гэрчийн мэдүүлэг өгөхөөсөө эхэлж мэдүүлдэг. Засаг даргын Тамгын газарт өргөдөл өгсний үндсэн дээр орсон, зарим нь гэрээ байгуулж сургалтад хамрагдаж, гэрээний дагуу орсон гэдгийг илэрхийлсэн. 2018-2019 онд Ц- сумын Засаг даргын Тамгын газраас “Эрүүл хүүхэд бидний ирээдүй” гэдэг аян өрнүүлсэн. Энэ аяныг хэрэгжүүлж ажилласан гол хүмүүс нь иргэний хариуцагчаар татагдсан хүмүүс байгаа. Ингэж ажилласны үр дүнд Ц- сум хүүхдийн эндэгдлийг 80 хувь бууруулсан. Энэ хүмүүсийн хийсэн ажил нь тодорхой харагдаж байна. Эрүүл мэндийн салбар онцлогтой салбар гэдгийг ойлгож, тухайн цаг үеийг анхаарч үзэх нь зүйтэй байх. Тухайн хүнд цаг үед ажиллаад авсан цалин хөлсөө төлөх нь хууль зүйн үндэслэлгүй.  Энэ хүмүүсийг иргэний хариуцагчаар татаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй” гэв.

 Эрүүгийн 2213000160123 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

15. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг дарга Т.А-ы 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/370 дугаартай албан бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

16. Баян-Өлгий аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52/А0470227/БӨА-2021/106/СТА-ТШЗ дугаартай албан шаардлагын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 07 дахь тал/,

17. Ц- сумын сум дундын эмнэлгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн болон даатгуулагчдын 2021 оны 10 дугаар сарын тайлангийн хуулбар, шимтгэл оногдуулалтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 08, 13 дахь тал/,

18. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаартай “Сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг батлах тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 11, 87-88 дахь тал/,

19. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-ын мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 164-165 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 90 дэх тал/,

20. Гэрч С.А-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал, 3 хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

21. Гэрч Б.Н-гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

22. Гэрч Т.А-ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

23. Гэрч Б.Х-ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

24. Иргэний хариуцагч, гэрч М.Е-ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 163-164 дэх тал/,

25. Иргэний хариуцагч, гэрч Д.С-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 157 дахь тал/,

26. Иргэний хариуцагч, гэрч М.Б-ий мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 167 дахь тал/,

27. Гэрч М.А-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 52-53 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 177-180 дахь тал/,

28. Иргэний хариуцагч, гэрч Х.Б-гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 50-51 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 176 дахь тал/,

29. Иргэний хариуцагч, гэрч С-ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 170 дахь тал/,

30. Иргэний хариуцагч, гэрч Т.Г-гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 58-59 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 189 дэх тал/,

31. Иргэний хариуцагч, гэрч А.Н-ы мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 183-184 дэх тал/,

32. Гэрч К.С-дийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 66-67 дэх тал/,

33. Иргэний хариуцагч, гэрч Т.К-гийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 71-72 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 194-195 дахь тал/,

34. Иргэний хариуцагч, гэрч О.А-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 160 дахь тал/,

35. Иргэний хариуцагч, гэрч М.Ш-ийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 77 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 173 дахь тал/,

36. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 262 дугаартай албан бичгийн болон түүний хавсралтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 83, 86 дахь тал/,

37. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаартай “Сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг батлах тухай” тушаал, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

38. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаартай “К.Ө-ийг ажилд томилох тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолтын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 90-95 дахь тал/,

39. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаартай албан бичиг, түүний хавсралт цалингийн жагсаалтууд /1 дэх хавтаст хэргийн 101-124 дэх тал/,

40. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай албан бичиг, О.А-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 126, 131, 132 дахь тал/,

41. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Бүтэц орон тоо батлах” тухай тушаал, түүний нэгдүгээр хавсралтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

42. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “Бүтэц орон тоо батлах” тухай тушаал, түүний хавсралтуудын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 175-180 дахь тал/,

43. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай “Их эмчийн салбар нүүлгэх тухай” тушаалын хуулбар “Уг тушаалаар Их эмчээр М.З-, бага эмчээр Х.Б-, сувилагч, үйлчлэгчээр Т.Г-, тогоочоор Д.С- нарыг томилсон” /1 дэх хавтаст хэргийн 181 дэх тал/,

44. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай тушаалаар “Х.Б-г Хуурай говийн чиглэлд нэмэлт багийн бага эмчээр” томилсон, Мөн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаартай “Х.Б-г ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Х.Б-г ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай “Х.Б-г ажилд томилох тухай” тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай “Х.Б-г ажилд томилох тухай тушаал /1 дэх хавтаст хэргийн 182-186 дахь тал/,

45. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 09 дугаартай “Т.Г-г ажилд томилох тухай тушаал, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай “Т.Г-г ажилд томилох тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

46. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай “А.Н-ыг ажилд томилох тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 190 дахь тал/,

47. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай “Д.С-ыг ажилд томилох тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 191 дэх тал/,

48. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн “О.А-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай “О.А-ийг ажилд томилох тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 197, 200 дахь тал/,

49. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай “Т.К-г ажилд томилох тухай тушаал” /1 дэх хавтаст хэргийн 203 дахь тал/,

50. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай “Х.С-ыг ажилд томилох тухай” тушаал, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаартай “Гэрээт ажилтнаар томилох тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 218-2219 дэх тал/,

51. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “М.Е-ыг ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай “М.Е-ыг ажилд томилох тухай тушаал”, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай “М.Е-ыг ажилд томилох тухай тушаал, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай “М.Е-ыг ажилд томилох тухай” тушаал /1 дэх хавтаст хэргийн 221-223 дэх тал/,

52. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай “М.Ш-ыг ажилд томилох тухай” тушаал, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай “М.Ш-ийг ажилд томилох тухай” тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаартай “М.Ш-ийг ажлаас чөлөөлөх тухай” тухай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 226-227 дахь тал/,

53. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай “М.Б-ийг ажилд томилох тухай” тушаал, 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 40 дугаартай “М.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай “М.Б-ийг ажилд томилох тухай” тушаал, 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 15 дугаартай “М.Б-, А.Н-ыг гэрээт ажилтнаар томилох тухай” тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 41 дугаартай “М.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 230-232 дугаар хуудас/, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тушаалаар М.Б-ийг бага эмчээр томилсон тушаалын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 101 дэх тал/,

54. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай албан шаардлага /1 дэх хавтаст хэргийн 242-243 дахь тал/,

55. Ц- сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай “О.А-ийг их эмчээр ажилд томилох тухай” тушаал, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаартай “О.А-ийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал, О.А-ээс Ц- сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө-д гаргасан хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 89-91 дэх тал/,

56. Ц- сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар бага эмчээр Х.Б-, сувилагч үйлчлэгчээр Т.Г-, тогоочоор Д.С- нарыг томилсон тушаал/2 дахь хавтаст хэргийн 103 дахь тал/,

57. Ц- сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тушаал “бага эмчээр М.Б-, асрагчаар Т.Г- нарыг томилсон” /2 дахь хавтаст хэргийн 104 дэх тал/,

58. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай тушаалаар “Их эмчээр О.А-, бага эмчээр Х.Б-, сувилагчаар Т.Г- нарыг томилсон” /2 дахь хавтаст хэргийн 107 дахь тал/,

59. Ц- сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 33 дугаартай тушаалаар угаагч Т.К-г сувилагчаар томилж, Х.С-ыг угаагчаар томилсон. Мөн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай “Х.С-ыг үйлчлэгчээр томилох тухай” /2 дахь хавтаст хэргийн 121, 122 дахь тал/,

60. Гэрч Х.Еы мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 97-98 дахь тал/,

61. Гэрч С.Б-ийн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 100-101 дэх тал/ зэргийг,

62. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г-аас: Хавтаст хэрэгт авагдсан Эрүүл хүүхэд бидний  ирээдүй хөтөлбөрийн төлөвлөгөө /3 дугаар хавтаст хэргийн 40-41 дэх талд/, Баян-Өлгий аймгийн Ц- сумын газар нутаг, өрхийн тоо /3 дугаар хавтаст хэргийн 229 дэх талд/, MNS5081:2023 стандарт /2 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь талд/, Баян-Өлгий аймгийн Ц- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт  /2 дугаар хавтаст хэргийн 133 дахь талд/, Ц- сумын ерөнхий эмч К.Ө-ийн Эрүүл мэндийн сайд С-д гаргасан хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 134 дэх талд/, хүүхдийн эндэгдэл их гарч байгаа тул орон тоо нэмүүлэх, бүтэц батлуулах тухай хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 135 дахь талд/, Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Б-ийн гэрчийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-101 дэх талд/, Ц- сумын мэс заслын сувилагч Е-ын гэрчийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 103-104 дэх талд/, Ц- сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч К.Ө-д Ц- сумын 3 дугаар багийн иргэдийн хүсэлт /3 дугаар хавтаст хэргийн 237-238 дахь талд/, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019.01.21-ний өдрийн Б03 дугаартай тушаал /4 дүгээр хавтаст хэргийн 33 дахь талд/, 2019, 2020, 2021 онд гарсан хүүхдийн эндэгдлийн судалгаа /3 дугаар хавтаст хэргийн 52 дахь талд/ зэргийг,

63. Иргэний хариуцагч нарын өмгөөлөгч Б.М-гаас: О.А-ийг их эмчээр томилсон тушаал /3 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал/, О.А-ийн төсвийн санхүүжилтээр суралцах 3 талд гэрээ / 3 дугаар хавтаст хэргийн 190-192 дахь талд/, А.Н-ыг “Ажилд томилох тухай”  2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №3 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 113 дахь талд/, А.Н-ыг дархлаажуулалтын сургалтад хамрагдах гэрээ болон 2020.11.16-ны өдрийн “Сувилагчаар томилсон тухай” 48 дугаартай тушаал  /2 дугаар хавтаст хэргийн 112 дахь талд/, А.Н-ыг дархлаажуулалтын сувилагчаар суралцах хугацаанд байгуулсан гурвалсан гэрээ / 2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь талд/, Х.Б-г бага эмчээр томилсон 2020.01.18-ны өдрийн 05 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 108 дахь талд/, Х.Б-г ажлаас чөлөөлсөн тушаал /2 дугаар хавтаст хэргийн 109 дэх талд/, 2019.08.05-ны өдрийн “М.Е-ыг ажилд томилох тухай”  31 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 221 дэх талд/, Хөдөөгийн багт нэмэлт бага эмчээр дахиж томилсон тушаал /2 дугаар хавтаст хэргийн 222 дахь талд/, Их эмч З- жирэмсний амралт авсан тул оронд нь М.Е-ыг бага эмчээр ажилд томилсон тушаал /2 дугаар хавтаст хэргийн 223 дахь талд/, 2021.09.21-ний өдрийн  М.Е-ыг ажлаас чөлөөлсөн тухай 29 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 224 дэх талд/, 2020.01.15-ны өдөр М.Б-ийг бага эмчээр томилсон 4 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 98 дахь талд/, 2021.06.10-ны өдөр “Эх барих эмчээр томилсон тухай” 24 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 100 дахь талд/, 2019.01.22-ны өдрийн “Хөтөч сувилагчаар Т.Г-г ажилд томилсон тушаал” /2 дугаар хавтаст хэргийн 105 дахь талд/, 2020.10.01-ний өдрийн “Сувилагчаар ажилд томилох тухай”  39 дугаартай  тушаал /2 дугаар хавтаст хэргийн 102 дахь талд/, ариутгагчийн сувилагчаар хамрагдаад үнэмлэх авсан тухай үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 106 дахь талд/, 2019.09.02-ны өдрийн “Х.С-ыг ажилд томилох тухай” 3 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 121 дахь талд/, “Х.С- угаагчаар ажиллах болсон тул Д.С-ийг үйлчлэгчээр томилох тухай” тушаал /2 дугаар хавтаст хэргийн 191 дэх талд/, 2021.11.01-ний өдөр “Д.С-ийг ажлаас чөлөөлсөн тухай”  40 дүгээр тушаал /2 дугаар хавтаст хэргийн 192 дахь талд/, 2021.12.02-ны өдрийн “Х.С- өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул Д.С-ийг угаагчийн ажилд томилсон тухай”  44 дүгээр тушаал /2 дугаар хавтаст хэргийн 193 дахь талд/, 2012.12.26-ны өдрийн “Т.К-г ажилд томилсон тухай” 17 дугаар тушаал /2 дугаар хавтаст хэргийн 202 дахь талд/, 2012.12.10-ны өдрийн “Асрагчаар томилох тухай”  26 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 204 дэх талд/, шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн Т.К-гийн 2013.05.10-ны өдөр байгуулсан төрийн санхүүжилтээр суралцах гэрээ болон үнэмлэх, 2019.06.23-ны өдрийн “Т.К-г ажилд томилох тухай” 27 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 206 дахь талд/,  Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А-ийн албан тоот /1 дүгээр хавтаст хэргийн 202 дахь талд/, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А-ийн албан тоот /5 дугаар хавтаст хэргийн 162 дахь талд/, 2020.09.02-ны өдрийн Б- жирэмсний амралт авсан тул Т.Ш-ийг сувилагчаар ажилд томилох тухай” 28 дугаартай тушаал /2 дугаар хавтаст хэргийн 222 дахь талд/ зэргийг,

64. Шүүгдэгч К.Ө-ээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Агийн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл бусад нотлох баримтуудыг шинжлэн судлуулав. 

65. Иргэний хариуцагч нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт.

66. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.Ө-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

Баян-Өлгий аймгийн Ц- сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч ажилтай яллагдагч К.Ө- нь Т.Г-г 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 09 дугаартай тушаалаар “хөтөч сувилагч”-аар, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тушаалаар “Сувилагч, асрагч”-аар, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар “Сувилагч, үйлчлэгч”-ээр, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай тушаалаар “Сувилагч”-аар, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалаар “Ариутгалын сувилагч”-аар тус тус томилж, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Х.С-ыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай тушаалаар үйлчлэгчээр, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай тушаалаар угаагчаар томилж, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, Х.Б-г 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар “Хуурай говийн чиглэлд бага эмч”-ээр, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай тушаалаар “Хуурай говийн чиглэлд нэмэлт багийн бага эмч”-ээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, мөн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай тушаалаар “2-р багийн бага эмч”-ээр, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай тушаалаар “5-р багийн бага эмч”-ээр томилж 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, Т.К-г 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай тушаалаар “хүүхдийн сувилагч”-аар 2022 оны 09 дүгээр сарыг хүртэл, М.Е-ыг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 31 дугаартай тушаалаар “хөдөөгийн багт нэмэлт багийн эмч”-ээр 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай тушаалаар мөн “хөдөөгийн багт нэмэлт багийн эмч”-ээр томилж, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл, М.Б-ийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай тушаалаар “бага эмч”-ээр, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай тушаалаар “3 дугаар багийн бага эмч”-ээр томилж, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, А.Н-ыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай тушаалаар “дархлаажуулалтын сувилагч”-аар томилж, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, М.Ш-ийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 28 дугаартай тушаалаар “Сувилагч”-аар, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай тушаалаар “Эргэлтийн сувилагч”-аар томилж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Д.С-ийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаартай тушаалаар “Тогооч”-оор, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 34 дугаартай тушаалаар “амбулаторийн үйлчлэгч”-ээр томилж, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, О.А-ийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаартай тушаалаар “дотрын их эмч”-ээр, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаартай тушаалаар “Хуурай говийн их эмч”-ээр тус тус томилж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллуулсан зэрэг үйл баримт тогтоогджээ.

Шүүхээс уг хэргийг цагаатгах үндэслэлийн талаар:

Шүүх шүүгдэгч К.Ө-д холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт явагдсан болохыг дурдаж,“... гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... , шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ..., шүүгдэгч, ...-д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.

 Учир нь, шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих ёстой бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохыг мөрдөгч, прокурор нарт үүрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан байдаг.

Шүүгдэгч К.Ө-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж, мөн 3.1.3-д “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх” гэсэн энэ гэмт хэрэг нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүлийн мэндийн сайдын тушаал, стандарт, дүрэм, журам зөрчсөн байхыг шаарддаг эшлэл татсан (бланкет) диспозиц-той гэмт хэрэг юм.

67. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А-ийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар К.Ө-ийг Ц- сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр томилжээ. /1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/

68. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А-ийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 262 дугаар албан бичгийн гуравдугаар хавсралтаар сум дундын эмнэлгийн орон тооны үлгэрчилсэн загвараар Ц- сумын сум дундын эмнэлэг нь нийт 39 орон тоогоор ажиллахаар хүргүүлсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 83-86 дахь тал/

69. Улмаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А-ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/02 дугаар “Сум, тосгоны эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөцийн доод хязгаарыг батлах тухай” тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Ц- сумын Эрүүл мэндийн төвийн нийт орон тооны доод хязгаарыг 42-оор тогтоожээ. /1 дэх хавтаст хэргийн 11, 88 дахь тал/

70. Баян-Өлгий аймгийн Ц- сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө- нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар тушаалаар Ц- сумын сум дундын эмнэлгийн бүтэц, орон тоог 42-оор, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар тушаалаар бүтэц, орон тоог 52-оор тус тус баталжээ. /1 дэх хавтаст хэргийн 173-180 дахь тал/

71. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52/*********/БӨА-2021/106/СТА-ТШЗ дугаар албан шаардлагаар Ц- сумын сум дундын эмнэлэг нь тайлант онд төсвийн батлагдсан орон тооны хязгаар нь 42 ба гүйцэтгэлээр ерөнхий эмчийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” 01 тоот тушаалаар бүтэц орон тоог 49 хүнээр баталж, төсөвтөө багтаан шинээр 6 орон тоонд ажилтан авч, нийт 10 орон тоогоор илүү буюу 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулсан байна гэж үзээд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтыг баримталж баталсан бүтэц, орон тооны хязгаарыг мөрдөж ажиллах, зөрчлийг арилгаж, биелэлтийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны дотор аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэх, цаашид алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг Ц- сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө-, нягтлан Б.Х- нарт даалгажээ. /1 дэх хавтаст хэргийн 07, 248 дахь тал/

72. Уг аудитын актын дагуу, илүү орон тоонд ажиллаж байсан ажилтнуудыг чөлөөлж, тэдгээрийг гэрээт ажилтнаар томилж, актыг биелүүлсэн байна.  

Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Ц- сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө-ийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тушаалаар үйлчлэгч ажилтай ...., Д.С-, угаагч ажилтай Х.С- нарыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээт ажилтнаар, /1 дэх хавтаст хэргийн 219 дэх тал/

Баян-Өлгий аймгийн Ц- сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө-ийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тушаалаар ... багийн бага эмч ажилтай М.Б-, дархлаажуулалтын сувилагч ажилтай А.Н- нарыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээт ажилтнаар, /1 дэх хавтаст хэргийн 231 дэх тал/

Баян-Өлгий аймгийн Ц- сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө-ийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаар тушаалаар Т.Г-г 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээт ажилтнаар тус тус томилж, М.Е-ыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаар тушаалаар, М.Ш-ийг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар тушаалаар тус тус ажлаас чөлөөлж, Х.Б-г 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар тушаалаар “Нүүдлийн салбарын их эмч, 2 дугаар багийн бага эмч М.З- улсын төсвийн санхүүжилтээр төгсөлтийн дараах сургалтанд явсан” тул оронд нь томилжээ. /1 дэх хавтаст хэргийн 186, 224, 227, 2 дахь хавтаст хэргийн 216 дахь тал/

73. Баян-Өлгий аймгийн Ц- сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.С-ийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаар тушаалаар шинээр төгсөж ирсэн их эмч О-ы А-ийг 2014 оны 07 дугаар сарын 01-ээс эхлэн их эмчээр авч ажиллуулжээ. /1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал/

Улмаар Баян-Өлгий аймгийн Ц- сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө-ийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 19 дугаар тушаалаар О.А-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Наранбаатар, Ц- сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө-, Ц- сумын сум дундын эмнэлгийн их эмч О.А- нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээгээр “Дотрын анагаах судлал” мэргэжлээр 2 жилийн хугацаатай сургалтанд төсвийн санхүүжилтээр суралцахаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /1 дэх хавтаст хэргийн 197-199 дэх тал/

Уг гэрээний 3.4.6 дахь заалтад “Суралцагчийн ажлын байрыг хадгалах, эсвэл эзэмшсэн мэргэшлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтыг дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулах” үүргийг захиалагч эрүүл мэндийн байгууллага /Ц- сумын сум дундын эмнэлэг/ хүлээхээр зохицуулжээ.

Энэхүү үүргийнхээ хүрээнд Ц- сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө- нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03 дугаар тушаалаар дотрын их эмч мэргэжилтэй О.А-ийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дотрын их эмчээр авч ажиллуулсан байна. Мөн О.А-ийг эмчээр авч ажиллуулахыг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А- нь ажил олгогч К.Ө-д санал болгож, шаардаж байсан нь энэ хэрэгт гэрчээр О.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оноос 2019 оны хүртэл сурч ирээд С.А- даргад ирсэн ба би ажилгүй яах уу гэхэд С.А- дарга ажилд оруулна гээд Ц- сумд явуулсан. Ц- сумын эрүүл мэндийн даргад С.А- дарга утсаар ярьж танай суманд угаасаа орон тоо нэмэх гэж байгаа тул авч ажиллуулж бай гэдгийг К.Ө- даргад хэлснээр би ажилд орсон” гэх мэдүүлгүүдээр батлагдаж байна.

74. Баян-Өлгий аймгийн Ц- сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.С-ийн 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар тушаалаар 5 дугаар багийн бага эмч С.М- жирэмсний амралтанд байсан тул оронд нь Т овогтой К-г 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс түр, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар тушаалаар бага эмч, сувилагч мэргэжилтэй Т овогтой К-г 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ээлжийн асрагчаар, Баян-Өлгий аймгийн Ц- сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө-ийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар тушаалаар ээлжийн сувилагч Дуаны Зауреш ээлжийн амралт авсан тул оронд нь сувилагч Т.К-г 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ээлжийн сувилагчаар, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаар тушаалаар хүүхдийн сувилагчаар тус тус томилон ажиллуулжээ. /1 дэх хавтаст хэргийн 203-205, 208, 2 дахь хавтаст хэргийн 118 дахь тал/

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга А.А-, Ц- сумын сум дундын эмнэлгийн ээлжийн сувилагч Т.К- нарын хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гурвалсан гэрээгээр хүүхдийн сувилахуй мэргэжлээр мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалтанд төрийн санхүүжилтээр суралцуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. /Шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримт/

Иргэн Т.К- нь энэхүү гэрээний дагуу суралцаж төгссөн болох нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон 83/14 серийн дугаартай мэргэжлийн үнэмлэхээр тогтоогдож байна. /Шүүх хуралдаанд гаргаж өгсөн нотлох баримт/

Уг гэрээний 2.2-т “Тухай орон нутагт нэн шаардлагатай төрийн санхүүжилтээр суралцагч нь эзэмшсэн мэргэжлээрээ 2013 оны 05-р сарын 10-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 10-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд орон нутагт тогтвор суурьшилтай ажиллахаар үүрэг болгожээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 72 дугаартай “Танай сумын хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Т.К-г 2013 онд төрийн сангийн зардлаар гэрээ байгуулан хүүхдийн сувилахуй судлалын 3 сарын төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад хамруулсан. Гэвч одоо хүртэл сувилагчийн сул орон тоонд ажиллаагүй, туслах ажилтнаар ажиллаж байгааг дурдан Эрүүл мэндийн газарт өргөдөл ирүүлсэн байна. Тус сумын хүүхдийн эндэгдэл сүүлийн жилүүдэд буурахгүй байгаатай холбогдуулан хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор мэргэжлийн дагуу сум дундын эмнэлгээс гарсан сувилагчийн үндсэн болон түр орон тоонд эхний ээлжинд авч ажиллуулж хариу мэдэгдэнэ үү” гэжээ.

Энэхүү гурвалсан гэрээ болон дэд шатны байгууллагаас ирсэн албан тоотын дагуу Т.К-г хүүхдийн эндэгдэл буурахгүй байгаатай холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаар тушаалаар хүүхдийн сувилагчаар томилсон байна.

75. Баян-Өлгий аймгийн Ц- сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч К.С-ийн 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 дугаар тушаалаар А.Н-ыг Ц- сумын 2 дугаар багийн бага эмчээр, Баян-Өлгий аймгийн Ц- сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө-ийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн 720 дугаар захирамжийг үндэслэн Ц- сумын 2 дугаар багийн хүний бага эмчээр эгүүлэн томилжээ. /2 дахь хавтаст хэргийн 113, 5 дахь хавтаст хэргийн 154-159 дэх тал/

76. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга Н.С-, Ц- сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө-, Ц- сумын сум дундын эмнэлгийн амбулаторийн сувилагч эмч А.Н- нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээгээр “Дархлаажуулалтын сувилахуй судлал” мэргэжлээр 3 сарын хугацаатай сургалтанд төсвийн санхүүжилтээр суралцахаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /3 дахь хавтаст хэргийн 53-56 дахь тал/

Уг гэрээний 3.4.6 дахь заалтад “Суралцагчийн ажлын байрыг хадгалах, эсвэл эзэмшсэн мэргэшлийн дагуу ажлын байраар хангаж, сургалтын дүүргэсний дараа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллуулах” үүргийг захиалагч эрүүл мэндийн байгууллага /Ц- сумын сум дундын эмнэлэг/ хүлээхээр зохицуулжээ.

77. Энэхүү үүргийнхээ хүрээнд Ц- сумын сум дундын эмнэлгийн ерөнхий эмч К.Ө- нь А.Н-ыг 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаар тушаалаар дархлаажуулалтын сувилагчаар авч ажиллуулсан байна.

78. Шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос: “..шүүгдэгч К.Ө-, иргэний хариуцагчаар оролцож байгаа Х.С- нар нь төрөл садангийн холбоотой, нэг гэр бүлийн бэрүүд” гэж мэтгэлцэх боловч Х.С- нь ажилд орохдоо сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл өгч, уг өргөдлийг үндэслэж К.Ө- нь түүнийг ажилд томилсон байна. Иргэний хариуцагч Х.С- нь шүүгдэгч К.Ө- даргатай ямар нэгэн хувийн харилцаа тогтоож ажилд орсон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг”, 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” гэж тодорхойлж заажээ.

79. Иргэний хариуцагч Х.Б-г 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдрөөс Сохирхаргайн салбарт бага эмчээр ажиллуулсан. Ингэж ажиллуулахдаа 2, 3 багийн хооронд яваад бага эмчээр 3 сар ажиллаж, Хуурай говь салбарт 1 сар ажилласан ба 2 дугаар багийн эмч сургалтад суухаар явсан тул түүний орон тоонд 2021 оны 09 дүгээр сарын 22-ний өдрөөс эхлэн ажиллуулсан байна.

80. Иргэний хариуцагч М.Б-ийг 2019 оны 6 дугаар сард ажилтан М- декрет авснаар түүний оронд ажиллуулж байгаад 2019 оны 10 дугаар сард ажлаас гарсан байна. Дараа нь 2020 онд хүүхдийн эндэгдэл их гарсантай холбогдуулан 3 дугаар багт нэг багийн эмч нэмэлтээр авч ажиллуулж байжээ. Мөн 2021 онд ковидын үед ажиллуулсан байна.

Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгчээс ажилтнуудыг ажиллуулахдаа жирэмсний амралтанд явсан хүний орон тоо болон сургалтанд явсан хүмүүсийн орон тоонд эмч, сувилагч нарыг ажиллуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

81. Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.3-т “Төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заажээ.

82. Сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны тухай MNS 5081:2013 стандартын 19-т “Багийн бага эмч /сувилагч/-ийг багийн тоогоор /Аслагдсан байдлаас хамааран шаардлагаар нэмэлт/-ээр, 31-т “Сумын хүн амын тоо цөөхөн, стандартаар 1 их эмч ногдох тохиолдолд ээлжийн сувилагч 4 байхаар тооцно. Энд дурдагдаагүй бусад мэргэжлийн шаардлагатай орон тоог тухайн эмнэлгийн онцлогоос шалтгаалж нэмэгдүүлэн ажиллуулж болно” гэжээ. /2 дахь хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

83. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А-ийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 94 дугаар “Сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан сувилагч нарыг ажлын байраар хангах, ...” чиглэлийг нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч нарт хүргүүлжээ.

84. Ажил олгогч нь тухайн газрын хүн амын тоо, газар орны байршил, ажлын зайлшгүй шаардлага, ажилчдын нөөц хүрэлцээгүй зэргийг харгалзан батлагдсан цалингийн сандаа багтааж ажилд авах бүрэн эрхийг хуулиар олгожээ. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий хүмүүсийг Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилд авч ажиллуулсан байна.  

85. Шүүгдэгч К.Ө-д Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба иймд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд, шүүгдэгч К.Ө- нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад санаатай субьектив байдлаар давуу байдал олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

86. Мөн аймгийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар албан шаардлага гарч байсан ба энэ шаардлагын дагуу К.Ө- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Эрүүл мэндийн төвд илүү ажиллаж байсан хүмүүсийг ажлаас чөлөөлж, гэрээт ажилтнаар ажиллуулсан нөхцөл байдал тогтоогджээ.

87. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлд “Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж зааснаар албан шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

88. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газраас Ц- сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тооны доод хязгаарыг тогтоож өгснийг дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 262 дугаар албан бичигт “Сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгүүдийн бүтэц үйл ажиллагааны МNS 5081:2013 стандартыг хэрэгжүүлэх зорилгоор сум дундын эмнэлгүүдийн 2016 онд ажиллах орон тооны үлгэрчилсэн загварыг гарган хүргүүлж байна. Үлгэрчилсэн загвараар батлагдсан орон тооны доод хязгаар, батлагдсан цалингийн санд багтаан үйл ажиллагаа явуулахыг мэдэгдье” гэжээ.

89 . Мөн Ц- сумын Эрүүл мэндийн газар нь 2019, 2020, 2021 онуудад төсвийн зарлагыг хэтрүүлж, алдаа дутагдал гаргаж байгаагүй, харин нь ч тухайн жилийн төсөвтөө багтаан ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Төрийн Аудитын газрын аудитын гэрчилгээ, дүгнэлтүүдээр батлагдаж байна. /3 дахь хавтаст хэргийн 119-127, 129-165 дахь тал/

90. Ц- сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 2018, 2019 онд эх, хүүхдийн эндэгдэл ихээр гарсантай холбогдуулан Ц- сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Эрүүл хүүхэд бидний ирээдүй хөтөлбөрийн төлөвлөгөө /3 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/-г сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулсан ба үүний үр дүнд хүүхдийн эндэгдэл 80 хувиар буурч байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Мөн нөгөө төлөөр Ерөнхий эмч К.Ө- нь Ц- сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхдийн эндэгдэл их гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байсныг дурдах нь зүйтэй.

91. Дэлхийн хэмжээнд Ковид-19 цар тал дэгдсэнтэй холбоотойгоор Монгол улсын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль, Улсын Их хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах талаар чиглэл өгөх тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 167 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн  дугаар зөвлөмж /1 дэх хавтаст хэргийн 236-238 дахь тал/,аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/930 дугаар захирамж /3 дахь хавтаст хэргийн 29-30 дахь тал/, сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/08 дугаар захирамж /3 дахь хавтаст хэргийн 31-32 дахь тал/ зэрэг хууль, захиргааны эрх зүйн хэм хэмжээний актууд гарч байжээ.

Түүнээс гадна аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас: Сум, тосгонд өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор гэрээний дагуу мэргэжлийн эмч, сувилагч нарыг авч ажиллуулах талаар 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 520 дугаар албан бичиг явуулж байжээ. /3 дахь хавтаст хэргийн 33 тал/

92. Мөн хавтаст хэрэгт авагдсан Эрүүл хүүхэд бидний ирээдүй хөтөлбөрийн төлөвлөгөө /3 дахь хавтаст хэргийн 40-41 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Ц- сумын газар нутаг, өрхийн тоо /3 дахь хавтаст хэргийн 229 дэх талд/, MNS5081:2023 стандарт /2 дахь хавтаст хэргийн 79-80 дахь талд/, Баян-Өлгий аймгийн Ц- сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт  /2 дахь хавтаст хэргийн 133 дахь талд/, Ц- сумын ерөнхий эмч К.Ө-ийн Эрүүл мэндийн сайд С-д гаргасан хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 134 дэх талд/, хүүхдийн эндэгдэл их гарч байгаа тул орон тоо нэмүүлэх, бүтэц батлуулах тухай хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 135 дахь талд/, Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Б-ийн гэрчийн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100-101 дэх талд/, Ц- сумын мэс заслын сувилагч Е-ын гэрчийн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 103-104 дэх талд/, Ц- сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч К.Ө-д Ц- сумын 3 дугаар багийн иргэдийн хүсэлт /3 дахь хавтаст хэргийн 237-238 дахь талд/, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019.01.21-ний өдрийн Б03 дугаартай тушаал /4 дэх хавтаст хэргийн 33 дахь талд/, 2019, 2020, 2021 онд гарсан хүүхдийн эндэгдлийн судалгаа /3 дахь хавтаст хэргийн 52 дахь талд/ зэргийг шүүх уг хэргийг цагаатгаж шийдвэрлэхдээ нотлох баримтын хэмжээнд үнэлж үзлээ.

93. Харин Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтууд нь зөвхөн шүүгдэгч К.Ө- нь нэр бүхий 10 ажилтныг авч ажиллуулж байсныг нотлох даргын тушаалууд байдаг бөгөөд энэ талаар шүүгдэгч талаас маргаагүй, мөн энэ хэрэгт хувийн сонирхолтой байж болох урьд тус эмнэлгийн Ерөнхий эмчээр ажиллаж байсан К.С-, гомдол мэдээллийг өгч байсан одоогийн Засаг дарга Т.А- нарын мэдүүлгийг нь үндэслэж шүүгдэгчийг буруутгах үндэслэл байхгүй байна. Энэ нь дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүхээс өгсөн дүгнэлтүүдээр няцаагдаж байна.

94. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар, хэрэгт хамааралтай талаас нь хянаж үзэхэд шүүгдэгч К.Ө-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх зорилгоор бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

95. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.О-, Г.Г- нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч К.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, К.Ө-ийг цагаатгаж шийдвэрлэв.

96. Прокурорын яллах дүгнэлтэнд К.Ө-ийн буруутай үйл ажиллагааны улмаас улсад их хэмжээний буюу 126719805 төгрөгийн хохирол учруулсан гэж шүүгдэгчээр төлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Шүүгдэгч К.Ө- нь төсвийн хөрөнгийг хэтрүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй. Мөн нөгөө талаар уг хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдсон 10 хүн тухайн үед хуульд заасан журмын дагуу ажил хөдөлмөрөө эрхэлж, түүнд тохирсон цалин хөлсөө авч байсан тул хохирол төлбөр төлөх үндэслэлгүй юм.

97. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч К.Ө-ийн өмчлөлийн 58.704.904 төгрөгийн үнэлгээтэй, Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн ***** дугаартай, 156 м.кв хэмжээтэй, модон орон  сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

98. Цагаатгагдсан этгээд К.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд К.Ө- нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.и овогт К-ы Ө- д холбогдох эрүүгийн 2213000160123 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, К.Ө-ийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч К.Ө-ийн өмчлөлийн 58.704.904 төгрөгийн үнэлгээтэй, Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн ***** дугаартай, 156 м.кв хэмжээтэй, модон орон  сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Цагаатгагдсан этгээд К.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Цагаатгагдсан этгээд К.Ө- нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан хүн, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК