| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2023/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/228 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/228
2023/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогч Б.Иийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.М
Хохирогч: Б.И, Д.Р
Шүүгдэгч: Э.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Эы Мд холбогдох эрүүгийн 2312000000128 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Т сумын У багийн .. гэх газар оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, У овогт Эы М/РД: ../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэрт байрлах Шовх гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Б.И, Д.Р нарыг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнийг зодож тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
*Хохирогч Б.Иийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр малынхаа бэлчээр дээр байж байтал Мирээд намайг зодсон. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Д.Рийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зодуулсан. Наашаа, цаашаа явсан зардалд нийт 800.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000128 тоот эрүүгийн хэргээс:
*Хохирогч Б.Иийн өгсөн:
“...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Д.Р ахын хамт Төвшрүүлэх сумын төв рүү Д.Р ахын машинтай орж сумын тамгын газраас 2 гэртээ хивэг аваад 16 цагийн үед хонины хажууд “Шовх” гэх газар Э.Ммотоцикльтой ирээд зогсохоор нь юм асуух гэж байгаа юм байх гэж бодоод машины цонхыг буулгахад мотоциклиосоо буугаад над руу яг амьдарч чадах уу гэж хэлээд машины цонхоор цээжин биеэрээ орж ирээд миний нүүр рүү 2 гараараа ээлжлээд цохиод миний хамраас цус гарсан чинь би ийм хэмжээний цус үзсэн, намайг айна гэж бодоо юу, аймгийн цагдаа, шүүх надад жижигдэнэ, хэлэхи юм бол чамайг ална шүү гээд цохиод байсан. Тэгсэн чинь Д.Р ах чи яагаад зүгээр байсан хүн зодоод байгаа юм, болиоч гэсэн чинь баруун шанаа руу нь 2 гараараа цохисон. Д.Р ах чамайг хэлдэг газар нь хэлнэ гэхэд машины салон дээр байсан утсыг машинаас гаргаад шидчихсэн юм. Д.Р ах утсаа авах гээд машинаас буухад нь миний толгой руу гараараа нүдээд байхаар нь би үхлээ гээд орилсон чинь болиод Д.Р ахын араас яваад өгсөн. Тэгээд нэг хэсэг ухаан балартаад байж байгаад харахад Д.Р ахыг газар унагаачихсан толгой орчим руу нь 3 удаа өшиглөөд, гараараа мөн толгой руу нь 3 удаа цохисон. Тэгэхээр нь би машиныг нь асаагаад Д.Рийг авах гээд дөхөөд очиход Э.МД.Р ахын араас чулуу аваад шидэж харагдсан. Би ч машинтай нь очиход Д.Р ах машинаа бариад явахад нь толгойн дагз хэсгээс нь цус гарч байсан. Мч тэгээд яваад өгсөн. Д.Р ах бид хоёр буцаад сумын төв рүү ороод эмнэлэгт үзүүлэх гэсэн эмч нь байхгүй, аймгийн төв рүү орж эмнэлэгт үзүүлээд цагдаад хандаж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар тал/
*Хохирогч Б.Иийн дахин өгсөн:
“...2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр манайд орж ирж уулзаад эмчилгээний мөнгө хэд болсон бэ гэхээр нь би Улаанбаатар хот руу явж эмнэлгээр үзүүлнэ, тэгж байж би чамд хохирол гомдол хэдэн төгрөг гарсан талаараа хэлье гэж хэлсэн. Өөрөөр надтай огт уулзаагүй. Ер нь бол Э.Мманай хоёрынх ойрхон айл аймаг байдаг учир надтай уулзах боломж их байсан боловч ирж уулзаагүй, уучлалт гуйгаагүй байгаа. Би маш их гомдолтой байгаа. Миний эмчилгээ хийлгэсэн болон одоо Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэх зардал мөнгийг нэхэмжлэх болно. Би бүх зардал мөнгөний баримтаа цуглуулж байгаад шүүх хуралд орохдоо баримтаар нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар тал/
*Хохирогч Д.Рийн өгсөн:
“...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Б.Иийн хамт Төвшрүүлэх сумын төв рүү орж хивэг авчихаад 16 цагийн үед Иийн мотоциклио орхисон газар руу буцсан юм. Б.Иийн мотоциклийн хажууд “Шовх” гэх газар буцаад зогсох үед Э.Мараас мотоциклиор ирээд зогсохоор нь юм асуух гэж байгаа юм байх гэж бодоод машиныхаа зүүн талын хаалганы цонхыг онгойлготол Э.Ммотоциклиосоо бууж ирээд Б.Иийг яг амьдарч чадах уу гэж хэлээд нүүр рүү нь гараараа 3 удаа цохиод Б.Иийн хамраас нь цус гарахаар нь би яг яагаад хүн зодож байгаа юм гэсэн чинь чамд ямар хамаатай юм, чи дуугүй байж бай гэж хэлээд миний баруун шанаа руу гараараа 3 удаа цохихоор нь би чамайг хэлдэг газарт чинь хэлнэ гээд утсаа авах гэтэл машины урд талын салон дээр байсан миний гар утсыг аваад хол шидчихсэн. Тэгээд би машинаас буугаад утас руу явсан. Би явж байхдаа эргэж харахад Э.Мминий машины баруун тал буюу жолооч талын хаалга руу очоод Б.Иийг татаад байх шиг харагдсан. Тэгээд би утас унасан газраас нь очоод авахад дэлгэц нь хагарчихсан байсан бөгөөд эргээд алхтал Э.Мминий урдаас чи яах гээд байна, пизда минь гээд цохих гэхээр нь 2 гарыг нь бариад авсан чинь хүчрэхгүй алдахад 2 гараараа 2 шанаа руу нэг, нэг удаа цохихоор нь чи намайг зодвол зод гээд толгойгоо салаавчлаад доошоо хараад хэвтэхэд баруун гарын нүд рүү нэг, баруун шанаа, баруун чих рүү нэг, баруун бөөрний орчимд нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б.И миний машиныг бариад ирэхээр нь босоод машин руугаа алхтал Э.Мараас чулуу авч шидээд дагзны зүүн хэсэгт оноод цус гарч эхэлсэн. Тэгээд бид хоёр Төвшрүүлэх сумын төв рүү орж эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь эмч нь хөдөө дуудлаганд явчихсан болохоор нь аймгийн төв рүү орж Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очиж үзүүлээд Цагдаагийн байгууллагад хандсан. Миний хувьд зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал болон нааш, цааш явсан бензиний зардлыг нэхэмжилнэ. Мөн хагалсан гар утасныхаа дэлгэцийг янзлуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-40 дүгээр тал/
*Хохирогч Д.Рийн дахин өгсөн:
“...Б.И, Э.Мбид 3 байсан, өөр хүн байгаагүй. Хөдөө хээр болсон асуудал болохоор өөр хэн нэгэн хүн бид нарын маргалдахыг хараагүй гэж бодож байна. Архи уусан байсан байх гэж бодож байна. Архи уух нь уусан байсан. Ямар ч байсан эрүүл байгаагүй. Бид хоёр дээр ирээд Б.Ид хандаж чи амьдарч чадах уу гэж хэлээд Б.Иийг зодоод эхэлсэн. Мөн намайг зодох гээд барьж авах үед нь Э.Мы амнаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Би маш их гомдолтой байгаа. Миний эмчилгээ хийлгэсэн болон нааш, цаашаа явсан зардал болох 800.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар тал/
*Гэрч Л.Мийн өгсөн:
“...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед манай нөхөр Д.Р утсаар Э.Мд зодуулчихлаа, суманд үзүүлэх гэсэн чинь эмч нь хөдөө дуудлаганд явчихсан байна, аймгийн төв рүү орж үзүүллээ гэж ярьсан. Орой 21 цагийн үед Б.Иийн хамт гэртээ ирсэн. Гэрийн гадна Б.Итэй таарахад өмссөн хувцас нь цус болчихсон харагдаж байсан. Манайд орж ирээгүй, гэр рүүгээ явчихсан. Манай нөхөр Д.Рийн баруун шанаа, баруун чих нь хавдаад хөхөрчихсөн, толгой нь дагзны зүүн хэсгээрээ 2 газар хагараад цус гарчихсан байдалтай орж ирсэн. Э.Мэхлээд Б.Иийг дараа нь намайг зодчихлоо. Бид хоёр сумын төв рүү орж хивэг авчихаад буцаад ирж байсан юм. Э.Мсогтуу байна лээ гэж байсан. Намайг зодоод гар утасны дэлгэц хагалчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-45 дугаар тал/
*Яллагдагч Э.Мы өгсөн:
“…Би 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би найз Ариунбаяртайгаа 2.5 литрийн савлагаатай 6 ширхэг “Боргио” нэртэй пиво хувааж уугаад нэлээд согтсон. Хамгийн сүүлийн 6 дахь пивоо задалж байснаа л санаж байгаа. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би өглөө гэртээ сэрсэн. Гэтэл би согтуу хонио харах гэж яваад саахалт байдаг хоёр хүнтэй хөдөө хээр тааралдаж зодож гэмтээсэн байсан. Би тухайн асуудлыг сайн санахгүй байгаа. Ямар ч гэсэн хөдөө хээр тааралдаад маргаж байснаа санаж байгаа. Өөр зүйл санахгүй байгаа. Хонины бэлчээрээс болоод маргаж байсан санагдаж байна. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байгаа. Би Б.И, Д.Р нарын хохирол гомдлыг барагдуулах болно. Тухайн үед намайг зодож, цохиогүй байх. Би юу ч санахгүй байгаа. Мөн маргааш нь гэртээ сэрэхэд миний биед гэмтсэн зүйл байгаагүй. Би өөрийн хийсэн үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би хохирогч нарын хохирол гомдлыг барагдуулж энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Би одоо хөдөө өөрийн малаа маллаж амьдардаг. Би “А” дансаар мал тоолуулалгүй, өөрийн эцэг Эы нэр дээр өөрийнхөө малыг тоолуулсан. Учир нь манай аав энэ жил мянгат малчин болох гэж тоолуулсан. Тэгээд энэ жил манай аав мянгат малчин болсон. Би Б.И, Д.Р нарын хохирол, гомдлыг барагдуулж чадаагүй байгаа. Гэхдээ хэрэг шийдэгдэхээс өмнө хохирол, гомдлыг нь барагдуулах болно...” гэх мэдүүлэг/хх-ийн 64-66 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлстийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Иийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун дээд, доод зовхи, хамар баруун нүдний алимны дотор буланд цус хуралт, хамар зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлстийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Рийн биед хамрын таславчний мурийлт, тархи доргилт, дагз хуйханд зулгаралт баруун чихний дэлбэн, нүдний алим, шуунд цус хуралт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний хэлстийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Иийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун зовхи, нүдний алимны салст, хамар, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 127-129 дугаар тал/
*Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 736 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Иийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, баруун нүдний дээд , доод зовхи, хамарт цус хуралт, хамар зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Тархины аалзан бүрхэвчийн доорх цус харвалт гэмтэл тогтоогдсонгүй. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Б.Иийн биед тогтоогдсон хамрын салстын архаг үрэвсэл нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үүсээгүй хуучин өөрчлөлт байх ба гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. 5. Урьд гаргасан шинжээчдийн 132, 160 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 227 дугаар тал/
Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн АЦ-23-71 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-109 дүгээр хуу/
Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 113-114 дүгээр хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66 дугаар тал/, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэрт байрлах Шовх гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.И, Д.Р нар нь бусдад зодуулж, тэдгээрийн эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Мнь согтуурсан үедээ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг дэвсгэрт байрлах Шовх гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Б.И, Д.Р нарыг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнийг зодож тэдгээрийн эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны үед шинжлэн судалсан:
хохирогч Б.Иийн өгсөн: “...16 цагийн үед хонины хажууд “Шовх” гэх газар Э.Ммотоцикльтой ирээд зогсохоор нь юм асуух гэж байгаа юм байх гэж бодоод машины цонхыг буулгахад мотоциклиосоо буугаад над руу яг амьдарч чадах уу гэж хэлээд машины цонхоор цээжин биеэрээ орж ирээд миний нүүр рүү 2 гараараа ээлжлээд цохиод миний хамраас цус гарсан чинь би ийм хэмжээний цус үзсэн, намайг айна гэж бодоо юу, аймгийн цагдаа, шүүх надад жижигдэнэ, хэлэх юм бол чамайг ална шүү гээд цохиод байсан. Тэгсэн чинь Д.Р ах чи яагаад зүгээр байсан хүн зодоод байгаа юм, болиоч гэсэн чинь баруун шанаа руу нь 2 гараараа цохисон. Д.Р ах чамайг хэлдэг газарт нь хэлнэ гэхэд машины салон дээр байсан утсыг машинаас гаргаад шидчихсэн юм. Д.Р ах утсаа авах гээд машинаас буухад нь миний толгой руу гараараа нүдээд байхаар нь би үхлээ гээд орилсон чинь болиод Д.Р ахын араас яваад өгсөн. Тэгээд нэг хэсэг ухаан балартаад байж байгаад харахад Д.Р ахыг газарт унагаачихсан толгой орчим руу 3 удаа өшиглөөд, гараараа мөн толгой руу 3 удаа цохисон. Тэгэхээр нь би машиныг нь асаагаад Д.Рийг авах гээд дөхөөд очиход Э.МД.Р ахын араас чулуу аваад шидэж харагдсан. Би ч машинтай нь очиход Д.Р ах машинаа бариад явахад нь толгой дагз хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 дугаар тал/,
хохирогч Д.Рийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Б.Иийн хамт Төвшрүүлэх сумын төв рүү орж хивэг авчихаад 16 цагийн үед Иийн мотоциклио орхисон газар руу буцсан юм. Б.Иийн мотоциклийн хажууд “Шовх” гэх газарт буцаад зогсох үед Э.Мараас мотоциклиор ирээд зогсохоор нь юм асуух гэж байгаа юм байх гэж бодоод машиныхаа зүүн талын хаалганы цонхыг онгойлготол Э.Ммотоциклиосоо бууж ирээд Б.Иийг яг амьдарч чадах уу гэж хэлээд нүүр рүү нь гараараа 3 удаа цохиод Б.Иийн хамраас нь цус гарахаар нь би яг яагаад хүн зодож байгаа юм гэсэн чинь чамд ямар хамаатай юм, чи дуугүй байж бай гэж хэлээд миний баруун шанаа руу гараараа 3 удаа цохихоор нь чамайг хэлдэг газарт чинь хэлнэ гээд утсаа авах гэтэл машины урд талын салон дээр байсан миний гар утсыг аваад хол шидчихсэн. Тэгээд би машинаас буугаад утас руугаа явсан. Би явж байхдаа эргэж харахад Э.Мминий машины баруун тал буюу жолооч талын хаалга руу очоод Б.Иийг татаад байх шиг харагдсан. Тэгээд би утас унасан газраас нь очоод авахад дэлгэц нь хагарчихсан байсан. Тэгээд эргээд алхтал Э.Мминий урдаас чи яах гээд байна, пизда минь гээд цохих гэхээр нь 2 гарыг нь бариад авсан чинь хүчрэхгүй алдахад 2 гараараа 2 шанаа руу нэг, нэг удаа цохихоор нь чи намайг зодвол зод гээд толгойгоо салаавчлаад доошоо хараад хэвтэхэд баруун гарын нүд рүү нэг, баруун шанаа, баруун чих рүү нэг, баруун бөөрний орчимд нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б.И миний машиныг бариад ирэхээр нь босоод машин руугаа алхтал Э.Мараас чулуу авч шидээд дагзны зүүн хэсэгт оноод цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-40 дүгээр тал/,
гэрч Л.Мийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн үед манай нөхөр Д.Р утсаар Э.Мд зодуулчихлаа, суманд үзүүлэх гэсэн чинь эмч нь хөдөө дуудлагад явчихсан байна, аймгийн төв рүү орж үзүүллээ гэж ярьсан. Орой 21 цагийн үед Б.Иийн хамт гэртээ ирсэн. Гэрийн гадна Б.Итэй таарахад өмссөн хувцас нь цус болчихсон харагдаж байсан. Манайд орж ирээгүй гэр рүүгээ явчихсан. Манай нөхөр Д.Рийн баруун шанаа, баруун чих нь хавдаад хөхөрчихсөн, толгой нь дагзны зүүн хэсгээрээ 2 газар хагараад цус гарчихсан байдалтай орж ирсэн. Э.Мэхлээд Б.Иийг дараа нь намайг зодчихлоо. Бид хоёр сумын төв рүү орж хивэг авчихаад буцаад ирж байсан юм. Э.Мсогтуу байна лээ гэж байсан. Намайг зодоод гар утасны дэлгэц хагалчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 43-45 дугаар тал/,
яллагдагч Э.Мы өгсөн: “…би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байгаа би Б.И, Д.Р нарын хохирол гомдлыг барагдуулах болно. Би өөрийн хийсэн үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би хохирогч нарын хохирол гомдлыг барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар тал/,
хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлстийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 131, 132 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28, 29-30 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний хэлстийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт /хх-ийн 127-129 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 736 дугаартай дүгнэлт /хх-ийн 227 дугаар хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Мнь хохирогч Б.Иийн эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, баруун нүдний дээд , доод зовхи, хамарт цус хуралт, хамар зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хохирогч Д.Рийн эрүүл мэндэд хамрын таславчний мурийлт, тархи доргилт, дагз хуйханд зулгаралт баруун чихний дэлбэн, нүдний алим, шуунд цус хуралт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүнийг зодож тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Мыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Э.Мнь гэм буруугийн талаар маргахгүй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.И, Д.Р нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.И нь эм тариа авсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний зардал болон нааш, цаашаа ирсэн, явсан унааны зардал, бензин тосны зардалд нийт 1.815.300 төгрөгийг нэхэмжилснээс шүүх нотлох баримтын шаардлага хангасан /140.000+ 96.120 +152.056 +26.300 +4.200 +68.432 +44.600 +52.400 +40.000 +20.000+40.000+20.0000+20.000+50.000+25.000+50.000+25.000+76.600+30.000+50.000+25.000+23.500+25.000+51.200+50.000+25.000+20.000+40.000+214.763/ нийт 1.505.171 төгрөгийг шүүгдэгч Б.Маас гаргуулан хохирогч Б.Ид, хохирогч Д.Р нь эмчилгээний зардал болон нааш, цаашаа ирсэн, явсан унааны зардалд нийт 800.000 төгрөгийг нэхэмжилснээс /40.000+ 50.000+ 27.272+ 30.000+ 50.000+ 30.000+ 10.000+ 10.000+ 40.000+52.000+40.000+4.200+2.610+4.200+3.800+3.501+3.500+26.320+3.500+7.000+5.200+10.000+7.050+16.603+9.500+18.900+9.000+850+5.000+28.000+7.000+6.750+160.000/ нийт 721.756 төгрөгийн хохирол төлбөр нь нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэж шүүгдэгч Э.Маас гаргуулж Д.Рид тус тус олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч Э.Мшүүх хуралдаанаас завсарлага авч хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Мыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Иийн нэхэмжлэлээс 310.129 төгрөгийн, хохирогч Д.Рийн нэхэмжлэлээс 78.244 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус нотлох баримтын шаардлага хангахгүй буюу баримьгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Мнь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Мы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Мнь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Мд торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Мнь энэ хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 14 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мы цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Мнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Эы Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мы цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг тооцож, түүнд оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаас хасч, нийт 590.000 /таван зуун ерэн мянга/ төгрөгөөр торгох ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Мд оногдуулсан 590.000 /таван зуун ерэн мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
6. Шүүгдэгч Э.Мнь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Иийн нэхэмжлэлээс 310.129 төгрөгийн, хохирогч Д.Рийн нэхэмжлэлээс 78.244 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ