Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй

           Улсын яллагч: Б.Батсайхан

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг, Г.Энхбаяр

            Хохирогч: Г.Мягмарсүрэн

            Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

            Иргэдийн төлөөлөгч: Н.Давааням

Нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Лусмаагийн Энхтайванд холбогдох эрүүгийн 201503000189 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багт оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигин овогт Лусмаагийн Энхтайван /РД:АО88081717/ гэв.

                                   

            Шүүгдэгч Л.Энхтайван нь 2015 оны 04  дүгээр сарын 18-ны орой Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” нэртэй цайны газрын гаднах талбайд Э.Даваажавтай “зүгээр байхад архи нэхэж дарамталлаа” гэх асуудлын улмаас маргалдан улмаар хавсарч унаган толгойн тус газар нь өшиглөж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Энхтайваны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Э.Даваажав гэх хүнийг нас барсанд хэрэг болсон тухайн цаг үеэс эхлэн өнөөдрийг хүртэл маш их харамсаж, гэмшиж байна. Бид нар зоогийн газрын үүдэнд очиход талийгаач 2 залуугийн хамт мотоцикльтой ирсэн. Би зоогийн газарт ороод, хоол идээд сууж байхад талийгаач миний хажууд ирж суугаад хаанаас явж байгаа юм гэхээр нь би Батцэнгэл сумаас явж байна гэсэн чинь талийгаач, чи надад нэг шил архи аваад өг гэхээр нь би тухайн үед мөнгө байхгүй гэсэн чинь талийгаач, та нар хүний нутагт явж байж ганц шил архи аваад өгч чадахгүй байна уу, гуйлгачин пизда нар вэ гээд огшоод, байхаар нь би хоол ундаа идмээр байна, өөртэй чинь маргамааргүй байна гэж хэлсэн. Тэгсэн талийгаач пизда минь чи тийм л овоо юм бол хоёулаа гаръя, чи намайг амжих уу гээд над руу огшоод байсан. Тэгээд бид хоёр зоогийн газраас гарсан, намайг гарахад талийгаач хэл амаар доромжлоод цохих гэхээр нь би талийгаачийн мөрнөөс нь бариад нэг удаа хавирч унагаасан. Тэр үед тэнд байсан хүмүүс бид хоёрыг харсан. Хүмүүс больцгоо гэхээр нь би машиндаа суух гэж байхад талийгаач араас босч ирээд шээс минь би чамайг шээс болгоно гээд араас ирээд намайг барьж аваад цохих гэхэд нь миний уур хүрээд түүнийг нэг удаа хавирч унагаагаад, нэг удаа өшиглөсөн. Бид нар Х.Дарханбаатарын ирсэн айлд нь очоод зам заалгаад, доошоо явж байтал араас Х.Дарханбаатар ирээд нөгөө хүн чинь ухаангүй байна гэхээр нь би буцаад цайны газарт ирэхэд Э.Даваажавыг эмнэлэг рүү аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би араас нь эмнэлэг дээр очоод Г.Эрдэнэбулгантай хамт талийгаачийг эмнэлэг рүү өргөж оруулсан. Тухайн үед ийм л зүйл болсон. Надад талийгаачийг алъя гэсэн бодол санаа огт байгаагүй. Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж, хохирогч нараасаа албан ёсоор уучлалт гуйж байна. Миний хувьд ар гэрийн амьдрал тааруу учраас хохирол төлөхөд хэцүү байгаа боловч би өөрийнхөө чадлын хэрээр шүүхээс гаргасан баримтын хэмжээнд хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг  

 

Хохирогч Г.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би маш их гомдолтой байна. Хэрэг үүсээд 1 жил 9 сар болж байхад хохирол төлбөрт нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Л.Энхтайванд хүнд ял халдааж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар ял оногдуулах биш, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар ял халдааж өгнө үү...” гэх мэдүүлэг

 

201503000189 дугаартай эрүүгийн хэргээс:

 

            Хохирогч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны өдөр 13 цагийн үед манай нөхөр Э.Даваажав гэрээсээ сумын төв орж ойр зуурын хэрэглээний бараа авахаар явсан. Тэгээд 14 цаг 30 минутад утсаар ярьж юу захих юм бэ гэж асуухаар нь би цай, 00-н цаас, давс зэрэг зүйл захьсан. Тэгээд түүнээс хойш утас руу нь олон удаа залгасан боловч холбогдохгүй холбоо бариагүй байж байгаад маргааш өглөө 08 цагт манай ах манайд ирж Э.Даваажавыг эмнэлэг дээр бие нь муу байна гэж хэлээд, манай хүүхдүүд бид нарыг сумын төвд авч ирсэн. Тэгээд манай нөхөр хүнд зодуулаад нас барсан талаар нь мэдсэн. Талийгаач сумын төв ороод Төмөрбаатар ахынд очсон байсан. Тэгээд тэндээсээ тэдний хүүхэд Нэмэхбаярыг авч хөдөө явах байсан чинь ирэхгүй байхаар нь Нэмэхбаяр хойноос нь хайж явж байгаад Урьхан гэх цайны газарт талийгаачийн мотоцикль байхаар нь очсон чинь талийгаачийг газарт ухаангүй хэвтэж байсан гэсэн. Тэгэхээр нь Нэмэхбаяр ээжийгээ дагуулж очиход цагдаа, эмч нар ирээд талийгаачийг эмнэлэг рүү авч явсан гэсэн. Би маш их гомдолтой байгаа, миний том охин маань одоо дөнгөж 4 настай, бага охин маань 8 сартай үлдлээ. Энэ хэргийг хуулийн дагуу дээд арга хэмжээг нь авч шийдэж өгнө үү гэж хүсч байна. Талийгаач нь нас залуу, ямар нэг эмгэг өвчин байхгүй, эмнэлэгт ч хэвтэж үзээгүй хүн байсан. Харин 2000 онд хөлөө бэртээж байсан, түүнээс хойш ямар нэгэн гэмтэл бэртэл авч байгаагүй. Би талийгаачтай нэг нутгийн хар багаасаа үерхэж өссөн. Бид хоёр 2010 онд албан ёсоор гэр бүл болсон одоо 2 охинтой болсон байсан. Бид хоёр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт хөдөө мал маллаж амьдардаг. Талийгаач 2000 онд сумынхаа сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд хөдөө мал дээр гарсан...” гэх мэдүүлэг /хх-21-22х/

 

            Хохирогч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, өөр ярих зүйл байхгүй. Би маш их гомдолтой байна. Л.Энхтайван ганцаараа энэ хэргийг үйлдээгүй, хамт явсан хүмүүс нь энэ хэрэгт хамтран оролцсон байх боломжтой түүнийг шалгуулмаар байна. Хохирол барагдсан зүйл байхгүй, хичнээн эд материал аваад хүний амь нас олдохгүй шүү дээ. Хоёр хүүхэд маань нялхаараа байгаа. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, ямар нэг санал хүсэлт байхгүй дүгнэлт үнэн зөв гарсан байна. Би хэргийн материалтай танилцаж шүүх хуралд өөрийн биеэр сууна. Миний ярьсан үнэн. Энэ хэрэгт туйлын их гомдолтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөв, эрүүгийн хуулийн дээд хэмжээгээр шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-24х/

           

Хохирогч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Л.Энхтайвантай уулзаагүй, Энхтайван надад ямар нэг зүйл яриагүй. Л.Энхтайван нь 2015 оны 08 сарын 28-ны өдөр цагдан хорихоос батлан даалтанд гарсан байсан, одоо хаана, юу хийж байгааг мэдэхгүй байна. Л.Энхтайванг Архангай аймгийн Батцэнгэл суманд гэртэй гэж сонссон. Л.Энхтайван нь батлан даалтанд гарсан цагаас хойш надтай нэг ч удаа холбоо бариагүй, уулзаагүй. Би Архангай аймгийн Прокурорын газарт өргөдөл гаргасан учир нь гэвэл Л.Энхтайван нь хүний амь насыг хөнөөчихөөд гадуур 4 сар болж байна, гадуур байх хугацаандаа дахин ямар нэг гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж бодож байна, бас оршуулгын зардал нэхэмжилснээс нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа. Манай гэр бүлд дахин хохирол учруулахаас айж байгаа учир хүсэлт гаргасан. Манай гэр бүл болон надад Л.Энхтайван дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-278-279х/

 

            Гэрч М.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны орой 18 цагийн орчимд Архангай аймгийн Батцэнгэл сумын нутгаас Хайрхан сум руу хурдан морио уралдуулахаар найз Л.Энхтайваныг машинтай нь гуйгаад явсан. Бид хоёр явах замаараа Өлзийт сумаар дайрсан. Тэгээд орой 22 цагийн орчимд гадаа харанхуй болсон байхад Өлзийт суманд ирээд нэг цайны газар хоол идэхээр орсон. Би морио унуулах гээд нэг жаахан хүүхэд хамт авч ирсэн, мөн нэг хүүхэд хамт ирсэн бөгөөд би тэр хүүхдээр морио хөтлүүлэх гэж байгаа юм. Тэгээд бид нарыг хоол идээд сууж байтал гаднаас бор өнгийн хүрэм өмссөн, дээлтэй залуу согтуу орж ирээд бид нараас архи нэхэж, архи авч өг гэсэн тэгэхээр нь чадахгүй гэсэн чинь хүний нутагт яваа хүмүүс архи авч өг гэж байсан. Тэгээд Л.Энхтайвантай хамт цайны газраас гарч явсан. Би тэр хоёрын хойноос нь удалгүй гарсан чинь тэр хоёр гадаа шээгээд зогсож байсан. Намайг эргэж орж рэхэд хамт явсан дүү хоолны тооцоогоо хийгээд бид нар гарч ирсэн. Намайг машинд суух гэж байхад Л.Энхтайван нөгөө согтуу залууг хөлөөрөө хавирч унагаасан. Тэгсэн нөгөө залуу босч ирээд хойноос нь шээсээ гээд орилоод байсан. Тэгээд намайг машинд суусны дараа Л.Энхтайван машинд орж ирээд нөгөө залууг барьж авч хөлөөрөө хавирч унагаан, мөр рүү нь нэг удаа өшиглөчихлөө гэж надад ярьсан. Тэгэхээр нь би хурдан явъя гээд явсан. Тухайн үед манай сумын Дарханбаатар, Батбаяр хоёр машинтай явж байсан. Бид нар хамт хөдөлж явсан. Тэгээд тэндээсээ хөдөлж нэг айлын гадаа ирээд Дарханбаатар, Д.Мөнхбаяр хоёроос салж Хайрхан сум руу гарсан. Тэгсэн удалгүй нөгөө хоёр машинтайгаа бид нарын хойноос ирж нөгөө хүн чинь ухаан алдсан байна, тэрийгээ эмнэлэгт хүргэж өгөөч гэсэн. Тэгэхээр нь бид нар буцаад шууд эмнэлэг дээр ирсэн чинь гадаа нь машинаар хүргүүлж ирсэн байсныг нь би өргөлцөж эмнэлэг рүү оруулсан. Тэгээд өнөө өглөө нас барсан гэж мэдсэн. Зодоон цохион хийгээгүй, Л.Энхтайван барьж аваад хавирч унагаасан. Дараа нь машинд суугаад дахин хавирч унагаан мөр рүү нь нэг удаа өшиглөсөн гэж надад ярьсан. Би яг сүүлд нь хавирч унагаахыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-26х/

 

            Гэрч Д.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны өдөр Х.Дарханбаатарыг машинтай нь гуйгаад Архангай аймгийнӨлзийт сум руу хурдан морио аваад уралдуулахаар явсан. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад Өлзийтийн төвд ирсэн. Тэгээд Х.Дарханбаатарын найзынд очиж хонохоор болсон. Бид хоёр тэднийд очихдоо дэлгүүрээс ганц нэг пиво авъя гээд сумын төвийн зүүн хойно байх “Урьхан” цайны газарт очсон. Тэгсэн тэнд манай нутгийн Л.Энхтайван, М.Эрдэнэбулган хоёртой таарсан, тэр хоёр морь уралдуулах гэж Хайрхан сум руу явж байгаа гээд байсан. Тэгээд цайны газрын үүдэн дээр байж байтал урд зүгээс нэг мотоцикльтой 3 залуу ирсэн. Тэр хэд тухайн үед согтуу байсан. Тэгээд бид нар хоолных нь зааланд сууж байхад нөгөө гурван залуугийн нэг нь бид нар дээр орж ирсэн. Х.Дарханбаатар бид хоёр дэлгүүрээс нь нэг пиво авчихаад буцаад орсон чинь нөгөө залуу Л.Энхтайвантай хэрэлдэж байсан. Тэгээд бид нар цайны газраас гарч ирсэн. Машиндаа тойрч суух гэж байхад Л.Энхтайван нөгөө бор өнгийн хүрэм өмссөн байсан, залууг хоёр мөрнөөс нь барьж аваад хавсарч газарт унагаасан. Тэгэхээр нь бид нар боль гэж хэлээд машинаа асаах гэсэн чинь манай машин асаагүй, тэгсэн нөгөө залуу газарт ойчсон байснаа босч ирсэн харагдсан. Тэгээд бид нар хөдөлж явцгаасан. Тэгээд би морио үлдээсэн байсан айлд ирээд Л.Энхтайванд Хайрхан сум руу явах зам зааж өгөхөөр сумын төвөөс гарах гэж байхад нэг мотоцикльтой хүн ирээд хөөе та нар чинь хүн алчихлаа ш дээ, наад машин чинь биш байна гэж байсан. Тэгээд Х.Дарханбаатар бид хоёр Урьхан цайны газар буцаж ирсэн чинь нөгөө залуу газарт хэвтсэн, нэг залуу өвөр дээрээ тэвэрсэн сууж байсан. Тэгэхээр нь Л.Энхтайван, М.Эрдэнэбулган хоёрын араас гүйцэж очоод нөгөө хүн чинь ухаан алдсан байна, очиж учраа олоорой гээд буцааж явуулсан. Тэгсэн бид хоёрын машины аккумълятор мөн суучихсан байж байхад сумын хэсгийн төлөөлөгч бид хоёр дээр ирж бид хоёрыг авч явсан. Тэр хоёр зодолдсон зүйл байхгүй. Нөгөө залуу Л.Энхтайваны хажууд байхад Л.Энхтайван заамдаж аваад хөл рүү нь хавсарч газарт унагаасан, тэгэхээр нь бид нар боль боль гээд машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-28х/

            Гэрч Х.Дарханбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Л.Энхтайван гэх хүнийг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Харин Даваажав гэх хүнийг огт танихгүй. 2015 оны 04 сарын 18-ны өдөр 22 цагт Д.Мөнхбаяр бид хоёр Архангай аймгийн Батцэнгэл сумаас Өлзийт суманд хурдан морь уралдуулахаар ирсэн. Тэгээд Өлзийт сумын төвд нэг зоогийн газарт очсон чинь манай сумын Л.Энхтайван, М.Эрдэнэбулган нар мөн морь уралдуулахаар ирсэн байсан. Бид хоёр тэр цайны газрын өмнө зогсож байхад нэг мотоцикльтой 3 залуу сундалчихсан тэнд ирээд бид хоёртой мэндэлсэн. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад тэр цайны газарт орж ирээд би улсын заан Найдандоржийн ач хүү байна гэж бид нарт хандаж ярьж байсан. Тухайн үед тэр залуу их согтуу байсан. Би тэр газраас 2 пиво авчихаад машиндаа оруулан буцаж орж ирсэн чинь нөгөө согтуу залуу Л.Энхтайвантай хэрэлдээд байсан. Тэгсэн Л.Энхтайван энэ нэг юм чинь урдаас янз янзийн юм яриад байна ш дээ гэж байсан. Тэгээд бид нар цайны газраас гарч үүдэн дээр зогсож байхад хөл рүү нь хавсарч газарт унагаад орхисон. Тэгсэн нөгөө залуу босч ирж харагдсан. Тэгээд бид нар боль боль явцгаая гэсэн. Машиндаа суугаад 2 минут орчим болоод Л.Энхтайван бид нар машинтайгаа зэрэг хөдөлж явсан. Миний машины зүүн гар талд Л.Энхтайваны машин зэрэгцээд зогсож байсан. Машиных нь цаана юу болсныг нь бол хараагүй. Бид хоёрын машин хар ангийн теньтэй, гадаа ч харанхуй байсан. Гэхдээ цайны газрын хаалганы дээр гэрэл ассан байсан. Тэгээд бид нарыг тэр газраас хөдлөөд нэг айлд ирчихээд хөдлөөд явж байхад бид нарын урдаас нэг мотоцикльтой 2 хүн ирээд, бид нарыг хөөе нөгөө хүн чинь үхлээ ш дээ гэж байсан. Тэгсэн Л.Энхтайван, М.Эрдэнэбулган хоёр надтай хамт явж байснаа мотоцикльтой хүн таарсан чинь хажуугаар шууд өнгөрч явсан. Тэгэхээр нь би нөгөө цайны газарт очсон чинь нөгөө залуу газарт ойчсон, хүмүүс тойроод зогссон харагдаж байсан. Тэгсэн нэг хүн нөгөө бонго машин биш байна, морь ачсан байсан ш дээ гэж байсан. Тэгэхээр нь би эргэж Л.Энхтайваны араас нэг км орчим газар хөөж байж зогсоож, хөөе чамтай маргалдаад байсан хүн чинь ухаан алдсан байна эргээд оч гэсэн. Тэгээд буцаад бүгдээрээ ирсэн, намайг хойноос нь хөөж байж Л.Энхтайванг зогсоогоогүй бол тэр чигээрээ явах байсан. Нөгөө хүмүүс ч бид хоёрын машины дугаарыг тэмдэглэж авч байсан. Тэгээд би нөгөө цайны газарт цагдаатай таараад буцаж очсон чинь хэн ч байхгүй байсан. Тэр хоёр зодолдсон зүйл байхгүй. Нөгөө залуу Л.Энхтайваны хажууд байхад Л.Энхтайван заамдаж аваад хөл рүү нь хавсарч газарт унагаасан. Тэгэхээр нь бид нар боль боль гээд машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-30х/

 

            Гэрч Ц.Өнөрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны орой ажил дээрээ байж байхад гаднаас ногоон дээлтэй залуу 23 цаг өнгөрч байхад орж ирээд, хоол асуусан тэгээд 4 цуйван захиалж түүний хойноос нэг хүүхэд, 2 хүн орж ирээд хоолоо идээд сууж байхад хойноос нь нэг бор өнгийн хүрэм хар дээлний гадуур өмссөн залуу, саарал дээлтэй залуугийн хамт хоёулаа орж ирсэн. Тэгээд эхэлж орж ирсэн хүмүүсийн хажууд суугаад юм яриад байх шиг байсан. Анх эхэлж орж ирсэн хүмүүс Архангай аймгийн Батцэнгэл сумаас явж байгаа, Хайрхан сум хэдэн км вэ гэж надаас асууж байсан. Тэгээд тэд нар хоорондоо юм ярьж сууж байснаа Батцэнгэл сумаас явж байгаа гэх саарал цамцтай, саравчтай малгайтай залуу сүүлд нь орж ирсэн. Бор хүрэм өмссөн залууг гарах уу гэхэд хүрэм өмссөн залуу түрүүлж хаалгаар гарч яваад эргэж орж ирээгүй. Тэгсэн манай тогооч Бадамсүрэн эгч нөгөө хүрэм өмссөн хүн газар хэвтсэн байх юм, эд нар зодоон хийсэн юм биш байгаа гэж надад ярьсан. Тэгэхээр нь би гарч харсан чинь тэр газарт унасан байсан, түүнийг нэг ногоон дээлтэй залуу, хоёр суган доогуур нь гараа хийсэн сэгсэрч гар хөлийг нь барьж, цээжин дээр нь дарж үзээд байсан. Тэгснээ амьсгал нь тасалдаад байна гээд байсан. Тэр хүмүүсийг хоорондоо юу ярьж байсныг нь би мэдэхгүй байна. Нөгөө сүүлд орж ирсэн хүрэмтэй залуу надаас 2 шил архи 2 том пиво зээлчих гэсэн. Тэгэхээр нь би өгөөгүй хүмүүс зүгээр сайхан танилцъя муудалцаад яахав гэж байсан. Батцэнгэл сумаас явсан хүмүүс хөх өнгийн портер гэмээр машинтай явж байсан. Харин сүүлд орж ирсэн хүрэмтэй залуу нэг саарал дээлтэй залуугийн хамт мотоцикльтой явж байсан. Тэр газарт ойчсон байсан бор хүрэм өмссөн залуу Батцэнгэлээс яваа гээд саарал цамцтай, саравчтай малгай өмссөн 3 дугаартай байгаа залуугийн хамт гараад эргэж орж ирээгүй. Тэр хоёрын араас нь хамт явсан хүмүүс нь гарч явсан. Эдгээр хүмүүсийн орж ирж, гарч явсан бичлэг манай ажлын газрын камерт бичигдсэн байгаа. Манай ажлын газарт ямарм ч байсан зодоон цохион хийгээгүй, ажлаас гараад яасан эсэхийг нь бол мэдэхгүй байна. Манай ажлын гадаа камер байхгүй. Тэр хүмүүсийн аль алиных нь биед ямар нэг гэмтэл учирсан зүйл байгаагүй. Гадаа дуу чимээ гарсан эсэхийг нь би сонсоогүй. Манай ажил вакум цонхтой болохоор гадны дуу чимээ сонсогддоггүй. Батцэнгэлээс яваа гэх хүмүүс архи дарс уугаагүй байсан. Харин сүүлд ирсэн бор өнгийн хүрэм өмссөн залуу их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33х/

            Гэрч Г.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Л.Энхтайван гэх хүнийг танихгүй харин талийгаач Даваажавыг манай сумын хүн гэдгээр нь танина. Төрөл садангийн холбоо байхгүй. 2015 оны 04 сарын 18-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад гаднаас хөх өнгийн давхар кабинтай Портер гэмээр машинтай, дээрээ адуу ачсан 3 хүн нэг жаахан хүүхэдтэй хамт орж ирж, хоол захиалж идээд байж байхад Даваажав гаднаас нилээд согтуу орж ирээд нөгөө гаднаас орж ирсэн хүмүүс дээр очоод юм яриад байсан. Тэгтэл Даваажав чи гарахаар амжих уу гээд байсан. Тэгсэн нөгөө гаднаас ирсэн танихгүй бор цамцтай залуутай хамт гарч, гадаа сандал дээр сууж байсан. Нэг харсан чинь Даваажав машиных нь хажууд зогсож байсан. Тэгсэн нэг харсан чинь Даваажав газарт ойчсон харагдаж байсан, би түүнийг цонхоор харсан юм. Тэгээд би тэр даруй гарч Даваажав дээр очсон чинь дээшээ харсан толгой нь хойд зүгт байрласан хэвтэж байсан. Тэгэхээр нь би ойрхон байсан нэг хүүхдийг дуудаж эмч, цагдаад дуудлага өг гэсэн. Тэгээд удалгүй эмч ирж Даваажавын судсыг нь барьж үзээд машиндаа дамнаж оруулан явсан. Тэгээд өглөө нь Даваажавыг нас барсан талаар нь мэдсэн. Нөгөө танихгүй залуу зааланд хоолоо идээд байж байхад Даваажав хажууд нь очсон сууж харагдсан. Яг зодоон цохион болоогүй. Харин нөгөө танихгүй залуу, би чамтай муудалцмааргүй байна гэж байсан. Харин Даваажав нөгөө залууг гараад ир гэж байсан. Манай нутгийн Даваажав нилээд согтуу байсан. Харин нөгөө хэд нь эрүүл байсан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан. Даваажавын биед ил харагдах гэмтэл бэртэл анзаарагдаагүй. Би Өлзийт сумын Хөшөөт багт байрлах Урьхан зоогийн газарт тогоочоор ажилладаг. Зоогийн газар гэрэлтүүлэгтэй бөгөөд өчигдөр ажиллаж байсан. Тухайн үед надтай хамт ажилладаг текэн дээр зогсдог Өнөрөө байсан. Өөр хүн байсан эсэхийг  анзаараагүй, байхгүй байсан гэж бодож байна. Ногоон дээлтэй хүнийг нь Баянмөнх гэдэг, нөгөөхийг нь мэдэхгүй, гэхдээ хоёулаа  манай сумын хүүхдүүд байгаа юм. Эмчийн нэрийг мэдэхгүй байна, Балжинням гуайн охин байгаа юм, Баяраа гэх жолоочтой хамт ирсэн. Манайх зааландаа 2 ширхэг камертай, гадна тал бол камер байхгүй. Теле камерийн дэлгэц нь зоогийн газрын эзэн Насаагийн гэрт нь байдаг бөгөөд 7 хоногийн бичлэг хадгалагддаг гэсэн. Тийм болохоор өчигдөрийн бичлэг байгаа байх. Тэдгээр залуучууд нь цэнхэр өнгийн 2 Портер маркийн машинтайт явсан. Нэг Портерынх нь улсын дугаарыг харсан 79-38 гэсэн дугаартай байсан. Машины дугаарыг хэсгийн төлөөлөгчид тухайн үед хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-35-36х/

 

            Гэрч Н.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Л.Энхтайван гэх хүнийг танихгүй. Харин Даваажавыг танина, төрөл садангийн холбоо байхгүй. 2015 оны 04 сарын 18-ны өдөр би 11 цагийн үед Өлзийт сумын төвд байх “Урьхан” нэртэй зоогийн газарт ороход Даваажав, Амгалан гэх залуутай хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд орой нь 23 цагийн үед “Урьхан” цайны газарт ганцаараа очсон, тэгсэн Даваажав согтуу сууж байсан. Тэнд танихгүй хэдэн залуучууд сууж байсан. Тэгээд тэр хэдэн залуучуудтай Даваажав хамт гарсан би хойноос нь гарсан чинь Даваажав цайны газрын үүдэн дээр ухаангүй хэвтэж байсан. Намайг гарах үед тэнд байсан хоёр Бонго машин хөдөлж явсан. Тэгээд би Даваажавыг очоод тэвэрч авахад ямар нэг зүйл яриагүй. Удалгүй эмч цагдаа нар ирсэн. Тухайн үед би согтуу байсан, гэхдээ болсон үйл явдлыг санаж байна. Тэгээд эмч ирээд сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгсэн удалгүй нас барсан. Талийгаач тэр өдөр хаагуур, хэнтэй хамт явсан талаар би мэдэхгүй. Талийгаач тэр залуучуудтай барилцаж зодолдсон талаар харсан зүйл байхгүй. Намайг цайны газраас гарч ирэхэд үүдэнд байсан машин хөдөлж явсан. Талийгаач газарт унасан байсан. Ийм л зүйл болсон, яг яаж газарт ойчсон талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-37-38х/

 

            Гэрч Г.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Л.Энхтайван гэх хүнийг танихгүй. Харин Даваажавыг танина. Манай хүргэн байгаа юм. 2015 оны 04 сарын 18-ны орой 23 цагийн орчимд байх би сумын төвөөс хөдөө гарах гээд явж байгаад “Урьхан” гэх цайны газрын үүдээр явж байхад гадаа нь Ганбат, Даваажавыг тэвэрсэн, Даваажав нь газар унасан байсан. Тэгэхээр нь би яасан юм гэж асуухад хүн өшиглөөд унагаачих шиг боллоо гэж байсан. Тэгэхээр нь би түргэн дууд гэж хэлүүлсэн. Тэгээд удалгүй эмч ирж үзээд, эмнэлэг рүү аваад явсан, би ч хамт явсан. Тэгсэн удалгүй Даваажавыг нас барлаа гэж байсан. Тэнд ямар хэрэг болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Талийгаач тэр өдөр хаагуур хэнтэй хамт явсан талаар би мэдэхгүй байна, хамгийн сүүлд цагаан сараар уулзсан. Түүнээс хойш уулзаагүй. Талийгаач эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт суманд мал маллаж амьдардаг хүн байсан. Тэрээр зан байдлын хувьд гайгүй л залуу байсан, хааяа архи уусан харагдаж байдаг...” гэх мэдүүлэг /хх-39-40х/

 

            Гэрч Б.Очирцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны орой намайг ажил дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхад шөнийн 00 цагт “Урьхан” цайны газрын үүдэнд иргэн Даваажав хүнд зодуулсан, ухаангүй байна гэсэн дуудлага ирсэн. Би дуудлаганд 00 цаг 05 минутад очсон, намайг очиход ухаангүй, арьс цонхийсон, хүүхэн хараа өргөссөн, гэрлийн урвалд хариу үзүүлэхгүй, судасны цохилт мэдэгдэхгүй, даралт хэмжигдэхгүй, амьсгал мэдэгдэхгүй, гарын судсанд пүлс мэдрэгдэхгүй, хүчил төрөгч 0 байсан. Түүний зүрхэнд шууд бус массаж хийхэд үе, үе зүрхний цохилт орж ирж байсан. Тэгээд түүнийг сумын эмнэлэгт авч ирж, олон зүрхний үйл ажиллагаа сэргээх /кокор/ мөн хордлого тайлах кордимин, ребогсин, зүрхний үйл ажиллагаа сэргээхээр анхны тусламж үзүүлсэн боловч эмнэлэг дээр ирээд, 10 минут болоод нас барсан. Талийгаачид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн боловч амь насыг нь аврах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-41-42х/

 

            Гэрч Н.Ялалттөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны шөнө би хүүгийндээ унтаж байсан чинь манай бэр дуудаж Даваажавыг эмнэлэг дээр ирсэн байна, эмнэлэг рүү очъё гэсэн тэгээд эмнэлэг дээр ирсэн чинь Даваажав ямар ч ухаангүй байсан. Тэгээд би эмчийн өрөөнөөс нь гарч ирээд байж байхад танихгүй нэг залуу эмнэлэг дээр ирсэн. Би түүнээс миний хүүг яачихсан юм бэ гэсэн чинь сая 2 хөл нь сарваганаад ухаан орчихлоо, зүгээр зүгээр гэж байсан. Тэгээд байж байтал удалгүй манай бэр эмчийн өрөөнөөс гарч ирээд Даваажавыг нас барчихлаа гэсэн. Манай хүү хаана, яаж байгаад ямар хэрэг болсон талаар нь бол сайн мэдэхгүй байна. Би талийгаачтай хамгийн сүүлд 2015 оны 04 сарын 16-ны орой гэрт нь очиж уулзсан, түүнээс хойш уулзаагүй. Талийгаач Өлзийт сумаас зүүн тийшээ хөдөө байдаг юм. 2015 оны 04 сарын 18-ны өдөр сумын төв орж ирснийг нь мэдээгүй. Манайх 4 хүүхэдтэй байсан. Талийгаач маань миний 3 дахь хүүхэд байсан, тэрээр эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт хөдөө мал маллаж амьдардаг, зан байдлын хувьд хүнд тусархаг даруухан хүн байсан. Хааяа архи уудаг хүн байсан” гэх мэдүүлэг /хх-44х/

 

            Гэрч Д.Удаанжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Даваажав манайд мотоцикльтойгоо ганцаараа ирчихээд гараад явсан. Би хаашаа явсныг нь мэдээгүй. Тэгээд орой 22 цагийн орчимд би гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь Даваажав манайд халамцуухан ирсэн байсан. Тэгэхээр нь би, чи хөдөө гэр рүүгээ яваагүй юм уу гэсэн чинь одоо явах гэж байна гэсэн. Би үнээгээ саачихаад орж ирэхэд Даваажав хоол идчихээд харина гээд гаднаас хөдлөн сумын төв рүү чиглээд явсан, түүнээс хойш уулзаагүй. Тэгээд манай хүү Нэмэхбаатар хүн хүргэж өгөх гээд мотоцикльтой явсан. Би явахад нь Даваажавыг хараарай явсан байна уу үгүй юу гэж хэлсэн. Тэгсэн удалгүй манай хүү ирээд, ээжээ Даваажав ах “Урьхан” цайны газрын үүдэнд царай нь хачин болчихсон байна гэж хэлсэн, тэгэхээр нь би хүүтэйгээ очиход түргэний машинтай эмч ирсэн, тэнд Даваажав толгой нь хойшоо харсан эгц дээшээ харсан ямар ч ухаангүй, хөдөлгөөнгүй, царай нь цайсан харагдаж байсан. Тэгээд эмч үзээд машиндаа өргөж оруулан эмнэлэг дээр ирсэн. Нэмэхбаатар бид хоёр хойноос нь эмнэлэг дээр ирж Даваажавын хувцас хунарыг нь тайлж үзүүлсэн. Тэгээд байж байтал эмч энэ хүн нас барчихлаа гэж хэлсэн. Талийгаач тэр өдөр хаана, хэнтэй хамт архи, пиво уусан, ямар ажилтай явсныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-46х/

 

            Гэрч П.Авирмэдийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад манай найз Дарханбаатар Батцэнгэл сумаас Өлзийт суманд морь уралдуулахаар ирсэн. Тэгээд хоол идчихээд дэлгүүр ороод ирье гээд гарсан. Тэгээд 40 орчим минут болоод эргэж ирсэн. Тэгэхдээ нэг морь ачсан хөх өнгийн Бонго машинтай хүмүүс дагуулж хашааны гадаа ирсэн. Тэр хүмүүс бол манайд орж ирээгүй Дарханбаатар энэ хүмүүс Хайрхан сум явах гэсэн, зам мэдэхгүй байна, зам заагаад өг гэсэн, тэгээд зам зааж өгөх гээд гаднаас дөнгөж хөдөлж байхад нэг мотоцикльтой хоёр хүн ирээд, та нартай муудалцсан хүн ухаангүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Дарханбаатар, Мөнхбаяр бид гурав “Урьхан” цайны газарт очсон чинь нэг хүн газарт хэвтэж байсан, хажуугаар нь хүмүүс тойрсон харагдаж байсан. Би бол машинаас бууж очиж хараагүй, гадаа харанхуй байсан. Тэгээд Дарханбаатар бид нар буцаж явж нөгөө морь ачсан байсан Бонго машинтай хүмүүсийг гүйцэж очиж Дарханбаатар газарт унасан байсан хүний талаар юм ярьсан байх би машинд сууж байсан. Би тэр морь ачсан хүмүүсийг огт танихгүй. Дарханбаатар л таньж байсан бөгөөд Батцэнгэл сумын хүмүүс байгаа юм гэж байсан. Манай хашааны гадаа ирээд л явсан, үг ч дуугараагүй, хараа ч үгүй, машиндаа л сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-48х/

 

            Гэрч Н.Самдангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны орой 00 цаг 35 минутад манай бэр болох Удаанжаргал над руу утсаар ярьж Даваажавыг эмнэлэг дээр нас барчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол дуудлагаар очсон эмч, манай бэр Удаанжаргал нар эмнэлэг дотор, мөн танихгүй хэдэн залуучууд гадаа нь байсан. Яг юунаас болж нас барсан талаар нь надад яриагүй. Дараа нь сонсоход хүнд зодуулаад нас барлаа гэж байсан, хаана ямар хүнд зодуулсан талаар нь мэдэхгүй. Би 2015 оны 04 сарын 18-ны өдөр Өлзийт сумын төвд байх эмийн сантай дэлгүүрийн тэнд явж байхад манай дүүгийн хүүхэд Нэмэхбаатар тэнд мотоцикльтой зогсож байсан. Тэгсэн Даваажав ахыг би хүргэж өгөх гэсэн юм, энэ дэлгүүр рүү орчихлоо та гаргаад өгөөч гэж байсан. Би дэлгүүрт орсон чинь Даваажав худалдагчтай нь юм яриад байж байсан. Тэгээд гарч ирээд мотоцикльтойгоо зүүн тийшээ яваад өгсөн. Түүнээс хойш уулзаагүй. Тэгээд орой 21 цагийн үед Хөшөөт хорооллийн тэнд намайг явж байхад Төмөрбаатарын гадаа мотоцикль нь зогсож байгаа харагдсан, би уулзаагүй яваад өгсөн. Намайг дэлгүүрт таарахад жаахан халамцуу явсан. Хаана хэнтэй архи, дарс уусныг нь мэдэхгүй, биед нь гэмтэл бэртэл байхгүй байсан. Талийгаач нь хааяа архи уудаг, архи уухаараа жаахан агсам зантай байдаг. Одоо эхнэр 2 хүүхдийнхээ хамт Өлзийт сум Ямаат багт мал маллаж амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-50х/

 

            Насанд хүрээгүй гэрч Т.Нэмэхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны өдөр манай аавын эгчийнх нь хүүхэд болох Даваажав ах манайд 16 цаг өнгөрч байхад ганцаараа мотоцикль унасан согтуу ирсэн. Тэгээд намайг мотоцикль дээрээ суулгаад манай гэрийн зүүн талд байх нэг дэлгүүрт очоод, Даваажав ах нэг пиво зээл өгөөч гэсэн, тэгсэн худалдагч нь байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр сумын төв рүү орж Отгонбаяр гэх айлын дэлгүүрт пиво авна гэж ороод, аваагүй гарч ирээд энд пиво байхгүй байна гэсэн. Тэгээд бид хоёр буцаад манай гэрт ирсэн. Тэгээд би гэртээ үлдэж Даваажав ах буцаад сумын төв орсон. Бид хоёр уг нь хөдөө гэрт нь очих гэж байсан юм. Тэгээд орой харанхуй болоод 21  цаг 30 минут орчимд үхэртээ яваад ирсэн чинь Даваажав ах манайд мотоцикльтойгоо ирсэн байсан, тэгээд ианайд хоол идчихээд сумын төв рүү явсан. Би бүр орой 23 цагийн орчимд манайд байсан аавын дүүг гэрт нь хүргэж өгчихөөд явж байтал Урьхан гэх цайны газарт Даваажав ахын мотоцикль зогсож байсан, тэгэхээр нь би таниад тэнд очсон чинь Даваажав ах газарт хэвтсэн нэг залуу толгойг нь тэвэрсэн сууж байсан. Би ойртож очин харсан чинь Даваажав ахын царай нь цэл хөх болсон ямар ч ухаангүй байсан. Тэгэхээр нь гэртээ харьж ээжийг авч ирж байхад сумын эмнэлгийн машин очиж байсан. Тэгээд эмнэлэг дээр авч ирсэн байж байгаад нас барсан байсан. Намайг мотоцикльтой хамт явж байхад талийгаач хонь тавих цаг боллоо, хамт явна шүү гэж ярьж байсан, өөр зүйл яриагүй, хаана, хэнтэй хамт архи, пиво уусныг мэдээгүй. Ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Мотоцикльтойгоо ойчсон унасан зүйл байхгүй. Тийм ч их согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-51-52х/

 

            Гэрч Н.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Даваажав бол миний төрсөн эгчийн 2 дахь хүү, харин Л.Энхтайван гэж огт танихгүй. Намайг хүмүүс Цагаанай гэж хочилж дууддаг. Даваажав 2015 оны 04 сарын 18-ны өдөр буюу нас барахынхаа өдөр 13 цагийн үед ганцаараа хөдөөнөөс ирлээ гээд эрүүл, мотоцикльтой манайхаар ирээд гарсан. Тэрнээс хойш 15 цагийн үед ганцаараа нилээн халамцуу манайхаар дахин орж ирсэн. Тэгэхээр нь би бага баньди Т.Нэмэхбаатарыг ах Даваажавыг хүргэж өг гээд хамт явуулсан чинь гүүр гараад явж байгаад эргээд ирсэн байсан. Тэгээд Т.Нэмэхбаатарыг буулгаж орхиод ганцаараа яваад өгсөн байсан. Хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна. Тэрнээс хойш уулзаагүй. Маргааш өглөө нь нас барсан гэдгийг нь мэдсэн. Би нэг удаа яв, харь гэж Т.Нэмэрбаатартай хамт явуулсан. Даваажав хааяа сумын төв орж ирэхээрээ архи уучихдаг, эрүүл үедээ ямар нэгэн гаж буруу зангүй, найз нөхөд ихтэй, нийтэч зантай, даруухан, хааяа архи уусан үед нь хөдөө явуулдаг, явахгүй сумын төвд байгаад байх дуртай, уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-55х/

 

Гэрч А.Насантогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Даваажавыг нэг нутгийн хүний хувьд муухан танина. Харин Л.Энхтайванг огт танихгүй, бидний хооронд ямар нэгэн найз нөхөд, төрөл садангийн холбоо байхгүй. Би тэр шөнө 22 цаг 30 минут орчимд камерийн бичлэг харчихаад унтсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. намайг унтахын өмнө камерийн бичлэг харахад манай зоогийн газар 4 хүн хоол идэж байсан. Харин талийгаач дунд эгнээнд тэр 4 хүний өөдөөс хараад суучихсан, юм яриад байгаа байдалтай харагдаж байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан зодооны зүйл болоогүй байсан. Намайг унтсанаас хойш юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Манай камерын бичлэг урагшлуулаагүй, өвлийн цагаар явж байгаа. Гэхдээ өвлийн цагаасаа бага зэрэг хоцорч яваа байж магадгүй. Би яг хэдэн минутаар цаг нь зөрж яваа гэдгийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-57х/

 

Гэрч М.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны өдөр би Архангай аймгийн Өлзийт сумын Хашаат багийн нутагт байх “Урьхан” нэртэй зоогийн газарт орой харанхуй болох үед пиво уугаад сууж байхад манай нутгийн Э.Даваажав гэх залуу мотоцикльтой ирж гадаа зогсоод, орж ирээд надтай мэндэлчихээд миний ууж байсан пивоноос нэг балга уучихаад тэр хавиар яваад байсан. Би тэгээд гараад явсан. Намайг гарч явсны дараа тэр газарт морь ачсан Бонго маркийн машинтай хүмүүс ирж байсан. Э.Даваажав намайг явах үед тэр хавиар орж гараад явж байсан. Намайг явснаас хойш тэнд юу болсныг бол мэдэхгүй байна. Маргааш нь Э.Даваажав нас барсан талаар сонссон. Чухам ямар учраас нас барсныг нь би мэдэхгүй. Тухайн үед талийгаач согтуу байсан. Биед нь ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй. Би тэр хүмүүсийг огт танихгүй...” гэх мэдүүлэг /хх-58-60х/

 

Гэрч С.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Л.Энхтайванг хүн амины хэрэгт холбогдоод байгаа талаар нь мэдсэн. Гэхдээ яг хаана, ямар хэрэг болсныг бол мэдэхгүй. Л.Энхтайван нь манай хамгийн бага хүү байгаа юм. 1988 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, багадаа Цэнхэр суманд 1 дүгээр ангид сурч байгаад манайх Архангай аймгийн Батцэнгэл сум руу шилжин явж Батцэнгэл сумын сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, Улаанбаатар хотод хувиараа барилгын ажил хийж байсан. Манай хүү Л.Энхтайван одоо Батцэнгэл сумын Дайр бор багт эхнэр, 2 хүүхдийн хамтаар мал маллаж амьдарч байгаа. Амьдрал ахуй нь тийм ч сайн биш, хэдхэн цөөхөн малтай айл байгаа юм. Зан байдлын хувьд даруухан, дуу шуу муутай хүн байгаа. Миний дэргэд бол архи, тамхи хэрэглэдэггүй, багийн зүрх, бөөр муутай, даралт ихтэй, хааяа ухаан алдаж унадаг, бие нь сайнгүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-61-62х/

 

Гэрч Т.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны орой манай нөхөр Л.Энхтайваныг гэртээ байж байхад түүний найз Эрдэнэбулган ирээд манай нөхрийг машинтай нь гуйж Архангай аймгийн Хайрхан сум руу яваад ирье гэсэн. Тэгээд тэр хоёр манай машинтай орой 18 цагийн үед Батцэнгэл сумаас Хайрхан сум руу явахаар хөдөлсөн. Тэгээд 2 хоногийн дараа Эрдэнэбулганы эхнэр нь над руу утсаар ярьж Л.Энхтайван хүн амины хэрэгт холбогдсон юм шиг байна гэсэн. Би яг хаана ямар хэрэг болсон талаар нь мэдэхгүй. Сураг нь Өлзийт сумын төвд явж байгаад л ийм хэрэгт холбогдсон гэж сонссон. Л.Энхтайван бид хоёр 2009 оны 10 сард хуримаа хийж, гэр бүл болсон, одоо хоёр хүүхэдтэй Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутагт мал маллаж амьдардаг, би жирэмсэн удахгүй 8 сард төрнө. Тэрээр зан байдлын хувьд даруухан архи, дарс тэр болгон уугаад байдаггүй, хааяа найз нөхөдтэйгөө ганц нэг удаа уух зүйл байдаг бөгөөд янз бүрийн агсам согтуу зан байдаггүй хүн юм. Л.Энхтайван нь 1988 онд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, Батцэнгэл суманд 8 дугаар анги төгссөн, цэргийн алба хаагаагүй, урд өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг 63-64х/

 

Гэрч М.Содномжамцийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Бид нар орой 22 цагийн үед Өлзийт сумын төвд очоод нэг цайны газарт хоол идэхээр болж орсон. Тэнд бид нар хоолоо захиалж идээд байж байтал манай сумын Дарханбаатар, Мөнхбаяр нар мөн тэнд хоол идсэн бололтой гаднаас орж ирсэн. Тэгээд байж байтал гаднаас танихгүй монгол дээлтэй хүрэм өмссөн залуу нилээн согтуу орж ирээд, бид нарын сууж байсан ширээний эсрэг талын ширээн дээр суугаад учир нь олдохгүй юм яриад байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө танихгүй залуу Л.Энхтайван ах хоёр цайны газраас гарсан. Би тэнд хоолоо идэж дуусаад хойноос нь гарсан чинь Л.Энхтайван ах нөгөө хүрэм өмссөн монгол дээлтэй залуугийн хамт цайны газрын үүдний урдхан талд зогсож байсан. Эрдэнэбулган ах Л.Энхтайван ахыг одоо явъя гэж мөрнөөс нь нэг удаа татчихаад, машиндаа бүгдээрээ сууцгаасан, тэгсэн нөгөө залуу машины хаалгыг гараараа тогшоод байсан. Л.Энхтайван ах машинаасаа буугаад, хаалгаа хааж бараг 1 минут гаруй болоод буцаж машиндаа орж ирээд машинаа асаагаад бид нар шууд явсан. Тэгээд бид нарыг сумын төвөөс гараад явж байхад Дарханбаатар ах хойноос ирээд, тэр хүн чинь ухаан алдсан байна буцаад оч гэхээр нь бид нар буцаад нөгөө цайны газарт ирсэн чинь гадаа нь ямар ч хүн байхгүй болохоор нь шууд сумын эмнэлэг дээр ирэхэд нөгөө хүрэм өмссөн дээлтэй залууг дамнуурган дээр тавьсан эмнэлэг рүү оруулах гэж байхад Эрдэнэбулган ах Мөнхбаяр ах хоёр нөгөө залууг дамнуурганаас нь өргөж эмнэлэгт оруулж өгсөн. Тэгээд байж байхад цагдаа ирээд, бид нарыг авч явсан, маргааш нь нөгөө залууг нас барсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-203-205/,

Гэрч Э.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Урьхан зоогийн газар руу мотоцикльтой очсон, тэгсэн манай нутгийн Э.Даваажав зоогийн газрын үүдэнд толгой нь хойд зүг рүү байрласан, эгц дээшээ харсан хэвтсэн, түүний толгойг нь манай нутгийн залуу болох Ганбат хөлөн дээрээ дэрлүүлсэн сууж байсан. Тэр хоёрын баруун талд зоогийн газрын үүдэн дээр тогооч Г.Бадамсүрэн эгч хамт ажилладаг хүүхэнтэй хамт гараад ирсэн зогсож байсан. Тэгсэн Бадамсүрэн эгч намайг чи, цагдаа, эмнэлэгт дуудлага өгөөд ирээч гэхээр нь мотоциклтойгоо явж, цагдаад мэдэгдээд, дараа нь эмнэлэг дээр очиж дуудлага өгсөн. Тэгээд буцаад ирэхэд Ганбат Э.Даваажавын толгойг нь хөл дээрээ дэрлүүлсэн хэвээрээ байж байсан. Тэгээд удалгүй эмч ирж үзээд эмнэлэг рүү авч явна гээд явсан, би ч гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш нь Э.Даваажавыг нас барсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-267-268х/,

 

Гэрч Ц.Хүдэрчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...”Урьхан” зоогийн газрын үүдэнд очтол зоогийн газрын үүдэнд хүмүүс бөөгнөрсөн, дунд нь нэг хүн газар унасан байсан. Э.Баянмөнх бид хоёр тэр хүмүүс дээр дөхөөд очтол манай сумын Ямаат багийн зүс таньдаг нэг ах газарт дээшээ хараад хэвтэж байсан. Тэгсэн чинь зоогийн газрын нэг ажилтан Баянмөнх бид хоёрыг яваад цагдаа, түргэн дуудаад ир гэсэн...” гэх мэдүүлэг /хх-281-282х/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Нансалмаагийн: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Л.Энхтайванг танина, садан төрлийн холбоо байхгүй. Би Л.Энхтайванг 10 жилийн сургуульд сурч байхад нь хичээл ордог байсан. Л.Энхтайван нь үг дуу цөөнтэй, томоотой, даруу төлөв зантай, архи тамхи хэрэглэдэггүй залуу байсан. Л.Энхтайван нь эцэг, эхээсээ зургуулаа бөгөөд айлын хамгийн бага хүү нь байгаа юм. Тэрээр одоо тусдаа гарсан, гэр бүлтэй, 2 бага насны хүүхэдтэй, ам бүл дөрвүүлээ амьдардаг, эхнэр нь одоо жирэмсэн байгаа. Түүний амьдрал ахуй нь тааруу, мал маллаж амьдардаг хүн байгаа юм. Л.Энхтайваны эцэг, эх нь өндөр настай, хоёулаа тэтгэвэрт байдаг. Энхтайван нь  10 жилд сурч байх үедээ хичээл номондоо сайн, хичээл зүтгэл сайтай, томоотой хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /хх-193-194х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Даваасамбуугийн: “....Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Л.Энхтайванг манай багийн иргэн гэдгээр нь танина, садан төрлийн холбоо байхгүй. Л.Энхтайван нь манай багийн тэргүүний залуучуудын нэг нь байгаа юм. Тэрээр архи, тамхи хэрэглэдэггүй, хүн чанар сайтай, дөлгөөхөн тайван зантай, багийн ажилд идэвхитэй оролцдог, хүний үгнээс гардаггүй, дажгүй залуу байгаа юм. Амьдрал ахуйн хувьд тааруу, цөөхөн хэдхэн малтай, мал маллаж амьдардаг, эхнэр нь ажилгүй гэртээ байдаг бөгөөд түүний эхнэр нь одоо жирэмсэн байгаа, 2 бага насны хүүхэдтэй, ам бүл дөрвүүлээ амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-195-196х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Т.Жигжидсүрэнгийн: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би Л.Энхтайванг танина, бид хоёр 10 жилийн нэг ангид сурч байсан бөгөөд багын найзууд байгаа юм. Би Л.Энхтайваныг хүн амины хэрэгт холбогдсон гэж сонссон, өөр зүйл мэдэхгүй. Би Л.Энхтайвантай Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1996-2004 онуудад хамт сурч байсан, Л.Энхтайван нь 8-р ангиа төгсөөд хөдөө мал дээр гарсан, одоо мал маллаж амьдарч байгаа, зан байдлын хувьд их даруухан, дуу шуу муутай, бүрэг ичимтгий, томоотой, зодоон цохион хийдэггүй, архи дарс хэрэглэдэггүй залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-201х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч М.Содномжамцийн: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би Л.Энхтайваныг танина, садан төрлийн холбоо байхгүй. 2015 оны 04 сарын 18-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумаас Эрдэнэбулган ах бид хоёр Хайрхан сум руу морь уралдуулахаар нутгийн Л.Энхтайван гэх залууг Портер маркийн машинтай нь гуйж явсан. Тэгээд бид нар орой нь 22 цагийн үед Өлзийт сумын төвд очоод нэг цайны газарт хоол идэхээр болж орсон, тэнд бид нар хоолоо захиалж идээд байж байтал манай сумын Дарханбаатар, Мөнхбаяр нар мөн тэнд хоол идсэн бололтой гаднаас орж ирсэн. Тэгээд байж байтал гаднаас нэг танихгүй монгол дээлтэй, хүрэм өмссөн залуу нилээн согтуу орж ирээд, бид нарын сууж байсан ширээний эсрэг талын ширээн дээр суугаад учир нь олдохгүй зүйл яриад байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө танихгүй залуу Энхтайван ах хоёр цайны газраас гарсан бөгөөд би тэнд хоол идэж дуусаад хойноос нь гарсан чинь Энхтайван ах нөгөө хүрэм өмссөн монгол дээлтэй залуугийн хамт цайны газрын үүдний урдхан талд зогсож байсан. Тэгсэн чинь Эрдэнэбулган ах Энхтайван ахыг одоо явъя гэж мөрнөөс нь нэг удаа татчихаад, бүгдээрээ машиндаа сууцгаасан. Тэгтэл нөгөө залуу чинь машины хаалгыг гараараа тогшоод байсан, тэгсэн чинь Энхтайван ах машинаасаа буугаад, хаалгаа хааж бараг 1 минут гаруй болоод буцаж машиндаа орж ирээд, бид нар машинаа асаагаад шууд явсан. Тэгээд бид нарыг сумын төвөөс гараад явж байхад Дарханбаатар ах хойноос ирээд тэр хүн чинь ухаан алдсан байна, буцаад оч гэхээр нь бид нар буцаад нөгөө цайны газарт ирсэн чинь гадаа нь ямар ч хүн байхгүй болохоор нь шууд сумын эмнэлэг дээр ирэхэд нөгөө хүрэм өмссөн дээлтэй залууг дамнуурган дээр тавьсан эмнэлэг рүү өргөж эмнэлэгт оруулсан. Тэгээд байж байтал бид нарыг цагдаа авч явсан бөгөөд маргааш нь нөгөө залууг нас барсан гэж сонссон. Намайг тэнд байж байхад тэр залуу согтуу орж ирээд сандал дээр суусан бөгөөд биед нь ил харагдах гэмтэл, бэртэл шарх байгаагүй. Намайг цайны газраас гарч ирэхэд гадаа үүдэнд талийгаач залуу, Энхтайван ах хоёр л зогсож байсан, өөр хүн байгаагүй, тэр хоёр хоорондоо зодолдсон зүйл байхгүй, зүгээр л зогсож байсан. Бид нарыг машинд суугаад хөдлөх гэж байхад талийгаач ах машины хаалгыг нь хүчтэй цохиод байсан, тэгэхээр нь Энхтайван ах түүнийг болиулах гэж л машинаас буусан, тэгээд хаалгаа хааж бараг 1 минут гаруй болж буцаж, машиндаа орж ирээд машинаа асаагаад шууд явсан. Тухайн үед Энхтайван ах ямар нэг зүйл ярьсан эсэхийг нь мэдэхгүй байна, би машины хойно сууж байсан бөгөөд тэр машин нь давхар кабинтай, мөн цонх нь теньтэй, гадаа харанхуй байсан болохоор гаднах орчин харагдахааргүй байсан. Талийгаач залуу Энхтайваныг хэл амаар доромжилсон талаар би мэдэхгүй байна, надад л хэл амаар довтолсон зүйл сонсогдож, харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-204-205х/

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Г.Шинэбаярын: “...Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би Л.Энхтайваныг танина, бид хоёр 10 жилийн нэг ангид сурч байсан бөгөөд багын найзууд байгаа юм, садан төрлийн холбоо байхгүй. Би Л.Энхтайванг хүн амины хэрэгт холбогдсон гэж сонссон, өөр мэдэх зүйл байхгүй. Би Л.Энхтайвантай Архангай аймгийн Батцэнгэл сумын 10 жилийн сургуульд хамт сурч байсан, Л.Энхтайван нь 8-р анги төгсөөд хөдөө мал дээр гарсан, одоо мал маллаж амьдарч байгаа, зан байдлын хувьд их даруухан, дуу шуу муутай, бүрэг ичимтгий, томоотой, зодоон цохион хийдэггүй, архи дарс хэрэглэдэггүй, хүнд тусархуу залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-206-207х/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Өнөрцэцэгийн дахин мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед Ганбат саарал өнгийн дээлтэй явж байсан. Намайг зоогийн газраас гарахад Ганбат талийгаачийн хажууд нь суусан байсан, тэгээд талийгаачийг хэвтэж байхад нь цээж болон гар дээр нь дарж хиймэл амьсгаа хийгээд байгаа бололтой байсан бөгөөд тэгж байхдаа газарт унагаасан зүйл бол байхгүй. Тэрээр талийгаачийг бага зэрэг өндийлгэж өвдгөн дээрээ толгойгоор нь дэрлүүлсэн байсан. Тухайн хэрэг болохоос өмнөхөн Амгалан орж ирээд пиво ууж байхад талийгаач орж ирээд пивоноос нь уусан, тэгээд Амгалан гэх хүн гараад явсан. 11 цагийн үед орж ирээгүй, харин орой 22-23 цагийн үед орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-266-267х/

 

Шинжээч эмч С.Хишигмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Талийгаач Э.Даваажавын тархинд учирсан баруун ба зүүн чамархай, 2 тал бөмбөлгийн суурийн хэсэг, бага тархины уртавтар тархитай залгах хэсэг, уртавтар тархины угаар зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох тэр агшинд үүснэ. Энэ гэмтлийг авсан хүн тэр доороо ухаан алдаж нас барна, ийм гэмтэл авсан хүн ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийх, ярих, хүнтэй харилцах, явах боломж байхгүй. Яагаад гэвэл тархины суурийн хэсгээр 12 хос мэдрэл болон уртавтар тархинд амьдралын чухал эрхтний төвүүд байрладаг юм...” /2х-274-275х/,

 

Шинжээч эмч С.Хишигмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх ба тархины суурийн хэсгээр мэдрэлийн болон амьдралын чухал эрхтэний төвүүд байрлаж байдаг учир тухайн гэмтлийг авсан хүн тэр дороо ухаан алдаж нас барах боломж ихтэй байдаг. Э.Даваажавын цогцост 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нас баралтын шалтгаан тогтоох шинжилгээ хийх үед авсан цуснаас 2,0 промиль, этилийн спирт илэрснээс үзэхэд, талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байх би ийм согтолттой хүн сэтгэл хөдлөл, зориг эрмэлзлэлийн илт өөрчлөлттэй, уйлж унжиганасан, агсам согтуу тавьсан, сэтгэн бодох чадвар суларсан, өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар муудсан, мөн хөдөлгөөний эвсэл тэнцвэр алдагдаж, хэл ээдрэн ярьж байгаа зүйлийн уялдаа холбоо алдагдах зэрэг шинжүүд илэрдэг ба хавирах үед газарт толгойгоороо хүчтэй цохигдон унаснаас дээрх гэмтлүүдийг авах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-75-76х/

 

Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Талийгаач Э.Даваажавын биед үүссэн гэх дээрх гэмтэл нь үүссэн даруйд ямар нэг хөдөлгөөн хийх боломжгүй юм. Яагаад гэвэл аалзан бүрхүүл доорх цус харвалт нь тархины их ЭНХХН-г хамарсан зузаан байсантай холбоотой юм...” гэжээ /хх-328х/

 

Мөрдөн байцаалтын шатанд Л.Энхтайваны сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...Би эрх, үүргийг ойлголоо. Би өмгөөлөгч авсан, би Б.Алтанчимэг өмгөөлөгчийг оролцуулж байцаалт өгнө. Намайг хүн амины хэрэгт сэжиглэж байгааг би мэдэж байгаа. 2015 оны 04 сарын 18-ны орой Архангай аймгийн Батцэнгэл сумын нутгаас Хайрхан сум руу найз Эрдэнэбулганы морийг уралдуулахаар “Бонго” маркийн автомашинд ачин, Өлзийт сумаар дайрч явахаар болж 18.00 цагийн орчимд гарсан. Тэгээд орой харанхуй болсон хойно Өлзийт сумын төвд ирж нэг цайны газарт бид нар хоол захиалж идсэн. Бид нарыг хоол идэх гээд сууж байхад манай сумын багш Дарханбаатар, Мөнхбаяр хоёр тэнд явж байсан. Тэгээд бид нарыг тэнд уулзаад байж байхад нэг бор өнгийн хүрэм өмссөн залуу, согтуу орж ирээд, миний хажууд сууж Эрдэнэбулгантай маргалдаж, Эрдэнэбулганыг гөлөг минь, шээс минь гээд байсан, тэгээд надад нэг пиво аваад өг, яасан хариугүй пизданууд вэ, чадахгүй байна уу гээд байснаа цайны газрын лангуун дээр очиж архи зээлээч гээд байсан. Тэгээд тэр залуу над руу ирээд, хоол унд руу шүлсээ хийчих гээд байхаар нь би боль гэсэн чинь чамтай юм яриагүй шүү, пизда минь, шээс минь гээд хоёулаа гаръя гэсэн. Тэгээд тэр залуу түрүүлж гараад, би хойноос нь гарч ирсэн чинь намайг, яасан овоо пизда вэ, чамайг хэн гэдэг юм гэхээр нь би түүнд, та чинь ирсэн хүн бүрийг ингэж дарамталдаг юм уу гэсэн чинь тэр, чи яасан овоо шээс вэ гээд над руу хүрээд ирэхээр нь би баруун мөрөн дээрээс нь зүүн гараараа барьж авч, зүүн хөлөөрөө хавирч унагаасан, тэгсэн нөгөө хэд боль боль гэхээр нь би машиндаа суух гэж байсан чинь нөгөө залуу миний араас дахиж ирээд, би чамайг шээс болгоно, Өлзийтийн шороон дээр чамайг гишгүүлэхгүй гэхээр нь би барилцаж аван дахин зүүн хөлөөрөө тэр залуугийн хөл рүү хавирч унагаан, баруун мөр орчим нь нэг удаа өшиглөж орхин машиндаа суугаад явсан. Намайг машиндаа суугаад хөдөлж явахад нөгөө залуутай хамт явсан залуу очиж байгаа харагдсан, тэр залуу ч газарт унасан хэвээрээ байсан. Би тэр залууг огт танихгүй юм байна лээ, тэр залуу хэлэхдээ чамайг Өлзийтийн шороон дээр чамайг гишгүүлэхгүй гээд над руу дайраад байсан, тэгэхээр нь би хавсарч унагаагаад баруун мөр орчим нь өшиглөж унагаасан юм. Би уг нь мөр рүү нь нэг удаа өшиглөсөн. Би зүгээр байх юм болов уу гэж бодоод тэр залууг орхиод явсан. Тэр залуу над руу ямар нэгэн зүйл барьж дайраагүй, харин хэл амаар доромжилж над руу гараараа цохих гээд дайрахаар нь би барьж аваад хавсарч унагаасан юм. Миний биед учирсан гэмтэл байхгүй, тэр залуу намайг цохиж амжаагүй, би өрсөөд барьж авч хавсарч унагаасан юм. Би тэр цайны газраас хөдлөөд Дарханбаатартай нэг айлын гадаа очсон тэгээд Хайрхан сум руу зам заалгаад явж байхад Дарханбаатар хойноос ирж нөгөө хүн чинь ухаангүй болсон гэнэ, бөөн юм болоод байна гэсэн, тэгэхээр нь буцаж очсон чинь цайны газрын үүднээс сумын эмнэлэг дээр машинаар авч ирсэн байсан, би түүнийг дамнуурган дээр нь өргөж, эмнэлэг рүү оруулж өгсөн. Би санаатай алсан зүйл байхгүй, харин өөрийнхөө биеийг хамгаалсан юм. Тэр залуу бид хоёрыг барилцаж авахыг тэнд байсан хүмүүс харсан эсэхийг нь мэдэхгүй байна, тухайн үед гадаа харанхуй байсан, тэр цайны газарт гадаа гэрэлтүүлэг байсан эсэхийг нь санахгүй байна.

 

Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч Б.Алтанчимэгийг оролцуулан байцаалт өгнө. Би Э.Даваажавыг санаатай алсан гэх гэмт хэрэгт яллагдаж байгаагаа мэдэж байна. Би яллагдагчаар татсан тогтоолыг уншиж ойлгосон, уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь сэжигтнээр байцаалт өгөхдөө болсон хэргийн талаар үнэн зөв ярьсан, надад өөр ярих зүйл байхгүй. Би Э.Даваажав гэх хүнийг санаатай алаагүй. Би архи, дарс хэрэглээгүй эрүүл байсан.

 

Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авсан, би байцаалтандаа өмгөөлөгч Б.Алтанчимэг, Г.Энхбаяр нарыг оролцуулж байцаалт өгнө. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн, зарим нэг зүйлийг орхигдуулсан байна, өөр нэмж ярих зүйл гэвэл талийгаач Э.Даваажав цайны газраас гарч ирээд, намайг гөлөг минь чамайг Өлзийтийн шороон дээр гишгүүлэх нь үү яах нь гэдгийг чи ийшээ гараад мэднээ гээд хэл амаар доромжлоод байсан. Намайг машинд суух гэж байхад миний хойноос барьж аваад, шээсээ чамайг алнаа гэхээр нь хавирч унагаан мөр рүү нь нэг удаа өшиглөсөн. Намайг хавсрах үед талийгаач баруун гар талаараа газарт ойчсон бөгөөд тэгэхээр нь би машиндаа суугаад шууд хөдлөөд явсан. Талийгаач намайг барьж авч цохих гэж байхад нь би өрсөж хавсарч унагаасан юм. Миний ярьсан зүйл бүгд үнэн, өөр ярих зүйл гэвэл миний биеийн байдал муу, түргэн дуудаж үзүүлсэн бөгөөд хуучин бөөрний архаг үрэвсэлтэй, даралт өндөр, байнгын эмчилгээтэй байдаг. Намайг батлан даалтанд гаргаж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-92-94, 96-97, 211-212х/

 

“Урьхан” цайны газрын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хохирогч Э.Даваажав ийш тийш харан Л.Энхтайвантай ямар нэг зүйл ярьж байгаа бололтой, Л.Энхтайван ч мөн Э.Даваажав руу хандан юм ярьж байгаа бололтой 5 минут орчим сууж байснаа хохирогч Э.Даваажав толгойгоо тонгос хийх мэт болж үүд рүү босч явахад түүний араас Л.Энхтайван босч араас нь алхан хаалгаар гарахад зоогийн газрын хаалга нэг хаагдаж, нэг буцаж онгойж, нааш цааш болсноо хаагдсан...” гэх тэмдэглэл /хх-189-190х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1239 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлтэнд: 1. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт №26 үндэслэлтэй байна. 2.9. Талийгаач Э.Даваажавт толгойн битүү гэмтэл 2 тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, баруун чихний дэлбээний зүүн 3-р хурууны зулгаралт тогтоогдлоо. Тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт нь доргих цохигдох үед, зулгаралт нь үрэгдэх, шүргэгдэх үед тус тус үүснэ. 3.6. Тухайн аалзан бүрхүүл доорх цус харвалт нь үхэлд хүргэсэн. 4. Шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин эмгэг үгүй байна. 5. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. 7. Толгойн гэмтэл нь нэг удаа цохих, доргих үед үүснэ. Энэ гэмтэл нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой. 8.Тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалтын үед ухамсарт зорилгогүй ухаан алдах ба үйл хөдлөл хийх боломжгүй...” гэх дүгнэлт /хх-289-291х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 219 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаач Э.Даваажавын цусанд 2% промилль этилийн спиртийн агууламж илэрсэн ба дунд зэргийн согтолттой байжээ. 2. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн гаргасан №26 тоот дүгнэлт, ШШҮХ-н ШЭШХ-н шинжээч эмч Ц.Ганболд, Т.Номинцэцэг, Б.Долгормаа нарын гаргасан N91239 тоот дүгнэлт шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-325-327х/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5х/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9, 12/

Шүүх, сэтгэц гэм судлалын 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлагаа /хх-66х/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-14/

Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-65, 68, 77, 2х-289, 324х/

Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын тодорхойлолт /хх-150х/

Яаралтай тусламжийн хуудас /хх-108/

Хяналтын карт, эмнэлгийн магадлагаа /хх-162-170, 2-338-342х/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-6-7, 10-11, 13, 15-16, 72-75/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-186-187х/

Эд зүйлийн үнэлгээ /хх-188х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-102-104х/,

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-105-106х/

Сургуулийн тодорхойлолт /хх-107х/

Гэрлэлтийн гэрчилгээ /хх-151х/

Хохиролтой холбоотой баримтууд /3х-4-109х/

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Засаг даргын тодорхойлолт /хх-491х/

Архангай аймгийн Өлзийт сумын Хүүхдийн цэцэрлэгийн тодорхойлолт /хх-489х/

Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-490х/

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-137-138, 498-499х/

Нас барсны гэрчилгээ /хх-297х/

Архангай аймаг дахь ШШГА-ны цагдан хорих байрны бага эмчийн тэмдэглэл /хх-348-350х/

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтрийн хуулбар /хх-495-497х/

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 сарын 31-ний 27/е дугаартай захирамж

Л.Энхтайваны сурч байсан байдалтай холбоотой баримтууд /хх-124-135х/

Л.Энхтайваны эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-135-137, 151-152х/

Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 сарын 16-ны өдрийн шийдвэр /хх-431х/

Яллах дүгнэлт /хх-218х/     

            Мөрдөн байцаагчийн тогтоол /хх-254х/ зэрэг болно.

           

Шүүгдэгч Л.Энхтайван нь 2015 оны 04  дүгээр сарын 18-ны орой Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах “Урьхан” нэртэй цайны газрын гаднах талбайд Э.Даваажавтай маргалдан улмаар хавсарч унаган толгойн тус газар нь өшиглөж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би талийгаач нөхрийгөө хүнд зодуулаад нас барсан талаар нь сонсож мэдсэн. Нэмэхбаярыг авч хөдөө явах байсан чинь ирэхгүй байхаар нь Нэмэхбаяр хойноос нь хайж явж байгаад “Урьхан” гэх цайны газарт талийгаачийн мотоцикль байхаар нь очсон чинь талийгаачийг газарт ухаангүй хэвтэж байхаар нь Нэмэхбаяр ээжийгээ дагуулж очиход цагдаа, эмч нар ирээд талийгаачийг эмнэлэг рүү авч явсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-21-22х/

           

Гэрч М.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд бид нарыг хоол идээд сууж байтал гаднаас бор өнгийн хүрэм өмссөн дээлтэй залуу согтуу орж ирээд бид нараас архи нэхэж, архи авч өг гэсэн тэгэхээр нь чадахгүй гэсэн чинь хүний нутагт яваа хүмүүс архи авч өг гэж байсан. Намайг машинд суух гэж байхад Л.Энхтайван нөгөө согтуу залууг хөлөөрөө хавирч унагаасан. Тэгээд намайг машинд суусны дараа Л.Энхтайван машинд орж ирээд нөгөө залууг барьж авч хөлөөрөө хавирч унагаан мөр рүү нь нэг удаа өшиглөчихлөө гэж надад ярьсан. Л.Энхтайван барьж аваад хавирч унагаасан. Дараа нь машинд суугаад дахин хавирч унагаан мөр рүү нь нэг удаа өшиглөсөн гэж надад ярьсан...” гэх мэдүүлэг /хх-26х/

 

Гэрч Д.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Х.Дарханбаатар бид хоёр дэлгүүрээс нь нэг пиво авчихаад буцаад орсон чинь нөгөө залуу Л.Энхтайвантай хэрэлдэж байсан. Тэгээд бид нар цайны газраас гарч ирсэн. Машиндаа тойрч суух гэж байхад Л.Энхтайван нөгөө бор өнгийн хүрэм өмссөн байсан залууг хоёр мөрнөөс нь барьж аваад хавсарч газарт унагаасан. Тэгэхээр нь бид нар болио гэж хэлээд машинаа асаах гэсэн чинь манай машин асаагүй. Тэгсэн нөгөө залуу газарт ойчсон байснаа босч ирсэн харагдсан. Тэгээд бид нар хөдлөөд явцгаасан. Нөгөө залуу Л.Энхтайваны хажууд байхад Л.Энхтайван заамдаж аваад хөл рүү нь хавсарч газарт унагаасан, тэгэхээр нь бид нар боль боль гээд машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-28х/

 

Гэрч Х.Дарханбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд бид нар цайны газраас гарч үүдэн дээр зогсож байхад хөл рүү нь хавсарч газарт унагаад орхисон. Тэгсэн нөгөө залуу босч ирж харагдсан. Нөгөө залуу Л.Энхтайваны хажууд байхад Л.Энхтайван заамдаж аваад хөл рүү нь хавсарч газарт унагаасан. Тэгэхээр нь бид нар боль боль гээд машиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг /хх-30х/

 

Гэрч Ц.Өнөрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Батцэнгэл сумаас явж байгаа гээд саарал цамцтай, саравчтай малгайтай залуу сүүлд орж ирсэн. Бор хүрэм өмссөн залууг гарах уу гэхэд хүрэм өмссөн залуу түрүүлж хаалгаар гарч яван эргэж орж ирээгүй. Тэгсэн манай тогооч Бадамсүрэн эгч нөгөө хүрэм өмссөн хүн газарт хэвтсэн байх юм, эд нар зодоон хийсэн юм биш байгаа гэж надад ярьсан. Тэгэхээр нь би гарч харсан чинь тэр газарт унасан, түүнийг нэг ногоон дээлтэй залуу хоёр суган доогуур нь гараа хийсэн сэгсэрч, гар хөлийг нь барьж цээжин дээр нь дарж үзээд байсан. Тэгснээ амьсгал нь тасалдаад байна гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33х/

 

Гэрч Г.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгтэл Даваажав чи гарахаар амжих уу гээд байсан. Тэгсэн нөгөө гаднаас ирсэн танихгүй бор цамцтай залуутай хамт гарч гадаа сандал дээр сууж байсан. Нэг харсан чинь Даваажав машиных нь хажууд зогсож байсан, дахиад харсан чинь Даваажав газарт ойчсон харагдаж байсан би түүнийг цонхоор харсан юм. Тэгээд би тэр даруй гарч Даваажав дээр очсон чинь дээшээ харсан тогой нь хойд зүгт байрласан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-35-36х/

 

Гэрч Н.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр хэдэн залуучуудтай Даваажав хамт гарсан би хойноос нь гарсан чинь Даваажав цайны газрын үүдэн дээр ухаангүй хэвтэж байсан. Намайг гарах үед тэнд байсан хоёр Бонго машин хөдөлж явсан. Тэгсэн удалгүй нас барсан...” гэх мэдүүлэг /хх-37-38х/

 

Гэрч Г.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны орой 23 цагийн орчимд байх би сумын төвөөс хөдөө гарах гээд явж байгаад “Урьхан” гэх цайны газрын үүдээр явж байхад гадаа нь Ганбат, Даваажавыг тэвэрсэн, Даваажав нь газар унасан байсан. Тэгэхээр нь би яасан юм гэж асуухад хүн өшиглөөд унагаачих шиг боллоо гэж байсан. Тэгсэн удалгүй Даваажавыг нас барлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-39-40х/

 

Гэрч Б.Очирцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны орой намайг ажил дээрээ албан үүргээ гүйцэтгэж байхад шөнийн 00 цагт “Урьхан” цайны газрын үүдэнд иргэн Даваажав хүнд зодуулсан ухаангүй байна гэсэн дуудлага ирсэн. Би дуудлаганд 00 цаг 05 минутад очсон. Намайг очиход ухаангүй арьс цонхийсон, хүүхэн хараа өргөссөн, гэрлийн урвалд хариу үзүүлэхгүй, судасны цохилт мэдэгдэхгүй даралт хэмжигдэхгүй, амьсгал мэдэгдэхгүй, гарын судсанд пүлс мэдрэгдэхгүй, хүчил төрөгч 0 байсан. Түүний зүрхэнд шууд бус массаж хийхэд үе, үе зүрхний цохилт орж ирж байсан. Тэгээд түүнийг сумын эмнэлэгт авчирч, олон зүрхний үйл ажиллагаа сэргээх /кокор/ мөн хордлого тайлах кордимин, ребогсин, зүрхний үйл ажиллагаа сэргээхээр анхны тусламж үзүүлсэн боловч эмнэлэг дээр ирээд, 10 минут болоод нас барсан. Талийгаачид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн боловч амь насыг нь аврах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-41-42х/

Гэрч Н.Ялалттөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгээд байж байтал удалгүй манай бэр эмчийн өрөөнөөс гарч ирээд Даваажавыг нас барчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-44х/

 

Гэрч Д.Удаанжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгсэн удалгүй манай хүү ирээд ээжээ Даваажав ах “Урьхан” цайны газрын үүдэнд царай нь хачин болчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүтэйгээ очиход түргэний машинтай эмч ирсэн тэнд Даваажав толгой нь хойшоо харсан эгц дээшээ харсан ямар ч ухаангүй, хөдөлгөөнгүй царай нь цайсан харагдаж байсан. Тэгээд байж байтал эмч энэ хүн нас барчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-46х/

 

 Гэрч Н.Самдангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2015 оны 04 сарын 18-ны орой 00 цаг 35 минутад манай бэр болох Удаанжаргал над руу утсаар ярьж Даваажавыг эмнэлэг дээр нас барчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол дуудлагаар очсон эмч, манай бэр Удаанжаргал нар эмнэлэг дотор, мөн танихгүй хэдэн залуучууд гадаа нь байсан. Дараа нь сонсоход хүнд зодуулаад нас барлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-50х/

 

Насанд хүрээгүй гэрч Т.Нэмэхбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэгэхээр нь би таниад тэнд очсон чинь Даваажав ах газарт хэвтсэн нэг залуу толгойг нь тэвэрсэн сууж байсан. Би ойртож очин харсан чинь Даваажав ахын царай нь цэл хөх болсон ямар ч ухаангүй байсан. Тэгээд эмнэлэг дээр авч ирсэн байж байгаад нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-51-52х/

 

Гэрч М.Содномжамц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгээд байж байтал гаднаас танихгүй монгол дээлтэй хүрэм өмссөн залуу нилээн согтуу орж ирээд бид нарын сууж байсан ширээний эсрэг талын ширээн дээр суугаад учир нь олдохгүй юм яриад байсан. Тэгсэн нөгөө залуу машины хаалгыг гараараа тогшоод байхаар нь Л.Энхтайван ах машинаасаа буугаад хаалгаа хааж бараг 1 минут гаруй болоод буцаж машиндаа орж ирээд машинаа асаагаад бид нар шууд явсан. Тэгээд бид нарыг сумын төвөөс гараад явж байхад Дарханбаатар ах хойноос ирээд тэр хүн чинь ухаан алдсан байна, буцаад оч гэхээр нь бид нар буцаад нөгөө цайны газарт ирсэн чинь гадаа нь ямар ч хүн байхгүй болохоор нь шууд сумын эмнэлэг дээр ирэхэд нөгөө хүрэм өмссөн дээлтэй залууг дамнуурган дээр тавьсан эмнэлэг рүү оруулах гэж байхад Эрдэнэбулган ах Мөнхбаяр ах хоёр нөгөө залууг дамнуурганаас нь өргөж эмнэлэгт оруулж өгсөн. Маргааш нь нөгөө залууг нас барсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-203-205/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Э.Баянмөнхийн: “...Манай нутгийн Э.Даваажав зоогийн газрын үүдэнд толгой нь хойд зүг рүү байрласан эгц дээшээ харсан хэвтсэн, түүний толгойг нь манай нутгийн залуу болох Ганбат хөлөн дээрээ дэрлүүлсэн сууж байсан. Тэгээд маргааш нь Э.Даваажавыг нас барсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-267-268х/,

 

Шинжээч эмч С.Хишигмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Талийгаач Э.Даваажавын тархинд учирсан баруун ба зүүн чамархай, 2 тал бөмбөлгийн суурийн хэсэг, бага тархины уртавтар тархитай залгах хэсэг, уртавтар тархины угаар зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох тэр агшинд үүснэ. Энэ гэмтлийг авсан хүн тэр доороо ухаан алдаж нас барна, ийм гэмтэл авсан хүн ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийх, ярих, хүнтэй харилцах явах боломж байхгүй. Яагаад гэвэл тархины суурийн хэсгээр 12 хос мэдрэл болон уртавтар тархинд амьдралын чухал эрхтний төвүүд байрладаг юм...” /2х-274-275х/,

 

Шинжээч эмч С.Хишигмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх ба тархины суурийн хэсгээр мэдрэлийн болон амьдралын чухал эрхтний төвүүд байрлаж байдаг учир тухайн гэмтлийг авсан хүн тэр дороо ухаан алдаж нас барах боломж ихтэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-75-76х/

 

Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Талийгаач Э.Даваажавын биед үүссэн гэх дээрх гэмтэл нь үүссэн даруйд ямар нэг хөдөлгөөн хийх боломжгүй…” гэх дүгнэлт /хх-328х/

 

Мөрдөн байцаалтын шатанд Л.Энхтайваны сэжигтнээр мэдүүлсэн: “...Тэр залуу түрүүлж гараад би хойноос нь гарч ирсэн чинь намайг яасан овоо пизда вэ, чамайг хэн гэдэг юм гэхээр нь би түүнд, та чинь ирсэн хүн бүрийг ингэж дарамталдаг юм уу гэсэн чинь тэр чи яасан овоо шээс вэ гээд над руу хүрээд ирэхээр нь би баруун мөрөн дээрээс нь зүүн гараараа барьж авч, зүүн хөлөөрөө хавирч унагаасан, тэгсэн нөгөө хэд боль, боль гэхээр нь би машиндаа суух гэж байсан чинь нөгөө залуу миний араас дахиж ирээд, би чамайг шээс болгоно, Өлзийтийн шороон дээр чамайг гишгүүлэхгүй гэхээр нь би барилцаж аван, дахин зүүн хөлөөрөө тэр залуугийн хөл рүү хавирч унагаан баруун мөр орчим нь нэг удаа өшиглөж орхин машиндаа суугаад явсан. Намайг машиндаа суугаад хөдөлж явахад нөгөө залуутай хамт явсан залуу очиж байгаа харагдсан, тэр залуу ч газарт унасан хэвээрээ байсан. Би тэр цайны газраас хөдлөөд Дарханбаатартай нэг айлын гадаа очсон тэгээд Хайрхан сум руу зам заалгаад явж байхад Дарханбаатар хойноос ирж нөгөө хүн чинь ухаангүй болсон гэнэ, бөөн юм болоод байна гэсэн тэгэхээр нь буцаж очсон чинь цайны газрын үүднээс сумын эмнэлэг дээр машинаар авч ирсэн байсан, би дамнуурган дээр нь өргөж эмнэлэг рүү оруулж өгсөн. Намайг машинд суух гэж байхад миний хойноос барьж аваад, шээсээ чамайг алнаа гэхээр нь хавирч унагаан мөр рүү нь нэг удаа өшиглөсөн. Намайг хавсрах үед талийгаач баруун гар талаараа газарт ойчсон, тэгэхээр нь би машиндаа суугаад шууд хөдлөөд явсан. Талийгаач намайг барьж авч цохих гэж байхад нь би өрсөж хавсарч унагаасан юм...” гэх мэдүүлэг /хх-92-94, 96-97, 211-212х/

           

“Урьхан” цайны газрын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хохирогч Э.Даваажав ийш тийш харан Л.Энхтайвантай ямар нэг зүйл ярьж байгаа бололтой, Л.Энхтайван ч мөн Э.Даваажав руу хандан юм ярьж байгаа бололтой 5 минут орчим сууж байснаа хохирогч Э.Даваажав толгойгоо тонгос хийх мэт болж үүд рүү босч явахад түүний араас Л.Энхтайван босч араас нь алхан хаалгаар гарахад зоогийн газрын хаалга нэг хаагдаж, нэг буцаж онгойж нааш цааш болсноо хаагдсан...” гэх тэмдэглэл /хх-189-190х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1239 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлтэнд: 1. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний дүгнэлт 26 үндэслэлтэй байна. 2.9. Талийгаач Э.Даваажавт толгойн битүү гэмтэл 2 тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, баруун чихний дэлбээний зүүн 3-р хурууны зулгаралт тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-289-291х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан 219 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаач Э.Даваажавын цусанд 2% промилль этилийн спиртийн агууламж илэрсэн ба дунд зэргийн согтолттой байжээ. 2. Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн гаргасан 26 тоот дүгнэлт, ШШҮХ-н ШЭШХ-н шинжээч эмч Ц.Ганболд, Т.Номинцэцэг, Б.Долгормаа нарын гаргасан N91239 тоот дүгнэлт шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-325-327х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5х/ зэрэг баримтуудаар түүний үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Энхтайваны өмгөөлөгч Б.Алтанчимэг, Г.Энхбаяр нар нь “ Л.Энхтайванд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж М.Эрдэнэбулган, Л.Энхтайван нартай хамт явсан гэх насанд хүрээгүй унаач хүүхдийг гэрчээр байцаалгах, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэх шаардлагатай “ гэсэн саналыг шүүхэд гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзэв. Учир нь Л.Энхтайваны үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, шүүгдэгч Л.Энхтайваны цохилтын улмаас хохирогч Э.Даваажавын биед толгойн битүү гэмтэл 2 тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх голомтот цус харвалт гэмтэл учирч нас барсан, уг гэмтэл нь үүссэн даруйд ямар нэгэн хөдөлгөөн хийх боломжгүй болох нь шинжээч эмч С.Хишигмаагийн мэдүүлэг, Ц.Ганболдын мэдүүлэг, шинжээчийн 1239, 219 тоот дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд Л.Энхтайваны үйлдэл нь хохирогч Э.Даваажавын үхэлтэй шалтгаант холбоотой байна.

           

Энэ хэргийн мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий талаас нь дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч  Л.Энхтайваныг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Л.Энхтайванд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Энхтайваны цагдан хоригдсон 432 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий Сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалах, шүүгдэгч Л.Энхтайванаас гэм хорын хохиролд хохирогч Э.Отгонжаргал нь 615.148 төгрөг нэхэмжилснээс 2015 оны 10 сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцахаар Улаанбаатар хотоос Архангай аймагт ирэхэд зарцуулсан бензиний үнэ 145.000 төгрөг /хх-83х/, шүүх хуралд оролцохоор ирэхэд 2015 оны 05 сарын 03-ны өдөр зарцуулсан бензиний үнэ 70.000 төгрөг /хх-84х/, 2015 оны 05 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймагт ирсэн шуудангаар ирж, буцсан шуудангийн зардал 31.900 төгрөг /хх-85-86х/, 2015 оны 07 сарын 28-ны өдөр шүүх хуралдаанд оролцохоор ирсэн бензиний зардал 68.000 төгрөг /хх-104х/, 60.000 төгрөг /хх-105х/, 2015 оны 09 сарын 11-ний өдөр шүүх хуралд ирэхэд зарцуулсан бензиний үнэ 60.000 төгрөг /хх-107х/, нийт 434.900 төгрөгийг шүүгдэгч Л.Энхтайванаас гаргуулж хохирогч Э.Отгонжаргалд олгон, түүний нэхэмжлэлээс оршуулганд оролцохоор ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин 127.948 төгрөгийг /3хх-1-2х/ нэхэмжилсэн боловч тухайн хугацаанд цалингүй чөлөө олгосон талаар баримт авагдаагүй, оршуулганд оролцохоор ирсэн шуудангийн болон бусад зардал 52.300 төгрөг нь /3хх-100х/ байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул нийт 180.248 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох,

 

Хохирогч Г.Мягмарсүрэн нь 24.552.576 төгрөг нэхэмжилснээс 2016 оны 06 сарын 01-нд зарцуулсан бензиний үнэ 160.000 төгрөг /хх-101-103х/, хэргийн материалтай танилцахаар ирэхэд зарцуулсан бензиний үнэ 100.000 төгрөг /хх-76х/, оршуулгын ажилд болон 2016 оны 03 сарын 05-ны өдөр хэргийн материалтай танилцахад хэрэглэсэн бензиний үнэ 345.000 төгрөг /хх-57-63х/, хүнсний үнэ 223.000 төгрөг /хх-45-46х/, 2015 оны 05 сарын 11, 2015 оны 07 сарын 30-ны өдрүүдэд шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцахад зарцуулсан бензиний үнэ болон зочид буудлын үнэ 294.300 төгрөг /хх-41-43, 50, 52х/, 2015 оны 06 сарын 04-ний өдөр цагаалганд хэрэглэсэн хүнсний зардал 819.625 төгрөг /хх-28-35х/ 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрүүдэд талийгаачийг оршуулахад хэрэглэсэн хүнс болон барааны үнэ нийт 10246300 төгрөг, бүгд 12.188.225 төгрөгийг шүүгдэгч Л.Энхтайванаас гаргуулан олгож 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Барс захаас авсан 134000 төгрөгийн /хх-36х/, Хан тахилтаас 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 109.000 төгрөгийн /хх-37х/, 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авсан 260.500 төгрөгийн /хх-38х/ зарлагын баримтуудын тамга тэмдэг зөрүүтэй, талийгаачийн оршуулсан цагаалга хийсэн гэх цаг хугацаатай тохирохгүй байгаа, хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан 423.579 төгрөгийн баримтын үг үсэг мэдэгдэхгүй, хавтаст хэргийн 64-69 дүгээр хуудсанд авагдсан оршуулганд оролцсон хүмүүсийн бензинд зарцуулсан 760.000 төгрөг, зээлд төлсөн гэх 700.500 төгрөг /хх-71-72х/, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2000000 төгрөг, малчны хөлсөнд төлсөн 3259000 төгрөг, малчны зээл төлсөн 4258822 төгрөг зэрэг нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамрагдахгүй гэж үзэж нийт 11929451 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн хохирогч Г.Мягмарсүрэнд талийгаач Э.Даваажавын улсад хөдөлмөр эрхэлж байсан болон нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвар төлсөн баримт зэрэг нотлох баримтыг бүрдүүлж тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй ба эдгээр нотлох баримтыг ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

           

  1. Шүүгдэгч Боржигин овогт Лусмаагийн Энхтайваныг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхтайваныг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Энхтайванд оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхтайваны цагдан хоригдсон 432 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Л.Энхтайванаас хохиролд 12.188.225 /арван хоёр сая нэг зуун наян найман мянга хоёр зуун хорин тав/ төгрөг гаргуулж хохирогч Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Зараа гэх газарт оршин суух Манал овогт Галаагийн Мягмарсүрэнд, 434.900 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Багануур дүүрэг, 5-р хороо, 23 гудамж 01 тоотод оршин суух хохирогч Ийнж овогт Энхбатын Отгонжаргалд тус тус олгож, хохирогч Г.Мягмарсүрэнгийн 11.929.451 /арван нэгэн сая есөн зуун хорин есөн мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийн, хохирогч Э.Отгонжаргалын 180.248 /нэг зуун наян мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2015 оны 07 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн нас гүйцсэн 10 толгой хонь, нас гүйцсэн 10 толгой ямаа, нийт 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга / төгрөгийн үнэлгээ бүхий малыг иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
  6. Хохирогч Г.Мягмарсүрэн нь бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Энхтайванд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

           10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ

                                               

                                               ШҮҮГЧИД                                       П.ГАНДОЛГОР

 

                                                                                                       Э.ОДХҮҮ