Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/250

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-Улсын яллагчаар Б.Цэрэнтогтох,

-хохирогч М.Г, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

-Шүүгдэгч Ч.С, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Сд холбогдох эрүүгийн 2334000000103 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой тоотод оршин суух хаягтай,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ч.С

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.С нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр баг, “Нарлаг” хороолол 3-303 тоотод оршин суух иргэн М.Гантулгын гэрт хамт архи ууж байгаад тухайн цаг үед үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар “галын дэгээ төмрөөр /зуухны ширэм авдаг, гал хутгадаг/ М.Гантулгын толгойн тус газар хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь “...дагзны хуйханд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.С нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч М.Г нь: “2023 оны 2 дугаар сарын 17-ны өглөө ажлаасаа буугаад харихаар явж байсан. Бид хоёр замдаа айлаас сүү авах байсан, сүүгээ аваад иртэл машиных нь дугуй хагарсан байсан. Гэтэл чамаас болоод хагарлаа гэхээр нь юун сүртэй юм, би нөхүүлээд өгье гэсэн. Гэтэл намайг унтаж байхад гэрт орж ирээд хэрүүл өдөөд, танай эхнэрийг чинь ч ажилгүй болгож чадна шүү гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Би ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.С нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр баг, “Нарлаг” хороолол 3-303 тоотод оршин суух иргэн М.Гантулгын гэрт хамт архи ууж байгаад тухайн цаг үед үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар “галын дэгээ төмрөөр /зуухны ширэм авдаг, гал хутгадаг/ М.Гантулгын толгойн тус газар хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь “...дагзны хуйханд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1

-Хохирогч М.Гантулгын “...Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өглөө Лүн суманд байдаг махны үйлдвэрт хамт ажилладаг Ч.С гэдэг залуутай ажлаа тараад хамт Баянхангай суманд байдаг гэрлүүгээ Ч.Сгийн “19-01” дугаартай “Приус-41” маркийн автомашинаар хүргүүлж ирсэн. Замдаа Баянхангай сумын зам дагуу байдаг "Өндөр ээж" хүнсний дэлгүүрээс цэнхэр шилтэй 0,75л архи Ч.С аваад танайд очиж уучихаад найз нь харьж унтлаа гээд авсан тэр архиа бид хоёр манайд ороод хувааж уусан. Тэгээд бид хоёр согтсон Ч.С халаад амарч байгаа юм чинь дахиад нэг юм уучихья гээд гэрээс 11 цагийн үед машинтайгаа гарч яваад удалгүй цэнхэр шилтэй 0,75л архи барьчихсан орж ирээд ууя гэхээр нь би найз нь уухгуй одоо болно би унтлаа гээд орондоо ороод хэвтээд өгсөн. Тухайн үед хамт эхнэр н.Шинэчимэг байсан одоо болно намайг унт гэсэн чинь Ч.С сүртэй юм гээд архиа аваад гарч явсан. Удалгүй Ч.С архитайгаа орж ирээд энийг хамт уучихъя гээд байхаар нь босч ирээд хамт суусан. Тэгээд тэр архинаас би 2 удаа татсан. Тэгээд унтлаа гээд зүүн орон дээрээ гараад хувцсаа тайлаад хэвтээд өгсөн. Манай эхнэр одоо болио гээд байсан. Ч.С манайхаас н.Шинэчимэгтэй маргалдаад гарч явсан. Тэгээд эхнэр н.Шинэчимэг хойшоо дүүгийндээ очлоо гээд гараад явсан хойгуур би унтаж байсан чинь Ч.С буцаж орж ирээд миний толгой дундуур галын дэгээ төмрөөр 2 удаа цохисон би юу болж байна гээд сэрээд бостол дахиад уруул дундуур 1 удаа цохисон. Тэгээд юу болсон мэдэхгүй байна. Тэгээд хэсэг хугацааны дараа хойд айлын жоохон хүүхэд манайд орж ирээд намайг хунд зодуулсан байна гээд гарч гүйж байсан. Тэгээд газар хэвтэж байгаад хадам ах н.Түвшинтөгсийнд ороод манай эхнэрийг дуудаад өгөөч гэж хэлчихээд буцаад гэртээ орж ирээд сууж байсан чинь эхнэр н.Шинэчимэг бага охин н.Гансувдыг тэвэрчихсэн гаднаас орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар яриад цусаа арилгаад сууж байсан чинь гаднаас Ч.С эхнэр н.Лхагвадуламын хамт орж ирэхээр нь би уучлалт надаас гуйх гэж байна гэж бодоод яагаад цохиж зодож байгаан гэж асуусан чинь Ч.С яадгийн чамайг алчихсан ч яадгийн чамайг гүйцэчихье гээд зүүн талын орон дээр сууж байхад 3 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн чинь манай эхнэр н.Шинэчимэг салгасан. Тэгээд дайраад байсан чинь Ч.Сгийн эхнэр н.Лхагвадулам болиоч гээд салгаад авч гарсан. Тэгээд манай эхнэр н.Шинэчимэг цагдаад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

-Шүүгдэгч Ч.Сгийн сэжигтнээр өгсөн “...2013 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 08 цагт шөнийн ээлжинд гараад өглөө ээлжнээсээ буусан. Тэгээд Лүн суманд байхад миний “19-01 УАА” улсын дугаартай гэртээ “Приус-41” маркийн автомашины баруун хойд дугуй хагарсан. Тэгээд Атарын дугуй засвар дээр ирж нөхүүлэх гэсэн чинь хаалттай байхаар нь "Өндөр ээж" хүнсний дэлгүүр байна 0.75л архи 1 шилийг ундаатай хамт аваад тооцоог нь би хийсэн. Тэгээд М.Гантулгын гэрт 08 цаг 30 минутын үед М.Гтай ирээд хамт хувааж уусан. Тэгээд 12 цагийн уед М.Гантулгын гэрээс гараад хадам дүү н.Бямбадуламын гэрт нь ороод ахынхаа машиныг бариад гэрт хүргээд өгчих гэж хэлээд машинаа н.Бямбадуламаар бариулаад хүргүүлээд цай унд уучихаад байж байтал М.Г утсаар залгаад сонин юу байна, тайван гэсэн чинь ганц юм ууя гэхээр нь сумын төвийн Жаргалан гэдэг дэлгүүрээс 0.75л архи нэг шилийг аваад М.Гантулгын гэрт орсон чинь М.Г эхнэр хүүхэдтэйгээ хамт гурвуулаа байж байсан. Тэгээд М.Гтай архиа хувааж ууж байгаад М.Г бид хоёр хоорондоо үгээр идээд маргалдаж байгаад М.Г миний цээж рүү гараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь би түлхээд зөрүүлээд цээжруу нь 1 удаа цохисон. Тэгээд М.Г босч ирээд зурагтны өмнө байсан хар иштэй хутгыг аваад дайрсан. Тэгэхээр нь хаалганы зүүн талд усны цэнхэр савны хажууд байсан галын дэгээ төмрийг аваад М.Гантулгын гарлуу 1 удаа цохисон, зүүн талын мөрлүү нь 1 удаа дэгээ төмрөөр цохиод тэдний гэрээс гараад явсан. Тэгээд баз н.Жаргалбаатарын гэрт ороод байж байтал эхнэр н.Лхагвадулам хойноос юу болоод байгаан бэ гээд гүйгээд ороод ирсэн. Тэгээд эхнэр н.Лхагвадуламтай хамт М.Гантулгын гэрт буцаад орсон. М.Гтай яах гэж тэгдэг юм бэ гэсэн чинь лиздаа минь зайл сум орон нутагтаа гөлөг болгоно шүү гэхээр миний уур хүрээд зүүн талын орон дээр сууж байхад нь очоод толгойруу нь 3 удаа гараа атгаж байгаад цохисон чинь эхнэр н.Лхагвадулам, н.Шинэчимэг хоёр болио гээд салгасан. Тэгээд М.Гантулгын гэрээс эхнэртэйгээ хамт гараад гэрлүүгээ явсан. Тэгээд шууд сумын төвөөс зүүн хойшоо байдаг хадам аав н.Пүрэвжавын өвөлжөө рүү эхнэртэйгээ хамт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

-Гэрч Н.Шинэчимэгийн “...Өнөөдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн үед байхаа сайн санахгүй байна. Баянхангай сумын Найрамдал 2-р багийн 3-303 тоот манайд нөхөр М.Г хамт ажилдаг Ч.С гэдэг залуутай хамт цэнхэр шилтэй архи авч орж ирээд хувааж уусан. Тэгээд манай нөхөр согтоод уухгүй гээд унтахаар хэвтсэн. Ч.С манай гэрээс гарч яваад 40 минутын дараа архи барьчихсан эргэж орж ирээд манай нөхрийг хувааж ууя гээд сэрээгээд орноос нь босгоод хувааж ууж байгаад манай нөхөр унтлаа гээд хэвтсэн чинь Ч.С тал архиа аваад манайхаас гарч явсан. Би Ч.Стэй гэрээсээ хамт хашааны урд хаалгаар гарч дүүгийндээ очихоор гарсан. Ч.С манай хашааны хойд хаалгаар гарч явсан. Тэгээд дүү н.Шинэболдындоо ороод цай уугаад сууж байсан чинь н.Түвшинтөгс утсаар залгаад танай нөхөр М.Г хүнд зодуулчихсан байна хурдан ир гэхээр нь гэрлүүгээ явж байсан чинь замдаа Ч.Стэй таараад юу болсон юм бэ та нар яагаад зодолдсон юм бэ гэж асуусан чинь Ч.С яадгийн танай нөхрийг зодсон цагдаа дуудаж өгөх гээд байгаа юм уу гэхээр нь хэн цагдаа дуудах гэсийн гэж хэлсэн чинь чаддаг юм бол цагдаа дуудаад өгөхгүй юу гээд зөрөөд явсан. Тэгээд гэртээ орсон чинь М.Гантулгын амнаас цус гарчихсан орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд асуусан чинь Ч.С хүнтэй орж ирээд зодсон, би өөрөө унтаж байсан болохоор тэр харж амжаагүй гэж хэлсэн. Манай нөхөр Ч.Стэй хамт архи ууж байхад Ч.С чи миний хүчинд ажил хийж байгаа намайг байхгүй бол ажилаасаа халагдана гээд муудалцаад байсан. Би тэгээд Ч.Сг яах гэж тэгдийн гэж хэлсэн чинь чамайг ч гэсэн ажилгүй болгоно гээд байсан. Энхэр нь манай эмнэлгийн дарга байгаа юмаа. Тэгээд орой 16 цагийн үед Ч.С эхнэр н.Лхагвадуламтай хамт манай гэрт орж ирэхээр нь уучлалт гуйх гэж байгаа юм байх гэж бодсон чинь Ч.С миний өөдөөс салаавч гаргаад май пизда минь, гичий минь гээд салаавч гаргаад байсан. Би Ч.Сг чи яасан муухай юм бэ нялах хүүхэдтэй байж ингэж байж болж байгаа юм уу гэсэн чинь босч ирээд энийг чинь одоо ингээд гүйцээчихий гээд зүүн талын орон дээр М.Гантулгын дээр дарж байгаад толгойруу гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Тэгээд ална гээд дайраад байсан чинь эхнэр нь болиоч гээд Ч.Сг түлхээд гэрээс аваад гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн…” /хх-ийн 19-20 тал/,

-Гэрч П.Лхагвадуламын “...2023 оны 02 дугаар сарын 17-ны 15 цаг 48 минутын үед М.Гантулгын эхнэр н.Шинэчимэг гэдэг хүн надруу залгасан байхаар нь 15 цаг 55 минутанд залгаад яасан бэ асуусан чинь н.Шинэчимэг Ч.С манай нөхөр М.Гантулгын толгойг хагалчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь н.Санжаа хаана байна гэж асуусан чинь зодчихоод гараад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд 15 цаг 58 миунтанд Ч.Слүү утсаар залгаад хаана байгаа талаар асуусан чинь ойрхон байна одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд цэвэрлэгээ хийж дуусаад гэрлүүгээ орох гээд явж байсан чинь нөхөр Ч.С явган ирсэн. Тэгэхээр нь дагуулаад М.Гантулгын гэрлүү явсан М.Гантулгын эхнэр хүүхэдтэй хамт байсан. М.Г зүүн талын орон дээрээ хэвтэж байсан. Ч.С хажууд нь суугаад юм ярьж байгаад тэр хоёр маргалдаад хэл амаар нэгнийгээ доромжлоод байсан. Ч.С босч ирээд М.Гантулгын толгойруу гараараа 2 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би араас нь татаж аваад болиоч гээд салгаад тэднийхээс авч гарсан. Тэгээд би нөхөртэйгээ хамт Баянхангай сумын 1-р багийн Цагаан тэмээт гэх газар байдаг аавынхаа гэрлүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3071 дугаартай “...М.Гантулгын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 тал/,

-Шүүгдэгч Ч.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би Төв аймгийн Лүн сумын маны үйлдвэрт ажилдаг бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тарчихаад хамт ажилдаг найз М.Гтай хамт архи уугаад улмаар үзэл бодлын хувьд маргалдаж ам зөрөөд зодолдсон. Над руу эхлээд хутга браиад босоод ирэхээр нь би галын дэгээ төмрөөр гар руу нь 2 удаа цохиод хутгыг нь болиулаад тэгээд буцаагаад дагз, толгой хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон, тэгж байхдаа л дэгээ төмрөөр дагз руу нь цохисон юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 тал/,

-Хохирогч М.Гантулгын “...Ч.С одооноор надад хохирол мөнгө өгөөгүй бөгөөд надад энэ хэрэгтэй холбоотой эмчилгээний зардалд 245.250 төгрөг, нааш цааш явсан бензины мөнгө 208.500 нийт 453.750 төгрөгийн хохирол учирсан болно. Мөн энэ хэрэгт өмгөөлөгч авахад 500.000 төгрөг болсон болохоор нийт 953.750 төгрөгийн цаашид нэхэмжилж байна. Би энэ мөнгөө хаан банкны 5732036358 дугаарын дансаар хүлээн авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 тал/,

-Хохирол төлсөн баримт /хх-ийн 73 тал/,

-Хохирогч М.Гантулгын “...Би өмнө намайг зодсон Ч.Сгээс 953.750 төгрөгийн хохирлыг эрүүл мэндэд учирсан хохирол гэж гаргуулж авсан. Цаашид дээрх гэмт хэргийн улмаас ажлаас чөлөө авч цалингүй байсан үеийн гэм хорыг нэхэмжилж байна. Би сард үндсэн цалин гар дээр 1.250.000 төгрөг авдаг. Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ч.Сд зодуулж улмаар гэрээрээ эмчилгээ хилйгэж болохгүй болохоор 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Би “Эрүүл монгол мах эко” ХХК-д ажиллаад сард 1.250.000 төгрөг авдаг байсан болохоор эрүүл мэндэд гэм хор учруулсаны улмаас 2 сар завсардасан тул үүний цалин болох 2 сарын нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Би Ч.Сд зодуулсны улмаас дахиж уг үйлдвэр дээрээ эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажиллаж чадахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 121 тал/,

-Шүүгдэгч Ч.Сгийн яллагдагчаар өгсөн “...Би гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэж бодож байгаа болохоор М.Гантулгын цаашид нэхэмжилж байгаа хохирол болох 2 сарбын цалин 2.500.000 төгрөгийг төлөхгүй гэж бодож байна. Хэрэв шүүхээс шийдвэр гараад хохирол төлөх шаардлага гарвал би гарсан хохирлын төлөх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 124 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.С нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр баг, “Нарлаг” хороолол 3-303 тоотод оршин суух иргэн М.Гантулгын гэрт хамт архи ууж байгаад тухайн цаг үед үүссэн хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар “галын дэгээ төмрөөр /зуухны ширэм авдаг, гал хутгадаг/ М.Гантулгын толгойн тус газар хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь “...дагзны хуйханд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ч.Сгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.С нь хохирогч М.Гантулгыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ч.С нь хохирогч М.Гантулгыг цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Мөн шүүгдэгч Ч.С нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ч.С нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

Иймд шүүгдэгч Ч.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Цэрэнтогтох “Шүүхээс шүүгдэгч Ч.Сг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй” гэх дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруу дэрээ маргахгүй байна. Торгуулийн ялыг хамгийн бага хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас: “Тусгайлан гаргах саналгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Ч.Сгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ч.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Сд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон ба анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д  “ энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ч.Сгийн гэм буруутай үйлдлийн улмаас Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3071 дугаартай дүгнэлтэнд тусгагдснаар  “...М.Гантулгын биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 28-29 тал/,

Өөрөөр хэлбэл хохирогч М.Гд энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь хохирол хор уршиг учирсан байна.

Хохирогч М.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд эмчилгээний зардлын 453.750 төгрөг, өмгөөлөгчийн зардлын 500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн 2.500.000 төгрөг нийт 3.453.750 төгрөгийн ийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Ч.С нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Гд 953.750 төлсөн байна.

Хохирогч М.Гантулгын ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин болох 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Учир нь хохирогч Ч.Сгийн биед “ дагзны хуйханд шарх гэмтэл “ тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүлэгт судлагдсан БХ-ЭМТ-ийн эмнэлгийн магадлагаа дээр хамрын салстын зөөлөн эдийн гэмтэл /хх-ийн 126-127 тал/ гэсэн байх ба энэ хугацаанд нийгмийн даатгал төлөгдсөн зөрүүний талаархи барим хэрэгт авагдаагүйбайна.

Эрүүгийн 2334000000103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг төмөр галын дэгээ төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ч.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

4. Шүүгдэгч Ч.Сд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.С нь хохирогч М.Гд 953.750 төгрөг төлсөнг дурдаж, хохирогч М.Г нь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн 2234000000570 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг галын дэгээ төмрийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА