| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/0047/И |
| Дугаар | 183/ШШ2020/00561 |
| Огноо | 2020-03-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2020/00561
| 2020 оны 03 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2020/00561 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” ХХК-д холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.727.160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нарийн бичгийн дарга Ц.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С э” ХХК нь “С” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, 8.157.600 төгрөгийн кабель нийлүүлж, кабелийн үнийг 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл буюу 14 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусч нэхэмжлэгч компани хариуцагч компанийн захиралтай уулзан төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэдэг ч төлдөггүй. Гэрээний 6.2-т гүйцэтгээгүй үнийн дүнгийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор заасан. Иймд үндсэн төлбөр 8.157.600 төгрөг, 105 хоногийн алданги 1.569.560 төгрөг, нийт 10.727.160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“С э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.727.160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
“С” ХХК, “С э” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар “Худалдааны хамтран ажиллах гэрээ”-ээр 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлэгч “С э” ХХК нь 8.157.600 төгрөгийн үнэ бүхий цахилгаан кабелийн утас болон тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдан авагч “С” ХХК нь бараа материалын үнэ болох 8.157.600 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.
Уг гэрээний дагуу худалдагч “С э” ХХК-иас 8.157.600 төгрөгийн үнэ бүхий цахилгаан кабелийн утас худалдан авагч “С” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон бараа, материалын үнэ 8.157.600 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч “С” ХХК-иас цахилгаан кабелийн утасны үнэ 8.157.600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С э” ХХК-д олгох нь зүйтэй болно.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-д заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны 105 хоног тутамд гүйцэтгээгүй үүрэг болох 8.157.600 төгрөгийн 0.3 хувиар алданги тооцож 2.569.560 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “С э” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “С” ХХК-иас цахилгаан кабелийн утасны үнэ 8.157.600 төгрөг, алданги 2.569.560 төгрөг, нийт 10.727.160 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С э” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Түүнчлэн, шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.727.160 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С э” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 186.585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 186.585 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Азикапитал корпорэйшн ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГА