Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар  2023/ШЦТ/1062

 

 

 

 

 

 

 

2023          10          25                                      2023/ШЦТ/1062

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

          улсын яллагч Д.Пүрэврагчаа,

          шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2309000001783 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, Лэтц гөү тур аялал жуулчлалын компанид менежер ажилтай, .... дүүргийн .... дугаар хороо, ..... хотхон .... тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.Т /регистрийн дугаар ...../,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч А.Тнь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Озодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч А.Т согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Озодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч А.Т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч А.Т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч А.Тнь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Озодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          хохирогч Д.О "...Миний бие 2023 оны 02 дугаар сараас эхлээд "Юу Би Каб" ХХК-д таксины жолооч хийдэг бөгөөд өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 01 цаг өнгөрөөд 02 цаг дөхөж байхад Наадам центрийн хажуугаас саарал бараан өнгийн жийнэсэн өмд бор саарал өнгийн хүрэмтэй 30 орчим насны эрэгтэй хүн гараа өргөхөөр нь би зогсоход машины арын суудалд суугаад Баянбүрд орчихъё гэж хэлсэн, тухайн залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нэлээн согтолттой байсан бөгөөд би хэлсэн газар руу нь явж байгаад Дөлгөөн нуурын уулзвар дээр ертөнцийн зүгээр баруун тал руу буюу Баянбүрд тал руугаа эргээд "Баянбүрдийн яаг хаана вэ?" гэж асуухад "чамд ямар хамаатай юм" гэж хэлэхээр нь машинаа зогсоогоод "буучих" гэж хэлсэн тэгэхэд тухайн үл таних залуу нь миний ардаас шилэн хүзүү рүү гараараа нэг удаа цохиод машинаас буугаад явахаар нь би ардаас нь "мөнгөө төлөхгүй юм уу?" гэж хэлэхэд буцаж эргэж хараад дээгүүрх хүрмээ тайлаад жолоочийн буюу миний хаалгыг нээхээр нь зүүн гараараа нүүрээ хамгаалж дараад баруун гараараа нэг гарыг нь барьсан, ул таних залуу намайг нэлээн хэдэн удаа гараараа цохичхоод нэг удаа өшиглөсөн, энэ үед гудамжинд харж миний машин руу ирээд бид хоёрыг салгасан, такси барьсан ул таних согтуу залуу нь цагдаад дуудлага өгч байгааг мэдээд замын эсрэг тал руу зугтаахаар нь би ардаас нь очиход чамайг "чи яах гээд байгаа пязда вэ?" гэж хэлээд намайг барьж аваад дээрээс миний өмсөж байсан хантаазнаас барьж доош дараад миний нүүр рүү хөлөөрөө өшиглөөд байхаар нь би хөлөөс нь бариад газар унагаж дээрээс нь дараад хэвтэхэд замын эсрэг талд байсан хүмүүс мөн зодооныг салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 8334 дугаартай “....Д.О биед дух, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хүзүүнд цус хуралт гэмт тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 17-21 дугаар хуудас/,

яллагдагч А.Т "...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." /хх-ийн 25 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд А.Тнь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 28-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Озодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч А.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч А.Тнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

           

Шүүгдэгч А.Тнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

 

1.Шүүгдэгч А.ТЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тнь энэ тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч А.Тнь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР