Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01458

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 сарын 22-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, 2017 оны 09 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,  дүүрэг,  хороо, үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, байр  тоот хаягт байршилтай, 139м2 талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Y-00000000 дугаарт бүртгэлтэй,  өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан шилжүүлэхийг, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч О.М-т даалгаж, нэхэмжлэгч О.О-рын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 813200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70.050 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 743.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц 2019 оны 10 сарын 31-ны өдрийн 13791 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ