Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/256

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Л.Наранхүү,

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Г, Л.Н нарт холбогдох эрүүгийн 2134000000251 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т.Г

 

  1. Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Л.Н  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л, Т.Г нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шгийн өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Г нь: “ 2021 оны 06 сарын 31-нд өглөө адуунд явж бөөн үхэр байхаар очоод Л.Нтай ярьсан. Энд хэдэн үхэр байна яах вэ гэхэд туугаад ир гэхээр нь тууж Дарцагтайн ар гэх газарт авааччихаад Л.Н цаанаас цагаан портертой ирсэн. Бид хоёр хамт туусан. Бороо орж байсан болохоор машин нь хий эргээд явахгүй байсан. Л.Н явган, би морьтой туугаад н.Гы наана гарч ирэхэд н.Г гэрээсээ гарч ирсэн. н.Гыг гэрээсээ гарч ирэхээр нь бид гурав нэг пиво уусан. Хулгайн үхэр гэдгийг н.Г ч мэдсэн. Л.Н утсаар ярихад мэдсэн байсан. н.Г гурван үхрийг зүсэлж аваад явсан. Улаан халзан үхэр, ягаан үхэр, саарал үхрийг зүсэлж аваад явсан. Тэгээд би явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” гэв.

Шүүгдэгч Л.Ганзориг нь: “ Мэдүүлэг өгөхгүй. Сүүлд өмгөөлөгчтэйгээ өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000251 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Н, Т.Г нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шгийн өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол тус тус учруулсан болох нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хх-ийн 1 тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-9 тал/,

-Моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-11 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-14 тал/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 15 тал/,

-Хохирогч Ш.Шгийн “...Би 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймаг Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар баг Замтын адаг гэх газарт гэртээ ирсэн. Тэр орой 17 цагийн үед тугалтай үнээнүүд гэрийн гадаа ирсэн. Тухайн үед 8 бяруу, 1 шүдлэн гунж ирээгүй. Манай хажуу айл н.Балдандагвийн үхэр цуг бэлчээрт яваад ирээгүй. Тэр оройдоо хайгаагүй орхиод маргаа өглөө буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өглөө хайж эхэлсэн. Гэрээсээ бэлчээрт гардаг зүг бэлчсэн газруудаар нь болон ойр орчмоор хайгаад сураг гараагүй. Хажуу айлын н.Балдагва бол нөгөө талаар хайгаад орой бид нар гэр гэртээ ирээд уулзахад ямар нэгэн сураг байхгүй байна гэж хэлсэн. Дахиад 02-ны өдөр н.Балдандагватай 2 тийшээ салаад бэлчдэг газраас нь эхлээд 52-ын давааны ойролцоо амралтын газруудын хашаагаар тэр өдрөө бүтэн хайгаад сураг гараагүй. Орой н.Балдандагва мөн ирсэн. Дахиад үхрийн сураг гараагүй байсан. Тэр оройноо манай гэрээс зүүн талд байдаг “Бодонч” гэх амралтын газрын камер шүү гээд орж асуутал амралтын газрын зохион байгуулагч гэх эрэгтэй хүн 2 хоногийн өмнө үхэр манай амралтын газрын зүүн талын хашааны үхрүүд мөн байсан, амралтын газрын хашаанд орж ирэхээр нь би хөөгөөд гаргасан гэж хэлтэл, амралтын газрын манаач ах би харсан, цагаан портер машинтай хүн ирээд манай амралтын газраас зүүн урд ам руу туугаад явсан. Машин нь суугаад хий эргээд явахгүй байсан болохоор хоёр бага насны бололтой хоёр эрэгтэй хүн суугаад яваад өгсөн гэж хэлсэн. Тэрнээс өөр сураг гараагүй. 3-ны өглөө манай ээжийн төрсөн дүү н.Цэрэндулам нөхөр Цодномбалжир гэх ах хайж яваад Хүй долоо худаг гэх газарт байдаг н.Цэцгээ гэх ахтай таараад суртал Баянчандмань сумын 3 дугаар багт байдаг н.Түмээ гэх айлд мал сурч очтол чиний хайж явсан үхэрнүүдтэй зүс нь болон тоо нас нь таараад байна гэж хэлсэн гээд над руу утсаар залгаж хэлэхээр нь би нутгалдаг хамаатны ах н.Пүрэвээгээр холоос харуултал манай болон н.Балдандагвын бярууны зүс болон 12 тооны дан бяруу байна бүдүүн үхэрнүүд нь байхгүй байна бүгд гэж хэлсэн. Тэгээд манай үхэр мөн байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-20 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Х.Төмөр-Очирын “...Цэцэг чандмань тамгатай хээр зүсийн морь бол миний эзэмшлийн морь байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Г.Пүрэвчулууны “...Г.Зоригтбатар, түүний хамтран зээлдэгч Д.Болормаа нар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Нэткапитал авто ХХК-тай 209201237 дугаартай зээлийн гэрээ байгуулан дээрх автомашиныг барьцаалан 11.800.000 төгрөгийн зээл авсан байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 209201237 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгаалсан байна. Зээл авснаасаа хойг Г.Зоригтбаатар нь зээлээ хугацаанд төлөөд явдаг ба өнөөдрийн байдлаар зээл нь 11.088.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг автомашин Нэткапитал авто ХХК-ийн хууль ёсны өмчлөлд байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 тал/,

-Гэрч Д.Содномбалжирын “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймаг Баянчандмань сумын 3 дугаар баг есөн зураа гэх газраас н.Норжмаа эгч үхрээ алдчихлаа гээд утсаар надад хэлсэн. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 52-ын даваа, эх булагт, замтаар хайгаад явж байтал амралтын газрын явуулын хүнээс асуухад 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3-4 цаг 15 цагаас 16 цагийн хооронд цагаан портертой хүмүүс арав гаран тооны үхэр зүүнээсээ баруун тийш туугаад явж байсан гэж сонсоод эх булгаар хайгаад явж байтал н.Цэцэг, н.Чимгээ тааралдаад би үхрээ суртал н.Чимгээ 2021 оны 06 дугаар сарын 02-нд н.Гүнээгийн очиход хоёр үхэр алчихсан арав аран бяруу хашаатай байна гэж надад хэлэхээр нь манай хадам дүү н.Пүрэвээр очиж үзүүлэхэд хулгайд алдагдсан үхрийн эмтэй таарч байна гэж хэлсэн...” /1-р хх-ийн 29 тал/,

-Гэрч Б.Чимгээгийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны 14 цагийн орчимд би автомашины түлхүүр асуух гээд Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар баг Хавтгай гэх газарт н.Гүнчулуугийнд очсон чинь ягаан зүсмийн үхрийг толгой тавьчихсан махыг нь гялгар уутан дээр дэлгээд тавьсан бас ягаан бор зүсмийн багахан үхэр цусалчихсан арьсыг нь хуулж байсан. Намайг очиход н.Гүнээ, н.Гүнээгийн эхнэр бас танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан. Ногооны талбайд бор зүсмийн 10 гаран баг насны үхэрнүүд хашчихсан байгаа харагдсан. Н.Гүнээ надаас үхрийн махны үнэ сураглаад байхаар нь би 8000-12000 төгрөгийн үнэтэй байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 тал/,

-Гэрч Ж.Бүрэнтөгсийн “...2021 оны 07 дугаар сарын 02-нд 14 цагийн орчимд адуу асуугаад очсон чинь н.Гүнээ, н.Самбуу болон эхнэрүүд нь 1 үхэр алаад махыг нь дэлгэчихсэн эхнэрүүд нь гэдсийг нь арилгаад н.Самбуу, н.Гүнээ хоёр 1 бүдүүн үхрийн арьсыг нь хуулчихсан гэдсийг нь хагалах гээд байж байсан. Надад н.Гүнээ банкны мөнгө төлөх гээд н.Самбуу машин авах гээд хэлчихсэн байж байсан. н.Гүнээ бол ер нь их зээлтэй. Миний мэдэхээр сум хөгжүүлэх сангаас зээл авч байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 тал/,

-Гэрч Б.Лхагвабаярын “...2021 оны 07 дугаар сарын 02-нд 11 цаг өнгөрч байхад манай нөхөр н.Нямсамбуу эхнэр н.Шинэбаяр бид дөрөв ногооны хашаанаасаа  том эвэртэй халзан шар гэх юм уу би сайн мэдэхгүй байна. Тэгээд дахиад 2 үхэр гаргасан. Би дөнгөж малчин болоод 3 жил болж байгаа. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 02-ны орой үхрээ гаргаж дуусаад манай нөхөр н.Г хүргэн ах н.Зоригтбаатарыг дуудаад үхэрнийхээ махыг ачаад 2021 оны 07 дугаар сарын 02-ны 19 цагийн үед хүргэн ахтайгаа хамт хот явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 тал/,

-Гэрч Г.Чадраабалын “...Би 2021 оны 07 дугаар сарын 02-нд дүү Г.Зоригтбаатарын хамт Улаанбаатар хотоос 16 цагийн үед ирсэн. Тэгээд би гэрт унтчихсан байсан чинь н.Гүнээ, Г.Зоригтбаатар хоёр явчихсан байсан. Намайг унтахаас өмнө н.Гүнээ ахаа боломжтой бол үхрийн толгой шулаад өгчих гэж  хэлж байсан болохоор нь харуй бүрий болж байхад илүү гэр дотор байсан үхрийн толгойг шулсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44 тал/,

-Гэрч Л.Нгийн “...2021 оны 07 дугаар сарын 01-нд 12 цаг 00 минутын үед Т.Г гэх манай найз утсаар залгаад нөгөө үхрээ авах юм уу гээд хэлэхэд нь би 2 үхэр авна мөнгийг нь дараа өгье гээд хэлсэн. Тэгээд би н.Гтай утсаар яриад Т.Г үхэр зарна гэнэ чи авах юм уу гэж асуухад н.Г тэгье гээд утсаа салгасан. Т.Г руу буцаад утсаар яриад н.Г үхэр авна гэж хэлэхэд Т.Г н.Гыд хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 01-ний 14 цагийн орчимд Т.Гтой Дарцагтын ард гэдэг газар уулзаад тууж явсан малыг Т.Гтой н.Гыг Дарцагтын арын даваа дээр уулзуулж өгчхөөд буцаад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 тал/,

-Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 48 тал/,

-Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 56 тал/,

-Шүүгдэгч Т.Гийн сэжигтнээр өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар баг Есөн зургаа гэх газарт адуу хайгаад явж байсан юм. Тухайн өдөр бороо орж байсан. Тэгээд зам ангийн карьерын ойролцоо олон үхэр харагдаад байхаар нь 16 тооны үхрийг хээр зүсмийн цэцэг чандмань тамгатай морьтой явж байгаад Дарцагтын ар гэдэг газар руу хөөж яваад Л.Н хэдэн үхэр хөөгөөд явж байна яах уу гэж асуусан чинь Л.Н чи хөгшөөн аваад ирэхгүй юу дөө би н.Гүнээд хэлчихье гэж хэлсэн. Тэгээд би үхэрнүүдээ хөөгөөд дарцагтын ар гэх газарт явж байтал Л.Н цагаан өнгийн маяти маркийн автомашинтай ирсэн. Тэгээд бид хоёр хөөж яваад Хавцгайтын эх буюу хөтөл дээр н.Гд аваачиж өгчхөөд буцаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/188 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 74-90 тал/,

-Хохирогч П.Бгийн “...2021 оны 06 дугаар сарын 29-нд ээлжийнхээ амралтаар ирээд гэртээ амарсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 30-ны өглөө манай эхнэр үнээгээ саагаад бэлчээрт нь явуулсан. Тэр өдрийнхөө орой манай үхрүүд аль нь ч ирээгүй. Тэгээд санаа зовоод 2021 оны 06 дугаар сарын 30-ны шөнө ширүүн бороо орж байсан болохоор айлын хашааны гадаа хонож байгаа гэж бодоод үхэртээ яваагүй. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 05 цаг 00 минутын үед манай эхнэр бид хоёр босоод том хүү н.Дэлгэржаргал унтсан байхаар нь сэрээгээд үхрийнхээ бэлчиж яваа газар руу үхрээ байвал олоод ир гээд явган явуулсан. Цаг гучин минут болсны дараа үхэрнүүд байхгүй байна гээд буцаад манай хүү хүрээд ирсэн. Тэгэхээр нь хүү бид хоёр явган байсан болохоор урд айлынхаа машиныг гуйсан боловч машин нь эвдэрсэн гээд өгөөгүй. Дараа нь манай гэрийн доод талд байдаг. н.Баасандорж гэх айлаас машинтай хамт яваад урдаасаа хойшоо Баянчандмань чиглэлтэй үхрээ хайгаад явсан. 52-ын даваа 49-ийн айлууд 60-ын даваагаар хайгаад олоогүй. Тэгээд машины эзэн н.Баасандорж яваад манайхаас дээшээ өгсөөд н.Алтангэрэл гэдэг таньдаг айлдаа мотоциклийг нь гуйгаад цааш эрлээ үргэлжлүүлсэн. 2021 оны 07 дугаар сарын 01-ний 16 цаг өнгөртөл хайгаад олоогүй. Тэгээд дүү н.Энхтүвшингээс машинаа хүргүүлж гэртээ авчруулаад үргэлжлүүлж эрлээ хайсан. Тэгээд шөнө харанхуй болтол хайгаад олоогүй. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 06 цаг 00 минутаас эрлээ эхэлсэн бөгөөд 7 худгийн хөндийгөөр дүүрэнгийн айлуудаар 60-ын даваагаар байх боломжтой бүх газраар хайсан. 2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед манай үхрүүдтэй нэг өдөр алга болсон Ш.Шг цуг нийлж хайхаар шууд эмээлт орсон. Н.Шинэбилэгийн үхэрнүүдийг давхар хайлцаж байсан н.Содномбалжир гэх хүнээс хавцгайтын эхэнд танай үхэртэй адилхан ижил зүсмийн үхэрнүүд хоёр хоногийн өмнө явж байсныг харсан. Гэвч тодорхой таниагүй гэж хэлсэн. Тэр үед Н.Шинэбилэг бид хоёр хавцгайтаар хайя гэж яваад ирж байтал 30 минутын дараа Н.Шинэбилэгийн утас дуугараад алдсан үхэрнүүд айлын хашаанд бас зүс тэмдэг нь адилхан үхэрнүүд байна гэж н.Содномбалжир утсаар хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлагыг нь мэдээлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 17-18 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 21-22 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 23 тал/,

-Моринд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 24 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 07/187 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 53-62 тал/,

-2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /2-р хх-ийн 123-131 тал/,

-2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /2-р хх-ийн 132-134 тал/,

-Шүүгдэгч Т.Нямсамбуугийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 11 цагийн үед над руу 94898903 дугаараас Т.Г залгаад Батсүмбэр сумаас өрөндөө хэдэн үхэр авсан юм. Үхэр харах хүн олоод өгөөч, би Дарцагтын ар дээр ирчихсэн байна хүрээд ир гэж хэлэхээр нь би тусалчихъя гэж бодоод Дарцагтын ар дээр очтол Т.Г хээр морьтой 16 тооны үхэр хөөчихсөн явж байсан. Тэгээд би н.Г руу залгаад Т.Г хэдэн үхэр хараад өгөөч гэж байна гэж хэлтэр н.Г зөвшөөрсөн. Тэгээд н.Гыг гараад ир гэж хэлээд Т.Г хээр морьтой ганцаараа үхрүүдээ хөөгөөд хөтөл дээр гарсан. Н.Г, Т.Г бид гурав Хавцгайтын хөтөл дээр уулзаад Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво гурвуулаа хувааж уугаад н.Г гэр рүүгээ нөгөө үхрүүдийг туугаад Т.Г бид хоёр гэр гэр рүүгээ явсан. Т.Г утсаар ярих үедээ надад пиво аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр пивийг авч очсон юм. Т.Г нь н.Гд уг үхрийг харж өгсний хариуд 1 үхэр өгсөн юм. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр н.Г манайд ирээд үхэр янзлалцаад өгөөч гэхээр нь н.Гых руу очоод орой бид хоёр ганц, хоёр пиво ууж байгаад тэндээ хоноод 2021 оны 07 дугаар сарын 03-ны өглөө бороо орж байхаар нь бороо зогсохыг хүлээж байгаад Т.Гийн тууж ирсэн 16 тооны үхрээс 3 бүдүүн үхрийг нь алж янзалсан. Тэр гурван үхрээс 1 үхрийг нь н.Г харж өгсөн хөлсөндөө авсан байсан юм. Нөгөө 2 үхрийг нь Т.Г 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр над руу 94898903 дугаараас залгаад янзлаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд алж янзалж өгсөн юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 10-11 тал/,

-Г.Төрбадрахын “...2021 оны 07 дугаар сарын 01-ний үдээс хойш н.Г ахынд айл хэсч очиход ногооны хашаанд нь 10 гаран тооны үхэр хашаатай байхаар нь би ямар учиртай үхэр гэдгийг нь асуусан чинь н.Г ах манай найз өрөндөө Батсүмбэр сумаас авч ирсэн гэсэн. Ахыг нь долоо хоног хараад өгөөч гэхээр нь байлгаж байгаа юм гэж хэлсэн. Тэр үхрүүд дотор тугалтай байрын 2 үнээ байхаар нь тугалтай үнээ хүнд өгнө гэж юу байсан юм бэ хулгайн үхэр юм биш биз дээ гарал үүсэл байгаа юм уу гэж асуусан чинь н.Г гарал үүсэл нь байгаа гэсэн ах нь гарал үүслийг нь харж байгаад 2, 3 бяруу нь ах нь гайгүй үнээ болгоод авчихдаг юм уу гэж ярьж байсан. н.Г ахын ярьж байгаагаар анх Л.Н гэдэг хүн л авч ирсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 13 тал/,

-Гэрч С.Нацагдоржийн “...2021 оны 07 дугаар сарын эхээр үдээс хойш н.Гыд өөрийнхөө үхрийг сураглаад гэрт нь очсон чинь н.Г гэрийнхээ арын тариалангийн талбайн хашаанд 10 гаруй тооны үхэр хашчихсан харагдаж байсан. Тэгээд би н.Гаас ямар учиртай үхрүүдийг нь асуусан чинь манай найз харж бай гэсэн юм 3 үхрийг нь янзлах гэж байгаа юм, үлдсэн үхрийг нь намайг авбал ав гэхээр нь би 500.000 төгрөгөөр авах гэж байгаа юм. 3 том үхрээс нэгийг нь надад өгсөн юм, нөгөө хоёр үнээг нь алж зарах гэж байгаа гэсэн гайгүй сүүтэй үхэр юм шиг байна лээ, та өөр үхрээр сольж авбал авахгүй юу гэж хэлэхээр нь би энэ үхэр нь гүйгээд явчихвал эрэл сурал болох байх гэж бодоод сольж аваагүй юм. Тэдний хашаанд тэр үхрүүд хэд хоносныг мэдэхгүй. Тэрнээс хойш маргаа бил үү нөгөөдөр нь цагдаа нар ирчихсэн байж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 15 тал/,

-Гэрч Ч.Ганчимэгийн “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орой Д.Г Засаг даргын Тамгын газар дээр ганцаараа сум хөгжүүлэх сангийн зээлээ төлөх гэсэн юм шүүхийн шийдвэрээс над руу ярьсан, би үхэр нядалсан юм, гарал үүслийн бичиг авах гээд гэхээр нь н.Гантулга эмчтэй ярь гэж хэлээд н.Гантулга эмч рүү залгаж өгсөн юм. Тухайн өдөр эмч хөдөө ажилтай явчихсан байсан юм. н.Гантулга эмч над руу утсаар н.Г үхрийн алсан юм байна. Та гарал үүслийг нь бичээд өгчхөөч гэж хэлэхээр нь программ дээр шивээд өгчихсөн юм. Би хулгайн мал гэдгийг нь мэдээгүй, н.Г өөрийнхөө малыг л алж янзалчхаад авч явж байгаа юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 17 тал/,

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 18-21 тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 22-27 тал/,

-2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 53-58 тал/,

-2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Яллагдагчид холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 59-61 тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2360 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгийн файл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгийн тодруулах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгийн бүтцэд өөрчлөлт ороогүй байна. Шинжилгээнд ирүүлсэн CD-нд хадгалагдаж байгаа “voice003” гэсэн нэртэй бичлэгт хүмүүсийн хоорондоо ярих үгсийн дараалал, утга агуулга тогтоох, ярианы өнгө уурласан, уйлсан, заналхийлсэн ярианы утга агуулгыг тодорхойлох, текст хэлбэрт оруулах нь дуу авиа, техникийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. Шинжилгээнд ирүүлсэн CD-нд хадгалагдаж байх “voice003” гэсэн нэртэй бичлэгт харилцан ярьж байгаа Т.Гы гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан ЦЕ81100975 регистрийн дугаартай Т.Гы дуу авиатай давтамж, далайцын спектрийн байгууламж, дохионы давтамжийн зурвас зэрэг үндсэн адилтгалын үзүүлэлтээрээ тохирч байна. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 98-100 тал/,

-2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 130-134 тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н, Т.Г нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шгийн өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

           

            Шүүх Эрүүгийн 2134000000251 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр хэргийн нөхцөл байдал болон хэргийн нотлогдсон байдлуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч  Л.Нгийн “...бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул дээрх хуулийн зүйл, хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Л.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч Л.Н нь Т.Гтой бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шгийн өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаарх үйл баримт хэрэгт авагдаагүй.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд Л.Нгийн хувьд шүүгдэгч Т.Гийг хууль ёсны өмчлөлийн эд зүйлс, өмч хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд авч, захиран зарцуулах боломж буй болгосны дараа буюу гэмт хэрэг төгссөний дараа Л.Н Д.Г нар ирсэн талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г нь Л.Нг утсаар дуудаж хамт туулцсан талаар мэдүүлдэг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, зөвхөн шүүгдэгч Т.Гийн мэдүүлгээр Л.Нг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй, нотлох ажиллагааны явцад цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн нотлох баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, түүнд үндэслэн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоох нь хэргийн жинхэнэ байдалд нийцнэ гэж үзсэн тул шүүгдэгч Л.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т “...бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах...” гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Т.Гийн хувьд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “...бусдын олон тооны мал...” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Г нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шгийн өмчлөлийн 9 тооны үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн 7 тооны үхэр нийт 16 тооны үхрийг хулгайлсан буюу бусдын олон тооны малыг хулгайлан амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хохироож байгаа идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Т.Г нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Л.Наранхүүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Гт 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатаас: “Шүүгдэгч Т.Г нь хөнгөрүүлэх нөхцөл байдал нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, олон хүүхэдтэй, өвчтэй хүүхэдтэй тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих...” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо төлсөн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгасан хуудсаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зэрэг хувийн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял” оногдуулахаар хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Т.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих...” ялтай байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хүнд ангиллын гэмт хэрэг байх тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасанг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин шүүгдэгч Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулсныг” тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүх хуралдааны товыг хохирогч Ш.Шгийн, иргэн П.Б нарт мэдэгдэхэд хохирогч Ш.Шг нь “гомдолтой, шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй”, хохирогч П.Б нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж тус тус мэдэгдсэн байх тул энэ тогтоолоор шүүгч Т.Гоос гаргуулах хохирол төлбөргүй,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 2134000000251 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “DVD”, 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Т.Гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 807.500 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морийг улсын орлого болгож, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон 2 хоногтойг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “ гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Л.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Олонхууд овогт Төмөр-Очирын Ганзоригийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Т.Гийг “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2134000000251 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “DVD”, 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Т.Г гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 807.500 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морийг улсын орлогод оруулсугай.

 

  1. Эрүүгийн 2134000000251 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Т.Г нар нь энэ хэрэгт мөрдөн шалган ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, 13 тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА