Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01461

 

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01461

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  00 тоот байрлах Т.Г С

Хариуцагч: 00 тоотод оршин суух, Ч.Т

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 289.650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Т.Г Сны захирал Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г Сны захирал Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд Ар хорооллын 15, 20, 24а, 222 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцаж сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулж ирсэн. Ч.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 15 сарын хугацаанд өөрийн амьдарч байгаа нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цахилгаан лифт, цэвэрлэгээ үйлчилгээ болон бусад зардалд зарцуулагдах 289.650 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөс зайлсхийж Иргэний хуулийн 147.1, 148.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч Ч.Таас 289.650 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчид хуралдааны товыг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүх мэдэгдсэн байх боловч хариуцагч хуралдаанд ирээгүй байна.

Ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэлэлцлээ.

Т.Г С нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу 289.650 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ч.Т нь 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 03 сарыг дуустлах хугацаанд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэхь хэсэгт заасан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд сар бүр оролцох, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.6 дахь хэсэгт заасан СӨХолбоонд төлөх хөлс болох 289.650 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Төрийн банкны нэхэмжлэхээр тогтоогдож байна.

Хариуцагч Ч.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч нь шүүхэд тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д заасан нөхцөл үүссэн, нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч маргаагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч Ч.Таас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт завсар үйлчигээний хөлс 289.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г С-д олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Ч.Таас 289.650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г С-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Таас 9.340 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Г С-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА