Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 49

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

Улсын яллагч: Н.Отгонцэцэг;

Иргэдийн төлөөлөгч: Г.Уртнасан;

Шүүгдэгч: Х.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг;

Шүүгдэгч: М.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ж.Ганболд;

Шүүгдэгч: Б.Бямбабаяр, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр;

Шүүгдэгч: С.Заяа, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хашбаатарын Эрдэнэцэцэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярсайханы Бямбабаяр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхжаргалын Мөнхбат, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саранчимэгийн Заяа нарт холбогдох эрүүгийн 201601000189 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:   

                                                     

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 39 дүгээр байрны 43 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УК88121301 регистерийн дугаартай, Хаш овогт Хашбаатарын Эрдэнэцэцэг,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Амгалан Уртуу” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 5 дугаар гудамжны 36-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 282 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж сулласан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,  230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар бүгд 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, УМ88062014 регистерийн дугаартай, Боржигон овогт Мөнхжаргалын Мөнхбат,

 

3. Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт  Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандал 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 12 дугаар байрны 84 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, АЮ93092512 регистерийн дугаартай, Гал овогт Баярсайханы Бямбабаяр,

 

4. Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол Хасбаатар 21 дүгээр байрны 41 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У392012631 регистерийн дугаартай, Боржгин овогт Саранчимэгийн Заяа.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Х.Эрдэнэцэцэг нь 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Сац” нэртэй зочид буудалд Түмээ гэгчээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 2,2 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй 2,2 грамм жинтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 39 дүгээр байрны 43 тоот гэртээ болон өөрийн биедээ борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд өөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 39 дүгээр байрны гадна М.Мөнхбат, С.Заяа, Б.Бямбабаяр нарт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт 0,5 грамм бодисыг 350.000 төгрөгөөр худалдан борлуулсан,

яллагдагч Б.Бямбабаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхбат, С.Заяа нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар /350.000 төгрөгөөр худалдан авч/ олж авч, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагаас 22 цагийн хооронд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй 0,5 грамм бодисыг өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,

яллагдагч М.Мөнхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 28 дугаар байрны орчмоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт тетрагидроканнабинолын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт “Каннабис” гэх ургамал /бодис/-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт “дельта-9” тетрагидроканнабинолын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт “Каннабис” гэх ургамал /бодис/-ыг өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан, мөн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бямбабаяр, С.Заяа нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий 0.5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар /350.000 төгрөгөөр худалдан авч/ олж авч, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагаас 20 цагийн хооронд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй 0,5 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

яллагдагч С.Заяа нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхбат, Б.Бямбабаяр нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий 0,5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар /350.000 төгрөгөөр худалдан авч/ олж авсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: Би “мөс” гэх зүйлийг зарж борлуулах зорилгоор хадгалаагүй юм. Анх энэ “мөс”-ийг Түмэндэлгэр надад “сэргээш” гэж хэлж өгсөн юм. 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Түмээгээс энэ бодисыг авахдаа хар тамхи гэдгийг мэдээгүй. Хэрэг гарахаас өмнө нь л хар тамхи гэдгийг мэдсэн. Дээрх зүйлийг мэдсээр байж хэрэглэсэн нь миний буруу, энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хэрэг гарахаас 2 хоногийн өмнө Мөнхбаттай уулзаж “мөс” гэх зүйлийг хамт татсан. Мөнхбат нь миний хадгалж байсан “мөс”-ийг хэнийх гэдгийг нь мэдэж байсан. Бид хоёр хэрэглээд, намайг “00” орчихоод ирэх хооронд Мөнхбат нь явчихсан байсан. Тухайн хэрэг гардаг өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Мөнхбаттай уулзсан зорилго нь Мөнхбатаас Түмээгийн үлдээсэн “мөс”-ний үлдэгдлийг авах гэж байсан юм. Тэгээд би Мөнхбатаас үлдэгдэл “мөс”-өө авсан. Мөнхбатаас “мөс”-ийг авчихаад байж байхад эрүүгийн цагдаагийн хар машин байрны гадуур эргэлдээд байсан болохоор нь би айсандаа “Голомт” хотхон руу орж өөрт байсан “мөс” гэх зүйлийг хаясан юм. Надад “мөс” гэх зүйлийг зарж борлуулах шаардлага байхгүй. Манай гэрт нэгжлэг хийхэд би өөрөө “мөс” байгаа газрыг зааж өгсөн, мөн “энэ “мөс” нь найз Түмээгийн хадгалуулсан “мөс” “гэж цагдаа нарт хэлсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхбат мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ Ганбаа гэдэг найзтайгаа хамт байж байгаад гарч гудамжинд сагс тоглосон юм. Гэтэл Заяагийн утаснаас Бямбабаяр над руу залгасан. Бямбабаяр “Надад 350.000 төгрөг байна. “Мөс” байгаа хүнийг та мэдэх үү?” гэж надаас асуусан юм. Тэгэхээр нь би Эрдэнэцэцэг рүү залгаж “”мөс” байна уу?” гэж асуухад Эрдэнэцэцэг “гэрийн гадаа мөнгөө аваад хүрээд ир” гэж хэлсэн. Эрдэнэцэцэг надаас “хэдүүлээ явж байгаа юм бэ?” гэж асуухаар нь би “гурвуулаа явж байгаа” гэж хэлсэн юм. Гэтэл Эрдэнэцэцэг “наад 2 хүнээ үлдээгээд ганцаараа ирээрэй” гэж надад хэлсэн. Би Бямбабаярын АТМ машинаас авчирч өгсөн мөнгийг нь аваад Эрдэнэцэцэгээс “мөс” гэх зүйлийг авсан. Ингээд Бямбабаяр, Заяа бид 3 такси барьж 3 дугаар хорооллын хавьд “Бичил” хороололд очоод эмийн сангаас шилтэй тариа авч, байрны 3 давхарт хэрэглэж байгаад цагдаад баригдсан юм. 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр эхнэртэйгээ маргалдаад сэтгэл санаа хямарсан байсан. Бичил хорооллын 28 дугаар байрны гадаа “өвс” ургадаг гэдгийг өмнө нь хүүхдүүд хэлж байсан. Би Бямба гэдэг дүү дээрээ очсон боловч гэртээ байхгүй байсан. Ингээд байрны гадаа гараад сандлын хажууд 5 салаа навчтай төстэй ургамал ургасан байхаар нь тасдаж аваад гэртээ харьж уг ургамалаа тамхи шиг ороож татсан. Гэтэл миний хоолой хорсоод байхаар нь гаргаж хаясан. Шээсний шинжилгээ авсаны дараа “өвс” гэх зүйл мөн юм байна гэж ойлгосон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямбабаяр мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Заяа мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-13/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 14/, хүний биед үзлэг хийсэн болон Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-19, 21-24, 26-27, 28-34, 36-37, 38-45/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /2хх-ийн 13-38/, Х.Эрдэнэцэцэгийн гэрт нэгжлэг хийсэн тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 48- 55/, Б.Бямбабаярын “ХААН” банкин дахь 5023419338 дугаартай дансны орлого зарлагын гүйлгээний талаарх дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 191-192/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8336, 8383, 8385, 8412, 8411 дугаартай дүгнэлтүүд /2хх-ийн 52, 58-56, 63-64, 67-68, 74-76/, гэрч Б.Доржзодовын мэдүүлэг /2хх-ийн 39-41/, Х.Эрдэнэцэцэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 170-191/, С.Заяагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 193-209/, М.Мөнхбатын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 210-228/, Б.Бямбабаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 229-245/, М.Мөнхбатын иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 2/, М.Мөнхбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 4/, М.Мөнхбатын хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 5-36/, Б.Бямбабаярын иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 41/, Б.Бямбабаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 47/, Б.Бямбабаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 37-40/, С.Заяагийн иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 53/, С.Заяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 52/, С.Заяагийн хувийн байдалтай холбоотой баритууд /3хх-ийн 54-57/, Х.Эрдэнэцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-ийн 59/, Х.Эрдэнэцэцэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 246/, Х.Эрдэнэцэцэгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-ийн 119-128/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг нь 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Сац” нэртэй зочид буудалд “Түмээ” гэгчээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 2,2 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, уг олж авсан бодисыг  2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол 39 дүгээр байрны 43 тоот гэртээ болон өөрийн биедээ борлуулах зорилгоор хууль бусаар хадгалсан, мөн дээрх хууль бусаар олж авсан, хадгалсан сэтгэцэд нөлөөлөх бодисыг  2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 39 дүгээр байрны орчим М.Мөнхбат, С.Заяа, Б.Бямбабаяр нарт 350.000 төгрөгөөр худалдан борлуулсан болох нь,

 

Шүүгдэгч М.Мөнхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 28 дугаар байрны орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх “Каннабис” гэх ургамал (бодис)-ыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, биедээ хадгалсан,

мөн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.Бямбабаяр, С.Заяа нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий 0,5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар (350.000 төгрөгөөр худалдан авч) олж авч, биедээ хадгалсан болох нь,

 

Шүүгдэгч Б.Бямбабаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхбат, С.Заяа нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэт нөлөөт метамфетамины агууламж бүхий 0,5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар (350.000 төгрөгөөр худалдан авч) олж авч,  биедээ хадгалсан болох нь,

 

Шүүгдэгч С.Заяа нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр М.Мөнхбат, Б.Бямбабаяр нартай бүлэглэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт Х.Эрдэнэцэцэгээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт метамфетамины агууламж бүхий 0,5 грамм “Мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар (350.000 төгрөгөөр худалдан авч) олж авсан болох нь  дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

М.Мөнхбатын биед 2016 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн  23 цаг 46 минутад хийсэн /1хх-ийн 22/ “…куртикнийхээ зүүн талын халааснаас улаан өнгийн агаагуур 1 ширхэг, хуйлж соруул мэт болгосон Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, цианокобаламин 0,5 мг/ мл 1мг 190216 до 03 18 гэсэн бичиглэлтэй, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр хохирлогдсон тарианы усны байж болзошгүй шил зэргийг гаргаж ирснийг хэрэгт ач холбогдолтой гэж хураан авлаа...” гэсэн үзлэгийн тэмдэглэлээр,

 

Мөрдөн байцаалтад М.Мөнхбатын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 210-228/: “…Ганбаа бид хоёр “Бичил”-ийн 17 дугаар байрны гаднах сагсны талбай дээр сагс тоглож байхад утас дуугараад байхаар нь утсаа харсан чинь С.Заяа байсан. Утсаа авахад “С.Заяагийн найз Бямбабаяр байна” гэсэн. Би “яасан дүү” гэж асуухад “ахаа надад 350.000 төгрөг байна, танд “Мөс” олдох уу, “Мөс” зардаг хүн байвал асуугаад өгөөч?” гэхээр би “нэг хүнээс асууж өгье” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд Х.Эрдэнэцэцэг рүү залгаад “чамд зарах “Мөс” байна уу, манай нэг дүүд 350.000 төгрөг байна гэнэ” гэж хэлэхэд  Х.Эрдэнэцэцэг “манай гэрийн гадаа хүрээд ир, би дүүтэй чинь уулзахгүй шүү, чи ганцаараа мөнгөтэй манай гадаа ирээрэй” гэж хэлсэн. Би С.Заяа руу залгаад Б.Бямбабаяртай яриад “ “Мөс” зарах хүн олчихлоо, 17 дугаар байрны сагсны талбай дээр хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй Б.Бямбабаяр, С.Заяа хоёр ирсэн. Бид гурав “Бичил”-ээс такси бариад шууд Х.Эрдэнэцэцэгийн байр руу явсан. Х.Эрдэнэцэцэгийн гэр нь баруун дөрвөн замаас зүүн тийш яваад “Өгөөж” ХХК-ний чанх урд байдаг 5 давхар байр юм. Бид гурав “Өгөөж” ХХК-ний харалдаа буугаад Х.Эрдэнэцэцэгийн 90740060 дугаар руу “ирчихлээ” гэж би өөрийнхөө 88557251 дугаарын утаснаас мессэж бичихэд Х.Эрдэнэцэцэг над руу залгаад “мөнгөө аваад манай орцны үүдэнд хүрээд ир” гэж хэлсэн. Б.Бямбабаярыг “мөнгөө өгчих” гэсэн чинь “би АТМ-с мөнгө аваад ирье” гэж хэлээд “Наран Молл” худалдааны төв рүү явсан. Удалгүй ирээд надад 350.000 төгрөг тоолж өгөхөөр нь аваад Б.Бямбабаяр, С.Заяа хоёрыг “та хоёр эндээ хүлээж бай” гэж хэлээд Х.Эрдэнэцэцэгийн байрных нь орцны үүдэнд очоод сууж байтал хажуу талын орцноос Х.Эрдэнэцэцэг гарч ирсэн. Би Б.Бямбабаяраас авсан 350.000 төгрөгөө Х.Эрдэнэцэцэгт өгөхөд надад 10 төгрөгөнд боосон юм өгөхөөр нь задалж харахад гялгар ууттай “мөс” байсан. Би мөсөө аваад нөгөө хоёр дээрээ очоод Х.Эрдэнэцэцэгээс авсан “мөс”-өө Б.Бямбабаярт шууд өгсөн. Гэтэл Б.Бямбабаяр “та яаж хэрэглэдэгийг нь мэднэ биз дээ, хамт сорж үзэх үү?” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд тэндээсээ такси бариад шууд “Бичил” рүү явсан. “Бичил” хорооллын арктай байрны харалдаа буугаад би ойролцоо байх эмийн сан руу орж “витамин В12” 4 ширхэгийг аваад гарч ирээд Б.Бямбабаярт өгөөд, арктай байрны эхний орц руу орж 3 давхарт нь гараад Б.Бямбабаярыг “нөгөө тарианы шилнээсээ нэгийг нь гаргаад ир” гэхэд Б.Бямбабаяр нэгийг нь гаргаж ирээд надад өгөхөөр нь би толгойг нь хагалж доторх шингэнийг нь асгаж, дотор талыг нь хатаачихаад Б.Бямбабаярыг “мөс”-өө гэхэд Х.Эрдэнэцэцэгээс авсан “мөс”-өө гаргаж ирэхээр нь “10 төгрөгийг нь хуйлаад соруул болгочих” гэж хэлээд, гялгар ууттай “мөс”-нөөс нь бага зэргийг авч тарианы шилэндээ хийгээд үлдсэн гялгар ууттай “мөс”-өө буцаагаад Б.Бямбабаярт өгсөн. Б.Бямбабаяр “мөс”-өө аваад халаасандаа хийсэн…Тэгээд орцноос гарах гэж байхад гэнэт энгийн хувцастай хоёр гурван хүн орж ирээд “цагдаагаас явж байна” гээд бид нарыг баривчилсан. Би Х.Эрдэнэцэцэгийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зарж борлуулж байхыг нь харж байгаагүй. Харин 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хэд хоногийн өмнө Х.Эрдэнэцэцэгтэй гэрийнх нь гадаа уулзсан юм. Тэр үед Х.Эрдэнэцэцэг “надад “Мөс” байна” гээд “ЕSSE” гэсэн бичигтэй саарал өнгийн жижиг төмөр хайрцаг гаргаж ирээд дотроос нь гялгар ууттай “Мөс” гаргаж ирсэн. Түүнийг өөрөө хэрэглээд байсан юм. Тэгээд л би Х.Эрдэнэцэцэгт “Мөс” гэх бодис байдаг юм байна гэж бодоод Х.Эрдэнэцэцэгээс асуусан юм...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бямбабаярын биед 2016 оны 09 дүгээр сарын 22-ны  21 цаг 49 минутад хийсэн /1хх-ийн 29/: “... өмднийхөө баруун халааснаас цианокобаламин 0,5 мг/ мл 1 мл 190216 до 03 18 гэсэн бичиглэлтэй, тарианы уусмал 3 ширхэг, 4х6 см харьцаатай зип-лок түгжээ бүхий гялгар уутанд 2х4,5 см харьцаатай амсруудыг нь түлж наасан байдалтай дотроо цагаан өнгийн талстлаг “Мөс” мэт зүйлтэй гялгар уут байх ба албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэж үзэхэд гялгар уутны хамт 0,5 грамм байсныг тэмдэглэлд тусган, гэрэл зургаар бэхжүүлэн хураан авлаа...” гэсэн үзлэгийн тэмдэглэлээр,

 

 

Мөрдөн байцаалтад Б.Бямбабаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 229-245/: “... 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр С.Заяатай байрныхаа гадаа уулзсан юм. Тэр өдөр би С.3аяагийн 99218117 дугаартай утсаар М.Мөнхбат ахтай ярьсан юм. Тэгээд “Бичил”-ийн 17 дугаар байрны гаднах сагсны талбай дээр очиход зүс таних Мөнхбат зогсож байсан. С.Заяа М.Мөнхбат ахтай уулзаад юм ярьж байснаа намайг “явъя” гэж хэлээд тэр хоёр надаас түрүүлээд зам руу алхсан. Бид гурав такси бариад баруун дөрвөн замын зүүн талд байх “Голомт” хотхоны ойролцоо очсон. Бид гурав таксинаасаа буухад М.Мөнхбат С.Заяа бид хоёрыг “энд зогсож бай, би нэг хүнтэй уулзчихаад ирье, мөнгөө” гэж хэлэхээр нь  би “хэд юм бэ?” гэж асуухад 350.000 төгрөг гэж хэлэхээр нь “Хүүхдийн 100-ийн” “Наран” плаза орж 1 давхарт нь байх “ХАС” банкны АТМ-ээс өөрийн эзэмшлийн “ХААН” банкны картыг хийж данснаасаа 360.000 төгрөг аваад 350.000 төгрөгийг нь М.Мөнхбатад өгсөн. Бид гурав “Наран” плазагаас гараад замынхаа урдуур баруун тийш алхаж яваад “Өгөөж” ХХК-ийн харалдаа ирэхэд М.Мөнхбат “та хоёр эндээ зогсож бай, би “Мөс” авах хүнтэйгээ уулзчихаад ирье” гэж хэлээд замын урд талд байсан хуучны 5 давхар орон сууцны байр руу явсан. М.Мөнхбат удалгүй 10-15 минутын дараа ирснээ “за явъя” гэж хэлээд тэндээсээ такси бариад шууд “Бичил” хороолол руу явсан. “Бичил”-ийн арктай байрны харалдаа ирээд таксинаасаа буугаад тамхи асаагаад зогсож байхад М.Мөнхбат “эмийн сан орчихоод ирье” гэж хэлээд ойролцоо байх эмийн сан руу орсон. Удалгүй гарч ирээд “хажуу талын байрны орц руу орьё” гэж хэлэхээр нь С.Заяа бид хоёр М.Мөнхбатыг дагаад 6 дугаар байрны орц руу /хэддүгээр орцыг нь санахгүй байна/ орж М.Мөнхбатыг дагаад 3 давхарт нь гарахад М.Мөнхбат халааснаасаа 4 ширхэг тарианы ус гаргаж ирээд 3 ширхэг тарианы усыг нь надад өгөхөөр нь би цүнхэндээ хийсэн. Харин үлдсэн тарианы усны толгой хэсгийг нь тасдаж доторх усыг нь гаргаж хатааснаа халааснаасаа амсар хэсгийг нь түлж наасан байдалтай жижигхэн гялгар ууттай “Мөс” гаргаж ирээд амыг нь задалж бага зэргийг авч нөгөө тарианы шилэндээ хийгээд үлдсэн гялгар ууттай “мөс”-ийг надад өгөхөөр нь би халаасандаа хийсэн. М.Мөнхбат нөгөө тарианы шилтэй “мөс”-өө доороос нь асаагуураа халаагаад утааг нь 10 төгрөг хуйлж соруул болгочихсон сорж байснаа С.Заяад өгсөн. С.Заяа хоёр гурван удаа утааг нь сороод надад өгөхөөр нь би аваад хоёр удаа сороод М.Мөнхбатад буцаагаад өгсөн. М.Мөнхбат надаас авсан зүйлсээ халаасандаа хийгээд гарах гэж байхад цагдаа нар орж ирээд бид гурвыг барьсан. М.Мөнхбат хэнээс “Мөс” авсанаа хэлээгүй, би яг албан ёсны хаягаар нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан баруун дөрвөн замаас ертөнцийн зүгээр зүүн тийш яваад “Голомт” хотхон, “Өгөөж” ХХК-ний чанх урагш харалдаа байх 5 давхар байрны гадаа нэг намхан нуруутай эмэгтэй хүнтэй уулзсан. Би холын хараа муутай учраас тэр эмэгтэйг сайн харж чадаагүй, ямар ч байсан эмэгтэй хүн байсан. Одоо бодоход бид нартай хамт шалгагдаж байгаа Х.Эрдэнэцэцэгтэй М.Мөнхбат ах уулзаж надад “Мөс” авч өгсөн юм байна лээ. М.Мөнхбат надад хичнээн грамм “Мөс” өгснийг нь мэдэхгүй. Сүүлд М.Мөнхбатын надад өгсөн мөсийг цагдаа нар миний биед үзлэг хийж хураан авахдаа цахилгаан жин дээр жинлэхэд 0,5 грамм байсан…” гэх мэдүүлгээр,

 

Мөрдөн байцаалтад С.Заяагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 193-209/: “... Би хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис буюу “мөс”-ний талаар олон нийтийн цахим сайтуудаас уншиж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчим байх Мөнхбат ах над руу залгаад “шивээс хийдэг Тамирыг таних уу?” гэж асуухаар нь би “танихгүй” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Бямбабаяртай байрныхаа гадаа тааралдаад юм яриад сууж байхад Бямбабаяр ““Мөс” олдох уу, найзад нь мөнгө байна, яаж олох уу?” гэхээр нь “харин хаанаас олж авдаг юм бол?” гэхэд Б.Бямбабаяр “Мөнхбат ахаас асууж үзэх үү, цаадах чинь их олон хүн таньдаг юм чинь, “Мөс” зардаг хүн таньдаг байж магадгүй. Чи М.Мөнхбат ахаас асуугаад өгөөч?” гэхээр нь би өөрийн 99218117 дугаараас М.Мөнхбат ахын 88557251 дугаар руу залгаад Б.Бямбабаярт “М.Мөнхбат ах руу залгачихлаа, чи өөрөө ярьчих” гээд утсаа өгсөн юм. Б.Бямбабаяр миний утсыг аваад М.Мөнхбат ахтай ярьсан. Яг юу гэж ярьсныг нь сонсоогүй. …Б.Бямбабаяр М.Мөнхбат ахтай очиж уулзаад удалгүй М.Мөнхбат ах хувцасаа өмсөөд Б.Бямбабаярыг дагуулаад явахаар нь би араас нь дагаад явсан. Тэгээд бид 3 такси бариад бариун дөрвөн зам өнгөрөөд “Өгөөж” ХХК-ийн харалдаа буусан. М.Мөнхбат ах “мөнгөө өгчих” гэхэд нь Б.Бямбабаяр “гялс АТМ орчихоод ирье” гээд “Наран молл” худалдааны төв рүү явсан. Удалгүй ирээд М.Мөнхбат ахад мөнгө өгсөн. Би яг хэдэн төгрөг өгснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан нилээн хэдэн төгрөг өгөх шиг болсон. М.Мөнхбат ах Б.Бямбабаярын өгсөн мөнгийг аваад “та хоёр эндээ зогсож бай, би нэг хүнтэй уулзаад аваад ирье” гэж хэлээд “Өгөөж” ХХК-ийн чанх урд талд, харалдаа байх 5 давхар орон сууцны байр руу явсан. Мөнхбат ах уг байрны голын орцнуудынх нь нэг орцны үүдэнд очоод суусан бөгөөд удалгүй нэг намхан нуруутай эмэгтэй хүнтэй /бид нартай хамт шалгагдаж байгаа Х.Эрдэнэцэцэгтэй/ уулзаад мөнгө өгөхөд оронд нь нөгөө хүүхэн нь зөрүүлээд юм өгөх шиг болсон. Удалгүй Мөнхбат ах бид 2 дээр ирээд бид 3 тэндээсээ такси бариад шууд “Бичил” хороолол руу явсан. “Бичил” хороололд ирээд арктай байрны доод талд байх нэг эмийн сангаас М.Мөнхбат ах орж тарианы уусмал аваад хажуу талын байрны 3 билүү 4 давхарт нь гарсан. Тэр үед М.Мөнхбат ах халааснаасаа 4 ширхэг тарианы ус гаргаж ирээд 3 ширхэгийг нь Б.Бямбабаярт өгөөд үлдсэн тарианы усныхаа толгойг нь хагалж доторх шингэнийг нь асгаад Б.Бямбабаярыг “нөгөөдөхөө гаргаад ир” гэж хэлсэн. Б.Бямбабаяр халааснаасаа гялгар ууттай цагаан өнгийн “Мөс” шиг зүйл гаргаж ирээд амсарыг задлаад бага зэргийг М.Мөнхбат ахад өгөхөд М.Мөнхбат ах Б.Бямбабаярын өгсөн цагаан өнгийн “Мөс” шиг зүйлийг нь авч тарианы шилэндээ хийхэд Б.Бямбабаяр 10 төгрөг хуйлаад соруул мэт болгосон. Би тэр үед М.Мөнхбат ах Б.Бямбабаяр хоёрыг нөгөө хүүхнээс худалдаж авсан “мөс”-өө хэрэглэх гэж байгаа юм байна гэж дотроо бодсон. М.Мөнхбат ах Б.Бямбабаяраас хуйлсан 10 төгрөгийг аваад нөгөө тарианы шилэндээ хийгээд доороос нь асаагуураар халаагаад гарсан утааг нь сороод Б.Бямбабаярт өгсөн. Б.Бямбабаяр М.Мөнхбат ахын адил утааг нь сорж байснаа намайг “сорох уу?” гэхээр нь би ганц хоёр удаа сороод буцаагаад өгсөн. Яг тэр үед гэнэт энгийн хувцастай цагдаа гарч ирээд бид нарыг баривчилсан…Цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирэхэд Б.Бямбабаярын худалдаж авсан “мөс” нь 0,5 грамм байсан гэсэн…” гэх мэдүүлгээр,

 

Мөрдөн байцаалтад Х.Эрдэнэцэцэгийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 170-191/: “... 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн “Цац” гэдэг нэртэй зочид буудалд хуучны танил Түмээтэй уулзсан юм. Түмээ бид хоёр ойр зуурын юм ярьж архи уугаад сууж байхад Түмээ байн, байн “00” өрөө рүү ороод байхаар нь ““00”-ийн өрөөнд юу хийгээд байгаа юм бэ?” гэсэн чинь “юу ч биш ээ” гэхээр нь “худлаа яриад бай” гэсэн чинь “сэргээш хэрэглэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд нэг тунгалаг өнгийн зүйл гаргаж ирээд тарианы усны шилийг толгой хэсгээр нь хагалж доторх усыг нь асгаж байгаад усны оронд нь нөгөө тунгалаг өнгийн зүйлээ хийж байснаа доороос нь асаагуураар халаагаад гарсан утааг мөнгөн дэвсгэрт хуйлж соруул мэт болгож байгаад сорж байснаа намайг “сорох уу” гэхээр нь би “үгүй” гэж хэлэхэд “зүгээрээ чи хэрэглээд үз, зүгээр ш дээ тамирчдын хэрэглэдэг сэргээш байгаа юм аа, хэрэглээд үз, архи чинь гарна” гэхээр нь Түмээгийн хэрэглэж байсан зүйлээс хоёр удаа сороход үнэхээр уусан архи гараад сэргэх шиг болсон. Түмээ бид хоёр хууч хөөрсөөр байтал өглөө болоод буудлаасаа гарах гэж байхад Түмээ “найз нь өнөө маргаашгүй урагшаа явлаа, үүнийг түр байлгаж байгаач” гэж хэлээд хоёр ширхэг ууттай “Мөс” өгсөн. Түмээгийн “хадгалж байгаарай” гээд өгсөн хоёр ширхэг гялгар ууттай “мөс”-ийг гэртээ очоод өөрийн хэрэгцээнд ашигладаг номнуудынхаа дунд нь хүний нүднээс далд хийсэн. 2016 оны хавар байхаа сайн санахгүй байна, ямар ч байсан УИХ-ын сонгууль болох гэж байсан санагдаж байна, хуучны танил Мөнхбаттай “зурагт”-ын орчим тааралдаад Мөнхбаттай ойр зуур юм ярьж байхад Мөнхбат “Түмээ гэдэг хүн манай дүүгээс 3.000.000 төгрөг залилаад алга болчихлоо” гэж ярихаар нь Түмээ гэх хүнийг нь тодруулаад асуусан чинь миний таньдаг Түмээ болж таарсан. Тэр үед би “Түмээ надад хоёр гялгар ууттай “Мөс” үлдээгээд явсан ш дээ” гээд Мөнхбатад хэлсэн чинь “надад өгчих” гэхээр нь би “тоглосон юм” гэж хэлээд салсан. Цагдаад баригдахаас хоёр хоногийн өмнө гэртээ амарч байхад М.Мөнхбат миний 90888993 дугаар руу нэг дугаараас байн, байн залгаад байхаар нь утсаа авсан чинь “Мөнхбат байна гараад ир, танай гадаа байна” гэхээр нь гарсан чинь “чи нөгөөхөө аваад гараад ирээч” гэхээр нь гэртээ буцаж ороод Түмээгийн өгсөн хоёр ширхэг ууттай “мөс”-нөөс нэг ууттай “мөс”-ийг авч гараад Мөнхбатад үзүүлэхэд “чи хэрэглэж үзсэн үү” гэж асуухаар нь “Түмээтэй нэг удаа хэрэглэж үзсэн, харин чи хэрэглэж үзсэн үү” гэж Мөнхбатаас асуухад “хэрэглэж үзсэн” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Түмээгийн үлдээсэн “мөс”-нөөс хэрэглэж үзэхээр болоод би буцаж гэртээ ороод гэрээсээ тарианы усны шил авч гарч ирээд Мөнхбатын машин дотор Түмээгийн зааж өгсөн аргаар Мөнхбат бид хоёр Түмээгийн “мөс”-нөөс хэрэглэсэн…2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орой цагийг нь санахгүй байна, Мөнхбат руу өөрийнхөө дугаараас залгасан чинь утсаа авахгүй байхаар нь Скайтелийн өөр шинэ дугаараасаа залгасан чинь Мөнхбат утсаа авахаар нь “чи ямар өөдгүй юм бэ” гэсэн чинь “нөгөөдөх чинь яг хэвээрээ байгаа, чи санаа зоволтгүй” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ, хурдан авчирч өг” гэхэд “за” гэж хэлсэн. Удалгүй Мөнхбат ирээд надаас авч явсан “мөс”-өө буцааж өгөхөөр нь харсан чинь тал нь байхгүй, уут сав нь өөрчлөгдсөн байхаар нь уурлаад “чи одоо ямар сонин юм бэ?” гээд маргалдаад салсан. Тэр үед орцныхоо үүдэнд тамхи татаад зогсож байхад хар өнгийн “Старекс” маркийн машин манай байрыг тойроод байхаар нь сэжигтэй санагдаад Мөнхбатаас авсан “мөс”-өө гэртээ авч орохоос айгаад манай байрны хойно байх “Голомт” хотхон руу гүйж ороод тоглоомын талбайн хойно байх шилэн хаалганы хажууд, чулуун доор хийж нуугаад буцаад гэртээ орох гээд явж байхад миний өөдөөс энгийн хувцастай гурван хүн ирж байхаар нь би гэртээ оролгүй 8 дугаар орцны үүдэнд очоод суухад тэр гурван хүн намайг ирээд барьсан…“Еssе” гэсэн бичиглэлтэй жижиг төмөр хайрцагтай үдээс манай гэрт байсан юм…Түмээгийн өгсөн хоёр гялгар ууттай “мөс”-ийг ил тавих гэхээр аав, ээж харчихаад асуугаад байж магадгүй гэж бодоод уг төмөр хайрцаг дотор хийгээд номтой хайрцаг дотор хийсэн юм. 6,5 см урттай улбар шар өнгийн хуванцар гуурсыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 8336 дугаартай /2хх-ийн 52/: “... Шинжилгээнд ирүүлсэн Х.Эрдэнэцэцэгийн биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/, Мөнхжаргал овогтой Мөнхбатын биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/, тетрогидроканнабинол/ТНС/, Баярсайхан овогтой Бямбабаярын биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/, Саранчимэг овогтой Заяагийн биеэс авсан гэх шээсэнд метамфетамин /МАМР/ тус тус сэтгэцэд нөлөөт бодис илрэв. Метамфетамин /МАМР/, тетрогидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлтээр,

 

мөн хүрээлэнгийн химийн шинжээчийн 8383 дугаартай /2хх-ийн 58-60/: “... 1.2.3.4 шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улбар шар өнгийн хуванцар гуурс, “6” гэсэн хаягтай төмөр хайрцаг зэргээс метамфетамин /methamphetamine/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно…” гэсэн дүгнэлтээр,

 

мөн хүрээлэнгийн химийн шинжээчийн 8385 дугаартай /2хх-ийн 63-64/: “... Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэж байна. 2.3.4 шинжилгээнд ирүүлсэн “7” гэж хаягласан цагаан өнгөтэй талстлаг зүйлийн найрлаганд метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно…” гэсэн  дүгнэлтээр,

 

мөн хүрээлэнгийн химийн шинжээчийн 8412 дугаартай /2хх-ийн 67-68/: “...1.2.3.4 шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэж байна. “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан цайвар өнгийн талстлаг зүйлийн найрлаганд метамфетамин /methamphetamine/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно…” гэж дүгнэснээр,

 

мөн хүрээлэнгийн химийн шинжээчийн 8411 дугаартай /2хх-ийн 74-76/: “... 1.2.3.4 шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэж байна. Хоосон тарианы шилнээс метамфетамин /methamphetamine/-ын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно…”гэж дүгнэснээр болон хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-13 /, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 14/, хүний биед үзлэг хийсэн болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-19, 21-24, 26-27, 28-34, 36-37, 38-45/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /2хх-ийн 13-38/, Х.Эрдэнэцэцэгийн гэрт нэгжлэг хийсэн тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 48- 55/, Б.Бямбабаярын “ХААН” банкин дахь 5023419338 дугаартай дансны орлого зарлагын гүйлгээний талаарх дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 191-192/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Бямбабаярыг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Мөнхбатыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Заяаг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдэнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэн, хорих, баривчлах ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг болон түүний өмгөөлөгчөөс “Х.Эрдэнэцэцэг нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх эсхүл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах” зэрэг санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

           

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Бямбабаяр, С.Заяа нар нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаж авах талаар ярилцаж, ингэхдээ “М.Мөнхбат ах олон хүн таньдаг, “мөс” зардаг хүн таньдаг байж магадгүй” хэмээн М.Мөнхбаттай утсаар ярилцан уулзсан. М.Мөнхбат нь Х.Эрдэнэцэцэгтэй “Чамд зарах “мөс” байна уу? манай нэг дүүд 350.000 төгрөг байна” хэмээн утсаар ярьж, “мөс” худалдан авахаар тохиролцсон байна. Улмаар М.Мөнхбат, Б.Бямбабаяр, С.Заяа нар Х.Эрдэнэцэцэгээс “мөс” (сэтгэцэд нөлөөлөх бодисыг) худалдан авахаар санаа зорилгоороо нэгдэн “Өгөөж” ХХК, “Голомт” хотхоны ойролцоо байрлах Х.Эрдэнэцэцэгийн гэр рүү такси барин явжээ.

 

 Ингээд М.Мөнхбат нь Б.Бямбабаярын АТМ-с авчирсан 350.000 төгрөгийг авч, “та хоёр эндээ хүлээж бай” гэж Б.Бямбабаяр, С.Заяа нарыг үлдээн ганцаараа Х.Эрдэнэцэцэгтэй уулзахаар явж, буцаж ирэхдээ Х.Эрдэнэцэцэгээс “Метамфетамин”-ийн агууламж бүхий “мөс” гэх бодисыг 350.000 төгрөгөөр худалдан авсан нь үзлэг хийн хураан авсан “мөс” гэх зүйлийн үлдэгдэл, хоосон тарианы шил зэрэг эд мөрийн баримт, шүүгдэгч нар нь бүгд сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болохыг тогтоосон тестийн хариу, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.Бямбабаярын “ХААН” банкны 5023419338 дугаарын дансны орлого, зарлагын гүйлгээний талаарх дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч нарын өөр хоорондоо утсаар холбогдсон талаарх лавлагаа, “мөс”-ийг хэрхэн олж авсан, хэрэглэсэн тухайгаа мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

Дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг “Түмээ” гэгчээс олж авсан сэтгэцэд нөлөөлөх бодисыг гэртээ хадгалж, уг бодисыг бусдад 350.000 төгрөгөөр борлуулсан нь анхнаасаа дээрх бодисыг бусдад борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан болохыг,  М.Мөнхбат, Б.Бямбабаяр, С.Заяа нарыг урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, гэмт хэрэгт хамтран оролцон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан болохыг тус тус нотолж байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн зохицуулалтын хүрээнд шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг нарын 4 хүнд холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг нь нэгэнт хууль бусаар олж авч, хадгалж байсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулсан нь хангалттай тогтоогдсон учир түүнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг өгсөн гэх “Түмээ” гэгч этгээдийг олж тогтоон, энэ хэрэгт холбогдуулан шалгах нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

 

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан дээр дурдсан саналуудыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

 

Мөн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бэлтгэсэн “давтан” үйлдлийг хуульчлаагүй боловч М.Мөнхбатын үйлдсэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Бямбабаяр, М.Мөнхбат, С.Заяа нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч М.Мөнхбат гэмт хэрэг давтан үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг, Б.Бямбабаяр, С.Заяа нарын хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Мөнхбат нь урьд ял шийтгүүлж байсан боловч тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүй болсон байна.

            Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгийн биеэс хууль бусаар сэтгэцэд нөлөөлөх бодисыг бусдад борлуулж олсон 350.000 төгрөгийг хурааж аваагүй боловч тэрээр мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан нь мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ 350.000 төгрөгийг түүнээс хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэх нь зүйтэй.

 

Хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “3” гэж дугаарласан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “7” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,1 грамм метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “4” гэж дугаарласан 6x7,5 см харьцаатай зип-лок түгжээ бүхий гялгар ууттай JN2281685 серийн дугаар бүхий Монгол Улсын 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, “5” гэж дугаарласан 7x10 см харьцаатай зип-лок түгжээ бүхий гялгар ууттай 5,5 см урттай, улбар шар өнгийн 5,5 см урттай, нэг үзүүрийг нь түлж наасан байдалтай хуванцар гуурс 1 ширхэг, “6” гэж дугаарласан 5,5x8x1,6 см харьцаатай “for the stylish ESSE” гэсэн бичиглэлтэй, цайвар өнгийн төмөр хайрцаг, хайрцаг дотор 5,5x8x0,5 см харьцаатай хар саарал өнгийн зөөлөвч зэрэг эд зүйлс, “6” гэж дугаарласан 7x5 см харьцаатай зип-лок түгжээ бүхий гялгар ууттай ”Dirol” гэсэн бичиглэлтэй бохины цаас 1 ширхэг, “8” гэж дугаарласан 7x5 см харьцаатай зип-лок түгжээ бүхий гялгар ууттай, тунгалаг өнгийн гялгар уут 1 ширхэг, “6” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0,5 грамм метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодис, цианокобаламин 0,5 мг/мл 1 мл 190216 до 03 18 гэсэн бичиглэлтэй, тарилгын уусмал 3 ширхэг (бүтэн), эвдэрхий улаан өнгийн асаагуур 1 ширхэг, хуйлж соруул мэт болгосон Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, цианокобаламин 0,5 мг/мл 1 мл 190216 до 03 18 гэсэн бичиглэлтэй, тарианы шил 1ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “Голомт” хотхоны С блок байрны хяналтын камерийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СD, Х.Эрдэнэцэцэгийн дүрс бичлэгийг харьцуулах шинжилгээнд хийгдсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СD, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийн хамт ирүүлсэн 4 ширхэг СD зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтов.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хаш овогт Хашбаатарын Эрдэнэцэцэгийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Гал овогт Баярсайханы Бямбабаярыг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын Мөнхбатыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Боржгин овогт Саранчимэгийн Заяаг бусадтай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгийг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбабаярыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбатыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Заяаг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Мөнхбатын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч Б.Бямбабаяр, С.Заяа нарыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг 60  хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Бямбабаяр, М.Мөнхбат, С.Заяа нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “3” гэж дугаарласан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “7” гэж дугаарласан гялгар уутны хамт 0,1 грамм метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, “4” гэж дугаарласан 6x7,5 см харьцаатай зип-лок түгжээ бүхий гялгар ууттай JN2281685 серийн дугаар бүхий Монгол Улсын 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, “5” гэж дугаарласан 7x10 см харьцаатай зип-лок түгжээ бүхий гялгар ууттай 5,5 см урттай, улбар шар өнгийн 5,5 см урттай, нэг үзүүрийг нь түлж наасан байдалтай хуванцар гуурс 1 ширхэг, “6” гэж дугаарласан 5,5x8x1,6 см харьцаатай “for the stylish ESSE” гэсэн бичиглэлтэй, цайвар өнгийн төмөр хайрцаг, хайрцаг дотор 5,5x8x0,5 см харьцаатай хар саарал өнгийн зөөлөвч зэрэг эд зүйлс, “6” гэж дугаарласан 7x5 см харьцаатай зип-лок түгжээ бүхий гялгар ууттай ”Dirol” гэсэн бичиглэлтэй бохины цаас 1 ширхэг, “8” гэж дугаарласан 7x5 см харьцаатай зип-лок түгжээ бүхий гялгар ууттай, тунгалаг өнгийн гялгар уут 1 ширхэг, “6” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0,5 грамм метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодис, цианокобаламин 0,5 мг/мл 1 мл 190216 до 03 18 гэсэн бичиглэлтэй, тарилгын уусмал 3 ширхэг (бүтэн), эвдэрхий улаан өнгийн асаагуур 1 ширхэг, хуйлж соруул мэт болгосон Монгол Улсын 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, цианокобаламин 0,5 мг/мл 1 мл 190216 до 03 18 гэсэн бичиглэлтэй, тарианы шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Голомт” хотхоны С блок байрны хяналтын камерийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СD, Х.Эрдэнэцэцэгийн дүрс бичлэгийг харьцуулах шинжилгээнд хийгдсэн дүрс бичлэг бүхий 1ширхэг СD, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийн хамт ирүүлсэн 4 ширхэг СD зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг, Б.Бямбабаяр, М.Мөнхбат, С.Заяа нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэцэцэгээс 350.000 төгрөгийг гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг, Б.Бямбабаяр, М.Мөнхбат, С.Заяа нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Эрдэнэцэцэг, Б.Бямбабаяр, М.Мөнхбат, С.Заяа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                             ШҮҮГЧИД                                                            Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                                                                                                                                                                                                                 С.ОЮУНЧИМЭГ