| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0103/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/104 |
| Огноо | 2023-07-31 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/104
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.*******
Улсын яллагч Ч.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******,
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.*******ид холбогдох эрүүгийн 2322001050125 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймаг ******* сум 2 дугаар баг ******* 3-1 тоотод оршин суух, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ бууц” гэх газарт байрлах өөрийн гэрийн гаднаас 72-28 УБЯ улсын дугаартай Хюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж орчныг биеэр шалгалгүй хөдөлгөөн эхэлсний улмаас тээврийн хэрэгслийн доор байсан насанд хүрээгүй хохирогч Б.гийн /4 настай, эр/ амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч М.******* нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ бууц” гэх газарт байрлах өөрийн гэрийн гаднаас Хюндай Портер маркийн 72-28 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” заалтыг зөрчиж орчныг биеэр шалгалгүй хөдөлгөөн эхэлсний улмаас тээврийн хэрэгслийн доор тоглож байсан насанд хүрээгүй хохирогч Б.гийн /4 настай, эр/ дээгүүр гарч амь насыг хохироосон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ы “Би талийгаач гийн төрсөн ээж нь байгаа юм. Би *******тай суугаад 10 жил болж байна. Бид хоёр дундаасаа 4 хүүтэй том хүү -очир 8 настай, дараагийн хоёр нь ихэр нэг нь талийгаач хүү маань байгаа юм, бага хүү хуяг 1 настай. Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* сумын 3 дугаар баг “ бууц” гэх газраас нөхөр 4 хүүхдийн хамт аав ынд ямаа самнах гэж өглөө 08 цагийн үед мотоциклтой явсан. Тэгээд тэнд өдөржин ямаа самнаад орой 17 цаг өнгөрч байхад байх бид хэд гэртээ ирсэн. Тэрний дараа нөхөр гэрийн баруун талд овоон дээр байсан цагаан өнгийн портер маркийн машиныг авч ирсэн. Гэрт ирсний дараа хүү -очир, хүү , талийгаач нар гадаа тоглосон тэгтэл том хүү -очир гаднаас орж ирээд “Дүү сонин болчихлоо” гэж хэлэхээр нь бага хүүгээ бариад хаалгаар гарах гэсэн чинь нөхөр өөдөөс талийгаачийг тэврээд ороод ирсэн. Нөхөр “Ийм болчихлоо” гээд уйлаад байсан өөр юм бол хэлээгүй. Тэгээд талийгаачийн хамраас нь цус гараад байсан нүүр нь цус болсон байсан тэгэхээр нь түргэний утсыг мэдэхгүй болохоор саахалт айл руу залгаж “ эгчээ хүү сонин болчихлоо” гээд “Түргэний дугаар байна уу?” гэсэн чинь тэгээд удаагүй эгч ирсэн “Түргэн дуудсан” гэж хэлсэн. Сумын түргэн бас удаагүй ирээд эмч эмч г үзээд “Нас барсан байна” л гэж хэлсэн. Гурван хүүхдийг гадаа тоглож байхад би хүүхдээ хараад гэрт байж байсан. Бид хэд том хүүг сум руу хүргэж өгөх гээд сум руу явах гэж байсан юм. Том хүү - сумын төвд сургуулийн дотуур байранд сурдаг юм. Манай гэрт ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Талийгаач хар өнгийн өмд, цэнхэр өнгийн өмд, энгэр нь цагаан цэнхэр өнгийн цамц, цэнхэр өнгийн дээлтэй, түрийтэй хар өнгийн гуталтай байсан талийгаачийг цохиж зодож байсан юм бол байхгүй хааяа нэг бол загнаж, зандардаг л байсан. Талийгаачийн биед 2023.05.14-ний өдрөөс өмнө ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй л санагдаж байна. Талийгаач өөрөө бол хөл муутай гүйж байгаад бүдэрч унаад байдаг хүүхэд байсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.-ын “Би 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өглөө 12 цагийн үед өвөө ынх руу ямаа самнах гээд 3 дүү, ээж, аав бид хэд бөөндөө мотоциклтой явсан. Тэнд очоод ээж, аав ямаа самнаж байгаад 17 цагийн үед гэртээ ирсэн. Аав ******* баруун талын овоон дээр байсан цагаан өнгийн портер машинаа буулгаж ирээд дээр нь байсан савтай ус буулгасан. Тэр үед би дүү , хоёртой гадаа тоглож байсан. Би гадаа тоглож байхдаа хоёр ихрээс нуугдаж тоглоод хорооны араар нуугдаж байхдаа болохоор улбар шар өнгийн дугуй унаад явж байсан харин хороог тойроод ирэхээр нь би яваад машины урд гараад зогсож байхад машины ард талд ирж байгаа харагдсан тэгээд би гэр рүү орсон Өлзийннаран миний араас гэрт орж ирсэн. Гэрт дөнгөж ороод байж байхад машин асах чимээ гарахаар нь ээжээ “Аав хаачих гэж байгаа юм” гэж асуусан “Зүгээр машинаа асааж үзэж байгаа юм л гэж” хэлсэн тэгтэл түг гээд дуу гарахаар нь гэрээс гараад харсан чинь дүү газар ойчихсон хамраас нь цус учиргүй гараад чих нь урагдсан байсан. Тэгэхээр нь би гэрт очиж ээжид хэлчхээд эргээд дүү дээр ирэхэд аав ирчихсэн тэгээд дүүг тэврээд гэрт оруулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/
Гэрч Ц.ийн “Намайг 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* сумын 3 дугаар багт гэртээ байхад 89619151 дугаараас миний 80301640 гэсэн дугаар руу 18 цаг 37 минутад залгаад “Та хурдан хүрээд ирээч ихрийн өрөөсөн сонин болчихлоо” гээд хоолой нь зангираад байсан. Тэгээд би сумын эмнэлэгт дуудлага өгсөн Тэрний дараа ы гэр байсан ******* сумын 3-р баг “ бууц” гэх газарт очсон. Тэгэхэд талийгаач г аав нь тэврээд гэрийн гадаа сууж байсан. ******* уйлаад л суугаад байсан би ойртож очоогүй. Удаагүй түргэний эмч ирж байгаа харагдсан тэгээд г нас барсан гэж сонссон. Би ойртож очоогүй болохоор гэмтэл шарх байсан үгүйг мэдэхгүй байсан. Намайг *******ийнд очиход *******, хүүхдүүдтэйгээ байсан. Тэр хоёр уйлаад л байсан юу болсон талаар надад хэлээгүй. *******ийн ачааны цагаан өнгийн машин гэрийн гэрийн зүүн урд талд урагшаа харсан зогсож байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р хуудас/
Гэрч Ч.ын “Над руу 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эмнэлгээс 18 цаг 47 минутад залгаад “******* сумын 3-р баг “ бууц” гэх газарт юман дээрээс ойчсон ухаангүй хүүхэд байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн газарт очиход гэрт орон дээр ухаангүй хүүхэд байсан. Үзлэг хийхэд хүүхдийн бүх бие хөрсөн чагнахад зүрхний цохилт үгүй судсыг тэмтрэхэд тэмтрэгдэхгүй пулс шалгахад цохилох юм байхгүй амин үзүүлэлтүүд байхгүй байсан учраас ямар нэгэн эмчилгээ хийгээгүй. Тухайн хүүхэд цэнхэр өнгийн дээлтэй дотуураа фудволктай байх шиг байсан дээл фудволкны энгэр нь тэр аяараа цус болсон байсан. Тэгээд би яагаад ийм юм болсон талаар асуухад “Гадаа тоглож гүйж байгаад газарт хэвтэж байхад нь аав ороод ирсэн” гэж талийгаачийн ээж хэлсэн, өөр юм бол хэлээгүй. Талийгаачийн нүүр нь нэлэнхийдээ цус болсон хамраас цус гарсан, зүүн чихний ар хэсэг шархтай цус гарсан байгаа харагдсан. Тэнд талийгаачийн хувцсыг тайлаад даавуугаар ороогоод сумын эмнэлэгт авч ирж цогцос хадгалах өрөөнд байршуулсан. Намайг тухайн газарт очиход талийгаачийн аав, ээж орилоод ах, дүү нар нь цугласан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р хуудас/
“ ” НҮТББ Замын Хөдөлгөөний Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23/89 дугаартай “Хьюндай Портер маркийн 72-28 УБЯ улсын дугаартай автомашины жолооч М.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. Хьюндай Портер маркийн 72-28 УБЯ улсын дугаартай автомашины жолооч М.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэсэн дүгнэлт, /хх-ийн 80-81-р хуудас/
Шүүгдэгч М.*******ийн дээрх үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.гийн амь нас хохирсон болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай “Амь хохирогч Б.гийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун чамархайн цөмөрсөн хугарал, баруун чамархайн цөмөрсөн хугарлаас суурийн баруун дунд хонхрын урд хана, турк эмээл, зүүн чулуулаг, зүүн чулуулгийн ар ханаар дагзны зүүн доод хүрч төгссөн гавалын суурийн хугарал, дагзны зүүн доод хэсгийн хугарлын түвшин дэх хуйх, ясны хальсан дахь цус хуралт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус хуралт, эд эрхтний цус багадалт, зүүн 2, 3, 4, 5 дугаар хавирганы шууд бус хугарал, хугарлын түвшин дэх булчин болон зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хүний хүчнээс давсан мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гавалыг 2 талаас шахах дарах үед үүссэн гэмтэл. Дээрх гэмтэл нь шууд үхэлд хүргэж байгаа тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Амь хохирогч Б. нь O /l/ бүлгийн цустай байсан байна. Амь хохирогч Б. нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна” гэх дүгнэлт, /хх-ийн 46-52-р хуудас/ тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Зам тээврийн осол гарах болсон шалтгаан шүүгдэгч М.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохоор хөдлөх үедээ насанд хүрээгүй хүүхдүүд ойр хавьд тоглож байсныг урьд мэдсэн, гэрийн ойролцоо тул түүний хүүхдүүд байж болзошгүйг анзаарах ёстой боловч зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүйн улмаас уг осол гарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр, түүнчлэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаар тогтоогдсон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөнөөс осол гарч 1 хүний амь нас хохирсон нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирлын баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй талаар хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэжээ. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч М.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох 03 жилийн хугацаагаар хасаж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.д төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч М.*******ийн № дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэх болон эд мөрийн баримт болох хувцаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.*******ид холбогдох хэрэгт прокуророос хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх дээрх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж ердийн журмаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлд “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж заасан байдаг атал прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсгийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөлд прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал гаргахаар хуульчилсан.
Түүнчлэн улсын яллагч нь М.*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргахдаа албадлагын арга хэмжээг орхигдуулсан нь мөн хуульд нийцээгүйг дурьдах нь зүйтэй ба дээрх тогтоогдсон нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэж хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 02 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жил 02 сарын хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч М.*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч М.*******ийн № дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэх, цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, улаан өнгийн фудволк 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дээл 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД