Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                

    Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч Б.Батсайхан 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулууд овогт Пүрэвжавын Бат-Оршиход холбогдох 201603000170 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Цахир суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Эрчимийн 1 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух,  гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хулууд овогт Пүрэвжавын Бат-Орших /РД:АЙ91120914/

 

Шүүгдэгч П.Бат-Орших нь шунахайн сэдэлтээр, 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах оюутны дотуур байрны 13 тоот өрөөний цонхоор сэм нэвтэрч хохирогч Б.Алтан-Урлагийн эзэмшлийн Скай-А800 маркийн, хохирогч Д.Бямбаагийн Ноте-1 маркийн, хохирогч П.Лхамдуламын ЛЖ брэндийн П200 маркийн гар утаснууд, цэнэглэгч, резинэн гэр, мемори карт зэргийг хулгайлан авч 486.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  оюутны дотуур байрны 17 тоот өрөөнөөс хохирогч Б.Батцэцэгийн Нокиа-1600 маркийн гар утаснуудыг хулгайлан авч 215.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан бусдад нийт 701.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            201603000170 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогч Б.Алтан-Урлагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах оюутны дотуур байрны 18 дугаар тасгаас өөрийн эзэмшлийн /Скай А800/ маркийн гар утсаа алдсан. Би тухайн шөнө өөрийнхөө утсыг орныхоо толгой хэсэгт тавиад унтсан юм. Гэтэл өглөө босоод иртэл миний гар утас байхгүй байсан. 2016 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай байрны 13 дугаар тасгийн цонхоор Бат-Орших гэх хүн хулгай хийхээр орж ирээд Н.Манал, Ц.Сосорбарам, Т.Чанцал, М.Отгонсүрэн, П.Лхамдулам, Т.Түвшинжаргал нарт баригдсан байна лээ. Тэгээд тэд нар надад хулгайчийг барьсан талаар хэлсэн. Намайг очиход түүний халааснаас миний 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө алдсан /скай А800/ маркийн гар утас гарч ирсэн. Тэгээд би тухайн үедээ гар утсаа авсан...” гэх мэдүүлэг /хх-15-16 дугаар тал/

 

Хохирогч П.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Бат-Орших гэх хүнээс бусад хүмүүсийг танина, бусад хүмүүстэй нэг байранд хамт амьдардаг учраас танина. Дээрх хүмүүстэй ямар нэгэн төрөн садан, ойр дотны холбоо байхгүй. Би нөүт-1 маркийн гэр утсаа 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутагт байх оюутны дотуур байрны 18 дугаар тасгаас алдсан. Тухайн утсыг маань Бат-Орших гэгч залуу гэгч залуу хулгайлсан байсан байна. Цагдаагийн байгууллагын ажилтнаас утсаа сүүлд нь хүлээн авсан. Би тухайн гар утсыг ашиглаад 6 сар болж байгаа, ямар нэгэн сув зураасгүй, хар өнгөтэй, галакси нөүт-1 маркийн гар утас байсан. Би гар утсаа одоогийн зах зээлийн ханшаар буюу 150.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн эд зүйлийг бүрэн бүтэн хүлээж авсан учраас ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй ба дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа...” /хх-131-132х/

 

Хохирогч П.Лхамдулам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн үед ЛЖ брэндийн П200 маркийн гар утсаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсэрт байрлах оюутны дотуур байрнаас хулгайд алдсан. Би утсаа буцааж авсан учраас ямар нэгэн гомдол саналгүй байна...гэх мэдүүлэг /хх-135 дугаар тал/

 

Хохирогч Н.Манал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн...” Би 2016 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг оюутны дотуур байрны 17 дугаар тасгаас өөрийн эзэмшлийн Айфоне-4 маркийн гар утсаа алдсан юм. Тэгээд түүнийг барьж аваад цагдаа дуудчихаад халаасыг нь үзтэл миний гар утас гарч ирсэн. Мөн 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө алдагдсан Алтан-Урлагийн Скай А-800 маркийн гар утас гарч ирсэн. Надад гомдол санал байхгүй, би эд зүйлээ буцаагаад авчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 137 дугаар тал/

 

            Хохирогч Б.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт байх оюутны дотуур байрны 16 дугаар тасгаас өөрийн эзэмшлийн Нокиа 1600 маркийн нэг жил эдэлж байгаа гар утсаа алдсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эд зүйлээ буцаагаад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 139 дүгээр тал/

 

             Гэрч Ц.Сосорбурам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Н.Манал бид хоёр 13 дугаар тасагт орж хоносон бөгөөд эд зүйлээ ил тавиад цонхоо онгойлгоод хулгайч орж ирэхийг хүлээгээд унтахгүй хэвтэж байтал нэг залуу цонхоор ороод ирсэн. Тэгээд бид нар түүнийг барьж аваад цагдаа дуудчихаад халаасыг нь шалгаад үзтэл Н.Манал, Б.Алтан-Урлаг нарын гар утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг  /хх-17-18 дугаар тал/

 

Гэрч Т.Чанцал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай тасагт Н.Манал, Ц.Сосорбурам хоёр хоносон ба шөнийн 02-03 цагийн хооронд манай тасагт цонхоор хулгайч орж ирээд баригдсан. Түүний халааснаас Н.Манал, Б.Алтан-Урлаг нарын утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-19 дугаар тал/

Гэрч Т.Түвшинжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай тасагт Н.Манал, Ц.Сосорбурам нар орж ирээд хулгайчийг барина гээд гар утаснуудаа ил тавиад цонхоо онгорхой орхиод хэвтэцгээж байсан юм. Тэгтэл шөнийн 02-03 цагийн үед үл таних хүн цонхоор ороод ирсэн бөгөөд түүнийг бид нар барьж аваад цагдаад дуудлага өгсөн ба цагдааг ирэх хооронд халаасыг нь шалгаж үзтэл Н.Манал, Б.Алтан-Урлаг гэх хүмүүсийн хоёр гар утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-23 дугаар тал/

 

Шүүгдэгч П.Бат-Орших мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах оюутны дотуур байранд орсон юм. Ойролцоогоор цаг 00-01 цаг болж байсан. Тэгээд би нэг өрөөнөөс хоёр ширхэг гар утас, өөр өрөөнөөс нэг ширхэг гар утас хулгайлан авсан. Миний хулгайлсан гар утаснуудын онцлог содон шинж гэвэл хар өнгийн шинэвтэр сэв зураасгүй Галакси Нөүт-1 маркийн гар утас, хар өнгийн хуучивтар баруун буландаа бага зэргийн сэвтэй Скай маркийн гар утас, ягаан өнгийн хуучивтар ЛЖ брэндийн сэв зураас багатай гар утаснууд байсан. Мөн дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 02-03 цагийн үед тухайн байрны нэг тасгийн цонх онгорхой байхаар нь ороод нэг тасгаас Айфоне маркийн хуучивтар сэв зураасгүй гар утас, өөр нэг тасгаас Нокиа-1600 маркийн хуучивтар гар утаснуудыг тус тус хулгайлаад орсон цонхоороо буцаж гарсан. Үүний маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө 02-03 цагийн үед тухайн байрандаа дахин ороод хэсэг хүүхдүүдэд баригдсан. Баригдах үедээ Скай маркийн гар утас болон Айфоне маркийн гар утаснуудыг утасны эздэд буцааж өгсөн. Тухайн үед утаснуудыг халаасандаа хийчихсэн явсан. Би хулгайлсан бүх утаснуудаа эздэд нь өгсөн. Тухайн утаснуудыг нь эвдэж гэмтээгээгүй. Би хулгай хийсэндээ маш их гэмшиж байна, би хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-49-50 дугаар тал/

Мөрдөн байцаан ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-143-146х/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-39/

            Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-57 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58-59 дүгээр тал/ зэрэг болно.

 

  • П.Бат-Орших нь 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах оюутны дотуур байрны 13 тоот өрөөний цонхоор орж хохирогч Б.Алтан-Урлагийн эзэмшлийн Скай-А800 маркийн, хохирогч Д.Бямбаагийн Ноте-1 маркийн, хохирогч П.Лхамдуламын ЛЖ брэндийн П200 маркийн гар утаснууд, цэнэглэгч, резинэн гэр, мемори карт зэргийг хулгайлан авч 486.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  оюутны дотуур байрны 17 тоот өрөөнөөс хохирогч Б.Батцэцэгийн Нокиа-1600 маркийн гар утаснуудыг хулгайлан авч 215.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, бусдад нийт 701.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч П.Бямбаагийн “...Би нөүт-1 маркийн гэр утсаа 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутагт байх оюутны дотуур байрны 18 дугаар тасгаас алдсан. Тухайн утсыг маань Бат-Орших гэгч залуу гэгч залуу хулгайлсан байсан байна. Цагдаагийн байгууллагын ажилтнаас утсаа сүүлд нь хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хх-132х/, хохирогч Б.Алтан-Урлагийн “...2016 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай байрны 13 дугаар тасгийн цонхоор Бат-Орших гэх хүн хулгай хийхээр орж ирээд Н.Манал, Ц.Сосорбарам, Т.Чанцал, М.Отгонсүрэн, П.Лхамдулам, Т.Түвшинжаргал нарт баригдсан байсан. Намайг очиход түүний халааснаас миний 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө алдсан /скай А800/ маркийн гар утас гарч ирсэн…” гэх мэдүүлэг /хх-15-16х/, хохирогч П.Лхамдуламын “...Би 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн үед ЛЖ брэндийн П200 маркийн гар утсаа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсэрт байрлах оюутны дотуур байрнаас хулгайд алдсан...“ гэх мэдүүлэг /хх-135х/, хохирогч Б.Батцэцэгийн “...Би 2016 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт байх оюутны дотуур байрны 16 дугаар тасгаас өөрийн эзэмшлийн Нокиа 1600 маркийн нэг жил эдэлж байгаа гар утсаа алдсан. Би утсаа алдсан. Би эд зүйлээ буцаагаа авсан...” гэх мэдүүлэг /хх-139х/, хохирогч Н.Маналын “...Би 2016 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг оюутны дотуур байрны 17 дугаар тасгаас өөрийн эзэмшлийн Айфоне 4 маркийн гар утсаа алдсан юм. Тэгээд түүнийг барьж аваад цагдаа дуудчихаад халаасыг нь үзтэл миний гар утас гарч ирсэн. Мөн 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө алдагдсан Алтан-Урлагийн Скай А-800 маркийн гар утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-137х/, гэрч Ц.Сосорбурамын “...2016 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Н.Манал бид хоёр 13 дугаар тасагт орж хоносон бөгөөд эд зүйлээ ил тавиад цонхоо онгойлгоод хулгайч орж ирэхийг хүлээгээд унтахгүй хэвтэж байтал нэг залуу цонхоор ороод ирсэн. Тэгээд бид нар түүнийг барьж аваад цагдаа дуудчихаад халаасыг нь шалгаад үзтэл Н.Манал, Б.Алтан-Урлаг нарын гар утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18х/, гэрч Т.Чанцалын “...2016 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай тасагт Н.Манал, Ц.Сосорбурам хоёр хоносон ба шөнийн 02-03 цагийн хооронд манай тасагт цонхоор хулгайч орж ирээд баригдсан. Түүний халааснаас Н.Манал, Б.Алтан-Урлаг нарын утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-19х/, гэрч Т.Түвшинжаргалын “...2016 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө манай тасагт Н.Манал, Ц.Сосорбурам нар орж ирээд хулгайчийг барина гээд гар утаснуудаа ил тавиад цонхоо онгорхой орхиод хэвтэцгээж байсан юм. Тэгтэл шөнийн 02-03 цагийн үед үл таних хүн цонхоор ороод ирсэн бөгөөд түүнийг бид нар барьж аваад цагдаад дуудлага өгсөн ба цагдааг ирэх хооронд халаасыг нь шалгаж үзтэл Н.Манал, Б.Алтан-Урлаг гэх хүмүүсийн хоёр гар утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-23х/, П.Бат-Оршихын “...Би 2016 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах оюутны дотуур байранд орсон юм. Ойролцоогоор цаг 00-01 цаг болж байсан. Тэгээд би нэг өрөөнөөс хоёр ширхэг гар утас, өөр өрөөнөөс нэг ширхэг гар утас хулгайлан авсан. Миний хулгайлсан гар утаснуудын онцлог содон шинж гэвэл хар өнгийн шинэвтэр сэв зураасгүй Галакси Нөүт-1 маркийн гар утас, хар өнгийн хуучивтар баруун буландаа бага зэргийн сэвтэй Скай маркийн гар утас, ягаан өнгийн хуучивтар ЛЖ брэндийн сэв зураас багатай гар утаснууд байсан. Мөн дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 02-03 цагийн үед тухайн байрны нэг тасгийн цонх онгорхой байхаар нь ороод нэг тасгаас Айфоне маркийн хуучивтар сэв зураасгүй гар утас, өөр нэг тасгаас Нокиа-1600 маркийн хуучивтар гар утаснуудыг тус тус хулгайлаад орсон цонхоороо буцаж гарсан. Үүний маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө 02-03 цагийн үед тухайн байрандаа дахин ороод хэсэг хүүхдүүдэд баригдсан. Баригдах үедээ Скай маркийн гар утас болон Айфоне маркийн гар утаснуудыг утасны эздэд буцааж өгсөн. Тухайн үед утаснуудыг халаасандаа хийчихсэн явсан. Би хулгайлсан бүх утаснуудаа эздэд нь өгсөн. Тухайн утаснуудыг нь эвдэж гэмтээгээгүй. Би хулгай хийсэндээ маш их гэмшиж байна, би хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-49-50х/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-39х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

 Иймд шүүгдэгч П.Бат-Оршихыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч давтан үйлдлээр эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч  П.Бат-Орших нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж шүүх үзлээ.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь П.Бат-Орших нь 70 хоног цагдан хоригдсон, хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                         

     

    ТОГТООХ нь:

           

  1. Шүүгдэгч Хулууд овогт Пүрэвжавын Бат-Оршихыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч П.Бат-Оршиход эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Бат-Оршиход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч П.Бат-Оршиход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч П.Бат-Орших нь 70 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бат-Оршиход бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан  өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг   дурдсугай.

                          

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.АЛТАНЦЭЦЭГ      

                             

 

                                                                   

                   

 

­