Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/172

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,

Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Б-н Т-, Ш.т овогт Д-ын Е- нарт холбогдох эрүүгийн 2313000000115 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 29 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар /Бөхөн-Уул/ багийн ..... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, У овогт Б-н Т-, регистрийн дугаар БЕ..........,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар /Баяннуур/ багийн оршин суух хаягтай, урьд 1)Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, 2)мөн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш.т овогт Д-ын Е, регистрийн дугаар БГ............

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Х-г гар утсаа өгч бай, ярьчихаад өгье хэмээн хуурч, түүний Самсунг Жи7, Нокиа 7070 загварын гар утаснуудыг авч, улмаар бид хоёр ойрхон дэлгүүр орчихоод ирье, чи эндээ хүлээгээд сууж байгаарай, ирээд дахиад нэг тийш хамт явъя гэж итгүүлэн эд хөрөнгийг нь залилж, 100,000 төгрөгийн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч А.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь залилах хэргийг үйлдсэн болох нь өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан.” гэв.

2. Шүүгдэгч Б.Т- мэдүүлэхдээ: “Тухайн залуу өөрөө согтуу байсан. Утсыг бидэнд өөрөө өгсөн байсан. Тэгээд  утсыг 6500 төгрөгөөр зарсан. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

3. Шүүгдэгч Д.Е- мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Үйлдсэн гэмт хэргээ шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж өгсөн”  гэв.

           

            Эрүүгийн 2313000000115 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

 

            5. Иргэн К.Х-аас гаргасан гэмт хэргийн талаах гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

            6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-04 дэх тал/,

            7. Хохирогч К.Х-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09, 12 дахь тал/,

            8. Гэрч Н.М-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 18 дахь тал/,

            9. Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн БӨА-23-0090 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-26 дахь тал/,

            10. Д.Е-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-34 дэх тал/,

            11. Н.М-ээс гар утас хураан авсан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 38-39, 43-46 дахь тал/,

            12. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хавтаст хэргийн 50-73 дахь тал/,

            13. Яллагдагч Б.Т-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/,

            14. Яллагдагч Д.Е-н мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

15. Шүүгдэгч Б.Т-, Д.Е-, түүний өмгөөлөгч Д.А- нар нь хавтаст хэргээс нотлох баримт шинжлүүлээгүй болно.  

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

16. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

17. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

18. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Х-г гар утсаа өгч бай, ярьчихаад өгье хэмээн хуурч, түүний Самсунг Жи7, Нокиа 7070 загварын гар утаснуудыг авч, улмаар бид хоёр ойрхон дэлгүүр орчихоод ирье, чи эндээ хүлээгээд сууж байгаарай, ирээд дахиад нэг тийш хамт явъя гэж итгүүлэн эд хөрөнгийг нь залилж, 100,000 төгрөгийн хохирол учруулсан  гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

19. Иргэн К.Х-гаас гаргасан “...Өлгий сумын 11 дүгээр баг “Эфэ” сауны орчим үл таних хүнд Самсунг А7 загварын гар утсаа өгч залилуулсан...” гэх” гэмт хэргийн талаах гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

            20. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-04 дэх тал/,

            21. Хохирогч К.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Тирлик” захын орчимд очиж явж байгаад хоёр залуутай тааралдсан. Тэгээд тэр хоёр залуу надад “Нокиа” загварын гар утас үзүүлээд 8,000 төгрөгөөр худалдаж авах уу гэсэн. Тэгэхээр нь аваагүй, тэгж байгаад үзье гээд яваад өгсөн. Тэгээд би дэлгүүр ороод гарч ирээд тухайн гар утсыг нь үзээд 10,000 төгрөг өгөөд худалдаж авсан юм. Тухайн гар утсыг аваад “Цэнгэл Транс” ХХК-ийн хашаанд очоод өөрийн мотоциклоо унаж аваад “Тирлик” зах руу дахиж очихоор явж байтал намайг цагдаа зогсоосон. Тухайн үед би хамгаалах малгайгүй, дээрээс нь эрхийн үнэмлэхгүй байсан юм. Тэгээд миний мотоциклыг журмын хашаанд оруулсан юм. Тэгээд би алхаад “Тирлик” зах руу ирсэн. Захын үүдэнд нөгөө надад утас зарсан хоёр залуу тааралдсан юм. Тэр хоёр залуутай хамт би Экэй баатрын талбай руу алхаад явж байсан юм. Алхаад явж байтал захын ойролцоо газраас тэр хоёр залуугийн шардуу царайтай залуу нь анх надад зарсан утсыг түр өгч байгаач сим картаа хийгээд нэг хүнтэй яриадхъя гэхээр нь би өгсөн. Тэгээд сим картаа тэр утсанд хийгээд нэг хүнтэй яриад байсан, юуны талаар ярьсныг нь мэдэхгүй байна. Тэгээд бид гурав алхаж явж байгаад холбооны газрын хойд талын “Эфэ” сауны хажууд ирээд зогсоод юм яриад зогсож байсан. Тэнд шатны хажууд зогсож байтал тэр хоёр залуугийн бор царайтай залуу нь надаас гар утсаа өгч байгаач нэг хүнтэй яриад буцаагаад өгье гэхээр нь би өөрийн эзэмшлийн Самсунг А7 загварын гар утсаа өгсөн юм. Тэгээд миний гар утсыг аваад нэг хүнтэй ярьсан. Тэгээд тэр хоёр залуу надад бид хоёр ойрхон дэлгүүр ороод хүрээд ирье, чи хүлээгээд сууж байгаарай, ирээд дахиад нэг тийш явъя гэсэн юм. Тэгэхээр нь би тэр хоёр залууд итгээд “Эфэ” сауны гадаа 1 цаг гаран хүлээгээд сууж байсан ба тэр хоёр залуу ирээгүй юм. Тэгээд би “Цэнгэл транс ХХК”-ийн хашаанд очоод танил ах Х-д хэлээд тэгээд цагдаад хандсан юм. Тэр хоёр залуу надад ямар нэгэн хүч хэрэглээгүй, миний биед халдсан асуудал байхгүй..., ...миний гар утсыг хүч хэрэглэж булааж авсан болон авчихаад зугтаж гүйсэн асуудал байхгүй, надаас нэг яриад өгье гэж асуухаар нь би өөрөө өгсөн юм. Тухайн залуугаас 10,000 төгрөгөөр худалдаж авсан Нокиа 3310 загварын утас улаан өнгийн, миний өөрийн Самсунг А7 загварын гар утас шөр өнгийн гар утас...”, “...Би Нокиа загварын гар утсыг тэр өдөр тааралдсан үл таних хоёр залуугийн улбар шар өнгийн оруулгатай куртиктай залуу нь зарсан, угаасаа тэр утас тэр залуугийн гар утас байсан. Би тэр залууд 10,000 төгрөг өгөөд авсан. Тэгээд надаас буцааж авахдаа ба тэр залуу авсан юм..., ...Самсунг Жи7 загварын гар утсыг тэр хоёр залуугийн улбар шар өнгийн оруулгатай куртиктэй, нөгөөдхөөсөө арай шардуу царайтай нь авсан. Надаас утсаар чинь нэг хүнтэй яриад өгье гэж авсан. Тэгээд ярьж байгаад тэр хоёр залуу надад бид хоёр дэлгүүр орчихоод хүрээд ирье, чи хүлээж байгаарай гэж хэлээд явсан. Би тэр газарт 1 цаг гаран хүлээсэн. Гар утсыг нэг нь авч байхад нөгөө нь хараад зогсож байсан..., ...Би хоёр гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09, 12 дахь тал/,

            22. Гэрч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн орой 19 цагийн үед “Ах Дам” захын зүүн талын таксины зогсоолд зогсож байхад үл таних хоёр залуу ирсэн. Тэр хоёр залуу над руу ирээд шар өнгийн Самсунг загварын гар утас үзүүлээд худалдаж авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэний гар утас вэ гэхэд тухайн хоёр залуугийн намхан хар царайтай, ноосон хар малгайтай залуу нь би Ховд аймгаас хонь хариулж байгаад ирсэн, мөнгө дуусчихсан болохоор утсаа зарах гэж байна, 20,000 төгрөгөөр зармаар байна гэсэн. Тэгэхээр нь би үзэж байгаад ярилцаад 8,000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр хоёр залууд бэлнээр 8,000 төгрөг өгсөн юм..., ...Тэр хоёр залуу хамт ирсэн ба намхандуу хар царайтай нь надад тухайн гар утсыг зарсан. Тухайн гар утас нь шар өнгөтэй, нүүр хэсэг нь зурагдсан Самсунг Жи7 загварын гар утас байсан юм...”, “...Гар утсыг цагдаагаас хураан авах үеэр миний худалдан авахад өгсөн гэх 8,000 төгрөгийг Б.Т-, Д.Е- нар надад буцааж өгсөн. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл алга. Б.Т-, Д.Е- нар гар утсыг худалдах үеэр тухайн гар утсыг өөрсдийнхөө гар утас болох талаар хэлсэн...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 15, 18 дахь тал/,

            23. Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн БӨА-23-0090 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 22-26 дахь тал/,

            24. Д.Е-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 30-34 дэх тал/,

            25. Н.М-ээс гар утас хураан авсан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 38-39, 43-46 дахь тал/,

            26. Яллагдагч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан, уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/,

27. Яллагдагч Д.Е-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан, уг тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 93 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

28. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заажээ.

29. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь бүлэглэн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Х-г гар утсаа өгч бай, ярьчихаад өгье хэмээн хуурч, түүний Самсунг Жи7, Нокиа 7070 загварын гар утаснуудыг авч, улмаар бид хоёр ойрхон дэлгүүр орчихоод ирье, чи эндээ хүлээгээд сууж байгаарай, ирээд дахиад нэг тийш хамт явъя гэж итгүүлэн эд хөрөнгийг нь залилж, 100,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

30. Зохиомол байдал зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, тэдний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг нь өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлийг залилах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд хохирогч К.Х- нь Б.Т-, Д.Е- нарт итгэн төөрөгдөж, шилжүүлэн өгсөн байна.

31. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь хохирогчийг хуурч, гар утсыг нь шилжүүлж авсны дараа түүнтэй дахин харилцахгүй, утсыг нь буцааж өгөхгүй байх зорилгоор бусдад худалдсан үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

32. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн идэвхтэй үйлдлээр хохирогчийг залилж, эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

33. Иймд прокуророос шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

34. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

35. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

36. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарын гэмт үйлдлийн улмаас хохирогчид нийт 100.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар хүлээлгэж өгсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

37. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,

38. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.А-ээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

39. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нараас “хуулийн хөнгөлөлтийг үзүүлж өгөх” хүсэлтийг тус тус гаргасан болно.

             40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д ” Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

41. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар тэдний холбогдсон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Б.Т-, Д.Е- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

43. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Б.Т-, Д.Е- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан нийт хохирлыг төлж барагдуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

44. Шүүгдэгч Б.Т- нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Е- нь урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, мөн шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан болох нь хавтаст хэргийн 53-54, 102-123 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байна.

45. Гэмт хэрэг үйлдэж, бусдад гэм хор учруулсан этгээд хийсэн хэргийнхээ төлөө заавал цээрлэл амсах нь шударга ёсны зарчимд нийцэх хэдий ч нөгөө талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлуулахгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлэх нь эрүүгийн хариуцлагын бас нэг зорилго юм.

46. Иймд шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлоо төлсөн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан шүүгдэгч нарын тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавийн/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

47. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрийн оршин суугаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт мод тарих болон газар шорооны ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

48. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

49. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж байна.

50. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У овогт Б-н Т-, Шеруши төлек овогт Депутатын Еркетай нарыг бүлэглэн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарын тус бүрийг 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрийн оршин суугаа газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт мод тарих болон газар шорооны ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

6. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нар нь энэ хэргийн учир баривчлагдаж, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.Т-, Д.Е- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК