| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/0210/И |
| Дугаар | 183/ШШ2020/00674 |
| Огноо | 2020-03-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2020/00674
| 2020 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2020/00674 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.М холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 581.140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.М нь яармаг худалдааны төвд лангуу ажиллуулж байхдаа М м ХХК-ийн нэрийн бүтээгдэхүүнийг харилцан тохиролцон худалдан борлуулж байсан. Төлбөр тооцоог дараагийн барааг нийлүүлэхэд өмнөх барааны үнийг төлөх зарчмын дагуу хийж ирсэн. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 4 нэр төрлийн 427.820 төгрөгийн бараа, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2 нэр төрлийн 153.320 төгрөгийн бараа, нийт 581.140 төгрөгийн бүтээгдэхүүнийг М м ХХК-иас авсан. Гэтэл Ц.М нь өнөөдрийг хүртэл бараа, бүтээгдэхүүний үнэ болох 581.140 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.М д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 581.140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Тараалт, авлагын тооцооны баримт, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Тараалт, авлагын тооцооны баримтаар “М” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 581.140 төгрөгийн үнэ бүхий барааг /нарийн хиам, монгол банш, монгол бууз, бөөрөнхий мах/ “Яармаг ХТөв”-ийг төлөөлж Ц.М д шилжүүлсэн болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна гэж дүгнэв.
Уг гэрээний дагуу худалдан авагч Ц.М нь худалдагч “М” ХХК-иас нийлүүлсэн барааны үнэ болох 581.140 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “М” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/433 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт “...иргэн Ц.М танд нийлүүлсэн 581.140 төгрөгийн барааны үнийг 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлнө үү” гэсэн баримтаар нотлогдож байх тул хариуцагч Ц.М гээс 581.140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Түүнчлэн, шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн /хэргийн материалтай танилцахын мэдэгдсэн/ боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.М гээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 581.140 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр төлсөн 27.707 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9.620 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Ц.М гээс улсын тэмдэгтийн хураамжид 18.084 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАР