| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/0461/И |
| Дугаар | 183/ШШ2020/00895 |
| Огноо | 2020-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2020/00895
| 2020 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2020/00895 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: В.Т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.576.570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, П.У, хариуцагч В.Т, нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.Т, А.Н нар нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар зээлийн гэрээгээр “И ББСБ” ХХК-иас 3.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч зээлдэгч нар нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2.017.000 төгрөг, зээлийн хүүд 2.154.355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 405.215 төгрөг, нийт 4.576.570 төгрөгийг төлөөгүй байна. “И ББСБ” ХХК нь уг зээлийн төлбөрийг гаргуулахаар В.Т, А.Н нарыг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч А.Н хаяг тодорхойгүй гэж шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр али ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу хариуцагч В.Тгаас 4.576.570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч В.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “И ББСБ” ХХК-ийг үүсгэн байгуулж байсан. Тухайн үед А.Н нь автомашинаа барьцаалан зээл авах гэсэн юм гэхээр нь би “И ББСБ” ХХК-ийн нягтлан бодогч, эдийн засагчтай холбож өгсөн. Гэтэл эдийн засагч нь мөн А.Н нар намайг зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орохыг хүссэн. Би татгалзсан боловч надаас гуйсаар байгаад гарын үсэг зуруулсан. Энэ бүгдийг тухайн үед хамт ажиллаж байсан бүх хүн мэднэ. Уг 3.000.000 төгрөгийн зээлээс би нэг ч төгрөг аваагүй. Мөн А.Н олдохгүй байгаа юм бол яагаад эрэн сурвалжлуулахгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, В.Тд холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.576.570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
А.Н, В.Т болон “И ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч “И ББСБ” ХХК нь 3.000.000 төгрөгийг нэг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгч А.Н, хамтран зээлдэгч В.Т нарт шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хууллийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан хүчин төгөлдөр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тухай гэрээг байгуулжээ.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч “И ББСБ” ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг зээлдэгч А.Нд шилжүүлсэн, зээлдэгч нараас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2.017.000 төгрөг, зээлийн хүүд 2.154.355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 405.215 төгрөг, нийт 4.576.570 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зээлийн хүүгийн тооцоолол, мөнгө хүссэн өргөдөл, кассын зарлагын ордер зэрэг баримтаар нотлогдож байна.
Хариуцагч В.Т “...би уг зээлээс нэг ч төгрөг аваагүй, намайг гуйсан тул би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хуулийн 39 дугаар зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч В.Т нь уг зээлийн гэрээнд хамран зээлдэгч, үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогджээ.
Иймд зээлдүүлэгч “И ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.576.570 төгрөгийг зээлдэгч А.Н, хамтран зээлдэгч В.Т нараас шаардах эрхтэй хэдий боловч нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-иас “...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар хариуцагч В.Тгаас 4.576.570 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргажээ.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч А.Н, В.Т нарын хамтран гүйцэтгэх үүрэг болох 4.576.570 төгрөгийн 50 хувь болох 2.288.285 төгрөгийг хариуцагч В.Тгаас гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.288.285 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч В.Тгаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.288.285 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.288.285 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 51.562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛА