Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

Улсын яллагч Э.Уянга,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн 2234005630124 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй тоотод оршин суух хаягтай,

Урьд Төв аймгийн сум дунд дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэн хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь “Тэргүүн трейд” ХХК-ийн технологичоор ажиллаж байх хугацаандаа 2022 оны 02 дугаар сард Улаанбаатар хот Нарантуул худалдааны төвийн үүднээс үл таних хүнээс онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч гэдгийг мэдсээр байж 200 ширхгийг худалдан авч, өөрийн оршин суух Төв аймаг Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг, В3-13 тоот хаягт байрлах гэртээ хадгалж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Тэргүүн трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, технологич, гүйцэтгэх захирлын албан үүргийг хавсан гүйцэтгэж байх хугацаанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тухайн компанийн үйлдвэрийн байрнаас “Чанар” нэртэй 10 авдар 200 ширхэг архийг бусдад мэдэгдэлгүй гарган авч өөрийн гэртээ авч ирж онцгой албан татварын тэмдэгтийг нааж, улмаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үйлдвэрийн байранд зөөвөрлөн авч ирж, 2022 оны 07 дугаар сарын 20-оор уг хуурамчаар үйлдсэн онцгой албан татварын тэмдэгтийг наасан “Чанар” нэртэй 200 шил архийг худалдан борлуулах зорилгоор Төв аймаг, Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдэд түгээлтэд гарган тарааж, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, тараасан,

Мөн “Тэргүүн трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа хуулийн этгээдийн хувь эзэмшигчдээс итгэмжлэн олгосон эрх, чиг үүргээ урвуулан ашиглаж эд хөрөнгийг завшихыг завдаж, бусдад 998.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Д нь: “2022 оны 2 сард тэргүүн “Тэргүүн трейд” ХХК-д хүнсний технологичоор ажилд орсон. Тухайн архины үйлдвэр нь 2,3 жил зогссон байсан. Фейсбүүкээс онцгой албан татварын тэмдэгт зарна гэсэн постыг анх олж уншсан. Тэгээд чатаар холбогдоход 5 хоногийн дараа Нарантуул зах дээр уулзъя гэж тохироод очиж авсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234005630124 дугаартай дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Шүүгдэгч Б.Д нь “Тэргүүн трейд” ХХК-ийн технологичоор ажиллаж байх хугацаандаа 2022 оны 02 дугаар сард Улаанбаатар хот Нарантуул худалдааны төвийн үүднээс үл таних хүнээс онцгой албан татварын тэмдэгтийг хуурамч гэдгийг мэдсээр байж 200 ширхгийг худалдан авч, өөрийн оршин суух Төв аймаг Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг, В3-13 тоот хаягт байрлах гэртээ хадгалж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Тэргүүн трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, технологич, гүйцэтгэх захирлын албан үүргийг хавсан гүйцэтгэж байх хугацаанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тухайн компанийн үйлдвэрийн байрнаас “Чанар” нэртэй 10 авдар 200 ширхэг архийг бусдад мэдэгдэлгүй гарган авч өөрийн гэртээ авч ирж онцгой албан татварын тэмдэгтийг нааж, улмаар 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үйлдвэрийн байранд зөөвөрлөн авч ирж, 2022 оны 07 дугаар сарын 20-оор уг хуурамчаар үйлдсэн онцгой албан татварын тэмдэгтийг наасан “Чанар” нэртэй 200 шил архийг худалдан борлуулах зорилгоор Төв аймаг, Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдэд түгээлтэд гарган тарааж, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, тараасан,

Мөн “Тэргүүн трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа хуулийн этгээдийн хувь эзэмшигчдээс итгэмжлэн олгосон эрх, чиг үүргээ урвуулан ашиглаж эд хөрөнгийг завшихыг завдаж, бусдад 998.750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалган ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 39-40 тал/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23 тал/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зарлагын баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-25, 42-44, 46-48, 53-54 тал/,

-2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалган ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 50-51 тал/,

-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалган ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх-ийн 56 тал/,

-Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, акц /хх-ийн 58-59 тал/,

-Хохирогч Н.Хэрлэнчимэгийн “...Төв аймгийн Татварын хэлтсээс 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймагт аж ахуй нэгж болон хүнсний дэлгүүр дээр орж онцгой албан татварын тэмдэгтэд шалгалт хийж явсан. Шалгалт хийх явцад “Таван эрдэнэ” хүнсний дэлгүүр, “Од-2” супермаркет, “Төв” супермаркет, “Талын худаг” хүнсний дэлгүүр дээр орж “Чанар” нэртэй 0.75л, 0.5л архинуудын онцгой албан татварын тэмдэгтийг Е баримт аппликешн QR кодоор шалгахад бүртгэл нь гарч ирэхгүй байсан. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр онцгой албан татварын тэмдэгт олгодог албан байгууллага руу хүсэлт явуулсан. Хариуд нь хуурамч гэсэн. Тэгээд Төв аймгийн Цагдаагийн газарт албан бичгээр мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Боролдойхүүгийн “...2020 оноос 2022 оны хугацаанд “Чанар” нэртэй архийг 2022 оны 08 дугаар сарын 03-ыг хүртэл худалдан борлуулж байна. 2019 оноос “Морьтон” гэдэг нэртэй байж байгаад 2021 оны сүүлээр “Чанар” нэртэйгээр худалдаалагдаж байна. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Жаргалсайхан “...Манай дэлгүүр “Чанар” гэсэн бичиг бүхий 0.5 литрийн архи 40 ширхэг, “Чанар” нэртэй 0.75 литрийн 40 ширхэг, хүлээн авснаас “Чанар” 0.5 литрийн архи 27 ширхэг, “Чанар” 0.75 литрийн архи 33 ширхгийг тус тус зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Дээжийн “...Манай дэлгүүр “Чанар” гэсэн бичиг бүхий 0.5 литрийн архи 10 ширхэг, “Чанар” 0.75 литрийн 15 ширхэг хүлээн авснаас “Чанар” 0.5 литрийн архи 7 ширхэг, “Чанар” 0.75 литрийн 10 ширхгийг тус тус зарж борлуулсан. Манайд "Чанар" архины борлуулагч нь падаанаас падааны хооронд ямар ч тамга тэмдэггүй хааяа бэлэн мөнгөөр тооцоо хийдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71 тал/,

-Иргэний нэхэмжлэгч О.Ууганцэцэгийн “... Манай дэлгүүр 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 08 дугаар сарын хугацаанд "Чанар" гэдэг архийг борлуулж байна. 8 сард нийт 0.75 литрийн 1536 ширхэг, 0.5 литрийн 1536 ширхэг авсан. Үүнээс 0.75 литр 1526, 0.5литр 1515 ширхгийг зарж борлуулсан. Борлуулалтын ажилтан ирж падаан бичиж өгдөг. Е баримт өгөх ёстой. Гэхдээ ямар нэгэн баримт өгдөггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэбатын “...Манайх 2-3 сар худалдан борлуулсан, тоог нь мэдэхгүй байна. 8 ширхэг 0.75 литрийн, 4 ширхэг 0.5 литрийн "Чанар" нэртэй архи үлдчихсэн байсныг нь цагдаагийн алба хаагч нар хурааж авсан. "Чанар" нэртэй архийг манай дэлгүүрт эрэгтэй хүн авч ирж өгдөг байсан. Тооцоогоо бэлнээр хийдэг байсан. Би тэр залуугаас 0.75 литрийн хэмжээтэйг нь 5.500 төгрөг, 0.5 литрийн хэмжээтэйг нь 4500 төгрөгөөр худалдаж авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ж.Отгонбаярын “...Тухайн үед манай худалдагчтай байсан. 4 ширхэг 0.75 литрийн "Чанар" нэртэй архи үлдчихсэн байсныг нь цагдаагийн алба хаагч нар хурааж авсан. "Чанар" нэртэй архи манай дэлгүүрт 40 орчим насны залуу авч ирж өгдөг байсан. Тооцоогоо бэлнээр хийдэг байсан. Би тэр залуугаас 0.75 литрийн хэмжээтэйг нь 5500 төгрөг, 0.5 литрийн хэмжээтэйг нь 4500 төгрөгөөр худалдаж авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ж.Мөнхбатын “...Сүүлд 0.75 литрийн "Чанар" нэртэй архи үлдчихсэн байсныг нь цагдаагийн алба хаагч нар хурааж авсан. Би "Чанар" нэртэй эрхийг хуурамч онцгой албан татварын тэмдэгттэй гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83 тал/,

-Гэрч Т.Баярсайханы “...Б.Д гэдэг хүн нь “Тэргүүн трейд” ХХК-с архи гаргах эрх байхгүй. Гүйцэтгэх захирал тохнологич гээд 2 албан тушаалд томилогдсон болохоор авч гарсан байж магадгүй. Гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 тал/,

-Гэрч М.Энх-Амгалангийн “...Би “Тэргүүн трейд” ХХК 2022 оны 03 дугаар сараас эхэлж "Чанар" нэртэй архийг хувиараа борлуулалт түгээлт хийдэг байсан. Би “Тэргүүн трейд” ХХК-ийн үндсэн ажилтан биш хувиараа “Тэргүүн трейд” ХХК-с "Чанар" нэртэй архийг авч борлуулж үзсэн. ХУдалдан авалт сайн байх юм бол би өөрөө худалдан авах гэрээ байгуулж цааш үргэлжлүүлж зарья гэж бодож байсан. Би Б.Д гэдэг хүнтэй хамт Төв аймгийн Зуунмод сумаар үйл ажиллагаа эрхэлдэг дэлгүүрүүдээр хамт явж түгээлт хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 тал/,

-“Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1-2/19 дугаартай “...Танай 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 45/021-3966 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 16 хуудас бүхий 147 ширхэг онцгой албан татварын тэмдэг ирүүлснээс шалгалт хийлээ. Үүнээс доорх 38 ширхэг оцнгой албан татварын тэмдэгт нь манай үйлдвэрийн технологийн нууцлалтай тохирч байгаа бөгөөд манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн мөн байна...” гэх хариу бичиг, акцын хамт /1-р хх-ийн 100-117 тал/,

-Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн сорилын лабораторийн 22-306 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 121 тал/,

-Шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн “...Би “Тэргүүн трейд” ХХК-д 2022 оны 04 дүгээр сард Хөдөлмөрийн гэрээ хийгдээд хүнсний технологич, гүйцэтгэх захирал гэсэн хавсарсан албан тушаалтан хийсэн юм. Манай компани 2022 оны 04 дүгээр сарын сүүлээс үйлдвэр ажиллаж эхэлсэн. 2022 оны 07 дугаар сард мөнгөний хэрэгцээ гараад фэйсбүүк хаягнаас цаас зарна гэсэн чат олоод Нарантуул захын үүдэнд уулзаад архины онцгой албан татварын тэмдэгт мөн эсэхийг шалгаад танихгүй 2 эрэгтэй хүнээс 200 ширхгийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би тэр архины онцгой албан татварын тэмдгийг өөр дээрээ байлгаж байгаад 10 хайрцаг буюу 200 шил архи нь дээр нөгөө хуурамч архины онцгой албан татварын тэмдгээ наагаад үйлдвэр дээр аваачаад борлуулалтад гаргасан. Би тэр архиныхаа мөнгийг ч авч чадаагүй байхдаа баригдсан. Ер нь бол архины онцгой албан татварын тэмдгийг борлуулалтын менежер хариуцаж авдаг юм. Би тэр 200 шил архины мөнгийг өөрөө авах гэж байсан юм...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 141 тал/,

-“Тэргүүн трейд” ХХК-ийн тушаал, шийдвэр /1-р хх-ийн 146-148 тал/,

-“Тэргүүн трейд” ХХК-ийн дүрэм /1-р хх-ийн 237-239 тал/,

-2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №3 дугаартай Тэргүүн трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол /1-р хх-ийн 241 тал/,

-Гэрч Т.Пүрэвсүрэнгийн “...Б.Д эгч нь манай “Тэргүүн трейд” ХХК-д үйлдвэрийн технологич ажилтнаар 2022 оны 02 дугаар сараас хойш ажиллаж эхэлсэн. Чиг үүрэг нь архи үйлдвэрлэлийн стандарт шаардлага хангах, үйлдвэрлэж байгаа бүх архины урсгал, технологид хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй хүн байгаа юм. Үйлдвэр 2022 оны 02 дугаар сарын сүүлээс 03 дугаар сарыг хүртэл засвартай байсан. Улмаар түүнийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/17 тоот тушаалаар “Тэргүүн трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/21 тушаалаар гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн. Харин нийгмийн даатгалыг 2022 оны 06 дугаар сараас хойш албан ёсоор төлж эхэлсэн байдаг. Гүйцэтгэх захирлын хувьд байгууллагыг удирдлагаар хангах чиг үүрэгтэй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 249 тал/,

-2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/17 дугаартай тушаал /1-р хх-ийн 250 тал/,

-Шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн “...Би Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо Туул манхан үйлдвэрлэлийн гудамжинд байрлалтай “Тэргүүн трейд” ХХК-ийн үйлдвэрээс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 10 авдар буюу 200 ширхэг “Чанар” нэртэй архийг ганцаараа гаргаж гэртээ буюу Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар баг В-3-13 тоотод авчраад хуурамч акц наасан. Авсан 200 ширхэг архийг буцааж үйлдвэрт 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэлгүй буцааж тавьсан юм. Миний хувьд хулгайлах ямар нэгэн санаа зорилго байгаагүй, тухайн архийг борлуулалтаараа дамжуулаад зарагдаж ирсний дараа мөнгийг нь гаргаж авах бодолтой байсан. Тэгээд дээрх архинууд нь Төв аймгийн Зуунмод сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрүүдэд 2022 оны 07 дугаар сарын 20 доор ачигдаж тараагдсан. Тэгээд удалгүй аймгийн татварын байцаагч нь хяналт шалгалт хийгээд хуурамч акцтай архи зарагдсан гэдгийг мэдсэн байсан. Миний хувьд ашиг олсон зүйл байхгүй, одоо үйлдвэртээ технологичоор ажиллаж байгаа. Дэлгүүрээс хураагдсан 153 ширхэг чанар архины хохирол болох 481.000 төгрөгийг төлж барагдуулсан. Компанийн зүгээс 500 граммын 130 ширхэг Чанар архи, 750 граммын 70 ширхэг Чанар нэртэй архи буюу нийт 117.5 литр архины 998.750 төгрөгийг цалингаас суутгаж авсан болно. Дээрх архинд ашигласан 200 ширхэг хуурамч архины онцгой албан татварын тэмдэгтийг 2022 оны 04 дүгээр сары сүүлээр Нарантуул зах дээрээс худалдан авсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Төв аймгийн Зуунмод суманд өөрийн гэртээ хадгалж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9 тал/ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан...”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...онцгой албан татварын тэмдэгт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан...” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Учир нь “Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгох бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсанаар төгсдөг ба энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор хууль тогтоогч хуульчилсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь энэ гэмт хэргийн субъект болох ба ийнхүү итгэмжлэн хариуцахдаа бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшсан байхыг ойлгоно.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь “Тэргүүн трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа хуулийн этгээдийн хувь эзэмшигчдээс итгэмжлэн олгосон эрх, чиг үүргээ урвуулан ашиглаж эд хөрөнгийг завшихыг завдаж, бусдад 998.750 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Д нь “Тэргүүн трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 05/17 дугаартай “Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаал”, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 10/21 дугаартай “Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлсөн тушаал” зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь тус “Тэргүүн трейд” ХХК-д гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, технологич, гүйцэтгэх захирлын албан үүргийг хавсан гүйцэтгэж ажиллаж байжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Д нь “Тэргүүн трейд” ХХК-д ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн эрхэлж буй зээлийн эдийн засагчийн ажил албан тушаалын байдлаа ашиглаж, эд хөрөнгийг завшихыг завдаж, бусдад 998.750 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж, завшсан” шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Онцгой албан татвар ногдох бараа дотоодод үйлдвэрлэж борлуулсан хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байх бөгөөд бүх төрлийн согтууруулах ундаа түүнийг үйлдвэрлэх нь онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаанд хамаарна.

Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаанд аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Татварын ерөнхий газар олгохоор хуульчилжээ.

Согтууруулах ундаа гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг ойлгоно.

Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байх ба бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байх шаардлагатай.

Шүүгдэгч Б.Дгийн ажиллаж байсан “Тэргүүн трейд” ХХК нь архи үйлдвэрлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй, архи үйлдвэрлэх эрхтэй боловч согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг татварын ерөнхий газраас зохих журмын дагуу авч онцгой албан татвар төлөгчөөр бүртгэгдсэнээр үйлдвэрлэсэн архиа худалдах эрх боломж нээгдэнэ.

Харин шүүгдэгч Б.Д зориудаар хуурамч онцгой албан татварын тэмдгийг авч ашигласан нь хуулиар хориглосон үйлдэл юм. Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол” гэж тус тус хуульчилсан.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирч байна.

Иймд шүүгдэгч Б.Дд “Онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, тараасан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэрэг нь хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан гэсэн үйлдлээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд заавал хохирол шаардахгүй онцлогтой.

Дээрх нөхцөл байдлуудаар шүүгдэгч Б.Дг гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан...”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...онцгой албан татварын тэмдэгт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан...” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Уянгаас: “ Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000.000 төгрөгөөр, нийт 16.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяагаас: “Миний үйлчлүүлэгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхөөсөө эхлэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгсөн байдаг. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Улсын яллагчийн санал болгосон ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.Дгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих...” ялтай, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих...” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан хөнгөн ангилалд тус тус хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 14 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 16.000 /арван зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийн торгох ялаар тогтоож,

торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж,.

Шүүгдэгч Б.Дд оногдуулсан 16.000 /арван зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

 

Хохирол, хор уршиг бусад асуудлаар:

Шүүх хуралдааны товыг хохирогч Н.Хэрлэнчимэг, иргэний нэхэмжлэгч Ц.Боролдойхүү, Д.Жаргалсайхан, Д.Дээж, О.Ууганцэцэг, Ж.Эрдэнэбат, Ж.Отгонбаяр, Ж.Мөнхбат нарт мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2234005630124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Чанар” гэх хаягтай 0.75 литрийн хэмжээ 62 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй 91 ширхэг, нийт 153 ширхэг архийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Дг онцгой албан татварын тэмдэгт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан,

              -Мөн Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

-мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг нэм нэгтгэн нийт эдлэх ялыг 16.000 /арван зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 16.000 /арван зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн 2234005630124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Чанар” гэх хаягтай 0.75 литрийн хэмжээ 62 ширхэг, 0.5 литрийн хэмжээтэй 91 ширхэг, нийт 153 ширхэг архийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ю.ЭНХМАА